Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Жавхлан,

Улсын яллагч: Б.Хурц,

Иргэний нэхэмжлэгч, хохирогчийн төлөөлөгч: Ж.Пунцаг,

Иргэний хариуцагч: Д.Цогтбаатар, түүний өмгөөлөгч А.Зүмбэрэл /ҮД-1660/,

Шүүгдэгч: Г.Сэрээнэндорж, түүний өмгөөлөгч Ө.Одгэрэл /ҮД-0466/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түвдэн овогт Гомбосүрэнгийн Сэрээнэндоржид холбогдох эрүүгийн 201526020178 тоот дугаартай, 18 хавтас хэргийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1963 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төмөр замын инженер мэргэжилтэй, Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгт төмөр замын инженер ажилтай, ам бүл 3, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 3 дугаар хороолол, 76 дугаар байрны 9 тоотод эхнэр, охины хамт оршин суух, 2001 онд “Монголын хүндэт төмөр замчин” тэмдэг, 2005 онд “ОХУ-ын хүндэт төмөр замчин” тэмдэг, 2008 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2011 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, ЕС63042612 регистрийн дугаартай, Түвдэн овгийн Гомбосүрэнгийн Сэрээнэндорж.

 

            Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Г.Сэрээнэндорж нь  Улаанбаатар төмөр зам  Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар ажиллаж байхдаа  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай  хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 47 дугаар зүйлийн 47.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтуудыг зөрчин 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр  Арвижих групп  ХХК-тай  ОХУ-д үйлдвэрлэсэн, ТГМ23В загварын шинэ, ашиглалтанд явж байгаагүй сэлгээний илчит тэргийг 816,000,000 төгрөгөөр худалдан авахаар худалдах, худалдан авах  гэрээ байгуулж хууль тогтоомжоор олгогдсон эрх мэдлээ илтэд хэтрүүлсний улмаас  Арвижих групп  ХХК-иас дээрх гэрээний дагуу нийлүүлсэн ОХУ-д 1987 онд үйлдвэрлэсэн, ашиглалтын хугацаа дууссан ТГМ23В загварын сэлгээний илчит тэргийг 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр  Улаанбаатар төмөр зам  Хувь нийлүүлсэн нийгэмлэгт хүлээлгэн өгч 330,000,000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Сэрээнэндорж мэдүүлэхдээ:

2012 онд Улаанбаатар төмөр зам  Хувь нийлүүлсэн нийгэмлэгт ерөнхий инженерээр ажиллаж байгаад Улаанбаатар төмөр зам  Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар томилогдсон. Намайг ажиллаж байх хугацаанд төмөр замын тээвэр ихэссэн учраас нэмж вагон авах хэрэгтэй болсон. Улмаар 2013 онд 816 сая төгрөгөөр вагон авахаар төлөвлөгөөнд тусгасан. Үүний дагуу 2013 оны 6 дугаар сарын 10-нд Арвижих групп  ХХК-тай ОХУ-д үйлдвэрлэсэн, ТГМ23В загварын сэлгээний илчит тэргийг худалдаж авах гэрээ байгуулсан. Арвижих групп ХХК 10 сард сэлгээний илчит тэргийг оруулж ирсэн бөгөөд биднийг очиж үзэхэд их бие нь хуучин,  хөдөлгүүр нь шинэ буюу модернизац хийсэн илчит тэргийг оруулж ирсэн байсан. Модернизац гэдэг нь одоо манайд ажиллаж байгаа Загал нэртэй зүтгүүр юм. Манай улсад арав гаруй ийм зүтгүүр байдаг юм. Тэгээд гэрээн дээрээ шинэ илчит тэрэг авна гэж заасан шүү дээ гээд Арвижих групп  ХХК-нд үлдэгдэл мөнгийг нь шилжүүлэлгүй явсан...Бид гэрээн дээрээ шинэ гэсэн заалт оруулсан байсан болохоор мөнгийг нь шилжүүлэх юм бол хууль зөрчих гээд байсан юм. Тэгээд хэрвээ цаашид энэ зүтгүүрийг ашиглаж болох юм бол гэрээгээ өөрчилье гэсэн. Гэрээгээ өөрчлөхдөө хоёр жилээр крантины хугацаа тогтоогоод Арвижих групп ХХК-нд өгөх ёстой мөнгөнөөс 5 хувийг нь авч үлдсэн. Энэ зүгтгүүрийг 2013 оноос 2017 он одоо хүртэл манай байгууллага ашиглаж байгаа. Энэ зүтгүүрийг ашигласнаар хоногт 10 орчим вагон засдаг. Монгол, Оросын хамтарсан өмчийг тогтоохдоо жил болгон ирдэг хамтарсан комисс гэж байдаг. Энэ комисс нь Улаанбаатар төмөр зам  Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн тухайн жилд болсон бүх гэрээг үзээд акт тогтоодог. Мөн хоёр жил тутамд хөндлөнгийн байгууллагаар аудит хийлгэдэг. Монгол Оросын хамтарсан комисс болон аудитын байгууллагын дүгнэлтүүдэд энэ тусгагдаагүй. Мөн намайг тендерийн тухай хууль зөрчсөн гэж байгаа. Манай Улаанбаатар төмөр зам  Хувь нийлүүлсэн нийгэмлэг улсаас 50 хувь хамааралтай гэдгээр явдаг. Манай байгууллага 1939 оноос хойш улсын төсвөөс нэг ч төгрөг авч байгаагүй, зөвхөн өөрийнхөө хөрөнгөөр санхүүждэг. Хэрвээ тухайн зүтгүүрийг гадаад валютаар авсан бол өнөөдрийн ханшийн зөрүүнд үнэ нь унасан байгаа. Хэрвээ энэ зүтгүүрийг манай улс үйлдвэрлэдэг байсан бол бид дотоодоосоо авч болох байсан. Мөн ашиглалтын хугацаа дууссан гэж байгаа. Зүтгүүр ашиглалтын хугацаа 25 жил байдаг. Гэхдээ энэ бол зөвхөн илэгдэл хоргодолыг тооцдог. Жишээлбэл байшин 60 жилийн настай гэж үзэх юм бол манай төмөр замын бүх байшин 60 жил болсон. Үүн дээр модернизац хийгээд шинэчилж, өөрчлөөд явж байгаа. Намайг албан тушаалаа хэтрүүлсэн гэж байгаа. Хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүсээс ганцхан Уранцэцэг гэдэг хүн л миний эсрэг мэдүүлэг өгсөн байдаг. Би нэг ч хүнийг гарын үсэг зур гэж дарамтлаагүй. Хэрвээ дарга гарын үсэг зураад доод ажилчид нь зурахгүй бол би хариуцлага хүлээнэ гээд зуруулдаг жишиг байдаг. Гэхдээ би тийм зүйл хийгээгүй. Уранцэцэг гэдэг хүний хувьд түүнийг би орон тооны цомхтголд оруулсан болохоор надад тэгж хандсан байх. Бидний худалдаж авсан зүтгүүр өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа юм чинь өртөгөө олсон байгаа гэж үзэж байна. Энэ зүтгүүрийг авснаар 2014 онд би нэг ч вагон гаднаас түрээсэлж аваагүй. Үүнээс бодох юм бол маш үр дүнтэй ажилласан. Хохирол гэхээр агуулахад муудсан барааг хэлэх байх. Би энэ хэрэгт шалгагдаад хоёр жил болох хугацаанд намайг өршөөлийн хуульд хамруулж болно гэсэн. Би хэрэг хийгээгүй учраас өршөөлийн хуульд хамрагдахгүй гэсэн. Улаанбаатар төмөр зам бол олон улсын гэрээтэй байгууллага. Би компанийн хуулийг удирдлага болгодоггүй. Монгол Улсын хуульд энэ хуульд заагаагүй бол олон улсын гэрээг баримтлана гэсэн байдаг. Би албан тушаалаа ашиглан өртөгийг нь хэтрүүлээд тухайн зүтгүүрийг худалдаж авсан бол өршөөлд хамрагдаад явж болох байсан. Ер нь намайг энэ хэрэгт холбогдуулах болсон шалтгаан нь албан тушаал авах сонирхол байсан байх. Одоо би бүгдийг нь өгсөн...Тендер зарлаагүй. Зар тараасан зүйл байхгүй. Манай байгууллагын төлөвлөгөө тухайн оныхоо 12-1 дүгээр сарын үед гардаг гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Д.Цогтбаатар мэдүүлэхдээ:

Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 330,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Зүтгүүр худалдах, худалдан авах гэрээг Улаанбаатар төмөр зам  Хувь нийлүүлсэн нийгэмлэгээс ирүүлсэн. Бидний гэрээнд модернизац хийгдсэн гэсэн байсан. Гэтэл энэ үгийг дарсан байсан. Улаанбаатар төмөр зам  Хувь нийлүүлсэн нийгэмлэгээс өмнөх албан бичгээ хүчингүй болгосон хоёр бичиг байгаа. Тэр бичигт намайг хохирол учруулаагүй, өөрсдийгөө хохирогч гэж үзэхгүй байна гэж байхад өөр байдлаар нэхэмжлээд байгааг зөвшөөрөхгүй. Бид үлдэгдэл төлбөрөө Улаанбаатар төмөр зам  Хувь нийлүүлсэн нийгэмлэгээс авч татварын өрөө төлөх хүсэлтэй байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч, хохирогчийн төлөөлөгч Ж.Пунцаг мэдүүлэхдээ:

Миний хувьд Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаас өгөгдсөн үүргийн дагуу байгууллага төлөөлж оролцож байна. Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгт учирсан хохирлыг иргэний хариуцагчаар төлүүлэх хүсэлтэй байна. Хавтаст хэрэгт тусгагдсан төлбөрийн зөрүүг гаргуулж өгнө үү гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад гэрч Х.Итгэлтийн өгсөн:

 “... “Арвижих групп” ХХК-иас Улаанбаатар төмөр замд нийлүүлсэн ТГМ23-1056 серийн зүтгүүр нь 1987 онд үйлдвэрлэгдсэн, хуучин, ашиглалтын хугацаа дууссан байгаа нь Монгол Улсын Засгийн Газрын  2005 оны 233 дугаар тогтоолоор баталсан “Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох журам”-ын 71 дүгээр зүйлийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл 1987 онд үйлдвэрлэгдсэн байгаа нь ашиглалтын 25 жилийн хугацаа дууссан гэсэн. ... зүтгүүрт үзлэг шалгалтыг Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн хэрэглээний шинжлэх ухааны дэргэдэх үл эвдэх сорилын төвөөр шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулсан байсан. Уг дүгнэлтээр ТГМ23-1056 зүтгүүрийн гол рам нь 30 хувийн нөөцтэй гэж гарсан. ... “Арвижих групп” ХХК нь 1987 онд үйлдвэрлэгдсэн ашиглалтын хугацаа дууссан зүтгүүрийг хууль дүрэм журам зөрчөөд нийлүүлсэн байсан. ... Зүтгүүрийн гол эд анги бол рам буюу их бие байдаг юм. ТГМ23-1056 зүтгүүрийн их бие нь хуучнаараа ямар нэг засвар хийгдээгүй байсан. Харин 2012 онд үйлдвэрлэгдсэн шинэ дизел хөдөлгүүрийг 2013 онд угсарч тавьсан байсан. Нэг ёсондоо хуучин раман дээр шинэ дизел хөдөлгүүр хүчний дамжуулгыг угсарсан байсан ...” гэх мэдүүлэг /11-р хх-н 224-227-р хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Энхболдын өгсөн:

“... Уг зүтгүүр нь 1987 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн ТГМ23-1056 төрлийн гидро зүтгүүр байгаа юм. Уг зүтгүүрийн ашиглалтын хугацаа дууссан, төлөвлөгөөт засварын хугацаа дууссан байсан. Зүтгүүрийн ашиглалтын хугацааг ЗГ-ын 2005 оны 233 дугаар тогтоолоор бүх төрлийн зүтгүүр вагоны ашиглалтын хугацааг 25 жил  гэж зааж өгсөн байдаг. Ийм болохоор зүтгүүрийн ашиглалтын хугацаа дууссан. Ашиглалтын хугацаа дууссан ОХУ-д хэрэглэгдэхээ больсон зүтгүүрийг авч ирсэн нь буруу. Уг зүтгүүр эвдрэхгүй, гэмтэл гарахгүй гэсэн баталгаа байхгүй. Хамгийн гол нь эвдэрсэн тохиолдолд манай улс болон ОХУ засварлаж чадахгүй. Уг зүтгүүр 1987 онд үйлдвэрлэгдсэн болохоор одоо сэлбэг эд анги нь байхгүй ...” гэх мэдүүлэг /11-р хх-н 230-р хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Азжаргалын өгсөн:

“... 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай засварын депод ТГМ23 сэлгээний илчит тэргийг “Арвижих групп” ХХК-иас нийлүүлсэн. ... Уг зүтгүүрийг хүлээлцэхээр хяналт шалгалт хийхэд “Арвижих групп” ХХК нь төмөр замтай байгуулсан гэрээнд шинэ ашиглалтанд явж байгаагүй гэж зааж өгсөн байхад 1987 онд үйлдвэрлэгдсэн их засвар хийсэн зүтгүүр байна гэж үзэн хүлээн аваагүй ... сэлгээний илчит тэргийг хүлээн авах ажлын хэсэг дахин үзлэг шалгалтыг хийхэд гэрээнд нэмэлт өөрчлөлт орсон гэдэг шалтгаанаар хүлээн авахаар болж 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр илчит тэргийг хүлээн авсан ...”  гэх мэдүүлэг /11-р хх-н 232-233-р хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Энхжаргал мэдүүлэхдээ:

“... 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр үнийн комиссын хурал замын даргын өрөөнд болсон ба хурлын тэмдэглэлийг харахад вагоны албаны дарга Наранбат нар танилцуулсан байсан. ... “Арвижих групп” ХХК-г хэрхэн яаж  сонгон шалгаруулсныг мэдэхгүй байна. Би зөвхөн хурлын тэмдэглэл бичсэн ...” гэх мэдүүлэг /11-р хх-н 238-р хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.Болдын өгсөн:

“... 2013 оны УБТЗ-ын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд Зүүн Хараагийн вагон депод 830.000.000 төгрөгөөр сэлгээний илчит тэргийг худалдан авахаар тусгаж өгсөн. ... Улмаар ОХУ-ын “Экспресс сервис” ХХК нь 25.000.000 рубль, “Синара-Транспортные Машины” ХХК нь 27.325.000 рублиэр шинэ ТГМ23 нийлүүлэх үнийн санал ирүүлсэн. Энэ үед Сэрээнэндорж дарга намайг болон хангамжийн албаны дарга Наранбат бид хоёрыг өрөөндөө дуудаад “Арвижих групп” ХХК-аас 567.375 ам.доллараар шинэ ТГМ23 нийлүүлнэ гэсэн бичиг өгсөн ба уг үнийн санал дээр Сэрээнэндорж дарга надад 800,000,000 төгрөгөнд багтааж гэрээ байгуул гээд цохсон байсан. ... 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр  “Арвижих групп” ХХК-тай гэрээ байгуулсан ба гэрээнд ашиглалтанд явж байгаагүй шинэ ТГМ23 сэлгээний илчит тэрэг нийлүүлнэ гэж заасан байгаа. Уг гэрээнд миний зүгээс виз олгож гарын үсэг зурсан. ... Гэрээ байгуулагдсанаас хойш хэсэг хугацааны дараа сэлгээний илчит тэргийг хүлээн авах гэхэд  “Арвижих групп” ХХК нь гэрээний нөхцлөө зөрчиж шинэ биш хуучин 1987 онд үйлдвэрлэгдсэн сэлгээний илчит тэрэг оруулж ирсэн байсан учир ажлын хэсэг татгалзсан. ... Гэтэл “Арвижих групп” ХХК-иас Сэрээнэндорж даргад гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай албан бичиг хүргүүлсэн байсан ба уг албан бичигт Сэрээнэндорж дарга “татгалзах зүйлгүй” гэж надад цохсоны дагуу гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Арвижих групп” ХХК-иас нийлүүлсэн ТГМ23 зүтгүүрийг хүлээн авч, үндсэн хөрөнгөд бүртгэсэн. ... “Арвижих групп” ХХК  нь хэнээс яаж мэдэж үнийн санал ирүүлсэн гэдгийг мэдэх зүйл алга байна. Олон нийтэд зарлаж мэдээлээгүй. ... Танайх яг үнэндээ шинийг нийлүүлж чадах уу гэхэд чадна гэж байсан. Одоо тэр хүний нэрийг нь мэдэхгүй байна. 30 гаруй насны залуу байсан. ... Сэрээнэндорж дарга “гэрээнд өөрчлөлт оруулахад татгалгах зүйлгүй” гээд надад цохсон байсныг би худалдан авалт борлуулалтын алба руу шилжүүлсэн. Тэгээд уг алба болон хуулийн албаар дамжаад өөрчлөлт орсон ...” гэх мэдүүлэг /15-р хх-ийн 41-43-р хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Түвшинтөрийн өгсөн:

“... 2013 оны 10 дугаар сарын 23 -ны өдөр Зүүн Хараагийн вагон депод очиж сэлгээний илчит тэргэнд үзлэг шалгалт хийхэд худалдах худалдан авах гэрээнд шинэ, ашиглалтад явж байгаагүй гэж заасан байхад “Арвижих групп” ХХК-ийн нийлүүлсэн илчит тэрэг нь 1987 онд үйлдвэрлэгдсэн хуучин илчит тэрэг байсан. 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дахин сэлгээний илчит тэрэг хүлээн авах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд очиж ажилласан. ... би бол техникийн үзүүлэлтийн талаар л шалгалт хийсэн. Уг сэлгээний илчит тэргийн гол рам нь 1987 онд үйлдвэрлэгдсэн байсан. Харин дизел хөдөлгүүр нь 2012 онд үйлдвэрлэгдсэн байсан. Манай мэргэжлийн яриагаар бол модерзинаци буюу өөрчлөн тоноглосон зүтгүүр байсан ...” гэх мэдүүлэг /15-р хх-н 45-46-р хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ё.Батбуянгийн өгсөн:

“... ТГМ23В зүтгүүрийн хувьд вагоны албанаас 2013 онд захиалга ирүүлж 2013 оны хөрөнгө оруулалтын төсөвт 830,000,000 төгрөгөөр төлөвлөгдөж 2013 оны дугаар сарын 08-ны өдрийн Ерөнхий хорооны хурлаар авч хэлэлцэгдэн ТГМ23В зүтгүүрийг худалдан авах төсөвт 830,000,000 төгрөгийг тусгаж өгч 2013 оны төсвийн төлөвлөгөөнд тусгаж өгч баталсан. Улмаар 2013 ондоо Зүүнхараагийн ачааны вагон засварын депод ТГМ23В сэлгээний илчит тэргийг худалдан авсан. Гэхдээ би худалдан авалт нь хууль журмын дагуу явгадсан, ямар аж ахуй нэгжээс худалдаж авсан гэдгийг огт мэдэхгүй бана. Учир нь манай төмөр зам нь хуулийн хэлтэстэй хуулийн хэлтэс нь гэрээ хэлцэлээ хянадаг, худалдан авалт борлуулалтын албатай энэ алба нь худалдан авч буй бараа бүтээгдэхүүнд үнийн судалгаа хийж үнийн комиссын хурлаар оруулж батлуулж худалдан авалт явуулдаг юм. Үнийн комиссын хуралд манай төлөвлөгөө эдийн засгийн албанаас хүн оролцдоггүй юм. Тийм болохоор би угт ТГМ23 сэлгээний илчит тэргийн талаар сайн мэдэх зүйл алга байна. Ямар ч байсан 2013 оны Улаанбаатар төмөр замын төсвийн төлөвлөгөөнд 830,000,000 төгрөгөөр ТГМ23 сэлгээний илчит тэрэг худалдан авах төсөв нь багтаж батлагдсан ...” гэх мэдүүлэг /15-р хх-н 48-49-р хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Мөнхбаярын өгсөн:

“...Намайг Зүүн хараагийн вагон депод ажиллаж байхад манай депод ТГМ23Б загварын хуучин сэлгээний тэрэг ашиглагдаж байсан. Уг хуучин сэлгээний тэрэг нь сүүлийн жилүүдэд эвдрэл гэмтэл гараад ашиглалтанд хэрэглэхэд зохимжгүй болсон. Улмаар 2013 оны 10 дугаар сарын 21-ны өдөр манай Зүүнхараагийн вагон депод “Транссервис” компанийн 2 орос албан тушаалтан ТГМ23В загварын сэлгээний тэргийг хүлээлгэн өгсөн. ТЭр үед манай депогийн дарга, орлогч дарга, миний бие болон машинч Тулгаа бид нар бүгд байлцаж байгаад ТГМ23В загварын сэлгээний тэргийн ажиллагаа болон техникийн байдал, бичиг баримтыг хүлээн авч акт үйлдсэн юм.

            Уг шалгалтаар манай депод нийлүүлсэн ТГМ23В зүтгүүрийн их бие буюу кузов нь 1987 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн, татах байгууламж буюу авто угсраа нь 1986 он үйлдвэрлэгдсэн зүтгүүр байсан. Уг зүтгүүрийг асааж ажиллагааг нь шалгахад ямар нэгэн техникийн доголдол илрээгүй асаалтын ажиллагаа хэвийн байсан. Явах эд ангийн хос дугуйн байдал нь нэг удаа зоролтонд орсон зоролтонд орсон гэсэн нь уг зүүтгүрийн дугуй нь урд ашиглагдаж байсан гэсэн үг. Кузовын хана дээвэр нь гэмтэлгүй, шал нь 15 хувийн зэврэлттэй байсан. Тормозны тоноглол болон асаалтын систем, гэрэлтүүлгийн ажиллагаа, гидро дамжуулгын ажиллагаа, жолоочийн удирдлага зэрэг нь хэвийн ажиллагаатай байсан.

            Харин элсний систем,  мал хамагч, машинчийн кабины 2 талын толь байхгүй байсан. Мөн дагалдах бичиг баримтуудыг нь нийлүүлсэн компанийн хүмүүс нь манайд хүлээлгэж өгснийг актанд тусгаж хүлээн авсан.

            ..... Би яг өөрөө захиалж байгаагүй. Гэхдээ миний бодлоор шинэ ТГМ23В сэлгээний тэрэг авна гэж захиалга өгсөн гэж бодож байна. Учир нь ер нь вагон депод хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөөр бараа, эд зүйл худалдан авахдаа дандаа шинийг худалдаж авдаг юм. Тийм болохоор шинэ ТГМ23 зүтгүүр нийлүүлэгдэнэ гэж бодож байсан юм аа. Гэтэл 1987 онд үйлдвэрлэгдсэн хуучин ТГМ23В нийлүүлэгдсэн. Уг зүтгүүр нийлүүлэгдэхээс өмнө манай Зүүнхараагийн депод ашиглагдаж байсан зүтгүүр ч гэсэн 1980-аад оны л зүтгүүр байсан. Яг оныг нь одоо санахгүй байна. Гэхдээ адилхан зүтгүүр байгаа юм. Манай хуучин зүтгүүрээс ялгагдах зүйл нь мотор, удирдлагын ажиллагаа нь шинэ л байснаараа ялгаатай байсан.

            Уг зүтгүүрийн нийлүүлэгдсэнээс хойш манай депо зүтгүүрийг үйл ажиллагаандаа ашиглаж байтал 2014 оны 06 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна. Зам тээврийн яамнаас үзлэг, шалгалт хийнэ гэсэн удирдамж ирсний дагуу Энхболд, Итгэлт гэдэг улсын байцаагч нар манай депод ажиллаж үзлэг шалгалт хийсэн. Үзлэг шалгалтаар манайд нийлүүлэгдсэн ТГМ23В зүтгүүрийг шалгахад ашиглалтын хугацаа дууссан, Монгол Улсын хилээр хөдлөх бүрэлдэхүүн нэвтрүүлэх журмын заалт зөрчсөн, суурийн радио станцаар тоноглогдоогүй байна, төлөвлөгөөт засварыг эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар хийлгээгүй, ОХУ-ын “Транссервис” ХХК-н зүтгүүр засварлах эрхтэйг батлах баримт бичиг байхгүй, обьектийн гэрчилгээ байхгүй гэдэг үндэслэлээр зүтгүүрийн үйл ажиллагааг зогсоож улсын байцаагчийн акт тавьж, зүтгүүрийг лацадсан. 2014 оны 10 дугаар сард замын дарга Сэрээнэндорж шалгалтаар ирж тухайн үеийн нөхцөл байдлыг танилцуулахад сэлгээний тэргийг ашиглалтанд оруул гэсэн үүрэг өгч цахилгаан гаргасны дагуу улсын байцаагчийн лацыг авч зүтгүүрийг ашиглаж эхэлсэн. Гэтэл удалгүй дахин Зам тээврийн яамнаас улсын байцаагч нар ирж шалгалтын зөрчлийг арилгаагүй байж зүтгүүрийг ашиглалтанд оруулсан байна гээд дахин зүтгүүрийг лацадсан.

            Дахин лацадсаны дараа ШУТИС-ын үл эвдэх сорилын төвийн мэргэжилтэн нараар зүтгүүрийн метал хийцэд ашиглалтын үлдэгдэл нөөцийг тодорхойлох шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулсан. Дүгнэлт гарсны дараа зүтгүүрийн холбогдох баримт бичгийн хамт дүгнэлтийг Зам тээврийн яаманд хүргүүлсний дараа улсын байцаагч актаа цуцалж лацаа авч зүтгүүрийг ашиглалтанд оруулсан. Уг зүтгүүр одоо болтол Зүүнхараагийн депод ашиглагдаж байгаа. / 15-р хх-н 51-52 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Тулгаагийн өгсөн:

“... Би Зүүнхараа дахь вагон засварын төвд 2008 он туслах машинчаар ажилд ороод 2011 оноос эхлэн үндсэн машинчаар одоог хүртэл ажиллаж байна. Миний ажил бол сэлгээний илчит тэргээр засварт орох гэж байгаа засвараас гарч байгаа вагоныг сэлгээний тэргээр зөөж байрлуулах ажилтай нэг ёсондооо зүтгүүрийн жолооч гэсэн үг юм. Манай депод хуучин 1980 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн ТГМ23Б загварын сэлгээний илчит тэрэг байсыг би мөн хариуцан ажилуулдаг байсан. УГ сэлгээний тэрэг маань үйлдвэрлэгдээд удчихсан олон жил ашиглалтанд явчихсан сэлбэг хэрэгсэл нь үйлдвэрлэгдэхээ больчихсон байсан. Манай засварын төвийн ажилчид өөрсдөө монголчилох маягаар сэлбэг хэрэгслийг нь засаад ашиглаад байсан. Ерөнхийдөө манай депо шинэ ТГМ-тэй болох саналаа дарга нартаа тавьж байсан.

            Улмаар 2013 оны 10 дугаар сарын 21-ны өдөр манай депод “Арвижих групп” ХХК-с нийлүүлж байгаа гээд ТГМ23В загварын сэлгээний тэргийг орос мэргэжилтний хамт хүлээлгэж өгсөн. Тухайн үед орос инженер нь ТГМ23В сэлгээний тэргийг асааж өгч зааварчилгааг надад өгсөн. Уг зүтгүүрийг хүлээж авахад манай депогийн дарга, ерөнхий инженер, мастер гээд бүх хүмүүс байсан. Сэлгээний хуучин тэрэг байсан. Уг сэлгээний тэрэгт шинэ мотор суурилуулж тавьсан, цахилгааны мантажийг нь шинээр тавьсан байсан. Бусад эд анги нь өөрийнхөөрөө буюу 1987 оны эд ангиудтай хос дугуй нь нэг удаа зоролтод орчихсон байсан.

             Уг сэлгээний тэргийг ажиллуулж үзэхэд асаалтын систем,  гэрэлтүүлгийн ажиллагаа, машинчийн кабины агааржуулалтын ажиллагаа, жолоодлогын удирдлага гидро дамжуулах ажиллагаа зэрэг нь хэвийн ажиллагаатай байсан. Харин зүтгүүрийн машинчийн хоёр талын толины суурь нь байхгүй, мал зайлуулагч байхгүй, элс цацагч байхгүй байсныг манай депо өөрсдөө хийхээр болж ТГМ23В зүтгүүрт техникийн комиссын акт үйлдэж хүлээн авсан.

            Зүтгүүрийг хүлээж авснаас хойш өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглээд байж байтал 2014 оны 06 дугаар сард өдрийг нь санахгүй байна Зам тээврийн яамнаас улсын байцаагч нар шалгалтаар ирж ТГМ23В зүтгүүрийн үйл ажиллагааг зогсоож лацадсан. Ямар шалтгаанаар үл ажиллагааг нь зогсоосон гэдгийг би мэдэхгүй байна. 2014 оны 11 дүгээр сард би ээлжийн амралтаа аваад ажилдаа орсон чинь зүтгүүрийн лацыг аваад ажилд нь оруулчихсан байсан. Улмаар одоо хүртэл ТГМ23В загварын зүтгүүр манай депод хэвийн ажиллаж байна. ТГМ23В зүтгүүр нь засварын төв дотроо засварт орж байгаа болон засвараас гарч байгаа ачааны вагонуудыг хашаан дотроо зөөвөрлөх л үүрэгтэй жижигхэн сэлгээний тэрэг байгаа юм. Түүнээс биш вагоны толгой биш. ... Манайд хуучин ашиглагдаж байсан зүтгүүр нь ТГМ23В загварын 1980 оны зүтгүүр байсан юм. Харин сүүлд нийлүүлэгдсэн зүтгүүр нь 1987 онд үйлдвэрлэгдсэн ТГМ23В загварын сэлгээний тэрэг байгаа юм. Ер нь үндсэн кузов болон эд ангиуд нь яг адилхан харин сүүлд нийлүүлэгдсэн ТГМ23В сэлгээний тэрэг нь шинэ мотор тавигдсанаараа л ялгаатай. Бусад эд анги бол хуучин сэлгээний тэрэгтэй яг адилхан байгаа юм. / 15 дугаар хавтас 59-60 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Наранбатын өгсөн:

“... Гэрээ болон холбогдох бичиг баримтуудаас харахад манай худалдан авалт борлуулалтын албаар уг асуудал шийдэгдээгүй байна. Учир нь “Арвижих групп” ХХК-ийн 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 019 дугаартай үнийн санал нь Г.Сэрээнэндоржид ирсэн байна. Мөн уг үнийн санал дээр Г.Сэрээнэндорж дарга 800,000,000 төгрөгөнд багтааж авах гэрээ байгуул гэж шууд цохолт хийсэн байна. Тийм болохоор даргын өгсөн үүрэг даалгаварын дагуу үнийн комиссын хуралд худалдан авалт борлуулалтын албанаас “Арвижих групп” ХХК-иас зүтгүүрийг худалдаж авах саналыг оруулж үнийн комиссоор шийдүүлсэн байна. ... Ямар учраас тендер зарлаагүйг би мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /15 дугаар хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Хишигбаяр мэдүүлэхдээ:

“... 2013 оны сүүлээр сар өдрийг нь санахгүй байна. Манай депод ТГМ23В загварын сэлгээний тэрэг нийлүүлэгдэж 2 орос инженер ирж манай машинч нарт сэлгээний тэргийг ажиллуулах заавар өгч бид нарт хүлээлгэн өгсөн. Тухайн үед манай засварын төвийн ажилчид уг ТГМ23В зүтгүүрт техникийн байдалд нь үзлэг хийж акт үйлдсэн. Манайд нийлүүлэгдсэн ТГМ23В сэлгээний илчит тэрэг нь модернезаци хийгдэж мотоор шинээр суурилуулсан, үндсэн кузов нь хуучин буюу 1987 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн сэлгээний тэрэг байгаа юм. Уг сэлгээний илчит тэрэг нь одоо хүртэл манайд хэвийн ажиллагаатай ашиглагдаж байна ...” гэх мэдүүлэг /15 дугаар хавтаст хэргийн 57 дугаар хуудас/,    

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Лоёнсүрэнгийн өгсөн:

“... манайд нийлүүлэгдсэн ТГМ23В загварын сэлгээний илчит тэргийн нишиг татах төхөөрөмж буюу авто угсраа нь 1986 онд үйлдвэрлэгдсэн, их бие буюу кузов нь 1987 онд үйлдвэрлэгдсэн, моторыг нь шинээр суурилуулж тавьсан, гидро дамжуулга, редуктор, дугуйны тулк зэрэгт нь их засвар хийсэн, хос дугуй нэг удаа зоролтонд орчихсон хуучин ТГМ23В загварын сэлгээний тэрэг нийлүүлсэн. Уг сэлгээний тэрэгний техникийн байдал нь бүгд хэвийн ажиллагаатай байсан тул акт үйлдсэн. ... Улмаар үүнээс хойш зүтгүүрийг ашиглахгүй байж байгаад 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дахин ажлын хэсэг томилогдож, Зүүн хараа депод ажиллаж “Арвижих групп” ХХК-тай анх байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэ биш модернезаци буюу шинэчлэн засварласан сэлгээний тэрэг болгосон гээд уг сэлгээний тэргийг албан ёсоор хүлээн авч акт үйлдсэн ...” гэх мэдүүлэг /15 дугаар хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ш.Жамъяангаравын өгсөн:

“... 2013 оны 7 дугаар сард улсын баярын өмнөх өдрүүдээр буюу 8, 9-ний үед Мөнх-Эрдэнэтэй Орхон аймгийн ГОК-ын төв оффис дээр таараад бид хоёр мэнд усаа мэдэлцсэн. Тухайн үед бид хоёр 9 жилийн дараа тааралдсан өдөр байсан. Учир нь би 2004-2010 онд Монгол улсад байгаагүй, гадаад улсад байсан. Монгол улсад ирснээс хойш Мөнх-Эрдэнэтэй огт таараагүй, Орхон аймагт амьдарч байсан юм. Бид хоёр мэнд ус мэдээд ярьж байтал Мөнх-Эрдэнэ хоёулаа улсын баярын дараа 3 хоног Оросын холбооны улс явах хэрэгтэй, чи орчуулга хийгээд өгөөч, зардлыг чинь даана гэж хэлэхээр нь тэгье гээд зөвшөөрсөн. Тухайн үед юуны тухай орчуулга хийлгэх гэж байгаа талаараа хэлээгүй, өөрийнхөө 99110069 гэсэн утасны дугаараа надад өгөөд, баярын дараа утсаар ярихаар тохироод явцгаасан. Баярын дараа Мөнх-Эрдэнэтэй утсаар яриад хэзээ явах вэ гэж асуутал билет олдохгүй байна би өөртөө авчихлаа чи өөрөө нэг билет олоодох гэхээр нь би хамаатны эгчтэйгээ ярьж нэг билет олоод 2013 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн онгоцоор Мөнх-Эрдэнэтэй хамт нисэж ,Оросын холбооны улсын Москва хот орсон. Тухайн үед тус тусдаа билет авсан болохоор өөр өөр суудал дээр сууж таараад юм ярих боломж олдоогүй. Москва ороод метронд суугаад явж байх замд Мөнх-Эрдэнэ сэлгээний тэрэг зүтгүүр авах гэж байгаа талаараа надад энэ утаснууд руу залгаад, аль нь бид хоёрын байгаа газраас ойрхон байна хугацаа бага байгаа болохоор хурдхан очиж уулзаж үзэх хэрэгтэй байна гээд баахан утасны дугаар гаргаж ирээд, намайг яриулсан. Би утсаар ярьж асуутал бэлэн зүтгүүртэй газар байхгүй ганцхан “Транссервис” компани дээр бэлэн зүтгүүр байна гэж хэлснийг нь Мөнх-Эрдэнэд хэлтэл очиж үзье гээд Муром хот орж үзтэл хуучин зүтгүүр байсан. Тэгтэл Мөнх-Эрдэнэ танайд шинэ зүтгүүр байна уу бид нар шинийг авах сонирхолтой байна гэж хэлтэл шинэ байхгүй, шинийг үйлдвэрлэх юм бол жилийн дараа гарна, үнэ нь 2 сая доллар болно гэж хэлтэл өө тэгвэл үнэтэй юм байна гэж Мөнх-Эрдэний хэлснийг дамжуулан орчуулж хэлтэл, хямдхан зүтгүүр хэрэгтэй байгаа бол 1987 оны кузов бэлэн байна, түүн дээр бүх явах эд ангийг шинээр тавиад 7 хоногийн дотор бэлэн болгоод ажлын хөлстэйгээ 5,200,000 /таван сая хоёр зуун мянга рубль/-ээр өгье гэж Оросууд хэлтэл, Мөнх-Эрдэнэ тооны машин дээр монгол төгрөгөнд хөрвүүлж бодож үзээд, болж байна гээд зөвшөөрөөд, 7 хоногийн дараа ирж авья гэж хэлээд, бид хоёр Москва хот руу яваад, 3 хоноод байж байтал Мөнх-Эрдэнэ намайг хурдан ирж ажилдаа ор гээд дуудаад байна, би явлаа чи зүтгүүрээ асуугаадах гэхээр нь утасдаж асуугаад, надтай хамт ирсэн захирал гэнэт ажил гараад явах болчихлоо одоо яах билээ гэж асуутал та хоёр Владимир хотод хүрээд ир, итгэмжлэл хийх хэрэгтэй гэж хэлэхээр нь Мөнх-Эрдэнэд хэлтэл тэгье гэж хэлээд, тус хотод очиж нотариатын газраар манай Арвижих компанийг төлөөлж Жамъянгарав нь гэрээ байгуулж болно, захирал Мөнх-Эрдэнэ гэсэн итгэмжлэлийг Орос хэл дээр хийж нотариатаар баталгаажуулж, Транссервис компанид өгсөн. Учир нь Оросууд бид нар бэлэн мөнгө авахгүй, гэрээ хэлцэл хийж гаднаас мөнгө орж ирэх данс нээлгэж, компаний нэрээр мөнгөө авна гэсэн шаардлага тавьсан. Тухайн үед би Мөнх-Эрдэнийг чи өөрөө гэрээгээ хийчихээд яв гэж хэлтэл үгүй зүтгүүр бэлэн болоогүй байхад гэрээ хийхгүй эрсдэл хүлээнэ. Зүтгүүр бэлэн болоод Монгол руу ачигдахад үндсэн төлбөрийн урьчилгаа 70 хувь, Монголын хил даваад ороод ирэхээр нь 30 хувийн төлөлтийг хийнэ гэж өөрөө амаараа Оросуудтай тохиролцоод, надад итгэмжпэл хийж өгөөд, Монгол Улс руу онгоцоор ниссэн. Би онгоцонд суулгаж өгсөн. Монголд очсныхоо дараа Мөнх-Эрдэнэ зүтгүүрээ нийлүүлэх гэрээний хугацаа дуусчихаад байна, яаралтай угсруул, наад оросуудаа хурдлуул гээд байнга мессеж бичиж байсан. Би тэгэхэд нь яаруулаад байгаа, удахгүй гарна гэсэн. Би 7 хоног болгон очиж ажлын явцыг шалгаж байгаа гэж хэлж байсан. Зүтгүүр 7 хоногийн хугацаандаа гараагүй 2013 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр бэлэн болж, Монгол Улс руу ачигдсан. 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Мөнх-Эрдэний хийж өгсөн итгэмжлэлийн дагуу 1987 оны ТГМ23В 48-1056 загварын сэлгээний тэрэгний төлбөр эцсийн өртөө хүртлээ 5,200,000 /таван сая хоёр зуун   улсад 2013 оны 09 дүгээр сарын 15-нд ирсэн. 2013 оны 10 дугаар сарын 8, 9-ны үед Мөнх-Эрдэнэ над руу залгаад ачаа ирсэн байна, чи яаралтай баруун хараа дээр ирэхгүй бол болохгүй байна ачаа ирж байх замдаа Оросын холбооны улсад тонуулсан байна, чи ирээд шалгаадахаач гэж ярихаар нь би Орхон аймгаас явж очоод шалгаж үзтэл цонх нь хагарснаас өөрөөр ямар нэгэн асуудал гараагүй байхаар нь Мөнх-Эрдэнэд хэлтэл би Улаанбаатар хотоос маргааш очино, чи гаалийн бүрдүүлэлтийг нь хийгээд өгөөч гэж хэлэхээр нь Дархан-Уул аймагт очиж гаалийн бүрдүүлэлтийг нь хийгээд төлөх татвар 41 сая төгрөгийн татвар болж байсныг /яг нарийн тоог санахгүй байна гаалийн мэдүүлэг дээр бол байгаа/ нь Мөнх-Эрдэнэд факсаар явуулсан чинь төлчихлөө гэсэн баримт явуулсан. Зүтгүүр зүүн хараагийн депо дээр байсан болохоор гаалийн байцаагч лац ломбыг нь нээсэн. Маргааш нь Мөнх-Эрдэнэ ирж зүүн хараагийн төмөр замд хүлээлгэн өгч байхад дарга нь гэх залуу бид нар төмөр замд шинэ зүтгүүр авах гэж захиалга өгсөн шүү дээ энэ чинь хуучин зүтгүүр байна гэж хэлэхэд Мөнх-Эрдэнэ тиймээ мэдэж байгаа гэж хэлж байсан. ... Надад 50,000,000 /тавин сая/ төгрөгийн ажпын хөлс гэж хэн ч мөнгө төгрөг өгөөгүй. Мөнх-Эрдэнэ Монгол ирсний дараа зүтгүүр хүлээн авч байхад 300,000 гурван зуун мянган төгрөг шатахууны зардал, замын зардал гэж өгсөн, Орос улсад байхад буудлын мөнгө огт өгөөгүй, хоолны мөнгө гэж өдрийн 20,000 /хорин мянга/ төгрөгөөр тооцож үлдээсэн. Цогтбаатараас нэг ч төгрөг аваагүй ...” гэх мэдүүлэг /18 дугаар хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад шинжээч Э.Ганбаатарын өгсөн:

“... 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч комиссар П.Алтанцоожийн шинжээч томилох тогтоолын дагуу Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Зүүнхараа дахь сэлгээний илчит тэрэгний зах зээлийн бодит үнэлгээг тогтоохоор ажилласан. Үнэлгээг хийхдээ захиалагчаас ирүүлсэн материалуудтай нарийн танилцаж, мэдээллийг бүрэн ойлгож, нэмэлт ямар мэдээлэл байх, ямар мэдээллийг тодруулах, үнэлгээ хийхэд шаардлагатай бэлтгэл ажлыг хангасан. Сэлгээний илчит тэргэнд биечилсэн үзлэгийг Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч, комиссар П.Алтанцоож, Зүүнхараа вагон депогийн инженер М.Мөнхбаяр болон машинист зэрэг хүмүүсийг байлцуулан газар дээр нь буюу Зүүнхараад очиж эд хөрөнгийн өнгө үзэмж, марк загвар, үйлдвэрлэгдсэн огноо, техникийн үзүүлэлт, хүчин чадал, ашиглалтын байдал, өнөөгийн болон ирээдүйн төлөвийг сонирхож, зайлшгүй шаардлагатай мэдээллүүдийг олж авч, зах зээлийн үнэлгээг гаргасан. Сэлгээний илчит тэргийг бодитоор нь үзэж харж үнэлгээ хийсэн талаараа үнэлгээний тайлангын 3, 4 дүгээр бүлэгт тусгасан байгаа. Хөрөнгийн үнэлгээг гаргахдаа Монгол Улсын хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Олон Улсын үнэлгээний стандарт, бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зардлын хандлагын арга, харьцуулан зэрэгцүүлэх аргуудыг ашиглаж үнэлгээ хийсэн. Мэргэшсэн үнэлгээчин Г.Оюунчимэг нь 2012-2013 оны хооронд Улаанбаатар төмөр зам ХНН-ийн хөрөнгийн үнэлгээг хийхэд зүтгүүрийн депогийн үнэлгээ хийх багийн ахлагчаар ажиллаж байсан туршлагатай үнэлгээчин. Бид энэхүү үнэлгээг гадаадын зах зээлийн үнэ, Монголын зах зээлийн үнэ, өртөг зэргийг үндэслэн дүгнэлт гаргасан ...” гэх мэдүүлэг /18 дугаар хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/,

 

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 146-р хуудас/

- Баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл, хүээн авсан баримтууд /1-р хх-н 162-оос 2 дугаар хавтаст хэргийн 189-р хуудас/ ,

- Нэгжлэг хийх тухай тогтоол, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /9-р хх-н 211-218, 220-225-р хуудас/,

- Г.Сэрээнэндоржийн гэрт нэгжлэг хийсэн ажиллагааны бичлэг бүхий Си ди 2 ширхэг /2-р хх-н 219-р хуудас/,

- Бичиг баримт хүлээлгэн өгсөн тухай  тэмдэглэл /9-р хх-н 240-р хуудас/,

- Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /9-р хх-н 241-243-р хуудас/,

- Эд мөрийн баримт хураан авч хадгалах тухай тогтоол /9-р хх-н 244-245-р хуудас/,   

- Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 195 дугаар албан бичиг /10-р хавтаст хэргийн 121-р дүгээр хуудас/,

- Эрүүгийн хэргийг нэгтгэх /10-р хавтаст хэргийн 196-р хуудас/,

- Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /10-р хавтаст хэргийн 197-р хуудас/,

- 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хх/13/088 тоот Худалдах худалдан авах гэрээ /10-р хх-н 211-213-р хуудас/,

- 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хх/13/088 тоот Худалдах худалдан авах гэрээний нэмэлт гэрээ /10-р хх-н 214-215-р хуудас/,   

- Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тогтоол /10-р хх-н 19-р хуудас/,

- Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг 10-р хх-н 217-225-р хуудас/,

- Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №1137 тогтоолын хавсралт №1 /10-р хх-н 226-227-р хуудас/,

- 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №55 Зүтгүүр нийлүүлэх гэрээ /10-р хх-н 228-232-р хуудас/,

- “Арвижих групп” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх Голомт банкны дансны хуулга /11-р хх-н 13-18-р хуудас/,

- УБТЗ ХНН болон “Арвижих групп” ХХК-ий хооронд байгуулсан хх/13/088 тоот Худалдах худалдан авах гэрээний дагуу нийлүүлэгдэж буй ТГМ23В48 маркын 1056 заводын дугаартай сэлгээний тэргийг хүлээн авах талаарх хурлын тэмдэглэл /11-р хавтаст хэргийн 20-21-р хуудас/,

- 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №3/98 дугаар Техникийн комиссийн акт, лац тавьсан тухай тэмдэглэл /11-р хх-н 96-99-р хуудас/,

- ТГМ23В48 сэлгээний тэрэг хүлээж авсан тухай 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №3/98 дугаар акт /11-р хх-н 25-26-р хуудас/,

- “Арвижих групп” ХХК-ийн холбогдох баримт бичгүүд /11-р хх-н 37-79-р хуудас/,

- “Арвижих групп” ХХК-ий ОХУ-аас импортолсон ТГМ23В48-1056 төрлийн гидро зүтгүүрийн гаалийн бүрдүүлэлт хийгдсэн холбогдох баримт бичгүүд /11-р хх-н 82-88-р хуудас/,

- Монгол Улсын Зам Тээврийн Яамны 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 038/07/070/11 дугаар Зөрчил арилгуулах тухай албан бичиг /11-р хх-н 90-92-р хуудас/,

- “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /11-р хх-н 246-250-р хуудас, 12-р хх-н 1-р хуудас/,

- Баримт бичиг хураан авсан тэмдэглэл, хураан авсан баримтууд /12-р хх-н 62-95-р хуудас/,

-Баримт бичиг хураан авсан тухай тэмдэглэл, хураан авсан баримтууд /12-р хх-н 98-130-р хуудас/,

- Баримт бичиг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /12-р хх-н 138-154-р хуудас/,

- “Арвижих групп” ХХК-ийн 2012 оноос хойшхи татварын тооцооллын хүснэгт, татварын жилийн эцсийн тайлангууд /13-р хх-н 25-47-р хуудас/,

- “Арвижих групп” ХХК-ийн Голомт банкны дансны хуулга /13-р хх-н 60-65-р хуудас/,

- Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр хэрэгт хавсаргасан баримтууд /15-р хх-н 7-12-р хуудас/,

- 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хх/13/088 тоот Худалдах худалдан авах гэрээний нэмэлт гэрээ эх хувиараа /15-р хх-н 15-16-р хуудас/,   

- Төмөр замын газар, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн үл эвдэх сорилтын төв хоорондын хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг, Сэлгээний ТГМ23М48-1056 төрлийн илчит тэрэгний аралд үл эвдэх шинжилгээ хийсэн судалгааны тайлан /15-р хх-н 70-78-р хуудас/,

- Монгол Улсын Сангийн яамны зөвлөмж, тайлбар /15-р хх-н 127-129-р хуудас/,

-  Монгол банкны 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн рублын ханшийн лавлагаа /15-р хх-ийн 148 дугаар хуудас/,

- Г.Сэрээнэндоржийн ажил байдлын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /15-р хх-н 154-158-р хуудас/,

- Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрэм, хэлэлцээрийн хуулбар /15-р хх-н 226-239-р хуудас/,

- Монгол-Оросын Хувь Нийлүүлсэн Нийгэмлэг, Улаанбаатар Төмөр Замын Даргын “Журам батлах үнийн комисс томилох тухай” тушаал, Үнийн комиссын ажиллах журам, Монгол-Оросын Хувь Нийлүүлсэн Нийгэмлэг, Улаанбаатар Төмөр Замын Гэрээ байгуулах журамын хуулбарууд /15-р хх-н 250, 16-р хх-н 1-8-р хуудас/,

- “Арвижих групп” ХХК-ийн нэр дээр импортын гаалын бүрдүүлэлт хийгдсэн 13-2091005-13-I30326R дугаартай гаалын мэдүүлгийн дагалдах бичиг баримтууд /18-р хх-н 62-74-р хуудас/,

- Фото зургаар хүн таньж олуулсан ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /18-р хх-ийн 99-103-р хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, гэрч нарыг байцаахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Г.Сэрээнэндорж нь “Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар ажиллаж байхдаа “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдаж авах тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 47 дугаар зүйлийн 47.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.1  дэх заалтуудыг зөрчин 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Арвижих групп” ХХК-тай ОХУ-д үйлдвэрлэсэн,ТГМ23В загварын шинэ ашиглалтанд явж байгаагүй сэлгээний илчит тэргийг 816,000,000 төгрөгөөр худалдан авахаар худалдан авахаар  худалдах  худалдан авах гэрээ байгуулж хууль тогтоомжоор олгогдсон эрх мэдлээ илтэд хэтрүүлсний улмаас “Арвижих групп” ХХК-иас дээрх гэрээний дагуу нийлүүлсэн ОХУ-д үйлдвэрлэсэн, ашиглалтын хугацаа дууссан ТГМ23В загварын сэлгээний илчит тэргийг 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгт хүлээлгэн өгч 330,000,000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн “Тэгээд гэрээн дээрээ шинэ илчит тэрэг авна гэж заасан шүү дээ гээд Арвижих групп  ХХК-нд үлдэгдэл мөнгийг нь шилжүүлэлгүй явсан...Бид гэрээн дээрээ шинэ гэсэн заалт оруулсан байсан болохоор мөнгийг нь шилжүүлэх юм бол хууль зөрчих гээд байсан юм. Тэгээд хэрвээ цаашид энэ зүтгүүрийг ашиглаж болох юм бол гэрээгээ өөрчлье гэсэн.” гэх,

иргэний нэхэмжлэгч Ж.Пунцагийн “Улаанбаатар төмөр зам  Хувь нийлүүлсэн нийгэмлэгт учирсан хохирлыг иргэний хариуцагчаар төлүүлэх хүсэлтэй байна...330,000,0000 төгрөгийг иргэний хариуцагчаас нэхэмжлэнэ гэв.” гэх,

Мөрдөн байцаалтад гэрч Х.Итгэлтийн өгсөн:

 “... “Арвижих групп” ХХК-иас Улаанбаатар төмөр замд нийлүүлсэн ТГМ23-1056 серийн зүтгүүр нь 1987 онд үйлдвэрлэгдсэн, хуучин, ашиглалтын хугацаа дууссан байгаа нь Монгол Улсын Засгийн Газрын  2005 оны 233 дугаар тогтоолоор баталсан “Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох журам”-ын 71 дүгээр зүйлийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл 1987 онд үйлдвэрлэгдсэн байгаа нь ашиглалтын 25 жилийн хугацаа дууссан гэсэн. ... зүтгүүрт үзлэг шалгалтыг Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн хэрэглээний шинжлэх ухааны дэргэдэх үл эвдэх сорилын төвөөр шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулсан байсан. Уг дүгнэлтээр ТГМ23-1056 зүтгүүрийн гол рам нь 30 хувийн нөөцтэй гэж гарсан. ... “Арвижих групп” ХХК нь 1987 онд үйлдвэрлэгдсэн ашиглалтын хугацаа дууссан зүтгүүрийг хууль дүрэм журам зөрчөөд нийлүүлсэн байсан. ... Зүтгүүрийн гол эд анги бол рам буюу их бие байдаг юм. ТГМ23-1056 зүтгүүрийн их бие нь хуучнаараа ямар нэг засвар хийгдээгүй байсан. Харин 2012 онд үйлдвэрлэгдсэн шинэ дизел хөдөлгүүрийг 2013 онд угсарч тавьсан байсан. Нэг ёсондоо хуучин раман дээр шинэ дизел хөдөлгүүр хүчний дамжуулгыг угсарсан байсан ...” гэх мэдүүлэг /11-р хх-н 224-227-р хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч М.Энхболдын өгсөн:

“... Уг зүтгүүр нь 1987 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн ТГМ23-1056 төрлийн гидро зүтгүүр байгаа юм. Уг зүтгүүрийн ашиглалтын хугацаа дууссан, төлөвлөгөөт засварын хугацаа дууссан байсан. Зүтгүүрийн ашиглалтын хугацааг ЗГ-ын 2005 оны 233 дугаар тогтоолоор бүх төрлийн зүтгүүр вагоны ашиглалтын хугацааг 25 жил  гэж зааж өгсөн байдаг. Ийм болохоор зүтгүүрийн ашиглалтын хугацаа дууссан. Ашиглалтын хугацаа дууссан ОХУ-д хэрэглэгдэхээ больсон зүтгүүрийг авч ирсэн нь буруу. Уг зүтгүүр эвдрэхгүй, гэмтэл гарахгүй гэсэн баталгаа байхгүй. Хамгийн гол нь эвдэрсэн тохиолдолд манай улс болон ОХУ засварлаж чадахгүй. Уг зүтгүүр 1987 онд үйлдвэрлэгдсэн болохоор одоо сэлбэг эд анги нь байхгүй ...” гэх мэдүүлэг /11-р хх-н 230-р хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Азжаргалын өгсөн:

“... 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай засварын депод ТГМ23 сэлгээний илчит тэргийг “Арвижих групп” ХХК-иас нийлүүлсэн. ... Уг зүтгүүрийг хүлээлцэхээр хяналт шалгалт хийхэд “Арвижих групп” ХХК нь төмөр замтай байгуулсан гэрээнд шинэ ашиглалтанд явж байгаагүй гэж зааж өгсөн байхад 1987 онд үйлдвэрлэгдсэн их засвар хийсэн зүтгүүр байна гэж үзэн хүлээн аваагүй ... сэлгээний илчит тэргийг хүлээн авах ажлын хэсэг дахин үзлэг шалгалтыг хийхэд гэрээнд нэмэлт өөрчлөлт орсон гэдэг шалтгаанаар хүлээн авахаар болж 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр илчит тэргийг хүлээн авсан ...”  гэх мэдүүлэг /11-р хх-н 232-233-р хуудас,

Мөрдөн байцаалтад гэрч О.Энхжаргал мэдүүлэхдээ:

“... 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр үнийн комиссын хурал замын даргын өрөөнд болсон ба хурлын тэмдэглэлийг харахад вагоны албаны дарга Наранбат нар танилцуулсан байсан. ... “Арвижих групп” ХХК-г хэрхэн яаж  сонгон шалгаруулсныг мэдэхгүй байна. Би зөвхөн хурлын тэмдэглэл бичсэн ...” гэх мэдүүлэг /11-р хх-н 238-р хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Түвшинтөрийн өгсөн:

“... 2013 оны 10 дугаар сарын 23 -ны өдөр Зүүн Хараагийн вагон депод очиж сэлгээний илчит тэргэнд үзлэг шалгалт хийхэд худалдах худалдан авах гэрээнд шинэ, ашиглалтад явж байгаагүй гэж заасан байхад “Арвижих групп” ХХК-ий нийлүүлсэн илчит тэрэг нь 1987 онд үйлдвэрлэгдсэн хуучин илчит тэрэг байсан. 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дахин сэлгээний илчит тэрэг хүлээн авах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд очиж ажилласан. ... би бол техникийн үзүүлэлтийн талаар л шалгалт хийсэн. Уг сэлгээний илчит тэргийн гол рам нь 1987 онд үйлдвэрлэгдсэн байсан. Харин дизел хөдөлгүүр нь 2012 онд үйлдвэрлэгдсэн байсан. Манай мэргэжлийн яриагаар бол модерзинаци буюу өөрчлөн тоноглосон зүтгүүр байсан ...” гэх мэдүүлэг /15-р хх-н 45-46-р хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Л.Болдын өгсөн:

“... 2013 оны УБТЗ-ын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд Зүүн Хараагийн вагон депод 830.000.000 төгрөгөөр сэлгээний илчит тэргийг худалдан авахаар тусгаж өгсөн. ... Улмаар ОХУ-ын “Экспресс сервис” ХХК нь 25.000.000 рубль, “Синара-Транспортные Машины” ХХК нь 27.325.000 рублиэр шинэ ТГМ23 нийлүүлэх үнийн санал ирүүлсэн. Энэ үед Сэрээнэндорж дарга намайг болон хангамжийн албаны дарга Наранбат бид хоёрыг өрөөндөө дуудаад “Арвижих групп” ХХК-аас 567.375 ам.доллараар шинэ ТГМ23 нийлүүлнэ гэсэн бичиг өгсөн ба уг үнийн санал дээр Сэрээнэндорж дарга надад 800,000,000 төгрөгөнд багтааж гэрээ байгуул гээд цохсон байсан. ... 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр  “Арвижих групп” ХХК-тай гэрээ байгуулсан ба гэрээнд ашиглалтанд явж байгаагүй шинэ ТГМ23 сэлгээний илчит тэрэг нийлүүлнэ гэж заасан байгаа. Уг гэрээнд миний зүгээс виз олгож гарын үсэг зурсан. ... Гэрээ байгуулагдсанаас хойш хэсэг хугацааны дараа сэлгээний илчит тэргийг хүлээн авах гэхэд  “Арвижих групп” ХХК нь гэрээний нөхцлөө зөрчиж шинэ биш хуучин 1987 онд үйлдвэрлэгдсэн сэлгээний илчит тэрэг оруулж ирсэн байсан учир ажлын хэсэг татгалзсан. ... Гэтэл “Арвижих групп” ХХК-иас Сэрээнэндорж даргад гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай албан бичиг хүргүүлсэн байсан ба уг албан бичигт Сэрээнэндорж дарга “татгалзах зүйлгүй” гэж надад цохсоны дагуу гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Арвижих групп” ХХК-иас нийлүүлсэн ТГМ23 зүтгүүрийг хүлээн авч, үндсэн хөрөнгөд бүртгэсэн. ... “Арвижих групп” ХХК  нь хэнээс яаж мэдэж үнийн санал ирүүлсэн гэдгийг мэдэх зүйл алга байна. Олон нийтэд зарлаж мэдээлээгүй. ... Танайх яг үнэндээ шинийг нийлүүлж чадах уу гэхэд чадна гэж байсан. Одоо тэр хүний нэрийг нь мэдэхгүй байна. 30 гаран насны залуу байсан. ... Сэрээнэндорж дарга “гэрээнд өөрчлөлт оруулахад татгалгах зүйлгүй” гээд надад цохсон байсныг би худалдан авалт борлуулалтын алба руу шилжүүлсэн. Тэгээд уг алба болон хуулийн албаар дамжаад өөрчлөлт орсон ...” гэх мэдүүлэг /15-р хх-ийн 41-43-р хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч С.Наранбатын өгсөн “...манай худалдан авалт борлуулалтын албаар уг асуудал шийдэгдээгүй, “Арвижих групп” ХХК-ийн 2013 оны 5 дугаар сарын 05-ны 019 дугаартай үнийн санал нь шууд Сэрээнэндорж даргад хүргүүлсэн байсан ба Сэрээнэндорж дарга уг үнийн санал дээр гэрээ байгуул гэж шууд цохолт хийсэн байсан...ямар учраас тендер зарлаагүйг мэдэхгүй байна...”гэх мэдүүлэг /15-р хх-ийн 53-55-р хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Г.Уранцэцэгийн өгсөн “...зүтгүүрийг нийлүүлэх компани нь НӨАТ төлөгч эсэх нь тодорхойгүй, Х тайлан гаргадаг компани байсан учир шаардлага хангахгүй гээд буцаасан...хаанаас зүтгүүр нийлүүлэх гээд байгаа нь тодорхойгүй байсан учир би гарын үсэг зурахгүй нилээн удсан ... гэтэл нэг өдөр хуулийн албаны дарга Якавенка Е.Р надад хандаж наад гэрээн дээрээ гарын үсэг зурахгүй бол Сэрээнэндорж уурлаад байна зүтгүүр хариуцсан дарга нь гарын үсэг зурчих юм бол чи гарын үсгээ зурчих гэсэн.Зүтгүүр хариуцсан дарга нь гарын үсэг зурахаар нь би зурсан..., Сэрээнэндорж төмөр замын даргын үүрэг гүйцэтгэгч болсоноос хойш тендер зарлагдахаа байж дан ганц үнийн комиссын хурлаар асуудлыг шийддэг болсон...энэ ...” гэх мэдүүлэг /15-р хх-ийн 108-110-р хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Ш.Жамьянгаравын өгсөн “...Транссервис ХХК-тай 1987 оны ТГМ23В48-1056 загварын сэлгээний илчит тэрэг худалдах худалдан авах гэрээг нийт 5.2 сая рублээр байгуулсан...” гэх мэдүүлэг /15-р хх-ийн 98-102-р хуудас/,

- 2013 оны 6 дугаар сарын 01-ны Худалдах,худалдан авах гэрээ /10-р хх-н 211-215-р хуудас/,

- 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хх/13/088 тоот Худалдах худалдан авах гэрээний нэмэлт гэрээ /10-р хх-н 214-215-р хуудас/ ,

- Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг 10-р хх-н 217-225-р хуудас/,

- Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №1137 тогтоолын хавсралт №1 /10-р хх-н 226-227-р хуудас/,

- 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №55 Зүтгүүр нийлүүлэх гэрээ /10-р хх-н 228-232-р хуудас/,

- “Арвижих групп” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх Голомт банкны дансны хуулга /11-р хх-н 13-18-р хуудас/,

-   “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /11-р хх-н 246-250-р хуудас, 12-р хх-н 1-р хуудас/,

-2013 оны 10 дугаар сарын 28-ны 19 дугаартай “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” албан бичиг /12-р хх-ийн 90-91-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд Иргэний хариуцагчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл дараах тайлбарыг гаргаж мэтгэлцлээ.Үүнд: Үнэхээр хохиролтой гэх юм бол тайлан блансдаа тусгах ёстой. Төмөр замын дараг нэг бол хохиролтой гээд л, нэг бол хохиролгүй гээд л байдаг. Төмөр замын дарга хохирлыг тодорхойлохгүй зөвхөн тайлбан блансад тусгагдаж байж ач холбогдолтой болно. ... Аривжих групп ХХК иргэний хариуцагчаар татагдах этгээд биш. Хариуцах этгээдийг тогтоосны дараа тогтоол гаргана гэв.

 

2013 оны 6 дугаар сарын 01-ний 13/088 дугаартай Худалдах, худалдан авах гэрээг “УБТЗ” Хувь нийлүүлсэн нийгэмлэг болон Арвижих групп ХХК нарын хооронд  байгуулсан /10-р хх-н 211-215-р хуудас/ бөгөөд иргэний хариуцагчаар иргэн Д.Цогтбаатарыг тогтоосон нь үндэслэлгүй юм /18-р хх-н 89-р хуудас/. Иймд иргэний хариуцагчаар Арвижих групп ХХК-ийн захирал Д.Цогтбаатарыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүх хуралдааны шүүмжлэлийн явцад шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Одгэрэл дараах тайлбарыг гаргаж мэтгэлцлээ.Үүнд:

Үнэлгээний асуудал эргэлзээтэй, тэр талаар ажиллагаа хийгдээгүй. Ямар ч байдлаар хамаагүй Сэрээнэндоржийг буруутгах гээд байгаа юм шиг харагдаж байна. Сэрээнэндорж нь хууль зөрчиж эрх хэмжээгээ хэтрүүлсэн эсэх шүүгдэгчийн гэм буруутайд эргэлзээ төрж байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Үнэлгээний асуудал эргэлзээтэй гэх боловч Мөрдөн байцаалтад шинжээч Э.Ганбаатарын өгсөн:

“... Үнэлгээг хийхдээ захиалагчаас ирүүлсэн материалуудтай нарийн танилцаж, мэдээллийг бүрэн ойлгож, нэмэлт ямар мэдээлэл байх, ямар мэдээллийг тодруулах, үнэлгээ хийхэд шаардлагатай бэлтгэл ажлыг хангасан. Сэлгээний илчит тэргэнд биечилсэн үзлэгийг Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч, комиссар П.Алтанцоож, Зүүнхараа вагон депогийн инженер М.Мөнхбаяр болон машинист зэрэг хүмүүсийг байлцуулан газар дээр нь буюу Зүүнхараад очиж эд хөрөнгийн өнгө үзэмж, марк загвар, үйлдвэрлэгдсэн огноо, техникийн үзүүлэлт, хүчин чадал, ашиглалтын байдал, өнөөгийн болон ирээдүйн төлөвийг сонирхож, зайлшгүй шаардлагатай мэдээллүүдийг олж авч, зах зээлийн үнэлгээг гаргасан. Сэлгээний илчит тэргийг бодитоор нь үзэж харж үнэлгээ хийсэн талаараа үнэлгээний тайлангын 3, 4 дүгээр бүлэгт тусгасан байгаа. Хөрөнгийн үнэлгээг гаргахдаа Монгол Улсын хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Олон Улсын үнэлгээний стандарт, бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зардлын хандлагын арга, харьцуулан зэрэгцүүлэх аргуудыг ашиглаж үнэлгээ хийсэн. Мэргэшсэн үнэлгээчин Г.Оюунчимэг нь 2012-2013 оны хооронд Улаанбаатар төмөр зам ХНН-ийн хөрөнгийн үнэлгээг хийхэд зүтгүүрийн депогийн үнэлгээ хийх багийн ахлагчаар ажиллаж байсан туршлагатай үнэлгээчин. Бид энэхүү үнэлгээг гадаадын зах зээлийн үнэ, Монголын зах зээлийн үнэ, өртөг зэргийг үндэслэн дүгнэлт гаргасан ...” гэх мэдүүлэг авч, үнэлгээний асуудлыг нэг мөр шалгасан байна гэж шүүх дүгнэлээ /18-р хх-н 54/.

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх учир шүүгдэгч Г.Сэрээнэндоржийг Улаанбаатар Төмөр Зам  Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгийн Даргаар ажиллаж байхдаа албан үүргийн хувьд хууль тогтоомж, дүрмээр олгогдсон эрх мэдлээ илтэд хэтрүүлсний улмаас Улаанбаатар Төмөр Зам  Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгт онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2-т заасан ял оногдуулж түүнд оногдуулсан ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний нэхэмжлэгч, хохирогчийн төлөөлөгч Ж.Пунцаг нь шүүхийн хэлэлцүүлэгт “Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгт бодитой учирсан хохиролд 330,000,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч Арвижих групп ХХК-ийн Голомт банкны дансны хуулга, иргэний хариуцагч Арвижих групп ХХК-ийн захирал Д.Цогтбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ...“Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгээс нийт 774,400,000 төгрөг хүлээж авсан үлдэгдэл 41,600,000 төгрөгийг гэрээний баталгаа болгож үлдээсэн... гэж мэдүүлж байх тул иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 330,000,000 төгрөгөөс гэрээний баталгаа болох 41,600,000 төгрөгийг хасч тооцон 288,400,000 төгрөгийг иргэний хариуцагч Арвижих групп ХХК-ийн захирал Д.Цогтбаатараас гаргуулж “Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгт олгуулах нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Сэрээнэндоржид ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх  нөхцөлд тооцов.

 

Шүүгдэгч Г.Сэрээнэндоржийн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 03 хоногийг  түүнийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт заасны дагуу  2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Д.Цогтбаатарын эд хөрөнгийг битүүмжилсэн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй  болгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 293, 294, 295, 296, 297, 298, 299 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Түвдэн овгийн Гомбосүрэнгийн Сэрээнэндоржийг  Улаанбаатар Төмөр Зам  Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгийн Даргаар ажиллаж байхдаа албан үүргийн хувьд хууль тогтоомж, дүрмээр олгогдсон эрх мэдлээ илтэд хэтрүүлсний улмаас Улаанбаатар Төмөр Зам  Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгт онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сэрээнэндоржийг тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 02 /хоёр/ жил хүртэл хугацаагаар хасч, 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Г.Сэрээнэндоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2-т зааснаар оногдуулсан тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 02 жил хүртэл хугацаагаар хасч, 1 /нэг/ жил хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний хариуцагч Арвижих групп ХХК-ийн захирал Д.Цогтбаатараас 228,400,000 төгрөг гаргуулж Улаанбаатар Төмөр Зам  Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгт олгосугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.Сэрээнэндорж нь 3 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д заасны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  Г.Сэрээнэндоржид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Сэрээнэндоржид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ