| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2023/0386/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/399 |
| Огноо | 2023-11-02 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/399
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0386/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга,
Шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2318000000484 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч 2023 оны сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* овогт************** /РД:******* /,******* -ны өдөр******* суманд төрсөн,******* , эрэгтэй , бүрэн дунд боловсролтой, авто цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ,******* сумын багийн байрны тоотод оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 29 -ний өдрийн дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 03 -ны өдрийн дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 181.2.1-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-т зааснаар 17 жилийн хорих ялд багтаасан,
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02 -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 09 цагийн үед******* сумын байрны орцны гадна архи цацлаа гэх шалтгаанаар иргэн хоолны төмөр халуун саваар цохиж эрүүл эрүүл мэндэд нь зүүн богтос ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн мэдүүлсэн: “ Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид 500,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Эхлээд 200,000 төгрөг өгөөд дараа нь ажилтай болохоор 300,000 төгрөг өгнө гэж хэлсэн. Одоогоор мөнгө өгөөгүй. Хохирогчтой уулзахад хохирол төлбөр 500,000 төгрөг гарсан хуваагаад өгөөрэй гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 23180000000484 дугаартай хэргээс:
Хавтаст хэргээс улсын яллагч: Хохирогч мэдүүлэг /хавтаст хэргийн 8, 10 дахь тал/, гэрч мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/, *******ийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн, 45 дахь тал/, Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 924 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хуудас /хавтаст хэргийн 21-22 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 09 цагийн орчимд Дархан-Уул аймаг сумын байрны орцны гадна иргэн архи цацлаа гэх шалтгаанаар хоолны төмөр халуун саваар гар руу нь цохиж эрүүл мэндэд нь зүүн богтос ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгч *******ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 09 цагийн үед******* сумын багийн байрны гадна архи цацлаа гэх шалтгаанаар иргэн хоолны төмөр халуун саваар цохиж эрүүл эрүүл мэндэд нь зүүн богтос ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч мөрдөн байцаалтад 2023 оны 09 дүгээр сарын 08, 10 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “... 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө гэрээсээ 9 цагийн үед гарч яваад орцны үүдэнд , нартай таараад байрын гадна юм яриад зогсож байхад араас гарч ирээд бид нартай уулзаад цаашаа яваад удалгүй нэг шил архи авчирсан. Тэгээд бид нар байрны гадааын авчирсан архийг задлаад уух гэж байхад******* архи уусан бололтой халамцуу хүрч ирээдтай маргалдаад хэрүүл маргаан хийгээд байхаар нь би******* миний дүү хэрүүл маргаан хийхээ болиод явчих гэхэд над руу агсраад байхаар нь гартаа барьж байсан архиа цацсан.******* тонгойгоод газраас юм авах шиг болоод намайг цохихоор нь би гараараа хаасан чинь хоолны халуун сав барьсан байсан.******* намайг тэр хоолны халуун саваар цохисон юм байна лээ. Тэгээд би******* чи яагаад намайг цохиж байгаа юм бэ гээд уурлаад бариад авсан чинь миний гар шажигнаж дуугарсан. Гараа хөдөлгөхөөр миний гар шажигнаж дуугараад байхаар нь хүн дуудаад Дархан руу очиж эмнэлэгт үзүүлэхэд зүүн гарын шуу хэсгээр хугарсан байсан. Би Дарханаасд ирээд цагдаад өргөдөл өгсөн. Гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. ...Би орон нутгаас ирж очсон зардал болон хугарсан гаранд эмчилгээ хийлгэсэн зардал нийлээд 300,000 төгрөг нэхэмжилж байна. Миний хохирлыг барагдуулж өгвөл надад гомдол санал байхгүй. Надад эмчилгээ хийлгэсэн баримтууд байсан. Би баримтуудаа хаячихсан учраас надад гаргаж өгөх баримт байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8, 10 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн: “...2023 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө 08 өнгөрөөгөөд гэрээс гараад байрны гадаа , нартай уулзаад юм ярьж сууж байхад ирж уулзаад цаашаа яваад удалгүй нэг шил архи аваад хүрч ирсэн. Бид нарын авчирсан архийг задлаад уух гэж байхад******* хүрч ирээдтай маргалдаад барьцалдаж авахад нь дундуур нь орж салгасан. Тэгсэн******* руу дайрч байгаад газар байсан хоолны халуун савыг аваадыг цохиход нь гараараа хаасан. Тэгээд бид нар салгаад явахад ,******* хоёр үлдсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа битай холбооны урд таарахад гар хугарчихсан байна гэж хэлэхээр нь чи Дархан явж үзүүл гэж хэлсэн чинь одоо унаанд суугаад явах гэж байна гэж хэлээд салаад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,
*******ийн мөрдөн байцаалтад 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр сэжигтнээр, 10 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “... 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө 08 цагийн үед миний бие сумын багт байрлах 5 давхрын 2 дугаар орцны үүдэнд , , , нарын хамтаар архи уугаад сууж байсан. гэж залуу надад эхлээд адилхан шартаж яваа хүн байна гэж дуудаж архи өгсөн. Архи уугаад сууж байхад гэх залуу чи өчигдөр архи уучхаад олон долоон юм яриад яваад байналээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамтай таараагүй шдээ гэж хэлсэн чинь гэх залуу чи хүнтэй хэрэлддэг хэн бэ гээд нүүр рүү архи цацахаар би орилоод доошоо суугаад хажуу талдын хажууд төмөр халуун сав байхаар ньгийн гар руу шидсэн. Тэгсэн чинь гэх залуу гар хугарчихлаа гээд орилоод унасан. Би болохоор нүд сохорчихлоо гээд орилоод тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгаж авч явсан. Тэгээд тэрнээс хойш уулзаагүй ээ. Өнөөдөр битой уулзсан чинь надад гомдол санал байхгүй. Чи эмчилгээний мөнгө олж ирээрэй гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн, 45 дахь тал/,
Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 924 дугаартай: “... биед зүүн богтос ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хуудас /хавтаст хэргийн 21-22 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан сарниулсан гэмтэл хамаарах бөгөөд хохирогч эрүүл мэндэд учирсан зүүн богтос ясны хугарал бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан хүндэвтэр гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч, хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хууль бус үйлдлийн улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Хохирогч эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотойгоор 500,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч уг хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул *******өөс 500,000 төгрөг гаргуулж хохирогч Г.Цогтбаярт олгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоолгох саналтай байна.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь урьд 3 удаагийн ял шийтгэлтэй боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан шүүгдэгчид 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс *******т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, зорчих эрх хязгаарлах ялын бүсийг******* сумаас гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь 6 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* овогт************** хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор тооцон эдлэх ялаас хасаж, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 сар 24 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4.Шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан 1 сар 24 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарласан ялын бүсийг******* сумаас гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 173, 174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өөс 500,000 төгрөг гаргуулж хохирогч******* сумын багийн байрны 36 тоотод оршин суух Гомбожав овогт Гомбын /РД: ФД69080110 , утас 99393344 -д олгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь энэ хэрэгт 6 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР