Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 47

 

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг,

Улсын яллагч Л.Мөнхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мэндсайхан,

Шүүгдэгч Г.Гантулга нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүргэд овогт Ганбаатарын Гантулгад холбогдох эрүүгийн 201711000083 дугаартай хэргийг 2017 оны 3 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 9 сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Төвийн 2 дугаар гудамжны ** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ЖН93092113 регистрийн дугаартай, Бүргэд овогт Ганбаатарын Гантулга,

Шүүгдэгч Г.Гантулга нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Хан-Уулын 15-0 тоотод оршин суух хохирогч Т.Байгалмаагийн байшингийн цонхоор нэвтэрч “Сони” маркийн 32 инчийн зурагтыг хулгайлж 380000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, хохирлоо бүрэн барагдуулсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.Гантулга мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “.. Би .2017 оны 02 сарын 17-ны өглөө нэг шил архи уучихаад ... бие засахаар гарахад ... баруун талын айлын хүүхэд гэрээ цоожлоод хашаанаасаа гарч байгаа харагдсан. /14 цаг өнгөрч байсан гэх/. Тэгэхээр нь би тэр айлын урд талын 2 цонхны зүүн талын цонхыг түлхэхэд онгойхоор нь цонхоор нь дотогш ороод хойд талын зурагтны тавиур дээр зурагт байхаар нь авсан, мөн би зурагтных нь тавиурыг онгичиж үзсэн. Тэгээд зурагтыг нь аваад Энхээ эгчийнх рүү ороход Сумъяадорж ах болон Энхээ эгчийн  нөхөр хоёр сэрүүн байж байхаар нь би ахынхаа гэрээс зурагтыг нь аваад ирлээ, энийг зарья гээд Сумъяадорж ахын хамтаар тэдний орны бүтээлэг аваад зурагтаа боогоод гарсан. Тэгээд зүүн тийш яваад зам дээрээс такси бариад СМУ орчмоор нэлээд удаан явж байгаад Сумъяадорж ахын тзүс мэдэх хүн таараад 47000 төгрөгөөр зарсан. Тэгээд бид хоёр Баян буудалд очоод байж байхад цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,

Хохирогч Т.Байгалмаа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Манайх Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын 15-0 тоотод байдаг бөгөөд 2017 оны 02 сарын 17-ны орой 17 цаг өнгөрч байхад би ажлаасаа гараад гэр рүүгээ харих гээд явж байхад манай хүү Билэгт залгаад ээжээ манай гэрийн зурагт байхгүй байна гэж хэлэхээр нь би цагдаа руу залгаж дуудлага өгөөд шууд гэр рүүгээ яваад очиход гэрийн хойд талд зурагтны тавиур дээр байсан зурагт байхгүй, зурагтны тавиур доторх эд зүйлсийг онгичоод гаргачихсан байсан. Манай байшингийн урд талын 2 цонхны зүүн талын цонхны түгжээ нь бага зэрэг суларсан байсан бөгөөд тэр цонхыг түлхэж онгойлгоод орсон байсан, гэхдээ цонхонд ямар нэгэн эвдрэл, гэмтэл байхгүй байсан. 2017 оны 02 сарын 20-ны өдөр цагдаагаас залгаад таны алдагдсан зурагтыг олсон гээд дуудахаар нь харахад манай гэрийн зурагт мөн байсан. ...Би зурагтаа бүрэн бүтэн олж авсан тул надад өөр нэмж хэлж, ярих зүйл байхгүй, би шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 23-24/

-Бичгийн нотлох  баримтаар:    

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

-Г.Гантулгын тайлбар /хх-ийн 7-8/,

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12/

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13/

- Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 20, 21/

- Иргэний нэхэмжлэгч А.Батцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 26/

-Гэрч Б.Сумъяадоржийн мэдүүлэг /хх-ийн 28-29/

- Гэрч Ч.Энхжаргалын мэдүүлэг /хх-ийн 30/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Г.Гантулга нь согтуурсан үедээ 2017 оны 02 сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Хан-Уулын 15-0 тоотод оршин суух хохирогч Т.Байгалмаагийн байшингийн цонхоор нэвтэрч “Сони” маркийн 32 инчийн зурагтыг хулгайлж 380000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар батлагдаж байна. Үүнд: Хохирогч Т.Байгалмаа, иргэний нэхэмжлэгч А.Батцэцэг, гэрч Ч.Энхжаргал, Б,Сумъяадорж нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Г.Гантулгын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд зэрэг болно.  

Шүүгдэгч Г.Гантулгад холбогдох хэргийг Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т  зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч, бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүх шүүгдэгч Г.Гантулгыг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.

Мөн хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй ба баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Г.Гантулгын ЖН93092113 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олговол зохино.

Шүүгдэгч Г.Гантулга нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлийн 1500000 төгрөгийн үнэ бүхий 4 ханатай гэрийн модыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 3 сарын 09-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг  хүчингүй болгох нь зүйтэй байна.