Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 148/ШШ2021/00243

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *******ын ******* /*******/-ний нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  *******ийн ******* /*******/-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... ******* овогтой ******* миний бие 2005 онд ******* овогтой *******тай танилцан улмаар 2009 оны 01 дүгээр сарын 12-нд гэрлэлтийн 11 тоот баталгаагаар бүртгүүлэн гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2013 оны 06 дугаар сарын 13-нд ******* овогтой ******* охин төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2016 оноос эхлэн салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин ******* маань эх *******ын *******ий асрамжид өсөн торниж ирсэн. Одоо бид тус тусын амьдралтай болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж охин *******г миний асрамжид үлдээж эцэг ******* овогтой *******аас хүүхдийн тэтгэмж гаргуулж өгнө үү ! гэжээ.

Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүхэд гаргасан хүсэлтдээ:

 

...Г.*******ий надад холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие нь коронавирус өвчний улмаас Дархан-Уул аймагт хөл хорионд байгаа болохоор өөрийн биеэр шүүх хуралд оролцох боломжгүй байна. Иймд миний оролцоогүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Г.******* Б.******* нар нь 2005 онд анх танилцаж байсан. Тэгээд 2013 онд тэдний дундаас охин нь төрсөн. Тэгээд тусдаа гарч амьдрах болсон. 2014 оноос эхлээд хоорондоо таарч тохирохгүй байна гээд тус тусдаа амьдрах болсон. Салах болсон шалтгаан нь Б.******* нь ар гэртээ анхаарал хандуулдаггүй. Эрхэлсэн тодорхой ажилгүй байсан. Тэгээд хэлж ярихгүйгээр ажил хийлээ гээд хэдэн сараар ч хамаагүй хэл сураггүй явдаг байсан. Буцаж ирэхдээ олсон орлогогүй хоосон ирдэг байсан. Ер нь гэртээ тогтдоггүй хүн. Энэ хугацаанд нь эхнэр бид хоёр хоёр хүүхдээ тэжээдэг байсан. Манай охин хоолгүй болчихлоо гээд хүрээд ирдэг байсан. Тэгээд охин маань Улаанбаатар хот руу ажил хийхээр явсан. Түүнээс хойш Б.******* нь манайд нэг цагаан сараар ирэхдээ хүнтэй суучихсан гээд дагуулж ирээд хүүхэдтэйгээ уулзчихаад явсан. Иймэрхүү байдал нь удаан үргэлжилсэн учраас охин маань салахаар шийдсэн. Тэгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад;

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Учир нь: Гэрлэгчид нь 2005 оноос эхлэн хамтран амьдарсан байх ба 2006 оны 12 сарын 14-ний өдөр гэр бүл болсныг 2009 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас охин З.******* 2013 оны 6 сарын 13-ны өдөр төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Гэрлэгчид нь 2016 оноос тусдаа амьдарсан байх бөгөөд одоо хэн хэн нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа, эд хөрөнгийн маргаан байхгүй, мөн Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан ажиллагааг шүүхээс өмнөх шатанд явуулсан боловч амжилттай болоогүй дуусгавар болгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж, нэхэмжлэлийг хангаж, зохигчдын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Гэрлэгчид хүүхдийн асрамжийн тал дээр маргаагүй тул насанд хүрээгүй охин З.*******гийн саналын дагуу эх Г.*******ий асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн хүүхэд төрснөөр эцэг эх хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх бөгөөд гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг эхийн үүрэг хэвээр хадгалагдах ба Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг эх болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу охин Э.Эмүжин хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээс эцэг эх чөлөөлөгдөхгүй тул эцэг Б.*******аас хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж, охин З.*******г тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Энэхүү нэхэмжлэлийн үнийн дүн нь Б.*******ын төлөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (207400х12=2,488,800:2 ) улсын тэмдэгтийн хураамжид 34.416 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгох ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт *******ын *******, Алаг адуу овогт *******ийн ******* нарын 0066081 дугаартай гэрчилгээ бүхий гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин З.*******г эх Г.*******ий асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар З.*******г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин З.*******г 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.*******аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.*******д даалгасугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26.4,26.6 дахь хэсэгт зааснаар эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.

 

6.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар Б.*******аас 34.416 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

9.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Энхтайванд даалгасугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.5-дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ