Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/234

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2019/0329/Э/001/2021/0162

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрсайхан,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уянга,

Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч А.Золжаргал, М.Ганхсүх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201610010189 дугаартай эрүүгийн хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* /РД:******* ,******* -ний өдөр******* суманд төрсөн,******* ,******* ,******* боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, , хамт сумын тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “залилах”, 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн мэдүүлэхдээ: “Миний бие нь хохирогч , , , , нартай холбоотой үйлдлүүдийг зөвшөөрөхгүй байгаа, бусад үйлдлийг хүлээн зөвшөөрч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би “ ”-аас өөрийн барьцаа хөрөнгөө тавиад зээл авсан нь үнэн. Зээлээ цаг тухайд нь төлдөг байсан. Би өөрийн зөвшөөрсөн үйлдэлтэй холбоотой зээлүүдийг төлчихсөн. Харин , нартай холбоотой малчны зээлийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэв.

                                                                                                                                               

Эрүүгийн 201610010189 дугаартай хэргээс:

 

Төрийн банкны Зээлийн гэрээ, дансны хуулгууд холбогдох баримтууд 1 дүгээр хх-13-79 дүгээр хуудас, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч дүгнэлт 1 дүгээр хх-98-101 дүгээр хуудас, гэрч мэдүүлэг 7 дугаар хх-177-178, гэрч мэдүүлэг 1 дүгээр хх-93 дугаар хуудас, гэрч мэдүүлэг 1 дүгээр хх-94 дүгээр хуудас, гэрч мэдүүлэг 2 дугаар хх-ийн 187 дугаар хуудас, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Б.Уянгын мэдүүлэг 12 дугаар хх-39-40 дүгээр хуудас, 15 дугаар хх-22-25 дугаар хуудас, хохирогч мэдүүлэг 7 дугаар хх-201-202, 15 дугаар хх-8-11, 16 дугаар хх-238-239 дугаар хуудас, “ ” барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн гэрээ 3 дугаар хх-185 дугаар хуудас, хохирогч мэдүүлэг 7 дугаар хх-205-208, 14 дүгээр хх-230-233 дугаар хуудас, 234-236 дугаар хуудас, Хохирогч гараар бичсэн баримтууд болон байгуулсан гэрээ 3 дугаар хх-188-189 дүгээр хуудас, иргэний хариуцагчаар өгсөн мэдүүлэг 3 дугаар хх-246-247 дугаар хуудас, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17-248 дугаартай эд зүйлийн үнэлгээний тайлан 8 дугаар хх-41-52 дугаар хуудас, хохирогч мэдүүлэг 3 дугаар хх-180-181, 14 дүгээр хх-226-227 дугаар хуудас, хохирогч мэдүүлэг 7 дугаар хх-218-220 дугаар хуудас, , ******* нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус тус байгуулсан зээлийн гэрээ 7 дугаар хх-223-224 дүгээр хуудас, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөргаас *******ийн данс руу 10,800,000 төгрөг шилжүүлсэн тухай баримт 7 дугаар хх-225 дугаар хуудас, гэрч мэдүүлэг 8 дугаар хх-69-70 дугаар хуудас, хохирогч мэдүүлэг 7хх-231-234, 15 дугаар хх-18-21, 16 дугаар хх-248-249 дүгээр хуудас, - ******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ 3 дугаар хх-30 дугаар хуудас, - ******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ 3 дугаар хх-29 дүгээр хуудас, хохирогч хаан банкны дансны хуулга 3 дугаар хх-31 дүгээр хуудас,гаас ******* рүү 30,000,000 төгрөг шилжүүлсэн тухай бэлэн мөнгөний баримтууд 3 дугаар хх-32 дугаар хуудас, гэрчы мэдүүлэг 3 дугаар хх-32-33, гэрч мэдүүлэг 3 дугаар хх-126, гэрч мэдүүлэг 3 дугаар хх-205, гэрч А.Бат-Оргилын мэдүүлэг 3 дугаар хх-206-207, гэрч мэдүүлэг 3 дугаар хх-210-211, гэрч мэдүүлэг 3 дугаар хх-214-216, гэрч мэдүүлэг 3 дугаар хх-211-212, хохирогч мэдүүлэг 7 дугаар хх-239-40, 15 дугаар хх-1-4, 17 дугаар хх-6-7 дугаар хуудас, *******т мөнгө шилжүүлсэн баримт 1 дүгээр хх-199 дүгээр хуудас, гэрч мэдүүлэг 1 дүгээр хх-203 дугаар хуудас, хохирогч мэдүүлэг 8 дугаар хх-10-11, 14 дүгээр хх-228-229, 17 дугаар хх-14-15 дугаар хуудас, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь  1 дүгээр хх-193-194 дүгээр хуудас, хохирогч мэдүүлэг 8 дугаар хх-12-15, 14 дүгээр хх-223-225 дугаар хуудас, хохирогчы мэдүүлэг 3 дугаар хх-163 дугаар хуудас, хохирогчы дахин өгсөн мэдүүлэг 8 дугаар хх-24-25, 14 дүгээр хх-241-244, 17 дугаар хх-2-3 дугаар хуудас,ы зээлийн гэрээ, санхүүгийн баримтууд 3 дугаар хх-164-174 дүгээр хуудас, гэрч мэдүүлэг 3 дугаар хх-229-230, 232-234 дүгээр хуудас, гэрч гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл 3 дугаар хх-235-236 дугаар, гэрч мэдүүлэг 2 дугаар хх-40 дүгээр хуудас, гэрч мэдүүлэг 2 дугаар хх-41 дүгээр хуудас, хохирогч мэдүүлэг 8 дугаар хх-54, 14 дүгээр хх-248-250, хохирогч нь *******ээс 300,000 төгрөг бэлнээр авсан тухай баримт, хохирогч мэдүүлэг 8 дугаар хх-63-64, 14 дүгээр хх-217-219, 220-222 дугаар хуудас, , ******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ 8 дугаар хх-65 дугаар хуудас, гэрч мэдүүлэг 4 дүгээр хх- 148 дугаар хуудас, гэрч мэдүүлэг 4 дүгээр хх-147 дугаар хуудас, гаалийн ерөнхий газрын лавлагаа 5 дугаар хх-8-9 дүгээр хуудас, хохирогчын мэдүүлэг 8 дугаар хх-67-68 дугаар хуудас, гэрч мэдүүлэг 4 дүгээр хх-215-216, гэрч мэдүүлэг 4 дүгээр 217 дугаар хуудас, хохирогчын хаан банкны дансны хуулга 4 дүгээр хх-247 дугаар хуудас, хохирогч мэдүүлэг 10 дугаар хх-27-30, дүгээр хуудас, 15 дугаар хх-ийн 15-17, 16 дугаар хх-245 дугаар хуудас, гэрч мэдүүлэг 10 дугаар хх-105 дугаар хуудас, гэрч Хөгжилтийн мэдүүлэг 10 дугаар хх-109-110 дугаар хуудас, хохирогч гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  10 дугаар хх-42-95 дугаар хуудас, Хөгжилтийн мөнгө шилжүүлсэн тухай баримтууд 10 дугаар хх-32-41 дүгээр хуудас, хохирогч мэдүүлэг 8 дугаар хх-28-29 дүгээр хуудас, 15 дугаар хх-5-7 дугаар хуудас, гэрч мэдүүлэг 5 дугаар хх-193-194 дүгээр хуудас, Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ 5 дугаар хх-195-196 дугаар хуудас, улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэлийн карт 8 дугаар хх-33-36 дугаар хуудас, хохирогч мэдүүлэг 8 дугаар хх-17-18 дугаар хуудас, 14 дүгээр хх-237-240 дүгээр хуудас, 17 дугаар хх-10-11 дүгээр хуудас, , ******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүд 8 дугаар хх-16-17 дугаар хуудас, гэрч мэдүүлэг 2 дугаар хх-185 дугаар хуудас, хохирогч мэдүүлэг 8 дугаар хх-21-22, 15 дугаар хх-ийн 12-14 дүгээр хуудас, 16 дугаар хх-242-243 дугаар хуудас, 1 дүгээр хх-243 дугаар хуудас зээлийн гэрээ, гэрч мэдүүлэг 2 дугаар хх-33-34 дүгээр хуудас гэрч 2 дугаар хх-35 дугаар хуудас, гэрч мэдүүлэг 2 дугаар хх-36-37 дугаар хуудас, гэрч мэдүүлэг 2 дугаар хх-38, гэрч мэдүүлэг 3 дугаар хх-176-177, хохирогч мэдүүлэг 12 дугаар хх-20, 14хх-ийн 245-247, гэрч мэдүүлэг 3 дугаар хх-229-234 дугаар хуудас, Б.Лхагважын мэдүүлэг 6 дугаар хх-58-59 дүгээр хуудас, гэрч мэдүүлэг 6 дугаар хх-60 дугаар хуудас, гэрч мэдүүлэг 6 дугаар хх-62 дугаар хуудас, мэдүүлэг 6 дугаар хх-65 дугаар хуудас, гэрч мэдүүлэг 6 дугаар хх-76 дугаар хуудас, Гадаадын иргэн харьяатын газрын албан бичиг 6 дугаар хх-16 дугаар хуудас, Хил хамгаалах ерөнхий газрын “Хилийн зөрчлийн материал хүргүүлэх тухай” албан бичиг 6 дугаар хх-ийн 145-151 дүгээр хуудас, дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэр зургийн үзүүлэлтүүд 6 дугаар хх-153-156 дугаар хуудас, гэрч мэдүүлэг 6 дугаар хх-157-158 дугаар хуудас, Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, зургийн үзүүлэлт 6 дугаар хх-161-162 дугаар хуудас, Хил хамгаалах ерөнхий газрын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн албан бичгийн хавсралтаар ирүүлсэн гадаад паспортоор Монгол Улсын хилээр нэвтэрсэн талаарх лавлагаа 6 дугаар хх-61, 111 дүгээр хуудас, гэрч мэдүүлэг 6 дугаар хх-163-164 дүгээр хуудас, гэрч мэдүүлэг 8 дугаар хх-88-89 дүгээр хуудас, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, зурган үзүүлэлт 8 дугаар хуудас 90-91 дүгээр хуудас, гэрч мэдүүлэг 8 дугаар хх-92-93 дугаар хуудас, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, зурган үзүүлэлт 8 дугаар хх-94-95 дугаар хуудас, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургууд 8 дугаар хуудас 96-98 дүгээр хуудас, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, зурган үзүүлэлт 8 дугаар хх-99-100 дугаар хуудас, Хил хамгаалах ерөнхий газрын албан бичгийн хавсралтаар ирүүлсэн гадаад паспортоор Монгол Улсын хилээр нэвтэрсэн талаарх лавлагаа 8 дугаар хх-109-111 дүгээр хуудас, гэрч мэдүүлэг 8 дугаар хх-112-114, гэрч мэдүүлэг 15 дугаар хх-39-42 дүгээр хуудас, гэрч мэдүүлэг 15 дугаар хх-ийн 46-48 дугаар хуудас, Дамна хөрөнгийн үнэлгээний тайлан 15 дугаар хх-51, 56 дугаар хуудас, яллагдагч *******ийн мэдүүлэг 9 дүгээр хх-15-17, 18-25, 15 дугаар хх-59-70, 71-73, болон , нарыг иргэний хариуцагчаар татах тухай Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүгчийн захирамж, 12 дугаар хх-225-226 дугаар хуудас, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа 13 дугаар хх-49-71 дүгээр хуудас, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 86, мөн өдрийн 87, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 137 дугаартай шүүгчийн захирамж, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 185, 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 220 дугаартай шийдвэрүүд 14 дүгээр хх-203-216 хуудас, хохирлын тооцоо 17 дугаар хх-52-62 дугаар хуудас зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сиди, 1 ширхэг гар утсанд үзлэг хийв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч *******ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 

1.1.Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт 2012 оны 05 дугаар сарын 05-ны өдөр урьдын харьцааны явцад буй болсон итгэлийг урвуулан ашиглаж “Тариалалт хийх гэж байна, бензин тос авна" хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан 5,000,000 төгрөгийн үнэ бүхий шатахууны талон авч 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч : “...Би 2012 оны 05 дугаар сард 5 сая төгрөгийн бензин талон өгсөн юм. Тариалалт хийх гэж байна, бензин тос авна гэж хэлээд надаас авсан. Би ХХК-ний захирал ажилтай байсан юм. Компанийнхаа бензин талоноос өгсөн, 1 сарын дараа өгнө гэж хэлсэн. Тэгээд надад 2,200,000 төгрөгийг өгсөн, үлдсэн 2,800,000 төгрөгийг нь удахгүй өгнө гэж хэлсэн. Тэгээд би 2,800,000 төгрөгөө гүйцээж хийхийн тулд өөрийн гэрээсээ 12 ширхэг мөнгөн аяга, алтан бөгж 1 ширхэг, монетон бөгж, гинж ломбардад тавьж 2,800,000 төгрөг авсан. 1 сарын дараа тус ломбардад мөнгө төлж миний эд зүйлийг чөлөөлж өгөхөөр тохирсон. Тухайн үед бид хоёр хамт явж ломбардад тавьсан. Ломбардын бичигт гарын үсэг зурж, төлнө гэдгээ бичсэн байгаа. ... Би одооээс 2,500,000 төгрөг нэхэмжилж байна. Ломбардад тавьсан эд зүйлийн талаарэй өөртэй нь тусдаа шийдье.” гэх мэдүүлэг /7 дугаар хх-ийн 201-202, 12 дугаар хх-ийн 17-18, 15 дугаар хх-ийн 8-11, 16 хх-ийн 238-239/,

 

“ ” барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн гэрээ /3 дугаар хх-ийн 185/,

 

1.2. Шүүгдэгч ******* нь 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах дээр “тавилгаа зарж 14 хоногийн дотор буцаан өгнө” хэмээн хуурч, төөрөгдөлд оруулан, банз, приус мод, палк зэрэг мод, модон бүтээгдэхүүнийг шилжүүлэн авч нийт 3,855,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч : “...2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр намайг Дархан сумын дээр хөрөө раман дээр ажиллаж байхад эгчээ гээд ирсэн. Би түүнийг өмнө нь надаас мод худалдан авсан хүн юм байх гэж бодоод ярилцахад тэр “ эгчээ дүү нь суманд тавилгын дэлгүүр нээх гээд байр сав барьж байгаа, тэгсэн дэлгүүрийн дээврийг хийх гэсэн банк прүсс хэрэгтэй болоод байна. дүү нь танаас банз прүсс зээлээр авч байшингийнхаа дээврийг гүйцээх гэсэн юм, 14 хоногийн дотор л тавилгаа зараад мөнгийг чинь өгье” гэсэн юм. Тэгээд би итгээд зөвшөөрсөн. Түүнээс 2 хоногийн дараа байхаа гэх зүс таних залуу 3306 ДАР гэсэн улсын дугаартай цэнхэр өнгийн Маяти маркийн машинтай ирээд “ танаас мод авна гэж ярьсан гэсэн тэр модыг авах гэж ирлээ” гэж хэлээд машинаа үлдээгээд явсан. Тэгээд би түүнд 4 см өргөн 4 метр урт буюу 4-ийн банз 80 ширхэг нэг бүрийн үнийг 9000 төгрөгөөр нийт 720.000 төгрөгөөр, 3 см-ийн урттай 4 метр урттай буюу 3-ийн банз 300 ширхэг нэг бүрийн үнэ 7500 төгрөгөөр нийт 2.250.000 төгрөгөөр, 4х7 см-ийн хэмжээтэй прүсс 10 боодол нэг боодлыг 28.000 төгрөгөөр нийт 280.000 төгрөгөөр, тал палк 14 ширхэг нэг бүрийн үнэ 14.000 төгрөг, нийт үнэ 196.000 төгрөгөөр, 2х2 метрийн буюу 2-ийн банз 100 ширхгийг нэг бүрийн үнэ нь 1000 төгрөгөөр нийт 100.000 төгрөгөөр, 4х4 см-ийн хэмжээтэй прүсс мод 10 боодол нэг боодол нь 28.000 төгрөгөөр нийт 280.000 төгрөгөөр тус тус бодож бүгд нийлээд 3.826.000 /гурван сая найман зуун хорин зургаан мянга/ төгрөгийн мод, модон бүтээгдэхүүн өгч явуулсан. надтай уулзахдаа эдгээр модон бүтээгдэхүүний хэмжээг нь хэлээд амаараа гэрээ хийгээд явсан байсан юм. Тэр өдрөөс хойш болон нартай холбогдох гэсэн боловч бүгд утсаа авахгүй байсан. Тухайн өдөрийн авна гэсэн модыг авахдаа би дэвтэр дээрээ нэг бүрчлэн тэмдэглэж гарын үсэг зуруулсан юм. Дараа нь 2015 оны 11 сарын 18-ны өдөрийн нөхөр дээр түлээ зараад зараад байж байна гэхээр нь олж уулзаж “танай эхнэр тавилгын дэлгүүрийн байшин барьж байгаа гээд мод зээлээр авч явсан одоо хүртэл сураггүй болчихлоо” гэхэд “манайх байшин саваа барьж дууссан нь үнэн юм чинь таны мөнгийг 2015-12-18-ны дотор өгнө гээд надтай эхнэрээ төлөөлж өрөө төлөх тухай гэрээ хийгээд явсан... надаас 3.826.000 төгрөгийн мод зээлээр авсан түүнээс нэг ч төгрөг өгөөгүй байгаа. Эхэндээ биэй утсаар ярьж мөнгөө нэхэхэд удахгүй өгнө гэж хэлж байснаа сүүлдээ утсаа ч авахаа больсон. Түүнээс хойшэй холбоо барьж чадаагүй л байна. ... надад 3,452,000 төгрөгөөс огт мөнгө төлөөгүй байгаа. Гоо сайхны ширээний 650,000 төгрөгийг хасаж үлдэх төлбөрийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /7 дугаар хх-ийн 205-207, 12 дугаар хх-ийн 5-6, 14 дүгээр хх-ийн 230-233, 234-236/,

 

Хохирогч гараар бичсэн баримтууд болон байгуулсан гэрээ /3 дугаар хх-ийн 188-189/,

 

Я.Эрдэнэбаярын иргэний хариуцагчаар өгсөн: “...2015 оны 11 дүгээр сард намайг дээр түлээний мод зараад зогсож байхад модны захын гэх хүүхэн ирээд эхнэр чинь мод зээлээд явсан, яагаад мөнгөө өгөхгүй байна гэхээр нь бид тухайн модыг чинь манайх байшин савандаа хэрэглэсэн нь үнэн юм чинь би эхнэрээ төлөөлж гэгчтэй гэрээ хийсэн, бусад асуудлыг мэдэхгүй” гэх мэдүүлэг /3хх-ийн 246-247 дугаар хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17-248 дугаартай эд зүйлийн үнэлгээний тайлан /8 дугаар хх-ийн 41-52/,

 

2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 201610010189 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /9 дүгээр хх-ийн 82-83/,

 

1.3. Шүүгдэгч ******* нь 2013 оны 06 дугаар сард Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт "зээлийн төлөлтийг нь би хийнэ" хэмээн хуурчнаас 2,000,000 төгрөгийн лизингийн зээл гаргуулан авч, улмаар 460,000 төгрөгийн үнэ бүхий Монгол гэрийн эсгий дээвэр, бүрээсийг нь зарж мөнгийг нь өгөлгүй залилж, нийт 2,460,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч : “...Ганхүлэг нь “...2013 оны 6 сард манай эхнэр Оюунцэцэгтэй утсаар яриад мөнгө гуйгаад байна гэж байсан их олон өдөр гуйсан тэгэхээр нь бид 2 Хушаатын Хаан банкнаасийн зарж борлуулж байсан цахилгаан бараанаас авсан гэж хэлээд лизинг бичүүлээд банкнаас 2 сая төгрөг 1 жилийн хугацаатай аваад өгсөн. тухайн үед бас нэг сарын дараа өгнө гэж хэлж байсан боловч өгөөгүй, бас манайд шинэ гэрийн бүрээс байхаар нь эхнэр бид 2ийн сумын төв дээр нээсэн цахилгаан барааны лизингийн дэлгүүр зараад өг гээд аваачаад өгсөн тэгсэн 450,000 мянган төгрөгөөр зарсан гэсэн боловч бас мөнгийг нь одоо хүртэл өгөөгүй байна. Би 2 сая төгрөгөө хүүтэй нь бас гэрийн бүрээсний 450,000 мянган төгрөгөө авмаар байна, ... *******ээс авах ёстой 2,450,000 төгрөгийн хохирлыг хурдан шуурхай гаргаж өгнө үү...” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 180-181, 11 дүгээр 48, 14 дугаар хх-ийн 226-227/,

 

Гэрч “... манайд 2,450,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан” мэдүүлэг /7 дугаар хх-ийн 210-211, 11 дүгээр хх-ийн 49/,

 

1.4. Шүүгдэгч ******* нь 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт урьдын харьцааны явцад буй болсон итгэлийг урвуулан ашиглажгаас “зээлээ хаагаад буцаан өгнө” хэмээн хуурч 7,000.000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 3.000,000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 4,000,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “хилээр бараа оруулахад мөнгө хэрэгтэй байна” хэмээн 10,800,000 төгрөгийг тус тус авч нийт 24,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогчгийн : “... Ганхүлэгтэй зээлийн гэрээ байгуулан 2013 оны 11 сарын 22-ны өдөр зээлээ төлөх болзолтойгоор хоногийн 1 хувийн хүүтэйгээр 7,000,000 төгрөгийг зээлүүлсэн. энэ мөнгөө хүүтэй нь хамт 7,210,000 төгрөгийг бүрэн төлсөн ба “эгч нь дахиад бараандаа явахаар боллоо чамаас мөнгө аваад явъя гэхээр нь зөвшөөрөөдэй зээлийн гэрээг 2013-11-18-ны өдрөөс 2013.11.28-ны өдрийг хүртэл 1 хувийн хүүтэйгээр байгуулж нотариатчаар батлуулаад 10,000,000 зээлээр өгсөн. Дараа нь 2013 оны 11 сарын 22-ны өдөр намайг нотариат дээр дуудаж надад “Одоо шинэ жил болох гэж байна, мөн Сэлэнгэ аймгийн Сайхан суманд борлуулалтынхаа салбарыг нээх гэж байгаа юмаа, эгчид нь барааны эргэлтийн мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би дахин зөвшөөрөөд шинээр 2013.11.22-ны өдрөөс 2013.12.10-ны өдрийг хүртэл 0.7 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулж 14,000,000 сая төгрөг өгсөн. Тэгээд 2013 оны 12 сарын 13-ны өдөр над руу утсаар ярьж “би Ноториат дээр байна хүрээд ирээч гэхээр нь яваад очиходгийн хажууд 1,582,000 төгрөгийг “эгчийнх нь бараа борлогдоогүй байна, чамд ямар ч байсан хүүг нь тооцоод өгье гэрээгээ сунгамаар байна” гээд өгсөн. Би зөвшөөрч 2013 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл зээлийн гэрээгээ сунгасан. Тэрнээс хойш над руу 2013.12.17-ны өдөр утсаар “би Замын-Үүдэд байна, барааны төлбөрийн үлдэгдэл мөн гаалийн төлбөр хийх шаардлагатай байна, надад мөнгө шилжүүлээч, би очиж байгаад зээлийн гэрээ дахиж хийе” гэсэн. Тэгэхээр нь би 2013.12.17-ны өдрөөийнны дугаартай дансанд 10,800,000 төгрөг хийсэн.  Үүнээс хойш надтай ямар холбоогүй болсон. Биээс мөнгөө авах гээд хойноос нь хөөцөлдөөд л явсан. 2014 оны хавар хороололд нөхөрынхаа хамтаар ирж 1,000,000 сая төгрөг өгсөн. Дараа нь биээс мөнгөө авахаар хөөцөлдөж явсаар уулзаад та миний мөнгийг яасан бэ гэж асуухад  надад “чиний мөнгөөр Хушаат суманд худалдааны төв барьчихсан байгаа, эгч нь энэ худалдааны төвийн гэрчилгээгээ барьцаалааднаас бизнесийн зээл авахаар хөөцөлдөж байна. Энийг хөөцөлдөөд судлуулаад явах хүн байна уу?” гэж асуусан юм. Тэгэхээр нь би “би ангийнхаа хүүхдээс асууя гэж хэлээд миний 10 жилд нэг ангид хамт сурч  байсан гэдэг хүүхэнтэй танилцуулсан. Тэгсэнгаас 40,000,000 сая төгрөгийг авч өөрийнхөө дансанд байршуулаад 20,000,000 сая төгрөгийг авсан байсан. надад энэ талаар хэлэхэд биэй уулзаж хамт Голомт банк явж данснаас нь 20,000,000 сая төгрөгийг гаргуулан авч Дархан-уул аймгийн 9-р багийн нутаг дэвсгэрт байх гэдэг зочид буудлын ресторандтай уулзаж өгсөн. Дараа нь 2014 оны сүүлээр Дархан-Уул аймгийн Дархан суманд байх Голден Рөүз төвийн 3 билүү 4 давхарт талбай түрээслээд тавилга авчирч борлуулсан.  2014 оны 11 сарын дундуурэй уулзахад надад “манай нутгийн гэдэг хүүхэн гэдэг хүнд 10,000,000 сая төгрөгийн өртэй юм байна. Энэ энэ мөнгөө төлчих юм бол нэмж 50,000,000 төгрөг зээлэх боломжтой байна. Тэр зээлийг бүтчих юм бол чамаас зээлсэн 34,000,000 сая төгрөгийг шууд өгмөөр байна гэхээр нь би өөрийнхөө мөнгийг олж авах санаатай 10,000,000 сая төгрөгийг олж өгөхөөр хайж эхэлсэн. Тэгээд битай уулзаад түүнд “би өөр хүнд зээлэх гэж байгаа юм” гээдгаас 10,000,000 төгрөг зээл өгөхөөр болсон. Энэ тухайгаа хэлэхэд лангууны хажууд нэхий дээл зараад сууж байсан “ надад зээл өгөхгүй. Энэ төрөх гэж байгаа явж чадахгүй байх, читай яваад гэрээн дээр гарын үсэг зураад мөнгө аваад ир гэж хэлээд надтай явуулсан. 2014.11.19-ний өдөр би дээр очоод нэрээр зээлийн гэрээ байгуулж нотариатчгаар батлуулаад 10,000,000 сая төгрөгийггаас дансаар шилжүүлж аваад бэлэн мөнгө болгож аваачиж өгсөн. энэ мөнгийг Дархан суманд байх дугуй банк буюу очоод дугаарын дансанд  12,500,000 төгрөгийг хийсэн. Тэгээд надад “энэ гэдэг хүн хүүхдүүдээсээ асууж зөвшөөрөл авч байгаад маргааш нь зээлээ өгье гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр би сандраад дахиад нэмээд 10 сая төгрөг алдчихлаа гэж бодож байсан чинь бодсоноор л болсон доо. Энэ өдрөөс хойш 3-4 хонгийн дараа биэй уулзаж оны эцэс боллоо, миний Капитрон банкнаас авсан 80,000,000 төгрөгийн зээлийн хугацаа болчихлоо зээлсэн мөнгөө авъя гэж хэлэхэд надад 3,000,000 төгрөгийг өгсөн. Түүнээс хойш надад мөнгөө өгөөгүй. 2015 оны 1 сарын 12-ны өдөрийн нөхөр нэр дээр байх улсын дугаартай Kia Проентер маркийн автомашиныг Бичил Глобус ББСБ-д 4,200,000 төгрөгийн барьцаанд тавьсан байсныг төлбөр болох 4,200,000 төгрөгийг төлөөд би өөр дээрээ шилжүүлж авсан.  Би энэ машиныг зарах гэж зах дээр зогсож үзсэн боловч зарагдахгүй байсан тул Гранд Марк 2 автомашинаар сольсон. Түүнээс хойш сураггүй алга болсон. Мөн 2014 оны 07 сарын 16-ны өдөр надад үл хөдлөх хөрөнгийн Итгэмжлэх бичиж нотариатаар батлуулж өгсөн. Энэ ньийн миний мөнгөөр барьсан гээд байгаа сумын дэлгүүрийн барилга гэх байшингийн гэрчилгээ байгаа юм. Энэ хөрөнгийг худалдан борлуулах, өөрийнхөө нэр дээр болгох зэрэг утга бүхий итгэмжлэл юм. Энэ итгэмжлэл нь ч хүчингүй л юм шиг байна лээ учир нь үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэх бол тухайн орон нутгийн нотариатаар батлуулдаг юм байна... , би 2013.11.18-нд 10,000,000 төгрөг, 11 сарын 22-нд 14 сая төгрөг, 2013-12-17-ны өдөрийнны дансанд 10,800,000 төгрөг тус тус өгсөн. Нийлээд 34,800,000 төгрөгийг өгсөн.” гэх мэдүүлэг /7 дугаар хх-ийн 218-220, 12 дугаар хх-ийн 28, 15 дугаар хх-ийн 26-30, 35-37/,

 

В.Баярмагнай , *******ийн нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус тус байгуулсан Зээлийн гэрээ /7 дугаар хх-ийн 223-224/,

 

2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөргаас *******ийн тоот данс руу 10,800,000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /7 дугаар хх-ийн 225/,

 

Гэрч : “...Ганхүлэг надаас “Та мөнгө зээлүүлдэг хүн таних уу? Танаар гэрээ нь орж ирж батлуулдаг хүнийг таних уу?” гэж асуусан ба өөрөө гэр ахуйн тавилгын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэж хэлж байсан. Тэгэхээр нь би мөнгө зээлнэ гэж хэлж байсан болохоорн гэсэн дугаарыг өгсөн.  Тэр 2 хоорондоо холбогдоод ярьж тохироод надаар зээлийн гэрээгээ батлуулах гээд хамт орж ирсэн. Тухайн үед бид чи энэ хүнийгээ сайн судлаарай, эрсдэл гарах вий гэж анхааруулж байсан. ...2014 оны 11 сард өдрийн санахгүй байна, ...  надтай утсаар ярьж “ нэг хүнтэй зээлийн гэрээ хийж байгаа, би мөнгө гаргаж байгаа, та тэр гэрээг хийгээд өгөөч, би хол явж байна” гэсэн. Ингэж ярихад яг хажууд зогсож байсан. Тэгээд л би зөвшөөрөөд, нарын хооронд зээлийн гэрээг нь хийгээд баталгаажуулж өгсөн. Дараа нь бүүр сүүлд надад “ нөгөө мөнгийг чинь өөр хүний нэр дээр зээл хийлгээд өгчихсөн байх юм” гэж хэлсэн. Би тэр гэдэг хүнийг танихгүй” гэх мэдүүлэг /8 дугаар хх-ийн 69-70/,

 

Гэрч : “...2013 оны 11 дүгээр сард нь өөрийн нөхрийн хамт ирээд “Би 100,000,000 төгрөгийн зээл авах гэж байгаа. Уг зээл нь 10-14 хоногийн дараа бүтнэ. Тэгээд та надад өөрийн зарж байгаа Киа пронтер ачааны машиныг зээлээр өгөөч. Би урьдчилгаанд нь 6 сая төгрөг өгье. Зээл аваад үлдсэн мөнгийг нь өгнө” гэхээр нь би зөвшөөрч өөрийн зарж байсан Монголд орж ирээд гаалийн бичигтэй 16,5 сая төгрөгийн үнэ бүхий 2,5 тооны Киа пронтер маркийн тээврийн хэрэгслийг *******ийн нөхөр болохын нэр дээр шилжүүлээд өгч явуулсан. Биээс машины төлбөр болох үлдэгдэл мөнгөө авч чадахгүй зөндөө явсан. Сүүлдээийн гэрээс очиж өөрийн зарсан машинаа буцааж авсан. Тухайн үед авсан машиныг зарах гэтэл тухай машины нэрийн нэр дээр байсан болохоор зарж чадахгүй байсан. Тийм учраас хүмүүсээс зөвлөгөө авч байгаад дээрх хүмүүсийг иргэний хэргийн шүүхэд өгсөн. Тухайн үед болон түүний нөхөр нар хоёр надад мөнгө өгнө гэж зөндөө худал хэлж гэрээ хийж байсан. Тэгээд би мөнгөө авч чадаагүй. Ингээд 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр  Сум дундын 7 дугаар шүүхийн дугаартай захирамж гарсан. Уг захирамжид надад 10,8 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарсан боловч , нар нь надад мөнгө өгөхгүй байсан учраас би өмгөөлөгчөөс зөвлөгөө авч шийдвэр гүйцэтгэх газарт өргөдөл бичиж өгсөн. ...Шүүхийн шийдвэрийн дагуу тавилга авсан. Тухайн үед өөрөө тавилгын үнэ тогтоож тавилга өгсөн. Тухайн үед өөрийн нөхрийн өрийг барагдуулахыг зөвшөөрсөн. Энэ талаар хүртэл бичиг хийж өгсөн.  Биээс тавилга авсан талаар бичиг бичиж өгч байсан. Тэр үед нотариатаар батлуулсан. Тухайн үед би өөрийн авах ёстой мөнгөнд багтааж тавилга сонгож авсан. Ингэж тавилга авахад өөрөө байсан.” гэх мэдүүлэг /15хх-ийн 39-42/,

 

Гэрч : “...2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр манай хэлтэст Дархан-Уул аймгийн сум дундын 7 дугаар шүүхээс дугаартай гүйцэтгэх хуудас, дугаартай албадан гүйцэтгэх захирамж, дугаартай зохигчдын эвлэрлийг баталсан шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн захирамж ирсэн. Манай хэлтсийн ахлах шийдвэр гүйцэтгэгч хүлээн авч 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол надад хуваарилагдаж ирсэн. Уг ажиллагааг хийхэд нь дугаар баг дугаар гудамж хаяг дээр оршин суудаггүй, байхгүй олдохгүй байсан. Тэгэхээр нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар эзэмшлийн бүх дансыг битүүмжилсэн, өөрийнх нь дугаар нь холбогдож дуудсан боловч ирээгүй. Түүний эхнэр ******* ирсэн. Тэр үед , нар нь мөнгө өгч адахгүй, эгч нь Дарханы талбайг түрээсэлж Улаанбаатар хотоос тавилга авчраад зарж байгаа. Уг тавилгыг зараад төлбөрийг нь барагдуулъя эсвэл үнэ тохирч тавилгаас төлбөрт өгье гэж хэлсэн. Тэгээд уг хүсэлтийг 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 410 дугаартай нотариатаар батлуулж надад өгсөн. Манай зүгээс хүсэлтийг  санал болгоход уг хүсэлтийг хүлээн авсан. Тэгээд нь өөрөөэй уулзаж өөрийн төлбөрт тавилга авсан байсан. Тухайн үед бол манай шийдвэр гүйцэтгэх газрын хүмүүс оролцоогүй. Сүүлд миний бие эхнэрээс өөрийн төлбөр тооцоонд 11,5 сая төгрөгийн тавилга өгч авалцсан тул гүйцэтгэх ажлыг дуусгавар болгож хааж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан. Уг хүсэлтийг дагуу 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тогтоол гарч ажил дуусгавар болсон. Миний явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ямар нэгэн тавилга хурааж аваагүй. Үнэлгээ хийгээгүй. ньэй хоорондоо тохиролцож тавилга хүлээлцсэн.” гэх мэдүүлэг /15хх-ийн 46-48/,

 

Дамна хөрөнгийн үнэлгээний тайлан /15хх-ийн 51, 56/,

 

1.5.Шүүгдэгч ******* нь 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэртгаас “банкнаас зээл бүтээхэд дансанд мөнгө байршуулах шаардлагатай байна” хэмээн хуурч 40,000,000 төгрөг авч, улмаар 20,000,000 төгрөгийг буцааж өгөлгүй хохирол учруулсан, мөн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөргаар дамжууланы нэрээр зээлийн гэр байгуулж 10,000,000 төгрөгийн авч, нийт 30,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч : “...2014 оны 2 дугаар сарын 1-ний өдөр байх, манай сургуулийн найз надтай утсаар холбогдож “нэг хүн мөнгө зээлэх гээд байна, өмнөх зээлээ хаагаад дахин зээл авах гэж байгаа юм байна, чи мөнгө зээлэх үү?” гэж асуухаар нь би эргээд ярьж байгаад болъё гэсэн. Дараа нь надтай гэдэг хүн холбогдож байсан ба тэр “би төрийн банканд зээлтэй юм зээлээ хаагаад Голомт банкнаас зээл авах гэсэн юм” гэхээр нь биийн төрийн банкны зээлийг хааж өгөхөөр тохирсон. Ингээд 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймагт иржэй уулзаж ярилцахадны зээлийг хаахад 40,000,000 төгрөг хэрэгтэй байна, Голомт банканд байршуулах шаардлагатай байна гэсэн. Тэгэхээр нь би зээлийг бүтээгээд өгчих санаатай Голомт банкны захирал гэх хүнтэй Сэлэнгэ аймагт уулзсан, тэр зээлийг судалж байгаа, барьцаа нь хангагдаж байвал зээлийг олгох боломжтой гэж байсан. Тэгээд 40,000,000 төгрөг байршуулчихвал зээл бүтэх гээд байна зээлээ бүтвэл мөнгийг чинь дор нь буцаагаад өгнө гэж хэлэхээр нь өөрийн ХААН банкны дугаартай данснаас 30,200,000 төгрөгийг бэлнээр авч зээлийн гэрээ хийж өгсөн. надаас мөнгө аваад дугаартай дансанд байршуулсан. Би Дархан-Уул аймагт ирээд Голомт банкнаас дахин 10,000,000 төгрөг авч Сэлэнгэ аймгийн Голомт банкны дээрх тоот дансанд шилжүүлсэн. Дараа нь 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдөр биэй холбогдож надад 30,000,000 сая төгрөг хэрэг болоод байна 2 хоногийн дараа буцаагаад дансанд чинь байршуулъя гэж хэлээд 30,000,000 сая төгрөг аваад буцаагаад Сэлэнгэ аймгийн Голомт банкны дээрх дансанд 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа зээлүүлсэн мөнгөө авья гэхэд “би 20,000,000 төгрөгийг аваад хэрэглэсэн байгаа, одоо 20,000,000 төгрөг дансанд байгаа гэж хэлэхээр нь би уурлаж дансанд нь байгаа 20,000,000 төгрөгөө гаргуулан авсан. Үлдсэн мөнгөө авахаар нэхэхэд би хүний байшингийн зээл хааж өөрийнхөө нэр дээр шилжүүлэх гэж мөнгийг зарцуулсан, удахгүй мөнгийг чинь өгнө гэж хэлсэн юм. Түүнээс хойш мөнгөө авах гэж хөөцөлдсөн боловч одоог хүртэл үлдсэн 20,000,000 төгрөгийг өгөхгүй байна.  Энэ явдлаас хойш 2014 оны 11 сарын 19-ны өдөр бас над руу яриад 10,000,000 төгрөг хэрэгтэй байна гээд чи зээлээч гэхээр нь би “чиний өмнөх асуудал дуусаагүй байгаа шүү, мэдэж байгаа биз” гээд зээлэхээр болж, чи наад хүнтэйгээ гэрээ хийгээд нотариатаар батлуулаад ир гэсэн чиньтай 10,000,000 сая төгрөг зээлэх гэрээг нотариатаар батлуулаад ирсэн байсан. Тэгээд бид болон нарт 10,000,000 төгрөг өгсөн. Тэр мөнгийг өгсөн байсан. ч энэ хэрэгт хамаагүй юм байна лээ лтай цуг явуулсан юм билээ. ...ээс 2014 оноос хойш ямар нэгэн төлбөр аваагүй. Биээс 30,000,000 төгрөгийн авлагатай.” гэх мэдүүлэг /7 дугаар хх-ийн 231-234, 12 дугаар хх-ийн 30, 15 дугаар хх-ийн 18-21, 16хх-ийн 248-249 /,

 

2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн , ******* нарын хооронд байгуулсан 40,000,000 төгрөгийн Зээлийн гэрээ /3 дугаар хх-ийн 30/,

 

2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр , нарын хооронд байгуулсан 10,000,000 төгрөгийн Зээлийн гэрээ /3 дугаар хх-ийн 29/,

 

Хохирогч Хаан банкны тоот дансны хуулга /3 дугаар хх-ийн 31/,

 

2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөргаас ******* рүү 30,000,000 төгрөг шилжүүлсэн тухай бэлэн мөнгөний баримтын хуулбар /3 дугаар хх-ийн 32/,

 

Гэрчы : “...намайг ажил дээр тавилга зараад байж байхад гэх ах орж ирээд эгчтэй уулзаад юм яриад суугаад байсан. Ингээд эгч намайг дуудаад эгчийн дүү ахыгаа дагаад гараад олон юм битгий асуугаарай, цуг явчхаад ир гэж хэлсэн. Ингээд би ажлаа орхиод ахыг дагаад “ ”-ийн 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг нотариатын газарт очсон нэг******* хүн байж байсан. Ингээд ах бичиг цаас цүнхнээсээ гаргаж ирээд юм бичээд суугаад байсан, би эгчийг битгий юм асуугаарай гэж хэлсэн болохоор чимээгүй байж байсан, надтай ч ах юм яриагүй. Ингэж юм бичиж дуусаад миний бичиг баримтыг надаас асууж аваад хуулбарлаж нэг баримт дээр гарын үсэг зур гэж хэлсэн. Би баримтыг уншилгүй юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэдэлгүй гарын үсэг хэлснээр нь зурсан. Ингээд нотариатаар батлуулаад гарч явж дэлгүүр дээр буцаж очсон., эгчтэй уулзаж байгаад гараад явсан. Тухайн үед нотариат дээр ямар нэгэн хүнтэй уулзаагүй мөнгө төгрөг аваагүй нотариатаар батлуулаад шууд л буцаж явсан. Энэ асуудлаас хойш 2 хоногийн эгч над руу утсаар яриад чиний гарын үсэг зурсан зүйл чинь 10 сая төгрөгийн зээлийн гэрээ байсан юмаа, би мөнгийг нь аваад хэрэглэсэн, мөнгөө нэхээд байна, чи бид 2-г цагдаад өгч хориулна гээд байна эгчийн дүү машинаа 5 сая төгрөгт тавьж өгч туслаач ээ, тал мөнгийг нь өгч амийг нь тагламаар байна, тэгэхгүй бол асуудал хүндрэх гээд байна гэж намайг айлгаж сүрдүүлсэн. Би гэдэг хүнийг ерөөсөө танихгүй тэр өдөр харж байсан. Надаар баримт дээр гарын үсэг зуруулаад шууд ажлын байр руу явсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 32-33/,

 

2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөры хохирогчоор өгсөн “...биээс машин ломбардад тавьсан 5,000,000 төгрөгийг авах авлагатай” гэх мэдүүлэг, /14 дүгээр хх-ийн 243-244/,

 

Гэрч “...Анх ******* надад хэлэхдээнаас 100 сая төгрөг зээлэх гэсэн чинь бүтсэнгүй одоо Голомт банканд би таньдаг хүндээ материалаа өгсөн чинь минийхийг судлаад болно гэж байна. Тэгэхдээ өмнөх зээлээ төлсөн байх ёстой гэж  байна, бианд 40 гаран сая төгрөгийн зээлтэй нь энэ зээлийг хаах мөнгө хэрэгтэй байна гэхээр нь надад энэ хэмжээний мөнгө байхгүй гэсэн. Тэгсэн  чинь миний дүү олоод өг, чи намайг бодвол танил тал ихтэй гэж хэлэхээр нь битай уулзуулаад энэ хүн Голомт банкнаас зээл хөөцөлдөж байгаа юм байна, зээл нь боломжтой юм шиг байна, хуралд ороход бэлэн болчихсон гэж байна. Тэгэхдээанд өртэй учир энэ өрөө дарахын тулд мөнгө байршуулах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд л энэ хоёр хоорондоо уулзаад мөнгө төгрөгөө дансанд байршуулсан байх...” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн  126/,

 

1.6.Шүүгдэгч ******* нь 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт “2 хоногийн хугацаатай мөнгө зээлээч, хүний зээл чөлөөлөөд буцааж өгнө” хэмээн хуурч 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч : “...2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөрнаас 10,000.000 /арван сая/ төгрөг зээлсэн байсан. Тэгтэл манай сумын гэдэг эгч “эгч нь цахилгаан бараагаа Хятадаас оруулж ирэх гээд байна, бараа маань хил дээр ирчихсэн байна, бараагаа оруулж ирэх гээд байна, тэгсэн мөнгө дутаад байна, эгчдээ хоёр хоногийн хугацаатай 10,000,000 төгрөг зээлээч, 1 хоногийн 10 хувийн хүүтэй зээлээч” гэсэн юм. Тэгэхээр нь би “10,000,000 төгрөг зээлж чадахгүй” гэсэн чинь “тэгвэл 5,000,000 төгрөг зээлээч, бараа ирэх гээд байна, 2 хоногтоо амжихгүй бол ирэх нэг дэх өдөр найдвартай өгнө” гэсэн. Тэгэхээр нь би итгээд 5,000,000  төгрөгөө данснаас данс руу шилжүүлж өгсөн. Тэр данс нь өөрийнх нь нэртэй данс биш байсан санагдаж байна. Түүнээс хойш мөнгөө нэхэхээр л нэг шалтаг хэлдэг байсан. Би нэхсээр байгаадээс 2015 оны хавар 1,000,000 төгрөг бэлнээр өгсөн. Дараа нь 2016 оны 4 дүгээр сард гэх машинаа зараад үлдэгдэл мөнгийг чинь өгье, одоо бэлнээр 400,000 төгрөг, барьж байгаа гар утсаа үлдээе" гээд машинаа аваад явсан. Тэгээд тэр чигээрээ л өгөөгүй алга болсон. Түүнээс хойш сураг тасарсан. ...би өгсөн 5,000,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг буцааж авч чадахгүй 2,500,000 төгрөгөөр хохироод байна. ... 5,000,000 төгрөгөөс 2014-2016 оны хооронд 3,800,000 төгрөгийг нөхөн төлсөн. Одоо 1,200,000 төгрөгийн авлагатай.” гэх мэдүүлэг /7 дугаар хх-ийн 239-240, 15 дугаар хх-ийн 1-4, 17хх-ийн 6-7/,

 

2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр *******т 5,000,000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /1 дүгээр хх-ийн 199/,

Гэрч : “....2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр манай нөхөр бид хоёрнаас ногооны зээл болох 10 сая төгрөгийн зээл авсан ба би хамтран зээлдэг байгаа юм. Ингээд зээл аваад байж байтал гэж эгч манай нөхөр бид хоёроос 5 сая төгрөг хоёр хоногийн хугацаатай зээлээч гээд хүний зээл чөлөөлөөд буцаагаад зээл аваад төлнө гээд 5 сая төгрөг зээлж авсан. Түүнээс хойш одоог хүртэл худлаа яриад мөнгөө өгөхгүй байна. Уг 5 сая төгрөгийн оронд Ниссан тида машин барьцаанд тавиад явсан ба одоо  тэр машин нь манай хашаанд байгаа. Уг машиныг зээлээр авсан юм байналээ.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 203/,

 

1.7.Шүүгдэгч ******* нь 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт “зээлийн төлөлтийг би төлнө” хэмээн хуурчнаас 5,000,000 төгрөгийн зээл гаргуулан авхуулж 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

 

Хохирогч : “...2014 оны 4 дүгээр сарын эхээр манайд орж ирээд “та банкнаас ногооны зээл аваад өгөөч” гэж гуйсан. Тэгэхээр нь би “манайх ногооны зээлээ төлж дуусаагүй байгаа, одоо 1,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа” гэж хэлсэн чинь “тэр зээлийг чинь би хаагаад өгье, та дахиад зээл аваад өгөөч” гэсэн.ийн аав ээжийг нь таньдаг, нэг нутгийнх, бас тухайн үедээ наймаа хийдэг байсан болохоор нь тусалъя гэж бодоод зөвшөөрсөн. Тэгээд зээл авахаар болоод 1,500,000 төгрөг өгч миний өмнөх зээлийг хааж өгсөн. Тэгээд нөхөр бид хоёр 5,000,000 төгрөгийн зээл аваад 4,000,000 төгрөгийг нь өгсөн. анх надад хэлэхдээ “зээлийн эргэн төлөлтийг би бүгдийг нь төлнө" гэж хэлж байсан. Төлөх цаг болсон чинь төлөөгүй, уулзахаар “төлнө, миний мөнгө орж ирж байгаа” гэдэг байсан. Жилд 2 хувааж төлөх гэрээтэй байсан санагдаж байна. төлөхгүй болохоор би группийн зээл авч төлсөн. 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2,810,000 төгрөг төлсөн. Дараагийн төлөлт нь 2015 оны 4 дүгээр сард төлөх хуваарьтай байсан. хэлэхээр “өгнө, өгнө одоохон тэгэх гэж байна, ингэх гэж байна” гэдэг байсан. Мөн л төлөөгүй учир нөхрийнхөө нэрээр тэтгэврийн зээл авч 3,285,000 төгрөг төлж тус зээлийг бүрэн хаасан. Одоо түүнээс хойш тэтгэврийнхээ зээлийг төлөөд явж байна. Зээлээс гарахаа байсан.ийн өмнөөс банканд төлсөн мөнгөө гаргуулж авбал гомдол гээд байх юу байхав. Мөнгөө төлүүлж авмаар байна, ... миний хүү , дүү нарыг бас залилсан хүн.... Нийт 5 сая төгрөгийн авлагатай байсныг төлж дууссан.” гэх мэдүүлэг /8 дугаар хх-ийн 10-11, 11 дүгээр хх-ийн 45, 12 дугаар хх-ийн 42, 14 дугаар хх-ийн 228-229, 17хх-ийн 14-15/,

 

...Ганхүлэг хохирлоо бүрэн барагдуулсан учраас нэхэмжлэх зүйл байхгүй. надад 2,500,000 төгрөг өгөх ёстой байсан. Тэрийгээ бүгдийг нь төлсөн гэх тодорхойлолт,

 

А.Төмөрбаатарын Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь /1 дүгээр хх-ийн 193-194/,

 

А.Төмөрбаатарын мэдүүлсэн: “...Ногооны зээл 5 сая төгрөгийгийн гуйлтаар би аваад түүнийхээ 2,5 сая төгрөгийг өгсөн боловч одоог хүртэл надад төлөөгүй. Энэ зээлээ би өөрөө банканд төлж дуусгасан. Энэ талаар манай эхнэр Сэлэнгийн цагдаад хоригчоор мэдүүлэг өгсөн.” гэх мэдүүлэг /3 хх-ийн 205/,

 

Гэрч мэдүүлсэн: “...ийн хүсэлтээр би салбарын захиралын хамтийн эрхлэн явуулж байгаа үйл ажиллагааг үзэж танилцах, мөн зээлийн барьцаа хөрөнгийг үзэж судлах ажлаар өөрсдийн албаны машинаар гэх сумдуудаар үзсэн. Мөн Дарханд ирээд Ширээ нуруунд байгаа дутуу баригдсанийн өмчлөлийн гэх байшинг үзэж танилцаад зургийг нь авсан. Ингээд Сэлэнгэд ирээд зээлийг нь тооцож үзээд хэд оногийн дараа барьцаа нь зээлийн шаардлага хангахгүй байна. Манай банкны зүгээс зээл олгох боломжгүй талаар мэдэгдсэн. Зээл олгох боломжгүй гэсэн хариуг хэлэхэд надтай ирж уулзаад надад бүрдүүлж өгсөн зээлийн материалуудаа өөрөө буцаад аваад явсан. Манай банканд ямар нэгэн баримт үлддэггүй. Бидний зүгээс зээлийг бүтээж өгнө гэж ямарваа нэгэн иргэнд урьдчилсан амлалт өгөх хориотой байдаг. болон өөр ямар нэгэн иргэнд би таны зээлийг бүтээхийн тулд эсхүл судлахын тулд манайхаас өөр эсхүл ч юм уу банканд байгаа өөр зээлийг хаах эсхүл урьдчилгаа хэлбэрээр тухайн зээл хаах мөнгөө байршуул гэж зөвлөж шаардаж байгаагүй.” гэх мэдүүлэг /3хх-ийн 206-207/,

 

Гэрч мэдүүлсэн: “... эхлээд биечлэн ирж уулзаад авахыг хүсч байгаа зээлийнхээ талаар ярьсан. Дараа нь бид барьцаа хөрөнгө өөрийнх нь явуулдаг үйл ажиллагаатай биечлэн танилцаад хэрэв зээлийн шаардлага хангаж байгаа бол холбогдох материалуудыг шаардаж авдаг. Гэтэлийн үйл ажиллагаа болон барьцаа хөрөнгөтэй биечлэн танилцахад энэ шаардлага хангаагүй учраас бид ямар нэгэн зээлийн баримт материал аваагүй татгалзсан хариу өгсөн. би тухайн зээлийг бүтээж өгнө гэх зэргээр ямар нэгэн байдлаар урьдчилж амлалт огт өгөөгүй, бидний ажилд тэгэх нь хориотой байдаг.” гэх мэдүүлэг /3хх-ийн 210-211/,

 

Гэрч мэдүүлсэн: “... одоогоос 2 жилийн өмнө манайд ирж надтай уулзааднаас нэлээд их хэмжээний зээл авах гэсэн чинь барьцаа хөрөнгө дутаад байна. Танайх хашаа байшингаа миний нэр дээр зээлийн барьцаанд тавих итгэмжлэл өгч туслаач гэсэн. Тэгэхээр нь би нэг нутгийн хүн, бизнесийн үйл ажиллагаа эрхлээд юм хийгээд зүтгээд байдаг байсан тул зөвшөөрсөн. Ингээд биийн хамт сумын Тамгын газрын дарга дээр очоод итгэмжлэл хийлгэж өөрөө тухайн итгэмжлэл дээр гарын үсэг зурсан.  Гэтэл хэсэг хугацааны дараа надад түрүүний итгэмжлэл хийж өгсөн зээл бүтэхээ больсон гэсэн. Ингээдийн гэрээс итгэмжлэл хийж өгсөн өдрөөс хойш 20 хоногийн дараа хашаа байшингийнхаа гэрчилгээг очиж авсан. бид хоёрын дунд ямар нэгэн өглөг авлага байхгүй” гэх мэдүүлэг /3хх-ийн 214-216/,

 

1.8.Шүүгдэгч ******* нь 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт урьдын харьцааны явцад буй болсон итгэлийг урвуулан ашиглажаас “машинаа 3 хоногийн хугацаатай 5,000,000 төгрөгийн барьцаанд түр тавиад өгөөч, төлбөрийг нь би төлнө” хэмээн хуурч улсын дугаартай, Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг “Сэлэнгэ кредит” ХХК-нд барьцаанд тавиулж зээл авхуулан 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогчы : “...Надаас авсан зээл, мөнгөнөөсөө нэг ч төгрөг өгөөгүй байгаа. эгч миний Приус 20 маркийн машиныг сарын хугацаатай “ ” гэдэг нэртэй ломбардад 5.000.000 сая төгрөгөөр тавиулаад мөнгийг нь 3.500.000 төгрөгийгд би аваачиж өгсөн. 1.500.000 төгрөгийг надад байлгаж байгаад маргааш нь надад түр өгөөч гэж хэлээд авсан. Өмнө өгсөн мэдүүлэг дээр бүх зүйл материалаа хавсаргасан байгаа. Би одоо сайн санахгүй байна. Би ломбардад тавьсан машинаа өөрөө төлж чөлөөлж авсан. надад учруулсан хохирлоо ерөөсөө төлөөгүй байгаа. ...Анхны өргөдөл дээр 8 сая гаруй төгрөгийн хохиролтой байсан боловч нотлогдоогүй учир 5 сая төгрөгийн хохиролтой гэж тооцогдсон. Хохирлоо төлөөгүй тул би 5 сая төгрөгийн авлагатай.” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 163, 8 дугаар хх-ийн 24-25, 14 дүгээр хх-ийн 241-244, 17хх-ийн 2-3/,

 

2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөры “ ” ХХК-тай Барьцаат зээлийн гэрээ, санхүүгийн баримтууд /3 дугаар хх-ийн 164-174/,

 

Гэрч : “...Би 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр намайг ажил дээрээ байж байхад гэдэг эгч надаас “Чиний машиныг чинь 3 хоног ломбардад тавьчхаад өгье. Тэр болтол миний гэдэг машиныг унаж байхгүй юу” гэж хэлсэн.Тэгээд би зөвшөөрч эгчийн нь манай эхнэр хамт ломбард руу явж миний машиныг 5,000,000 төгрөгөөр тавьсан. Тэгээд 3 хоног болчхоод машинаа нэхсэн чинь ямар нэгэн шалтаг хэлээд хойшлуулаад байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 40/,

 

Гэрч : “...Дарханд лизингийн тавилгын дэлгүүр ажиллуулдаг юм. 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр би эгчийн дэлгүүр дээр очсон. Намайг очиход дэлгүүр дээр нь эгч болон тэдний нягтлан хийдэг гэх түүний нөхөр нар байсан. Тэд нар тавилга угсарч байсан. эгч надад  “ та хоёр цуг яваад ир“ гэж хэлэхээр нь бигаас “хаачих гэж байгаа юм гэж асуусан чинь “Машинаа 5,000,000  төгрөгөөр тавихаар болчихлоо" гэж хэлсэн. Тэгээд бид 2 хуучин Дархан орж Ихэр могойн хажуу талын нэг ломбардад орж машинаа 5,000,000 төгрөгөөр тавьсан. Тэгээд надад 3,500,000 мянган төгрөг өгөөд “Энэ мөнгийг эгчид өгчхөөрэй” гэж хэлсэн. Тэгээд бид 2 шинэ дархан орж Герман сургуулиас хүүхдээ авна гэж үлдээд би хуучин Дархан орж эгчид тэр мөнгийг нь аваачиж өгсөн.” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 41/,

 

Гэрч мэдүүлсэн: “... эгч надад хүнээс хүүтэй мөнгө зээлээд өгье. Чи тухайн мөнгийг сар сарынх нь хүүний мөнгөний хамт төлж чадах уу гэхээр нь би чадна гэсэн. Ингээд эгч 2014 оны 11 дүгээр сарын эхээр өдрийг нь санахгүй байна гэханд ажилладаг шар царайтай залууг дагуулж ирээд миний ажилладаг дэлгүүрийн гадна машинд эгч болон бид гурав уулзсан. эгчд хэлэхдээ манай дүүгийн зээлийг хаах хэрэгтэй байна. 10 сая төгрөг хүүтэй зээлээч гэсэн. Тэгсэн яг хэдэн төгрөг хэрэгтэй юм юунд хэрэглэх гэж байгаа юм гэсэн. Тэгсэн маргааш орой нь эгч дэлгүүр дээр 10 сая төгрөгийг бэлнээр авчирч өгсөн. Тэгээдгаас авсан. Чи сар бүр энэ мөнгөний хүү гэж 100000 төгрөгийг надад өгч байгаарай. 10 сая төгрөгөө 4 сард ажилдаа орох юм чинь цалингийн зээл аваад өгөөрэй гэж байсан. Заримдаа хүүг нь өгье гэхээр   эгч миний тэнд байгаа ломбардад байгаа ээмэг, гар утсыг наад мөнгөнийхөө тэдээр сунгуул гээд л явдаг байсан. Тэгээд би 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ажилдаа ороод цалингийн зээл 4,5 сая төгрөгийг авсан. Үүнээс илүүг банк өгөхгүй гэсэн юм. Энэ мөнгөө эгчид өөрт нь бэлнээр өгсөн. Үлдсэн 6 сая төгрөгийг одоо өгөх боломжгүй байна. 6 сард  миний хөдөө багшилсны 5 жилийн мөнгө олгогдоно тэгэхээр нь өгье гэсэн. Тэгээд би энэ хооронд сард хүүнд 100000 төгрөг өгөөд харин 2015 оны 06 сард миний 5 жилийн мөнгө 3,8 сая төгрөг олгогдоод энэ мөнгөн дээр манай ээж тэтгэврийн зээл авхуулж ингээд би үлдсэн 6 сая төгрөгийг бүрдүүлээд эгчид өгөх гэтэл эгч нэг хүний малчны зээл өгөх ёстой гэдэг хүнд өгөөрэй өөрөө очиж авна гэсэн. Ингээд 6 сая төгрөгийг бэлнээр тоолж өгсөн.  ... ах эгчид наад уутанд чинь 32,5 сая төгрөг байгаа шүү гэхэд эгч тухайн мөнгийг аваад надаар ахын нүдэн дээр тоолуулсан. Би тоолоход тухайн мөнгө нь 32,5 сая төгрөг байсан. эгч гэдэг хүнд би танд өгөх ёстой байсан 500,000 төгрөгөө одоо өгчихье гээд миний нүдэн дээр дээрх мөнгөнөөс 500,000 төгрөгийг бэлнээр ахад өгөөд үлдсэн 32 сая төгрөгөө эгч бид хоёр аваад Дарханд ирсэн. Ингээд маргааш нь эгч Улаанбаатар хот руу яриад ачуулах тавилга бэлдээрэй гэж байсан. Ингээд том машинаа яриад хоёр хоногийн дараа эгч бид хоёр хамт хот явсан. 15 сая төгрөгийг нь эгч захиалсан тавилгынхаа үнэнд өгсөн. ... эгч намайг Дарханы бирж дээр хүрээд ир гэж хэлэхээр нь ирээд эгчтэй салонд орсон. Тэгээд эгчтэй танилцсан. Тэгээд эгч миний хажууд эгчид “Манай дүүд мөнгө хэрэг болоод байна. Хүнээс 1,2 сая төгрөг зээлсэн чинь хашаа байшинг нь зарлаа гээд байна. Та манай дүүгээс хашаа байшингийнх нь гэрчилгээг барьцаалаад 3 сая төгрөг зээлээч гэсэн. Тэгээд эгчээс 3 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй хугацаа заалгүй зээлээд мөнгөө аваад тэр хүнд 1,2 сая төгрөгийг нь тухайн мөнгө өгөх ёстой хүндээ хүргэж өгөөд гэрчилгээгээ аваад  эгчид хүргэж өгсөн. Үлдсэн 1,8 сая төгрөгийг Хаан банканд нөхрийн зээлийг хаасан. .... эгч надад нэг 100000 төгрөгөөр 1 гуталаас зээлээр авч өгч байсан. эгч тухайн үедаас Дархан нэхийгийн бүтээгдэхүүнээс зээлж авч байсан. Яг хэдэн төгрөгийн ямар бараа зээлж авсныг мэдэхгүй. эгч тэр сард миний цалинг өгч чадахгүй гээд төрөх бэлтгэлийг чинь цалингийн чинь оронд бэлдэж өгнө гээд миний цалинд шингээжаас Дархан нэхийгийн гутал 1 хосыг зээлж авч өгсөн. ... надад “Би машинаа тавиад эгчийг гуйгаад байхаар нь 5 сая төгрөг зээлээд аваад өгсөн. Мөнгийг маань эгч өгөхгүй машинаа авч чадахгүй байна” гэж байсан. ... эгч сайхны ширээ авч байсан, нэг тумботой авсан. эгч орж ирэхдэээй мөнгө төгрөгийг нь тохиролцсон байгаа би энэ комыг авч байгаа гэж хэлээд гоо сайхны ширээ, сандал аваад бусад зүйлээ зөөх гэж шүүхийн шийдвэрийн хүмүүс орж ирээд дэлгүүрийг хааж битүүмжилсэн. Уг тавилга нь нийлээд 2,180,000 төгрөгөөр зарагдаж байсан.” гэх мэдүүлэг /3хх-ийн 229-230, 15хх-ийн 43-45/

 

1.9.Шүүгдэгч ******* нь 2016 оны 01 дүгээр сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт урьдын харьцааны явцад буй болсон итгэлийг урвуулан ашиглажаас “бензиний мөнгө хэрэгтэй байна, буцааж өгнө” хэмээн хуурч 300,000 төгрөгийг, 2016 оны 02 дугаар сард “Хятадаас тавилга оруулж ирэх гэж байна, гаалийн татвар төлөх хэрэгтэй байна” хэмжээн хуурч 6,700,000 төгрөгийг, 2016 оны 03 дугаар сард 3 сая төгрөгийг, 2016 оны 04 дүгээр сарын эхээр 4,000,000 төгрөгийг тус тус шилүүлэн авч 14,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч : “... надаас эхэлж 6,700,000 төгрөг, дараа нь 4,000,000, 3,000,000 төгрөг авч нийт 13,700,000 төгрөг бараг 14,000,000 төгрөг авсан. Би энэ мөнгөөээс нэхэмжилж байна. Биийн шилжүүлсэн 800,000 төгрөгийг аваагүй бүгдийг нь *******ийн охины данс руу шилжүүлсэн.”  гэх мэдүүлэг /8 дугаар хх-ийн 58-64, 14 дүгээр хх-ийн 217-219, 220-222/,

 

2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр , ******* нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээ /8 дугаар хх-ийн 65/,

 

Гэрч : “...Манай ээж нь 2015 оны 03 сард надад хэлэхдээ  ааваас чинь үлдсэн хэдэн төгрөг байсныг манай хадам ээж ******* гэх хүнд 15 сая төгрөг зээлээд өгөхгүй байна гэж надад хэлэхээр нь би өөрөө бие муутай болохоор их юм ярьдаггүй байсан юм. Би бол яг мөнгө өгч авч байхыг хараагүй. Эрээнээс бараа татна гэж хэлээд авсан байсан. Дараа нь бараа гацчихлаа бараагаа оруулах мөнгөгүй болчихлоо гэж хэлээд ахиад мөнгө авсан байсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 148/,

 

Гэрч : “...Би өөрийн ээжийн талаар мэдүүлэг өгмөөргүй байна. Учир нь манай хадам ээжээс мөнгө зээлж аваад залилсан учраас би энэ хэрэгт оролцмооргүй байна...” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 147/,

 

1.10.Шүүгдэгч ******* нь 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэртаас “хямд үнээр экскаватор түрээсэлж өгнө" хэмээн хуурч 2,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогчын : “...2016 оны 5 дугаар сарын 29-ны өдөр би экскаватор олох шаардлага гараад Улаанбаатар хотод явж байсан юм. Тэр үед Бугантад байдаг найзтайгаа утсаар холбогдож экскаватор хэрэгтэй байна олох арга байна уу гэж асуухад тэр надад “Улаанбаатар хотод надтай хамтран ажиллах гэж байгаа хүүхэн байгаа” гээд утасных нь дугаарыг өгсөн юм. Тэгээд уг өгсөн дугаарт залгахад “тэр хүүхэн хүнээс асуугаад өгье би бас өөрөө экскаватор хайж байна гэж хэлээд утсаа тасалсан. Тэр өдрийнхөө орой нь тэр хүүхэн над руу залгаж экскаваторыг чинь олчихлоо гээд дараа нь бид хоёр биеэр уулзаж ярилцаад урьдчилгаа 500,000 төгрөг авсан. Тэгээд маргааш нь тэр гэдэг хүүхэн найз гэдэг хүний хамт би гээд гурвуулаа уулзаж бид нэг айл руу очиж экскаватор байгаа газарт очиж уулзахад одоо засвартай байгаа маргааш ачихад бэлэн болно гэж хэлсэн юм. Тэгээд би за энэ экскаватортой яриад тохирчихсон юм байна гэж бодож байсан ба бид 3 буцаж явах замдаа биэй хамт явж байсан гэдэг хүний дансанд интернэт банкаар 1,500,000 төгрөг шилжүүлсэн. Тэр хоёр Драгон дээр байх Хаан банкны АТМ-с мөнгөө авсан. Тэгээд би тэр хоёроос салаад явсан. Маргааш нь гэдэг хүн рүү экскаватораа ачуулах гээд залгахад ажлынхаа хөлсийг шилжүүлсний дараа экскаватораа ачуулна ш дээ гэж хэлэхээр нь рүү залгахад тэр “эгч нь одоо руу мөнгө шилжүүлэх гэж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ хүүхэн худлаа яриад байна гэж бодоод намайгэй уулзуулсан найз руугаа утасдаж энэийн талаар хэлэхэд тэр найз маань “биэй хамтарч ажиллах гээд үнэ мөнгөн дээр тохирохгүй байна гээд больчихлоо” гэж хэлсэн болохоор нь би Дархан гарч явсан. Дархан дээр ирэхэд өөр экскаватор ачуулаад Дархан ирсэн байсан ба биэй уулзаж “нөгөө экскаватор чинь болохгүй байна, би мөнгөө авъя” гэхэд “чи тэгвэл надад 4,000,000 төгрөг нэмээд өгчих тэгээд энэ Дарханд байгаа экскаваторыг аваад ажиллуул” гэж хэлэхээр нь би тэр экскаваторын жолоочтой уулзаж байж би танд мөнгө өгнө гэсэн юм. Тэгээд намайг уг экскаваторын жолоочтой ч уулзуулаагүй. Тэгээд л би Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан юм. анх нэг айлын хашаанд байх экскаваторыг намайг дагуулж очоод үзүүлсэн. Түүнээс өөрөөр надад ямар нэгэн экскаватор олж өгөөгүй. Мөн миний мөнгийг ч буцаан өгөөгүй. Биэй утсаар ярьж мөнгөө нэхэхэд мөнгө байхгүй байна мөнгө хайж байна гэдэг байсан. Би хохирлоо барагдуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /8 дугаар хх-ийн 67-68, 12 дугаар хх-ийн 9-10/,

 

Гэрч : “... эксковатор хайгаад явж байтал гэх******* руу залгаад эгч нь бүртгэчихлээ эксковатор олчихлоо гэхээр нь хуучин Тээврийн товчоон дээр очтол эгчдээ 500,000 төгрөг өгчих би чамд Сэлэнгэд очихоор чинь түлш өгье гээд  авсан. Тэгээд хоёр хоноод ярихдаа зам дээр хүрээд ир гээд тэнд очоод хүлээтэл ирээгүй. Тэгтэл 17  цагийн үед утасдаад 3-р цахилгаан станцын урд талд хүрээд ир гэхээр нь очтол гэх хүүхэн өөрийнх нь эксковатор гээд гээд эксковатороо шалаанз дээр ачаад Дархан руу явуулсан. Гэтэл танай эксковатор Сонсголонд байгаа гээд очтол 3000 гэх эксковатор байсан ба энэ чинийх гээдт хэлээд чи эгчдээ 1.5 сая төгрөг өгчих гээд нэг бүдүүн ахад өгөх ёстой гээдын утаснаас тэр ах руу шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /4хх-ийн 215-216/,

 

2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хариуцагчаар өгсөн: “... драгон дээр ирээд миний дансанд 1,000,000 төгрөг хийгээд бид салсан. Мөнгийг надад өгч байхад , нар хамт хажууд байсан.” гэх мэдүүлэг, /11 дүгээр хх-ийн 107-108/,

 

Хохирогчын Хаан банкны тоот дансны хуулга /4 дүгээр хх-ийн 247/,

 

1.11.Шүүгдэгч ******* нь 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотын нутаг дэвсгэрт урьдын харьцааны явцад буй болсон итгэлийг урвуулан ашиглаж Монгол Улсын иргэн “том оврын тээврийн хэрэгсэл худалдан авч, зарж борлуулна” хэмээн хуурч 60,000 юань буюу 21,939,000 төгрөгийг авч 21,939,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч : “...Эрээнд түрээсэлж байгаа байрны шкафан дотор мөнгөө хийх гэхээр ил тавих болчхоод байсан. Тэгээд хувцасны шкафан доторийн чемодан байсан болохоор дотор нь хийлгэж хадгалуулж байсан юм. 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Эрээнээс ачаа ачаад Замын-Үүд руу гарсан. Өдөртөө амжаад ороод ирнэ гэж бодоод явсан боловч ачаагаа буулгаж амжаагүй байтал хил хаачихсан. Тэгсэн намайг тэр өдөртөө ирж амжихгүйг мэдээд “дүү нарын найз нар урдаас дуудаад байна. Хямдхан машинууд байна, хэлмэрч аваад хүрээд ир гэнээ, би энэ 60,000 юанийг аваад явчихъя, замаараа Хөх хотоос багшаасаа мөнгөө аваад явъя, тэгээд машин худалдаж аваад ирье” гээд явсан. Би нэгэнт хил хаачихсан учир хориглож чадаагүй, зөвшөөрөхөөс өөр арга байгаагүй. Явсныхаа дараа ви чатаар хэд хоног харьцсан. Хөх хотоос багшаасаа 40,000 юань авчихлаа, хэлмэрч Өвөрмонгол дүү охиноо аваад явж байна. 7 хүний суудалтай машинтай явж байна, маргааш нь Бээжинд ирчихлээ гэж холбогдсон. Хурдны галт тэргээр явдаг юм уу, машинаар явдаг юм билүү гэж ви чатаар ярьж байсан. Бээжингээс цаашаа Шаньдун руу машинтайгаа явж байна гэж ярьсан. Тэгээд маргааш нь Шаньдун дээр машин авах газраа ирчихлээ, утаснуудаа цэнэглэж байна. Утаснуудаа цэнэглэчхээд машин үзнэ дээ гэж хэлээд л ор сураггүй алга болсон доо. Энэ талаарх яриа нь миний утасны ви чатад хийсэн үзлэгээр тодорхой харагдаж байгаа. Хүнд мөнгөө дээрэмдүүллээ гэж тухайн үед надад юу ч яриагүй. Угаасаа мөнгөө хүнд дээрэмдүүлсэн асуудал болоогүй. худлаа мэдүүлсэн байна лээ. Хятадад хүн дээрэмдүүлнэ гэж байхгүй. Хүн болгон л мөнгөтэй явж байна шүү дээ. 8 дугаар сарын 04-ний өдрөөс хойш 3 хоног надад худлаа хэлээд яваад байсан байна лээ. Бичигтийн боомт хүртэл. ... надад 21,939,000 төгрөгийг огт мөнгө төлөөгүй байгаа. Гомдолтой байна” гэх мэдүүлэг /10 дугаар хх-ийн 27-30,, 12 дугаар хх-ийн 3-4, 15 дугаар хх-ийн 15-17/,

 

Гэрч : “... бол миний багын найз байгаа юм манайд 2017 оны 7 сард ирж хоносон. ярихдаа урдаас нүүрс тээвэрлэх том машин оруулж ирж Таван толгойд зарвал ашигтай юм байна Урдаас машин оруулж зармаар байна гэж ярьж байсан надаас мөнгө зээлнэ гэж яриагүй л дээ. Тэгэхээр нь би “надад 20 сая төгрөг байгаа, би сая цалингийн зээл хийсэн. надаас мөнгө зээлэх юм уу" гэсэн чинь “за тэгвэл зээлье, 10 хувийн хүүтэй зээлье” гээд 9 сарын нэгэн гэхэд буцааж өгөхөөр тохирч зээлэхээр болсон. Тэгээд би 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөгийг гар утаснаасаа интернэт банк ашиглан шилжүүлсэн. Интернэт банкаар 5,000,000 төгрөгөөс илүү явдаггүй юм билээ. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр бүтэн сайн өдөр байсан тул 24 цаг ажилладаг Голомт банканд ирж 15,000,000 төгрөгөө найзын данс руу шилжүүлсэн. Ингээд нийт 20,000,000 төгрөг найзын данс руу шилжүүлсэн. Би Голомт банкны дугаарын дансныхаа хуулгыг авч цагдаад өгсөн. Тэгээд би найздаа итгэдэг учир мөнгө төгрөгөө нэхээгүй. Тэгээд 9 сар гарсан чимээгүй л байлаа. Тэгэхээр нь би руу залгаад “мөнгө юу болж байна” талаар асуухад “утсаар хэлэх боломжгүй, биечлэн уулзаж байгаад хэлмээр байна” гэхээр нь би “зүгээр хэлээч дээ гэсэн чинь чи битгий уурлаарай мөнгийг чинь алдчихлаа” гэсэн надад хэлэхдээ цуг машин авч зарж наймаа хийх гэж байсан хүн нь гэрээс хулгайлаад алга болчихлоо гэж байсан. Нэг хүнтэй танилцсан байсан тэр хүн нь хулхидчихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг /10 дугаар хх-ийн 105/,

 

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хохирогч гар утсанд /ви чат/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /10 дугаар хх-ийн 42-95/,

 

Хөгжилтийн мөнгө шилжүүлсэн тухай баримтууд /10хх-ийн 32-41 хуудас/,

 

1.12. Шүүгдэгч ******* нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” зах дээр автомашин худалдан борлуулдаг “охин хуримаа хийх гэж байна, удахгүй тариалангийн мөнгө орж ирэхээр мөнгийг өгнө” хэмээн хуурч эзэмшлийн улсын дугаартай Тоёота харрер маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч 23,000,000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч : “...2015-12-08-ны өдөр Да хүрээ зах дээр миний автомашиныг борлуулдаг борлуулагч гэдэг миний хамаатны залуу 12 цагийн орчимд над руу утсаар ярьж гэдэг******* цагаан өнгийн Харриер маркийн автомашиныг зээлээр өгөөч гээд байна яах уу гэж асуусан ба би наад хүн чинь найдвартай хүн юм уу гэж асуусан. энэ гэдэг******* охин нь хуримаа хийх гэж байгаа гэнээ, найдвартай хүн юм шиг байна, эхний мөнгийг 2015 оны 12 сарын 15-ны өдөр 10,000,000 сая төгрөг, үлдэгдэл 13,000,000 төгрөгийг 12 сарын 20-нд өгнө гэнээ гэхээр нь уг автомашиныг би миний нэр дээр дугаар аваад өгчих гэсэн юм. Би тухайн үед хөдөө явж байсан юм.Тэгээд л уг цагаан өнгийн Харриер маркийн автомашинд гэсэн дугаарыг миний нэр дээр авч гэгч хүнтэй тээврийн хэрэгсэл зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж өгсөн. Түүнээс хойш гэгч хүн ирээгүй ба би утас руу нь холбогдоход утсаа авахгүй байсан. Дараа нь гэгч хүнтэй утсаар холбогдоход “би хөдөө явж байна, Ховд аймагт явж байна” гэж хэлдэг юм. Би түүнд чи надтай ирээд уулзаач гэхэд “за би удахгүй мөнгийг чинь өгнөө гээд байдаг юм. Тиймээс 2016 оны 9 сард Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст өргөдөл гаргасан юм. Түүнээс хойш гэх хүний утас нь ч холбогдохгүй холбоо тасарсан. улсын дугаартай автомашиныг 2015 оны 9 сарын 29-ны өдөр Япон улсаас оруулж ирсэн ба зээлээр худалдах үедээ миний нэр дээр улсын дугаар авсан. Тухайн үед 23,000,000 сая төгрөгөөрэй гэрээ хийсэн юм. Тухайн үед уг автомашин тийм л ханштай байсан. Би гомдолтой байна. Би автомашины мөнгө 23,000,000 сая төгрөгийг олж авмаар байна” гэх мэдүүлэг /8 дугаар хх-ийн 28-30, 12 дугаар хх-ийн 7-8, 15 дугаар хх-ийн 5-7/,

 

Гэрч : “...Би 2015 оны 12 дугаар сарын эхээр Да хүрээ техникийн зах дээр автомашинаа зараад зогсож байхад гэдэг******* өөрийн охины хамт ирээд цагаан өнгийн маркийн автомашиныг үзэж сонирхоод “эгч нь газар тариалангийн бизнес эрхэлдэг, удахгүй мөнгө орж ирнэ, чи зээлээр энэ машинаа өгчих, миний охин хуримаа хийх гэж байгаа, би бэлгийг нь өгөх гэсэн юм” гэж хэлэхээр нь би ахтай утсаар ярьж энэ асуудлыг хэлэхэд зөвшөөрсөн болохоор би уг автомашиныг ахын нэр дээр гэсэн дугаар авч 23,000,000 төгрөгийг эхний 10,000,000 төгрөгийг 12 сарын 15-нд үлдсэн 13,000,000 төгрөгийг 12 сарын 20-нд төлж барагдуулахаар болж зээлээр худалдах худалдан авах гэрээ хийж машинаа өгөөд явуулсан. Машинаа өгч явуулснаас хойш би сар тутамдэй утсаар ярьж мөнгөө нэхдэг байсан ба утсаар ярих болгонд тариа тарьсан түүнийгээ улсад тушаасан юм, тэр мөнгө орж ирэхгүй байна, түүнийгээ орж ирэхээр мөнгийг чинь дор нь өгнө гэж хэлдэг байсан. Мөн би Ховд аймагт явж байна, хойшоо буюу ОХУ-руу бараа гаргах гэж байна гэж хэлж байсан.  Тэгээд л хамгийн сүүлд  2016 оны 4 сард ахэй холбогдсон гэсэн түүнээс хойш холбоо барьж чадаагүй. Одоог хүртэл холбоо барьж чадахгүй байгаа. нь өөрийнхөө охины хамт ирж авсан. Машин худалдах худалдан авах гэрээ хийж байхад тэр охин нь хажууд нь цуг байсан. энэ цуг явж байсан охиноо хагас бүтэн сайнд хуримаа хийх гэж байгаа юм. Хуримын бэлэг болгож энэ машиныг авч өгч байгаа юм гэж хэлж байсан. Мөнгийг нь найдвартай шилжүүлнэ гэж байсан. Би гэдэг*******тэй зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж улсын дугаарыг ахын нэр дээр авч тэр хүнд өгсөн. Энэ машин нь 2015 оны 9 сард Япон улсаас орж ирсэн автомашин дугаар аваагүй автомашин байсан. Уг машиныг 23 сая төгрөгөөр бодож авсан. Уг машин манай эзэн өмч. ...Хохирол огт төлөгдөөгүй.” гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 194, 202, 8 дугаар хх-ийн 80-84/,

 

2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ /5 дугаар хх-ийн 195-196/,

 

7084 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэлийн карт /8 дугаар хх-ийн 33-36/,

 

Э.Эрдэнэбулганы яллагдагчаар өгсөн: “...ээж бид хоёр Шар хаданд байдаг Да хүрээ техникийн зах руу хамт явсан. Захын баруун талд байдаг машин зардаг хашаан дотроос Харриер маркийн шинэ машин авсан. Манай ээж ярьж авсан. Би бол нэг их зүйл мэдээгүй, ээж тэр хүмүүс юу гэж хэлж машин авсныг нь мэдэхгүй. Ямар ч байсан хамт явж байгаад л шинэ Харриер маркийн машин авсан...Сүүлд ээж унаж явж байгаад Шарын голд эвдэрсэн гэж байсан, би тэр үед ээжтэйгээ муудалцаад хөдөө явсан байсан. Тэр машиныг одоо яасныг би мэдэхгүй байна. Хамгийн сүүлд ээж унаж явсан..” гэх мэдүүлэг /9-ийн хх-ийн 77-78, 11 дүгээр хх-ийн 6-7, 12 дугаар хх-ийн 24/,

 

2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 201610010189 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /9 дүгээр хх-ийн 68-69/,

2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 49 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /12 дугаар хх-ийн 101-102/,

 

1.13.Шүүгдэгч ******* нь 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэртээс “зээлээ чөлөөлж, дахин зээл аваад буцааж мөнгийг нь гаргаж өгнө” хэмээн хуурч 6,000,000 төгрөгийг, мөн 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ганцаараа дахин “зээлээ хааж дахин зээл авах гэсэн юм” хэмээн 3,400,000 төгрөгийг тус тус авч 9,400,000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч : “... Ганхүлэг над дээр өмнө нь хэд хэдэн удаа ирж мөнгө зээлэх гэсэн юм аа мөнгө зээлэх гэсэн юм гэсэн юм. 2014 оны 6 дугаар сарын 09-ны өдөр би өдрийн 1 хувийн хүүтэйгээр 6,000,000 төгрөгийг өгсөн. Дараа нь 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр над дээр дахин ирж би 2 зээлтэй учраас тэд нарыг бүгдийг хаахгүй бол зээл гарахгүй байна гээд дахин 3,400,000 төгрөгийг мөн гэрээ хийж нотариатаар баталгаажуулан зээлсэн. нийт өгсөн мөнгө нь 9,400,000 зээлсэн. Ингээд хэд хоногийн дараа биээс зээлээ төлөхгүй юм уу гэхэд зээл авах гэсэн чинь нэг сарын дараа гарна гээд байна удахгүй мөнгөө өгнө, өөр хүнээс мөнгө авах гэж байгаа гэсэн. Түүнээс хойш энэ мэтээр ярьсаар байсан.эй мөнгөө нэхэж утсаар л ярьдаг байсан ба сүүлдээ миний утсыг авахаа больсон. Дараа нь Дарханд санамсаргүй байж байгаадэй таарсан ба тэр “би Дарханд тавилгын дэлгүүр нээж байгаа үйл ажиллагаа жигдэрвэл хамгийн түрүүн чамд мөнгийг чинь өгнөө гэсэн. Тэгээд л түүнээс хойш сураггүй алга болсон учраас Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт өргөдөл өгсөн. анх надад малчны зээлийн хугацаа болчхоод уг зээлээ чөлөөлүүлээд дахин зээл авах гэж байгаа юм гэж хэлж мөнгө авсан...Би зээлүүлсэн 9,400,000 төгрөгийг авч хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Би өгсөн үндсэн мөнгөө л нэхэмжилж байгаа. Нийт 9,400,000 төгрөгийн хохирол учирснаас 2 сая төгрөгийн хохирлыг барагдуулсан. Сүүлд гарсан шүүхийн шийдвэрээр 7,400,000 төгрөгийн хохиролтой гэсэн шийд гарсан. Би 7,400,000 төгрөгийн авлагатай...” гэх мэдүүлэг /8хх-ийн 17-18,14хх-ийн 237-240, 17хх-ийн 10-11/,

 

У.Болорчимэг , ******* нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр, 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тус тус байгуулсан Зээлийн гэрээ /8 дугаар хх-ийн 16-17/,

 

Гэрч : “...Дархан-Уул аймгаас гэдэг хүнээс мөнгө авахад нь машин барьж хамт явсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 185/,

 

1.14.Шүүгдэгч ******* нь 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын барьцаанд байсан Дархан-Уул аймгийн Дархан сумын , хаягт байрлах 29 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууц /Ү2003001698/-ыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт давхар барьцаалан 32,500,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч : “...2014 оны 9 сар хавцаа байх миний Японд амьдардаг найз гэдэг хүн анхийг сайн наймаа хийдэг гэж танилцуулж байсан юм, ...найз нөхдөөсөө рапсаа аваад савлуулаад бэлтгэж байгаа, 100,000,000 төгрөг хэрэгтэй байна гэж ярьдаг байсан. Түүнээс хойшэй 4-5 удаа орчим уулзаж энэ асуудлаараа ярилцдаг байсан. Тэгээд биэй рапсны бизнес хийхээр болж найз 33,000,000 сая төгрөг авахаар болсон байсан ба 2014 оны 10 сарын 28-ны өдөр , , гэдэг найз маань бид 4 Дархан явсан. Уг нь Дарханд рапс авч байгаа, газар, тавилга зарж байгаа, өөрийнхөө лангууг үзүүлье, танд барьцаанд тавих байрыг үзүүлье гэж хэлээд явсан юм. Дархан ирээд би барьцаанд тавих байрыг үзье гэхэд байраа хүнд түрээсэлсэн байгаа, ороход эвгүй юмаа гээд байсан ба байрны эзэн гээдыг авчирч уулзуулж байрныхаа бичиг баримтыг үзүүлээд өгсөн юм. Дараа нь Рапс хүлээн авч байгаа газраа үзүүлсэн ба хамтарч ажиллаж байгаа монголчууд нь хөдөө явсан, хятадууд нь байхгүй байна гэж хэлсэн. надад дэлгүүрээ нэг шалтгаан хэлээд дараа үзүүлье гээд үзүүлээгүй. Тэгээд дараа нь Дархандаа нэг нотариатын газраар орж байр барьцаалж мөнгө зээлүүлэх гэрээ хийсэн. Тэгээд би Улаанбаатарт ирээд найз 32,500,000 сая төгрөгийг өөрийнхөө данс руу шилжүүлүүлээд уг мөнгийг өөрийнхөө данснаас авч бэлнээр өгсөн юм. Түүнээс хэд хоногийн дараа биэй утсаар ярих гэсэн боловч утсаа авахгүй болохоор нь Дархан уул аймаг оржэй уулзаж барьцаанд тавьсан байраа аймгийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт нь барьцаанд байгаа гэдгийг нь бүртгүүлэх гэхэд цааргалаад байсан Тэгээд л уг байр гэдэг хүнд өмнө нь барьцаанд тавьсан байсныг мэдсэн, ... надаас 32,500,000 төгрөг авсан. ...Хохирлоо барагдуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /8 дугаар хх-ийн 21-22, 12 дугаар хх-ийн 11-12, 15 дугаар хх-ийн 12-14, 16хх-ийн 242-243/,

 

2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээ /1 дүгээр хх-ийн 243/,

 

Гэрч : “...удалгүй гэж******* гараад ирсэн. Тэгээд авлагатай гэдэг байсан. Тэр нь манай байрыг  барьцаалсан зээлээс чөлөөлж өгч байсан. Тэр эгч Дарханд Буйдан, тавилгын дэлгүүр нээнэ гэж ярьдаг байсан. Гадна дотогшоо явж наймаа хийдэг хүн гэж байсан. Одоо тоот хэний нэр байдгийг нь би мэдэхгүй. эгчийн нэрийг тоот байрны хамтран өмчлөгчид оруулсан гэдгийг би мэдээгүй. Манай ээж их дуугай, хүнд итгэмтгий хүн байдаг болохоор би мэдэж байгаа юм болов уу л гэж боддог байсан” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 33-34/,

 

Гэрч : “... Ганхүлэг Улаанбаатар хотоос хүнээс 100 сая төгрөг авахаар боллоо, би мөнгөө аваад Замын үүд яваад тавилгаа аваад ирье, чи Улаанбаатар хотод намайг тавилгаа явуулахаар тосоод ав гэхээр нь би хотруу хамт явахаар болсон.Тэр үед гэж*******, гэж хүнийг жолоочоор авч явсан...Өглөө нь 08 цагийн үед бид хоёрын өрөөнд орж ирээдаас “нөгөөдхөө" өгчих гээд байрны гэрчилгээ аваад явсан. Өдөр 12 цагийн үед манай өрөөнд ороод ирсэн яасан юу? гэж байна гэсэн чинь “уулзаагүй ээ, ажилтай байна" гэж хариулсан. Тэгээд Солонгос хоолонд оръё гээд хоолны газар , хоёрыг та хоёр байж бай гээд намайг дагуулаад “Капитал” банкны гадаа очоод намайг машинд сууж бай гэж хэлээд өөрөө дотогш орсон. 30-40 минутын дараа гарч ирээд нөгөө хоёр руу буцаж явсан. Тэр хоёр дээр ороход юу гэж байна гэж асуусан чинь Дарханд очоод гэрээ хийнэ, ардаас нөгөө хүн ирнэ гэж хэлсэн... 2014 оны 10 сарын 29-ний өглөө намайг дагуулаад мөнгөө авах гэж байна, мөнгөө авчих юм бол тавилгаа авч ирнэ гээд намайг дагуулаад Улаанбаатар яваадтэй уулзаад Өргөө кино театрын ойролцоо байх Хаан банкнаас , хоёр ороод би гадаа машинд суугаад хүлээж байхад 2 цагийн дараа тэр хоёр гарч ирэхдээ Хаан банк гэсэн хар тортой мөнгө барьчихсан гарч ирээд эгч цүнхэндээ хийсэн. Тэгээд ахаас 500,000 төгрөг зээлчихсэн байсан гээд 500,000 төгрөг өгсөн. Тэгээд бор тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирээд мөнгө өгсөн авсан гээд гарын үсэг зуралцаж байсан” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 36-37/,

 

Гэрч : “...Тэгээд Улаанбаатар хот руу эгч бид хоёрыг хамт авч явна гэж хэлсэн. Ингээд Улаанбаатар хот явах болсон чинь эгчийг авч яваагүй, би , гэгч жолоочийн хамт явцгаасан. ... би тэр өдрөө гэрчилгээг өгч явуулаад улсын бүртгэлийн газраас чөлөөлөх болохоор намайг дуудна гэж бодоод өгөөд явуулсан, үүнээс хойш гэрчилгээ авч ирж өгөөгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 38/,

 

Д.Ээвэнжавын гэрчээр өгсөн: “...Надад хэлэхдээгээс 70 сая төгрөг аваад өгөөд бүх юм таны нүдэн дээр болно гэхээр нь итгэсэн. Тэрнээс надад ямар нэгэн шан харамж өгсөн юм байхгүй...Анх байр барьцаанд тавих гэрээ Дархан-Уул аймагт хийгдэж нотариатаар орж гарын үсэг зуруулаад намайг хот руу авч явна гэж хэлж байснаа үлдээгээд хотоос очижгээс мөнгө авсан юм байна лээ...Бараа оруулж ирж наймаагаа өргөжүүлнэ гэж хэлдэг байсан, тэгээд та нарын өрийг төлнө гэж ярьж байсан...” /3 дугаар хх-ийн 122-123/,

 

Д.Ээвэнжавын яллагдагчаар өгсөн: “... “таны байрны ордерыг хамтран эзэмшигчээр бүртгүүлье, би таны байрны ордерыг хэсэг хугацаанд зээл хийхдээ ашиглаж байгаад таны байрыг хохиролгүйгээр буцаагаад өгчихнө” гэсэн. Тэгээд 32 сая төгрөг зээлсэн шиг санагдаж байна. Тэр мөнгөнөөс надад 5 сая төгрөг өгсөн.”мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 102, 9 дүгээр хх-ийн 61-62, 11 дүгээр хх-ийн 4-5/,

 

Зарим сэжигтэн ялагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 5/34 дугаартай Прокурорын тогтоол /3 дугаар хх-ийн 52/,

 

2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 201610010189 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /9 дүгээр хх-ийн 56-57/,

 

2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /12 дугаар хх-ийн 104-106/,

 

1.15.Шүүгдэгч ******* нь 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт “зээлээ чөлөөлж авах гэсэн юм” хэмээн хуурч 6,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч : “...2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нь 6,000,000 төгрөг зээлээд аваад явсан. нь уг мөнгийг зээлэхдээ 10 хоногийн хугацаатай, өдрийн 1 хувийн хүүтэйгээр зээлсэн” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 176-177/,

 

Т.Төвжаргалын : “...Би нийт 6,000,000 төгрөг газар тариалангийн төслийн зээл авах гээд байна гэхээр нь өгсөн юм. Үүнээс 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Одооээс 5,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /12 дугаар хх-ийн 20, 14 дүгээр хх-ийн 245-247/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 

2.1.Шүүгдэгч ******* нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах Замын-Үүд төмөр замын боомтоор 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр дугаарын гадаад паспортыг ашиглан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан болох нь:

 

Гэрч : “...2016 оны 08 дугаар 22-ны өдөр Төмөр замын боомт дээр Замын-Үүд Эрээн чиглэлийн галт тэрэгний шалгалтыг зохион байгуулж байсан. Тухайн өдөр манай шалгагч өөрийн шалгалт хийж байсан вагоноос нэг******* зорчигчийг сэжиглэж зураг өөр байна гэх үндэслэлээр буулгаж ирсэн. Сэжиглэж буй******* болон түүний авч явсан гадаад паспортыг шалгалтын танхимд оруулж ирсэн. Тэгээд Иргэний бүртгэлтийн сүлжээнээс түүний авч явсан гадаад паспорт болох гэх хүний мэдээллийг сүлжээнээс гаргаж зурагтай нь харьцуулсан. Надад гэх хүний зурагтай төстэй харагдсан...түр коридорт гараад байж бай гэж хэлээд бид хоёр нарийвчлан бусад зургуудтай харьцуулалт хийн харж байгаад тус*******г эргүүлж оруулж ирэх гэтэл тэр******* гадаа сууж байсан байцаагчид бие засаад ирье гэж хэлээд зугтсан байсан. Тэгээдыг тус*******н араас хайсан боловч олдоогүй...Гадаад паспортыг хэлтсийн даргад болсон явдлын талаар танилцуулах үедээ гэх нэрийг ярьж яваад манай шалгагч Хоролсүрэн миний таньдаг хүн байж магадгүй гэхэд нь гэх гадаад паспортыг үзүүлэхэд түүний таньдаг хүн байсан. Тэгээд гэх хүнтэй утсаар холбогдуулан яриулахад тухайн иргэн нь Дарханд байна гэсэн хариу өгсөн. Тэгээд сэжиглэж байсан******* нь гэх иргэний гадаад паспортыг ашиглаж БНХАУ-руу гарах гэж байсныг мэдсэн...” гэх мэдүүлэг /6 дугаар хх-ийн 58-59/,

 

Гэрч : “...Тухайн өдөр манай ажилтнууд “хүн алдлаа” гээд гүйлдээд байсан. Тэгээд өдөр 14:00 цагийн үед гэх нэртэй гадаад паспортыг хуулбарлах гээд жижүүрийн өрөөнд орж ирцгээсэн. Тэгээд би тус гадаад паспортын нэр, зургийг нь хараад Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд манай доод талын ангид сурч байсан мөн болохыг таньж, мэдсэн. Тэгтэл дарга гэх хүнийг хаана байгааг нь мэдээд өг, утсаар холбогдчих гэсэн. Тэгээдын дугаарыг олж, залгахад “хаана байгааг нь асуухад Дарханд гэртээ байна” гэсэн. Тэгээд “чиний гадаад паспорт чинь байгаа юм уу” гэж асуухад хэд хоногийн өмнө гэрээсээ хулгайд алдчихсан, хэд хоногийн өмнө нэг таньдаг хүүхэн маань манайд 2-3 байж байгаад явсан. Тэр аваад явсан байна лээ гэж хариулаад “хэд хоногийн өмнө алдсан юмаа, би одоо цагдаад мэдэгдэнэ гэж байсан. Тэгээд “чиний гадаад паспортыг авч явж байсан*******тэй холбогдоод буцаад яаралтай Замын-Үүдийн иргэний харьяатын газарт хүрээд ир" гэж хэл гэхэд төд удалгүй над руу залгаад “утас нь холбогдохгүй байна” гэсэн. Тэгээд үдээс хойш дахин залгаад “холбогдчихлоо гээд, нөгөө******* чинь хятадын хил дээр явж байна гээд худлаа яриад байна” гэсэн, “сүлжээ нь тасраад байна, машин дотор явж байх шиг байна” гэсэн. Тэгээд нөгөө*******н утасны дугаарыг надад өгөхөд залгахад холбогдохгүй байсан...” гэх мэдүүлэг /6 дугаар хх-ийн 60/,

 

Гэрч : “...Тухайн өдөр шалгагч шалгалт хуваарилагдсан вагондоо шалгалт хийгээд түр хурааж авсан гадаад паспортуудыг шалгалтын зааланд авч орж ирэхдээ "нэг хүн өөр харагдаад байна” гэж хэлсэн. Тэгээд шалгалтаа дуусаад “өөр харагдаад байна* гэсэн хүнээ гүнзгийрүүлэн шалгаж вагоноос буулгаж ирсэн. Тэгээд тэр******* нь "өөрийн хүүхэд болон, төрсөн ах, дүүгийнхээ нэрийг худлаа” хэлж байсныг сонссон. Тэгээд "та яагаад худлаа яриад байгаа юм бэ?” гэж асуухад “учир утгагүй юм яриад, сандраад, багаасаа айлд өргүүлсэн” гэх зүйл ярьсан. Тэгээд сэжигтэй байна гээд шалгагч тасгийн даргад танилцуулж, тэр 2 хоёр тус*******н мэдээллийг харж шалгаж байсан. Шалгах үедээ тус*******г түр гараад байж бай" гэсэн чинь хэсэг хугацааны дараа “алга болчихлоо” гээд хайгаад байсан. Тэгэхээр нь би төмөр замын вокзалын 00-ын үйлчлэгчээс “махлаг*******, урт нэвсгэр хувцастай хүн орж ирсэн үү" гэж асуухад “тийм хүн орж ирээгүй" гэсэн. гэх нэртэй дугаартай гадаад паспорттай явж байсан******* махлаг******* байсан. Хувцас нь гэвэл нэвсгэр шилбээ хүрсэн, жижиг гялгар уут, цүнхтэй байсан. Содон шинж тэмдэг анзаараагүй...” гэх мэдүүлэг /6 дугаар хх-ийн 62/,

 

Гэрч : “...Би 2016 оны 08 дугаар 22-ны өдөр Төмөр замын боомт дээр Замын-Үүд Эрээн гарах чиглэлийн 686 дугаартай галт тэргэнд 7-6 дугаар шалгалт явуулсан. Тус галт тэрэгний 6 дугаар вагоны 6 дугаар купенд нэг******* зорчигч явж байсан. Тэгээд түүний гадаад паспортыг авч шалгахад нүүрний байдал болон чих нь харагдсан. Түүнээс регистрийн дугаарыг нь асуухад сандарч тэвдээд “эгч нь зүрхний өвчтэй эм уучих уу" гэж байсан. Тэгээд эмээ уучхаад шалгаж байсан гадаад паспорт дээрх регистрийн дугаарыг зөв хэлж хариулсан. Тэгээд шалгалтаа цааш үргэлжлүүлэн, бусад зорчигчдыг шалгаад 10 цаг 30 минутанд 6 дугаар вагоны 5 дугаар купенд зорчиж явсан гэх*******г вагоноос буулгаад шалгалтын өрөөнд оруулж иргэний үнэмлэх болон, банкны картыг нь асуухад байхгүй гэж хариулсан. Тэгээд иргэний бүртгэл рүү оронын төрсөн эгч, дүүгийнх нь овог, нэр, регистрийн дугаарыг асуухад "өөр нэрүүд хэлсэн. Та яагаад өөрийн төрсөн эгч, дүүгийнхээ нэрийг мэдэхгүй байгаа юм бэ гэж асуухад “бага байхдаа айлд өргүүлсэн юм, тэгээд эгч, дүү нартайгаа холбоогүй байдаг, нэрийг нь мэдэхгүй байна” гэсэн хариулт өгсөн. Тэгээд “та хүүхэдтэй юу” гэж асуухад ‘‘тиймээ байгаа 1 хүүхэд байгаа гэсэн.  Тэгэхээр нь хүүхдийнхээ нэрийг хэлнэ үү гэхэд өөр нэр байсан...” гэх мэдүүлэг /6 дугаар хх-ийн 65/,

 

Гэрч : “...Би 2007 онд би Дархан-Номин худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулдаг байхад тухайн үед Оогоо, Ганаа гэх нэртэй байдаг байсан. тэр үед хүний хөшигний лангуунд суудаг байсан. Тэгж байгаад би гадаад яваад харилцаагүй байж Монголд ирсний хойно 2016 онд хуучин Дарханд явж байгаад буюуэй таарсан тэгээд миний утас аваад ярьдаг, харьцдаг болсон. Миний дугаартай гадаад паспорт манай гэрт сирвантанд шилэн хоргонд байсан. Тэр өдөр буюу бид хоёр манай гэрийн ойролцоо гэдэг нэртэй рестранд ганц хоёр шил пиво уугаад цаг нэлээд орой болоон байсан учир буюу манайд хонохоор болсон. Бид хоёр манайд ороод жоохон юм ярьж сууж байгаад хойшоо явах талаар юм ярьж эхэлсэн. буюу гэнэт надаас Шингений виз гэж юу байна. Надад үзүүлээч гэхээр нь би өөрийнхөө дугаартай гадаад паспортаа буюуд үзүүлээд буцаагаад Сервонтны шилэн хоргон дотроо хийсэн. Тэгээд нөгөөдөр нь буюу над руу утсаар яриад найзыгаа уучлаарай найз нь чиний гадаад паспортыг аваад хилээр гарах гэж байгаад хураалгачихлаа. Таних мэдэх хүн байна уу гэж ярихаар нь би гадаад паспорт хийсэн газраа үзэхэд байхгүй байсан. Тэгээд гадаад паспортаа хулгайд алдсанаа мэдсэн...” гэх мэдүүлэг /6 дугаар хх-ийн 76-77, 8 дугаар хх-ийн 85-87/,

 

2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг /6 дугаар хх-ийн 85-86/,

 

Гадаадын иргэн харьяатын газрын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 03/344 тоот албан бичгийн хавсралт /6 дугаар хх-ийн 16/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /6 дугаар хх-ийн 87/,

 

Хил хамгаалах ерөнхий газрын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2/6244 дугаартай “Хилийн зөрчлийн материал хүргүүлэх тухай” албан бичиг, хавсралт материалууд /6 дугаар хх-ийн 145-151/,

 

2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 дугаар хх-ийн 153-156/,

 

2.2.Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах Хавирга авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дугаарын гадаад паспортыг ашиглан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн болох нь:

 

Гэрч : “...Би 2 удаа гадаад паспорт авч байсан. Анх авсан гадаад паспортынхоо дугаарыг санахгүй байна. Тэр гадаад паспортоо би гээсэн. 2016 оны 9 дүгээр сарын үед Улаанбаатар хотод явж байгаад гээсэн. Гадаад паспортоо гээсэнээс хойш улсын хилээр огт нэвтрээгүй байж байгаад дулааны улирал болохоор буюу 6 дугаар сараас ОХУ-руу явахаар болоод 2017 оны 6 дугаар сард өөрийн нэр, регистрийн дугаараар дахин гадаад паспорт захиалж авсан. Тэр гадаад паспорт маань надад одоо байна. Би энэ гадаад паспортоороо 2017.06.17, 2017.07.09, 2017.07.09, 2017.07.31, 2017.07.31, 2017.08.21-ны өдрүүдэд Ханх боомтоор улсын хил нэвтэрсэн Бас энэ хугацаанаас хойш цагаан хуудсаар нэг удаа гарч, нэг удаа орж ирсэн. Яг хэдийд гэдгээ одоо хэлж мэдэхгүй байна. 2017 оны 9 сард гараад 10 дугаар сард орж ирсэн санагдаж байна. Гэхдээ дандаа Ханхын боомтоор хил нэвтэрсэн. Би Ханхын боомтоос өөр боомтоор нэвтэрч үзээгүй. Би зөвхөн Ханхын боомтоор ОХУ-руу хил нэвтэрдэг. Надад Хавирга гэх боомтоор гарах шалтгаан нөхцөл байхгүй. Би Хавирга гэх боомтоор хил нэвтрээгүй. Би өмнөх гадаад паспортоо гээсэн. Гээсэн учраас л танихгүй хүн миний гадаад паспортыг ашигласан болов уу гэж бодож байна. Би гадаад паспортоо хэн нэгэнд өгсөн, зарсан, ашиглуулсан асуудал байхгүй. 2016 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотод явж байгаад гээж үрэгдүүлсэн. Би гэх.хүнийг огт танихгүй. Би нэгдүгээр эмнэлэгт 2017 оны хавар 4 сарын үед МRI төхөөрөмжинд үзүүлж байсан. Гэхдээ би тухайн үед гадаад паспортоо гээчихсэн байсан...” гэх мэдүүлэг /8 дугаар хх-ийн 112-114/,

 

Гэрч мэдүүлэг /11 дүгээр хх-ийн 1-3/,

 

Гэрч мэдүүлэг /15 дугаар хх-ийн 39-42/,

 

Гэрч мэдүүлэг /15 дугаар хх-ийн 46-48/,

 

2.3.Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах Бичигт авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр дугаарын гадаад паспортыг ашиглан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн болох нь:

 

Гэрч : “...Тэгээд маргааш нь тэр хүүхэн буудалд ирж хоол захиалгаар хийлгэж идээд явсан ба маргааш нь буюу 2017 оны 08 дугаар сарын 07-ны өглөө манай буудалд дахин ирж хоол хийлгэж идээд нэрээ гэж хэлж байсан. Тэр нь бие өвдөөд байна гээд эм уугаад хэвтсэн. Тэгэхээр нь би бие нь өвдөж байгаа юм чинь унтаж амраг гээд хоолоо зарахаар гарсан. Би буудлаас гарахдаа өөрийнхөө гадаад паспортыг өөрийнхөө шар тэмдэглэлийн дэвтрийн хавтсанд хавчуулаад буудлын орны хажууд жижиг ширээн дээр орхиод гарсан юм. Тэгээд би хийсэн хоолоо борлуулаад явж байтал өглөөний 10:00 цагийн үед миний утас руу залгаж Маам та өрөөнийхөө хаалганы картыг авсан уу, би яаралтай ажилтай болчхоод гарах хэрэгтэй байна гэхэд би картаа мартсан байна, өрөөнд байгаа байх чи картыг буудлын жижүүр дээр үлдээчих гэж хэлсэн. Тэгээд л түүнээс хойш тэр хүүхнийг хараагүй юм. Тэр өдрөөс хойш ойролцоогоор 14 хоногийн дараа паспортоо санаад хийсэн газраа хайсан боловч байгаагүй хамт байсан хүүхдүүдийн зураг нь байсан. Тэгээд би өөр газар хийчихсэн юм байхдаа гэж бодоод бусад газраар хайсан боловч олдоогүй юм. Тэгэхээр нь 2017.08.26-ны өглөө Эрээн хотод байх Монгол улсын консулын газар гадаад паспортоо алдчихлаа олдохгүй байна гэж мэдэгдэхэд консулын ажилтан та эхлээд Эрээний цагдаагийн газар очиж тодорхойлолт аваад ир тэгж байж эндээс буцах үнэмлэх өгдөг юм гэж хэлэхээр нь Эрээний Цагдаагийн газар очиж гэдэг хүнтэй уулзаж учир байдлаа хэлэхэд сүлжээ тасарсан байна мөн би их ажилтай байна та маргааш ир гэхээр нь маргааш нь буюу 2017.08.27-ны өдөр Эрээний цагдаагийн дахин очиход гэдэг хүн нь сүлжээгээр орж миний нэр регистрийн дугаараар хайхад 2017.08.07-ны өдөр Монголын Сүхбаатар аймгийн бичигтийн боомтоор гараад явсан байна гээд харуулж байсан. Тэр компьютер дээр над дээр ирж хоол хийлгэж идэж байсангийн зураг хажууд нь миний зураг бүхий гадаад паспортын зураг нь байсан. Ингээд би миний гадаад паспортоор Монгол руу гараад явсан юм байна гэж мэдсэн. Эрээний цагдаагийн газар энэ асуудлыг шалгаж байгаа энэ хүнийг хайна гэж хэлж байсан. Тэгээд л би Эрээний цагдаагийн газраас тодорхойлолт аваад Монголын консулын газраас буцах үнэмлэх авч 2017-09-01-нд Монгол улсад буцаж орж ирсэн. Тэр хүүхэн надад хэлэхдээ “би хөх хотод прокурорын сургуульд сурдаг” гэж хэлж байсан. Мөн надад ви чат хаягаа . гэсэн хаяг өгсөн...” гэх мэдүүлэг /6 дугаар хх-ийн 157-158/,

 

2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, зурган үзүүлэлт /6 дугаар хх-ийн 161-162/,

 

Хил хамгаалах ерөнхий газрын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3.1/6228 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн дугаартай гадаад паспортоор Монгол Улсын хилээр нэвтэрсэн талаарх лавлагаа /6 дугаар хх-ийн 61/,

 

Хил хамгаалах ерөнхий газрын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3.1/8266 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн *******ийн дугаартай гадаад паспортоор Монгол Улсын хилээр нэвтэрсэн талаарх лавлагаа /6 дугаар хх-ийн 111/,

Гэрч мэдүүлэг /6 дугаар хх-ийн 163-164/,

 

Гэрч мэдүүлэг /8 дугаар хх-ийн 88-89/,

 

2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, зурган үзүүлэлт /8 дугаар хх-ийн 90-91/,

 

Гэрч мэдүүлэг /8 дугаар хх-ийн 92-93/,

 

2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, зурган үзүүлэлт /8 дугаар хх-ийн 94-95/,

 

2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /8 дугаар хх-ийн 96-98/,

 

2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, зурган үзүүлэлт /8 дугаар хх-ийн-100/,

 

Хил хамгаалах ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2.5а/285 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн дугаартай гадаад паспортоор Монгол Улсын хилээр нэвтэрсэн талаарх лавлагаа /8 дугаар хх-ийн 109-111/ зэрэг болон хэрэг авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Харин шүүгдэгч *******ийн сумын нэр бүхий иргэдийг малтай мэтээр зохиомол байдлыг зориуд бий болгож, баримт бичиг ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулжны Хушаат тооцооны төвөөс 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 8,000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 8,000,000 төгрөг, 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 8,000,000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 8,000,000 төгрөгийн малчны зээл, 2013 оны 09 дүгээр сарын 23- ны өдөр Б.Лхагважаваар 1,879,900 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 3,825,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 4,165,000 төгрөгийн лизингийн зээл тус тус гаргуулан залилан авчанд нийт 48,869,900 төгрөгийн хохирол учруулсан гэх,

2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт “Голомт банкнаас зээл авах гэж байна, мөнгө хэрэгтэй байна” хэмээн хуурч 296,197 төгрөгийн үнэ бүхий алтан ээмгийг авч, улмаар өмнө нь зээлээр авсан байсан 700,000 төгрөгийн үнэ бүхий годон гутлын үлдэгдэл төлбөр болох 500,000 төгрөгийг өгөлгүй нийт 796,197 төгрөгийн хохирол учруулсан гэх,

2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэртгээс “мөнгийг нь удахгүй өгнө” хэмжээн хуурч 947,000 төгрөгийн үнэ бүхий 4 хос гутал, 155,000 үнэ бүхий өвлийн куртик зэргийг авч 1,102,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  

Учир нь банкнаас зээл авах хүсэлт гаргах, гэрээ байгуулах, гарын үсэг зурах зэрэг ажиллагаанд шүүгдэгч ******* оролцоогүй нь банкийг шууд залилсан гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн тухайн иргэд нь өөрсдөө зээл авсан, тухайн зээлтэй холбогдуулан Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гарсны дагуу зээлийн эргэн төлөлт хийгдэж зарим зээлдэгчид зээлээ бүрэн төлсөн байна.

Ш.Ариунаа , нарыг залилсан гэх хэргийн хувьд анхнаасаа залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын зээлээр худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой иргэний эрх зүйн харилцааны шинжтэй үйлдэл байх тул хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* нь нийт 18 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий иргэд болонийг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж нийт 238,722,079 төгрөгийг хохирол учруулсан. Мөн Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, санхүүгийн баримтууд болон дансны хуулгууд, мөн Монгол Улсын хилээр нэвтэрч байсан баримтууд, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, Шүүгдэгчийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ийг Монгол Улсын эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн үйлдэл маргаагүй тул өмнөх тайлбараа дэмжиж байна. Харин залилан мэхэлсэн гэх 5 үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй бусад үйлдлийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлголоо. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа 5 үйлдэл дээр тайлбар хэлэхэд

Залилан мэхлэх гэмт хэрэг гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, урьдын харилцааны явцад бий итгэлийг урвуулан ашиглах байдлаар бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан үйлдэл болон эс үйлдэхүйг хэлдэг.

Төрийн банктай холбоотой үйлдэл дээр тайлбар хэлэхэд нэр бүхий иргэдийг шүүгдэгч нь малгүй хүмүүсийг малтай байдлаар А данс бүрдүүлэх хэлбэрээр, мөн өөрийн үйл ажиллагаа явуулдаг лизинг, бараа материал, тавилга зээлээр олгодог нөхцөл байдлаар зохиомол байдлыг зориудаар бий болгосон үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогддог. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь лизингтэй холбоотойгоортай хамтарч ажилладаг. Нэр бүхий иргэдийг надаас лизингийн үйлчилгээ авах гэж байгаа юм гэдэг байдлаар материал болон хуурамч бичиг баримтууд бүрдүүлсэн байдаг. Мөн хавтаст хэрэгт авагдсанаар дээрх хүмүүс А данс болон хуурамчаар бичиг баримт бүрдүүлэх ажлын шүүгдэгч хийж гүйцэтгэсэн гэж мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл хуурамч бичиг баримтад хууртаж төөрөгдөлд орсны улмаас тухайн зээлүүдийг гаргаж өгсөн нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж байна.

Хохирогчд холбогдох үйлдэл дээр тайлбар хэлэхэд шүүгдэгчийн өмгөөлөгч иргэний журмаар шийдвэрлэх асуудал гэдэг байдлаар тайлбарласан. Хавтаст хэрэгт авагдсан , нарын мэдүүлэг, баримтуудыг харахаар шүүгдэгч ньд хандан Банкнаас зээл гаргахын тулд банканд мөнгө байршуулах шаардлагатай байна гэсэн хүсэлт тавьсны дагуу нь нийт 40,000,000 төгрөг банканд байршуулснаас шүүгдэгч дундаас нь 20,000,000 төгрөгийг авсан гэдэг. Дээр нь мөн гэдэг хүн 10,000,000 төгрөг зээлсэн асуудал яригддаг. Энэ асуудлаар гэрч мэдүүлсэн байдаг. Гэрээ нь нарын хооронд байгуулсан байгаа боловч гэрээгээр халхавчилсан үйлдлийн ард талд нь шүүгдэгч байдаг. Шүүгдэгч “Чи юу ч хэлэлгүй байж байгаад гэрээн дээр гарын үсэг зураад ирээрэй” гэсэн мэдүүлэг ч байдаг. Энэ үйлдэл нь зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурч мэхэлж мөнгө авсан нь тогтоогдож байна.

Мөн Экскаваторын асуудал яригддаг. Үүнд гээд хохирогчийн мэдүүлгээр Экскаватор хайж байна гэсэн зарын дагуу 2,000,000 төгрөг шүүгдэгчид өгчихсөн. Шүүгдэгч нь хүний экскаватор үзүүлчихсэн ингээд экскаваторыг аваад явах гэхээр мөнгө нэмж өг гэдэг байдлаар хандсан гэдэг. Энэ нь гэрч , нарын мэдүүлэгын хаан банкны хуулга зэргээр шүүгдэгчийн мэдүүлэг үгүйсгэгдэж байгаа. Иймд шүүгдэгч нь зохиомол байдлыг зориудаар бий болгосон нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иргэнаас 60,000 юань хууль бусаар авсан үйлдэл дээр шүүгдэгчийн өмгөөлөгч тухайн үед хамтран амьдарч бизнес эрхэлж байсан талаар хэлсэн. Хавтаст хэрэг авагдсан хохирогчын мэдүүлэг байдаг. Үүнд тухайн үед нь бизнес хийх зорилгоор шүүгдэгчтэй хамт хилээр гарсны дараа хил хаагдсан.ийн зүгээс хямдхан машин олдох боломжтой байна. 60,000 юанийг чинь би аваад явчихъя гэдэг байдал яригддаг. Яг машин авах гэж байгаа талаар нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй. Тэгэхээр зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэж үзэх үндэслэлтэй юм.

Шүүгдэгч нь өөрөө өр төлбөрт орчихсон, мөнгөний зайлшгүй шаардлага гарсан үедээ дээрх 18 хохирогчоос зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар мөнгийг авч буцааж ямар нэгэн байдлаар хохирлыг барагдуулах боломжгүй нөхцөл байдлууд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Магадгүй 18 хавтастай энэ хэрэгт 2-3 удаа мөрдөн шалгах ажиллагаа явуулсан процессын зөрчил гарсан байхыг үгүйсгэхгүй гэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлд Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж хуульчилсан байдаг. Шүүгдэгч нь 2012-2017 он хүртэлх хугацаанд нийт 18 удаагийн залилан мэхлэх гэмт хэргийг прокурорын зүгээс үргэлжилсэн гэмт хэрэг үзэх хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналаа дэмжиж байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай зүгээс 18 удаагийн залилах гэмт хэргийн зарим үйлдлийг хүлээн зөвшөөрдөг. Зарим үйлдэл нь энгийн нийтийн харилцаанд орсон зээл авсан зээлээ буцаан төлөхгүй байгааг тогтоосон зүйлгүйгээрийн амьдралын хэв маягтай холбоотой бүхий л өр зээлтэй асуудлыг оруулж байгаад санал нийлэхгүй байгаа. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй байгаа үнэлэгдэхээргүй байгаа нотлох баримтуудаа нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх асуудлаа шүүх тодорхой болгон дүгнэлт хийн шийдвэрлэх боломжтой байна гэдэг байдлаар хэргийг буцаасан. Жишээ ньтай холбоотой асуудлыг өнөөдөр энд шийдвэрлэх боломжгүй.ны төлөөлөгч тайлбартаа 2 хүн зээлийн үлдэгдэлтэй байгаа,ээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Өөрөөр хэлбэлны өмнө үүрэг хүлээсэн хүмүүс нь тухайн нэр бүхий этгээдүүд, тэдгээр хүмүүс нь зээлийн үлдэгдлийг төлж байгаа төлсөн зэрэг нь үйл баримтуудаас харагдаж байна. Зээлийн гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотойгоор иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. Иймдтай холбоотой үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Б.Ундаръяаг залилсан гэх үйлдэл дээр хэлэхэд 2014 оны шүүх хуралдааны тэмдэглэл дээр байдаг. Тухайн үед 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Тухайн хугацаанд прокурорын шатанд нь гэдэг хүнэй нийлээд намайг залилсан гэдэг байдлаар гомдол гаргаж байсан. Ингээд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатандг залилсан гэхээс илүү , нарийн болон Худалдаа хөгжлийн банкин дахь зээлийг нь хааж 100,000,000 төгрөгийн зээл авах гэж байгаа үйл баримт тогтоогдсон.ийн зарим зээлийн төлөлтүүдийг гэх хүн төлж байсан нь тухайн шүүх хуралдаандгийн өөрийнх өгсөн мэдүүлгээр тогтоогддог. 100,000,000 төгрөгийн зээлийг 4-5 хоногийн дотор авчих боломжтой гэж үзээд 60 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан байдаг. Ингээд нь Монгол банкны төлөөлөгчийг аваачиж тэнд байсан банкны захирлуудыг цуглуулж аль банкнаас зээл гарах боломжтой байна гэдэг байдлыг судлуулж байгаад зээлийг нь гаргах тохиролцоо явж байсан үйл баримт тогтоогдсон. Иймд гэдэг хүнтэй холбоотой асуудал нь тухайн үедэй амаар хийсэн хэлцлийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа учир иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх бүрэн боломжтой.

В.Баярмагнайг залилсан гэх үйлдэл дээр хэлэхэд нь болонийн гэр бүлийн хүнтай холбоотой тээврийн хэрэгслийг гэдэг хүнтэй хуурамчаар итгэмжлэл хийлгээд тээврийн хэрэгслийг авч явж зараад тодорхой хэмжээний хохирлыг барагдуулсан гэдэг байдлыг хэлсэн. Өнөөдрийн байдлаартай холбоотой төлбөрийн асуудлыг шүүх шийдвэрлэх боломжгүй гэж харж байна. Яагаад гэхээр өмнө ньтай холбоотой асуудлыг шүүх хуралдаанаас хэлэлцэх гэж оролдсон гэтэл нь тухайн тээврийн хэрэгслийг нэлээн өндөр үнээр зарсан яг ямар үнээр зарснаа хэлдэггүй.   Манай зүгээс тухайн тээврийн хэрэгслийг өрөндөө шилжүүлж авсан байдлаар маргасан боловч хохирлын хэмжээ болон төлөгдсөн дүнг мөрдөн шалгах ажиллагаагаар нарийвчлан тогтоож чадаагүй.

Экскаватортай холбоотой нотлох баримтыг хохирогч гээд байгаа хүний яриагаар 2 сая гаруй төгрөгөөр түрээслэнэ гэж хэлээд авсан байна гэдэг. Нөгөө хүн нь түрээсээ ч төлөөгүй, үүний араас маргаж хөөцөлдсөн зүйл байдаггүй. Үүнийг зээлийн гэрээтэй холбоотой асуудал байж болзошгүй гэсэн саналтай байна.

Сансартай холбоотой асуудлыг хэлэхэд гэдэг хүн гэдэг хүнийг ямар байдлаар залилсан гэдэг нотлох баримт тогтоогдоогүй. Хөгжил гэдэг нь хүн нь Бүгд найрамдах Хятад улсын иргэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Монгол хэлээр эсвэл сайн мэддэг хэлээр явагдана. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Монгол улсын нутаг дэвсгэр дээр явагдана.тай холбоотой нотлох баримт цуглуулж бэхжүүлэх ажиллагаа хууль зөрчсөн. Яг залилсан уу ? залилан мэхлэх гэмт хэрэг мөн эсэх асуудал яригдана. Хохирогч нь хуульд зааснаар тодорхой мэдүүлэх ёстой. Гэтэл зөрүүтэй мэдүүлгүүд өгөөд байдаг. Манай зүгээс залилсан зүйл байхгүй. тухайн тээврийн хэрэгслүүдийг авчирсан байхад яагаад шалгахгүй байгаа юм бэ гэдэг байдлаар маргадаг. Мөн нь Монгол улсын хилээс гарч явсан байхад яагаад үргэлжилсэн үйлдэл гэж үзээд байгаа юм бэ? үүн дээр эрх зүйн дүгнэлтийг шүүх хийх байх. Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн үйлдэл дээр маргасан зүйлгүй.

Манай зүгээс гэмт хэрэг биш гэж үзсэн 5 үйлдлийг шүүхэд танилцуулсан. Үйл баримтуудыг дүгнээд үзэхэд зарим үйлдэл дээр гомдол гаргахдаа хажууд нь явж байсан учраас залилсан гэдэг. Зарим зээлүүдийг авсан, төлсөн зэрэг асуудлууд байгааг шүүх харгалзан үзээсэй. Шүүгдэгч холбогдох үйлдлүүдээс зарим иргэний хэргийн маргаануудыг тусад нь ялгаж шийдвэрлээд өгөөч, зарим нотлох баримт үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? , , гэдэг хүмүүс бүгд төрийн байгууллагад ажилладаг байж маш их хэмжээгээр мөнгө хүүлдэг хүмүүс.тай нэг удаа гараараа гэрээ байгуулаагүй, гэрээг нь гэх хүн баталж өгөөд явуулдаг. нь тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, лизингээр бараа борлуулдаг байсан. Энэ бизнесийн үйл ажиллагааг хэн доголдуулсан бэ гэхээр нь гэдэг хүний зээлийг асуудлыг төлүүлэхдээ Шийдвэр гүйцэтгэгчийг аваачиж байгаад бизнесийн үйл ажиллагаа явуулдаг бүх хөрөнгийг хурааж авснаарийн анхны зээл авах нөхцөл үүссэн. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй.

Төрийн банктай холбоотой асуудлыг Монгол Улсын шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шийдвэр гарсан. Шүүгдэгч нь 2014 онд Сэлэнгэ аймагт үндэслэлгүйгээр цагдан хоригдож байхдаа элэгний хагалгаанд орж, үүнээсээ болж Улсын хил нэвтэрсэн үйлдлээ зөвшөөрдөг. Энэ цаг хугацаанд зээлээ төлүүлэх гээд тухайн хүмүүстэй холбогдоход энэ зээлийг авсан байдлаар тайлбар мэдүүлгээ өгсөн байдаг.ны зүгээс одооээс нэхэмжлэх зүйлгүй гэдэг тайлбараа хэлсэн. Иймд шүүх хуульд заасан журмын дагуу зөв шийдвэр гаргаж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гансүх өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Нэмж хэлэхэд хэрэгт гэх хүнээс 21,000,000 төгрөг залилсан гэх үйлдэл байдаг. Залилан мэхлэх гэмт хэргийн хувьд хоёр тал ямар нэг байдлаар харилцаа үүссэн байх ёстой. нь 3 өөр янзаар мэдүүлсэн байдаг. , хоёр Эрээн хотод хамтран амьдарч бизнес хийх болсон.  2017 оны 08 дугаар сарны 04-ний өдөр Эрээнээс Замын үүд рүү явсан байхад гэрт үлдсэн байсан мөнгийг авч явсан гэдэг, үүнийг яллах дүгнэлт дээр хуурч мэхэлсэн гээд байдаг. Хуурч мэхэлсэн асуудал байхгүй. Үүнийг хулгайлсан, завшсан гэдгийг тогтоогоогүй. Ямар нөхцөл байдлаар төөрөгдөлд оруулж залилсан, юу  гэж хуурч энэ мөнгийг авсан бэ ?  Машин худалдаад авсан байдал нь гэмт хэрэг мөн үү?  гэмт хэрэг гэж үзсэн тохиолдолд залилах биш завших гэмт хэрэг гэж үзэж байна. Прокуророос бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж зүйлчилсэн.аас бусад 17 залилсан асуудал яригдаж байгаа. Бусдад учирсан хохирлыг нэмж нэгтгээд их хэмжээний хохирол гэж тогтоосон. Бусдад учруулсан хохирлыг тайлбарласан 2006 оны 51 дугаартай Улсын дээд шүүхийн тогтоол байдаг. Үүнд бусдын эд хөрөнгө…” гэдэг нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд тодорхойлсон өөр этгээдийн эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс байна гэдэг. Одоо мөрдөгдөж байгаа 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар хохирлыг хэрхэн тооцох талаар нарийн зохицуулал байхгүй. Хохирол гэдгийг бусдад учруулсан хохирлыг нэмээд гаргах юм уу эсхүл тус бүрд тогтоох юм уу ? Эдгээр үйлдлүүд нь тусдаа бие даасан үйлдлүүд, үргэлжилсэн хохирлыг нэмж нэгтгэх нь буруу юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ. Эрүүгийн хуулийн 1.8-д Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно. Мөн хуулийн  1.9-д Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж тус тус заасан. 2002 оны Эрүүгийн хуулийн 148.3 эсхүл 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 гэдэг заалтуудыг ашигтайгаар хэрэглэх үндэслэл бий болж байна. Хамгийн өндөр хохирол гэвэлд 32,500,000 төгрөгийн хохирол учруулсан. Эрүүгийн хуульд заасан их хэмжээний хохирлыг 50,000 нэгжээс дээш гэж заасан байдаг. Шүүгдэгчийн 17 үйлдэл нь тус бүрдээ эхлэл төгсгөлтэй хэргүүд байдаг. Иймд тус хэргийн зүйлчлэл үндэслэлгүй байна.  Гэм буруугийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинж байна гэж үзэж байна.тай холбоотой үйлдлийн хувьд залилан мэхлэх гэхээс илүү бизнесийн хамтрагч санхүүгийн эрсдэл үүссэн байх боломжтой гэж дүгнэсэн нотлох баримт цуглуулах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн асуудал байна. Хэрэв гэмт хэрэг гэж үзвэл завших гэмт хэргийн шинж гэж үзэхээр байна. Шүүгдэгчийг Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх зүйлчлэл дээр маргаагүй. Иймд Шүүхийн зүгээс зүйлчлэлийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Хохирол төлбөр боломжоороо төлдөг цаашид хохирлыг төлнө.аас 60,000 юанийг бизнесийн зорилготой ч юм уу ямар нэгэн байдал хэлж аваагүй. Төөрөгдөлд оруулсан зүйлийг ерөөсөө яриагүй. Чемодан дотор байсан мөнгийг аваад явсан асуудал л байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан байдаг. Тэгэхээрын мэдүүлгийг нотлох баримтын хүрээнд үзэх боломжгүй, хүнийг яллах үндэслэл болохгүй. Энэ хэрэг давж заалдах шатны шүүхээс буцаасан шалтгаан буюу үйлдэл тус бүрийн харилцааг тогтоох магадлалын заалтад тусгагдсан ажил нэг ч хийгдээгүй өмнөх яллах дүгнэлтээр ирсэн. Яагаад энэ ажил хийгдээгүйг мэдэхгүй байна эсвэл чадвар нь хүрэхгүй байгаа юм уу ? эсвэл тогтооно гэсэн хүсэл зорилго байхгүй юм уу ойлгохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох, тал бүрээс нь хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн үүрэг байгаа шүү дээ. Шүүдэгчийн авсан зээлийн жаахан хугацаа алдсан байдал зэрэгэй холбоо хамааралтай бүх зүйлийг шүүх рүү шилжүүлсэн байдаг. Шүүгдэгчийн 2012 оноос хойших үйлдлүүдийг хараад үзэхээр 2002 оны Эрүүгийн хуулийн 148.2-т заасан гэмт хэрэг 2015 онд Өршөөл үзүүлэх тухай хуульд Адъяасүрэн,, экскаватор түрээслэх үйлдэл, “Да хүрээ” захаас Harrier машинтай холбоотой үйлдлүүдээс бусад нь хамрагдахаар байна. Прокурорын байгууллагын хяналтын шатанд шийдэх боломжтой байтал шийдвэрлээгүй. Өнөөдөртай холбоотой асуудал иргэний журмаар шийдвэрлэсэн гээд байхад яллах байдлаар оруулж ирж байгаа нь өөрөө гэмт хэргийн шинжтэй асуудал шүү дээ.  Улсын яллагчийн зүгээс үргэлжилсэн үйлдэл гэдэг боловч  олон хохирогчийн асуудал яригдаж байгаа хохирогч тус бүрийн үйлдэл тус тусдаа үйлдэгдсэн эхлэл төгсгөлтэй гэмт хэргүүд. Тэгэхээр тухайн үйлдэл тус бүрд хэчнээн төгрөгийн хохирол учруулсан бэ гэдэг байдлаар зүйлчлэх ёстой болохоос эрх зүйн байдлыг дордуулан оруулж ирсэн. Хуулийн хэрэглээний хувд зөв зүйлчилж прокуророос ирүүлэх ёстой  байсан. Давж заалдах шатны шүүхийн магадлалын заалт биелэгдээгүй байдал харагдаж байна. Иймд шүүх 2002, 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх тал дээр анхаарч үзнэ үү.ийн хувьд хохирлоо төлөхийг илэрхийлдэг. Өнөөдрийн байдлаар тодорхой хэмжээний хохирол төлөгдсөн байгаа.” гэв.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч , , , нарыг залилсан гэх хэргийг хүлээн зөвшөөрөхгүй гэж гэм буруугийн талаар маргаж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм.

Харин дээрх хуульд зааснаар хохирогч, гэрч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх, үүрэгтэй бөгөөд шүүгдэгчийн дээрх мэдүүлэг нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч *******ийн буцааж төлөх бодит боломж огт байхгүй байтал ямар ч тооцоогүйгээр, бусдад өндөр хүү амлах, хамаатан садан, найз нөхөд, танил зэрэг байдлыг нь ашиглан хэдхэн хоногийн дараа буцааж өгнө, өсгөж өгнө гэж амлан хуурч, бусдаас үргэлжлүүлэн зээл авч буй нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

******* нь 2012 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 8-р сарын 4-ний өдөр хүртэл хугацаанд бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн байх ба 2017 оны Эрүүгийн хуулиар залилах гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн байх тул 2017 оны хуулиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бол үйлдлийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах, худал амлах, хуурамч бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх замаар өмчлөгч, эзэмшигчийг эд хөрөнгөө өөрөө өгөхөд хүргэж, шилжүүлэн авах хэлбэрээр үйлдэгддэг.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч *******ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан, “Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгчийн шунахай сэдэлт, амар хялбар аргаар амьдрах, орлого олох гэсэн зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилсан.

Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтад болон шүүхийн шатанд хохирогч 5,000,000,д 3,855,000,  2,460,000,д 24,800,000,д 30,000,000, 5,000,000, 5,000,000,д 5,000,000,  П.Чимэдлхамд 14,000,000,т 1,000,000,т 21,939,000, 23,000,000,т 9,400,000, 32,500,000,  С.Гандоржид 6,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.  

Шүүгдэгч нь хохирогчаас авсан 2,000,000 төгрөгийн 1,000,000 төгрөгийг дансанд шууд шилжүүлсэн энэ талаар маргаагүй байх тул иргэний хариуцагч 1,000,000 төгрөгийг гаргуулж хохирогчт олгох нь зүйтэй үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүхээс тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч нь завсарлага авсан хугацаанд хохирлыг бүрэн төлж барагдуулсан нь баримтаар тогтоогдож байна. Харин Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогүй. Шүүгдэгч нь шалгагдаж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдээгүй биеэ зөв авч явсан байдлыг дурдах нь зүйтэй байна. Иймд үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал учруулсан хохирол зэргийг харгалзан шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан. Хохирол бүрэн төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон 491 хоногийн хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг сиди-г хавтаст хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсаргах, 1 ширхэг гар утсыг эзэмшигчид нь буцаан олгох, , ******* нарын эзэмшлийн сумын байрлах, үйлчилгээний зориулалттай дугаартай 160 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг тус тус гаргаж байна. Шүүгдэгч нь анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргадгүй. Шүүгдэгчийн их хэмжээний хохирлыг төлж барагдуулсныг харгалзан үзэх шаардлагатай. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон ялаас чөлөөлөх зэрэг журмыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээн шийдвэрлэх бүрэн боломжтой.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэмт хэрэг гарах болсон олон шалтгаан нөхцөлүүд байдаг. Шүүгдэгчийг өөртөө дүгнэлт хийсэн байх гэж бодож байна. Шүүгдэгчид ял оногдуулахад  дараах хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Үүнд хохирлыг төлж барагдуулсан, үйлдэлдээ маш ихээр гэмшсэн, нийт 491 хоног цагдан хоригдсон байдлыг шүүх харгалзан үзнэ үү. Залилан мэхлэх үйлдэлд нь торгуулийн ял оногдуулж өгнө үү. Эсвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж цагдан хоригдсон хоногт дүйцүүлэн шийдвэрлэж өгнө үү. Торгуулийн ял оногдуулахаар бол шүүгдэгчийн дансны үлдэгдэл 50 гаран сая төгрөг үлдэж байдаг. Энэ мөнгөнд дүйцүүлэн торгуулийн ял оногдуулж өгнө үү. Улсын хил зөрчсөн гэмт хэрэг дээр энэ хүн гэмт үйлдлээ өөрөө илчилж ирсэн учир эргүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Энэрэнгүй ёсны зарчмыг хэрэгжүүлж өгнө үү. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нар бүгд хүүтэй мөнгөө авсан бүгдийг төлсөн. Нотлох баримтгүйгээр ч мөнгө өгсөн асуудлууд байгаа. Улсын хил нэвтрэх болсон тодорхой шалтгаан шүүгдэгчид байсан гэмт хэргээс мултрах зайлсхийсэн үйлдэл гаргаагүй. Шүүгдэгч нь залилан мэхэлсэн үйлдлүүд дээрээ маргасан зүйлгүй хүлээн зөвшөөрдөг. Энэ хэргийн цаана олон хүн ял завшсан асуудлууд байдаг. нь өнгөрсөн жил төмс тарьж  байгаад цагдан хоригдож хохирол төлөх асуудлууд хойшлогдож байсан. Сүүлд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр гарснаас хойш бизнес эрхэлж хохирол төлбөрийг төлж барагдуулсан гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэж өгнө үү. Аль болох хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Золжаргал эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилго тодорхойлж өгсөн байдаг. Эрүүгийн хариуцлагын зорилго нь Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Гэмт хэргийн улмаас хохирогч нарын зөрчигдсөн эрхийг сэргээсэн. Мөн шүүгдэгч нь өнгөрсөн хугацаанд эрүүгийн хэрэгт шалгагдаж сэтгэл санаа болон эд материалаараа хохирсон. Гэмт хэргийн улмаас ямар хор уршиг учирдаг гэдгийг маш сайн ойлгосон гэдэг өөртэй нь уулзахад л харагдсан. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх үйлдэл нь нийгмээс тусгаарлахгүй байх ёстой. Миний бие нь хорих ял оногдуулах хяналтын чиглэлээр ажиллаж байсны хувьд хорих ял эдэлснээр хүнийг нийгэмшүүлэх үр дүн гардаггүй. Харин ч гэмт хэрэгт дахин холбогдох байдал нь ихэсдэг. Манай үйлчлүүлэгчийн хувьд өрх толгойлсон******* хүн. Хуулийн байгууллагын буруутай үйл ажиллагаа шийдэгдэхгүй удсанаас болж өнөөдрийг хүрсэн байна. Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилснөөс хойш хөдөлмөр эрхэлж хохирол төлбөрийг төлж үр хүүхдүүдээ тэжээж явж байгаад энэ*******д нэг удаа боломж олгож өгнө үү, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг заасан байдаг. Үүнээс гэм буруугаа хүлээсэн, хохирол төлбөрийг төлсөн, өөрийгөө илчилсэн. Хүндрүүлэх нөхцөл байдал байдаггүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шүүгдэгч өөрийгөө илчилж ирснийг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх бүрэн боломжтой. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 10-40 сая төгрөгөөр торгох ял оногдуулах боломжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэдэг заалт мөн хамаарах боломжтой. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх зохицуулалт байдаг. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож торгох ялд оруулан тооцуулах байдлуудыг харгалзаж үзэж үйлчлүүлэгчид маань хөнгөн ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэлгүй хувийн байдалтай байна.

Шүүхээс шүүгдэгч *******т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 10 сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 491 хоногийг хорих ялын 491 хоногоор тооцон эдлэх ялаас хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 /нэг/ 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг эдэлсэнд тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах талсан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт 491 цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар 3 ширхэг Си ди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, эзэмшлийн маркийн гар утсыг хохирогчид буцаан олгож, , ******* нарын эзэмшлийн сумын байрлах, үйлчилгээний зориулалттай дугаартай 160 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гарган таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газраас *******ийг “2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөрг залилж 796,197 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөрг залилж 1,102,000 төгрөгийн, сумын нэр бүхий 7 иргэдийг малтай мэтээр зохиомол байдлыг зориуд бий болгох, баримт бичиг ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж лизингийн зээл гаргуулан авчанд нийт 46,869,900 төгрөгийн хохирол учруулсан” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Шүүгдэгч*******ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар болгох бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг нэвтрэхийг завдсан, нэвтэрсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 491 хоногийг хорих ялын 491 хоногоор тооцон эдлэх ялаас нь хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 /нэг/ 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг эдлэсэнд тооцсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

8.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 7/х дугаартай захирамжаар *******т авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан 491 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, иргэний хариуцагч 1,000,000 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Спиртийн 8193 тоотод оршин суух хохирогч Онход овогт Раахүүгийн Дэлгэрбаяр / РД: , утас: 88095720 /-т олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг Сиди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, эзэмшлийн маркийн гар утсыг хохирогчид буцаан олгож, , ******* нарын эзэмшлийн сумын байрлах, үйлчилгээний зориулалттай дугаартай 160 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ИДЭР