| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2024/0011/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/28 |
| Огноо | 2024-03-07 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,
Улсын яллагч **,
Шүүгдэгч ***
Шүүгдэгчийн өмгөөлөгч **
Хохирогч ** /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ** нарт холбогдох эрүүгийн ** тоот хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны 06 дугаар сарын 01-ний өдөр ** аймаг ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн эрх зүйч мэргэжилтэй, ** ХХК-д ажилладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, ** тоотод оршин суух хаягтай, ** овогт ** /РД:**/ гэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны 03 дугаар сарын 06-ны өдөр **аймаг ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, ** суух хаягтай, ** хянан харгалзсан, ** овогт ** /РД:**/ гэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны 05 дугаар сарын 15-ний өдөр ** төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, ** ХХК-д сантехникч, ** ажилтай, ам бүл **, ** хүүхдийн хамт, ** тоотод оршин суух хаягтай, **овогт ** /РД:**/ гэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ** нар бүлэглэн, 20** оны 11 сарын 22-ноос 23 нд шилжих шөнө машин механизм ашиглан ** гэх газраас иргэн ** 4 тооны үхрийг шунахай сэдэлтээр хулгайлж иргэнд ** төгрөгийн хохирол учруулсан гэмт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь шинжлэн судлав.
Нэг. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч ** нар бүлэглэн, 2023 оны 11 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө машин механизм ашиглан С** гэх газраас иргэн ** 4 тооны үхрийг шунахай сэдэлтээр хулгайлж хохирогч ** төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
1.Шүүгдэгч ** өгсөн: “...2023 оны 11 сарын 22-ны шөнө байсан. Бид гурав 11 дүгээр сарын 21-нд нь уулзсан. Тэгэхэд *** ээж нь бие муу 11 сарын 26-нд хагалгаанд орно 6,000,000 төгрөг хэрэгтэй гэж ярьж байсан. Тухайн үед гэрт мал нь эзгүй очиж гэр, өвөлжөөг нь янзлаад архи уугаад байж байсан. Согтуу байхад тухайн мал орж ирээд мал гаргасан. Гэм буруугаа ухаараад тухайн эзэнд нь 6 сая төгрөгийг нь өгсөн...” гэх мэдүүлэг,
2. Шүүгдэгч ** өгсөн “...2023 оны 11 сарын 22-ны шөнө би ажилтай байхад намайг дуудсан. Очиж мал гаргаж, ачсан нь үнэн. 11 сарын 21-нд бид гурав **очиж уусан. Би 11 сарын 22-нд ажилтай байсан. Орой нь би очиж мал гаргаж ачсан. Гэм буруугаа хүлээж байгаа..” гэх мэдүүлэг,
3. Шүүгдэгч ** өгсөн “...2023 оны 10 сарын үед манай ээж хотод эмнэлэгт хэвтэхэд элэгний хорт хавдартай гэсэн. 11 сарын 21-нд хотоос ** бид 2 хамт ирсэн. Манай ээж ямар ч найдваргүй, эмчилгээгүй гээд 11 сарын 20-нд ** сум дээр өөрийн дүү ** гэдэг хүн дээр очиж хэд хононо гэсэн. **эгч дээр ээжийгээ хүлээлгэж өгсөн. 11 сарын 21-ний орой бид нар манай гэр, өвөлжөөг янзалж байхад хойноос ** ахын үхэр ирсэн. Уг нь манай эндхийн үхэр биш байсан. Тэдгээр үхрийг ороод ирэхээр нь бид нар 4 үхрийг нь хулгай хийгээд авчихсан. Гэм буруугаа хүлээж байгаа..” гэх мэдүүлэг,
4. Хохирогч **: ...Би хохирол болох 6.000.000 төгрөгийг авсан тул надад гомдол санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэгийг
Мөрдөн шалгах ажиллагаанд:
1. Хохирогч ** өгсөн “...2023 оны 11 дүгээр сарын ** сумаас 2 Хино маркийн тээврийн хэрэгсэлтэй 39 тооны үхэр ачиж 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн орчимд **гэх газарт Занданбал нэртэй хүнд аваачиж өгсөн. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө 09 цагийн үед ачиж явсан үхрээ үзтэл 4 тооны үхэр дутуу байсан. Тэгээд ** ойр орчмоор хайхад тухайн үхэр олдоогүй. Тухайн үхрийг хайж явахад үхрийн мөр үлдсэн байсан. Тэр мөрийг хөөж явахад мотоциклтой хүн хөөгөөд айлын саравч дээр аваачсан байсан. Тэгээд тухайн үхрийг нэлээд хайж байгаад саравч дээр байсан айл руу ороход нэг залуу хэвтэж байсан. Тухайн залууд танай гадна байгаа үхрээс 4 үхэр дутуу байна гэж хэлсэн. Орсон гарсан бүх мөр нь танай гадаа байна. Чи авсан байна гэж хэлсэн. Тэгсэн нөгөө залуу би тухайн үхрийг авсан гэж хэлсэн. Тэгээд нөгөө залуу би таны үхрийг нядалсан байгаа. Нядалсан газраа аваачиж өгье гэж хэлэхээр нь тэр залууг дагаж явсан. Миний алдсан үхрүүд нь буруу талын чих хойноосоо ухам имтэй, улаан гуна, мөн адил имтэй ягаан халзан үнээ, адилхан имтэй улаан халзан гунж, адил имтэй ягаан халзан бяруу байсан. Би тухайн 39 тооны үхрээ С** гэх газарт оршин суудаг Б.Занданбал гэх нэртэй хүнд үхрүүдээ маллуулахаар аваачиж өгсөн. Би алдсан 4 тооны үхрээ 10 сая төгрөгөөр үнэлж Хаан банкны ** тоот дансанд 6,000,000 төгрөгийг шилжүүлж авсан. Би үлдсэн мөнгөө буцааж олж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/,
2. Хохирогч ** дахин өгсөн: “...Би 39 тооны үхрээ танил * гэж хүнд хариуцуулж хүлээлгэж өгсөн. Би хүлээлгэж өгөхдөө ямар нэгэн гэрээ хэлцэл болон хүлээлгэж өгсөн тэмдэглэл үйлдээгүй амаар ярилцаж тохиролцсон юм. 39 тооны үхрээ Сэлэнгэ аймгийн Бэлэндалай гэх газарт Занданбалтай ярилцаж байгаад хөдөө замын ховилд машинаа зогсоогоод буулгасан юм. Хэн нэгэн айлын гадаа болон өвөлжөө дээр буулгаагүй. ** нь малыг ** харуулна гэж надтай ярьж байгаагүй би тэр талаар мэдэхгүй. Би ** гражид **эхнэр болон ** нарын хамт очсон. Намайг очиход граж дотор** гэх 2 залуу байсан. Тухайн үед манай малын мөр болон ачиж явсан машины мөр цасан дээр харагдаж байхаар нь **хандаж чи миний малыг авч явсан байна даа гэж тулгатал **хэлэхдээ тэгсэн ахаа би авсан гэж хэлээд зам заагаад граж руу явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/,
3. Иргэний нэхэмжлэгч ** өгсөн “... Шинжээч ** гаргасан шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би 2022 онд Улаанбаатар хотоос 3,500,000 төгрөгөөр тээврийн хэрэгслээ худалдаж авсан. Би ** 2010 оноос хойш гэр бүл болж хамт амьдарсан. 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Одоо ** суманд 4 хүүхдийн хамт ам бүл зургуулаа амьдардаг. Энэ жил манайх ** аймгийн ** сумын төвд айлын байранд байгаа. Тиймээс хороололд гэр эзгүй байгаа. Машины гражид мах буулгасан талаар би огт мэдээгүй. Би өөрийнхөө машиныг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-р хуудас/,
4. Гэрч ** өгсөн “...** сумаас 2023 оны 11 дүгээр сарын 20-ний орой 18 цагийн орчимд миний таньдаг ах ** гэх хүн 39 тооны үхрээ надаар хариулж маллуулах гээд том тээврийн хэрэгслээр ачаад **өөрийн биеэр надад хүлээлгэн өгөөд өөрийн хадам ** гадаа буулгаад тэгээд ** суманд орой ирж хоносон. Тэгээд би өглөө эхнэр ** явуулж үхэр бүртгээд дүү **т хүлээлгэн өгөөд ир гээд явуулсан. Тэгсэн эхнэр буцаж ирээд үхрээс 5 тооны үхэр дутуу байна гэсэн. Тэгээд би үхрийн эзэн **ыг дагуулаад үхрээ бүртгэх гээд явсан. Очоод үхрээ бүртгэхэд 4 тооны үхэр дутуу байсан. Дутуу үхрээ хайгаад явсан. Тэгэхэд шинэ цас орсон байсан учир мөрийг нь хөөгөөд явтал мотоциклоор үхрийг туугаад **ын гэрийн гадаа ирсэн байсан. Ингээд үхрүүдийг тээврийн хэрэгсэлд ачсан бололтой мөр байсан, ** ах манай үхэр амьд байвал авчраад тавчих гэж хэлсэн чинь Сайхан суманд хойд хороололд гаргачихсан байх гэсэн, тухайн тээврийн хэрэгслийн мөрийг хөөгөөд явтал Сайхан суманд орж, Сайхан сумын хойд хороололд байрлах хашаанд байдаг граш нь дотор хийгээд махыг цээж бөгсөөр зүүгээд арьсыг нь хуулаад **а гэх залуу, Хаагаа хочит **, бас танихгүй залуучууд үхрүүдийг шулаад байж байсан. Ц** 3 очсон гэсэн түүнээс би очоогүй хөдөө өвс ачиж байсан. Миний санахад улаан гуна-1, хүрэн халзан үнээ-1, улаан ягаан бяруу-1, нөгөө нэг үхрийг зүсийг нь санахгүй байна. Манай хадам дүү ** оролцсон байсан, тэгээд хэлж чадаагүй, харин **нар тохиролцож, ** 6.000.000 төгрөг, дээрээс нь хавар 3 сард 4 тооны үхэр амьдаар нь авахаар тохирсон тэгээд 6.000.000 төгрөгийг миний дансаар ** авсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 68-р хуудас/,
5. Гэрч **ийн өгсөн “...2023 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр манай ээж хагалгаанд орохоор байсан чинь шинжилгээний хариу жаахан тааруу гарсан учир хэсэг эмчилгээ хийлгэж байгаад дахин шинжилгээ өг гэсэн. Тэгсэн Т** суманд байдаг миний нагац эгч Бямбаа нь ээжийгээ аваад ир эгч нь 7 хоног асаръя гэсэн. Тэгээд дүү ** хүргэж өгөхөөр явсан. Ээжийг ** эгчийн гэрт хүргэж өгчхөөд шуурга болоод байна мал хунар эзгүй байгаа би түрүүлээд явлаа гээд замаас унаанд суугаад дарин тэр өдрийнхөө орой гэртээ харьсан байсан. Яг унаагаар явж байгаа талаараа хэлээгүй. Харин би тэр өдөр ** уулзвар байгаа таньдаг ах ** үхэр ачсан машинд нь дайгдаж суугаад ** сум руу явж байтал замд цасан шуурга болоод цааш явах боломжгүй байсан тул замдаа ** суманд ирж **ахын таньдаг айлд хоноод маргааш нь буюу 2023 оны 11 сарын 22-ны өглөө 11 цагийн орчимд шуурга гайгүй болохоор нь үхрээ ачиж хөдлөөд замдаа сааталгүй явсаар орой 16 цагийн орчимд байсан арай нар жаргаагүй байсан. ** гэх газарт дүү **ын гэрийн гадаа очоод өвөлжөөнийх нь ард 100 метр орчим зайтай ачиж ирсэн үхрүүдээ буулгаад **т хүлээлгэж өгөх гэсэн чинь ** гэртээ байхгүй байсан. Хэсэг хүлээж байгаад ирэхгүй болохоор нь маргааш ирье гээд** ахыг дагуулаад ** сумын төвд манай гэрт ирж амарсан. Тэгээд 2023 оны 11 сарын 23-ны өглөө эрт байсан цаг анзаараагүй ** ах буцахдаа ** гэх газраас 600 боодол өвс авахаар болсон хүн байхгүй болохоор эртхэн очиж ачъя гээд манай нөхөр ** болон ажлынх нь хоёр залууг дагуулаад Өвсөө ачихаар явсан. Явахдаа намайг очиж үхрээ тоолоод **т хүлээлгэж өгөөрэй гэж хэлээд явсан. Би тэднийг явсны ардаас 09-10 цагийн орчимдын гэрт яваад очсон чинь ** гэx залуутай хамт унтаж байсан. Тэгээд чамд хэлж байсан үхрийг ** аймгаас ачаад ирсэн чи гарч ирээд тоолж аваарай гэж хэлчхээд би өөрөө гэрээс түрүүлж гараад ** ахын ачиж ирсэн үхрийг тоолсон. Нийт том жижиг нийлээд 39 тооны үхэр байсан чинь тоолж үзэхэд 34-35 гээд тоо нь дутаад байсан Би бүр 10 гаруй удаа тоолсон боловч дутаад байсан. Харин ** миний араас гарч ирээд "Аниа энэ үхэр ** ахын үхэр байсан юм уу би мэдээгүй урьд шөнө 4 үхрийг нь авчихсан" гэж хэлсэн. Би чи юу солиороод байгаа юм бэ энэ өвөлжөөн дээр Цэдэндорж ахын үхэр л ирнэ шүү дээ мэдрэл муутай юм яриад байх юм. Чи тэр үхрүүдийг нь авч ирж тавь гэсэн чинь тэр үхрүүд одоо байхгүй нядалчихсан гэж хэлсэн. Тэгээд хэнтэй нядалдаг юм бэ гэсэн чинь ** хоёртой хамт авсан юм гэж хэлсэн. Та **г байгаа дээр яваад ** ахыг аваад ир гэхээр нь би шууд ** гэх газар луу явж очоод **ахад шууд хэлж чадаагүй. Учир нь өөр олон хүн байсан учир ичээд хэлж чадаагүй. Хэлэхдээ үхрийг чинь бүртгэсэн чинь 4 үхэр дутаад байна. Та очоод үхрээ бүртгээд ямар ямар зүсмийн үхэр дутуу байна бүртгээд өгөөч гээд ** ахыг аваад ** гэрт ирсэн. Тэгсэн ** нь явчихсан ** гэртээ ганцаараа хүлээж байсан. Тэгээд ** ах үхрээ бүртгээд 4 үхэр дутчихлаа хаачив гээд хамт ойр хавиар хэсэг хайж байгаад манай дүү өөрөө бүх үнэнээ хэлье гээд дүү нь таны үхэр гэдгийг мэдэлгүй 4 үхрийг нь авчихсан юм. Амьд байгаа бол авч ирээд тавьчих гэсэн чинь одоо амьд байхгүй нядалчихсан. Одоо хаана байгааг нь би зааж өгье гэж хэлээд **н сумын төв рүү хөдөлсөн. Замдаа ахаа уучлаарай таны үхэр гэдгийг мэдээгүй. Манай хоёр найз над дээр ирж архи ууж байхад гэрийн гадаа өвөлжөө руу баахан мал ороод ирсэн. Тэгсэн манай найз **өө бэлэн хоол ороод ирлээ гээд 4 үхрийг нь барьж аваад уячихсан. Тэгээд өнөөдөртөө яах юм** ** хоёр яараад нядалчихсан юмаа гэж хэлсэн. Тэгээд явсаар ** хороололд **ын гэрийн хашааны гадна очсон. Хашаа руу ороход байшингийн залгаа авто машины граж байсан. Тэр граж дотор орсон чинь ** хоёр үхрийн арьсыг махнаас салгаад хуулчихсан Үхрүүдийг нядлахдаа шууд арьстай нядлаад зөөсөн байсан. Махаа өлгөөд арьсыг нь хуулаад байж байсан. Би өөрийнхөө утас дээр зургийг нь дарж авсан. **т тийм үхэр авч ирж байгаа талаар огт хэлээгүй. Тухайн ** гэх хүн нь манайн нөхөр **тай ярилцаж тохиролцоод үхрийг нь онд оруулж өгөөд хөлсөнд нь хурдан удмын даага авахаар ярилцаж тухайн 39 тооны үхрийг наашаа авч ирсэн юм. Тэгээд манай мал ** сумын нутагт хадам дүүгийн мал дээр байгаа бид хоёр өөрсдөө **сумын төвд байгаа болохоор арай холдоод байсан учир ойр байгаагаар нь **ын гэрт буулгаж маллуулахаар шийдсэн. Тэгээд үхэр буулгахдаа ** хэлэх гэсэн чинь гэртээ байхгүй байсан болохоор хүлээлгэх өгч чадалгүй өвөлжөөнийх нь гадаа буулгачихсан юм. Уул нь энэ үхрийг авч ирэхээс өмнө манай нөхөр ** нь дүү **тай утсаар ярьж ** ахын үхрийг авч ирж харъя гэж ярьж байсан. ** нар нь ахаа уучлаарай бид нар нэгэнт баригдсан юм чинь цагдаа сэргийлэх гээд яах вэ бид хохирлыг чинь төлж барагдуулна гээд байсан. Өөр юм хэлэхгүй байна. Би сүүлд нь дүү **аас асуусан чинь би яах юм бэ үхрийн эзнийг нь хэн гэдгийг мэдэх хэрэгтэй гэж хэлсэн. Тэгсэн найзаа мөнгө олъё, хүүхэндэе гээд байсан тэгээд хулгай хийсэн юм гэж хэлсэн. Чи чадахгүй хийхээр бол та хоёр өөрсдөө хулгай хий гэж хэлэхгүй яасан юм бэ гэж асуусан чинь би гэртээ ганцаараа байгаа бас ээж өвтэй байгаа гэр эзгүй байх хойгуур гэр орон шатаагаад, мал хунар хулгайлаад байх юм бол яах билээ гэж би айгаад л тэр хулгай хийхэд нь тусалсан юм гэж хэлсэн. Аав маань өөд болсон түүнээс хойш манай дүү ** нь ээж **й хамт амьдарч байгаа. Ээж маань 2023 оны 06 сараас хойш гэнэт бие нь муудаад шинжилгээ өгсөн чинь элэгний хорт хавдар гэсэн онош тогтоогдсон. Түнээс хойш байнга асарч байгаа. Ээжид хагалгаа хийхэд 6 сая төгрөг гэсэн. Тэглээ ч манай ах дүү нар болон ээжийн ах дүү нар нийлээд мөнгийг нь бэлэн болгочихсон. Тэгээд хагалгаанд орох гэсэн чинь эмчилгээгүй болсон хагалгаанд орох юм бол зүрх нь дийлэхгүй юм байна гэж хэлсэн. Тэгээд хагалгаа хийхгүй уух эм бичиж өгөөд явуулсан одоо тэр эмээ уугаад гэртээ ирчихсэн байгаа. Ямар ч хагалгааны зардалд мөнгө хэрэг болоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 70-71-р хуудас/
6. "Капитал зууч” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн “Toyata Estima маркийн ** улсын дугаартай ногоон өнгийн гэр бүлийн зориулалттай суудлын автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2023 оны 12 сарын 01-ний өдрийн байдлаар 3.000.000 төгрөг байна... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-31-р хуудас/
7. "Капитал зууч” ХХК-ийн 2023 оны 12 сарын 01-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай дүгнэлтээр “улаан зүсмийн шүдлэн эр үхэр 1 толгой, улаан зүсмийн үнээ 1 толгой, ягаан халзан зүсмийн үнээ 1 толгой, улаан халзан зүсмийн бяруу 1 толгой, ...дээрх 4 тооны үхрийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2023 оны 12 сарын 01-ний өдрийн байдлаар нийт 4.900.000 төгрөг байна... гэх шинжээчийн дүгнэлт 39-42-р хуудас/,
8. Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01-р хуудас/,
9. 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-4, 5-8-р хуудас/,
10. Эд зүйл хураан авсан тухай гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15-р хуудас/,
11. 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18, 19-22-р хуудас/,
12. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 23-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар үйлдсэн гэм хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ** нарыг бүлэглэн, машин механизм ашиглан ** гэх газраас иргэн **ын 4 тооны буюу олон тооны үхрийг шунахай сэдэлтээр хулгайлж 4.900.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 олон тооны мал хулгайлж, 2.2 бүлэглэж, 2.4 машин механизм ашиглаж гэж мал хулгайлах гэмт хэргийн үйлдлийн шинжийг хуульд тодорхойлсон ба шүүгдэгч нарын үйлдэлд тохирч байх бөгөөд, мал хулгайлах гэмт хэргийн шинжүүдийг хангаж байна.
Шүүгдэгч ** нар нь хулгайлсан 4 тооны үхэрийг барьж, элбэж нядалсан, ** нь уулан дээр хүн харах, мал махыг машинаар зөөж тээвэрлэх зэргээр гэмт хэрэгт бүлэглэн хамтран оролцсон тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т зааснаар "Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ" гэж заасны дагуу гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн буюу гэмт хэргийг санаатай хэлбэрээр үйлдсэн байна. Тодруулбал өөрсдийн үйлдэл нь хууль бус, бусдын өмчлөлийн үхэр гэдгийг мэдсэн атлаа олон тооны үхэрийг хулгайлан нядалж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн үйл баримт нь нотлох баримтаар хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Иймд шүүгдэгч шүүгдэгч ** нарыг бүлэглэн, машин механизм ашиглан, бусдын олон тооны мал хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн ** тоот хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
“Капитал зууч” ХХК-ний 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлт …улаан зүсмийн шүдлэн эр үхэр 1 толгой, улаан зүсмийн үнээ 1 толгой, ягаан халзан зүсмийн үнээ 1 толгой, улаан халзан зүсмийн бяруу 1 толгой...” “...дээрх 4 тооны үхрийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2023 оны 12 сарын 01-ний өдрийн байдлаар нийт 4.900.000 төгрөг байна тогтоосон байна.
Хохирогч ** шүүх хуралдаанд “...Би хохирол болох 6.000.000 төгрөгийг авсан тул надад гомдол санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болно.
Шүүгдэгч ** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ** Хаан банкны ** тоот дансанд 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн, шүүгдэгч ** нар нь шүүгдэгч **т тус бүр 2 сая төгрөгийг төлж барагдуулна гэх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийг улмаас бусдад учруулсан хохиролоо төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч **нарыг бусдын олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Ч.Лхагвасүрэнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч: “...Шүүгдэгч ** нарыг бусдын олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүнд ял оногдуулах нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч ** нарыг тус бүр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг оруулж байна....” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч ** нар: ...Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусад учруулсан хохиролоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл байдал байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүдэгч нар шүүх хуралдаанд өгсөн эцсийн мэдүүлэгтээ: ...хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оноож өгнө үү ... гэсэн болно.
Шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан санал, дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хэдэн хэдэн нөхцөл байдал байгаа бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар хуульчилсан байна.
Шүүгдэгч ** нарын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалууд, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч ** нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул тэдэнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ** улсын дугаартай “Toyota estima” маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч ** болох нь шүүгдэгч **ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч **ийн өгсөн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байх тул битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож тээврийн хэрэгслийг өмчлөгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5-д зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь үнэлгээ тогтоох тухай шинжээчийн дүгнэлтээр 3,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд тээврийн хэрэгслийн үнэ 3.000.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн /** 1.000.000 төгрөг, ** 1.000.000 төгрөг, **аас 1.000.000 төгрөг/-ийг тус бүр гаргуулж улсын орлогод оруулах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан модон иштэй төмөр сүх, хар өнгийн бариултай хутга 1 ширхэг, шар өнгийн бариултай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, үхрийн шир 8 ширхэг, 6 ширхэг эвэр, 4 ширхэг толгой, шуудайтай үхрийн мах, малын гэдэс зэргийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон боловч эд мөрийн баримтаар шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ** овогт **, ** овогт **, **овогт **нарыг бүлэглэн машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч **ыг 1 жилийн хугацаагаар, **ыг 1 жилийн хугацаагаар, **ыг 1 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч Э** энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5.Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ** улсын дугаартай “Toyota estima” маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн өмчлөгч **д буцаан олгосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5-д Тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон 3,000,000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс (Э** 1,000,000 төгрөг, **аас 1,000,000 төгрөг, **аас 1,000,000 төгрөг) гаргуулж улсын орлогод оруулж албадлагын арга хэмжээ авсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан модон иштэй төмөр сүх, хар өнгийн бариултай хутга 1 ширхэг, шар өнгийн бариултай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, үхрийн шир 8 ширхэг, 6 ширхэг эвэр, 4 ширхэг толгой, шуудайтай үхрийн мах, малын гэдэс зэргийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон боловч эд мөрийн баримтаар шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН