Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2021/01075

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2021/01075

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

..............

...........                                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

 

 

 

 

 

 

 

            Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Б-ийн гаргасан нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсний үлдэгдэл 1,260,000 төгрөгийг хариуцагч М ХХК-иас гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэлийн хувийг 2021.04.02-ны өдөр хариуцагч гардан авсан атлаа шүүгчээс тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй байна.

Хэргийн баримтаас үзэхэд М ХХК, С.Б нарын хооронд 2020.08.02-ны өдрийн барилгын дотор ариун цэврийн өрөөний плита ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээний 1.1-д зааснаар Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо, ..... хотхоны .... дугаар блок байрны .... давхар хана, шалны плитаны ажлыг хийж гүйцэтгэх, гэрээний 3.1-д зааснаар хана, шалны плита, нөхөөс хийх ажлын хөлсийг м/кв-аар 12,000 төгрөгөөр тооцохоор тохирсон байна.

 

Шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Нэхэмжлэгчийн 2020.11.02-ны өдрийн шүүхэд гаргаж байсан нэхэмжлэл, 2020.09.16-ны өдрийн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, С.Б-ийн Х банкны дансны хуулга, нэхэмжлэгчийн тайлбар  зэргээс үзэхэд ажлын хөлсөнд нийтдээ 2,760,000 төгрөг төлөхөөс урьдчилгаанд 500,000 төгрөг, 2020.12.08-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, үлдэгдэл 1,260,000 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогджээ.

Хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зааснаар шийдэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч М ХХК-иас гэрээний үүрэгт 1,260,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Бт олгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 34,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 34,790 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Д.ЭНХЦЭЦЭГ