Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/194

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2023/0188/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга,

Шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218002540232 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Боржигин овогт Нэргүйн  /РД:******* /,******* -ний өдөр******* суманд төрсөн,******* ,******* ,******* , мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , эхийн хамт******* сумын 5 дугаар багийн тоотод оршин суух хаягтай.

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн -ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ял,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар 17 жилийн хорих ял шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил 4 сарын хорих ял болгон өөрчилж, 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шүүгчийн захирамжаар 1 жил 1 сар 24 хоногийн хорих ялын хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр******* сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг гадна талын сараалжин хашаанаас нууцаар, хууль бусаар авч бусдад 450,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын мэдүүлсэн: ...Гэм буруугаа зөвшөөрч байна. Хашааг хулгайлсан нь үнэн. Тамхины мөнгө болгох гээд төмөр авдаг газар тушаасан.  Би хохирлын мөнгөө ажил хийж байгаад төлнө. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2218002540232 дугаартай хэргээс:

 

Хохирогч мөрдөн байцаалтад 2022 оны 04 дүгээр сарын 08, 05 дугаар сарын 30, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тус тус мэдүүлсэн ...2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ажилдаа ирэхэд манай сантехникч надад сургуулийн арын хашаа нурсан байна. Зургаан ширхэг хашааны төмөр алга болсон байна гэж хэлэхээр нь газар дээр нь очиж үзэхэд төмөр хашаа хоорондын тоосгон багана нурсан байдалтай 6 ширхэг хашааны төмөр дутуу байсан. Ингээд манаач сантехникч хоёр төмөр авдаг цэгүүдээр явж манай хашаа алга гэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай хашаа 1м өндөртэй, 2-3 м урттай байсан. Манай сургуулийн санхүүгийн бүртгэл дээр нэг  хашаа нь 102,000 төгрөгөөр үнэлэгдсэн. 102,000 төгрөгт доод талын блокон суурь болон тоосгон багана, төмөр хайс багтдаг юм. ...Би үнэлгээтэй танилцсан. Санал нийлэхгүй байна. ....Энэ хашааг манай байгууллага үндсэн хөрөнгөд бүртгэсэн байдаг. Уг бүртгэлээр хашаа нэг бүрийн үнэ 102,000 төгрөг байдаг. Харин энэ 102,000 төгрөг бол хашааны төмрөөс гадна суурь блок, тоосгон багана орсон өртөг байдаг. Харин дан ганц сараалжин төмрийн үнэлгээ байдаггүй учир сүүлд гарсан үнэлгээг хүлээн зөвшөөрч байдаг. Надад санал хүсэлт байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16, 34, 40 дэх тал/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-17, 19 дэх тал/,

 

Капитал зууч ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ...1 ширхэг төмөр сараалжин хашаа нь урт нь 2,15м, өндөр нь 1.5м буюу 3,2мкв хэмжээтэй, нийт 6 ширхэг буюу 19,2мкв хэмжээтэй төмөр сараалжин хашаа /хуучин/ эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар 288000 /хоёр зуун наян найман мянга/ төгрөг байна гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 22, 23 дахь тал/,

 

Мөрдөн шалгах туршилт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай ...Сэжигтэн *******ыг та төмөр хашаа хулгайлсан газраа зааж өгнө үү гэж асуусны дагуу ******* нь цагдаагийн газрын гаднаас зүүн гар тийш эргэж яваарай гэж заав. ХК-ийн уулзвар дээр очиж зүүн гар тийш эргэж ертөнцийн зүгээр хойд зүг рүү буюу уулзвар руу чигээрээ явна гэж заав. уулзвараар чигээрээ гараад Сэлэнгэ аймаг явах замаар чигээрээ яваарай гэж заасны дагуу ертөнцийн зүгээр хойд зүг рүү засмал замаар чигээрээ 1,2 км газар яваад хүнсний уулзвараар зүүн гар эргэж явна гэж заасны дагуу засмал замаас ертөнцийн зүгээр баруун тийш эргэж хүнсний уулзварын замаар 210 метр газар явахад одоо дахиад баруун гар эргэж яваарай гэж заасны дагуу эргэж 105 метр газар явж баруун гар тийш эргэж хашаа руу орж 120 метр газар яваад төмөр хашаа хулгайлж авч явсан гэх газрыг заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн. гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 29, 30 дахь тал/,

 

Гэрч 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн ...Би 2022 оны 04 дүгээр сарын 07-ноос 08-нд коллежийн хичээлийн байранд 24 цаг үүрэг гүйцэтгэн ажилласан. 01 цаг 20 минутанд би хашааг бүтэн тойрч үзэхэд хашаа бүрэн байсан. Дахин 03 цагийн үед уг хашааны төмөр алга болсон хэсгийг холоос гэр чийдэн тусган харсан тэр үед хашааны төмөр хайс байсан үгүйг сайн мэдэхгүй байна. Мөн үүрээр 06 цагийн үед хашааны гэрэл унтраахад хашаа байсан эсэхийг анзаараагүй юм. Өглөө ажилчид цуглаад ирээд хашаа тойрч үзээд төмөр алга болсон байна гэхээр нь очиж харж мэдсэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн ...Би хогийн сав ухаад хойшоо хуучин -ийн хашааны араар явж байхад Баяраа төмөр сараалжин хашаа үүрээд явж байсан бөгөөд надтай таараад ганц юм уух уу гэхээр нь би уухгүй гэж хэлсэн. Тэгээд би түүсэн хогоо үүрээд цааш явсан. ... 2022 оны 04 дүгээр сарын эхээр надтай төмөр хашаа үүрээд явж байгаад таарсан яагаад би сайн санаж байна гэхээр манай дүүгийн төрсөн өдөр 04 дугаар сарын 12-нд болдог юм. Түүнээс 4-5 хоногийн өмнө таарсан юм. нь Биржээр архи уугаад явдаг. Сүүлийн 5-6 жил танина. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн ...Би өдөр бүр ажилдаа 10 цагт ирж төөр худалдаж авч эхэлдэг. Танай зураг үзүүлсэн залуу 2023 оны 04 дүгээр сарын сүүлээр би өдрийг нь яг сайн санахгүй байна. Үдээс өмнө ажил дээрээ ирээд гэр рүүгээ явах ажилтай болоод гарч явах гэж байхад манай хашааны үүдэнд төмрөөр хийсэн сараалжин төмөр хашааг манай ажлын хашааг налуулаад тавьчихсан байсан. Тэгээд намайг энэ төмөр хашааг авчаач гэж хэлэхээр нь би. худалдаж авсан. 2метр орчим урттай сараалжин төмөр хашаа байсан. 4-5 ширхэг байсан байх. 10,000 гаруй төгрөг болсон. Би мөнгийг нь бэлнээр нь өгсөн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/,

 

Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ТХҮ-922/3829 дугаартай ... Төмөр хашаа 6ш, нэгжийн үнэ 75,000, нийт үнэ: 450,000 төгрөг гэх үнэлгээ /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

 

*******ын сэжигтнээр 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлсэн ...Би 2022 оны 04 дүгээр сарын эхээр коллежийн тэнд явж байхад коллежийн төмөр сараалжин хашаа салсан байхаар нь тамхины мөнгө болгох гээд үүрээд явж байгаад хуучраар буюу коллежийн ар талд байдаг хогийн пункерын ойролцоо таарсан. ...Миний үүрч явсан төмөр хашааны хэмжээг сайн мэдэхгүй байна. Нарийхан босоо олон ширхэгтэй дээгүүр доогуураа хоёр ширхэг холбоостой төмөр хашаа байсан. Төмөр хашааны суурь блокоор барьсан байсан. Тэр суурь нь нураад уначихсан төмөр хашаа газар хэвтэж байсан. Тэгээд би аваад зарж мөнгө болгох зорилготой авч явсан. Миний зарсан төмөр 10,000 гаруй төгрөг болсон. 20,000 төгрөг арай хүрээгүй санагдаж байна. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон бусад хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн болно.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

 Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигин овогт Нэргүйныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 450,000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч******* сумын 15 дугаар багийн гудамжны тоотод оршин суух хаягтай /РД: , утас /-т олгосугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР