Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/544

 2024         05          15                                       2024/ШЦТ/544

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энхтүвшин даргалж, шүүгч М.Отгонбаатар, Д.Шинэхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

иргэдийн төлөөлөгч Б.П,

Улсын яллагч К.Чимгээ,

хохирогч М.М, түүний өмгөөлөгч С.Чинзориг,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бын Бад холбогдох эрүүгийн 2306 00000 3862 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

.....................................................................................................

Холбогдсон хэргийн талаар:

/Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө .............................. хороо, “............” нэртэй шөнийн цэнгээний клубийн гадна иргэн  М.Мтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогчийн цээжний зүүн, ар хэсэгт 2 удаа хутгалж, түүний биед цээжний зүүн ард далны шугамаар 3-4-р хавирганы түвшинд цээжний хөндий нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний зүүн хөндийн цус хуралт, зүүн мөрний ард шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр гэрээсээ 3 найзын хамт гарсан. Тэгээд “............” нэртэй бааранд бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад тэр баарнаас гарч шорлог идэхээр явсан. У гэх манай найз тухайн баарны ойролцоо зогсож байсан М гэх залуутай маргалдаад байсан. Уг энэ залуутай маргалдаж байх хугацаанд М бид хоёр нэлээн цаана гар утсаа асаах гээд зогсож байсан чинь У хохирогч болох М гэх залуутай зодолдоод эхэлсэн. Бид хоёр салгах гээд очтол хажуугаас олон залуучууд орж ирээд манай найзыг унгаагаад дээрээс нь дэвсээд байсан. Мөн манай М гэх найзыг камергүй газар аваачаад зодсон. ...Найзыгаа салгах гэж байгаад ийм зүйл болсон. Тухайн өдөр архи уусан байсан болохоор юу болсон талаар тодорхой, нарийн санахгүй байна. Бид хэдийг үүрээр цагдаа хайж  ирсэн тэгээд цагдаагийн газар луу явсан.” гэв.

Хохирогч М.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн өдөр гар утас ломбарднаас авах гээд явж байсан. Ломбард явах замд 2 хүн шорлог зарж байсан. Би өмнө өөрөө шорлог хийдэг байсан учраас шорлог хийж байгаа 2 хүнээс шорлогийнхон талаар асуунгаа орлого оруулъя гэж бодоод очсон. Тухайн үед шорлог зарж байгаа хүмүүсийн хажууд шүүгдэгч 2 залуутай хамт зогсож байсан. Тэгсэн У гэх намхан, давхраатай нүдтэй залуу нь надаас тамхи асуусан. Би “тамхи байхгүй” гэж хэлээд бид хоёрын дунд маргаан үүссэн. Намайг шүүгдэгч залуу олуулаа явж байсан гэж хэлээд байна. Би тухайн үед ганцаараа явж байсан. Намайг ганцаараа явж байсан болох нь камерын бичлэгт бичигдсэн байх ёстой. Тэр өдөр Утэй маргалдах үед нь найзууд ирсэн. Тэгээд зодолдсон, нэг мэдэхэд л намайг хутгалсан. Эхний удаа хутгалах үед мэдэгдээгүй. Хоёр дахь удаа хутгалах үед нь мэдсэн. Надад хутгаа эргүүлж байгаа нь мэдрэгдсэн. ...Тэгээд би эмнэлэгт хүргэгдэж хагалгаанд орсон” гэв.  

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-12 дахь тал/,

Камерын бичлэгүүд болон бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 15-17 дахь тал/,

Энхболдын Мөнхцэцэгийн эзэмшлийн ХААН банкны ......................... дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулбар /хавтаст хэргийн 25-27 дахь тал/,

2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ХААН банкны ........................., ........................., Голомт банкны ......................... дугаартай данснуудын хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Мын өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө .............................. хороо, ............ баарны хажуугийн ломбарднаас хямдхан гар утас авах гэж байгаад өлсөөд шорлог идэж байсан. .... тэгээд шивээстэй залуу намайг эхэлж цохисон, араас нь нөгөө 2 найз ирж намайг барьж авч газар унагаасан. ...гэтэл араас шивээстэй залуу нь мөр хэсэг рүү цохих шиг болсон. ...дахин араас нэг юмаар дал хэсэгт хатган тухайн зүйлээ эргүүлж байсан. Эргүүлэх хэсэг нь аймар их өвдөлт мэдэрсэн. Тэгтэл нэг залуу чи хутгалуулчихсан байна шүү дээ гэж хэлэхэд нь  дээшээ хараад хэвтээд түргэн тусламжийн 103-н машин дуудсан. ...шивээстэй залуу хажуугаас орж ирээд мөр, дал хэсэгт 2 удаа хутгалсан.гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/, 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Мын дахин өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр эхнэртэйгээ хэрэлдээд гэрээ гарч яваад манай эхнэр миний Хаан банкны ......................... тоот данс дугаарын нууц үгийг солих гээд байхаар нь би өөрийнхөө данснаас ээжийн Хаан банкны ......................... тоот данс руу 15 цаг 54 минутад 500.000 төгрөг, тэгээд би ээжийнд байж байгаад орой 22 цаг 30 минут өнгөрч байхад ээжийн гэрээс гараад явсан. Тэгээд хүнтэй уулзахдаа 100.000 төгрөг үрчхээд, шөнийн 01 цаг өнгөрч байхад гэр рүүгээ орж эхнэрийн гар утсаар өөрийнхөө Хаан банкны апплейшнг оруулж 330.000 төгрөгийг таксины жолоочийн Голомт банкны ......................... тоот данс руу явуулж Бөхийн өргөөний замын урд талын Хаан банкны АТМ- рүү орж 330.000 төгрөгийг бэлнээр авсан. Тэгээд шууд гар утас авах гэж Сансарын ....... нэртэй ломбардны хүн рүү таксины жолоочийн дугаараас залгатал түр гарсан байна гэж хэлхээр нь би таксины жолоочид 20.000 төгрөг өгч явуулаад ломбардны хүнийг хүлээх зуураа шорлог идэх гэж ............ нэртэй баарны үүдэнд зогсож,  эрэгтэй, эмэгтэй хүний 1 хүнээс шорлог авч яах юм бэ та 2-т хоёуланд нь орлого оруулна гэж хэлээд шорлог авахдаа саарал өнгийн женсин өмдний баруун талын карманаас бүх мөнгөө базаж гаргаж ирээд шорлогний 2 хүнд нийт 20.000 төгрөг өгч, би 750.000 төгрөгтэй үлдсэн байсан. Тэгээд шорлог идэж байхад үл таних 3 хүнтэй маргалдсан” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 36-37 дахь тал/, 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Мийн өгсөн: “...Б бас зодолдоод байж байхаар нь би Быг салгаж холдуулахад  У буцаж очоод зодолдоод эхэлчихсэн байсан. Тэгээд Уг салгаад татаж аваад холдуулж байх хооронд Б.Б намайг ардаас татаад надад хүн хутгалчихлаа, зугтъя гэж хэлээд зугтаачихсан... Яг зодооны үед хохирогч гэх хүнийг хараагүй, зугтаад буцаад ирсэн чинь хохирогч гэх залуугийн нуруунаас цус гарчихсан зөндөө хүмүүс тойроод зогсож байсан. Б.Б хутгатай явж байсан ба тухайн хутгыг Б.Ууганаагийн гэрээс авч гарсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Угийн өгсөн: “...шорлог идэж байгаа үл таних залуутай үл ялих зүйлээс болж маргалдаж байгаад тухайн залуу намайг түрүүлээд цохиход нь би зөрүүлээд цохисон. Тэгээд хэсэг маргалдаж байгаад тухайн залуучууд олуулаа болоод ирэхээр нь П.Мэ, Б.Б бид 3 зугтаагаад яваад өгсөн......манай гэрийн ширээн дээр тийм хутга байсан. Яагаад Б манай гэрээс хутга авсныг мэдэхгүй байна... Тухайн хутга нь никел өнгөтэй, эргүүлдэг буюу хүмүүс эрвээхэй гэж нэрлэдэг хутга байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Дий өгсөн: “...би Б.Быг хутгатай явж байсныг мэдсэн. Би наадхаараа яах гэж байгаа юм гэж асуусан. Тэгтэл Б.Б эргүүлж сурч байгаа юм гэж надад тайлбарласан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Нгийн өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын сүүлээр шорлог зараад зогсож байхад үл таних залуу 21-22 цагийн үед ахтайгаа ирж шорлог авч идээд "............" баар луу орсон. Тэгээд 02 цаг өнгөрч байхад тухайн 2 залуу нэг охинтой хамт гарч ирээд ах нь явлаа гэхэд нэг залуу ахыгаа явуулахгүй байсан. Тэгэх үед үл таних 3 залуу ирж 2 залуу нь шорлог идэж байгаад тооцоогоо хийх гэтэл Таблет гар утас нь цэнэггүй болсон байсан. Тэгээд Таблетаа цэнэглээд миний хажууд зогсож байтал хутгалуулдаг залуутай хамт явж байсан эмэгтэй Таблеттай залуутай хамт явж байсан 2 залуутай юм яриад зогсож байтал хутгалуулдаг залуу тухайн залуучуудтай маргалдаж байгаад зодоон болсон. Тэгээд хутгалдаг залуу нь "хүн хутгалчих шиг боллоо зугтаарай" гэж орилсон. ...Миний харснаар тухайн хүмүүс нэг эмэгтэйг булаацалдаж хоорондоо маргалдсан, тэрнээс биш дээрэмдэх процесс миний нүдэн дээр болоогүй ...Миний харснаар хүзүүн дээрээ шивээстэй залуу зүүн дал хэсэгт нь 1 удаа хутганы ангайсан оромтой байсан. Хүзүүн дээрээ шивээстэй залуу зодоон болохоос өмнө эргүүлдэг хутга бариад эргүүлээд явж байхыг харсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-56 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13984 дугаартай: “...М.Мын биед цээжний зүүн ард далны шугамаар 3-4-р хавирганы түвшинд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний зүүн хөндийн цус хуралт, зүүн мөрний ард шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн өгсөн: “..тухайн үед М.Мыг үзэхэд хутганы гэмтлээс ил харагдах гэмтэл, шарх байхгүй байсан. ...Бүдэг цус хуралт байсан бол эдгэрэх боломжтой. Тод цус хуралт, зулгаралт, шарх, гэмтлүүд бол эдгэх боломжгүй. Намайг үзэхэд өөр гэмтэл шарх байгаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 110 дугаартай “нэмэлтээр ирүүлсэн материалаар М.Мын толгойд гэмтэл тогтоогдсонгүй. М.М нь тархины судасны бөөгнөрөл /мальформаци/-н өөрчлөлттэй байна. Энэ төрөлхийн өөрчлөлт юм” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 68-69 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 107 дугаартай “...М овогтой Мын сэтгэцэд 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн гэмт хэргээс шалтгаалан хор уршиг учирсан байна. М.Мын сэтгэцэд айдас, сэтгэл гутралын шинж илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 74-75 дахь тал/,

Шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 88 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Эы өгсөн: “...Б бид хоёр хамт амьдраад 5 жил гаруй болж байна. 2023 оны 10 дугаар сарын 31-ний шөнө танихгүй дугаар залгахаар нь тухайн дугаарыг авахад Б байсан. Б надтай ярихдаа “хайраа би хүн хутгалчихлаа” гэж хэлээд уйлаад ярьж байсан. Тэгэхээр нь би “битгий тоглоод бай” гэхэд “тоглоогүй” гэж хэлээд уйлаад гар утсаа тасалсан. Тухайн хутгыг Б.Угийн гэрээс авсан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 108 дахь тал/,

Цэргийн төв эмнэлгийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 749 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 115-136 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн өгсөн “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа тул Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч М.М нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 4.017.000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.Баас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ............................. дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 144-145 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэв.

Нэг.  Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Улсын яллагч “...Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 30- 31-нд шилжих шөнө .............................. хороо, “............” нэртэй шөнийн цэнгээний клубийн гадна иргэн  М.Мтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, хохирогчийн цээжний зүүн, ар хэсэгт 2 удаа хутгалж, зүүн ард далны шугамаар 3-4-р хавирганы түвшинд нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний зүүн хөндийн цус хуралт, зүүн мөрний ард шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн өмгөөлөгчийн ярьж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт хэргийн материалд авагдсан нотлох баримт болон хэргийг үйл баримтаас харагдахгүй байна. Өөрөөр хэлбэл дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг авахад саад болж байгаа өмчлөл эзэмшигчийн эсэргүүцсэн үйлдлийг хүч хэрэглэн бие махбодод нь хохирол учруулах байдлаар халдсан, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон идэвхтэй үйлдэл байдаг. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Н-Эрдэнийн мэдүүлэгт тухайн цаг хугацаанд хэргийн газар ямар нэгэн дээрэмдэж байгаа үйлдэл, үйл явдал болоогүй болохыг нотолж мэдүүлэг өгсөн байдаг.

          Мөн гэрч Мэ, Угийн мэдүүлэг зэрэгт ямар нэгэн дээрэмдэх санаа зорилго байгаа болохоо тодорхой тусгасан байдаг. Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийг өөрт нь байсан бэлэн мөнгө болох 740.000 төгрөгийг дээрэмдэх гэж биед гэмтэл учруулсан гэх боловч түүний эзэмшлийн хаан банкны тоот дансны хуулга зэргээр тухайн нөхцөл байдал үгүйсгэгддэг. Өөрөөр хэлбэл түүний дансны хуулганд үзлэг хийхэд хэрэг болсноос хойш данснаас нь 330.000 төгрөгийн зарлага гарч Бямбадорж гэх хүний данс руу орсон байдаг. Эдгээр хэргийн материалд авагдсан баримтуудаар хохирогч нь тухайн үед бэлэн мөнгөтэй явж байсан болох нь үгүйсгэгдэж байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогч нь баримтаар 48.300 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Шүүгдэгчийн зүгээс хохирогчид 1.000.000 төгрөгийг төлсөн. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас Улсын эмнэлгээс 4.017.000 төгрөгийг эмчилгээ, үйлчилгээ авсан байдаг. Уг эмчилгээтэй холбоотой зардлыг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгуулах, энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэл санаанд учирсан хохирол, хор уршгийг тогтоолгосон. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг нь сэтгэцэд учирсан хор уршгийн 4 дүгээр зэрэглэлд хамаарсан бөгөөд уг сэтгэцэд учирсан хохирлыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд тогтооно. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүх хуралдаан явдаг. Хохирогчийн биед хутгалсан үйлдлээс өөр гэмтэл тогтоогдоогүй байдаг.” гэх дүгнэлтийг,   

          Хохирогчийн өмгөөлөгч “...Улсын яллагчийн яллах дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангид заасан 17.2 дугаар зүйлд заасан “дээрэмдэх” гэмт хэргийн шинж байна гэж харж байна. Хэргийн үйл баримт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн гэрч Мийн мэдүүлгээс харвал У тухайн цаг хугацаанд миний үйлчлүүлэгч Мтай зодолдсон тэр үе шүүгдэгч Б.Б ирж хутгалсан үйл баримт болсон байдаг. Үүнийг гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс нотолсон байна. Гэрч, хохирогч нараас хууль сануулж мэдүүлэг авдаг. Энэ хүмүүс худлаа хэлбэл хуульд заасан хариуцлага хүлээдэг. Тэгэхээр эдгээр гэрч, хохирогч нарын мэдүүлэг нь нотолгооны ач холбогдолтой нотлох баримт гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Харин шүүгдэгчийн хувьд тухайн цаг хугацаанд болсон зүйлийг төдийлөн сайн санахгүй байгаа гэдгийг дурдах нь зүйтэй байх. Хэргийн газарт камерын бичлэг хийгдсэн байдаг. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэгийг шинжлэн судалсан. Энэ хэрэгт хэргийн бодит байдлыг тогтоогоогүй байна. Тухайлбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан олон нийтийн амгалан байдлыг алдагдуулсан бүлэглэн дээрэмдэж хохирогчийн биед хүнд хохирол учруулсан үйл баримт болсон байхад улсын яллагчийн зүгээс хэрэгт дутуу хяналт тавьж хэргийг буруу зүйлчилж ирсэн байгааг өмгөөлөгчийн зүгээс гайхаж байна. Энэ хэргийн яллах дүгнэлт, яллагдагчаар татах тогтоол нь үндэслэлгүй юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хурлыг 60 хүртэл хоногоор хойшлуулж хэрэгт зайлшгүй шалгах ёстой ажиллагааг хийлгүүлж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Миний үйлчлүүлэгч нь гэмт хэргийг улмаас тархиндаа гэмтэл авсан. Зүгээр гудамжинд явж байхдаа 2 удаа унаж ойчсон байдаг. Хэрэг болох цаг хугацаанд миний үйлчлүүлэгчийн толгой руу 3 хүн өшиглөсөн түүний тархи, толгойд гарсан өөрчлөлт нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн байхыг үгүйсгэхгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд миний үйлчлүүлэгчийн толгойд учирсан гэмтлийг төрөлхийн гэж оношилсон байсан. Миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн зүгээс уг шинжээчийн дүгнэлтийг учир дутагдалтай үнэн эсэхэд эргэлзэж байгаа дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлага байгаа гэж харж байна. Иймд шүүх хурлыг 60 хүртэл хоногоор хойшлуулах саналтай байна.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатнаас өнөөдрийг хүртэл миний үйлчлүүлэгч үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт дээр манай зүгээс маргах зүйлгүй. Харин хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс энэ гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэм хэргийн шинж байна гэж дүгнэлтдээ дурдаж байна.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг болохын тулд олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа нөхцөл байдал болон байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан үйл баримт  болон бие даасан гэмт хэргийн шинж хэргийн үйл баримтад тогтоогдоогүй. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт болох камерын бичлэгт тухайн цаг хугацаанд юу болсон талаар тодорхой тусгагдсан байна. Энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Мэ, Н, У нарын мэдүүлэг нь хэрэг учрал болсон гэх газрын камерын бичлэгтэй тохирч байна. Тэдгээрийн мэдүүлэг үнэн зөв болохыг баталж байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Уг камерын бичлэгт хохирогчийн өмгөөлөгчийн ярьж байгаа олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийн шинж, дээрэмдэм гэмт хэргийн шинж болоогүй болох нь харагдаж байна. Иймд улсын яллагчийн яллах дүгнэлтэд үндэслэлтэй байна. Шүүхийн хурлыг 60 хүртэл хоногоор хойшлуулах нөхцөл байдал тогтоогдоогүй гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө .............................. хороо, “............” нэртэй шөнийн цэнгээний клубийн гадна иргэн  М.Мтай маргалдаж, улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогчийн цээжний зүүн, ар хэсэгт 2 удаа хутгалж, далны шугамаар 3-4-р хавирганы түвшинд цээжний хөндий рүү нэвтэрч хатгагдсан шарх,  зүүн хөндийн цус хуралт, зүүн мөрний ард шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 15-17 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Мын өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө .............................. хороо, ............ баарны хажуугийн ломбарднаас хямдхан гар утас авах гэж байгаад өлсөөд шорлог идэж байсан. ...гэтэл араас шивээстэй залуу нь араас мөр хэсэг рүү нь цохих шиг болсон. ...дахин араас нэг юмаар дал хэсэгт хатган тухайн зүйлээ эргүүлж байсан. Эргүүлэх хэсэг нь аймар их өвдөлт мэдэрсэн. Тэгтэл нэг залуу чи хутгалуулчихсан байна шүү дээ гэж хэлтэл дээшээ хараад хэвтээд түргэн тусламжийн 103-н машин хүлээгээд хэвтэж байсан. ...шивээстэй залуу хажуугаас орж ирээд мөр, дал хэсэгт 2 удаа хутгалсан.гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/, 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Мийн өгсөн: “...би Быг салгаж холдуулаад байж байхад У буцаж очоод зодолдоод эхэлчихсэн байсан. Тэгээд Уг салгаад татаж аваад холдуулж байх хооронд Б намайг ардаас татаад надад хүн хутгалчихлаа, зугтъя гэж хэлээд Б зугтаачихсан... Яг зодооны үед хохирогч гэх хүнийг хараагүй, зугтаад буцаад ирсэн чинь хохирогч гэх залуугийн нуруунаас цус гарчихсан зөндөө хүмүүс тойроод зогсож байсан. Б хутгатай явж байсан ба тухайн хутгыг Ууганаагийн гэрээс авч гарсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Угийн өгсөн: “...шорлог идэж байгаа үл таних залуутай маргалдаж байгаад тухайн залуу намайг түрүүлээд цохиход нь би зөрүүлээд цохисон. Тэгээд хэсэг маргалдаж байгаад тухайн залуучууд олуулаа болоод ирэхээр нь Мэ, Б бид 3 зугтаагаад яваад өгсөн......манай гэрийн ширээн дээр тийм хутга байсан. Яагаад Б манай гэрээс хутга авсныг мэдэхгүй байна... Тухайн хутга нь никел өнгөтэй, эргүүлдэг буюу хүмүүс эрвээхэй гэж нэрлэдэг хутга байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Дий өгсөн: “...би Быг хутгатай явж байсныг мэдсэн. Би наадхаараа яах гэж байгаа юм гэж асуусан. Тэгтэл Б эргүүлж сурч байгаа юм гэж надад тайлбарласан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Нгийн өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын сүүлээр шорлог зараад зогсож байхад үл таних залуу 21-22 цагийн үед ахтайгаа ирж шорлог авч идээд “............” баар луу орсон. Тэгээд 02 цаг өнгөрч байхад тухайн 2 залуу нэг охинтой хамт гарч ирээд ах нь явлаа гэхэд нэг залуу ахыгаа явуулахгүй байсан. Тэгэх үед үл таних 3 залуу ирж 2 залуу нь шорлог идэж байгаад тооцоогоо хийх гэтэл Таблет гар утас нь цэнэггүй болсон байсан. Тэгээд Таблетаа цэнэглээд миний хажууд зогсож байтал хутгалуулдаг залуутай хамт явж байсан эмэгтэй Таблеттай залуутай хамт явж байсан 2 залуутай юм яриад зогсож байтал хутгалуулдаг залуу тухайн залуучуудтай маргалдаж байгаад зодоон болсон. Тэгээд хутгалдаг залуу нь “хүн хутгалчих шиг боллоо зугтаарай” гэж орилсон. ...Миний харснаар тухайн хүмүүс нэг эмэгтэйг булаацалдаж хоорондоо маргалдсан, тэрнээс биш дээрэмдэх процесс миний нүдэн дээр болоогүй ...Миний харснаар хүзүүн дээрээ шивээстэй залуу зүүн дал хэсэгт нь 1 удаа хутганы ангайсан оромтой байсан. Хүзүүн дээрээ шивээстэй залуу зодоон болохоос өмнө эргүүлдэг хутга бариад эргүүлээд явж байхыг харсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-56 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Эы өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 31-ний шөнө танихгүй дугаар залгахаар нь тухайн дугаарыг авахад Б.Б байсан. Б.Б надтай ярихдаа “хайраа би хүн хутгалчихлаа” гэж хэлээд уйлаад ярьж байсан. Тэгэхээр нь би “битгий тоглоод бай” гэхэд “тоглоогүй” гэж хэлээд уйлаад гар утсаа тасалсан. Тухайн хутгыг Б.Угийн гараас авсан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 108 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн өгсөн “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч М.М нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 4.017.000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.Баас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ........................... дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 144-145 дахь тал/  зэрэг бичмэл нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр бүрэн нотлогдон тогтоогдож байна.

Харин хохирогч М.Мын өмгөөлөгч шүүх хуралдаанд байр сууриа тодорхойлохдоо зүйлчлэлийг хүндрүүлэх, өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа  талаар мэтгэлцэж оролцсон бөгөөд дараах хэргийн үйл баримтаар няцаан үгүйсгэгдэж байна.

Нэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйл. Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн хувьд

Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн сэдэлт нь гэмт этгээдийн бусдыг үл тоомсорлон басамжлах, элдвээр доромжлох, өөрийгөө хүч чадалтай, зориг зүрхтэй, бүхнээс давуу болохоо харуулах, айлган сүрдүүлэх явдал байдаг бөгөөд энэ нь эмх замбараагүй, учир шалтгаангүй маргаан үүсгэх, урьдчилан төлөвлөөгүй, хүрэх үр дүн тодорхойгүй, бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэн нийгэмд тогтсон хамтын аж байдлын ёс горим, эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлалт зан заншилд харшилсан санаатай үйлдлийг хамааруулан үздэг тогтсон ойлголт юм.

Хэрэв дээр дурдсан шинж, хэлбэрийг агуулаагүй буюу нийтийн хэв журмыг зөрчөөгүй бол хүмүүс хоорондын зүй бус харьцаа буюу хувийн таарамжгүй харилцаанаас  үүдэн маргалдсан, зодолдсон, бие махбодид нь гэмтэл учруулсныг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэх боломжгүй юм.

Хэрэгт авагдсан камерын бичлэгээс үзвэл шүүгдэгч Б.Б, түүнтэй хамт явж байсан П.Мэ, Б.У нар анхнаасаа нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахад чиглэсэн санаа зорилго, сэдэлт бүхий идэвхтэй үйлдлүүдийг хийгээгүй, тухайн үед шүүгдэгч Б.Б болон түүний найз П.Мэ, Б.У нар шорлог идэхээр зогсож байсан бөгөөд улмаар хохирогч М.Мтай шүүгдэгч Б.Бын найз П.У хэрүүл маргаан хийхэд П.Мсалгаж авч явсан боловч хохирогч М.Мын зүй бус үйлдлээс шалтгаалан Б.У хохирогч М.Мыг түрүүлж нэг удаа цохисон зэрэг үйл баримт камерын бичлэгт харагддаг.  

Улмаар шүүгдэгч Б.Б найз Б.Уг өмөөрч хохирогч М.Мт хохирол учруулсан, харин П.Мэ, Б.У нар нь хохирогчийг  “хутгалуулчихлаа” гэдгийг мэдээд  зугтаасан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогддог.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Б, түүний найзууд П.Мэ, Б.Угийн хувьд гэмт хэрэг үйлдэхийн тулд урдаас төлөвлөөгүй, бусадтай үгсэн тохиролцоогүй, зэвсэг буюу зэвсгийн чанартай зүйл бэлдээгүй,  үл ялих маргаанаас болж тухайн нөхцөл байдал үүсэж гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр тухайн үйл явдал болоход ойр орчим ажил үйлчилгээ явуулж байсан аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа тасалдсан, оршин суудаг хүмүүсийн амгалан тайван байдал алдагдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэх гэмт хэрэг үйлдсэн нь үгүйсгэгдэж байна.  

Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйл. Дээрэмдэх гэмт хэргийн хувьд

“Дээрэмдэх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор иргэдийн амь бие, эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон үйлдэл байх бөгөөд энэ хэргийн довтолгоонд өртөгч этгээд нь гол төлөв эд хөрөнгийг эзэмшиж, хариуцаж хамгаалж байгаа хүн байдаг.

Өөрөөр хэлбэл дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг авахад саад болж байгаа өмчлөл эзэмшигчийн эсэргүүцсэн үйлдлийг хүч хэрэглэн бие махбодод нь хохирол учруулах байдлаар халдсан, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон идэвхтэй үйлдэл байхыг шаарддаг байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гэмт хэрэг гарах үед хохирогч М.М бэлэн мөнгөтэй явж байсан болон шүүгдэгч түүний найз нар хохирогчийн мөнгийг харснаас үүдэн мөнгийг нь авах зорилгоор халдан довтолсон байдал тогтоогдоогүй болох нь хэргийг газарт шорлог зарж байсан гэрч Ний мэдүүлэг, гэмт хэрэг үйлдэгдэж төгссөн хойно хохирогчийн данснаас зарлага гарсан гүйлгээний хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байна.

Иймд шүүгдэгч Б.Б нь бусадтай бүлэглэн хохирогчийг дээрэмдэх зорилгоор хохирогчийн бие махбодид халдаж гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Гурав. Бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн хувьд

“…бүлэглэн гүйцэтгэгч…” гэдэгт гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч, хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон этгээдийг ойлгоно.

Хохирогч талаас шүүхийн хэлэлцүүлэгт Б.У, Б.Б, П.Мнарт бүлэглэж зодуулсан гэж мэтгэлцдэг ба хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Бын хутгаар 2 удаа хатгасан үйлдэл, түүнээс үүдэн хохирогчийн биед гэмтэл, хохирлын хооронд шууд шалтгаант холбоо тогтоогддог.

Бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь заавал гэмт үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт тооцогддог бөгөөд уг хохирол, хор уршгийг  хамт  учруулсан байхыг шаардана.

Гэвч хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээс үзэхэд   хохирогч М.Мын биед учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн гэж тодорхойлсон байх бөгөөд дан ганц шүүгдэгч Б.Бын үйлдлийн улмаас учирсан болох нь тогтоогдож байх тул энэ хэрэгт Б.У, Мнар бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн өгсөн: “..тухайн үед М.Мыг үзэхэд хутганы гэмтлээс өөр ил харагдах шарх байхгүй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дэх тал/ авагдсан байх бөгөөд Мэ, У нарын үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалж хохирогч М.Мт гэмтэл учирсан шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Мэ, Б.У нарын  үйлдлээс болж хохирогч М.Мын эрүүл мэндэд ямар нэгэн гэмтэл учирсан нь тогтоогдоогүй болно.

Хууль, эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан ба мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” бол гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг зааж өгчээ.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч М.Мын цээжин зүүн ар хэсэг буюу дал хэсэгт 2 удаа  хутгаар хутгалсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл байх  бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн “санаатай” хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн Тайлбарт: “-Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. 

Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэжээ.

Хутга” нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай ба хүйтэн зэвсэгт хамаарах тул шүүгдэгч Б.Б нь зэвсэг хэрэглэж хохирогч М.Мын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч М.Мын зүүн дал хэсэгт 2 удаа хутгалсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүнд хохирол хоёрын хооронд шалтгаан холбоотой гэж дүгнэв.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй, шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон Б.П нь шүүгдэгч Б.Быг  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутай гэж үзсэн болно.

          Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчлан тогтоосон байна.

Энэ гэмт хэрэгт хохирогч М.М нь баримтаар эрүүл мэндийн зардалтай холбоотой 48,350 төгрөг, бусад зардал болох бинзен, түлш 50,000 төгрөг, нийт 98,350 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх бүрэлдэхүүн уг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,000,000 төгрөг, шүүхийн шатанд 1,900,000 төгрөг төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.  

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт болох “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байх бөгөөд хохирогчоос тухайн жишиг зэрэглэлийг хүлээн зөвшөөрч тусгайлсан маягтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Сэтгэцэд учирсан гэм хорын дөрөвдүгээр зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23-45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.

Шүүх хохирогчид үүссэн өвчин зовуурь, ажлаа хийж чадахгүй байсан шаналал, амьдралын чанар алдагдсан байдал, нөгөө талаас шүүгдэгчийн санаатай гэм буруу, хохирогчийн гомдол, санал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан хохирогч М.Мын сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…” гэжээ.

Өөрөөр хэлбэл хор уршиг бол гэмт үйлдлийн улмаас учирсан хохирлоос үүсэн гарч буй үр дагавар буюу цаашид учирч болох эрсдэл юм.

Иймд гэмт үйлдлийн улмаас учирсан хохирол, түүнээс үүдэн гарч буй хор уршгийг арилгах, нөхөн төлөх нь ирээдүйд учирч байгаа зардал гэж үзэх тул гэмт үйлдэл гарсан цаг хугацаанд үйлчилж байсан зардлаар бус хор уршгийг арилгах хугацаанд гарч буй зардлаар арилгах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны хурлын шийдвэрээр 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн улсын хэмжээнд мөрдөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 660,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон байна.

Иймд шүүгдэгч Б.Баас хохирогчид учруулсан сэтгэл санааны хор уршигт 19,800,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

Дээрхээс нэгтгэж дүгнэхэд хохирол төлбөрт нийт 2,900,000 төгрөгийг төлж барагдуулсан, шүүхээс хохирогч М.Мын сэтгэцэд учирсан хохирлыг 19,800,000 төгрөгөөр тогтоож, мөн хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжилсэн 98,350 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулахаар тус тус шийдвэрлэсэн. Иймд шүүгдэгч Б.Б нь хохирогчид нийт 16,998,350 төгрөгийг төлж барагдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн  513.1-т “Бусдын амь нас , эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр , тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж хуульчилсан байх ба үүний дагуу иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн ерөнхий газраас хохирогч нарт үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлыг нэхэмжилсэн байх тул  шүүгдэгч Б.Баас 4,017,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн ерөнхий газар /Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн сангийн 10090020080 дугаарын данс/-т төлбөрийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “..Шүүхээс шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заасан гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн энэ хэрэг цагдан хоригдсон хоногийг эдлүүлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан  ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргуулах, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна” гэх дүгнэлтийг гаргажээ.

Хохирогчийн өмгөөлөгч “...Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт дээр нэмж хэлэх зүйлгүй байна” гэх дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч нь урьд нь хүнд төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Хувийн байдлын тухайд эхнэр нь 5 сартай жирэмсэн бага насны 3 хүүхэдтэй 21 настай нас залуу хүн байгаа. Улсын яллагчийн ялын санал болох 7 жилийн хугацааны хорих ялыг өмгөөлөгчийн зүгээс хүнд төрлийн шийтгэл байна гэж харж байна. Миний үйлчлүүлэгч нь хүнд төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь үнэн боловч хохирогчийн эрүүл мэндийн байдал, хохирол төлөх боломж тааруу ч чадах ядахаар хохирол, төлбөрөө төлсөн цаашид хохирол, төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Миний үйлчлүүлэгч тухайн нөхцөл байдалд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан энэ нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй хэдий ч эрүүл байхдаа хүнийг хутгалах хэмжээ ааш араншинтай хүн биш болохыг хэлэх нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Иймд миний үйлчлүүлэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг үндэслэн хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй буюу 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хоёрыг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү гэх саналтай байна” гэх дүгнэлтийг гаргажээ.

Хохирогч “...Энэ хүн надаас эр хүн шиг ганц ч удаа уучлалт гуйж байгаагүй. Үнэн учраа хэлээд уучлалт гуйсан бол өнөөдөр энд ийм байдал үүсэхгүй байсан. Би адилхан эр хүн, үр хүүхэдтэй хүн нөхцөл байдлыг ойлгох байсан. Гэтэл тухайн үед уучлалт гуйгаагүй байж 1.000.000 өгсөн гээд зогсож байгаад гомдолтой байна” гэв.

Шүүгдэгч “...Хохирогчоос уучлалт гуйж байна. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Сая 7 хоногийн хугацаанд цагдан хоригдохдоо их зүйлийг ухаарлаа. Миний хувийн байдал, ар гэрийн байдал, настай аавыг минь бодоод надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Б.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 88, 90 дэх тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа /хавтаст хэргийн 89 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 91 дэх тал/, Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 85, 100-105 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Мөн шүүгдэгч Б.Бын өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг үндэслэн хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй буюу 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хоёрыг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү гэх саналтай байна” гэх дүгнэлтийг авч үзэхэд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж хорих ялыг шүүх хөнгөрүүлж шийдвэрлэж болохоор тусгасан.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол,  хор уршгаас үүдэн гарсан зардалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 4,017,000 төгрөг нэхэмжилснийг нөхөн төлөөгүй, энэ гэмт хэрэгт хохирогч М.М нь баримтаар эрүүл мэндийн зардалтай холбоотой 48,350 төгрөг, бусад зардал болох бинзен, түлш 50,000 төгрөг, нийт 98,350 төгрөг, хохирогч М.Мын сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг 19,800,000 төгрөгөөр тогтоохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн боловч шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,000,000 төгрөг, шүүхийн шатанд 1,900,000 төгрөг төлснийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн гүйцэд бодитой барагдуулсан, төлсөн гэж үзэхгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг  харгалзан ял оногдуулах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иймд шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй, урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож ял шийтгэгдэж байсан болон түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, хохирогчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, хохирогчийн гомдол санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шударга ёсны зарчмыг баримтлан, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон ял буюу шүүгдэгч Б.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Бусад асуудлаар:

          Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь 7 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Бад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэв.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Б овогт Бын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Бад / зургаан жил/ оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

          5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь 7 хоног цагдан хоригдсон, хохирогчид М.Мт 2,801,550 төгрөг төлж барагдуулсан, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай. 

          7. Хохирогч М.Мын сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 /гуч/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19,800,000  төгрөгөөр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Баас 16,998,350 төгрөгийг гаргуулан хохирогч М.Мт олгосугай.

          8. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Баас 4,017,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч /Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн санг

          8. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Баас 4,017,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч /Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн сангийн 10090020080 дугаарын данс/-д олгосугай.

          9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Э.ЭНХТҮВШИН

                        ШҮҮГЧ                              М.ОТГОНБААТАР

                                                                   Д.ШИНЭХҮҮ

ийн 10090020080 дугаарын данс/-д олгосугай.