Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Батцэнгэл |
Хэргийн индекс | 162/2022/0158/Э |
Дугаар | 2022/ШЦТ/176 |
Огноо | 2022-09-08 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: *******,
Нарийн бичгийн дарга: *******,
Шүүгдэгч: *******,
Шүүгдэгч: *******,
Шүүгдэгч: *******,
Шүүгдэгч: *******,
Шүүгдэгч: *******,
Шүүгдэгч: ******* / өөрсдийгөө өмгөөлсөн / нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, овогт ын , / РД: /,
2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, овогт гийн , / /,
3. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, овогт ийн , / РД: /,
4. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, овогт гийн , / РД: /,
5. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, овогт ын , / РД: /,
6. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, овогт ын , / РД: /,
Холбогдсон хэргийн талаар:
1. Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 00 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “” хүүхдийн цэцэрлэгийн хажууд иргэн *******, *******, ******* нартай бүлэглэж, иргэн Р.ыг зодож “... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн,
2. Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 00 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “” хүүхдийн цэцэрлэгийн хажууд иргэн *******, *******, ******* нартай бүлэглэж, иргэн Р.ыг зодож “... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан" гэмт хэргийг үйлдсэн,
3. Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 00 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “” хүүхдийн цэцэрлэгийн хажууд иргэн *******, *******, ******* нартай бүлэглэж, иргэн Р.ыг зодож “... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан" гэмт хэргийг үйлдсэн,
4. Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 00 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “” хүүхдийн цэцэрлэгийн хажууд иргэн *******, , ******* нартай бүлэглэж, иргэн Р.ыг зодож "... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан" гэмт хэргийг,
5. Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 00 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “” хүүхдийн цэцэрлэгийн хажууд иргэн *******тай бүлэглэж, иргэн *******ыг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан" гэмт хэргийг үйлдсэн,
6. Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 00 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “” хүүхдийн цэцэрлэгийн хажууд иргэн *******тай бүлэглэж, иргэн *******ыг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2021 оны 10 дугаар сарын 27-ны орой 22 цаг өнгөрч байхад Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багт байрлах Оргил бааранд би орсон. Тэгтэл тэнд манай нутгийн найзууд , , нар байсан. Тэгээд тэнд хамт байж байгаад баар хаалгаад гараад Хөх толгой руу харих гээд 1 дүгээр багт байрлах цэцэрлэгийн хажуу талын замын баруун талд такси олдохгүй явж байсан. Тэгсэн ын хөл өвдөөд байна гэсэн чинь үүрээд явж байсан. Тэгсэн чинь “хүүрээ унагаачих вий аллаа ш дээ” гээд орилсон. Тэгсэн замын эсрэг зүүн талаас нэг залуу орилох шиг болсон юу гэж орилсныг нь би сайн сонсоогүй. Тэгсэн “ чамд хамаагүй” гэсэн. Тэгсэн зүүн талд байсан 2 залуугийн нэг нь "чам шиг муу янхан эр хүний тэргүүн дээр гардаг хэн бэ” гэсэн. Тэгсэн манай хамт явсан хэд тэр залуус руу яваад замынхаа эсрэг талд гарсан.Би тэнд такси барих гээд үлдээд тэгээд такси зогсоогоод суугаад эргээд тэр хэдийг авах гээд цэцэрлэгийн урд очтол манай хэд нөгөө 2 залуутай зодолдсон байсан. Тэгэхээр нь машинаас буугаад хартал нөгөө 2 залуутай гурвуулаа ноцолдоод газар байсан. Тэгэхээр нь би нэг нэгээр салгах гээд чангаатал хар саарал малгайтай цамцтай ах ын нүүр руу цохисон. Тэгэхээр нь “чи эмэгтэй хүн цохидог хэн бэ" гээд нүүр руу нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл тэр ах шүд гээд явсан. Тэгэхээр нь би шүд руу нь цохичихлоо гэж бодсон. Яг шүд нь унасныг нь бол хараагүй. Тэгээд тэр хэдээс нөгөө хэдээ салгаад нөгөө таксинд суух гэхэд нөгөө хоёр залуучууд машины хаалга дээр ирсэн. Хаалга цохиод байсан тэгэхээр нь эргээд буусан. Тэгээд маргалдаад барилцаж авцгаасан. Тэгээд таксины жолооч цагдаа дуудсан. Миний мэдэхийн ын шанаа руу тухайн 2 залуучууд 1 нь чулуугаар цохичихлоо гээд байсан... ыг харахад шанаа нь халцарсан байсан... тухайн 2 залуучуудтай миний мэдэхийн харилцан л зодолдсон. Би эрүүл талдаа байсан миний гэдэс, бөөр, хөл руу шар царайтай ах хэд хэдэн удаа өшиглөж байсан ил харагдахаар гэмтэл надад учраагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48, 235-236 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .... 2021 оны 10 дугаар сарын 26-ны орой нөхөр , найзууд болох , бид нар аймгийн төвд Оргил бааранд ороод гарч яваад цэцэрлэгийн замын баруун талд явж байгаад миний хөл өвдөөд би нөхөр болох т үүрүүлсэн явж байтал замын эсрэг талаас хоёр эрэгтэй “эр хүний нуруун дээр гардаг даварсан янхан бэ” гээд орилоод байсан. Тэгтэл намайг буулгаад “эмэгтэй янхан гэдэг хэн бэ” гээд тэр 2 залуу дээр яваад очсон. Тэгэхээр нь би араас нь очтол тай тэр хоёр залуу барилцаад авсан хоорондоо зодоон хийгээд байсан. Тэгэхээр нь ыг салгах гэхэд хацар руу цохисон хацраас нь цус гарсан байсан. Тэгээд ыг салгах гэхэд тэр хоёр ах ын хөл гарнаас нь зуураад тавихгүй байсан. Тэгээд такси авч ирээд бид хоёр тэр таксинд суух гэтэл тэр хоёр таксины хаалганаас чангаагаад суулгахгүй байсан. Тэгээд таксины жолооч ах цагдаа дуудаад бид нар цагдаа дээр ирсэн... Намайг очиход тэр хоёр ах ыг доороо хийж газар унагааж дарсан байдалтай хоёулаа л гараараа түүнийг цохиод байх шиг байсан байсан Яг тэр зодоон болж байхад бол ын шүд руу хэн нь яаж цохисон талаар би хараагүй мэдээгүй цагдаа дээр ирээд шүдээ тэр ахыг цохиулсан гэдгийг мэдсэн. Харин цагдаа дээр ирсний дараа би цохисон байхаа гээд байсан. надад хэлэхдээ чамайг доромжлоод байхаар нь очоод нэгнийх нь шанаа руу нь цохисон гэж байсан яг хэнийг нь цохисноо хэлээгүй. Чулуу шидсэнийг би лав анзаараагүй намайг хэл амаар доромжилсон тэгээд намайг өмөөрөөд тухайн 2 залуу дээр очоод зодоон болсон ... гомдол санал байхгүй .ыг тухайн 2 ахаас салгаад түүнийг машинд суулгатал хацраас нь цус гарсан байсан. Тэгээд мэдсэн. Намайг салгах гээд очиход тэр ах хоёулаа ын хөлөөс зуурсан тай хамт гурвуулаа газар хэвтсэн. Тэгээд ыг тэр хоёр ахаас салгаад босгох гэхээр зөрж цамцнаас зуураад байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-65, 204 /,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
5. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2021 оны 10 дугаар сарын 27-ны орой 21 цаг өнгөрч байхад Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багт байрлах Оргил бааранд , бид гурав орсон. Тэнд тэй таараад тэнд байж байгаад баар хаалгаад харих гээд 1 дүгээр багт байрлах цэцэрлэгийн урд талд такси баригдахгүй тэгээд 6 байсан хоёр хүн “эр хүний хийморь дээр морддог даварсан хар янхан бэ” гээд... ын хөл өвдөөд түүнийг үүрээд явж байтал замын зүүн талд Тэгсэн... ... нөгөө 2 залуу дээр гүйгээд очсон. Тэгсэн болиулах гээд тухайн 2 залуу руу ын араас явсан. Тэгэхэд бид хоёр такси барих гээд зогсоод үлдсэн. Тэгсэн нэг такси ирсэн приус 10, 11 байх шИГ байсан.
Тэгээд суулгаад тэр хоёр руу яваад авчих гээд зааж өгчхөөд би хоёр руу алхаад очсон. Тэгтэл тэр ыг доороо хийсэн хоёулаа нэг нь болохоор цохиод нөгөөх нь хөлнөөс нь зуураад тэвэрсэн сууж байсан. салгах гээд байсан. Тэгээд такси ирээд хоёр залуу гэхэд нөгөө 2 залуу ыг ыг суулгах аас зуураад тавихгүй байсан. Тэгээд би нэг залууг нь аваадах гэхэд тэр шар царайтай залууг салгаад цааш нь аваад явсан. Тэгээд би ыг салгаад таксинд суулгасан. Тэгээд явах гэхэд шар залуугийн нөгөөдөх ар нуруу хэсэг руу нь цохисон. Тэгсэн эргэж хараад тэр ахыг гараараа нүүр рүү нь цохичих шиг болсон чинь тэр ах шууд руу цохичихлоо гээд орилоод тэгээд нэг юм машиндаа бөөнөөрөө суугаад хөдлөх гэхэд шар царайтай ах ирээд машины хаалга руу өшиглөсөн. Тэгсэн чинь таксины жолооч цагдаад дуудлага өгөөд тэгээд цагдаа дээр ирсэн.. гэх мэдүүлэг/1xx-жолооч цагдаад дуудлага өгөөд тэгээд цагдаа дээр ирсэн... ийн 54-55, 246-247 дугаар хуудас/,
6. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
7. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ..Найз ын хамт ажлаа тараад гэр лүүгээ явж байхад Баянхонгор сумын 1 дүгээр баг цэцэрлэгийн замын эсрэг хүмүүс зодоон хийгээд эмэгтэй хүмүүс нь авраарай аллаа гээд орилоод байсан. Тэгэхээр нь бид хоёр эсрэг талаас болиоч гээд орилсон чинь нөгөө залуучууд та нарт ямар хамаатай юм гээд зам гарч бид хоёр дээр хүрч ирээд гэх залуу нь намайг эхлээд тэвэрч аваад унагаагаад мөн түүний эхнэр гэх нь намайг ойчсон байхад үснээс зулгаагаад дарсан.Тэгээд миний нүүр лүү тэр , хоёр тал талаас өшигчөөд байсан. Тэгэхэд миний шүд эвгүй болсон. Би болон бид нарын зүгээс тэд нарын өөдөөс хөдлөөгүй тэр ын хацарт учруулсан гэмтлийг мөн учруулаагүй өөрсдөө замын эсрэг талд муухай орилоод зодоон хийгээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 215 дугаар хуудас/
8. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
9. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2021 оны 10 дугаар сарын 26-ны орой 21 цагийн үед ын хамт түүний ажил дээр пиво ууж байгаад харих гээд Дунд захын урд талд зам уруудаад алхаж явж байтал замын нөгөө талд хүмүүс шуугилдаад эмэгтэй хүмүүс аллаа гээд орилоод унасан. Тэгээр нь наанаас нь бид хоёр “хөөе болиоч” гээд орилтол эрэгтэй эмэгтэй ирсэн хүмүүс хүрч ирээд бид хоёрыг барьж аваад унагаад зодсон. Тэгээд тэнд байсан залуучуудаас цагаан куртиктэй намхан залуу нь бид нарыг салгасан. Ямар ч байсан би нүүрээ дараад хэвтсэн хэн хэнийг яаж зохиж зодсон мэдэхгүй... бид хоёрын зүгээс түүний хацрыг цохиж тийм болгосон зүйл байхгүй өөрсдөө замын хажуу талд орилолдоод байсан тэндээ гэмтсэн байх. Ямар нэг чулуу шидээгүй зүгээр “хөөе болиоч л” гэж хэлсэн өөр зүйл хэлж яриагүй...тухайн үед 2 эмэгтэй одоо тэр хацраа зүсүүлсэн гээд байсан залуу гурав л бид хоёр руу голчлон дайраад байсан. Цагаан куртиктэй намхан залуу салгаад намайг тэврээд барьсан байхад 2 эмэгтэй нь л над руу дайраад байсан. Тэгэхэд цаана орилоод нөгөө хацраа зүсүүлсэн гэх залуутай байсан. Тэгэхэд л шүдээ цохиулсан нүүр нь нил цус болсон босоод ирсэн... гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /1xx-ийн 59-60 дугаар, 225 дугаар хуудас/,
10. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
11. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би тогтоолыг хүлээн зөвшөөрөх эсэхээ өмгөөлөгч авч байж шийднэ одоо мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 190-191 /, ...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 192-193 /,
12. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
13. Хохирогч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр манай найз Дунд захад байрлах манай ажил дээр ирсэн. Тэгээд тэнд бид хоёр өнжөөд ажил тараагаад манай ажил дээр бид хоёр хүний тус бүр 3 лааз пиво уусан. Тэгээд ажлаас гарахад 21 цаг өнгөрч байсан. Тэндээс такси хөндлөн зам дээрээс барих гээд хүлээтэл олдохгүй болохоор нь доод зах тал руугаа ертөнцийн зүгээр зүүн талын засмал замаар уруудаад алхаад цэцэрлэгийн хажуу талд явж байтал замын баруун талд хүмүүс зодоон хийж байгаа бололтой эмэгтэйчүүд нь аллаа гээд орилоод байсан. Тэгэхээр нь би замын эсрэг талаас “болиоч” гэж орилсон. Тэгтэл “та нарт хамаагүй” гээд замын нөгөө талаас тэд нар гүйгээд ирсэн. Ирээд намайг намхан одоо тэр сүүлд нь хацар нь шалбарсан байсан залуу намайг заамдаж аваад намайг өмсөөд унагаасан. Тэгээд босоод иртэл эмэгтэйчүүд нь үснээс татаж аваад дахиад намайг унагаасан. Тэгсэн нөгөөдүүл нь намайг тал талаас өшигчөөд байсан. Тэгээд харахад ыг газар унагаасан өшигчөөд байсан. Тэгээд бид нарыг салж чадаагүй байхад л цагдаа нар ирж салгасан. Намайг газар унасан байхад тэр одоо хацар нь шалбарсан байсан залуу миний нүүр руу өшиглөсөн. Тэгэхэд миний шүд эвгүй болсон мөн чихнээс их цус гарсан болохоор цохиж зодоод байх тэнхэл байгаагүй... гүйж ирээд шууд унагаагаад тал талаас өшигчөөд байсан... Харин зодуулсандаа шаралхаад таксины жолоочийн гэх машины хаалга руу өшигчөөд бол авах нь авсан... тэд нар хоорондоо зодоон хийгээд эмэгтэйчүүд нь аллаа гээд орилоод байхаар нь би болиоч гэж л орилсон. Тэгтэл өөрсдөө зам хөндлөн гарч ирээд бид хоёрыг зодсон...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 21-23 /, ....шүдийг бол нь цохиж хугалсан. Тэр нь мөн намайг унасан байхад өшиглөсөн. гэх эмэгтэй нь намайг үсдэж дарсан байхад , хоёр хоёулаа тал талаас өшигчөөд байсан... шүдээ л янзлуулчихвал гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 24-25 /,
14. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: 2021 оны 11 сарын 27-ны өдөр орой 19 цагийн үед ажил тараад найз ын хамт явж байхад дунд захаас тахь олдохгүй доод зах уруудаад алхаж байхад замын цаад талд хүмүүс зодолдоод орилолдоод байсан. Эмэгтэйчүүд нь орилоод байхаар нь би болиоч гэж орилсон зам хөндлөн ******* гүйж ирээд намайг унагаад тэгээд найзууд нь ирээд тат талаас зодоод мөн гэж эмэгтэй үснээс зулгаагаад байсан. Тэгээд дараа нь жижиг тэрэг ирээд зодчихоод зугтаах гээд байхаар нь бас зууралдаад байж байтал цагдаа ирсэн, 650000-950000 төгрөг аас нэхэмжилж байгаа, Хавтаст хэрэгт нэхэмжилж байгаа баримтаа гаргаж өгөөгүй гэв.
15. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....2021 оны 10 дугаар сарын 26-ны орой Баянхонгор сумын 1 дүгээр багт байх Оргил баарнаас найз охин , найзууд болох , бид 4 явж байгаад дунд захын урд байрлах цэцэрлэгийн харалдаа замын баруун талд такси барих гээд явж байтал найз охин болох ын хөл өвдөөд гэсэн. Тэгэхээр нь би үүрээд явж байтал замын эсрэг талаас 2 эрэгтэй хүн манай найз охиныг эр хүний толгой дээр гарлаа, янхан гээд орилсон. Тэгэхээр нь би найз охиноо маргалдаад байж байтал шар дуу царайтай шүдээ цохиулсан гээд байсан ахын нөгөөдөх нь миний хөлнөөс бариад шүдээ цохиулсан гэх ах миний баруун талын хацар руу гараараа цохиод өшиглөчих шиг болсон. Тэгээд , хоёр ирж намайг салгаад такси зогсоосон байсан туунд намайг суулгасан. Тэгтэл тэр хоёр залуугийн нэг нь ирээд машины хаалга руу өшиглөчих шиг болсон хэн нь байсныг мэдэхгүй. Тэгээд таксины жолооч буугаад машин өшиглөлөө гээд цагдаа дуудсан. Тэгээд цагдаа дээр ирсэн... цагдаа дээр ирээд тэр ахыг шүдээ цохиулсныг нь мэдсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-34 /, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны Тухайн үед шар дуу царайтай өндөр ах намайг заамдаж барьж аваад нөгөөдөх нь одоо шүдээ цохиулсан гээд байгаа ах миний хөлнөөс бариад гараараа миний шанаа руу цохиод тэгээд би унасан. Тэгтэл миний хацар руу тэр шүдээ цохиулсан гэх ах хөлөөрөө миний баруун хацар руу өшиглөсөн. Тэгэхэд миний хацарт гэмтэл учирсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36 /,
16. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ:2021 оны 11 сарын 27-ны өдөр найз , найз охин *******, найз Бат –Эрдэнэ гэх хүмүүстэй Оргил бааранд орчхоод гараад явж байсан чинь найз охин ******* хөл өвдөөд байна гэхээр нь үүрээд цэцэрлэгийн урд явж байсан чинь замын цаад талаас хоёр эрэгтэй хүн эр хүний тэргүүн дээр гардаг овоо янхан бэ гэж орилоод тэгэхээр нь гүйж очоод эмэгтэй хүн янхан гэдэг хэн бэ гээд маргалдаад зогсож байсан чинь хөлөөс зулгаагаад, хажуу талаас шанаа хэсэг хүү цохисон. Тэгээд маргалдаад нь шанаа руу цохисон, нь хөлөөс зулгаасан, Одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
17. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Сая буюу 2021 оны 10 дугаар сарын 27-ны шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад би Баянхонгор сумын 1 дүгээр баг Хонгор Хаан банкны харалдаа засмал зам дээр хойноос урагш өөрийн эзэмшлийн приус 11 маркийн машинтай явж байтал миний баруун талд цагаан куртиктэй залуу гараа өргөсөн. Тэгээд зогстол цэцэрлэгийн хажууд руу ороод найзуудаа аваад явъя гэсэн. Тэгээд цэцэрлэг руу уулзвараар эргээд ортол 3-4 залуучууд хоорондоо зодолдоод нэг 2 эмэгтэй байснаас 1 эмэгтэй нь мөн зодолдоод байсан. Нөгөө эмэгтэй нь салгаад машинд суулгах гээд байсан. Тэгж байгаад тэнд байсан залуучууд 1-2 нь гүйж ирээд машинд суух гэхэд нэг шар царайтай ах чулуу барьж гүйж ирээд машины хаалга руу өшиглөөд машинаас татаж буулгаад байсан. Тэгээд салахгүй байхаар нь би цагдаад дуудлага өгсөн цагдаа удаа ч үгүй ирсэн... Намайг очиход дээр доороо ороод овооролдсон хэн нь хэнийгээ цохиод байгаа нь мэдэгдэхгүй хэвтэцгээсэн байсан. Миний машины баруун талын урд хаалга руу өшиглөсөн жоохон хонхойсон байсан тэгэхдээ зүгээр байна лээ ямар нэг гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 41-42 /,
18. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 487 дугаартай шинжээчийн: 1. *******ын биед зүүн дээд үүдэн 2 дугаар шүдний хүзүүвч хэсгийн хөндлөн хугарал (булгарал), дээд уруулын шарх, дотор салстын цус хуралт, язарсан шарх, дээд уруул, баруун чихний дэлбээ, нурууны зулгаралт, баруун чихний дэлбээ, хөхлөг сэртэнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх үйлдлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 % алдагдуулна.
5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна....гэх дүгнэлт / 1-р хх-ийн 109-110 /,
19. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 481 дугаартай шинжээчийн:
1. *******ын биед хоёр нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна булан доод зовхи, зүүн хөмсөгний дотор доод хэсэг, хэсэг, хамрын нуруу, баруун хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх үйлдлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна....гэх дүгнэлт / 1-р хх-ийн 104-105 /,
20. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 483 дугаартай шинжээчийн:
1. *******ын биед зүүн шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, дарах, шахах үйлдлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна....гэх дүгнэлт / 1-р хх-ийн 95-96 /,
21. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 484 дугаартай шинжээчийн:
1. биед гэмтэл тогтоогдсонгүй...гэх дүгнэлт / 1-р хх-ийн 99-100 /
22. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 482 дугаартай:
1. *******ийн биед зүүн өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна....гэх дүгнэлт / 1-р хх-ийн 90-91 /,
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь 2021 оны 10 дугаар сарын 27-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “” хүүхдийн цэцэрлэгийн хажууд иргэн О.тай маргалдан улмаар түүний нүүр, эрүү, хэсэгт бүлэглэн цохиж түүний шүдийг шүүгдэгч ******* цохиж, биеийн бусад хэсэгт *******, *******, ******* ******* нар нь цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч *******, ******* нар нь 2021 оны 10 дугаар сарын 27-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “” хүүхдийн цэцэрлэгийн хажууд иргэн *******ыг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд тус тус болсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь шүүдэгч *******ыг үүрч явах үед нь ойролцоо явсан шүүгдэгч ******* нь хоорондоо маргалдаж байна гэж бодож мөн “эр хүн хүн байж эмэгтэй хүнийг толгой дээр гаргалаа” гэсэн үг хэлснээс болж шүүгдэгч ******* нь ирж шүүгдэгч *******тай маргалдаж зодолдож улмаар шүүгдэгч *******ыг өмөөрч шүүгдэгч *******, *******, ******* нар бүлэглэн хохирогч *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******тай явсан шүүгдэгч *******ыг зүй бус үг хэллэг хэлснээс болж шүүгдэгч *******ыг ирж маргалдах үед шүүгдэгч *******тай бүлэглэн түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах үед шүүгдэгч *******, *******, ******* нар нь *******ыг өмөөрч бүлэглэн *******ыг зодсон үйл баримт болсон байна. Энэ үйл баримт нь хохирогч *******, *******, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн 497, 491, 483, 484, 482 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч *******, *******, *******, ******* нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.
Дээрх үйл баримт нь шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч *******, ******* нарыг хохирогч *******т төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь шүд унасан, шүд эмчлүүлэх 650.000-950.000 төгрөгийг нэхэмжлэх талаар илэрхийлсэн боловч эмчилгээний талаарх холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй хавтаст хэрэгт хавсаргаагүй тул шүүгдэгч *******, , *******, ******* нарыг хохирогч *******т төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. Хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. Шүүх шүүгдэгч *******, *******, , *******, ******* нарт нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1.3-д заасан “ эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан тэдэнд нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулав.
Харин шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1.3-д заасан “ эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулав.
Шүүгдэгч ******* нь урьд нь Баянхонгор аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар нийт 6 жил 06 сарын хорих ялаар шийтгэгдэж ялаа эдэлж байгаад Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний 166 дугаартай шүүгчийн захирамжаар шүүхээс оногдуулсан 06 жил 06 сарын хорих ялаас 01 жил 07 сар 03 хоногийг биеэр эдэлж, эдлээгүй үлдсэн 04 жил 10 сар 27 хоногийн хорих ялаас 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, мөн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар хоригдол *******ын эдлээгүй үлдсэн 02 жил 10 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Баянхонгор аймгийн Баянхонгор сум дотор зорчих хил хязгаарыг тогтоож шийдвэрлэсэн байна. Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн тэмдэглэлээр шүүгдэгч ******* нь эдлэх ёстой 1057 хоногийн ялаас 425 хоногийн ялыг эдэлж 632 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээгүй талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 632 хоногийн буюу 01 жил 08 сар 09 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын нийт хэмжээг тогтоож шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгч *******т зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа түүнийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 11 дүгээр гудамжны 11 тоот хашаанаас Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг, төв эмийн сан, Баянхонгор сумын Засаг даргын тамгын газар, 3, 9 дүгээр багийн төв зэргээр зорчих үүргийг хүлээлгэж техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогтой ын , овогт ын , овогт гийн , овогт ын нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус, Шүүгдэгч овогт ийн , овогт гийн нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч овогтой ын , овогт ын , овогт гийн , овогт ийн , овогт гийн нарыг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч овогт ын ыг хоёр / 02 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан хоёр / 02 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 632 хоног буюу нэг жил найман сар ес / 01 жил 08 сар 09 хоног /-ийн хугацааны зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах нийт ялыг нэг жил арван сар ес / 01 жил 10 сар 09 хоног /-ийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт тус тус оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тус тус хийлгэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 11 дүгээр гудамжны 11 тоот хашаанаас Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг, төв эмийн сан,Баянхонгор сумын Засаг даргын тамгын газар, 3 болон 9 дүгээр багийн төв зэргээр зорчих үүргийг хүлээлгэж техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
8. Шүүгдэгч , *******, *******, *******, *******, ******* нар нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч , *******, *******, *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч , *******, *******, *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ