| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2023/0409/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/423 |
| Огноо | 2023-11-21 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/423
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0409/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,
Шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2318000000584 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* /РД:******* /,******* -ны өдөр******* суманд төрсөн,******* ,******* ,******* боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, , хамт дүгээр багийн тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч *******ийг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 06 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хүртэл хугацаанд мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор ENTERTAINMENT / / гэх нэр бүхий үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн мэдүүлсэн: “Мөрдөн байцаалтад мэдүүлгээ бүрэн өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2318000000584 дугаартай хэргээс:
Эд зүйлд үзлэг хийсэн тухай: “...Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: Иргэн Iphone 13 pro маркийн гар утасны дэлгэцийн кодыг өөрөөр нь гаргуулж *#06# тэмдэгтийг дарахад Imei , IMEI2: гэсэн imei код гарч ирж байв. Мөн уг гар утсан дотор суулгасан Pokerrrr 2 нэртэй aплейкшин руу нэвтэрч ороход reconnecting 6666 гэсэн бичиг гарч байгаад ENTERTAINMENT /s999s / нэртэй цахим мөрийтэй тоглоом шууд нээгдэн харагдаж байлаа. Тус апплейкшний аль хэсэгт орлого авах дансаа холбодог талаар *******оор өөрөөр нь заалгахад Accouncement гэсэн хэсэг рүү орж гэж бичээд Comfirm гэсэн командыг дарж оруулав. ENTERTAINMET / / нэртэй цахим мөрийтэй тоглоомын апплейкшин нэртэй доод хэсэгт Messages Games Member гэсэн 3 багана хэсэг харагдаж байсны зүүн доод талд гэсэн дансны дугаар харагдаж байв. Messages гэсэн хэсэг нь уг покер тоглоомыг тоглох иргэдтэй харилцах хэсэг ба бусад мөрийтэй тоглоомын апплейкишнуудын зар мэдээлэл харагдаж байлаа. 2.Үзлэгийн явцад мэдээллийг тусгасан дууны, дүрсний, дуу дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах аргыг хэрэглэсэн эсэх, ашигласан техник хэрэгслийн нэр төрөл, үзүүлэлт, хэдэн минутын бичлэг хийсэн, хэдэн ширхэг гэрэл зураг авсан болох талаар: Үзлэгийн явцад Iphone 13 pro загварын гар утасны дэлгэцийн дүрс бичлэг хийх үндсэн программыг ашиглан /screen record/ аргаар 50 секундийн 7,37 MB хэмжээтэй дүрс бичлэг хийж бэхжүүлэв. 3.Үзлэгийн үед ул мөрнөөс хэв загвар, дээж авах, битүүмжлэх зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэх бусад аргыг хэрэглэсэн эсэх: Iphone 13 pro загварын гар утасны дэлгэцийн дүрс бичлэг хийх үндсэн программыг ашиглах /screen record/ аргаар 50 секундийн 7,37 MB хэмжээтэй дүрс бичлэг хийж бэхжүүлэн 1 ширхэг сидид хуулбарлан гомдлын материал хавсаргахаар тогтов.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 22 дахь тал/,
Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн: “...Иргэн ******* нь 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансыг ашиглан цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Иргэн ******* нь цахим орчинд Pokerrrr 2 application ашиглаж 20,000 төгрөгийн ширээ үүсгэж өөрийн дансаар мөнгийг шилжүүлэн авч тухайн тоглолт зохион байгуулж 0,2% өөртөө авдаг болох нь дансны хуулгаар тогтоогдож байна. Тухайн дансанд 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 645,833,731 төгрөгийн орлого олж 644,970,461 төгрөгийн зарлага гарсан байна. Нийт орлого зарлагыг задалж харахад хаан банкны гүйлгээний шимтгэл 1676650 төгрөг, өөрийн данс болох тоот данс руу 13828000 төгрөг шилжүүлсэн байна. Иргэн ******* нь 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн хугацаанд 3,936,016 төгрөгийн ашиг олсон байна. Дансны хуулгын дэлгэрэнгүйг хавсралт хүснэгтэд тусгав.” гэх магадлагаа, дансны хуулга /хавтаст хэргийн 24-25, 27, 28-85 дахь тал/,
*******ийн мөрдөн байцаалтад 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би Хаан банкны тоот дансаа эхэндээ өөрийн энгийн хэрэглээнд ашиглаж байсан. Би 2023 оны 06 дугаар сард хүмүүсээс гар утасны апплейкишн ашиглаад покер тоглуулж болдог гэдгийг сонсож мэдсэн. Тэгээд 2023 оны 06 дугаар сараас өөрийн гар утсан дээрээ Entertainment нэртэй цахим тоглоомыг клуб шинээр бүртгэл үүсгээд Хаан банкны тоот өөрийн дансаа холбож покер мөрийтэй тоглоом тоглуулсан. Би өөрийн гар утсаараа Entertainmen нэртэй цахим тоглоомын нэг өрөө үүсгээд 30-40 хүний хооронд 1 хүний 20,000 төгрөгөөр оруулж цэнэглэлтийн 20,000 төгрөгийг өөрийн тоот дансандаа аваад тоглолтын hand буюу 1 тоглолт бүрээс шимтгэл 2% /хөзрөөр бол 1 гараа гэсэн үг/-ийг ферийн дансандаа ашиг болгон авдаг байсан. Гэхдээ тогтмол биш. Pokerrrr2 нэртэй application дотор хэсэг бүлэг хүмүүсийн хүрээнд групп үүсгэн 20,000 төгрөгийн дэнчинтэй өрөө нээж дансаа холбоод тоглуулдаг. Энэ өрөөг нээхдээ дурын цахим хаяг бүртгүүлж нээж болдог. Би Ikamikaa нэртэй фэйсбүүк 6 сард шинээр нээгээд Pokerrrr2 нэртэй application дотор өрөө үүсгээд Entertainment гэж нэр өгөөд өөрийнхөө Хаан банкны тоот дансаа холбож ажиллуулсан. Pokerrrr2 нэртэй application татаж авахад үнэгүй боловч өрөө нээгээд ажиллуулахад олон улсын картаараа зоос худалдаж авдаг. Pokerrrr2 нэртэй application руу VPN гэж бүсийн байршил өөрчилдөг программ ашиглан нэвтэрдэг.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан ба шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******ийг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 2,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 24 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржгин овогт Ганзоригийн Чинзоригийг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 2,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,400,000 төгрөгөөр торгох ялыг 24 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3,936,010 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР