Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/245

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн,

Улсын яллагч: М.Алтанцэцэг

Шүүгдэгч, хохирогч С.Б, Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Алтанцэцэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ч-ны Б, Б овогт С-ийн Б нарт холбогдох 2310044150136 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, С ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

Б овогт С-ийн Б /РД:***/.

Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** ХХК-д засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

Х овогт Ч-ны Б /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь “...2023 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо *** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ч.Б-ийн нүүр рүү цохиж эрүүл мэндэд нь биед хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт, зүүн зовхи, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...”,

мөн шүүгдэгч Ч.Б нь “...2023 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо *** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хоорондоо таарамжгүй харилцаа үүсгэн хохирогч С.Б-ийн биед халдан нүүр рүү нь цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн ухархайн ар болон дотор ханын хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээ, чихний ард цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар     

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.Б нь “...2023 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо *** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ч.Б-ийн нүүр рүү цохиж эрүүл мэндэд нь биед хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт, зүүн зовхи, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...”,

мөн шүүгдэгч Ч.Б нь “...2023 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо *** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хоорондоо таарамжгүй харилцаа үүсгэн хохирогч С.Б-ийн биед халдан нүүр рүү нь цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн ухархайн ар болон дотор ханын хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээ, чихний ард цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б-ийн “...хийсэн үйлдэлээ харамсаж байна, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б-ийн “...хийсэн үйлдэлээ харамсаж байна, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2310044150136 дугаартай хэргээс:

Мөрдөн байцаах ажиллагааны шатанд С.Б-ийн хохирогчоор өгсөн “...2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр би өөрийн хадам дүү болох Ч.Б-тай хамт гэртээ архи уусан. Тэгээд архи уугаад сууж байтал манай хадам дүү Ч.Б нь эхнэртэйгээ муудалцсан байсан юм. Тэгээд эхнэр нь У-тэйгээ миний утсаар ярьж байснаа гэнэт л уурлаад чи муу яасан овоо писда вэ гээд эхнэртэйгээ хэрэлдээд байсан. Тэгж байснаа манай гэрээс гарч явлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд хандан ахын дүү согтсон байна чи унтаж байгаад маргааш өглөө яв гэж хэлтэл танай ах дүү нар яагаад намайг манай эхнэртэй уулзуулахгүй байгаа юм гээд уурлаад байсан. Тэгээд уурлаад миний биед халдаж эхэлсэн. Тэгээд Ч.Б нь миний цээжин дээр дэвсээд миний зүүн нүдний доод хэсэгт гараараа цохиж нүүрэн дээр дэвсэлж, миний зүүн талын цээжин дээр дэвсэлсэн. Тухайн үед манай эхнэр Ц нь Ч.Б-г надаас салгасан. Мөн тухайн үед Ч.Б намайг салгах гээд оролдсон боловч салгаж дийлээгүй. Тэгээд Ч.Б нь намайг зодчихоод манайхаас яваад өгсөн. Тэгээд удалгүй хадм аав Ч гэх хүн манйа гэрт эхнэр Ц-ийн хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирж намайг ална шулна гэж айлган сүрдүүлсэн. Тэгээд би айсандаа би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед манай эхнэр Ц, Ч.Б, Б түүний эхнэр Н нар байсан. Өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч.Б-ийн хохирогчоор өгсөн “...2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн хүргэн ах болох С.Б-тай хамт гэртээ архи уусан. Тэгээд манай ах манайд ирэхдээ нилээн бухамдалтай байсан. Тэгээд би нэг хүнтэй уулзах гээд явах хэрэгтэй байна гэж хэлтэл намайг явуулахгүй гээд байсан, тэгээд би ахад хандан би явах шаардлагатай байна гэж хэлтэл манай ах согтсон байхдаа би чиний хувьд хэн ч биш юм уу гэж хэлэхээр нь би түүнд хандан хэн ч биш гэж хэлсэн. Тэгтэл над руу уурлаад дайрч байгаад эхлээд намайг мөргөсөн. Тэгээд би уурлаад ахтайгаа 2-3 удаа цохилцсон. Тэгээд  манай ах гэрлүүгээ яваад өгсөн. Тэгээд би хэсэг байж байгаад гэртээ унтаад өгсөн. Тухайн үед манай эгч Ц, Б, Б, түүний эхнэр Н нар байсан. Өөр хүн байгаагүй...” /хх-ийн 12 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Ц-ын гэрчээр өгсөн “...2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр манай нөхөр Б нь манай төрсөн дүү болох Б-ийн гэрт архи уусан. Манайх хашаандаа хамт амьдардаг юм. Тэгээд хэсэг хугацааны дараа Б болон Б нар хоорондоо маргалдаад байсан. Тэгэхээр нь би гэрт нь яваад ортол Б эхнэр дээрээ очно гээд Б нь түүнийг явуулахгүй гээд тэгээд хоорондоо маргалдсан байсан. Тэгээд би тухайн үед өөрийн төрсөн дүү Б-г дуудаад тэгээд Б, Б нарыг салгахаар болсон. Тэгээд би Б, Б-г гэр лүү нь явуулахгүй гээд тэгээд маргалдаад энэ 2 хоорондоо зодолдсон. Тухайн үед Б, Б нар нь гадаа хашаандаа хоорондоо зодолдоод байсан бөгөөд бие биенийхээ нүүр рүү гараараа цохиод байсан тэгээд арай гэж Б бид хоёр Б, Б хоёрыг салгаад би Б-г аваад гэрт нь орсон. Тэгээд Б гэр лүүгээ харина гээд яваад өгсөн. Тэгтэл Б нь гэртээ орж ирээд надад хандан чи намайг ах дүү нартайгаа нийлж байгаад зодчихлоо гээд уурлаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед Б болон Б нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгэхдээ энэ 2 нилээн согтуу байсан. Хийж байгаа үйлдлээ хянаж чадахааргүй байсан. Тухайн үйл явдал нь шөнө болсон учраас би сайн хараагүй. Ямар ч байсан бие биенийхээ нүүр хэсэгт л гараараа цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан 14507 дугаартай “С.Б-гийн биед хамар ясны хугарал, зүүн ухархайн ар болон дотор ханын хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээ, чихний ард цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14518 дугаартай “Ч.Б-ийн биед хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт, зүүн зовхи, уруулд цус хуралт, зөөлийн эдийн няцрал, эрүүнд зургаралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт зүүн зовхи, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эрүүнд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 45 тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43 тал/,  

Шүүгдэгч С.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 27 дугаар тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 32 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Б, шүүгдэгч У.Б нарт холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч С.Б нь “...2023 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо *** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ч.Б-ийн нүүр рүү цохиж эрүүл мэндэд нь биед хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт, зүүн зовхи, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...”,

мөн шүүгдэгч Ч.Б нь “...2023 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо *** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хоорондоо таарамжгүй харилцаа үүсгэн хохирогч С.Б-ийн биед халдан нүүр рүү нь цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн ухархайн ар болон дотор ханын хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээ, чихний ард цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...”гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч хохирогч С.Б-ийн мэдүүлэг, шүүгдэгч хохирогч У.Б-ийн мэдүүлэг, гэрч Г.Ц-ын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 14507 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14518 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

Шүүгдэгч С.Б, Ч.Б нар нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.         

Иймд шүүгдэгч С.Б нь “...2023 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо *** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ч.Б-ийн нүүр рүү цохиж эрүүл мэндэд нь биед хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт, зүүн зовхи, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...”,

мөн шүүгдэгч Ч.Б нь “...2023 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо *** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хоорондоо таарамжгүй харилцаа үүсгэн хохирогч С.Б-ийн биед халдан нүүр рүү нь цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн ухархайн ар болон дотор ханын хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээ, чихний ард цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…”гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…”гэж тус тус заажээ.

Хохирогч С.Б, Ч.Б нар нь гэмт хэргийн улмаас хэн аль нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч С.Б, Ч.Б нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Б, Ч.Б нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч С.Б, Ч.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирогч нарт учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр тус тус торгох ял шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласан болно.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б, Ч.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт С-ийн Б, шүүгдэгч Х овогт Ч-ны Б нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б,  шүүгдэгч Ч.Б нарыг тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, шүүгдэгч Ч.Б нарт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, шүүгдэгч Ч.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б, Ч.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ОТГОНЦЭЦЭГ