Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 121

 

        

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч М.Мөнхцэцэг,

Шүүгдэгч /хохирогч/ Г.Чимэд-Очир, түүний өмгөөдлөгч Я.Энхжаргал /ҮД-1420/,

Шүүгдэгч /хохирогч/ С.Золзаяа, түүний өмгөөлөгч М.Жаргалсайхан /ҮД-1956/,

Шүүгдэгч /хохирогч/ Б.Хосбаяр, түүний өмгөөлөгч Б.Золзаяа /ҮД-0648/,

Гэрч Б.Отгонбаатар, Б.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Соод овогт Гансүхийн Чимэд-Очир, Сандагжав овогт Санжаасүрэнгийн Золзаяа,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Батсугарын Хосбаяр нарт холбогдох эрүүгийн 201626021653 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 15 дугаар гудамж 8 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, 87а байр 51 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ДМ86032610 регистрийн дугаартай, Соод овогт Гансүхийн Чимэд-Очир.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Old chekh ресторанд менежер ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайз 6а гудамж 287 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, СМ88052310 регистрийн дугаартай, Сандагжав овогт Санжаасүрэнгийн Золзаяа.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, Өнөр бүрэн хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага наран  2 дугаар гудамж 4-9А тоотод оршин суух, ял шийтгэлгүй, УУ92051250 регистрийн дугаартай, Боржигин овогт Батсугарын Хосбаяр.

 

Шүүгдэгч Г.Чимэд-Очир нь С.Золзаяатай бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын автобусны буудал дээр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн, Б.Хосбаярыг хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан,

шүүгдэгч С.Золзаяа нь Г.Чимэд-Очиртой бүлэглэж 2016 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын автобусны буудал дээр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн, Б.Хосбаярыг хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан,

шүүгдэгч Б.Хосбаяр нь 2016 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын автобусны буудал дээр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн, С.Золзаяа, Г.Чимэд-Очир нарыг хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч /хохирогч/ С.Чимэд-Очир мэдүүлэхдээ:

2016 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын автобусны буудал руу гэр рүүгээ харих гээд найз Золзаяатай хамт явж байсан юм. Би Золзаяагаас түрүүлээд явж байтал автобусны буудал дээр машинтай хүмүүс зогссон, нэг нь бөөлжиж байсан. Тэгээд би наанаа битгий бөөлжөөд байгаач гэж хэлэхэд Хосбаяр машинаасаа бууж ирээд намайг цохисон. Тэгээд би өөрийгөө хамгаалаад доошоо тонгойх үед Отгонбаатар гэх залуу хүрч ирээд, миний толгой руу цохисон. Цагдаа дуудах гэхэд Хосбаяр, Отгонбаатар нар машиндаа суугаад явах гэсэн. Би машиных нь урд гараад зогсож байтал замын цагдаа ирсэн. Замын цагдаа ирээд юу болсон талаар асууж байх үед Хосбаярын шанаа руу нь би цохисон.

Тухайн үед толгой руугаа цохиулсан болохоор толгой өвдөж байсан. Томографикт харуулсан. Хэтэвч алга болоод куртик урагдсан байсан. Гэхдээ бид хоорондоо ярилцаж тохиролцоод эвлэрсэн тул нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч /хохирогч/ С.Золзаяа мэдүүлэхдээ:

2016 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чимэд-Очир бид хоёр гэр рүүгээ харих замдаа ундаа авахаар автобусны буудал руу явсан. Гэтэл автобусны буудал дээр байсан хүмүүстэй маргаан болоод би маргааныг болиулах гэж байх үед Хосбаяр намайг мөргсөн. Түүнээс хойш юу болсоныг санахгүй байна.

Би толгой руугаа цохиулсан. Оёдол тавиулсан. Хохиролд 3,300,000 төгрөг авсан Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч /хохирогч/ Б.Хосбаяр мэдүүлэхдээ:

2016 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө манай эхнэрийн төрсөн өдөр болсон. Тэгээд бид нар төрсөн өдрийг нь тэмдэглээд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын автобусны буудлын орчимд явж байхад манай эхнэр Г.Лхагвабадам дотор муухай болоод байна гэсэн. Тэгээд автобусны буудлын хашлаганы орчимд Г.Лхагвабадамыг сууж байхад Чимэд-Очир ирээд танилцъя гэсэн. Гэтэл Г.Лхагвабадам үгүй, зайл гэж хэлэхэд Чимэд-Очир Г.Лхагвабадамыг наанаа яагаад бөөлжөөд байгаа янхан бэ гэж хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би машинаас бууж ирээд, зүгээр байгаарай гэж хэлэхэд Чимэд-Очир намайг түлэхсэн. Би Чимэд-Очирыг зөрүүлээд цохьсон. Тэгээд Чимэд-Очиртой зууралдаж байх үед Отгонбаатар, Мөнхтуяа хоёр машинаас бууж ирээд бид хоёрыг салгасан. Отгонбаатар Чимэд-Очирыг надаас салгаад цаашаа аваад явсан. Золзаяа намайг бариад байсан болохоор намайг тавь гэж хэлээд толгойгоороо мөргөөд бид хоёр хэд хэдэн удаа цохилцсон. Мөнхтуяа намайг машинд суулгахаар аваад явсан. Удалгүй замын цагдаа ирээд Мөнхтуяаг архи уусан эсэхийг шалгаж байх үед цагдаагийн хажууд Чимэд-Очир намайг цохьсон.

Зодооны улмаас миний уруул сэтэрсэн, шүд эмтэрсэн, хамар муруйсан байсан. Нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Мөнхтуяа мэдүүлэхдээ:

Лхагвабадам дотор муухай болоод байна гээд машинаас буугаад доошоо хараад сууж байсан. Бөөлжөөгүй. Хосбаяр Чимэд-Очиртой эхнэрийг нь доромжилсон гээд маргалдсан. Гэтэл Лхагвадулам намайг янхан гэж хэллээ гэсэн. Гэтэл Хосбаяр эхнэрээ өмөөрсөн. Маргааны салгах гээд нэгийг нь аваад явахаар нөгөөх нь ирж зууралдаад байсан. Хосбаяр, Чимэд-Очир хоёрыг салгахаар Золзаяа ирээд зууралдаад байсан. Чимэд-очир Хосбаярыг цохиж байхыг харсан. Чимэд-Очир эхлээд байгаагүй. Дараа нь гарч ирсэн байсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Отгонбаатар мэдүүлэхдээ:

Хэрэг болох үед би машин дотор сууж байсан. Намайг машинаас буухад маргаан болж байсан. Г.Чимэд-Очир хэл амаар доромжилсон эсэхийг мэдэхгүй. Хосбаяр Чимэд-Очиртой зууралдаад байсан. Тэр хоёрын нэгийг нь салгахаар нөгөө нь очоод зодолдоод байсан. Хосбаярыг салгаад явах гэхэд Чимэд-Очир машины урд хорьж зогсоод явуулахгүй байсан. Нэгийг нь салгахаар нөгөөдөх нь очиж зууралдаад байсан гэв.

 

 Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Лхагвабадамын өгсөн:

 ... 2016 оны 5 дугаар сарын 22-ны шөнө ... 10 дугаар хорооллын орчим явж байтал миний дотор муухайраад автобусны буудал дээр зогсоод, би буудлын хажууханд хашлаганы хавьцаа бөөлжиж байтал зүүн талаас 2 залуу ирж яваад, хүрч ирээд танилцая гэхээр нь  үгүй, цаашаа яваач, зайлаач  гэхэд  янхан минь  гээд намайг доромжилхоор нь манай нөхөр Хосбаяр машинаас бууж ирээд  та нар юу гээд байгаа юм, цаашаа яв л даа  гээд тэр хоёртой маргалдаад, Хосбаяр тэр 2 залуугийн нэг залууг нь түлхэхэд түлхүүлсэн залуу нь зөрүүлээд Хосбаярыг цохичихсон. Тэгээд тэр 2 хоорондоо зодолдож байтал хамт явсан залуу нь мөн Хосбаяртай зодолдож байсан. Энэ үед Отгонбаатар машинаас бууж ирээд Хосбаярыг салгаад, машиндаа суулгачихсан. Тэгэхээр нь би тэр хоёртой хэрэлдээд байж байтал цагдаа ирээд, цагдаагийн хажууд Хосбаяртай анх маргалдаж зодолдсон залуу Хосбаярыг цохиод авсан ба Хосбаярын уруул нь хавдаад цус гарч байсан. ... тухайн шөнө Хосбаярыг газар унагаачихсан туранхай өндөр залуу нь /Золзаяа/ дээрээс нь өшиглөж байсныг санаж байна. Мөн цагдаа нарын хажууд Чимэд-Очир нь Хосбаярын нүүр рүү 1 удаа цохисон. Чимэд-Очир, Золзаяа 2 нийлж манай нөхрийг зодсон ...  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад шинжээч Г.Энхбаатарын өгсөн:

 ... С.Золзаяа нь 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр үзүүлсэн компьютер томографикийн зураг авч ирж үзүүлсэн. Тухайн зурагт баруун чихний өмнөд хана хугаралтай гэсэн оноштой байсныг дахин шүүх эмнэлгийн рентгений эмчээр уншуулахад ямар нэгэн хугарал тогтоогдоогүй учраас дүгнэлтэнд тусгагдаагүй.

Г.Чимэд-Очирын дагз, зүүн чамархай хэсэгт хуйханд овоож хавдсан 2 тусдаа гэмтэл тогтоогдсон ба толгойд хүч үйлчлэх үед тархины доргилт гэмтэл учрах тул дээрх 2 гэмтлийн алинаас нь гэмтэл учруулсныг ялгаж балгах боломжгүй. Гэмтлийн зэрэг тогтооход нөлөөлөх гэмтэл бол тархины доргилт юм. Хамрын шалбархай гэмтлийн зэрэг тогтооход нөлөөлөхгүй ...  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/    

 

Мөрдөн байцаалтад шинжээч С.Одончимэгийн өгсөн:

 ...2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ЭМЖЖ эмнэлгийн үзлэгийн тэмдэглэлд тусгасан баруун талын  сонсголын гадна сувгын хананы яс хуучин хугаралтай гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хуучин гэмтэл бөгөөд хэдийд үүссэнийг тогтоох боломжгүй. Гэхдээ 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө үүссэн хуучин гэмтэл байна. Урьд гарсасан 1194 тоот дүгнэлт үндэслэлтэй бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах юм ...  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 150 дугаар хуудас/   

 

     Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 7285 дугаартай:

     1. Б.Хосбаярын биед дээд уруулын зүүн хэсэгт шарх, зүүн дээд 2 дугаар шүдний хазах гадаргуугийн эмтрэл, зүүн шанаа, чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины зулгаралт, зүүн шилбэний ар хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт, /хх-ийн 38-р хуудас/

 

     Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 7205 дугаартай:

     1. Золзаяагийн биед тархи доргилт, 2 нүдний доод зовхинд цус хуралт, баруун завьж, эрүүний оочны дор шарх, зүүн хацар, хэвлийн баруун доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт, /хх-ийн 41-р хуудас/

 

     Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хэргийн материалаар хийсэн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1194 дугаартай:

     1. С.Золзаяагийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн КТГ-ын зургийг дахин уншуулахад ЭМЖЖ эмнэлгийн КТГ-ын шинжилгээний дүгнэлтэд: баруун талын сонсголын гадна сувгийн хананы ясан хэсэгт зөрөөгүй хугаралтай гэсэн нь тогтоогдоогүй болно.

     2. Золзаяагийн биед тухайн үед тархи доргилт, 2 нүдний доод зовхинд цус хуралт, баруун завьж, эрүүний оочны дор шарх, зүүн хацар, хэвлийн баруун доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

     3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

     4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт, /хх-ийн 126-р хуудас/

 

     Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хэргийн материалаар хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1395 дугаартай:

     1. 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ЭМЖЖ эмнэлгийн үзлэгийн тэмдэглэлд тусгасан баруун талын сонсголын гана сувгийн хананы яс хуучин хугаралтай гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх гэмтэл нь хуучин, хэдийд үүссэнийг тогтоох боломжгүй байна.

     3. Урьд гарсан 1194 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

     4. Цаашид эрүүл мэндийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт, /хх-ийн 141-р хуудас/

 

     Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хэргийн материалаар хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 164 дугаартай:

     1. Урьд гаргасан шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №7205, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1194, №1395 тоот шинжээчийн дүгнэлтүүдтэй санал нэг байна.

     2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт, /хх-ийн 175-р хуудас/

 

     Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 7206 дугаартай:

     1. Чимэд-Очирын биед тархи доргилт, дагз, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт, /хх-ийн 39-р хуудас/

 

     - АУ-ны доктор, профессор, дүрс оношилгооны зөвлөх зэргийн эмч Ц.Бадамсэдийн Компьютер томографикийн  зурагт гаргасан дүгнэлт /хх-ийн 144-р хуудас/

     - Г.Чимэд-Очирын хохирлын баримт /хх-ийн 94-р хуудас/

     - С.Золзаяагийн хохирлын баримт /хх-ийн 95-98-р хуудас/

     - Б.Хосбаярын хохирлын баримт /хх-ийн 104-106-р хуудас/

     - Хохирол барагдуулсан тухай баримт /хх-ийн 186-р хуудас/

 

Шүүгдэгч Г.Чимэд-Очирын хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Батжаргалын өгсөн:

 ... Г.Чимэд-Очир бид 2 багын найзууд. Г.Чимэд-Очир4 дүүтэйгээ амьдардаг, одоогоор эрхэлсэн ажилгүй. Даруухан зантай хүн чанарын хувьд сайн хүн байгаа юм ...  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Баттулгын өгсөн:

 ... Г.Чимэддорж төлөв даруу зан ааштай. Хэдэн өнчин дүү нараа харж хандан 1000 машины зогсоол дээр хүний машин зардаг ажил хийж амьдралаа авч явдаг. ... Хувь хүний хувьд хүнд тусархуу сайн залуу юм.  10 жилийн сургуулиа Цогт суманд төгсөж, их дээд сургуульд сураагүй ...  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-р хуудас/

- Урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80 дугаар хуудас/

- Иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа /хх-ийн 70 дугаар хуудас/

- Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх лавлагаа /хх-ийн 86-р хуудас/

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 71-р хуудас/ зэрэг,

 

Шүүгдэгч Б.Хосбаярын хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Бат-Эрдэний өгсөн:

 ... Хосбаяр 2012 онд Лхагвабадамтай гэр бүл болж тусдаа амьдарч байгаа, 1 хүүтэй. Олон үггүй тайван дөлгөөн зантай ...  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-р хуудас/

- Урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 дүгээр хуудас/

- Иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа /хх-ийн 77 дугаар хуудас/

- Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх лавлагаа /хх-ийн 86-р хуудас/

- Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 100 дугаар хуудас/ зэрэг,

 

Шүүгдэгч С.Золзаяагийн хувийн байдалтай холбоотой:

- Урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82 дугаар хуудас/

- Иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа /хх-ийн 72 дугаар хуудас/

- Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх лавлагаа /хх-ийн 86-р хуудас/

- Верви ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 93 дугаар хуудас/

- Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 101 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Г.Чимэд-Очир, С.Золзаяа нар нь бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын автобусны буудал дээр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн, Б.Хосбаярыг хүч хэрэглэн зодож, бие махбодид нь дээд уруулын зүүн хэсэгт шарх, зүүн дээд 2 дугаар шүдний хазах гадаргуугийн эмтрэл, зүүн шанаа, чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины зулгаралт, зүүн шилбэний ар хэсгийн зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг,

шүүгдэгч Б.Хосбаяр нь 2016 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын автобусны буудал дээр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн, С.Золзаяагийн бие махбодид тархи доргилт, 2 нүдний доод зовхинд цус хуралт, баруун завьж, эрүүний оочны дор шарх, зүүн хацар, хэвлийн баруун доод хэсэгт зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл, Г.Чимэд-Очирын бие махбодид тархи доргилт, дагз, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болон нь:

шүүхий хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн шүүгдэгч /хохирогч/ Г.Чимэд-Очирын  ... 2016 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын автобусны буудал руу гэр рүүгээ харих гээд найз Золзаяатай хамт явж байсан юм. Би Золзаяагаас түрүүлээд явж байтал автобусны буудал дээр машинтай хүмүүс зогссон, нэг нь бөөлжиж байсан. Тэгээд би наанаа битгий бөөлжөөд байгаач гэж хэлэхэд Хосбаяр машинаасаа бууж ирээд намайг цохисон.  ... Замын цагдаа ирээд юу болсон талаар асууж байх үед Хосбаярын шанаа руу нь би цохисон.

Тухайн үед толгой руугаа цохиулсан болохоор толгой өвдөж байсан. Томографикт харуулсан. Хэтэвч алга болоод куртик урагдсан байсан. Гэхдээ бид хоорондоо ярилцаж тохиролцоод эвлэрсэн тул нэхэмжлэх зүйлгүй ...  гэх,

шүүгдэгч /хохирогч/ С.Золзаяагийн  ... 2016 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чимэд-Очир бид хоёр гэр рүүгээ харих замдаа ундаа авахаар автобусны буудал руу явсан. Гэтэл автобусны буудал дээр байсан хүмүүстэй маргаан болоод би маргааныг болиулах гэж байх үед Хосбаяр намайг мөргсөн. Түүнээс хойш юу болсоныг санахгүй байна.

Би толгой руугаа цохиулсан. Оёдол тавиулсан. Хохиролд 3,300,000 төгрөг авсан Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй ...  гэх,

шүүгдэгч /хохирогч/ Б.Хосбаярын  ... 2016 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө манай эхнэрийн төрсөн өдөр болсон. ... манай эхнэр Г.Лхагвабадам дотор муухай болоод байна гэсэн. Тэгээд автобусны буудлын хашлаганы орчимд Г.Лхагвабадамыг сууж байхад Чимэд-Очир ирээд танилцъя гэсэн. Гэтэл Г.Лхагвабадам үгүй, зайл гэж хэлэхэд Чимэд-Очир Г.Лхагвабадамыг наанаа яагаад бөөлжөөд байгаа янхан бэ гэж хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би машинаас бууж ирээд, зүгээр байгаарай гэж хэлэхэд Чимэд-Очир намайг түлэхсэн. Би Чимэд-Очирыг зөрүүлээд цохисон. ... Отгонбаатар Чимэд-Очирыг надаас салгаад цаашаа аваад явсан. Золзаяа намайг бариад байсан болохоор намайг тавь гэж хэлээд толгойгоороо мөргөөд бид хоёр хэд хэдэн удаа цохилцсон. Мөнхтуяа намайг машинд суулгахаар аваад явсан. Удалгүй замын цагдаа ирээд Мөнхтуяаг архи уусан эсэхийг шалгаж байх үед цагдаагийн хажууд Чимэд-Очир намайг цохьсон.

Зодооны улмаас миний уруул сэтэрсэн, шүд эмтэрсэн, хамар муруйсан байсан. Нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй ...  гэх,

гэрч Б.Мөнхтуяагийн  ...Лхагвабадам дотор муухай болоод байна гээд машинаас буугаад доошоо хараад сууж байсан. Бөөлжөөгүй. Хосбаяр Чимэд-Очиртой эхнэрийг нь доромжилсон гээд маргалдсан. Гэтэл Лхагвадулам намайг янхан гэж хэллээ гэсэн. Гэтэл Хосбаяр эхнэрээ өмөөрсөн. Маргааны салгах гээд нэгийг нь аваад явахаар нөгөөх нь ирж зууралдаад байсан. Хосбаяр, Чимэд-Очир хоёрыг салгахаар Золзаяа ирээд зууралдаад байсан. Чимэд-очир Хосбаярыг цохиж байхыг харсан. Чимэд-Очир эхлээд байгаагүй. Дараа нь гарч ирсэн байсан гэв.

гэрч Б.Отгонбаатарын  ... Хэрэг болох үед би машин дотор сууж байсан. Намайг машинаас буухад маргаан болж байсан. Г.Чимэд-Очир хэл амаар доромжилсон эсэхийг мэдэхгүй. Хосбаяр Чимэд-Очиртой зууралдаад байсан. Тэр хоёрын нэгийг нь салгахаар нөгөө нь очоод зодолдоод байсан. Хосбаярыг салгаад явах гэхэд Чимэд-Очир машины урд хорьж зогсоод явуулахгүй байсан. Нэгийг нь салгахаар нөгөөдөх нь очиж зууралдаад байсан ...  гэх мэдүүлгүүд,

мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Г.Лхагвабадамын  ... 2016 оны 5 дугаар сарын 22-ны шөнө ... би буудлын хажууханд хашлаганы хавьцаа бөөлжиж байтал зүүн талаас 2 залуу ирж яваад, хүрч ирээд танилцая гэхээр нь  үгүй, цаашаа яваач, зайлаач  гэхэд  янхан минь  гээд намайг доромжилхоор нь манай нөхөр Хосбаяр машинаас бууж ирээд  та нар юу гээд байгаа юм, цаашаа яв л даа  гээд тэр хоёртой маргалдаад, Хосбаяр тэр 2 залуугийн нэг залууг нь түлхэхэд түлхүүлсэн залуу нь зөрүүлээд Хосбаярыг цохичихсон. Тэгээд тэр 2 хоорондоо зодолдож байтал хамт явсан залуу нь мөн Хосбаяртай зодолдож байсан. Энэ үед Отгонбаатар машинаас бууж ирээд Хосбаярыг салгаад, машиндаа суулгачихсан. Тэгэхээр нь би тэр хоёртой хэрэлдээд байж байтал цагдаа ирээд, цагдаагийн хажууд Хосбаяртай анх маргалдаж зодолдсон залуу Хосбаярыг цохиод авсан ба Хосбаярын уруул нь хавдаад цус гарч байсан. ... тухайн шөнө Хосбаярыг газар унагаачихсан туранхай өндөр залуу нь /Золзаяа/ дээрээс нь өшиглөж байсныг санаж байна. Мөн цагдаа нарын хажууд Чимэд-Очир нь Хосбаярын нүүр рүү 1 удаа цохисон. Чимэд-Очир, Золзаяа 2 нийлж манай нөхрийг зодсон ...  гэх

 шинжээч Г.Энхбаатарын  ... С.Золзаяа нь 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр үзүүлсэн компьютер томографикийн зураг авч ирж үзүүлсэн. Тухайн зурагт баруун чихний өмнөд хана хугаралтай гэсэн оноштой байсныг дахин шүүх эмнэлгийн рентгений эмчээр уншуулахад ямар нэгэн хугарал тогтоогдоогүй учраас дүгнэлтэнд тусгагдаагүй.

Г.Чимэд-Очирын дагз, зүүн чамархай хэсэгт хуйханд овоож хавдсан 2 тусдаа гэмтэл тогтоогдсон ба толгойд хүч үйлчлэх үед тархины доргилт гэмтэл учрах тул дээрх 2 гэмтлийн алинаас нь гэмтэл учруулсныг ялгаж балгах боломжгүй. Гэмтлийн зэрэг тогтооход нөлөөлөх гэмтэл бол тархины доргилт юм. Хамрын шалбархай гэмтлийн зэрэг тогтооход нөлөөлөхгүй ...  гэх, 

шинжээч С.Одончимэгийн  ...2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ЭМЖЖ эмнэлгийн үзлэгийн тэмдэглэлд тусгасан баруун талын  сонсголын гадна сувгын хананы яс хуучин хугаралтай гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хуучин гэмтэл бөгөөд хэдийд үүссэнийг тогтоох боломжгүй. Гэхдээ 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө үүссэн хуучин гэмтэл байна. Урьд гарсасан 1194 тоот дүгнэлт үндэслэлтэй бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах юм ...  гэх мэдүүлэг гэх мэдүүлгүүд,

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 7285, 7206, 7205 дугаар дүгнэлтүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хэргийн материалаар хийсэн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1194 дугаар, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1395 дугаар, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 164 дугаар дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Чимэд-Очир, С.Золзаяа нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар,  Б.Хосбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх учир шүүгдэгч Г.Чимэд-Очир, С.Золзаяа нарыг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан,

шүүгдэгч Б.Хосбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Хосбаяр нь хохирогч С.Золзаяад 3,300,000 төгрөгийг төлж барагдуулсан,

шүүгдэгч хохирогч С.Золзаяа, Г.Чимэд-Очир, Б.Хосбаяр нар нь харилцан бие биедээ гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцож,

шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу тус тус тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Соод овогт Гансүхийн Чимэд-Очир, Сандагжав овогт Санжаасүрэнгийн Золзаяа нарыг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч  Боржигин овогт Батсугарын Хосбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чимэд-Очирыг 3 (гурав) жил 02 (хоёр) сар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Золзаяаг 3 (гурав) жил 02 (хоёр) сар хорих ялаар,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хосбаярыг  3 (гурав) жил 01 (нэг) сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

 3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Чимэд-Очирт оногдуулсан3 (гурав) жил 02 (хоёр) сар хорих, С.Золзаяад оногдуулсан 3 (гурав) жил 02 (хоёр) сар хорих, Б.Хосбаярт оногдуулсан 3 (гурав) жил 01 (нэг) сар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

 4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Г.Чимэд-Очир, С.Золзаяа, Б.Хосбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Г.Чимэд-Очирт оногдуулсан 3 (гурав) жил 02 (хоёр) сар хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст,

С.Золзаяад оногдуулсан 3 (гурав) жил 02 (хоёр) сар хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст,

Б.Хосбаярт оногдуулсан 3 (гурав) жил 01 (нэг) сар хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Чимэд-Очир, С.Золзаяа, Б.Хосбаяр нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Чимэд-Очир, С.Золзаяа, Б.Хосбаяр нарт авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.МӨНХ-ЭРДЭНЭ