Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 124

 

 

 

 

 

 

 

                                                    

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Б.Жаргал,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ганбаатар, түүний өмгөөлөгч Л.Нарандаваа,

Шинжээч Л.Алтанцэцэг,

Шүүгдэгч Б.Адъяасүрэн,

Шүүгдэгч Т.Гийхнаран, тэдгээрийн өмгөөлөгч Д.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Орго овогт Буяннэмэхийн Адъяасүрэн, Шавар харуул овогт Төртогтохын Гийхнаран нарт холбогдох эрүүгийн 201626022350 тоот дугаартай, 2 хавтас хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, тооцооны нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдохын өмнө “Эм Жи Эл” ХХК-д нягтлан бодогч ажилтай байсан, ам бүл 4, 3 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 21 дүгээр гудамжны 15 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ЧВ84110703 регистрийн дугаартай, Орго овогт Буяннэмэхийн Адъяасүрэн.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, тооцооны нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдохын өмнө “Эм Жи Эл” ХХК-д нягтлан бодогч ажилтай байсан, ам бүл 4, нөхөр  хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 133 дугаар байр 61 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ФБ84071865 регистрийн дугаартай, Шавар харуул овогт Төртогтохын Гийхнаран.

 

Шүүгдэгч Б.Адъяасүрэн нь “Эм Жи Эл цемент” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллахдаа тооцооны нягтлан бодогч Т.Гийхнарантай бүлэглэн 2015 оны 6 дугаар сараас 2016 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд шатахууны талоныг орлогод авахгүй байх, мөн илүү цалин бодох зэрэг аргаар Б.Адъяасүрэн нь 13,758,276 төгрөг, Т.Гийхнаран 9,456,886 төгрөгийг тус тус завшсан, Б.Адъяасзрэн ганцаараа бусдад илүү цалин бодож 790,460 төгрөгийг үрэгдүүлж “Эм Жи Эл цемент” ХХК-д нийт 24,005,622 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Т.Гийхнаран “Эм Жи Эл цемент” ХХК-ийн тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа ерөнхий нягтлан бодогч Б.Адъяасүрэнтэй бүлэглэн 2015 оны 6 дугаар сараас 2016 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд шатахууны талоныг орлогод авахгүй байх, мөн илүү цалин бодох зэрэг аргаар Б.Адъяасүрэн нь 13,758,276 төгрөг, Т.Гийхнаран 9,456,886 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Адъяасүрэн мэдүүлэхдээ:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. НӨАТ-ийн төлбөрийг сайн дураараа төлж байгаа. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Хохирлын талаар маргах зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Гийхнаран мэдүүлэхдээ:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. НӨАТ-ийн төлбөрийг сайн дураараа төлж байгаа. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Хохирлын талаар маргах зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ганбаатар мэдүүлэхдээ:

Хохирлыг шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч нар төлж барагдуулсан. Одоо компанид учирсан хохирол бүрэн төлөгдсөн учраас нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй. Би харилцагч байгууллагын баримтуудтай танилцдаггүй. Аудитын байгууллага хоёр байгууллагын баримтыг тулгаж үзсний үндсэн дээр энэ зөрчлийг илрүүлсэн. Санхүүгийн анхан шатны баримтыг манай толгой компани болон хөндлөнгийн аудитын байгууллага шалгадаг юм. Тэгээд толгой компаниас манай компанид зөрчлийн талаар мэдээлж шалгалт хийсний үндсэн дээр энэ зөрчлийг илрүүлсэн. НӨАТ-ын төлөлтийг шинжээч дүгнэлтэндээ төлөх шаардлагагүй гэж үзсэн байсан. Манай компанийн хувьд нэхэмжилсэн. Шүүгдэгч нар сайн дураараа төлсөн учраас илүү төлөлт хийгээгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Л.Алтанцэцэг мэдүүлэхдээ:

Шатахууны худалдан авалтын НӨАТ нь “Эм Жи Эл цемент” ХХК-ийн тайланд тооцогдоод тэдний төлөх ёстой НӨАТ-ын тооцооноос суутган тооцоолол хийгдсэн байсан учраас төлөх шаардлагагүй гэж үзсэн юм. НӨАТ-ын тайланг сар болгон гаргаж өгдөг бөгөөд зөвхөн шатахуунтай холбоотой зардлыг нь дутагдлаар тооцсон. Техник импорт компани "Эм Жи Эл цемент" ХХК руу шатахуунаа борлуулалтаар шивдэг байсан. Тэгэхээр шивэгдсэн паданы нийт дүнгээр НӨАТ-ын суутгал тооцоолол хийгдээд явдаг байсан. Тийм учраас НӨАТ-ын тооцоолол сар сардаа хийгдээд тайлан нь сар сардаа гардаг байсан учраас хохирлоос хасч тооцсон. Нэмэгдсэн өртгийн албан татварын баримт байгаа. Үүнийг татварын газраас дугаарлалтаар нь хүлээлгэж өгдөг үнэт цаас юм. Энэ баримтаар шатахуун зарсан нийт дүнгээрээ тайлан дээрээ тусгагдсан байгаа. Шинжээч нягтлан бодох бүртгэл, санхүүгийн анхан шатны баримтаар хохирлыг тооцож үздэг. Хэрвээ нэмэгдсэн өртгийн албан татварын мөнгийг буцааж авах ёстой гэвэл хэрэглээгүй баримтаа буцаалт хийгээд тайлангаа засах ёстой. Анхан шатны баримт дээр 4 сая гэж байгаа боловч тайлан дээрээ 6 сая гэж нийт дүнгээрээ орсон байсан. Хэрвээ нэхэмжилж байгаа бол дутуу шатахуун авсан гэдгээ хэлээд залруулага хийх ёстой гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Адъяасүрэнгийн өгсөн:

            “... Би Эм Жи Эл цемент ХХК-д учруулсан 13,758,276 төгрөгийг бүрэн барагдуулсан. Хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрч байна. Б.Энхмөнх, А.Батчимэг, Н.Лхагвасүрэн, Ц.Ганчулуун, Б.Уранчимэг нарын цалинг алдаатай бодож илүү мөнгө шилжүүлсэн байсан. ... байгууллагын кассанд орлого болгон тушаах шатахууны талоныг баримтаар хүлээн авсан дүнгээс дутуу тушаасан талон болон хуурамч цалингийн цэс зохиож компаний данснаас хувьдаа авсан мөнгийг гэр бүлдээ зарцуулдаг байсан ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 129-р хуудас/

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Т.Гийхнарангийн өгсөн:

            “... 2015 оны 4 дүгээр сард ерөнхий нягтлан бодогч солигдож Б.Адъяасүрэн ажиллах болсон бөгөөд 2015 оны 7 дугаар сараас Б.Адъяасүрэн миний цалинг нэмж бодож эхэлсэн. ... Тэгээд 2016 оны 8 дугаар сар хүртэл нийтдээ компаниас цалин нэмж бодуулан 3,092,000 төгрөг  хувьдаа хэрэглэсэн. Үүнээс гадна Техник Импорт ХК-иас Эм Жи Эл ХХК руу бензиний талоны орлого дутуу авч нийтдээ 7,000,000 төгрөгийн талон хувьдаа хэрэглэсэн. ... Одоо бүх тооцоог буюу 9,500,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үүнээс бензиний талоны нөат хасагдаж байгаа ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 125-р хуудас/

 

           Мөрдөн байцаалтад гэрч Ж.Баярсайханы өгсөн:

           “...Эм Жи Эл ХХК-ийн 2015, 2016 оны санхүүгийн баримтанд шалгалт хийхэд тус компанийн ерөнхий нягтлан бодогч Б.Адъяасүрэн, нягтлан бодогч Т.Гийхнаран нартай холбогдсон мөнгөн хөрөнгө болон шатахуун талон ашигласан зөрчлүүд илэрсэн. 2015 оны 06 дугаар сараас 2016 оны 8 дугаар сар хүртэл Б.Адъяасүрэн, Т.Гийхнаран нар нь бэлэн мөнгөөр өөрсдийнхөө дансанд сар бүрийн цалин дээрээ мөнгө нэмэх, касснаас баримтгүй бэлэн мөнгө авсан, ажилчдад илүү цалин өгөх зэрэг нийлээд 11,848,349 төгрөг, үүнээс Т.Гийхнаран 3,093,249 төгрөг, Б.Адъяасүрэн 8.755.100 төгрөг завшсан. ... Харин шатахууны бэлэн талоноо 2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд 14,000,000 төгрөгийн талоныг Техник Импорт ХК-иас шатахууны талон авч Эм Жи Эл цемент ХХК-д дутуу орлого авах аргаар завшсан. ... Нийт дүнгээр 25,848,349 төгрөгийн хохирол учруулсан   ...” гэх мэдүүлэг,/хх-ийн 17-18-р хуудас/

 

           Мөрдөн байцаалтад гэрч Г.Мөнхсайханы  өгсөн:

 “... Эм Жи Эл цемент ХХК нь 2015 оны 5 дугаар сараас хойш 2016 оны 08 дугаар сар хүртэл санхүүгийнхээ баримтыг шалгуулахгүй байсан учраас дотоод аудитын шалгалт хийх болсон. ... 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дүгнэлт гаргасан боловч тухайн дүгнэлтэнд Б.Адъяасүрэн нь буруу баримт гаргаж өгч, дутуу дүгнэлт гаргасан. Тэгээд Эм Жи Эл цемент ХХК-ийн захирал Ганбаатар нь нэмж банкнаас үнэн зөв хуулга баримт авсан тул дахин аудитын шалгалт хийж 2016 оны 10 дугаар сарын 24-ний  өдөр дүгнэлт гаргасан. ... Сүүлийн дүгнэлтээр ерөнхий нягтлан бодогч Б.Адъяасүрэн, нягтлан бодогч Т.Гийхнаран нар нь хамтран өөрсдийн нэр дээр бодогдсон цалин дээрээ илүү цагийн мөнгө цалингийн карт руугаа шилжүүлэх, компанид ажилладаг болон ажилладаггүй хүн рүү мөнгө шилжүүлэх, илүү цалин бодох, шатахууны талоныг өөртөө хувьдаа авах зэргээр нийтдээ 25,848,349 төгрөг дутааж завшсан. ... Үүнээс Адъяасүрэн 15,755,100 төгрөгийг, Т.Гийхнаран 10,093,249 төгрөгийг тус тус хувьдаа завшсан нь тогтоогдсон ...”  гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20-р хуудас/

 

           Мөрдөн байцаалтад гэрч Б.Энхмөнхийн өгсөн:

 “... Би 2015 оны 07 дугаар сард урьдчилгаа цалин 350,000 төгрөг, сүүлийн цалин 399,365 төгрөг авсан. Нийтдээ 749,365 төгрөгийн цалин авсан. Хэдэн гараа гарснаа одоо санахгүй байна. ... илүү цалин авсан үгүйгээ мэдэхгүй байна ...”  гэх мэдүүлэг, /хх-ийн 21-р хуудас/

 

           Мөрдөн байцаалтад гэрч Б.Уранчимэгийн өгсөн:

 “... Би 2015 оны 07 дугаар сарын эхний цалин 350,000 төгрөг, 07 дугаар сарын сүүлийн цалин 399,365 төгрөгийг өөрийнхөө 2601027524 тоот дансаар авсан. Миний нэг гараа 104,000 төгрөгийн цалинтай гэж бодогддог. 2015 оны 07 дугаар сард яг хэдэн гараа гарснаа мэдэхгүй байна. Сар бүр ажилласан өдөр өөр байдаг учраас тогтсон цалин авдаггүй юм. Тухайн үед нягтлан бодогч Адъяасүрэн, Гийхнаран 2 миний цалинг нэг өдөр дутуу бодох, баярын өдрүүдэд ажилласны нэмэгдэл зэргийг бодохгүй үлдээж байсан ...”  гэх мэдүүлэг, /хх-ийн 22-р хуудас/

 

           Мөрдөн байцаалтад гэрч А.Батчимэгийн өгсөн:

 “... Би сар бүр гарт 412,000 төгрөгийн цалин авдаг юм. 2015 оны 11 дүгээр сард цалингаа каснаас бэлнээр авсан бөгөөд ... хэдэн төгрөг авснаа мэдэхгүй байна. Миний цалин дээр 24,000 төгрөгийн илүү цалин бодогдож орсон гээд байгаа юм ...”  гэх мэдүүлэг, /хх-ийн 23-р хуудас/

 

           Мөрдөн байцаалтад гэрч Ц.Ганчулууны өгсөн:

 “... Миний 2015 оны 07 дугаар сарын цалин дээр 150,000 төгрөг илүү бодогдож орсон эсэхийг мэдэхгүй байна. Тухайн сард урьд өмнөх 3, 4 саруудын утасны төлбөр болох 100,000 төгрөг нөхөж орсон байж магадгүй ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 24-р хуудас/

 

              Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 228 дугаартай:

              1. “Техник импорт” ХХК-ийн охин компани болох “Эм Жи Эл” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагааг шалгаж 2016.08.31, 2016.10.24-ний өдрүүдэд гаргасан дотоод аудитын дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

              2. Б.Адъяасүрэн, Т.Гийхнаран нар нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчсөн байна. Нийт 24,505,622 төгрөгийн зөрчил, дутагдал тооцогдож байна.

              3. Б.Адъяасүрэн нь нийт 15,048,736 төгрөгийн зөрчил гаргаснаас 13,758,276 төгрөг нь дутагдал тул өөрөө хариуцахаар байна. Харин 1,290,460 төгрөгийн зөрчлийг өөрөө хүлээн авсан баримтгүй тул мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Шинжилгээний явцад Техник импорт ХХК болон Эм Жи Эл цемент ХХК-ийн дансанд 13,100,000 төгрөг тушаасан тул хасч тооцоод одоо 652,276 төгрөгийг төлөхөөр байна.

              Т.Гийхнаран нь 9,456,885 төгрөгийн зөрчил гаргасан нь дутагдал байна. Шинжилгээний явцад Эм Жи Эл цемент ХХК-ийн дансанд 9,500,000 төгрөг тушаасан тул төлбөрөө барагдуулсан байна.

              4. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдолтой зүйл шинээр илрээгүй болно гэх дүгнэлт, /хх-ийн 31-36-р хуудас/

 

              - Эдийн засгийн шинжилгээний Орон тооны бус мэргэжлийн комиссын хурлын протокол /1 дүгээр хавтаст хэргийн 37-39-р хуудас/

              - Техник импорт ХХК-ийн Дотоод аудитын дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 40-106-р хуудас/

              - Техник импорт ХХК-ийн Дотоод аудитын дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 107-116-р хуудас/

              - Эм Жи Эл цемент ХХК-ийн 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01/009 дугаар Б.Адъяасүрэнг Албан тушаалд томилох тухай гүйцэтгэх захирлын тушаал / 1 дүгээр хавтаст хэргийн 143-р хуудас/

              - Эм Жи Эл цемент ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 01/027а дугаар Б.Адъяасүрэнг үндсэн ажилтнаар томилох тухай гүйцэтгэх захирлын тушаал / 1 дүгээр хавтаст хэргийн 144-р хуудас/

              - Эм Жи Эл цемент ХХК болон Б.Адъяасүрэн нарын хооронд байгуулсан Хөдөлмөрнийн гэрээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 146-150-р хуудас/

              - Эм Жи Эл цемент ХХК-ийн 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 01/0006 дугаар Т.Гийхнаранг Албан тушаалд хэвээр үлдээх тухай гүйцэтгэх захирлын тушаал / 1 дүгээр хавтаст хэргийн 156-р хуудас/

              - Эм Жи Эл цемент ХХК болон Т.Гийхнаран нарын хооронд байгуулсан Хөдөлмөрнийн гэрээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 161-170-р хуудас/

              - Б.Адъяасүрэнгийн Улаанбаатар хотын банк дахь дансны хуулга /цалингийн данс/ /1 дүгээр хавтаст хэргийн 172-184-р хуудас/

              - Т.Гийхнарангийн Улаанбаатар хотын банк дахь дансны хуулга /цалингийн данс/ /1 дүгээр хавтаст хэргийн 195-210-р хуудас/

              - Б.Адъяасүрэнгийн хохирол нөхөн төлсөн баримт /1 дүгээр хавтаст хэргийн 237-239-р хуудас/ 

              - Хохирол төлсөн баримт /2 дугаар хавтаст хэргийн 52-55-р хуудас/

 

            Шүүгдэгч Б.Адъяасүрэнгийн хувийн байдалтай холбоотой:

  Мөрдөн байцаалтад гэрч С.Ганцэцэгийн өгсөн:

  “... Б.Адъяасүрэнтэй 2010 оноос 2012 он хүртэл Сарнайх ХХК-д хамт ажиллаж, түүнээс хойш байнгийн холбоотой найзууд болсон. Манай найз их даруухан, ажилсаг, шударга, нийтэч зантай ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 25-р хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч О.Уянгийн өгсөн:

  “... Б.Адъяасүрэн бид 2 дээд сургуульд хамт сурч төгссөн. Түүнээс хойш 14 жил найзалж байна. Найз маань аав, ээж, ах, дүү, 3 хүүхдийн хамт амьдардаг. 3 дахь хүүхдээ гаргасны дараа нөхрөөсөө салсан. Бага хүүхэд нь 4 настай. ... Найз нөхөддөө тусч, элдэв янзын муу авиргүй, цайлган цагаан сэтгэлтэй, сайн хүн ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 26-р хуудас/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 135-р хуудас/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 133-р хуудас/,

- Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 137-р хуудас/,

- Нийгмийн даатгал төлдөг талаарх лавлагаа / 1 дүгээр хавтаст хэргийн 140-р хуудас/,

- Баклаврын дипломын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 141-142-р хуудас/,

- Б.Адъяасүрэнгийн нэр дээрх банкны дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 185-194-р хуудас/, 

- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 23-24-р хуудас/,

 

Шүүгдэгч Т.Гийхнарангийн хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч Т.Мөнхнарангийн өгсөн:

“... эгч маань Эрдэнэтийн 3 дугаар сургуулийг сурч төгссөн. 2008 онд Улаанбаатар Их Сургуулийн Солонгос хэлний ангид сурч төгссөн. 2012 онд Мандах бүртгэл дээд сургуулийн нягтлан бодогчийн ичнээ ангид сурч 2014 онд төгссөн. ... Эгч маань их дөлгөөн зантай, аливаа юманд хариуцлагатай ханддаг, шийдэмгий, эрч хүчтэй ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 27-р хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Мягмардоржийн өгсөн:

“... Би 2007 онд Гийхнарантай танилцаж, 2008 онд гэр бүл болсон. Бид 2 2011 онд охинтой болсон ... Өнөөдрийг хүртэл 9 жил хамт амьдарч байна. Ажилсаг, хөдөлмөрч, хичээнгүй, даруу төлөв, үр хүүхэд ханьдаа халамжтай сайн хүн байгаа юм ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 28-р хуудас/

   - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 136-р хуудас/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 134-р хуудас/,

- Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 138-р хуудас/,

- Бакалаврын дипломын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 151-155-р хуудас/,

- И.Гийхнарангийн нэр дээрх банкны дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 211-228-р хуудас/, 

- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 8-р хуудас/,

- Т.Гийхнарангийн жирэмсэн эхийн хяналтын дэврийн хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 56-57-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Б.Адъяасүрэн нь “Эм Жи Эл цемент” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллахдаа тооцооны нягтлан бодогч Т.Гийхнарантай бүлэглэн 2015 оны 6 дугаар сараас 2016 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд шатахууны талоныг орлогод авахгүй байх, мөн илүү цалин бодох зэрэг аргаар Б.Адъяасүрэн нь 13,758,276 төгрөг, Т.Гийхнаран 9,456,886 төгрөгийг тус тус завшсан, Б.Адъяасзрэн ганцаараа бусдад илүү цалин бодож 790,460 төгрөгийг үрэгдүүлж “Эм Жи Эл цемент” ХХК-д нийт 24,005,622 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

              шүүгдэгч Т.Гийхнаран “Эм Жи Эл цемент” ХХК-ийн тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа ерөнхий нягтлан бодогч Б.Адъяасүрэнтэй бүлэглэн 2015 оны 6 дугаар сараас 2016 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд шатахууны талоныг орлогод авахгүй байх, мөн илүү цалин бодох зэрэг аргаар Б.Адъяасүрэн нь 13,758,276 төгрөг, Т.Гийхнаран 9,456,886 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн шүүгдэгч Б.Адъяасүрэнгийн “...Би Эм Жи Эл цемент ХХК-д учруулсан 13,758,276 төгрөгийг бүрэн барагдуулсан. Хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрч байна. Б.Энхмөнх, А.Батчимэг, Н.Лхагвасүрэн, Ц.Ганчулуун, Б.Уранчимэг нарын цалинг алдаатай бодож илүү мөнгө шилжүүлсэн байсан. ... байгууллагын кассанд орлого болгон тушаах шатахууны талоныг баримтаар хүлээн авсан дүнгээс дутуу тушаасан талон болон хуурамч цалингийн цэс зохиож компаний данснаас хувьдаа авсан мөнгийг гэр бүлдээ зарцуулдаг байсан. ...  НӨАТ-ийн төлбөрийг сайн дураараа төлж байгаа. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Хохирлын талаар маргах зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэх,

шүүгдэгч Т.Гийхнарангийн мэдүүлсэн “...2015 оны 4 дүгээр сард ерөнхий нягтлан бодогч солигдож Б.Адъяасүрэн ажиллах болсон бөгөөд 2015 оны 7 дугаар сараас Б.Адъяасүрэн миний цалинг нэмж бодож эхэлсэн. ... Тэгээд 2016 оны 8 дугаар сар хүртэл нийтдээ компаниас цалин нэмж бодуулан 3,092,000 төгрөг  хувьдаа хэрэглэсэн. Үүнээс гадна Техник Импорт ХК-иас Эм Жи Эл ХХК руу бензиний талоны орлого дутуу авч нийтдээ 7,000,000 төгрөгийн талон хувьдаа хэрэглэсэн. ... Одоо бүх тооцоог буюу 9,500,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үүнээс бензиний талоны нөт хасагдаж байгаа ...  НӨАТ-ийн төлбөрийг сайн дураараа төлж байгаа. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Хохирлын талаар маргах зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэх мэдүүлгүүд,

шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ганбаатарын “...Хохирлыг шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч нар төлж барагдуулсан. Одоо компанид учирсан хохирол бүрэн төлөгдсөн учраас нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй. Би харилцагч байгууллагын баримтуудтай танилцдаггүй. Аудитын байгууллага хоёр байгууллагын баримтыг тулгаж үзсэний үндсэн дээр энэ зөрчлийг илрүүлсэн ...” гэх,

шинжээч Д.Алтанцэцэгийн мэдүүлсэн  “...Шинжээч нягтлан бодох бүртгэл, санхүүгийн анхан шатны баримтаар хохирлыг тооцож үздэг. Хэрвээ нэмэгдсэн өртгийн албан татварын мөнгийг буцааж авах ёстой гэвэл хэрэглээгүй баримтаа буцаалт хийгээд тайлангаа засах ёстой. Анхан шатны баримт дээр 4 сая гэж байгаа боловч тайлан дээрээ 6 сая гэж нийт дүнгээрээ орсон байсан. Хэрвээ нэхэмжилж байгаа бол дутуу шатахуун авсан гэдгээ хэлээд залруулага хийх ёстой ...” гэх мэдүүлгүүд,

           мөрдөн байцаалтад мэдүүлсэн Ж.Баярсайханы “...Эм Жи Эл ХХК-ийн 2015, 2016 оны санхүүгийн баримтанд шалгалт хийхэд тус компанийн ерөнхий нягтлан бодогч Б.Адъяасүрэн, нягтлан бодогч Т.Гийхнаран нартай холбогдсон мөнгөн хөрөнгө болон шатахуун талон ашигласан зөрчлүүд илэрсэн. 2015 оны 06 дугаар сараас 2016 оны 8 дугаар сар хүртэл Б.Адъяасүрэн, Т.Гийхнаран нар нь бэлэн мөнгөөр өөрсдийнхөө дансанд сар бүрийн цалин дээрээ мөнгө нэмэх, касснаас баримтгүй бэлэн мөнгө авсан, ажилчдад илүү цалин өгөх зэрэг нийлээд 11,848,349 төгрөг, үүнээс Т.Гийхнаран 3,093,249 төгрөг, Б.Адъяасүрэн 8.755.100 төгрөг завшсан. ... Харин шатахууны бэлэн талоноо 2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд 14,000,000 төгрөгийн талоныг Техник Импорт ХК-иас шатахууны талон авч Эм Жи Эл цемент ХХК-д дутуу орлого авах аргаар завшсан. ... Нийт дүнгээр 25,848,349 төгрөгийн хохирол учруулсан   ...” гэх,

гэрч Г.Мөнхсайханы мэдүүлсэн  “... Эм Жи Эл цемент ХХК нь 2015 оны 5 дугаар сараас хойш 2016 оны 08 сар хүртэл санхүүгийнхээ баримтыг шалгуулахгүй байсан учраас дотоод аудитын шалгалт хийх болсон. ... 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дүгнэлт гаргасан боловч тухайн дүгнэлтэнд Б.Адъяасүрэн нь буруу баримт гаргаж өгч, дутуу дүгнэлт гаргасан. Тэгээд Эм Жи Эл цемент ХХК-ийн захирал Ганбаатар нь нэмж банкнаас үнэн зөв хуулга баримт авсан тул дахин аудитын шалгалт хийж 2016 оны 10 дугаар сарын 24-ний  өдөр дүгнэлт гаргасан. ... Сүүлийн дүгнэлтээр ерөнхий нягтлан бодогч Б.Адъяасүрэн, нягтлан бодогч Т.Гийхнаран нар нь хамтран өөрсдийн нэр дээр бодогдсон цалин дээрээ илүү цагийн мөнгө цалингийн карт руугаа шилжүүлэх, компанид ажилладаг болон ажилладаггүй хүн рүү мөнгө шилжүүлэх, илүү цалин бодох, шатахууны талоныг өөртөө хувьдаа авах зэргээр нийтдээ 25,848,349 төгрөг дутааж завшсан. ... Үүнээс Адъяасүрэн 15,755,100 төгрөгийг, Т.Гийхнаран 10,093,249 төгрөгийг тус тус хувьдаа завшсан нь тогтоогдсон ...”  гэх мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 228 дугаар дүгнэлт, Техник импорт ХХК-ийн Дотоод аудитын дүгнэлт , Эм Жи Эл цемент ХХК-ийн 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01/009 дугаар Б.Адъяасүрэнг Албан тушаалд томилох тухай гүйцэтгэх захирлын тушаал, Эм Жи Эл цемент ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 01/027а дугаар Б.Адъяасүрэнг үндсэн ажилтнаар томилох тухай гүйцэтгэх захирлын тушаал, Эм Жи Эл цемент ХХК болон Б.Адъяасүрэн нарын хооронд байгуулсан Хөдөлмөрнийн гэрээний хуулбар, Эм Жи Эл цемент ХХК-ийн 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 01/0006 дугаар Т.Гийхнаранг Албан тушаалд хэвээр үлдээх тухай гүйцэтгэх захирлын тушаал, Эм Жи Эл цемент ХХК болон Т.Гийхнаран нарын хооронд байгуулсан Хөдөлмөрнийн гэрээний хуулбар, Б.Адъяасүрэнгийн Улаанбаатар хотын банк дахь дансны хуулга, Т.Гийхнарангийн Улаанбаатар хотын банк дахь дансны хуулга / зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Иймд шүүгдэгч Орго овогт Буяннэмэхийн Адъяасүрэн, Шавар харуул овогт Төртогтохын Гийхнаран нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Шүүгдэгч Б.Адъяасүрэн, Т.Гийхнаран нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ганбаатар нь хохирлоо бүрэн хүлээн авсан, шүүгдэгч нарт гаргах гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

           

Шүүгдэгч нарт ял оногдуулахад анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

 

 Түүнчлэн шүүгдэгч Б.Адъяасүрэнгийн хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзлээ.

 

Мөн шүүгдэгч Т.Гийхнаран нь 4 сартай жирэмсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг эсэн мэнд амаржих, үр хүүхдээ асран тэжээх, өсгөн хүмүүжүүлэх боломж олгохын тулд түүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Орго овогт Буяннэмэхийн Адъяасүрэн, Шавар харуул овогт Төртогтохын Гийхнаран нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар шүүгдэгч Б.Адъяасүрэнг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сар хорих ялаар,

шүүгдэгч Т.Гийхнаранг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 2 /хоёр/ жил 03 /гурав/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Адъяасүрэнд оногдуулсан 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сар хорих ялыг,  шүүгдэгч Т.Гийхнаранд оногдуулсан 2 /хоёр/ жил 03 /гурав/ сар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

 4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Адъяасүрэн, Т.Гийхнаран нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Адъяасүрэнд оногдуулсан 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сар хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг журамлан Т.Гийхнаранд 2 /хоёр/ жил 03 /гурав/ сар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол шүүх цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгч захирамж гаргахыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Адъяасүрэн, Т.Гийхнаран нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Адъяасүрэн, Т.Гийхнаран нарт авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ