| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2024/0060/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/57 |
| Огноо | 2024-05-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/57
2024 05 20 2024/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.*******т холбогдох эрүүгийн 2404000630056 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Б.Баттуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бүжингоо
Шүүгдэгч Э.******* нар оролцов.
Монгол улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баян-Тал суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, тогооч мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хотын ******* дүүргийн 30 дугаар хороо, ******* 8 дугаар гудамжны 39А тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрны харьяа ******* дугаар нээлттэй, хаалттай ангид ял эдэлж байгаа,
урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дугаар зүйлийн 621.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зуйлийн 126.2.6, 146 дугаар зуйлийн 146.2 дахь хэсэгт тус тус зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн шүүгчийн захирамжаар 8 сар 15 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зуйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 366 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,4 дэх хэсгийг журамлан энэ тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ял дээр ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 175 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 602 дугаартай магадлалаар хорих ялыг 4 жил болгон өөрчилж, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1 жил 2 сар 21 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/528 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2-т заасныг журамлан энэ тогтоолоор оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 40 хоногийн хорих ял дээр өмнөх ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 366 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг нийт 1 жил 4 сар 1 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэснийг ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 487 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 07 сар 15 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлж сольсон, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 62 дугаартай захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 03 сар 11 хоногийн хугацааг хорих ялын нэг хоногоор тооцож, 03 сар 11 хоногийн хорих ялаар сольж шийдвэрлэсэн,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/1120 дугаартай шийтгэх тогтоолооор Эрүүгийн хэргийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овгийн ын ******* (РД:).
Шүүгдэгч Э.Мөнгөнбаатар нь хохирогч Д.*******ын эрүүл мэндэд нь зүүн талын эрүү ясны хөндлөн хугарал, эрүүний зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Э.*******ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2024 оны 02 дугаар сарын 13-ны орой 20 цагийн үед хорих ангийн нээлттэй хэсгийн 2-9 тоот өрөөнд хоригдол Э.ийн хамт шагайгаар мэргэ үзэж байсан. Тэгээд хоригдол Д.*******ыг дуудаад “ахлагчийн харж байгаарай” гэж хэлсэн. Д.*******ыг зурагт үзээд зогсож байхад ахлагч Бат-Эрдэнэ өрөөнд орж ирээд гараад явсан. Би хоригдол Д.*******ыг дуудаад “ахлагчийг харж байхгүй яасан юм бэ” гэж хэлээд камерийн доор оруулж байгаад зүүн шанаа хэсэгт баруун гараараа нэг удаа цохиход завьжнаас нь цус гарахаар нь 00-ын өрөөнд угаалгаад уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 173-174),
Хохирогч Д.*******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ******* дүүргийн дугаар ангийн 2 дугаар хэсгийн 09 тоот өрөөнд Э.*******, С., А. нарын хамт амарч байхад орой 20 цагийн үед хоригдол Э.*******, А. хоёр “шагай тоглоно” гээд намайг үүд хэсэгт зогсоосон. Би үүд хэсэгт зогсоод зурагт үзэж байгаад эргээд хартал Бат-Эрдэнэ нэртэй алба хаагч манай өрөөнд ороод удаагүй гарч явсан. Тэгээд Э.******* намайг дуудаад “чамайг хүн харж бай гэж хэлээ биз дээ” гээд миний зүүн гарын бугалга хэсэгт баруун гараараа нэг удаа, баруун хөлний гуя хэсэгт нэг удаа өшиглөж, мөн зүүн шанаа хэсэгт баруун гараараа нэг удаа цохиход миний эрүү зуугдахгүй болж өвдөөд амнаас цус гарахаар нь *******ын хамт 00-ын өрөөнд орж угаасан. Э.******* надад “чи хэлбэл хэлээрэй, намайг аятайхан байлгаж байгаад гаргачихаарай” гэж гэсэн. 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нэртэй алба хаагчид “эмчтэй уулзмаар байна” гэж хэлээд эмчид үзүүлсэн. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, харин эмчилгээ үйлгээтэй холбоотой зардал гарсныг төлүүлэх хүсэлтэй байна..” гэх мэдүүлэг (хх-ийн 8-12)
Иргэний нэхэмжлэгч Б.ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.******* нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр яаралтай тусламж 31.500 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дүгээр хаалттай хорих ангийн мэс засал 230.000 төгрөг, нийт 261.500 төгрөгийн зардал гарсан байх тул 261.500 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан нь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 28/32 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул яллагдагч Э.*******аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэжээ (хх-ийн 16-17)
Гэрч С.ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Би өрөөндөө амрах гээд хэвтэж байхад Э.*******, Э., Д.******* нар манай өрөөнд орж ирсэн. Хоригдол Э.******* нь “мэргэ” гэсэн тайлбар бүхий тэмдэглэлийн дэвтэр шагайтай хамт орж ирсэн. Тэгээд Э. нь Э.*******т хандаад “илгээмж хэзээ ирэхээр байна мэргэлээд өгөөч” гэсэн. Хоригдол Д.******* нь өрөөнөөс гараад зурагт үзэж байсан, удалгүй Д.******* орж ирээд Э.*******тай гараад яваад буцаад цуг орж ирсэн, юунаас болж маргалдсаныг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-20)
Гэрч Э.ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2024 оны 02 дугаар сарын 14-ний өглөө ээлжинд гараад нэгдсэн бүртгэл хийх үед хоригдол Д.*******ын эрүү хэсэг нь хавдсан байсан байхаар нь дуудаж “эрүү чинь яасан юм, шүд чинь өвдсөн юм уу, зодолдсон юм уу” гэхэд “миний эрүү зүгээр ээ, эмчид үзүүлье” гэсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-25)
Гэрч П.гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би тухайн өдөр нээлттэй 2 дугаар хэсгийн 9 тоот өрөөнд ороход Э.******* нь Д.*******ыг дуудаад “алба хаагч нарыг сайн харж байхгүй, пизда чинь” гэж хэлээд баруун гараараа зүүн шанаа хэсэгт нь нэг удаа цохиж хоёр удаа өшиглөхөл Д.*******ын амнаас нь цус гарсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 169-171)
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 09шэ/102 дугаартай дүгнэлтэд: “Д.*******ын биед зүүн талын эрүү ясны хөндлөн хугарал, эрүүний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон бөгөөд дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой, дээрх эрүү ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна...” гэжээ (хх-ийн 36-37)
Яаралтай тусламжийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 18 минутын хуудсаар “Д.******* нь өчигдөр орой 20 цагийн үед эрүү лүүгээ гараар цохиулсан, амаа гүйцэт ангайж болохгүй. Урьдчилсан онош: Шанаа ба зажуурын хугарал” гэжээ (хх-ийн 102-105)
******* дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 28/32 дугаартай албан бичгээр “иргэн ын ******* (РД:УЦ02230176) нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр яаралтай тусламж 31.500 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 21-ны өдөр дүгээр хаалттай хорих ангийн мэс засал 230.000 төгрөг, нийт 261.500 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна” гэжээ (хх-ийн 12)
Хохирогч Д.*******ын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл дүгээр хаалттай, нээлттэй хорих ангийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан талаарх баримтууд (хх-ийн 152-167)
Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор “Э.*******т холбогдох хэрэгт дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас ирүүлсэн хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг “CD”-г эд мөрийн баримтаар тооцов” гэжээ. (хх-н 182),
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр “ дугаар ангийн нээлттэй, хаалттай хорих ангийн нээлттэй 2 дугаар хэсгийн 9 тоот өрөөний доторх бичлэг байх ба хүн байрлах зориулалттай давхарлаж бэлдсэн 8 ширхэг ор, доторх эд зүйл эмх цэгцтэй харагдана. Сэжигтэн Э.******* нь халзан толгойтой, хар өнгийн майктай, хүзүүндээ зүүлттэй, шаргал өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай байх ба Д.******* нь хяналтын камерний доод талаас гарч ирэх ба халзан толгойтой, шаргал өнгийн хослолтой, цагаан өнгийн пүүзэн гуталтай байв. Бичлэгийн 00:23 секунтэд сэжигтэн Э.******* нь хохирогч Д.*******ыг баруун хөлөөрөө өшиглөж, баруун гараараа цохиж байгаа нь камерийн бичлэгт бичигдсэн байв...” гэжээ. (хх-ийн 180)
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ялын тооцооны лавлагаагаар “ овогтой хоригдол ******* нь *******, , дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1120 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2024 оны 05 дугаар сарын 06-ны байдлаар эдлээгүй үлдсэн 1 сар 20 хоног”” гэжээ. (хх-ийн 208)
Шүүгдэгчийн “Д.*******ын эрүүл мэндэд гэмтэл учруулсны улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан 261.500 төгрөгийн хохирлыг хорих ялыг эдэлж дуусмагч 2 сарын хугацаанд төлөхөө илэрхийлж байна” гэх тайлбар (хх-н 232),
Иргэний үнэмлэхний лавлагаа болон оршин суугаа газрын тодорхойлолтоор “ регистрийн дугаартай ******* овгийн ын *******, Улаанбаатар хот, ******* дүүргийн 30 дугаар хороо, ******* 8 дугаар гудамжны 39а тоотод оршин суудаг” гэжээ. (хх-н 174-175),
Шүүгдэгч Э.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 5 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбарууд (хх-ийн 52-92, 128-133) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.*******т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар
Улсын яллагчаас “Шүүгдэгч Э.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцуулж, хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардал болох 261.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд оруулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаагүй болно.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Э.Мөнгөнбаатар нь 2024 оны 2 дугаар сарын 13-ны орой 20 цагийн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа ******* дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн хэсэгт байрлах дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хорих ял эдэлж байхдаа тус хорих ангийн 2 дугаар хэсгийн 9 тоот өрөөнд хоригдол Д.*******ыг "шагай тоглож байхад алба хаагчийг харсангүй" гэх шалтгааны улмаас гараараа зүүн шанаа хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн талын эрүү ясны хөндлөн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Д.*******ыг цохиход эрүүнийх нь доод араанаас цус гарсан” гэх мэдүүлэг,
-хохирогч Д.*******ын “Э.******* намайг алба хаагч нарыг харсангүй гээд шанаа хэсэгт гараараа цохьсон” гэх мэдүүлэг,
-гэрч С.ын “Би өрөөндөө ороод амрах гээд хэвтэж байхад *******, , ******* нар шагайгаар мэргэлж байх шиг байсан. Удалгүй Э.******* Д.*******тай маргалдаад байх шиг байсан” гэх мэдүүлэг
-гэрч Э.ийн “ээлжинд гараад нэгдсэн бүртгэл хийх үед хоригдол *******ын эрүү хэсэг нь хавдсан байхаар нь эмчид үзүүлсэн” гэх мэдүүлэг
-гэрч П.гийн “******* нь *******ыг дуудаад маргалдаад цохиод байсан, тэгээд бие засах өрөө рүү орсон” гэх мэдүүлэг
-хохирогч Д.*******ын биед хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 102 дугаартай дүгнэлт болон камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Э.*******ын шүүгдэгч болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд нь бусад эх сурвалж болох гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд, камерийн бичлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр давхар тогтоогдсон тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэв.
Хэргийн үйл баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч нь үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн биед хүч хэрэглэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Д.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******ын эрүүл мэндэд зүүн талын эрүү ясны хөндлөн хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогчоос “сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.” гэж заажээ.
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.аас “Хохирогч Д.******* нь эмнэлгийн яаралтай тусламж авч, дүгээр нээлттэй, хаалттай хорих ангийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, нийт 261.500 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардал”-ыг шүүгдэгчээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хохирогч Д.******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас 261.500 төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болох нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, яаралтай тусламжийн хуудас, хорих ангийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар иргэний нэхэмжлэгч Б.ын нэхэмжилсэн 261.500 төгрөгийг шүүгдэгч Э.*******аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэнэ гэж хуульчилсан.
Улсын яллагчаас “Э.*******т Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 20 хоногийг нэмж нэгтгэн хорих ялыг эдлүүлэх саналтай байна. Үүнээс цагдан хоригдсон 14 хоногийг хасаж тооцох” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас зорчих эрхийг хязгаарлах ялыг доод хэмжээгээр оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад нь эдлүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Э.*******т “5 удаагийн ял шийтгэлтэй, үүнээс 2 удаа хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 1 удаа хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, мөн өршөөлийн хуульд хамрагдаж байсан” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
Шүүхээс шүүгдэгч Э.*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Э.*******т 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.******* нь хамгийн сүүлд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/1120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэргийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар уг хорих ялаас 01 сар 20 хоногийн ялыг эдлээгүй болох нь ШШГЕГ-ын харьяа дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас ирүүлсэн ялын тооцоо болон шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Э.******* нь хорих ял эдэлж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй ба түүнд энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, уг 6 сарын хорих ял дээр өмнөх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/1120 дугаартай шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 7 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Э.*******т оногдуулах зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялд нь нэмж нэгтгэхгүйгээр тусад нь эдлүүлэх” гэсэн агуулга бүхий санал гаргасан ба дээр дурдсан хувийн байдалтай холбогдуулан өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №03 дугаартай шүүгчийн захирамжаар Э.*******т яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан боловч тэрээр ШШГЕГ-ын харьяа ******* дүүрэг дэх цагдан хорих байранд 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүргэгдэн ирсэн болох нь хавтас хэргийн 209 дүгээр талд авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгтээ 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 14 хоног цагдан хоригдсон байна. (хх-ийн 209)
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Cиди-г тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээх зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн ын *******ыг 6 (зургаан) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дахь заалт, 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан шүүгдэгч ******* овгийн ын *******т энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаан) сарын зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 6 (зургаан) сарын хорих ял дээр өмнөх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/1120 дугаартай шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 (нэг) сар 20 (хорь) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 (долоон) сар 20 (хорь) хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсгүүдэд зааснаар Э.*******т оногдуулсан 7 (долоон) сар 20 (хорь) хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т тус тус зааснаар хохирогч Д.*******ын эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал болох 261.500 (хоёр зуун жаран нэгэн мянга таван зуун) төгрөгийг шүүгдэгч Э.*******аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банкин дахь 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар Э.*******ын цагдан хоригдсон 14 (арван дөрөв) хоногийг түүний эдлэх ялаас хасч тооцсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Э.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Э.*******т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА