Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 125/ШШ/2020/0028

 

НЭХЭМЖЛЭГЧ, ХАРИУЦАГЧИЙН

ЭВЛЭРЛИЙГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Сонинболор би С.Г-ийн Ховд аймаг дахь Ц газарт холбогдуулан “Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 153 дугаар “Албанаас чөлөөлөх тухай” тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрлийн гэрээндээ: С.Г-ийн нэхэмжлэлтэй Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч С.Г , хариуцагч Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л бид дараах байдлаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж байна.

  1. Нэхэмжлэгч С.Г миний бие тус шүүхэд гаргасан “ ...ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
  2. Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 153 дугаар тушаалыг илт хууль бус болгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагч Ховд аймаг дахь Цагдаагийн газар нь Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 153 дугаар тушаалын “...өөрийн хүсэлтээр...” гэснийг “...өвчний учир...” гэж өөрчилсөн тушаал гаргаж, нэхэмжлэгч С.Г нь цаашид Ховд аймаг дарь Цагдаагийн газар, Цагдаагийн Ерөнхий газартай холбоотой тэтгэмж, цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл зэргийг гаргуулах, үүнтэй холбоотой бусад асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байхаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Г нь шүүхэд Ховд аймаг дахь Цагдаагийн газарт холбогдуулан “Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 153 дугаар “Албанаас чөлөөлөх тухай” тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь харилцан тохиролцож нэхэмжлэгч С.Г “...ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л нь Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 153 дугаар тушаалын “...өөрийн хүсэлтээр...” гэснийг “...өвчний учир...” гэж өөрчилсөн тушаал гаргаж, нэхэмжлэгч С.Г нь цаашид Ховд аймаг дахь Цагдаагийн газар, Цагдаагийн Ерөнхий газартай холбоотой тэтгэмж, цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл зэргийг гаргуулах, үүнтэй холбоотой бусад асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байхаар зөвшөөрч харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр бичгээр  байгуулж, гарын үсэг зуран баталгаажуулжээ.

Хариуцагчийн нэхэмжлэгчтэй эвлэрсэн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт зааснаар С.Г-ийн Ховд аймаг дахь Цагдаагийн газарт холбогдуулан “Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 153 дугаар “Албанаас чөлөөлөх тухай” тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-оор хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.СОНИНБОЛОР