Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/131

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******ын *******д холбогдох эрүүгийн 2436133 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 25-ны өдөр *******-******* аймгийн *******-******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* хотын *******- дүүргийн дугаар хорооны хотхоны 24-4 дүгээр байрны 9 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* ургийн овогт *******ын *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.******* нь Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багийн нутаг дэвсгэрт 2024 оны 03 дугаар сарын 22-ны орой 20 цагийн орчимд - УНУ улсын дугаартай X-trial маркийн суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас Б.*******ын жолоодож явсан улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклийн араас мөргөж, зам тээврийн осол гарган, мотоциклын жолооч Б.*******ын биед зүүн хөлийн шаант, тахилзуур ясны хугарал, зүүн хөлийн шилбэ, тавхай хэсгийг хамарсан цус хуралт бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

                                      Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.******* нь Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багийн нутаг дэвсгэрт 2024 оны 03 дугаар сарын 22-ны орой 20 цагийн орчимд - УНУ улсын дугаартай X-trial маркийн суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас Б.*******ын жолоодож явсан улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклийн араас мөргөж, зам тээврийн осол гарган, мотоциклын жолооч Б.*******ын биед зүүн хөлийн шаант, тахилзуур ясны хугарал, зүүн хөлийн шилбэ, тавхай хэсгийг хамарсан цус хуралт бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл  (хавтаст хэргийн 2-р хуудас), хохирогч Б.*******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас), гэрч Ө.гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас) гэрч А.ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас),хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 22-26 дугаар хуудас), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (27-35 дугаар хуудас), Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 38-39-р хуудас), Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 43-44-р хуудас), Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 353 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 66-68-р хуудас), зам тээврийн ослын акт (хавтаст хэргийн 85-86 дугаар хуудас),мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 87 дугаар хуудас)  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэх  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Х.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Х.******* хохиролд 4,118,6 төгрөг төлсөн (хавтаст хэргийн 1-116 дугаар хуудас),хохирогч нь“ нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй”  гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Х.*******г  бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан, зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтанд яллагдагчийн оршин суугаа ******* хотын *******- дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглон тогтоож, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан  шүүгдэгч Х.*******д оногдуулсан 01 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Х.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан, зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтанд яллагдагчийн оршин суугаа ******* хотын *******- дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглон тогтоож, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо төлсөн болон хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан  шүүгдэгч Х.*******д оногдуулсан 01 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тус тус чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Эрүүгийн 2436133 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн тул 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 9 дүгээртэй “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх  нь  зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01(нэг) жилийн хугацаагаар хасаж, эрх бүхий байгууллагын хяналтанд яллагдагчийн оршин суугаа ******* хотын *******- дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, 8(найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан  шүүгдэгч Х.*******д оногдуулсан 01 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах, 08 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тус тус чөлөөлсүгэй.

 

4. Эрүүгийн 2436133 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн тул 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 9 дүгээртэй “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

5.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

           

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС