Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 39

Монгол Улсын нэрийн өмнөөс

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүгч Ж.Долгормаа, Д.Цэдэнпэлжээ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны "A" танхимд нээлттэй явуулж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд,

Улсын яллагч Л.Мөнхбаяр, Ч.Мөнхзул,

Иргэдийн төлөөлөгч Р.Оюундэлэг,

Хохирогч Б.Борхүү, Ү.Оюунчимэг

Шүүгдэгч Ц.Лхагвасүрэнгийн өмгөөлөгч Д.Урансувд,

Шүүгдэгч Банзрагчийн Төмөрхуяг, Д.Нэргүй нарын өмгөөлөгч А.Мөнхбат,

Шүүгдэгч Бат-Очирын Төмөрхуяг, Ц.Баярсайхан нарын өмгөөлөгч З.Нямсүрэн,

Шүүгдэгч Н.Эрдэнэбатын өмгөөлөгч М.Энхтуяа,

Шүүгдэгч О.Дугарсүрэн, Б.Батхүү, Б.Ууганбаяр нарын өмгөөлөгч А.Мэндсайхан,

Шүүгдэгч Ө.Наранбаярын өмгөөлөгч Р.Ганчулуун,

Шүүгдэгч О.Дугарсүрэн, Ц.Лхагвасүрэн, Н.Эрдэнэбат, Банзрагчийн Төмөрхуяг, Д.Нэргүй, Бат-Очирын Төмөрхуяг, Б.Батхүү, Б.Ууганбаяр, Ц.Баярсайхан, Ө.Наранбаяр нарыг оролцуулан, Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нацагдоржийн Эрдэнэбат, Иөншөөбү овогт Оюуны Дугарсүрэн, Еншөбү овогт Цэвээний Лхагвасүрэн, Агсахал овогт Банзрагчийн Төмөрхуяг, Боржгон овогт Бүтэдвааний Ууганбаяр, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зуун цээж овогт Дугардоржийн Нэргүй, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бат-Очирын Төмөрхуяг, Бодонгууд овогт Бадамжунайн Батхүү, Боржигон овогт Цэрэнжавын Баярсайхан, Мянган овогт Өлзийбаярын Наранбаяр нарт холбогдох эрүүгийн 201311000423 дугаартай нэгтгэсэн хэргийг 2017 оны 02 сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад хянан шийдвэрлэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 02 сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй,  ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Төвийн 1-01 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл  2006 оны 06 сарын 27-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж 2006 оны 06 сарын 23-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, 2008 оны 12 сарын 09-ний өдөр Хэрлэн сумын шүүхийн 90 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж 2009 оны 02 сарын 09-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ЖБ83022672 регистрийн дугаартай, Иөншөөбүү овогт Оюуны Дугарсүрэн.

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 12 сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хан-Уулын 3-12 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл 2001 оны 05 сарын 25-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т  зааснаар 2 жил хорих ялаар шийтгэгдэж, мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, 2005 оны 06 сарын 13-ны өдөр Хэрлэн сумын шүүхийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгэгдсэн, 2010 оны 11 сарын 12-ны өдөр Хэрлэн сумын шүүхийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгэгдэж 2011 оны 04 сарын 28-ны өдөр суллагдсан, бие эрүүл, ЖЬ78122075 регистрийн дугаартай, Еншөөбү овогт Цэвээний Лхагвасүрэн.

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 07 сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Жуковын 1-03  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл 1998 оны 10 сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2000 оны 11 сарын 01-ний өдөр Дорнод аймгийн шүүхийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 зааснаар 4 жил хорих ял оногдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулиар хорих ялын 30 хувийг хасаж 2 жил 9 сар 18 хоног хорих ялаар, 2002 оны 03 сарын 27-ны өдөр Дорнод аймгийн шүүхийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2, 211 дүгээр зүйлийн 2 зааснаар нийт 5 жил 2 сар хорих ялаар, 2007 оны 01 сарын 08-ны өдөр Хэрлэн сумын шүүхийн 3 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 зааснаар 1 сар баривчлах ялаар, 2008 оны 04 сарын 16-ны өдөр Хэрлэн сумын шүүхийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 зааснаар 6 сарын баривчлах ялаар, 2010 оны 05 сарын 18-ны өдөр Хэрлэн сумын шүүхийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж 2012 оны 05 сарын 28-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ЖЭ79070779 регистрийн дугаартай, Боржигон овогт Нацагдоржийн Эрдэнэбат.

4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 11 сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй,  ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Хэрлэнгийн 1-12 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл 2004 оны 12 сарын 09-ний өдөр Хэрлэн сумын шүүхийн 93 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 зааснаар 110 цаг албадан ажил хийлгэх ялаар, 2006 оны 01 сарын 23-ны өдөр Хэрлэн сумын шүүхийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 зааснаар 6 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 07 сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх комиссын 1433 дугаар тогтоолоор 3 жилийн хорих ялыг хасаж, 2007 оны 08 сарын 09-ний өдөр 02 сар 10 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан, бие эрүүл, ЖГ83110974 регистрийн дугаартай, Агсахал овогт Банзрагчийн Төмөрхуяг.

5. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 02 сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 12-18 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2005 оны 11 сарын 22-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 зааснаар 250 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 3 сарын 28-ны өдрийн 04/А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Монгол Улсын 2006 оны 6 сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хасч, 2 жил 10 хоногийн хорих ялаар, мөн шүүхийн 2007 оны 8 сарын 24-ний өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 зааснаар нийт 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, 2008 оны 9 сарын 10-ны өдөр Прокурорын тогтоолоор суллагдсан, бие эрүүл, ЖЗ85022110 регистрийн дугаартай Зуун цээж овогт Дугардоржийн Нэргүй

6. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 04 сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эрдэнэ билгүүтэй” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 16-96 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 11 сарын 11-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ЖЗ77040417 регистрийн дугаартай, Боржигон овогт Бат-Очирын Төмөрхуяг.

7. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 8 сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 13-21 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ЖЗ88082511 регистрийн дугаартай, Бодонгууд овогт Бадамжунайн Батхүү.

8. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 11 сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн. 32 настай, эрэгтэй, боловсролгүй  мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг, "Ногоон хөв" гэх газарт оршин суух /Хэрлэн сумын 7-р баг 36-41/, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ЖЗ85112616 регистрийн дугаартай, Боржигон овогт Бүтэдваанийн Ууганбаяр.

9. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1962 оны 01 сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Хэрлэн сумын 10-р баг Цаг-Уурын 0-02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл Дорнод айигийн 5 дугаар хэсгийн ардын шүүхийн 1984 оны 4 сарын 05-ны өдрийн 10 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн В-д зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж 1986 оны 8 сарын 11-ний өдөр суллагдсан, бие эрүүл, ЖЯ62011677 регистрийн дугаартай, Боржигин овогт Цэрэнжавын Баярсайхан.

10. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, эрэгтэй, 1986 оны 8 сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Хэрлэн сумын 4-р баг Хан-Уулын 2-05 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэл Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004 оны 8 сарын 30-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар 17 жилийн хорих ялаар шийтгэснийг 2004 оны 10 сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Давж заалдах шатны шүүхийн 38 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хорих ял болгон өөрчлөлт оруулсныг Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар 5 жилийн хорих ял болгон өөрчилж  2006 оны 06 сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 02 жил 08 сар 15 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, бие эрүүл, ЖЖ 86080930 регистрийн дугаартай, Мянган овогт Өлзийбаярын Наранбаяр.

1. Шүүгдэгч Оюуны Дугарсүрэн нь: ялтай байхдаа давтан үйлдлээр

             1. Х.Төрбат, Ц.Лхагвасүрэн, Б.Болд нартай бүлэглэн 2013 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутгаас иргэн Ү.Оюунчимэгийн 2 тооны үхрийг хулгайлж 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

             2. давтан үйлдлээр Х.Төрбат, Ц.Лхагвасүрэн, Н.Амарбат, Т.Батбямба нартай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Гашуун” гэх газраас иргэн У.Мөнхбатын 1 тооны адууг хулгайлж 650.000 төгрөгийн хохирол учруулсан

             3. мөн давтан үйлдлээр Х.Төрбат, Г.Түвшинжаргал, Д.Соронзонболд, Н.Амарбат, С.Болдсайхан, Ц.Лхагвасүрэн нартай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Хүлэг” маркийн улсын дугааргүй мотоциклыг ашиглан 2014 оны 01 дүгээр сарын 13-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Зүүн Өлзийт” гэх газраас иргэн Ө.Бямбадоржийн 8 тооны адууг хулгайлж 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан

             4. мөн давтан үйлдлээр Х.Төрбат, Ц.Лхагвасүрэн, Б.Оюунбат нартай бүлэглэн, “Соната-2” маркийн 92-62 доа улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.Орхоны 3 тооны үхрийг хулгайлж 3.900.000 төгрөгийн хохирол учруулсан

             5. мөн давтан үйлдлээр Н.Гомбоцэнд, Ц.Энхболд, Б.Ганхуяг нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 07 дугаар сарын 01-нээс 03-ны хооронд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Улаан худаг” гэх газраас иргэн Л.Лхагвагийн 4 тооны үхрийг хулгайлж 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан. 

             6. мөн давтан үйлдлээр Ц.Лхагвасүрэн, Х.Төрбат, Д.Соронзонболд, С.Болдсайхан, Б.Оюунбат нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутаг “Энх Амралт” гэх газраас иргэн Д.Эрдэнээгийн 3 тооны үхрийг хулгайлж 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан

             7. мөн давтан үйлдлээр Д.Соронзонболдтой бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Сүүл нуур” гэх газраас иргэн Н.Жамъянцэрэнгийн 25 тооны хонийг хулгайлж 2.440.000 төгрөгийн хохирол учруулсан

             8. мөн давтан үйлдлээр Ц.Лхагвасүрэн, Х.Төрбат, Н.Амарбат нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Шивээт” гэх газраас иргэн Н.Энхбаатарын 3 тооны үхрийг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан

            9. мөн давтан үйлдлээр Ц.Лхагвасүрэн, Н.Амарбат, Г.Түвшинжаргал нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Тулгуурт” гэх газраас иргэн М.Баасансүрэнгийн 3 тооны адууг хулгайлж 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан

            10. мөн давтан үйлдлээр Н.Амарбат, Х.Төрбат, Ц.Лхагвасүрэн нартай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн Д.Дамдинжавын 1 тооны үхрийг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан

            11. мөн давтан үйлдлээр Х.Төрбат, Ц.Лхагвасүрэн, Д.Соронзонболд нартай бүлэглэн, “Портер” маркийн 45-42 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Л.Орхоны 1 тооны үхрийг хулгайлж 1.400.000 төгрөгийн, Т.Энхбаатарын 2 тооны үхрийг хулгайлж 1.600.000 төгрөгийн, Л.Бямбадаваагийн 1 тооны үхрийг хулгайлж 900.000 төгрөгийн, Ш.Цацралын 2 тооны үхрийг хулгайлж 1.500.000 төгрөг, нийт 5.400.000 төгрөг буюу бусдад нийт 34.690.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан

2. Шүүгдэгч Цэвээний Лхагвасүрэн нь: ялтай байхдаа давтан үйлдлээр их хэмжээний хохирол учруулсан

            1. Шүүгдэгч Ц.Лхагвасүрэн нь Х.Төрбаттай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2012 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөл Нуур” гэх газраас иргэн Х.Батболдын 4 тооны адууг хулгайлж 3.050.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2. мөн давтан үйлдлээр Х.Төрбат, О.Дугарсүрэн, Н.Амарбат, Т.Батбямба нартай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Гашуун” гэх газраас иргэн У.Мөнхбатын 1 тооны адууг хулгайлж 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

             3. мөн давтан үйлдлээр Х.Төрбат, О.Дугарсүрэн, Б.Болд нартай бүлэглэн 2013 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутгаас иргэн Ү.Оюунчимэгийн 2 тооны үхрийг хулгайлж 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

           4. мөн давтан үйлдлээр Х.Төрбат, О.Дугарсүрэн, Б.Оюунбат нартай бүлэглэн, “Соната-2” маркийн 92-62 доа улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Л.Орхоны 3 тооны үхрийг хулгайлж 3.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

             5. мөн давтан үйлдлээр Х.Төрбат, Д.Зоригт, Д.Соронзонболд нартай бүлэглэн, “Эксел” маркийн 34-34 доа улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 09 дүгээр сарын 07-нд Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Энх толгой” гэх газраас иргэн Н.Энхболдын 7 тооны эм хонийг хулгайлж 1.260.000 төгрөгийн хохирол учруулсан,

              6. мөн давтан үйлдлээр О.Дугарсүрэн, Х.Төрбат, Д.Соронзонболд, С.Болдсайхан, Б.Оюунбат нартай бүлэглэн, “Эксел” маркийн 34-34 доа улсын дугаартай, БНХАУ-д үйлдвэрлэсэн 31-29 Доз улсын дугаартай мотоцикл зэргийг ашиглан 2013 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутаг “Энх Амралт” гэх газраас иргэн Д.Эрдэнээгийн 3 тооны үхрийг хулгайлж 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

              7. мөн давтан үйлдлээр Н.Амарбат, Х.Төрбат нартай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөл Нуур” гэх газраас иргэн Х.Батболдын 1 тооны үхрийг хулгайлж 400.000 төгрөгийн, Б.Өсөхбаярын 1 тооны үхрийг хулгайлж 400.000 төгрөгийн, Г.Хүрэлбаатарын 2 тооны үхрийг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол буюу бусдад  нийт 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

              8. О.Дугарсүрэн, Х.Төрбат, Н.Амарбат нартай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Шивээт” гэх газраас иргэн Н.Энхбаатарын 3 тооны үхрийг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан

              9. Г.Түвшинжаргал, Х.Төрбат нартай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сум 1 дүгээр баг, сумын төвд оршин суух иргэн Ж.Батчулууны 1 тооны үхрийг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан

            10. О.Дугарсүрэн, Н.Амарбат, Г.Түвшинжаргал нартай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Тулгуурт” гэх газраас иргэн М.Баасансүрэнгийн 3 тооны адууг хулгайлж 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан

             11. Н.Амарбат, Х.Төрбат, О.Дугарсүрэн нартай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн Д.Дамдинжавын 1 тооны үхрийг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан

             12. Х.Төрбат, О.Дугарсүрэн, Д.Соронзонболд нартай бүлэглэн, “Портер” маркийн 45-42 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Л.Орхоны 1 тооны үхрийг хулгайлж 1.400.000 төгрөгийн, Т.Энхбаатарын 2 тооны үхрийг хулгайлж 1.600.000 төгрөгийн, Л.Бямбадаваагийн 1 тооны үхрийг хулгайлж 900.000 төгрөгийн, Ш.Цацралын 2 тооны үхрийг хулгайлж 1.500.000 төгрөгийн бусдад нийт 5.400.000 төгрөгийн хохирол учруулсан

13. О.Дугарсүрэн, Х.Төрбат, Г.Түвшинжаргал, Д.Соронзонболд, Н.Амарбат, С.Болдсайхан нартай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Хүлэг” маркийн улсын дугааргүй мотоцикл ашиглан 2014 оны 01 дүгээр сарын 13-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Зүүн Өлзийт” гэх газраас иргэн Ө.Бямбадоржийн 8 тооны адууг хулгайлж 7.000.000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 33.560.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан

           3. Шүүгдэгч Нацагдоржийн Эрдэнэбат нь: ялтай байхдаа давтан үйлдлээр их хэмжээний хохирол учруулсан

            1. Н.Гомбоцэнд, Ц.Энхболд, Б.Төмөрхуяг нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө  Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Муу усны түнтгэр” гэх газраас иргэн Ц.Дивагийн 3 тооны үхрийг хулгайлж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан

             2. Б.Төмөрхуягтай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Адгийн цагаан толгой” гэх газраас иргэн Х.Сээвэнгийн 6 тооны хонийг хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан

             3. Ц.Энхболд, Ш.Намжил нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар Тойром” гэх газраас иргэн С.Энхбаатарын 4 тооны үхрийг хулгайлж 3.250.000 төгрөгийн хохирол учруулсан

              4.  Л.Мөнхнаран, Б.Төмөрхуяг, Б.Чулуунбаатар нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шаазан Нуур” гэх газраас иргэн Ш.Эрдэнэбаатарын 3 тооны үхрийг хулгайлж 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан

              5. Л.Мөнхнаран, Б.Төмөрхуяг нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөөвөр” гэх газраас иргэн Д.Басарын 4 тооны үхрийг хулгайлж 4.700.000 төгрөгийн хохирол учруулсан.

             6. Д.Мөнхнаран, Б.Төмөрхуяг нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн Матад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өлийн Овоо” гэх газраас иргэн Э.Ганбатын 4 тооны үхрийг хулгайлж 4.800.000 төгрөгийн хохирол учруулсан.

             7. Н.Гомбоцэнд, Б.Ганхуяг, Ш.Намжил, Ц.Оюунболд, Ч.Батмөнх нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 03 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Улаан худаг” гэх газраас иргэн Ч.Сугарын 3 тооны адууг хулгайлж 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан

             8. Л.Мөнхнаран, Н.Гомбоцэнд, Б.Төмөрхуяг, Б.Ганхуяг, А.Эрдэнэдалай нартай бүлэглэн 2014 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Төвгөрийн худаг” гэх газраас иргэн Ж.Жамъянгончигийн 4 тооны үхрийг хулгайлж 3.700.000 төгрөгийн хохирол учруулсан

             9. Н.Гомбоцэнд, Б.Төмөрхуяг, Б.Эрдэнэбат, Ц.Баярсайхан нартай бүлэглэн 2014 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Баян Булаг” гэх газраас иргэн Х.Энхбаатарын 6 тооны үхрийг хулгайлж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан

            10. Б.Хорлоо, Д.Дашдорж нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Д.Мандахын 2 тооны үхрийг хулгайлж 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан

            11. Б.Хорлоо, Э.Ганбат, Д.Бат-Очир нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Дунд нуур” гэх газраас иргэн Л.Даваадавгын 16 тооны хонийг хулгайлж 2.950.000 төгрөгийн хохирол учруулсан

            12. Б.Хорлоо, Э.Ганбат, Д.Нэргүй нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Дэхт” гэх газраас иргэн Д.Туяагийн 6 тооны хонийг хулгайлж 1.050.000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 37.900.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан.

             4. Шүүгдэгч Банзрагчийн Төмөрхуяг нь: ялтай байхдаа давтан үйлдлээр

             1. Н.Эрдэнэбат, Ц.Энхболд, Н.Гомбоцэнд нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө  Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Муу усны түнтгэр” гэх газраас иргэн Ц.Дивагийн 3 тооны үхрийг хулгайлж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан.

             2. Н.Эрдэнэбаттай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Адгийн цагаан толгой” гэх газраас иргэн Х.Сээвэнгийн 6 тооны хонийг хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан

            3. Л.Мөнхнаран, Н.Эрдэнэбат, Б.Чулуунбаатар нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шаазан Нуур” гэх газраас иргэн Ш.Эрдэнэбаатарын 3 тооны үхрийг хулгайлж 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан

            4. Л.Мөнхнаран, Н.Эрдэнэбат нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөөвөр” гэх газраас иргэн Д.Басарын 4 тооны үхрийг хулгайлж 4.700.000 төгрөгийн хохирол учруулсан.

5. Д.Мөнхнаран, Н.Эрдэнэбат нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн Матад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өлийн Овоо” гэх газраас иргэн Э.Ганбатын 4 тооны үхрийг хулгайлж 4.800.000 төгрөгийн хохирол учруулсан.

 6. Л.Мөнхнаран, Н.Эрдэнэбат, Н.Гомбоцэнд, Б.Ганхуяг, А.Эрдэнэдалай нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Төвгөрийн худаг” гэх газраас иргэн Ж.Жамъянгончигийн 4 тооны үхрийг хулгайлж 3.700.000 төгрөгийн

7. Н.Эрдэнэбат, Н.Гомбоцэнд, Б.Эрдэнэбат, Ц.Баярсайхан нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан  2014 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Баян Булаг” гэх газраас иргэн Х.Энхбаатарын 6 тооны үхрийг хулгайлж 4.500.000 төгрөгийн бусдад нийт 25.050.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан

5. Шүүгдэгч Д.Нэргүй нь ялтай байхдаа:

1. Б.Ууганбаяр, Б.Төмөрхуяг нартай бүлэглэн 2012 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Тарган” гэх газраас иргэн П.Должинсүрэнгийн 96 тооны буюу олон тооны хонь, ямааг хулгайлж 8.330.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Мөн давтан үйлдлээр 2012 оны 06 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн 5-24 тоот хашаанаас иргэн Х.Элбэгжаргалын 2 тооны адууг хулгайлж бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Мөн давтан үйлдлээр Б.Батхүү, Б.Ууганбаяр, Б.Төмөрхуяг нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Мардай” гэх газрын хойд талаас иргэн Д.Дашдоржийн 11 тооны буюу олон тооны үхрийг хулгайлж 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Мөн давтан үйлдлээр Б.Хорлоо, Б.Батхүү нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Айраг” гэх газраас иргэн В.Эрхэмбаярын 2 тооны үхэр, иргэн Ц.Мөнхдэмбэрэлийн 1 тооны үхрийг хулгайлж нийт 4.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. Мөн давтан үйлдлээр Б.Батхүү, Б.Ууганбаяр нартай бүлэглэн 2013 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Ялалтын 9-24 тоот хашаанаас иргэн Г.Гантулгын BY 150-9 маркийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй мотоциклыг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. Мөн давтан үйлдлээр Б.Ууганбаяр, Д.Баттулга, Ж.Энхбаатар, Б.Баттуяа, Х.Мөнхзул нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 05 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр “Гуравны Булаг” гэх газраас иргэн Б.Борхүүгийн 3 тооны үхрийг хулгайлж 5.700.000 төгрөгийн хохирол учруулсан

7. Б.Ууганбаяртай бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Хавчаа гэх газраас иргэн Т.Балжмаагийн 1 тооны үхрийг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан

8. Б.Хорлоо, Э.Ганбат, Н.Эрдэнэбат нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дэхт гэх газраас иргэн Д.Туяагийн 6 тооны хонийг хулгайлж 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан

9. Б.Ууганбаяр, Д.Дашдорж, Б.Хорлоо нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Тоосго гэх газраас иргэн Д.Дорждэрэмийн 10 тооны хонийг хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан

10. Б.Ууганбаяр, Ө.Наранбаяр нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Өлзийт” гэх газраас иргэн А.Бямбабаатарын 14 тооны хонийг 50-59 ДОР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 31.530.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан

11 .Яллагдагч Д.Нэргүй нь уг хэрэгт хувийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд 23 хоног прокурорын хяналтын шатнаас оргон зайлсхийсэн,

6. Шүүгдэгч Бат-Очирын Төмөрхуяг нь ялтай байхдаа:

1. Б.Ууганбаяр, Д.Нэргүй нартай бүлэглэн 2012 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Тарган” гэх газраас иргэн П.Должинсүрэнгийн 96 тооны буюу олон тооны хонь, ямааг хулгайлж 8.330.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Мөн давтан үйлдлээр Д.Нэргүй Б.Батхүү, Б.Ууганбаяр нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Мардай” гэх газрын хойд талаас иргэн Д.Дашдоржийн 11 тооны буюу олон тооны үхрийг хулгайлж 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Б.Батхүү, Ч.Хүрэлбаатар нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Өвдөг гэх газраас иргэн С.Эрдэнэбаярын 4 тооны үхрийг хулгайлж 3.650.000 төгрөгийн буюу бусдад нийт 16.980.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан

7. Шүүгдэгч Б.Батхүү нь давтан үйлдлээр:

1. Д.Нэргүй, Б.Ууганбаяр, Б.Төмөрхуяг нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Мардай” гэх газрын хойд талаас иргэн Д.Дашдоржийн 11 тооны буюу олон тооны үхрийг хулгайлж 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Мөн давтан үйлдлээр Д.Нэргүй, Б.Хорлоо нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Айраг” гэх газраас иргэн В.Эрхэмбаярын 2 тооны үхэр, иргэн Ц.Мөнхдэмбэрэлийн 1 тооны үхрийг хулгайлж нийт 4.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Мөн давтан үйлдлээр Д.Нэргүй, Б.Ууганбаяр нартай бүлэглэн 2013 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Ялалтын 9-24 тоот хашаанаас иргэн Г.Гантулгын BY 150-9 маркийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй мотоциклыг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 

4. Б.Төмөрхуяг, Ч.Хүрэлбаатар нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Өвдөг гэх газраас иргэн С.Эрдэнэбаярын 4 тооны үхрийг хулгайлж 3.650.000 төгрөгийн буюу бусдад нийт 14.350.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан

8. Шүүгдэгч Б.Ууганбаяр нь давтан үйлдлээр:

1. Д.Нэргүй, Б.Төмөрхуяг нартай бүлэглэн 2012 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Тарган” гэх газраас иргэн П.Должинсүрэнгийн 96 тооны буюу олон тооны хонь, ямааг хулгайлж 8.330.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Мөн давтан үйлдлээр Б.Төмөрхуяг, Д.Нэргүй, Б.Батхүү нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Мардай” гэх газрын хойд талаас иргэн Д.Дашдоржийн 11 тооны буюу олон тооны үхрийг хулгайлж 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Мөн давтан үйлдлээр Д.Нэргүй, Б.Батхүү нартай бүлэглэн 2013 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Ялалтын 9-24 тоот хашаанаас иргэн Г.Гантулгын BY 150-9 маркийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй мотоциклыг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан

4. Мөн давтан үйлдлээр Д.Нэргүй, Д.Баттулга, Ж.Энхбаатар, Б.Баттуяа, Х.Мөнхзул нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 05 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр “Гуравны Булаг” гэх газраас иргэн Б.Борхүүгийн 3 тооны үхрийг хулгайлж 5.700.000 төгрөгийн хохирол учруулсан

5. Д.Нэргүйтэй бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Хавчаа гэх газраас иргэн Т.Балжмаагийн 1 тооны үхрийг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан

6. Д.Нэргүй, Д.Дашдорж, Б.Хорлоо нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Тоосго гэх газраас иргэн Д.Дорждэрэмийн 10 тооны хонийг хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан

7. Д.Нэргүй, Ө.Наранбаяр нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Өлзийт” гэх газраас иргэн А.Бямбабаатарын 14 тооны хонийг 50-59 ДОР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 24.280.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан

9. Шүүгдэгч Ц.Баярсайхан нь:

           Н.Гомбоцэнд, Б.Төмөрхуяг, Н.Эрдэнэбат, Б.Эрдэнэбат нартай бүлэглэн 2014 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Баян Булаг” гэх газраас иргэн Х.Энхбаатарын 6 тооны үхрийг хулгайлж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан

            10. Шүүгдэгч Ө.Наранбаяр нь:

            Д.Нэргүй, Б.Ууганбаяр нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Өлзийт” гэх газраас иргэн А.Бямбабаатарын 14 тооны хонийг 50-59 ДОР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.450.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Дугарсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хувьд нийт 11 үйлдлээс 2 үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хохирогч Н.Жамъянцэрэн болохоор 25 тооны хонь авсан гэдэг. Би ердөө 8 хонь л авсан. Бусдыг нь аваагүй. Мөн хохирогч У.Мөнхбатын нэг адууг хулгай хийхэд оролцоогүй болохоор хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн үед согтуу байсан болохоор хулгайн асуудлыг  мэдээгүй. Бусад үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол огт төлөөгүй байгаа гэв.

Шүүгдэгч Ц.Лхагвасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бие нийт 13 удаагийн үйлдэлтэй байгаа. Үүнээс 10 үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин хохирогч Мөнхбатын адууг хулгайлсан үйлдлийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Дугарсүрэн бид хоёр архи ууж байгаад тасарч унаад сэрэхэд хөдөө ирсэн байсан учир энэ хулгайн хэрэгт оролцоогүй. Мөн Батболдын 3 адууг би  хулгайлаагүй, намайг энэ 3 адууг авсан гээд гүтгээд байгаа юм. Хохирогч Хүрэлбаатар эмчийн 2 үхрийн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг “хот явах уу” гэж хэлэхээр нь л би сууж явсан. Тэрнээс биш хулгайн мал ачиж яваа гэдгийг нь мэдээгүй. Харин Бямбадоржийн 6 адууг ажиллахад оролцсон нь үнэн гэв.

Шүүгдэгч Н.Эрдэнэбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би нийт 12 үйлдэлтэй байгаа. Үүнээс 3 үйлдлийг зөвшөөрөхгүй байна. Бусад 9 үйлдлээ зөвшөөрч байгаа. Тухайлбал, хохирогч Жамъянгончигийн 4 үхэр, Басарын 4 үхэр, Ганбатын 4 үхрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ 3 үйлдэл дээр Мөнхнаран, Банзрагчийн Төмөрхуяг, Гомбоцэнд,  Эрдэнэдалай, Баарай бид 6 хамт явсан юм. Эрдэнэдалайн хүү нь ч гэсэн хамт явж байсан. Цагаан-Овоо сумын хохирогч Басарын 4 тооны үхрийн асуудал дээр ч хамт явсан. Мөн “Шаазан нуур” гэх газраас 4 тооны үхэр хулгайлсан үйлдэлд Эрдэнэдалай хамт явсан. Харин Мөнхнаран, Эрдэнэдалай хоёр  Төмөрхуяг  бид хоёрт ажилласан махнаасаа юу ч  өгөхгүй аваад явчихсан. Мал ажиллахын хувьд ажилласан. Надад наалдсан юм байхгүй. Тийм учраас дээрх 3 үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирлоос хасаж тооцуулах хүсэлтэй байна гэв.

Шүүгдэгч Банзрагчийн Төмөрхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би нийт 7 үйлдлээ бүгдийг хүлээн зөвшөөрч байгаа. Маргах зүйлгүй. Эрдэнэдалай гэх хүн 3 үйлдэлд хамт явсан нь үнэн. Хохирогч Жамъянгончигийн үхрийг хулгайлахад Эрдэнэдалай хүүтэйгээ хамт явсан. Эрдэнэбат, Мөнхнаран, Ганхуяг, Гомбоцэнд, Эрдэнэдалай, Эрдэнэдалайн хүү бид 7 хамт явсан. Хулгайлж авч ирсэн үхрийн махыг  Мөнхнаран, Эрдэнэдалай нар авч явсан. Хохирогч Э.Ганбатын хохирлоос 2 сая төгрөгийг төлж барагдуулсан. Мөн Сээвэнгийн 4 хонины хохирлыг төлж барагдуулсан. Нийтэд нь би өөрөө төлсөн. Бусад хохирлыг төлөөгүй байна гэв.

Шүүгдэгч Д.Нэргүй шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би нийт 11 үйлдэлтэй. Үүнээс 2 үйлдэл буюу Должинсүрэнгийн 96 тооны хонь болон Дашдоржийн 11 тооны бяруу хулгайлсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 96 биш 22 тооны хонь л хулгайлж авсан нь үнэн. Бусдыг нь аваагүй. 11 тооны бярууг огт аваагүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Бямбабаатарын 14 хонийг хулгайлахад оролцсон 2 хүнд хариуцлага хүлээлгэхгүй байгаад гайхаж байна. Гэхдээ тэр 2 хүнийг  би танихгүй гэв.

Шүүгдэгч Бат-Очирын Төмөрхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би нийт 3 удаагийн үйлдэлтэй. Үүнээс Эрдэнэбаярын 4 үхрийг хулгайлсан гэдгээ зөвшөөрч байгаа. Харин 11 тооны бярууг хулгайлаагүй. Тэр мал нь 1 хоногийн дараа боомтоор гарсан гэх баримт байсан. Энэ өдөр нь архи зардаггүй өдөр буюу 5 сарын 01-ний өдөр байсан гэдгийг би хэлсэн. 2013 оны 5 сарын 1-ны өдөр надаас Мөнх-Од машинаа авсан гэдэг. 96 тооны хонины асуудал дээр мөн хамтран оролцсон зүйл байхгүй. Анх Нэргүй намайг хөлсөлж авч явсан. Хөлсөнд нь 150000 төгрөг өгсөн гэв.

Шүүгдэгч Б.Батхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би нийт 4 үйлдлээс 1 үйлдлийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 11 тооны бярууны асуудал дээр би огт яваагүй. Гэтэл намайг таньдаг нэг хүн гарч ирээд байгааг нь гайхаж байна. Бусад үйлдэл дээр маргах зүйлгүй. Өөр  нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч Б.Ууганбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би нийт 7 үйлдэлтэй. Үүнээс 96 тооны хонь, хохирогч Дашдоржийн 11 тооны бярууны асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бусад үйлдлээ зөвшөөрч байна. Хохирогч Должинсүрэн 96 тооны хонь авсан гэдэг. Бид нар 22 тооны хонь авч ирсэн. Бусдыг нь мэдэхгүй. Хохирогч 35 хонио буцааж авсан гэж хэлдэг. Энэ нь 96 тооны хонины хохиролд ороод явж байгаа юм шиг байна. Анхны шүүх хурал дээр хохирогч тэгж хэлж байсан гэв.  

Шүүгдэгч Ц.Баярсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Намайг гэртээ байхад Бухаагийн Эрдэнэбат, Нэргүй хоёр  ирээд  “Цагаан-Овоогийн зам дээр дүү нарын маань машин эвдэрчихлээ татаад өгөөч” гэж хэлсэн. Надад 20 мянган төгрөгийн түлш хийж өгсөн. Би энэ хүмүүстэй хамт хулгай хийгээд яваад байсан зүйл байхгүй. Цагаан-Овоогийн зам дээр үхэрнүүд байсан. Би очоод хулгайн үхэр гэдгийг  мэдсэн. Тэд нарын хулгай хийсэн махыг нь ачиж тээвэрлэж ирээд айлын хашаанд буулгаж өгсөн. Хэдэн үхрийн мах ачиж ирснийг мэдэхгүй. Би машинаасаа  буугаагүй. Хулгайн махыг тээвэрлэснээ зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Ө.Наранбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 10 сарын 19-ний өдөр “Гавт” гэх газарт манай хоёр найз намайг дуудсан. Өдрийн 3 цагийн орчим би аавынхаа машиныг аваад Ууганбаяр, Нэргүй нарын хамт явсан. Би анх тэр хоёрт хэлэхдээ “өвсөнд яваад ирье” гэж хэлсэн. Тэгээд биднийг очиход хоёр найз маань байсан. Цэнгэл, Шинэхүү гэж хүмүүс  замын хойд талын  худаг дээр  сууж байсан. Очиход дөнгөж гэгээ тасарч байсан. Надад 1 шил архи захисан байсныг  би тэдэнд  өгөөд хамт уусан. Надаас “энэ хоёр  хүмүүс чинь  юун  хүмүүс вэ” гэхээр  нь “намайг  дагаад явж байгаа хүмүүс юм”  гэсэн. Тэгээд намайг энэ хонинуудыг ачаад явчих гэсэн юм. Би зөвшөөрөөд хонио ачаад их орой ирсэн. Замд машин эвдрээд тэр хавийн айлын трактороор чирүүлсэн. Тэгээд харьцгаасан. Цагдаа сэргийлэх болоход тэр хоёр “хөгшөөн чи зохицуулаад байж бай хохирлыг чинь барагдуулна” гэсэн боловч одоо болтол төлөөгүй байна гэв.

Хохирогч Ү.Оюунчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай үхэр  бэлчээр  дээрээсээ алга болсон. Өглөө бэлчээртээ гараад орой нь ирэхгүй болохоор нь хайсан боловч олдоогүй. Тугаллах дөхсөн сүүний чиглэлийн үнээ байсан юм. Гэм хорын  2 сая 600 мянган төгрөгийн хохирлоо түргэн хугацаанд барагдуулмаар байна гэв.

Хохирогч Б.Борхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2014 оны 5 сарын 28-ны өдөр эхнэрийн хамт аймаг руу хүний ажилд ирсэн. Тэр үед хүү бэр 2 малаа харж үлдсэн. Охин үнээгээ саагаад бэлчээрлүүлсэн боловч орой болтол хайгаад олоогүй гэсэн. 5 сарын 30-ны өглөө охин маань яриад "Манай 3 үхэр алга болсон байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаад мэдэгдээд, гэр рүүгээ явсан. Манай гэрээс 2 км-ийн зайнд үхрүүдийг маань махлаад толгой, арьс, хээлийг нь хаяад явсан байсан. Хулгайг шөнө үйлдсэн. Яагаад шөнө очдог юм. Би эдгээр хүмүүсээс нэн даруй хохирлоо гаргуулмаар байна. Одоо 5700000 төгрөг нэхэмжилж байна. Миний алдсан үхэрнүүд сайн үүлдрийн мал байсан. Үнийн хувьд өндөр үнэтэй, сүүний хувьд өглөө 7 литр сүү, орой 8 литр сүү гардаг байсан. Нэг нь өнөө маргаашгүй тугаллах гэж байсан үнээ байсан. Саалийг нь 4 сараар бодоход 3690 литр сүү, 360 литр цөцгий авах боломжтой байсан. Цөцгийгөө 1 литрийг 6000 төгрөгөөр бодоход зөвхөн сүү цөцгийний хувьд 2130000 төгрөгний хохирол гарсан. Би гомдолтой байна, хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна гэв. 

Хохирогч Ө.Бямбадорж мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... 2014 оны 01 сарын 13-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг “Зүүн-Өлзийт” гэх газар байх гэрийнхээ баруун тал руу 8 тооны адуугаа гаргасан юм ...14-ний өглөө босоод адуугаа харахад 2 азарга адуу зүүн талаасаа холдоогүй байсан бөгөөд 8 морьд олдоогүй. Тэгээд эрж явсаар Хэрлэн голын урд талаас гол дагаад 2 морь нь байсныг олж авсан. ...6 тооны адууг Төрбат, Лхагвасүрэн, Дугарсүрэн, Түвшинжаргал, Болдсайхан, Амарбат нараас авсан эдгээрийг Түвшинжаргал цуглуулж манайд аваачиж өгсөн .... хохирлоо барагдуулж авсан тул ямар нэгэн гомдол, санал хүсэлт байхгүй ....” гэх мэдүүлэг /10-р хавтас 46-47/

Хохирогч У.Мөнхбат мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Манайх Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг “Гашуун” гэх газарт байдаг юм. 2012 оны 01 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө гэрийнхээ зүүн талд аргамжаатай байсан хүрэн халзан зүсмийн их насны морио алдсан .... тухайн үедээ сэжиг таамаг гээд юу байхав нэг хүн ирээд авсан бололтой мөр бүдэг байсан ...” гэх мэдүүлэг /10-р хавтас 51-52/

Хохирогч М.Баасансүрэн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “.... 2013 оны 12 сарын 29-30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг “Тулгуурт” гэх газарт бэлчээрт байсан адуунаас 3 тооны адуу алдсан. 29-ний орой гэрийнхээ хойно татаж орхиод манай адуучин 30-ны өдөр хураахад баруун тийш 10-аад км Өгөөмөрийн зүүн талын Полигоноос хураахад 3 тооны адуу байхгүй байсан гэсэн. ...тэгээд 10-аад хоногийн дараа гэдэс толгойг нь Өгөөмөрийн чанх урагшаа “Сүүл-Өндөр”-ийн хойд дороос олсон. Тэнд махалсан бололтой гэдэс, толгойг нь тэнд хаячихсан арьсыг нь аваад явчихсан байсан ...” гэх мэдүүлэг /10-р хавтас 56-57/

Хохирогч Д.Дамдинжав мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2014 оны 01 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр баг сумын төвд оршин суух хашаанаасаа 1 тооны бяруугаа алдсан .... би үхрээ орой болгон хашдаг .... Би хохирлоо нэхнэ ...” гэх  мэдүүлэг /10-р хавтас 60-62/

Хохирогч Н.Энхболд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:  “... 2013 оны 09 сарын 07-ны өдөр шиг санаж байна. Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр баг “Энх толгой” гэх газар оршин суух хашаанаасаа 7 тооны хонь хулгайд алдсан. ...орой хонио хашихад бүрэн байгаад өглөө нь дутсан байсан. Тэгээд тоолж үзэхэд 7 толгой эм хонь алдагдсан байсан .... манай малын хашаа 150 см-ын өндөртэй төмөр торон хашаа байсан хашааныхаа амсрыг малаа хашчихаад төмөр утсаар бэхэлж хаадаг байсан ....” гэх мэдүүлэг /10-р хавтас 65-67/

Хохирогч Ж.Батчулуун мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... Миний хэдэн үхэр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр баг сумын төв Ургацын 1-1 тоотод байдаг юм. 2013 оны 12 дугаар сарын 27-ны өглөө манай ээж Адилбиш над руу утсаар яриад эвэртэй хар алаг зүсмийн бярууг чинь хулгайд алдчихлаа гэж хэлсэн ... Хүрлээ нь хулгайд алдсан эвэртэй хар алаг бярууны оронд улаан зүсмийн бяруу өгсөн тул ямар нэгэн гомдол санал хүсэлт нэхэмжлэл байхгүй ...” гэх мэдүүлэг /10-р хавтас 70-72/

Хохирогч Л.Орхон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:  “...2013 оны 01 сарын 27-ны өглөө үхрээ гаргаад орой 6 үхэр ирээгүй юмаа. ... манай хүү Отгонбаяр эхнэрийнхээ хамт орой эрж явсан боловч олоогүй харанхуй болоод маргааш болъё гээд 28-ны өглөө босоод манай бэр Цэцэгсайхан үхрийнхээ араас яваад ... улаан халзан үнээ, хоёр хар үнээ бэлчээрт байна. Харин духандаа сартай хар үнээ, хар үнээ, мухар ногоон үнээ зэрэг 3 үнээг махалсан байна гэж мэдэгдсэн. ... мөн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө 09 цагийн орчим үхэрнүүдээ цугт нь зүүн хойшоо бэлчээрт нь гаргасан .... хүү Отгонбаяр над руу утсаар яриад үхэрнүүд ирсэн чинь хар үнээ алга байна. Би үхрээ хайхаар явлаа гэж хэлсэн. ... Тэгсэн чинь Чойбалсан сум руу явдаг замын өндөр хүчдэлийн шонгийн модны харалдаа 100 орчим метр газарт манай үхрийг нядлаад толгой гэдсийг нь хаясан байна гэж надад хэлсэн ... манай алдсан үхэр нь 4 тугалсан 7 настай хар зүсмийн хээлтэй, зүүн чихэндээ цуулбар имтэй үнээ ...” гэх мэдүүлэг /10-р хавтас 137-138, 11-р хавтас 87/

Хохирогч Д.Эрдэнэ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:  “... 2013 оны 09 дүгээр сарын 21-нд хөдөө Баянтүмэн сумын “Энх” амралтын газар дээрээ байж байхад 2013 оны 09 сарын 22-ны өдөр манай нөхөр Энхболд малдаа яваад ирэхдээ 3 үхрийн толгой, гэдсийг орхиод аваад явчихсан байна, хэний үхэр юм бол гэж хэлж байсан. Тэгээд маргааш нь үхрүүдийг тоолж үзэхэд манай үхрээс 4 тооны үхэр дутсан. эрж сурахад улаан алаг бух нь айлын үхэрт байсан. Тэгээд үхэр махалсан газарт очоод хаясан үхрийн толгойг үзэхэд манай алдсан эрлийз үнээ, соёолон үхэр, бярууны толгой байсан ....” гэх мэдүүлэг /10-р хавтас 165-166/

Хохирогч Х.Батболд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... Манайх Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 баг “Хөл нуур” гэх газарт амьдардаг. 2013 оны 11 сарын 27-ны орой би аймгийн төв явах ажилтай болоод 16 цагийн үед үхрээ гэрийнхээ гадаа татаад бүртгэж үзээд усалж орхиод аймгийн төв явсан .... ингээд маргааш өглөө нь 2013 оны 11 сарын 28-ны өглөө 09 цагийн орчимд дүү Х.Бат-Эрдэнэ над руу залгаад танай эр үхэр өчигдөр шөнө алга болсон гэж хэлсэн, тэгээд хөдөө гэртээ ирээд үзэхэд Хүрлээ ах, Өсөхбаяр нарын нийлсэн 4 тооны үхэр дутсан байсан. Ингээд дээрх үхрүүдээ Бат-Эрдэнийн хамт хайж явахад гэрээс урагш 10 орчим км зайд Танкийн саад гэх газарт дээрх 4 тооны үхрийн гэдэс, толгой, шийрийг нь хаяад явсан байсан .... Хүрэлбаатар ахын дух цагаан 4 настай улаан эр үхэр, сарман халзан ухаа зүсмийн эр бяруу, Өсөхбаярын сарман хар хүрэн зүсмийн бяруу, миний өөрийн улаан зүсмийн эр бяруу зэрэг 4 толгой үхэр байсан юмаа ..... манайхны 4 үхрийг хулгайлсан хүмүүсээс Амарбат гэх залуу уулзаад сая намар улаан зүсмийн эр бяруу өгч хохирлыг барагдуулсан тул одоо ямар нэгэн гомдол санал байхгүй ....” гэх мэдүүлэг /10-р хавтас 205-209/

Хохирогч Б.Өсөхбаяр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:  “... Манай хэдэн тооны үхэр Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг Хөл Нуур гэх газарт хадам ах Батболдынд байдаг юм ..... 2013 оны 11 сарын 28-ны өдөр манай хадам ах Батболд над руу утсаар залгаад манай 4 тооны үхэр алга болсон байна түүн дотор өөрийн чинь бидэртэй хүрэн халзан зүсмийн бяруу алга болсон байна гэж хэлсэн, дээрх 4 тооны үхрийг Хөл Нуур гэх газраас багцаагаар 10 орчим км газарт тууж ирээд нядалсан байсан .... би манай 3 айлын 4 үхрийг хулгайлсан хүмүүсээс Нямдоржийн Амарбат гэх залуугаас улаан зүсмийн эр бяруу хүлээж авсан ... ямар нэгэн нэхэмжлэл байхгүй ...” гэх  мэдүүлэг /10-р хавтас 211-215/

Хохирогч Г.Хүрэлбаатар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “ ... Миний хэдэн үхэр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 багийн нутаг Хөл Нуур гэх газарт манай хамаатан Батболд гэх айлынд байдаг .... 2013 оны 11 сарын 28-ны өдөр Х.Батболд над руу залгаад манай хэдэн тооны үхэр алга болсон байна түүн дотор таны 2 тооны үхэр алга болсон байна гэж хэлсэн .... миний алдсан үхэр нь дух цагаан 4 настай эр үхэр, сарман халзан ухаа зүсмийн бухан бяруу байсан ...” гэх мэдүүлэг /10-р хавтас 217-220/

Хохирогч Н.Жамъянцэрэн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “.... Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 баг “Сүүл нуур” гэх газар манай хэдэн мал байдаг болохоор манай хүү Өлзийсайхан малаа харж байдаг би хааяа ирж очдог. 2013 оны 11 сарын 17-18-нд шилжих шөнө манай хүү Өлзийсайхан, Дамбийбалжир нар хонио гэрийн урд талд хонины хашаанд хашиж орхиод унтаад өглөө босоход хонины хашаа онгойж хонь хашаанаас гарсан мөн хагас нь алга болсон тул ойр хавиар хайгаад олдохгүй болохоор аймгийн төв рүү надад утсаар мэдэгдэж би цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн. ...нийт 25 тооны хонь байхгүй байсан .... миний алдсан хонинуудын 3 нь эр төлөг, бусад нь 4 настай бүдүүн эм хонинууд байсан ... манай малын хашаа нь модон хашаа байсан амыг нь дээс мяндсаар л уядаг байсан ..... гэсэн мэдүүлэг /11-р хавтас 20-24/

Хохирогч Н.Энхбаатар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “ ...Би Булган сумын 3 дугаар багийн нутаг Шивээт гэх газарт эхнэр хүүхдийн хамтаар амьдардаг ..... 2013 оны 12 сарын 25-ны өдөр үхэр ирэхээр нь саах гээд гартал 3 гунж алга байсан тэр өдөртөө тэр орчмоор хайсан боловч олоогүй. ... 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ... өөрийн гэрээс зүүн хойш Сүхбаатар аймгийн Эрдэнэ-Цагаан явдаг зам байдаг юм тэр замаас 1.5 км зүүн тийш бэлчээрт манай 3 үхрийг махлаад толгой гэдсийг нь хээр үлдээгээд аваад явсан байсан ...” гэх мэдүүлэг /11-р хавтас 62-63/

Хохирогч Т.Энхбаатар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө 09 цагийн орчим үхэрнүүдээ цугт нь зүүн хойшоо бэлчээрт нь гаргасан ..... маргааш өглөө нь .... үхрээ бэлчээхэд хадам өвгөн Өлзийбаясгалан ярихдаа манай нэг үнээ өчигдөр орой ирсэнгүй гэж хэлсэн. Би тэгээд ганцаараа явган зүүн тийшээ эрээд явсан юу ч олдоогүй эргэж ирсэн чинь Бямбадаваа, Цацрал, Отгонбаяр нар манай үхэрнүүдээс бас өчигдөр дутсан гэж яриад зогсож байсан. ... хайж явж байгаад Отгонбаяр эхэлж таараад зүүн хойно танай үхрийг нядлаад толгой гэдсийг нь хаяад явсан байна гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /11-р хавтас 89/

Хохирогч Л.Бямбадаваа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... 2014 оны 01 сарын 06-ны өглөө 09 цагийн орчим үхэрнүүдээ цугт нь зүүн хойшоо чигтэй бэлчээрт нь явуулсан. Тэгээд 22 цаг өнгөрч байхад Орхоны хүү Отгонбаяр үхэрнүүдээ авчирсан. Үхрээ бүртгэхэд манай хөх гунж байхгүй байсан. Би хайж яваад Чойбалсан сум руу явдаг замын өндөр хүчдэлийн шонгийн модны 101, 102 дахь модны харалдаа Орхоны хар үхрийг нядалсан байхыг олсон. Мөн түүнээс урагш 50 метр орчим газарт Энхбаатарын улаан хүрэн зүсмийн үнээг нядалсан байхыг олсон. Ойр орчмоор нь машин болон мотоциклын мөр байсан .... манай алдсан үхэр нь ... 3 настай гунжин үнээ байсан ....” гэх мэдүүлэг /11-р хавтас 91/

Хохирогч Д.Басарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “ ... 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 17 цаг өнгөрч байхад манай 15 тооны үхэр бэлчээрээсээ бүгд хашаандаа ирэхэд манай хүү Төртайван өвс тавьж өгөөд усалсан ... маргааш өглөө нь 07 цагийн үед босоод үхрээ ирсэн эсэхийг үзэхэд 11 тооны үхэр нь хашаандаа ирчихсэн хэвтэж байсан, харин 4 тооны үхэр нь ирээгүй байхаар нь гайхаад ойр орчмын айлын малын хашаагаар эрж хайгаад олдохгүй болохоор нь цагдаагийн газарт мэдэгдсэн ...... ингээд сумаас зүүн урагш байдаг хогийн цэг рүү манай сумын Гантөмөр гэх хүнтэй хамт машинтай нь очиж шалгахад манай 4 үхрийн толгой, шийр, гэдсийг нь аваад баасыг нь шувтраад орхисон байдалтай байсан ..... манай үхрүүдийг буудсан байж магадгүй гэж бодоод гэртээ аваачин гэсгээж байгаад өвчиж үзэхэд 4 тооны үхрийг бүгдийг нь цохисон байсан ....” гэх мэдүүлэг /12-р хавтас 22-23/

Хохирогч Э.Ганбат мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... 2014 оны 3-р сарын 19-ний өглөө 12 цагийн үед манай аав Эрдэнэсайхан хажуу талын айлын утсаар гэрээс 1 км орчим газарт манай 4-н үхрийг махлаад машинд ачаад явсан байна гэж надад утсаар хэлсэн ...тэгээд 2014 оны 4-р сарын 22-ны өдөр Матад сумын хэсгийн төлөөлөгчийн хамтаар хэрэг гарсан газарт очсон хэрэг гарсан газар очих үед 4 үхрийг хөдөө махлаад гэдсийг нь гаргаад хаясан байсан. Хэргийн газраас өвсөн дээр дан дугуйтай машины мөр хэргийн газраас баруун хойшоо яваад төв замд нийлээд хойшоо явсан байсан, яг тодорхой дугуйны хээ бол сайн мэдэгдэхгүй байсан. Энэ алдсан 4-н үхэр манай аавын дээр байсан миний үхэр юмаа ....” гэх мэдүүлэг \12-р хавтас 63/

Хохирогч Ж.Жамъянгончиг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... 2014 оны 03 сарын 25-ны өглөө шүлхийн тарилга ирээд үхэр тариад явсан юм. Түүний дараа манай үхэр гэрээс зүүн тийшээгээ бэлчээрт гарч явсан юм. Орой бид нар үхрээ татаад саравчныхаа зүүн талд ”гэрээс зүүн тийшээгээ 300 гаран метр зайд авчирсан юмаа. Манай үхэр татаж авчирсан газартаа л хонодог юм. Тэгтэл маргааш өглөө нь буюу 2014 оны 03 сарын 26-ны өдөр манай үхэр нэлээн зүүнтээ байхаар нь манай малчин Батхүрэл үхрээ бүртгэхэд манай 4-н тооны үхэр алга байна, ойролцоо газраас шувуу цуглаад байхаар нь очтол манай 4-н үхрийг нядалчихсан байна гээд хүрч ирсэн. Тэгэхээр нь би шууд машинтай давхиж очоод үзсэн юмаа. Тэгсэн манай 4 үхрийг нядлаад толгой гэдсийг нь орхичихсон байсан. Тэгээд би тэндээсээ цагдаагийн газар мэдэгдсэн...” гэх мэдүүлэг \12-р хавтас 106-107/

Хохирогч С.Энхбаатар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:  “... 2013 оны 12 дугаар сарын 19-ний өглөө намайг Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр баг Гурван Дэрс гэх газарт гэртээ байхад малчин Эрдэнэбаатар үхэртээ яваад ирэхдээ 4 үхэр алга болчихсон байхаар нь хайгаад явж байхад гэрээс зүүн хойш нэг Стана маркийн машинаас холгүй зайд алга болсон үхрийн зүстэй ижил зүсмийн үхрийн шийр хаячихсан байна. Стана машинд нь хүн байхгүй асаалттай байна гэхээр нь би явж очиход манай 4 тооны үхрийг махлаад махыг нь эрээн юманд хийж хучаад ширээр нь тойруулж дараад орхисон хойд талд нь холгүй  газарт 4 толгой гэдэс шийр нь байж байсан ... үхрийнхээ махыг зарж борлуулаад хохирлоо авсан ... энэ 4 үхрийн арьсыг нь аваагүй тул үүнийгээ нэхэмжилнэ, нэг үхрийн арьсыг 32.000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байна ... ” гэсэн мэдүүлэг \12-р хавтас 176-178\

Хохирогч Х.Сээвэн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:  “... 2013 оны 12 дугаар сарын 12-ны өглөө босоод харсан чинь хашааны гадна талд 20 гаран тооны хонь задгай байж байсан .... тэгээд хонь дутуу харагдахаар нь хайж үзэхэд гэрээс баруун хойд зүгт 1 км орчим зайнаас 51 тооны хонио олсон тэгээд дээрх хонио тууж авчраад хонио тоолж үзэхэд яг 6 тооны хонь дутсан ...Төмөрхуяг нь надад учруулсан хохирлоо төлж 740.000 төгрөг бэлнээр өгсөн. Иймд надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй   ...” гэх мэдүүлэг \12-р хавтас 222-223\

Хохирогч Ц.Дива мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Манайх Сүхбаатар сумын 3-р багийн нутаг болох Улаан худа”г гэх газар нутагладаг юм. Би эхнэрээ Улаанбаатар хот руу эмчилгээнд авч 2013 оны 05 сарын 19-ний өдөр явсан. Хотод очоод байж байхад манай малчин Эрхэмбаяр 2013 оны 05 сарын 21-ний өдөр над руу залгаад манай 3 үхэр алга болсон байна гэж ярьсан...2013 оны 06 сарын 05-ны үдээс хойш гэрээсээ урагш 10 орчим км-т “Муу усны түнтгэр” гэх газар 3 үхрийн гэдсийг гарган хаясан байсан ...” гэх мэдүүлэг \13-р хавтас 10-11\

Хохирогч Л.Лхагва мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Манайх Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3-р багийн нутаг болох “Улаан худаг” гэх газар мал маллан амьдардаг. 2013 оны 07-р сарын 01-нээс 2013 оны 07 сарын 03-ны хооронд 8 эр үхрээ алдсан .... манайх үхрээ тоолоход тухайн үед 8 тооны үхэр дутсан тэгээд ч тэр үед манай 4 үхэр тэнд байсан болох нь тогтоогдож байсан болохоор 8 үхрээ тэр үед цуг алга боллоо гэж бодсон. Гэтэл манай үхрийг хулгайлсан хүмүүс 4 үхэр авсан гэж мэдүүлсэн байна .... одоо 4 үхрээр нь нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг \13-р хавтас 14-15\

Хохирогч Ч.Сугар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “....Манайх Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3-р багийн нутаг болох ”Улаан худаг” гэх газарт мал маллан амьдардаг юм. 2013 оны 03 сарын 19-нөөс 2013 оны 03 сарын 20-ны хооронд 3 адуугаа алдсан ....хонгор зүсмийн бүдүүн морийг хүн унасан бололтой хөлстэй гэрийн гадаа гүйж ирсэн ...” гэх мэдүүлэг \13-р хавтас 18-19\

Хохирогч Л.Даваадагва мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 01 сарын 03-ны өдрийн 18 цагийн орчимд хонио хашаад амарсан. Маргааш үүрээр хашаатай хонь үргэх шиг болохоор нь гэрийн хаалгаар шагайж харахад хонь босчихсон хашааны гадуур ямар нэгэн хүн болон хонь мал харагдахгүй байхаар нь буцаж гэртээ ороод унтаад өгсөн. Өглөө нь буюу 2015 оны 01 сарын 04-ний 09 цагийн орчимд хонио хашаанаас нь гаргах гээд хашааны аманд очиход хонины хашааны амыг уяагаар нь ороогоод орхичихсон байхаар нь хонио гаргахдаа эхнэр Отгончимэгтэй тоолж үзэхэд 16-н толгой хонь дутаж байсан. Манайх хамгийн сүүлд 2015 оны 01 сарын 03-ны өглөө гаргахдаа тоолж гаргахад 123 тооны хонь ямаа байсан. Дараа нь тоолоход хургалах эм хонь 15-н толгой, 1 хязаалан эр хонь байхгүй байсан ...Хонио тоолж бүртгээд хашааны гадуур мөр байгаа эсэхийг шалгаж үзэхэд өвс ихтэй учир цасан дээр мөр харагдахгүй байсан. Морьтой гэрээс зүүн хойш 50 орчим метр явахад өвс шингэрээд 2 жижиг машины цуварч явсан мөр байсан. Тэр мөрөөр явахад зүүн тийшээгээ яваад Мардайн зам руу орсон байсан ...” гэх мэдүүлэг /25-р хавтас 210/

Хохирогч А.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ... 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ адуугаа бөөгнүүлж ирчихээд морьдоо барьж байхад манай эхнэр Энхбадам утсаар ярина гээд хойд толгой руу гарсан тэгээд удаагүй буцаж ирээд баруун хойд талын үхрийн хашаанд манай 4 тооны үхрийг нядлаад сэвсийг нь үлдээгээд аваад явсан байна гэж хэлэхээр нь очоод хартал манай шүдлэн бяруу, хүрэн шүдлэн бяруу, мухар хүрэн хязаалан үхэр, хүрэн хязаалан үхэр гээд 4 үхэр нядлаад аваад явсан байсан ...”  гэх мэдүүлэг /26-р хавтас 75/  

Хохирогч Д.Туяа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:  “... Надад манай малчин Бүтэдваань хонь алдагдсан байна гэж 2015 оны 01 сарын 19-ний өдөр хэлэхээр нь ... би хашаан дээрээ очиход хонь бэлчээд явсан байсан, хашааныхаа ойр орчим үзэхэд хашааны зүүн хойд талд хүний мөр байсан түүнийг нь сайн харсан чинь 3 хүний мөр харагдаж байсан түүнийг нь дагаад явахад хонь туугаад явсан мөр байхгүй, хонь хөтлөөд чирээд явсан бололтой мөр харагдаж байсан. Бид нар мөрийг нь дагаад явсан чинь замын хажуу талд яах аргагүй жижиг машины мөр байсан мөн тухайн машины хажуу талд 4-5 хүний мөр харагдаж байсан. Тэр өдөр буцаад аймгийн төв ирж хоноод маргааш нь очиж малаа тоолоход дансаараа 9 эр хонь, 3 эм бүдүүн хонь, эр ямаа 1 ширхэг дутаж байсан...” гэх мэдүүлэг /26-р хавтас 198-202 дугаар хуудас/

Хохирогч Г.Балжмаа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:   “...2015 оны 01 сарын 19-ний өглөө 09 цагийн орчим манай малчин Баярбаатар залгаад өнгөрсөн шөнө 1 сувай үнээ алга болчихлоо. Батбаяр ах бид хоёр хайж байна гэхээр нь би ойр орчмоороо сайн хай гэж хэлсэн. Тэгээд байж байхад ойролцоогоор нэг цаг орчмын дараа Баярбаатар залгаад нөгөө алга болсон үхрийг маань хажуугийн булгийн эхэнд жалганд нядлаад махыг нь хураагаад орхисон байна, шувуу цуглаад байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /27-р хавтас 115-116/

Хохирогч Д.Дорждэрэм мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:   “... 2015 оны 01 сарын 20-ны өдөр малаа бэлчээгээд орой 17 цагийн үед хонио хашаад, хашааныхаа амыг уячихаад гэртээ ороод зурагт үзэж байхад шөнө 23 цагийн үед нохой хуцаад байхаар нь гараад хартал манай адуу зүүн урд талаас ирж байсан, тэгэхээр нь манай адуу гэрийнхээ гадаа ирлээ гээд буцаад гэр рүүгээ ороод унтаад өглөө 08 цагийн үед сэрээд гэртээ байж байхад манай эхнэр Батзул орж ирээд урд толгой дээр хэдэн хонь байна гэхээр нь морио унаад хонь байгаа газар руу очиход 20-иод хонь байхаар нь яагаад энд явж байдаг билээ гэж бодоод хонио туугаад хашаандаа авчраад бүх хонио тоолоод үзэхэд 10 хонь дутуу байсан. Ингээд буцаж морио унаад алга болсон хонио хайгаад явж байтал манай гэрээс зүүн урагш 1 км зайд шувууд эргэлдээд байхаар нь очоод үзтэл алга болсон хонийг нядлаад сэвсийг нь толгой шийртэй нь үлдээгээд явчихсан байсан...” гэх мэдүүлэг /27-р хавтас 156/

Хохирогч Д.Мандах мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:  “... 2014 оны 12 сарын 19-ний өдөр манай саадаг нас гүйцсэн улаан үнээ байхгүй байхаар нь би гадуур эрж хайж байгаад олохгүй байхаар нь эргэж ирээд үхэрнүүдээ бүртгэж үзэхэд нас бие гүйцсэн бөгтөр хар халзан үнээ байхгүй байсан. Би тэр хавиар хайж байгаад маргааш өдөр нь хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн юм. ...Сэг зэм нь олдоогүй ...” гэх мэдүүлэг /27-р хавтас 201/

Хохирогч П.Должинсүрэн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:  “...Манайх 2012 оны 01 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хашаатай хониноосоо 91 толгой хонь, 5 ямаа нийт 96 толгой бог мал алдсанаас 2012 оны 01 сарын 23-ны өдөр хүү Ганхуяг малаа хайж явж байгаад Мардайн замын ойролцооноос нас гүйцсэн 26 толгой эм хонио амьдаар нь олж авсан. Үүнээс гадна 8 толгой хонь, 5 толгой ямаа нийт 13 толгой бог мал чононд бариулж үхсэн байсан. Үлдсэн 57 толгой хонио олоогүй. Чононд бариулсан хонь, ямаа нь нас гүйцсэн бүдүүн эм хонь 4 толгой, эр хонь 4 толгой нас гүйцсэн 5 толгой эр ямаа байсан юм. Харин олдоогүй 57 толгой хонийг нас , хүйсээр нь ялгавал нас гүйцсэн хуц 1 толгой, нас гүйцсэн эр хонь 14 толгой, нас гүйцсэн эм хонь 28 толгой, хязаалан эр хонь 14 толгой байсан юм ..... Би шүүхийн шатанд өгсөн мэдүүлэгтээ чононд бариулсан хонь, ямаа болон олж авсан 26 хонио нэхэмжлэхгүй үлдсэн 57 хонио нэхэмжлэнэ гэж хэлсэн. Гэтэл Ууганбаатар шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ би авсан 22 толгой хонио төлнө, бусдыг нь төлөхгүй. Д.Нэргүйгийн өмгөөлөгч  нь түүнийг хариуцлага хүлээх ёсгүй гэж ярьж байсан болохоор тэдэнд дургүй хүрч байна. Тийм учраас олж авсан 26 толгой хониноос бусад 70 толгой хонь ямаагаа одоо нэхэмжлэнэ...” гэх мэдүүлэг /1-р хавтас 232/

Хохирогч Х.Элбэгжаргал мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “ ... Би мал мах авч зарж борлуулдаг юм. 2012 оны 06 сарын 15-ны өдөр би Дашбалбар сумын малчин Жамбал гэх хүнээс 5 тооны адуу худалдаж аваад аймгийн төвд мал мах авдаг Завхан Доржоо гэх хүнд 3 адууг нь зараад үлдсэн 2 адууг нь дараа нь жижиглэж зарах санаатай 2012 оны 06 сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн 5-24 тоот хашаанд оршин суух ээж Хандмаагийн хашаанд оруулж холбож тавьсан юм. Ингээд 2012 оны 06 сарын 16-наас 17-нд шилжих шөнө адуу маань хашаанаас алга болсон байсан, ингээд уг хоёр адуугаа ойр орчмоор эрж хайгаад олоогүй .... хашааны хаалгыг дотроос нь уяагаар уяад хоёр адуугаа хооронд уяагаар холбоод сул тавьсан байсныг хаалганы уяаг тайлаад хаалгыг онгойлгоод хулгайлсан байсан ...” гэх мэдүүлэг /2-р хавтас 18/

Хохирогч Г.Гантулга мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн үед эхнэр Батзаяагийн хамтаар өөрийнхөө “Супер benyi“ маркийн улсын дугааргүй мотоциклыг унаж “Шүр” зах орж мотоциклдоо түлхүүрийн оосор болон бусад ойр зуурын зүйл аваад замдаа дэлгүүрээс 2.5 граммын савтай пиво авчихаад гэртээ ирж ганцаараа уугаад амарсан ..... би 2013 оны 06 сарын 06-ны шөнийн 01 цаг өнгөрч байхад гэрээсээ бие засахаар гарсан чинь мотоцикл алга болчихсон байсан ... гэх мэдүүлэг /2-р хавтас 191-192/

Хохирогч В.Эрхэмбаяр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ... 2013 оны 05 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар багийн нутаг “Айраг” гэх газар бэлчээрт байсан үхрээс хар халзан зүсмийн үнээ, хүрэн зүсмийн бидэртэй үнээ, улаан зүсмийн шүдлэн насны үхэр хулгайд алдсан ..... улаан зүсмийн шүдлэн насны үхэр нь Улаанбаатар хотын иргэн Дэмбээ гэх хүний өмч хөрөнгө юм ...Би 2 үхрийн үнэлгээнээс махны үнэ 1.600.000 төгрөгөө хасаж үнийн зөрүүг нэхэмжилнэ, гомдолтой байна  ... гэх мэдүүлэг /4-р хавтас 745-746/

Хохирогч Ц.Мөнхдэмбэрэл мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:  “ ... 2013 оны 05 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө бэлчээрээс 3 тооны үхэр хулгайд алдсан энэ алдсан үхрийн хүрэн халзан зүсмийн 3 настай эр үхэр нь миний үхэр юм ... Би үхрээ алдах үеэр Дорнод аймагт байгаагүй надад учирсан хохирлоос 500.000 төгрөгийн хохирол төлөгдсөн, 1.200.000 төгрөгийн хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлтэй байна, гомдолтой байна  .... гэх мэдүүлэг /4-р хавтас 748-751-р хуудас/

Хохирогч Д.Дашдорж мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:  “... 2013 оны 05 дугаар сарын 04-ний өглөө үхрээ гэрээсээ урагш Мардайн төвөөс хойш 10 км-т байхад нь татаж бүртгэхэд 11 тооны  үхэр дутуу байсан. Ингээд би ойр орчмоор явж эрж сурсан боловч олдоогүй. 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сэргэлэн сумын цагдаагаас дуудахад нь очиж уулзаад аймгийн төвөөс хойш холгүй замын хажууд нэг бяруу үхсэн байгааг сонсоод мотоциклтой явж үзэхэд аймгийн төвөөс хойш Лакадраас хойш 4 орчим км-т  Мардай чиглэлийн замын хажууд манай алга болсон бярууны нэг болох зүүн чих нь огтор имтэй улаан халзан зүсмийн охин бяруу мөн байсан  ....9 толгой бяруу нь 2012 оны 3 дугаар сараас 05 дугаар сарын хооронд гарсан төл юм.  2 толгой шүдлэн настай үхэр нь 2011 оны 8 дугаар сард гарсан хэнз төл малнууд юм ... Тухайн үед хамт алдсан бяруунуудтай шүдлэн хоёр үхэр маань биеэр адилхан хэмжээтэй жижиг биетэй үхэрнүүд байсан ...” гэх мэдүүлэг /4-р хавтас 819-820, 31хавтас 55-56/

Хохирогч А.Бямбабаатар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:  “...Манайх Булган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өлзийт” гэх газар Сүхбаатар аймаг руу явдаг замын ойролцоо нутагладаг юм ... 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн орчим байсан өдрийг нь сайн санахгүй байна, миний ээж Аззаяа аймгийн төв рүү ажлаар яваад би гэртээ ганцаараа үлдсэн юм ..... хонио гэрээс урагш 100 метр орчим зайд задгай хотлуулаад унтаж амарсан. Маргааш өглөө нь босоход манай хонь гурав тасарчихсан гэрээсээ зүүн урагш бэлчээрт гарчихсан байхаар нь бөөгнүүлээд чоно нохой орсон юм болов уу гэж бодоод бүртгэж үзэхэд 14 толгой хонь дутсан ... хэд хоногийн өмнө хэсгийн төлөөлөгч Чинзориг манайхаар ирээд танайх хонь алдсан уу танайхаас хонь хулгай хийсэн хүмүүс баригдсан гэж хэлсэн ... ямар ч байсан 4 толгой бүдүүн эм хонь, 5 толгой хязаалан насны эр хонь, 5 толгой охин төлөг алдагдсан  ...” гэх мэдүүлэг /31-р хавтас 109/

Хохирогч Ш.Цацрал мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:   “... 2014 оны 01 сарын 06-ны өглөө 09 цагийн орчим үхэрнүүдээ цугт нь зүүн хойшоо чигтэй бэлчээрт нь явуулсан. Тэгээд 22 цаг өнгөрч байхад манай үнээ хашаандаа орж ирсэн чинь 2 тооны шүдлэн гунж нь байхгүй байсан .... хөрш айлуудаасаа танай үхэрнүүд чинь бүгд ирсэн байна уу гэж асуухад Бямбадаваагийн 1 тооны үхэр, Энхбаатарын 2 тооны үхэр, Орхоны 1 тооны үхэр манай 2 тооны үхэр нийт 6 тооны үхэр дутуу байсан ....тэгсэн чинь манай 1 тооны хар үнээг нядлаад толгой гэдсийг нь гаргаад хаясан байсан ....” гэх мэдүүлэг /11-р хавтас 93/

Хохирогч Ш.Эрдэнэбаатар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... 2014 оны 03 дугаар сарын 01-ний өглөө 10 цагийн үед хадам ээж Лхагвасүрэн утсаар яриад өнгөрсөн шөнө 3 үхэр хашаанаас алдагдсан байна, өглөө хайж явж байгаад гэрээс зүүн тийш аваачиж махлаад гэдэс сэвсийг нь хаясан байхыг оллоо гэж хэлсэн .... миний 24 тооны үхэр тэднийд байдаг юм ... эр шүдлэн үхрүүд алдагдсан ..... үхрийн хашааны амыг нь мяндсаар хүлчихдэг байсан ....хохирлоо нэхэмжилнэ ...” гэх мэдүүлэг /11-р хавтас 228-229/

Хохирогч Х.Энхбаатар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... Манайх Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4-р баг Баянбулаг гэх газар оршин суудаг юмаа. 2014 оны 04 сарын 18-ны орой би үхрээ хураасан. Манай үхэр гэрээс хойш 2 км газарт байхад нь орой нар шингэж байхад би өөрөө мордож хурааж ирэхэд 10 үхэр дутсан. Оройтсон байсан учраас олж чадаагүй. Тэгээд 19-ний өглөө дутуу үхрээ хайгаад байхад 4 үхэр орой үхэр хураасан бэлчээр газарт ирчихсэн байсан. 6 үхэр дутуу байхаар нь машинтай лавхан цаагуур эрж явахад зам дээр шинэхэн Портер машины мөр байхаар нь дагаж яваад 1 км орчим замаас салж яваад хонхор газарт 6 сэвсэн дээр очсон. 3 арьсыг нь сэвсээр нь булж орхисон байхыг нь харахад манай 6 үхрийн 3 арьс нь мөн байсан. Хэрэг болсон газар 3 арьс 6 гэдэс, 1 хээл, 6 үхрийн шийрүүд байсан. Тэр хавиар Портер машины мөр, мотоциклийн мөр зэрэг байсан. Тэгэхээр нь цагдаагийн газар дуудлага өгсөн ... Би мах зарсан газраас 5 үхрийн мах авсан, үүнийгээ 500 кг-аар тооцож нэг кг-ыг нь 4500 төгрөгөөр нийт 2.250.000 төгрөгөөр зарж борлуулсан. Одоо би хулгай хийсэн хүмүүсээс үлдсэн 2.250.000 төгрөгийг нэхэмжилж байна ... ” гэх мэдүүлэг \12-р хавтас 149/

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч гаргасан саналдаа: Шүүгдэгч О.Дугарсүрэн, Ц.Лхагвасүрэн, Н.Эрдэнэбат, Банзрагчийн Төмөрхуяг, Д.Нэргүй, Бат-Очирын Төмөрхуяг, Б.Батхүү, Б.Ууганбаяр, Ц.Баярсайхан, Ө.Наранбаяр нар нь удаа дараагийн үйлдэлтэй, унаа машинтай, их хэмжээний хохиролтой хэрэг хийснээ хүлээж байгаа тул тэднийг гэм буруутай гэж үзэж байна гэжээ.

Хэрэгт авагдсан баримт бичигт:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9, 10-12/, /2-р хавтас 173-174/, /3-р хавтас 7-10/, /6-р хавтас 47-52/, /4-р хавтас 734-738/, /4-р хавтас 810-811/, хохирогч П.Должинсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 22-23, 232/, гэрч С.Цэцэгмаагийн мэдүүлэг /хх-ийн 24/, гэрч Т.Оюунчимэгийн мэдүүлэг /хх-ийн 26/, гэрч Г.Батцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 27/, гэрч Д.Гантамирын мэдүүлэг /хх-ийн 28/, шүүгдэгч Б.Ууганбаяр. Д.Нэргүй нарыг сэжигтэн болон яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 51, 53, 55, 57, 176/, шүүгдэгч Д.Нэргүйгийн Прокурорын газарт гаргасан өргөдлүүд /хх-ийн 158-188/, хохирогч Г.Гантулгын мэдүүлэг /2-р хавтас 191-192/, гэрч Л.Ганбатын мэдүүлэг /2-р хавтас 193-194/, гэрч О.Батболдын мэдүүлэг /3-р хавтас 58-59/, хохирогч В.Эрхэмбаярын мэдүүлэг /4-р хавтас 745-746/, хохирогч Ц.Мөнхдэмбэрэлийн мэдүүлэг /4-р хавтас 748-751/, гэрч Ө.Үнэнтайвангийн мэдүүлэг /4-р 758-759/, гэмт хэргийн өргөдөл гомдол хүлээн авсан тэмдэглэл /4-р хавтас 808/, Х.Баяртбаатараас авсан тайлбар /4-р хавтас 817/, хохирогч Д.Дашдоржийн мэдүүлэг /4-рхавтас 819-820/, гэрч Х.Баяртбаатарын мэдүүлэг /4-р хавтас 821/, гэрч Д.Сэржмядагийн мэдүүлэг /4-р хавтас 822/, гэрч Л.Ганбатын мэдүүлэг /4-р хавтас 824/, гэрч Б.Мөнх-Одын мэдүүлэг /4-р хавтас 825/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /4-р хавтас 841, 844, 847, 850/, эд зүйлийн үнэлгээ /4-р хавтас 812/, хохирогч Б.Борхүүгийн мэдүүлэг /6-р хавтас 73-76/, гэрч Б.Болдчулууны мэдүүлэг /6-р хавтас 78-79/, хураан авах тогтоол, тэмдэглэл /10-р хавтас 40-41/, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /10-р хавтас 42/, хохирогч Ө.Бямбадоржийн мэдүүлэг /10-р хавтас 43-47/,  эд зүйлийн үнэлгээ /10-р хавтас 48-49/,  хохирогч У.Мөнхбатын мэдүүлэг /10-р хавтас 50-52/, эд зүйлийн үнэлгээ /10-р хавтас 53/, хохирогч Д.Дамдинжавын мэдүүлэг /10-р хавтас 60-62/, хохирогч Н.Энхболдын мэдүүлэг /10-р хавтас 65--67/, эд зүйлийн үнэлгээ /10-р хавтас 68/, хохирогч Ж.Батчулууны мэдүүлэг /10-р хавтас 69-72/, хохирогч Ү.Оюунчимэгийн мэдүүлэг /10-р хавтас 83-85/, эд зүйлийн үнэлгээ /10-р хавтас 86/, эд зүйлийн үнэлгээ /10-р хавтас 90/, хохирогч Б.Отгонбаатарын мэдүүлэг /10-р хавтас 92-95/, эд зүйлийн үнэлгээ /10-р хавтас 96-98/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /10-р хавтас 125-133/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /10-р хавтас 153-157/, хохирогч Д.Эрдэнийн мэдүүлэг /10-р хавтас 164-166/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /10-р хавтас 188-192/, хохирогч Х.Батболдын мэдүүлэг /10-р хавтас 204-207/, хохирогч Г.Хүрэлбаатарын мэдүүлэг /10-р хавтас 216-219/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /11-р хавтас 4/, хохирогч Н.Жамъянцэрэнгийн мэдүүлэг /11-р хавтас 20/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /11-р хавтас 52/, хохирогч Н.Энхбаатарын мэдүүлэг /11-р хавтас 62-63/, эд зүйлийн үнэлгээ /11-р хавтас 64/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /11-р хавтас 77/, хохирогч Л.Орхоны мэдүүлэг /11-р хавтас 86-87/, хохирогч Т.Энхбаатарын мэдүүлэг /11-р хавтас 89/, хохирогч Л.Бямбадаваагийн мэдүүлэг /11-р хавтас 91/, хохирогч Ш.Цацралын мэдүүлэг /11-р хавтас 92-93/, малын үнэлгээ /11-р хавтас 94/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /11-р хавтас 134-135/, хохирогч Х.Батболдын мэдүүлэг /11-р хавтас 200-201/, хохирогч Ш.Эрдэнэбаатарын мэдүүлэг /11-р хавтас 227-228/, малын үнэлгээ /11-р хавтас 230/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /12-р хавтас 9-15/, хохирогч Д.Басарын мэдүүлэг /12-р хавтас 22/, эд зүйлийн үнэлгээ /12-р хавтас 24/,хохирогч Э.Ганбатын мэдүүлэг /12-р хавтас 62-63/, эд зүйлийн үнэлгээ /12-р хавтас 64/, хохирогч Ж.Жамъянгончигийн мэдүүлэг /12-р хавтас 105-107/, малын үнэлгээ /12-р хавтас 108/, эд зүйлийн үнэлгээ /12-р хавтас 150/, хохирогч С.Энхбаатарын мэдүүлэг /12-р хавтас 175-178/, эд зүйлийн үнэлгээ /12-р хавтас 179/, хохирогч Х.Сээвэнгийн мэдүүлэг /12-р хавтас 221-223/, эд зүйлийн үнэлгээ /12-р хавтас 224/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /13-р хавтас 5/, хохирогч Ц.Дивагийн мэдүүлэг /13-р хавтас 10-11/, хохирогч Л.Лхагвын мэдүүлэг /13-р хавтас 14/, хохирогч Ч.Сугарын мэдүүлэг /13-р хавтас 18/, гэрч Т.Эрхэмбаярын мэдүүлэг /13-р хавтас 22/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /15-р хавтас 32-35/, хохирогч Ц.Энхбаатарын мэдүүлэг /15-р хавтас 59-63/, эд зүйлийн үнэлгээ /15-р хавтас 64/, хохирогч С.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг /15-р хавтас 66-71/, эд зүйлийн үнэлгээ /15-р хавтас 72/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /16-р хавтас 165/, хохирогч Ц.Дивагийн мэдүүлэг /16-р хавтас 168-169/, эд зүйлийн үнэлгээ /16-р хавтас 170/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /26-р хавтас 53/, хохирогч А.Эрдэнэбаярын мэдүүлэг /26-р хавтас 74-75/, эд зүйлийн үнэлгээ /26-р хавтас 76/, гэрч Ч.Насанбаярын мэдүүлэг /26-р хавтас 80/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /26-р хавтас 175-176/, хохирогч Д.Туяагийн мэдүүлэг /26-р хавтас 198/, гэрч А.Батхүүгийн мэдүүлэг /26-р хавтас 206/, хохирогч Д.Дорждэрэмийн мэдүүлэг /27-р хавтас 155-156/, эд зүйлийн үнэлгээ /27-р хавтас 157/, малын жишиг үнэлгээ шинэчлэн тогтоох тухай тогтоол /27-р хавтас 158/, гэрч Б.Батзулын мэдүүлэг /27-р хавтас 159-160/, шүүх хуралдааны тэмдэглэл /30-р хавтас 119/, туршилт хийсэн тэмдэглэл /31-р хавтас 37-38/, гэрч Б.Нямжавын мэдүүлэг /31-р хавтас 112-113/, гэрч Т.Хүрэлбаатарын мэдүүлэг /31-р хавтас 116-117/, гэрч Д.Хоролсүрэнгийн мэдүүлэг /31-р хавтас 118/, сэжигтэн Д.Нэргүйн мэдүүлэг /31-р хавтас 129-130/, Ө.Наранбаярыг яллагдагчаар татах тогтоол /31-р хавтас 137/, малын үнэлгээ /31-р хавтас 139/, хохирлын тооцоо /33-р хавтас 66-85/ зэргийг тус тус шинжлэн судлав.

.           -Шүүгдэгч О.Дугарсүрэн нь ялтай байхдаа Х.Төрбат, Ц.Лхагвасүрэн, Б.Болд нартай бүлэглэн 2013 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутгаас хохирогч Ү.Оюунчимэгийн 2 тооны үхрийг хулгайлж 2.600.000 төгрөгийн,

 -давтан үйлдлээр Х.Төрбат, Ц.Лхагвасүрэн, Н.Амарбат, Т.Батбямба нартай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Гашуун” гэх газраас хохирогч У.Мөнхбатын 1 тооны адууг хулгайлж 650.000 төгрөгийн,

             -мөн шүүгдэгч Х.Төрбат, Г.Түвшинжаргал, Д.Соронзонболд, Н.Амарбат, С.Болдсайхан, Ц.Лхагвасүрэн нартай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Хүлэг” маркийн улсын дугааргүй мотоциклыг ашиглан 2014 оны 01 дүгээр сарын 13-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Зүүн Өлзийт” гэх газраас хохирогч Ө.Бямбадоржийн 8 тооны адууг хулгайлж 7.000.000 төгрөгийн,

 -мөн шүүгдэгч Х.Төрбат, Ц.Лхагвасүрэн, Б.Оюунбат нартай бүлэглэн, “Соната-2” маркийн 92-62 доа улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Орхоны 3 тооны үхрийг хулгайлж 3.900.000 төгрөгийн,

            -мөн шүүгдэгч Н.Гомбоцэнд, Ц.Энхболд, Б.Ганхуяг нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 07 дугаар сарын 01-нээс 03-ны хооронд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Улаан худаг” гэх газраас хохирогч Л.Лхагвагийн 4 тооны үхрийг хулгайлж 6.000.000 төгрөгийн,

             -мөн шүүгдэгч Ц.Лхагвасүрэн, Х.Төрбат, Д.Соронзонболд, С.Болдсайхан, Б.Оюунбат нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутаг “Энх Амралт” гэх газраас хохирогч Д.Эрдэнээгийн 3 тооны үхрийг хулгайлж 2.400.000 төгрөгийн,

             -мөн шүүгдэгч  Д.Соронзонболдтой бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Сүүл нуур” гэх газраас хохирогч Н.Жамъянцэрэнгийн 25 тооны хонийг хулгайлж 2.440.000 төгрөгийн,

            -мөн шүүгдэгч  Ц.Лхагвасүрэн, Х.Төрбат, Н.Амарбат нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Шивээт” гэх газраас хохирогч Н.Энхбаатарын 3 тооны үхрийг хулгайлж 1.800.000 төгрөгийн,  

-мөн шүүгдэгч Ц.Лхагвасүрэн, Н.Амарбат, Г.Түвшинжаргал нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Тулгуурт” гэх газраас хохирогч М.Баасансүрэнгийн 3 тооны адууг хулгайлж 2.100.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч  Н.Амарбат, Х.Төрбат, Ц.Лхагвасүрэн нартай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч  Д.Дамдинжавын 1 тооны үхрийг хулгайлж 400.000 төгрөгийн,

            -мөн шүүгдэгч Х.Төрбат, Ц.Лхагвасүрэн, Д.Соронзонболд нартай бүлэглэн, “Портер” маркийн 45-42 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Л.Орхоны 1 тооны үхрийг хулгайлж 1.400.000 төгрөгийн, хохирогч Т.Энхбаатарын 2 тооны үхрийг хулгайлж 1.600.000 төгрөгийн, хохирогч Л.Бямбадаваагийн 1 тооны үхрийг хулгайлж 900.000 төгрөгийн, хохирогч Ш.Цацралын 2 тооны үхрийг хулгайлж 1.500.000 төгрөгийн, бусдад нийт 34.690.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан

-Шүүгдэгч Ц.Лхагвасүрэн нь ялтай байхдаа Х.Төрбаттай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2012 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөл Нуур” гэх газраас хохирогч Х.Батболдын 4 тооны адууг хулгайлж 3.050.000 төгрөгийн,

              -давтан үйлдлээр Х.Төрбат, О.Дугарсүрэн, Н.Амарбат, Т.Батбямба нартай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Гашуун” гэх газраас хохирогч У.Мөнхбатын 1 тооны адууг хулгайлж 650.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч Х.Төрбат, О.Дугарсүрэн, Б.Болд нартай бүлэглэн2013 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутгаас хохирогч Ү.Оюунчимэгийн 2 тооны үхрийг хулгайлж 2.600.000 төгрөгийн,          

-мөн шүүгдэгч Х.Төрбат, О.Дугарсүрэн, Б.Оюунбат нартай бүлэглэн, “Соната-2” маркийн 92-62 доа улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Орхоны 3 тооны үхрийг хулгайлж 3.900.000 төгрөгийн,

             -мөн шүүгдэгч Х.Төрбат, Д.Зоригт, Д.Соронзонболд нартай бүлэглэн, “Эксел” маркийн 34-34 доа улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 09 дүгээр сарын 07-нд Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Энх толгой” гэх газраас хохирогч Н.Энхболдын 7 тооны эм хонийг хулгайлж 1.260.000    төгрөгийн,

             -мөн шүүгдэгч О.Дугарсүрэн, Х.Төрбат, Д.Соронзонболд, С.Болдсайхан, Б.Оюунбат нартай бүлэглэн, “Эксель” маркийн 34-34 доа улсын дугаартай, БНХАУ-д үйлдвэрлэсэн 31-29 Доз улсын дугаартай мотоцикл зэргийг ашиглан 2013 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутаг “Энх Амралт” гэх газраас хохирогч Д.Эрдэнээгийн 3 тооны үхрийг хулгайлж 2.400.000 төгрөгийн,

               -мөн шүүгдэгч Н.Амарбат, Х.Төрбат нартай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөл Нуур” гэх газраас хохирогч Х.Батболдын 1 тооны үхрийг хулгайлж 400.000 төгрөгийн, хохирогч Б.Өсөхбаярын 1 тооны үхрийг хулгайлж 400.000 төгрөгийн, хохирогч Г.Хүрэлбаатарын 2 тооны үхрийг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол буюу бусдад  нийт 2.600.000 төгрөгийн,

             -мөн шүүгдэгч О.Дугарсүрэн, Х.Төрбат, Н.Амарбат нартай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Шивээт” гэх газраас хохирогч Н.Энхбаатарын 3 тооны үхрийг хулгайлж 1.800.000 төгрөгийн,

            -мөн шүүгдэгч Г.Түвшинжаргал, Х.Төрбат нартай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сум 1 дүгээр баг сумын төвд оршин суух хохирогч Ж.Батчулууны 1 тооны үхрийг хулгайлж 400.000 төгрөгийн,

             -мөн шүүгдэгч О.Дугарсүрэн, Н.Амарбат, Г.Түвшинжаргал нартай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Тулгуурт” гэх газраас хохирогч М.Баасансүрэнгийн 3 тооны адууг хулгайлж 2.100.000 төгрөгийн,

            -мөн шүүгдэгч Н.Амарбат, Х.Төрбат, О.Дугарсүрэн нартай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч Д.Дамдинжавын 1 тооны үхрийг хулгайлж 400.000 төгрөгийн,

 -мөн шүүгдэгч Х.Төрбат, О.Дугарсүрэн, Д.Соронзонболд нартай бүлэглэн, “Портер” маркийн 45-42 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Л.Орхоны 1 тооны үхрийг хулгайлж 1.400.000 төгрөгийн, хохирогч Т.Энхбаатарын 2 тооны үхрийг хулгайлж 1.600.000 төгрөгийн, хохирогч Л.Бямбадаваагийн 1 тооны үхрийг хулгайлж 900.000 төгрөгийн, хохирогч Ш.Цацралын 2 тооны үхрийг хулгайлж 1.500.000 төгрөгийн бусдад нийт 5.400.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч О.Дугарсүрэн, Х.Төрбат, Г.Түвшинжаргал, Д.Соронзонболд, Н.Амарбат, С.Болдсайхан нартай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Хүлэг” маркийн улсын дугааргүй мотоцикл ашиглан 2014 оны 01 дүгээр сарын 13-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Зүүн Өлзийт” гэх газраас хохирогч Ө.Бямбадоржийн 8 тооны адууг хулгайлж 7.000.000 төгрөгийн, бусдад нийт 33.560.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан

           -Шүүгдэгч Нацагдоржийн Эрдэнэбат нь ялтай байхдаа Н.Гомбоцэнд, Ц.Энхболд, Б.Төмөрхуяг нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө  Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Муу усны түнтгэр” гэх газраас хохирогч Ц.Дивагийн 3 тооны үхрийг хулгайлж 4.500.000 төгрөгийн.

             -давтан үйлдлээр Б.Төмөрхуягтай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Адгийн цагаан толгой” гэх газраас хохирогч Х.Сээвэнгийн 6 тооны хонийг хулгайлж 600.000 төгрөгийн,

             -мөн шүүгдэгч Ц.Энхболд, Ш.Намжил нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар Тойром” гэх газраас хохирогч С.Энхбаатарын 4 тооны үхрийг хулгайлж 3.250.000 төгрөгийн,

            -мөн шүүгдэгч Л.Мөнхнаран, Б.Төмөрхуяг, Б.Чулуунбаатар нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шаазан Нуур” гэх газраас хохирогч Ш.Эрдэнэбаатарын 3 тооны үхрийг хулгайлж 2.250.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч Л.Мөнхнаран, Б.Төмөрхуяг нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөөвөр” гэх газраас хохирогч Д.Басарын 4 тооны үхрийг хулгайлж 4.700.000 төгрөгийн,

            -мөн шүүгдэгч Д.Мөнхнаран, Б.Төмөрхуяг нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн Матад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өлийн Овоо” гэх газраас хохирогч Э.Ганбатын 4 тооны үхрийг хулгайлж 4.800.000 төгрөгийн,

 -мөн шүүгдэгч Н.Гомбоцэнд, Б.Ганхуяг, Ш.Намжил, Ц.Оюунболд, Ч.Батмөнх нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 03 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Улаан худаг” гэх газраас хохирогч Ч.Сугарын 3 тооны адууг хулгайлж 2400.000 төгрөгийн,

           -мөн шүүгдэгч Л.Мөнхнаран, Н.Гомбоцэнд, Б.Төмөрхуяг, Б.Ганхуяг, А.Эрдэнэдалай нартай бүлэглэн 2014 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Төвгөрийн худаг” гэх газраас хохирогч Ж.Жамъянгончигийн 4 тооны үхрийг хулгайлж 3.700.000 төгрөгийн,

            -мөн шүүгдэгч Н.Гомбоцэнд, Б.Төмөрхуяг, Б.Эрдэнэбат, Ц.Баярсайхан нартай бүлэглэн 2014 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Баян Булаг” гэх газраас хохирогч Х.Энхбаатарын 6 тооны үхрийг хулгайлж 4.500.000 төгрөгийн,

            -мөн шүүгдэгч Б.Хорлоо, Д.Дашдорж нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр хохирогч Д.Мандахын 2 тооны үхрийг хулгайлж 3.200.000 төгрөгийн,

            -мөн шүүгдэгч Б.Хорлоо, Э.Ганбат, Д.Бат-Очир нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Дунд нуур гэх газраас хохирогч Л.Даваадавгын 16 тооны хонийг хулгайлж 2.950.000 төгрөгийн,

            -мөн шүүгдэгч Б.Хорлоо, Э.Ганбат, Д.Нэргүй нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дэхт гэх газраас хохирогч Д.Туяагийн 6 тооны хонийг хулгайлж 1.050.000 төгрөгийн, бусдад нийт 37.900.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан.

 -Шүүгдэгч Банзрагчийн Төмөрхуяг нь ялтай байхдаа Н.Эрдэнэбат, Ц.Энхболд, Н.Гомбоцэнд нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө  Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Муу усны түнтгэр” гэх газраас хохирогч Ц.Дивагийн 3 тооны үхрийг хулгайлж 4.500.000 төгрөгийн,

            -давтан үйлдлээр Н.Эрдэнэбаттай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Адгийн цагаан толгой” гэх газраас хохирогч Х.Сээвэнгийн 6 тооны хонийг хулгайлж 600.000 төгрөгийн,

 -мөн шүүгдэгч Л.Мөнхнаран, Н.Эрдэнэбат, Б.Чулуунбаатар нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шаазан Нуур” гэх газраас хохирогч Ш.Эрдэнэбаатарын 3 тооны үхрийг хулгайлж 2.250.000 төгрөгийн,

              -мөн шүүгдэгч Л.Мөнхнаран, Н.Эрдэнэбат нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөөвөр” гэх газраас хохирогч Д.Басарын 4 тооны үхрийг хулгайлж 4.700.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч Д.Мөнхнаран, Н.Эрдэнэбат нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн Матад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өлийн Овоо” гэх газраас хохирогч Э.Ганбатын 4 тооны үхрийг хулгайлж 4.800.000 төгрөгийн,

 -мөн шүүгдэгч Л.Мөнхнаран, Н.Эрдэнэбат, Н.Гомбоцэнд, Б.Ганхуяг, А.Эрдэнэдалай нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Төвгөрийн худаг” гэх газраас хохирогч Ж.Жамъянгончигийн 4 тооны үхрийг хулгайлж 3.700.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч Н.Эрдэнэбат, Н.Гомбоцэнд, Б.Эрдэнэбат, Ц.Баярсайхан нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан  2014 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Баян Булаг” гэх газраас хохирогч Х.Энхбаатарын 6 тооны үхрийг хулгайлж 4.500.000 төгрөгийн, бусдад нийт 25.050.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан

-Шүүгдэгч Д.Нэргүй нь Б.Ууганбаяр, Б.Төмөрхуяг нартай бүлэглэн 2012 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Тарган” гэх газраас хохирогч П.Должинсүрэнгийн 96 тооны буюу олон тооны хонь, ямааг хулгайлж 8.330.000 төгрөгийн,

-давтан үйлдлээр 2012 оны 06 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн 5-24 тоот хашаанаас хохирогч Х.Элбэгжаргалын 2 тооны адууг хулгайлж бусдад 1.500.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч Б.Батхүү, Б.Ууганбаяр, Б.Төмөрхуяг нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Мардай” гэх газрын хойд талаас хохирогч Д.Дашдоржийн 11 тооны буюу олон тооны үхрийг хулгайлж 5.000.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч Б.Хорлоо, Б.Батхүү нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Айраг” гэх газраас хохирогч В.Эрхэмбаярын 2 тооны үхэр, хохирогч Ц.Мөнхдэмбэрэлийн 1 тооны үхрийг хулгайлж нийт 4.700.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч Б.Батхүү, Б.Ууганбаяр нартай бүлэглэн 2013 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Ялалтын 9-24 тоот хашаанаас хохирогч Г.Гантулгын BY 150-9 маркийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй мотоциклыг хулгайлж 1.000.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч Б.Ууганбаяр, Д.Баттулга, Ж.Энхбаатар, Б.Баттуяа, Х.Мөнхзул нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 05 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр “Гуравны Булаг” гэх газраас хохирогч Б.Борхүүгийн 3 тооны үхрийг хулгайлж 5.700.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч Б.Ууганбаяртай бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Хавчаа гэх газраас хохирогч Т.Балжмаагийн 1 тооны үхрийг хулгайлж 800.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч  Б.Хорлоо, Э.Ганбат, Н.Эрдэнэбат нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дэхт гэх газраас хохирогч Д.Туяагийн 6 тооны хонийг хулгайлж 1.050.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч  Б.Ууганбаяр, Д.Дашдорж, Б.Хорлоо нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Тоосго гэх газраас хохирогч Д.Дорждэрэмийн 10 тооны хонийг хулгайлж 2.000.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч Б.Ууганбаяр, Ө.Наранбаяр нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Өлзийт” гэх газраас хохирогч А.Бямбабаатарын 14 тооны хонийг 50-59 ДОР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.450.000 төгрөгийн, бусдад нийт 31.530.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан

-Д.Нэргүй нь уг хэрэгт хувийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд 23 хоног прокурорын хяналтын шатнаас оргон зайлсхийсэн,

-Шүүгдэгч Бат-Очирын Төмөрхуяг нь ялтай байхдаа Б.Ууганбаяр, Д.Нэргүй нартай бүлэглэн 2012 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Тарган” гэх газраас хохирогч П.Должинсүрэнгийн 96 тооны буюу олон тооны хонь, ямааг хулгайлж 8.330.000 төгрөгийн,

-давтан үйлдлээр шүүгдэгч Д.Нэргүй Б.Батхүү, Б.Ууганбаяр нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Мардай” гэх газрын хойд талаас хохирогч Д.Дашдоржийн 11 тооны буюу олон тооны үхрийг хулгайлж 5.000.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч Б.Батхүү, Ч.Хүрэлбаатар нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Өвдөг гэх газраас хохирогч С.Эрдэнэбаярын 4 тооны үхрийг хулгайлж 3.650.000 төгрөгийн, бусдад нийт 16.980.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан

-Шүүгдэгч Б.Батхүү нь Д.Нэргүй, Б.Ууганбаяр, Б.Төмөрхуяг нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Мардай” гэх газрын хойд талаас хохирогч Д.Дашдоржийн 11 тооны буюу олон тооны үхрийг хулгайлж 5.000.000 төгрөгийн,

-давтан үйлдлээр шүүгдэгч Д.Нэргүй, Б.Хорлоо нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Айраг” гэх газраас хохирогч В.Эрхэмбаярын 2 тооны үхэр, хохирогч Ц.Мөнхдэмбэрэлийн 1 тооны үхрийг хулгайлж нийт 4.700.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч Д.Нэргүй, Б.Ууганбаяр нартай бүлэглэн 2013 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Ялалтын 9-24 тоот хашаанаас хохирогч Г.Гантулгын BY 150-9 маркийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй мотоциклыг хулгайлж 1.000.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч Б.Төмөрхуяг, Ч.Хүрэлбаатар нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Өвдөг гэх газраас хохирогч С.Эрдэнэбаярын 4 тооны үхрийг хулгайлж 3.650.000 төгрөгийн, бусдад нийт 14.350.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан

-Шүүгдэгч Б.Ууганбаяр нь Д.Нэргүй, Б.Төмөрхуяг нартай бүлэглэн 2012 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Тарган” гэх газраас хохирогч П.Должинсүрэнгийн 96 тооны буюу олон тооны хонь, ямааг хулгайлж 8.330.000 төгрөгийн,

-давтан үйлдлээр Б.Төмөрхуяг, Д.Нэргүй, Б.Батхүү нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Мардай” гэх газрын хойд талаас хохирогч Д.Дашдоржийн 11 тооны буюу олон тооны үхрийг хулгайлж 5.000.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч Д.Нэргүй, Б.Батхүү нартай бүлэглэн 2013 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Ялалтын 9-24 тоот хашаанаас хохирогч Г.Гантулгын BY 150-9 маркийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй мотоциклыг хулгайлж 1.000.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч Д.Нэргүй, Д.Баттулга, Ж.Энхбаатар, Б.Баттуяа, Х.Мөнхзул нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 05 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр “Гуравны Булаг” гэх газраас хохирогч Б.Борхүүгийн 3 тооны үхрийг хулгайлж 5.700.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч Д.Нэргүйтэй бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Хавчаа гэх газраас хохирогч Т.Балжмаагийн 1 тооны үхрийг хулгайлж 800.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч Д.Нэргүй, Д.Дашдорж, Б.Хорлоо нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Тоосго гэх газраас хохирогч Д.Дорждэрэмийн 10 тооны хонийг хулгайлж 2.000.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч Д.Нэргүй, Ө.Наранбаяр нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Өлзийт” гэх газраас хохирогч А.Бямбабаатарын 14 тооны хонийг 50-59 ДОР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.450.000 төгрөгийн, бусдад нийт 24.280.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан

-Шүүгдэгч Ц.Баярсайхан нь Н.Гомбоцэнд, Б.Төмөрхуяг, Н.Эрдэнэбат, Б.Эрдэнэбат нартай бүлэглэн 2014 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Баян Булаг” гэх газраас хохирогч Х.Энхбаатарын 6 тооны үхрийг хулгайлж 4.500.000 төгрөгийн,

 -Шүүгдэгч Ө.Наранбаяр нь  Д.Нэргүй, Б.Ууганбаяр нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Өлзийт” гэх газраас хохирогч А.Бямбабаатарын 14 тооны хонийг 50-59 ДОР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.450.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Борхүү, Ү.Оюунчимэг нарын  өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч У.Мөнхбат, Ө.Бямбадорж, Л.Орхон, Л.Лхагва, Д.Эрдэнэ, Н.Жамъянцэрэн, Н.Энхбаатар, М.Баасансүрэн, Д.Дамдинжав, Т.Энхбаатар, Л.Бямбадаваа, Ш.Цацрал, Х.Батболд, Н.Энхболд, Б.Өсөхбаяр, Г.Хүрэлбаатар, Ж.Батчулуун, Ц.Дива, Х.Сээвэн, С.Энхбаатар, Ш.Эрдэнэбаатар, Д.Басар, Э.Ганбат, Ч.Сугар, Ж.Жамъянгончиг, Х.Энхбаатар, Д.Мандах,   Л.Даваадагва, Д.Туяа, П.Должинсүрэн, Х.Элбэгжаргал, Д.Дашдорж, В.Эрхэмбаяр Ц.Мөнхдэмбэрэл, Г.Гантулга, Г.Балжмаа, Д.Дорждэрэм, А.Бямбабаатар, А.Эрдэнэбаяр, гэрч С.Цэцэгмаа, Н.Ганхуяг, Г.Батцэцэг, Д.Гантамир У.Хандмаа, Д.Эрдэнэбат, Б.Батхүү, Л.Ганбат, Ө.Үнэнтайван, Х.Баяртбаатар, Л.Ганбат, Б.Мөнх-Од, Б.Нармандах, Г.Долгормаа, А.Долгор нарын өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол, хураан авах тогтоол, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, туршилт хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Нэргүй нь "…Би хохирогч Должинсүрэнгийн 96 хонийг аваагүй, 22 тооны хонь авсан. … Мөн Дашдоржийн 11 тооны үхрийг аваагүй" гэж, шүүгдэгч Б.Төмөрхуяг нь "…11 үхэр хулгайлаагүй. Би Мөнх-Одын машиныг 2013 оны 5 сарын 01-нд авсан. Мөнх-Од ч энэ талаар гэрчилдэг" гэж, шүүгдэгч Б.Ууганбаяр нь "… 96 хониноос 22 тооны хонийг авсан. Би хотноос нь очиж аваагүй, хөдөө хээр чононд орсон байхад нь авсан. Мөн Дашдоржийн 11 тооны бярууг аваагүй" гэж,  шүүгдэгч Б.Батхүү нь Дашдоржийн 11 үхрийг хулгайлаагүй,  гэрч Х.Баяртбаатар намайг гүтгэж байна гэж тус тус мэдүүлж байна.

-Хохирогч П.Должинсүрэнгийн 96 тооны хонь, ямааг шүүгдэгч Д.Нэргүй, Б.Ууганбаяр, Б.Төмөрхуяг нар нь бүлэглэн хулгайлсан болох нь

-Хэргийн газрын  үзлэг  хийсэн тэмдэглэлд " … Малын  хашаанаас  ертөнцийн зүгээр баруун хойш 2 км орчим газарт нэг морины хөлийн мөр олон тооны хонины хөлийн мөрнүүд цасан дээгүүр илэрч баруун тийш Тарганы тойром орчмын Мардайн замын зүүн талд хонхор тойром бүхий хэсэг газраас эсгий гуталтай нэг хүний хөлийн мөр гарч хонины араас явсан байв" гэж /хх-ийн 9/ тусгагдсан байдал,

 Мөн хохирогч П.Должинсүрэнгийн "... 2012 оны 1 сарын 22-23-нд шилжих шөнө хоттой хониноосоо 5 толгой ямаа, 91 толгой хонь нийт 96 тооны хонь, ямааг алдсан….Би 96 тооны хонь, ямаанаасаа 26 тооны нас гүйцсэн эм хонинуудаа олж авсан болохоор одоо чононд бариулсан 8 тооны хонь, 5 тооны ямаа болон үлдсэн 57 тооны хонь, нийт 70 толгой малаа буруутай этгээдээс нэхэмжилнэ" гэх /хх-ийн 164/,

-Гэрч Н.Ганхуягийн "…Манай гэрийн гадна хоттой хониноос нэг морины мөр баруун тийшээ хонь тууж явсаар Мардайн замын зүүн талд Шар худгийн нуур хүрээд тэндээс эсгий гуталтай 1 хүний мөр гараад баруун тийшээ 300 орчим метрт Мардайн зам хүрээд машинд ачсан байсан"  /хх-ийн 31/, " …Хашааны хаалгыг мяндсан уяагаар тийм ч амархан тайлагдахгүй зангидаж уясан гэж бодож байна. Урьд өмнө тайлагдаж байгаагүй…" /хх-ийн 117/, "...Маргааш өглөө нь … хонио хашаанаас нь гаргаад тоолж үзэхэд 91 тооны хонь, 5 ямаа нийт 96 толгой хонь, ямаа дутсан…" гэх / хх-ийн 166/,

-Гэрч Б.Наранхуягийн "…2012 оны 1 сарын 22-23-нд шилжих шөнө гэрийнхээ гадна хашаанд хонь малаа хотлуулж хоноод өглөө босоход хашаатай хонийг гаргаж таслан туугаад Мардайн зам хүргээд машинд ачсан байсан" гэх /хх-ийн 33/,

-Гэрч Н.Даваадоржийн "…Үзлэг хийхэд хонь, ямааг нь хөөж туугаад Мардайн зам хүрээд машинд ачиж авч явсан бололтой хонь хурааж эргэлдүүлсэн мөр гарсан байсан" гэх /хх-ийн 413/,

-Гэрч Я.Ганзоригийн "…Хэсгийн төлөөлөгч үзлэг хийгээд мөрийг нь дагахад хонинуудыг морьтой болон явган нийт 2 хүн туугаад баруун хойш 5-6 км орчим яваад Мардайн замын дэргэд очоод ээрч эргүүлдэж байгаад барьж машинд авч явсан бололтой мөр гарсан байсан" гэх /хх-ийн 414/, “... Тэр хавьд чононд  бариулсан хонь бид нарыг очиход харагдаагүй. ...Өвөл хонь  тасарна гэж байхгүй, харин намар өвс ихтэй байхад тасрах тохиолдол байдаг...” гэх /25-р хавтас 17/ мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч Д.Дашдоржийн 11 тооны үхрийг шүүгдэгч Д.Нэргүй, Б.Ууганбаяр Б.Батхүү, Б.Төмөрхуяг нар нь бүлэглэж тээврийн хэрэгсэл хэрэглэн хулгайлсан болох нь

- Хохирогч Д.Дашдоржийн мөрдөн байцаалтад өгсөн: "…2013 оны 05 сарын 04-ний өглөө үхрээ гэрээсээ 10 орчим км-т Мардайн төвөөс хойш 10 км-т байхад нь татаж бүртгэхэд 11 тооны үхэр дутуу байсан. …аймгийн төвөөс хойш Мардай чиглэлийн замын хажууд манай алга болсон бярууны нэг болох зүүн чих огтор имтэй улаан халзан зүсмийн охин бяруу мөн байсан…" гэх /4-р хавтас 818-820/ мэдүүлэг,

-Гэрч Х.Баяртбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: "2013 оны 5 сарын 04-ний өглөө …би саяхан нэг бяруу алдчихаад байна та нар ачиж яваад байгаа юм бишүү ачаан дээр чинь юу байгааг харья гээд тэвшний бүтээлгийг сөхөөд харахад арав орчим тооны бяруу аччихсан явж байсан. …Машин нь улаан цэнхэр алаг хятадын мяндсан бүтээлгээр бүтээсэн 42-58 УНЗ улсын дугаартай, цагаан өнгийн Портер маркийн машин байсан. Мотоциклын бензин банкин дээр морины толгойн дүрстэй 27-37 дугаартай цэнхэр өнгийн хятад мотоцикл байсан. Машин дотор явж байсан хүний нэг нь миний өмнө таних Батхүү гэх залуу байсан. … Үхэрнүүд нь дандаа бага насны бяруунууд байсан. …" гэх /4-р хавтас 821/ мэдүүлэг,

-Гэрч Д.Сэржмядагийн "…2013 оны 5 сарын 14-ний өдрийн өглөө 07-08 цагийн орчим …манай үхэр бэлчиж байсан газарт цагаан өнгийн Портер машин, хажуу талд нь цэнхэр өнгийн мотоциклтой хүмүүс манай үхрүүдийг эргэлдүүлээд байж байснаа намайг хараад машин, мотоциклдоо суугаад шууд урагшаа зугтаагаад явчихаар нь … Баяртбаатарт хэлсэн. …4 хүн байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Баяртбаатар над руу утасдаж яриад машин мотоциклын дугаарыг хэлэхэд нь би бичиж авсан юм. Тэгэхэд надад 42-58 УНЗ дугаартай машин, 27-37 дугаарын мотоцикл байна гэж хэлсэн" гэх /4-р хавтас 822/ мэдүүлэг,

-Гэрч Л.Ганбатын "…2013 оны 5 сарын эхээр өглөө 05-06 цагийн орчим Хивсний хорооллын Саяг дэлгүүрийн урд халтуур хийх гээд зогсож байхад …Нэргүй ирээд би баруун тийшээ танк руу гэр рүүгээ явах унаа хэрэг болоод байна, мотоциклоо өгчих гээд гуйгаад авч яваад үдийн хойно ганцаараа авчирч өгсөн" гэх /4-р хавтас 824/ мэдүүлэг,

-Гэрч Б.Мөнх-Одын "…2013 оны 5 сарын эхээр байсан шиг санаж байна. Нэг өдөр миний машин халаад унтрахаараа асахгүй доголдоод байхаар нь …Төмөрхуягт машинаа өгөөд хашаандаа аваачаад тавьчих гэж хэлээд өгч явуулж байсан. Түүнээс өөр ямар нэгэн хүнд машинаа өгөөгүй. …машинаа өгч явуулаад маргааш орой нь хашаанд нь очиж машинаа авсан" гэх /4 хавтас 825/ мэдүүлэг,

-Гэрч Г.Мартын "...2013 оны 5 сарын 4-ний өдөр Төмөрхуяг хаана байсныг санахгүй байна" гэх /4хавтас 827/ мэдүүлэг,

 -Таньж олуулах ажиллагаа хийхэд гэрч Х.Баяртбаатар нь шүүгдэгч Д.Нэргүйг "Энэ хүн цэнхэр өнгийн мотоциклын жолоочийн ард талд сундалдаж явсан хүн мөн байна" гэж, шүүгдэгч Б.Ууганбаярыг "2013 оны 5 сарын 4-ний өглөө цэнхэр өнгийн 27-37 дугаарын мотоциклыг жолоодож явсан хүн нь мөн байна. Би энэ хүнийг гадаад төрх байдал, нүүрний хэлбэр, царайгаар нь таньж байна" гэж, шүүгдэгч Б.Төмөрхуягийг "42-58 УНЗ улсын дугаартай, цагаан өнгийн портер машиныг жолоодож явсан хүн мөн байна. Би энэ хүнийг гадаад төрх байдлаар нь таньж байна" гэж, шүүгдэгч Б.Батхүүг зааж "42-58 УНЗ улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн машинд жолоочийн хажууд сууж явсан. Тэгээд ч би Б.Батхүүг өмнө манайхтай ойр айлд мал маллаж байхаас нь таньж мэдэх болохоор одоо хараад ч шууд таньж байна" гэснийг тэмдэглэсэн тэмдэглэлүүд /4 дүгээр хавтас 841-851/

-2016 оны 3 сарын 05-ны өдрийн туршилт хийсэн “... Хюндэй портер маркийн цэнхэр өнгийн 43-02 УНХ улсын дугаартай машинд...11 бярууг авто машины тээшинд ачиж тэвшний арын хаалгыг хаахад чөлөөтэй багтаж байлаа ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /31-р хавтас 37-38/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрчүүдийг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144 дүгээр зүйлд заасны дагуу байцаасан, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон бусад тэмдэглэлийг үйлдэхдээ мөн хуулийн 127, 130 дугаар зүйлд заасны дагуу үйлдсэн байх тул хууль ёсны шаардлага хангасан, хэрэгт хамаарал бүхий эргэлзээгүй эх сурвалж нь тогтоогдсон үнэн зөв баримтууд гэж үзлээ.  

Мөн шүүгдэгч Ө.Наранбаяр, Д.Нэргүй, Б.Ууганбаяр нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Бямбабаатарын 14 хонийг хулгайлахад Шинээ, Батцэнгэл нар оролцсон тул тэдэнд холбогдох хэргийг  нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, тэдгээр хүмүүсийг шалгаж өгнө үү гэж мэдүүлэг, тайлбар гаргаж байгаа боловч мөрдөн байцаалтын шатанд Шинээ, Батцэнгэл нарыг шалгасан ямар нэгэн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байх бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасан тул шүүгдэгч нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Иймд хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд шүүгдэгч Д.Нэргүй, Б.Төмөрхуяг, Б.Батхүү, Б.Ууганбаяр Ө.Наранбаяр болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Иөншөөбүү овогт Оюуны Дугарсүрэн, Еншөөбү овогт Цэвээний Лхагвасүрэн, Боржигон овогт Нацагдоржийн Эрдэнэбат нарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр, бүлэглэж, машин механизм хэрэглэж олон тооны мал хулгайлж, их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Агсахал овогт Банзрагчийн Төмөрхуяг, Боржигон овогт Бүтэдваанийн Ууганбаяр нарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж, машин механизм хэрэглэж олон тооны мал хулгайлж, их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Зуунцээж овогт Дугардоржийн Нэргүйг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж, машин механизм хэрэглэж олон тооны мал хулгайлж, их хэмжээний хохирол учруулсан, мөн прокурорын хяналтаас зориуд зайлсхийсэн, шүүгдэгч Боржигон овогт Бат-Очирын Төмөрхуяг, Бодонгууд овогт Бадамжунайн Батхүү нарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр бүлэглэж, машин механизм хэрэглэж, олон тооны мал хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Боржигин овогт Цэрэнжавын Баярсайхан, шүүгдэгч Мянган овогт Өлзийбаярын Наранбаяр нарыг  бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм хэрэглэж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэмжээ зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Дугарсүрэн, Ц.Лхагвасүрэн, Н.Эрдэнэбат, Банзрагчийн Төмөрхуяг,  Б.Батхүү, Ц.Баярсайхан нар нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан хугацаа буюу 2015 оны 7 сарын 02-ны өдрөөс өмнө гэмт хэрэг үйлдсэн байх тул "Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай" Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар ялтан Д.Нэргүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн, шүүгдэгч Ц.Баярсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн, шүүгдэгч Б.Батхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас тус тус өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч О.Дугарсүрэн, Ц,Лхагвасүрэн, Н.Эрдэнэбат нарт тус бүрт оногдуулсан 8 жилийн, шүүгдэгч  Б.Ууганбаяр, Банзрагчийн Төмөрхуяг нарт оногдуулсан 7 жилийн хорих ялаас 2 жилийг  тус тус хасаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Бат-Очирын Төмөрхуягт Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 11 сарын 11-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байх бөгөөд энэ хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг дахин үйлдсэн байх тул түүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар хамруулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч О.Дугарсүрэн, Ц.Лхагвасүрэн, Н.Эрдэнэбат, Банзрагчийн Төмөрхуяг нар нь ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн боловч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-д “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд   хамааруулна” гэж заасныг үндэслэн дээрх нэр бүхий шүүгдэгч нарт оногдуулсан тус бүрийн хорих ялаас 2 жилийг хасах нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, илүү ашигтай үндэслэл гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ц.Баярсайхан нь 1984 оны 4 сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн 3-т зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж 1986 оны 8 сарын 11-ний өдөр суллагдсан, шүүгдэгч Ө.Наранбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан байх бөгөөд тэдний ялтай байдал нь дууссан байх тул  анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Баярсайхан, Ө.Наранбаяр, Б.Батхүү, Б.Ууганбаяр нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ө.Наранбаяр нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн  /өөрт оногдох хэсгээ нөхөн төлсөн/ зэрэг нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгч О.Дугарсүрэн, Ц.Лхагвасүрэн, Н.Эрдэнэбат, Банзрагчийн Төмөрхуяг, Д.Нэргүй нар нь ялтай байхдаа, шүүгдэгч Б.Төмөрхуяг нь тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг дахин үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Харин шүүгдэгч Ө.Наранбаярын дээрх хөнгөрүүлэх болон түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Хохирогч П.Должинсүрэн нь хулгайн гэмт хэргийн улмаас 5 толгой ямаа, 91 толгой хонь нийт 96 тооны хонь, ямаа алдсан бөгөөд үүнээс бүдүүн нас гүйцсэн 26 тооны эм хонийг олж авч /2080000 төгрөгийн үнэ бүхий/ үлдэх 70 толгой хонь, ямааг олж авч чадаагүй байх тул түүний үнэ 6250000 төгрөгийг шүүгдэгч Д.Нэргүй, Б.Ууганбаяр Б.Төмөрхуяг /нэг хүнд 2.083.333/ нараар, хохирогч Х.Элбэгжаргал нь 1500000 төгрөгийн хохирлоос /2 морины/ 1100000 төгрөгийг авсан, үлдэх 400000 төгрөгийг шүүгдэгч Д.Нэргүйгээр, хохирогч В.Эрхэмбаяр нь 3000000 төгрөгийн хохирлоос 1600000 төгрөгийг авсан, үлдэх 1400000 төгрөгийг  шүүгдэгч Б.Батхүү, Д.Нэргүй  /нэг хүнд 466666/ нараар, хохирогч Ц.Мөнхдэмбэрэл нь 1700000 төгрөгийн хохирлоос 500000 төгрөгийг авсан, үлдэх 1200000 төгрөгийг шүүгдэгч Д.Нэргүй, Б.Батхүү /нэг хүнд 400000/ нараар, хохирогч Ш.Цацрал нь 1500000 төгрөгийн хохирлоос 800000 төгрөгийг авсан, үлдэх 700000 төгрөгийг шүүгдэгч О.Дугарсүрэн, Ц.Лхагвасүрэн /нэг хүнд 175000/ нараар, хохирогч Л.Бямбадаваа нь 900000 төгрөгийн хохирлоос 400000 төгрөгийг авсан, үлдэх 500000 төгрөгийг О.Дугарсүрэн, Ц.Лхагвасүрэн /нэг хүнд 125000/ нараар, хохирогч Э.Ганбат нь 4800000 төгрөгийн хохирлоос Банзрагчийн Төмөрхуягаас 2000000 төгрөг авсан, үлдэх 2800000 төгрөгийг Н.Эрдэнэбатаар /нэг хүнд 1400000/, хохирогч Х.Энхбаатар нь 4500000 төгрөгийн хохирлоос 2200000 төгрөгийн хохирлыг авсан, үлдэх 2300000 төгрөгийг шүүгдэгч Н.Эрдэнэбат, Ц.Баярсайхан, Банзрагчийн Төмөрхуяг /нэг хүнд 460000/ нараар, хохирогч А.Эрдэнэбаяр нь 3650000 төгрөгийн хохирлоос Бат-Очирын Төмөрхуягаас  492000 төгрөг авсан гэж байх тул түүнд оногдох хэсгээс дээрх мөнгийг хасч үлдэх 724666 төгрөгий Бат-Очирын Төмөрхуягаас, шүүгдэгч Батхүүгээс 1216666 /нэг хүнд 1216666 / төгрөгийг тус тус гаргуулах нь зүйтэй байна.

Хохирогч Л.Орхон нь 5300000 төгрөгийн хохирлоос шүүгдэгч Ц.Лхагвасүрэнгээс нэг бяруу, 300000 төгрөг авсан гэж байгаа боловч нэг бярууг хэдэн төгрөгөөр үнэлж хохирол төлбөртөө тооцож авсан болох нь тодорхойгүй, мөн  хохирогч Д.Дамдинжавт 1 үхэр буюу 400000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Дугарсүрэн нь хохирогч Д.Дамдинжавт 100000 төгрөг өгсөн гэж, мөн хэрэгт авагдсан хохирлын тооцоо гэсэн хүснэгт дээр 1 бяруу, 1 хониор бүрэн төлж барагдуулсан гэж бичигдсэн боловч шүүгдэгч нарын хэнээс нь 1 хонь, 1 бяруу авсан болох нь мэдэгдэхгүйгээс гадна хохирогч Д.Дамдинжав нь мөрдөн байцаалтын шатанд хохирлоо нэхэмжилнэ гэж мэдүүлсэн байгаагаас үзэхэд хохирогч Л.Орхон, хохирогч Д.Дамдинжав нарт учирсан хохирлыг бодитойгоор нөхөн төлүүлэхэд эргэлзээтэй байх тул хохирогч Л.Орхон нь өөрт учирсан 5300000 төгрөгийн хохирлоо шүүгдэгч О.Дугарсүрэн, Ц.Лхагвасүрэн /Х.Төрбат, Д.Соронзонболд, Б.Оюунбат/ нараас,  хохирогч Д.Дамдинжав нь өөрт учирсан 400000 төгрөгийн хохирлоо шүүгдэгч О.Дугарсүрэн, Ц.Лхагвасүрэн /Х.Төрбат, Н.Амарбат/ нараас иргэний журмаар тус тус нэхэмжлэх нь зүйтэй байна.

Шүүх хохирогч нарын эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч нарт хувааж дараах байдлаар төлүүлэхээр шийдвэрлэв.

Үүнд: шүүгдэгч О.Дугарсүрэнгээс нийт 5.575.000 төгрөгийг гаргуулж. 650000 төгрөгийг хохирогч Ү.Оюунчимэгт, 130000 төгрөгийг хохирогч У.Мөнхбатад, 1500000 төгрөгийг хохирогч Л.Лхагвад, 400000 төгрөгийг хохирогч Д.Эрдэнэд, 1220000 төгрөгийг хохирогч Н.Жамьянцэрэнд, 450000 төгрөгийг хохирогч Н.Энхбаатарт, 525000 төгрөгийг хохирогч Н.Баасансүрэнд, 400000 төгрөгийг хохирогч Т.Энхбаатарт,125000 төгрөгийг хохирогч Л.Бямбадаваад, 175000 төгрөгийг хохирогч Ш.Цацралд, -шүүгдэгч Ц.Лхагвасүрэнгээс нийт 5.295.000 төгрөгийг гаргуулж, 1525000 төгрөгийг хохирогч Х.Батболдод, 130000 төгрөгийг хохирогч У.Мөнхбатад, 650000 төгрөгийг хохирогч Ү.Оюунчимэгт, 315000 төгрөгийг хохирогч Н.Энхболдод, 400000 төгрөгийг хохирогч Д.Эрдэнэд, 600000 төгрөгийг хохирогч Г.Хүрэлбаатарт, 450000 төгрөгийг хохирогч Н.Энхбаатарт, 525000 төгрөгийг хохирогч Н.Баасансүрэнд, 400000 төгрөгийг хохирогч Т.Энхбаатарт,125000 төгрөгийг хохирогч Л.Бямбадаваад, 175000 төгрөгийг хохирогч Ш.Цацралд, -шүүгдэгч Н.Эрдэнэбатаас нийт 7.840.165 төгрөгийг гаргуулж,  1125000 төгрөгийг хохирогч Ц.Дивад, 42666 /үхрийн ширний үнэ/ төгрөгийг хохирогч С.Энхбаатарт, 562500 төгрөгийг хохирогч Ш.Эрдэнэбаатарт, 1.566.667 төгрөгийг хохирогч Д.Басарт, 1400000 төгрөгийг хохирогч Э.Ганбатад, 616666 төгрөгийг хохирогч Ж.Жамьянгончигт, 460000 төгрөгийг хохирогч Х.Энхбаатарт, 1.066.666 төгрөгийг хохирогч Д.Мандахад, 737500 төгрөгийг хохирогч Л.Даваадагвад, 262500 төгрөгийг хохирогч Д.Туяад, -шүүгдэгч Банзрагчийн Төмөрхуягаас нийт 4.330.833 төгрөгийг гаргуулж, 1125000 төгрөгийг хохирогч Ц.Дивад, 562500 төгрөгийг хохирогч Ш.Эрдэнэбаатарт, 1.566.667 төгрөгийг хохирогч Д.Басарт, 616666 төгрөгийг хохирогч Ж.Жамьянгончигт, 460000 төгрөгийг хохирогч Х.Энхбаатарт, -шүүгдэгч Д.Нэргүйгээс нийт 7.195.832 төгрөг гаргуулж, 2083333 төгрөгийг хохирогч П.Должинсүрэнд, 400000 төгрөгийг хохирогч Х.Элбэгжаргалд, 1250000 төгрөгийг хохирогч Д.Дашдоржид, 466666 төгрөгийг хохирогч В.Эрхэмбаярт, 400000 төгрөгийг хохирогч Ц.Мөнхдэмбэрэлд, 950000 төгрөгийг хохирогч Б.Борхүүд, 400000 төгрөгийг хохирогч Т.Балжмаад, 262500 төгрөгийг хохирогч Д.Туяад, 500000 төгрөгийг хохирогч Д.Дорждэрэмд, 483333 төгрөгийг хохирогч А.Бямбабаатарт, -шүүгдэгч Б.Ууганбаяраас нийт 5.666.666 төгрөгийг гаргуулж, 2083333 төгрөгийг хохирогч П.Должинсүрэнд, 1250000 төгрөгийг хохирогч Д.Дашдоржид, 950000 төгрөгийг хохирогч Б.Борхүүд, 400000 төгрөгийг хохирогч Т.Балжмаад, 500000 төгрөгийг хохирогч Д.Дорждэрэмд, 483333 төгрөгийг хохирогч А.Бямбабаатарт, -шүүгдэгч Бат-Очирын Төмөрхуягаас нийт 4.057.999 төгрөгийг гаргуулж, 2083333 төгрөгийг хохирогч П.Должинсүрэнд, 1250000 төгрөгийг хохирогч Д.Дашдоржид, 724666 төгрөгийг хохирогч А.Эрдэнэбаярт, -шүүгдэгч Б.Батхүүгээс нийт 3333332 төгрөгийг гаргуулж, 1250000 төгрөгийг хохирогч Д.Дашдоржид, 466666 төгрөгийг хохирогч В.Эрхэмбаярт, 400000 төгрөгийг хохирогч Ц.Мөнхдэмбэрэлд, 1.216.666 төгрөгийг хохирогч А.Эрдэнэбаярт, -шүүгдэгч Ц.Баярсайханаас нийт 460000 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Энхбаатарт тус тус олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нартай бүлэглэж хулгай хийсэн /яллах дүгнэлтэд бичигдсэн/ бусад нэр бүхий яллагдагч нар нь мөрдөн байцаалтын шатанд хулгайн гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлтээ бичгээр гаргасныг үндэслэж прокурорын шатанд "Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай" Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хохирогч нар нь үлдэх хохирлын мөнгийг тэднээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй юм.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3  дахь хэсэгт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхээр заасан тул шүүгдэгч Оюуны Дугарсүрэнгийн хувьд ногдох 25000 төгрөгийн үнэ бүхий 4 хөлтэй хуучин модон ширээг, шүүгдэгч Цэвээний Лхагвасүрэнгийн хувьд ногдох хоолны модон ширээг, шүүгдэгч Нацагдоржийн Эрдэнэбатын хувьд ногдох БНХАУ-д үйлдвэрлэсэн 14 инчийн зурагтыг,  шүүгдэгч Банзрагчийн Төмөрхуягийн хувьд ногдох 20000 төгрөгийн үнэ бүхий төмөр хөлтэй модон тавцантай ширээг, шүүгдэгч Дугардоржийн Нэргүйн хувьд ногдох 45000 төгрөгийн үнэ бүхий шар эрээн модон авдрыг, шүүгдэгч Бүтэдваанийн Ууганбаярын хувьд ногдох 45000 төгрөгийн үнэ бүхий модон авдрыг тус тус хурааж төрийн өмчлөлд шилжүүлбэл зохино. Харин шүүгдэгч Бат-Очирын Төмөрхуяг, Б.Батхүү, Ц,Баярсайхан, Ө.Наранбаяр нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураахаар заасан бөгөөд тул  уг тээврийн хэрэгсэл нь гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан эсэхийг тогтоосон байхыг шаардана.

Хэрэгт шүүгдэгч Банзрагчийн Төмөрхуяг, Н.Эрдэнэбат нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн “Эксел” маркийн 40-46 ДОА улсын дугаартай машиныг /хх-ийн 12-р хавтас 213/, шүүгдэгч Ц.Лхагвасүрэн, О.Дугарсүрэн, Х.Төрбат, Г.Түвшинжаргал,  Д.Соронзонболд, Н.Амарбат, С.Болдсайхан нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн "Хүлэг" маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклыг /17-р хавтас 14/, шүүгдэгч Ц.Баярсайхан, Б.Эрдэнэбат, Банзрагчийн Төмөрхуяг, Н.Эрдэнэбат, Н.Гомбоцэнд нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн ”Приус-11” маркийн 33-89 ДОР улсын дугаартай автомашиныг /31-р хавтас 47/ хурааж болон битүүмжлэн ирүүлсэн ба эдгээр тээврийн хэрэгслүүд нь шүүгдэгч Банзрагчийн Төмөрхуяг, Ц.Лхагвасүрэн, Ц.Баярсайхан нарын өмчлөлийнх болох нь тогтоогдож байх тул хуульд зааснаар хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.

 Харин хэрэгт битүүмжлэгдэж ирүүлсэн бусад тээврийн хэрэгслүүд тухайлбал, Истана маркийн 15-26 УБЕ дугаартай /16-р хавтас 216/, Истана маркийн 51-26 ДОР улсын дугаартай /16-р хавтас 211/, “Тоёото Клугер” маркийн 54-90 УНА дугаартай /16-р хавтас 234/, “Ниссан сани” маркийн 21-23 ДОР улсын дугаартай /4-р хавтас 740/, “Бүргэд” маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикл /17-р хавтас 45/, “Портер” маркийн 50-59 ДОР улсын дугаартай автомашин /31-р хавтас 100/, зэрэг нь бусдын өмчлөлийнх болох нь тогтоогдож байх тул хурааж улсын орлого болгох үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд дээрх тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Э. Мөнхцэнгэлийн  "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2015 оны 02 сарын 10-ны өдрийн, цагдаагийн хошууч М.Батмөнхийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2016 оны 02 сарын 25-ны өдрийн тогтоолуудыг хэвээр үлдээж,

Цагдаагийн хошууч Б.Егорын "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2014 оны 4 сарын 03, 2014 оны 7 сарын 24, 2014 оны 7 сарын 23-ны өдрийн, цагдаагийн дэд хурандаа Г.Наранбаатарын "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2013 оны 6 сарын 24-ний өдрийн, цагдаагийн ахмад Б.Буяннэмэхийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2015 оны 01 сарын 27-ны өдрийн, цагдаагийн хошууч Н.Ууганбаярын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2016 оны 02 сарын 22-ны өдрийн тогтоолуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар тус тус хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Эрдэнэбат, Ч.Батцэнгэл, Т.Чимгээ, Д.Мөнхбат, Л.Уламбаяр, Т.Хүрэлбаатар нарт буцаан олгохоор шийдвэрлэв.

 Шүүгдэгч О.Дугарсүрэн, Ц.Лхагвасүрэн, Н.Эрдэнэбат, Банзрагчийн Төмөрхуяг, Д.Нэргүй, Б.Төмөрхуяг, Б.Батхүү, Б.Ууганбаяр, Ц.Баярсайхан, Д.Нэргүй нар нь бусдад учруулсан гэм хорын хохирлоо төлөөгүй тул шүүгдэгч О.Дугарсүрэнгийн эзэмшлээс Sony маркийн 14 инчийн зурагт, 4 хөлтэй мебель модон ширээ зэрэг эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2016 оны 8 сарын 21-ний өдрийн /33-р хавтас 183/, шүүгдэгч Ц.Лхагвасүрэнгийн эзэмшлээс Хэрлэн сумын 4-р баг Хан-Уулын 3-12 тоотод байрлах 3-4 м харьцаа бүхий өвөл зуны пин, төмөр цагаан ор, хоолны модон ширээ, SHARP маркийн 14 инчийн зурагт, БНХАУ-д үйлдвэрлэсэн “Хүлэг” маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоцикл зэрэг эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2014 оны 4 сарын 10, 2014 оны 8 сарын 02, 2015 оны 2 сарын 10-ны өдрийн /31-р хавтас 57, 61, 17-р хавтас 14/, шүүгдэгч Н.Эрдэнэбатын эзэмшлээс 14 инчийн “Самсунг” маркийн БНХАУ-д үйлдвэрлэсэн зурагт битүүмжилсэн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2014 оны 2 сарын 28-ны өдрийн /17-р хавтас 77/, шүүгдэгч Банзрагчийн Төмөрхуягийн эзэмшлээс 4 ханатай эсгий гэр, модон ор, угаалгын машин, гэрийн мөлхөө тавилга, зурагт, хөргөгч, хувцасны шургуулга, төмөр хөлтэй модон тавцантай ширээ зэрэг эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  2014 оны 2 сарын 28, 2015 оны 1 сарын 27-ны өдрийн /17-р хавтас 86, 92/,  шүүгдэгч  Д.Нэргүйн эзэмшлээс эвхдэг модон ор /1 ширхэг/, шар эрээн модон авдар  /1 ширхэг/, шар эрээн модон шүүгээ /1 ширхэг/, 4 ханатай эсгий гэр  зэрэг  эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2012 оны 3 сарын 20-ны өдрийн /хх-ийн 20/, шүүгдэгч  Б.Ууганбаярын эзэмшлээс 4 ханатай эсгий гэр, 200-гийн төмөр ор, цэрэг төмөр ор, жижиг эрээн авдар, модон шүүгээ, 15 ямаа, 3 адуу, тугалтай үнээ зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2012 оны 6 сарын 21, 2012 оны  6 сарын 27-ны өдрийн /1-р хавтас 121,123/, шүүгдэгч Бат-Очирын Төмөрхуягийн эзэмшлээс төмөр ор 2 ширхэг, модон авдар 1 ширхэг, “Jinlipu нэртэй 17 инчийн өнгөт зурагт 1 ширхэг, 4 ханатай эсгий гэр 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2012 оны 3 сарын 19-ний өдрийн /1-р хавтас 18/, шүүгдэгч  Б.Батхүүгийн эзэмшлээс “Тоёото королла” маркийн 23-92 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 4 ханатай эсгий гэр, Самсунг маркийн 21 инчийн зурагт, төмөр ор зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2014 оны 9 сарын 17-ны өдрийн /6-р хавтас 37, 26-р хавтас 193/, шүүгдэгч Ц.Баярсайханы эзэмшлээс ”Приус-11” маркийн 33-89 ДОР улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 2 сарын 25-ны өдрийн /31-р хавтас 47/ тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Наранбаяр нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс 5 ханатай эсгий гэрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2016 оны 3 сарын  02-ны өдрийн /31-р хавтас 103/ тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн уурганы хуйв 1 ширхэг уурга 1 ширхэг, төмөр иштэй сүх 1 ширхэг, модон иштэй сүх 1 ширхэг,  хар иштэй хутга 5 ширхэг, цэнхэр иштэй хутга 3 ширхэг, эвхдэг хутга 1 ширхэг, хуванцар сав 1 ширхэг, үзэгний хуванцар толгой харандаа үзүүрлэгчтэй, ишгүй шүүр 1 ширхэг, арзгар ултай гутал 1 ширхэг, улаан цэнхэр, улаан алаг хучлага, олс 2 ширхэг, ногоон, хөх өнгийн уяа, морины чөдөр 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзэв.

 Харин баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Нэргүй, Банзрагчийн Төмөрхуяг, Б.Ууганбаяр, Н.Эрдэнэбат, Бат-Очирын Төмөрхуяг, Ц.Лхагвасүрэн, О.Дугарсүрэн нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар зэргийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд нэн даруй хүргүүлж,

шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эксел маркийн 40-36 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн АЯ:0065148 дугаартай, 42-58 УНЗ улсын дугаартай АЯ:00179556 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ, 34-34 ДОА улсын дугаартай 00590399 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт, 50-59 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, "Портер" маркийн 42-58 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн албан татвар төлөгчийн гэрчилгээ зэргийг эзэмшигч Б.Хатанбаатар, Д.Бат-Эрдэнэ, Б. Хүрлээ, Ч.Энхтүвшин нарт буцаан олгож, туршилт хийсэн тухай CD бичлэг, шүүгдэгч Ц.Баярсайхан, Ө.Наранбаяр, Б.Батхүү нарын иргэний үнэмлэхийн хуулбарыг тус тус хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Дугарсүрэнгийн 2014 оны 1 сарын 24-ний өдрөөс 5 сарын 22-ны өдрийг хүртэл, 2014 оны 12 сарын 15-ны өдрөөс 2015 оны 1 сарын 13-ны өдрийг хүртэл, 2017 оны 3 сарын 21-ний өдрөөс 4 сарын 4-ний өдрийг хүртэл, шүүгдэгч Ц.Лхагвасүрэнгийн  2014 оны 04 сарын 09-ний өдрөөс 6 сарын 10-ны өдрийг хүртэл, 2017 оны 3 сарын 21-ний өдрөөс 4 сарын 04-ний өдрийг хүртэл, шүүгдэгч Н.Эрдэнэбатын 2014 оны 1 сарын 15-ны өдрөөс 1 сарын 29-ний өдрийг хүртэл, 2014 оны 4 сарын 20-ны өдрөөс 6 сарын 19-ний өдрийг хүртэл, 2015 оны 3 сарын 6-ны өдрөөс 5 сарын 26-ны өдрийг хүртэл, 2017 оны 3 сарын 21-ний өдрөөс 4 сарын 04-ний өдрийг хүртэл, шүүгдэгч Банзрагчийн Төмөрхуягийн 2014 оны 4 сарын 20-ны өдрөөс 6 сарын 19-ний өдрийг хүртэл, 2017 оны 3 сарын 21-ний өдрөөс 4 сарын 04-ний өдрийг хүртэл, шүүгдэгч Д.Нэргүйн 2012 оны 9 сарын 06-ны өдрөөс 2013 оны 01 сарын 04-ний  өдрийг хүртэл, 2014 оны 6 сарын 10-ны өдрөөс 9 сарын 19-ний өдрийг хүртэл, 2015 оны 4 сарын 03-ны өдрөөс 6 сарын 08-ны өдрийг хүртэл, 2017 оны 3 сарын 21-ний өдрөөс 4 сарын 04-ний өдрийг хүртэл, шүүгдэгч Б.Ууганбаярын 2013 оны 6 сарын 07-ны өдрөөс 10-ны өдрийг хүртэл, 2014 оны 6 сарын 10-ны өдрөөс 8 сарын 21-ний өдрийг хүртэл,  2015 оны 4 сарын 03-ны өдрөөс 6 сарын 08-ны өдрийг хүртэл, 2017 оны 3 сарын 21-ний өдрөөс 4 сарын 04-ний өдрийг хүртэл, шүүгдэгч Бат-Очирын Төмөрхуягийн 2013 оны 11 сарын 10-ны өдрөөс 24-ний өдрийг хүртэл, 2014 оны 6 сарын 10-ны өдрөөс 8 сарын 21-ний өдрийг хүртэл, 2015 оны 4 сарын 03-ны өдрөөс 6 сарын 08-ны өдрийг хүртэл, 2017 оны 3 сарын 21-ний өдрөөс 4 сарын 04-ний өдрийг хүртэл, шүүгдэгч Б.Батхүүгийн 2014 оны 6 сарын 10-ны өдрөөс 8 сарын 21-ний өдрийг хүртэл, 2015 оны 4 сарын 03-ны өдрөөс 6 сарын 08-ны өдрийг хүртэл,  шүүгдэгч Ц.Баярсайханы 2017 оны 3 сарын 21-ний өдрөөс 4 сарын 04-ний өдрийг хүртэл, шүүгдэгч Ө.Наранбаярын  2017 оны 3 сарын 21-ний өдрөөс 4 сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон хоногуудыг тус тусын ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцвол зохино.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Иөншөөбүү овогт Оюуны Дугарсүрэн, шүүгдэгч Еншөөбү овогт Цэвээний Лхагвасүрэн, шүүгдэгч Боржигон овогт Нацагдоржийн Эрдэнэбат нарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр, бүлэглэж, машин механизм хэрэглэж олон тооны мал хулгайлж, их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Агсахал овогт Банзрагчийн Төмөрхуяг, шүүгдэгч Боржигон овогт Бүтэдваанийн Ууганбаяр нарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж, машин механизм хэрэглэж олон тооны мал хулгайлж, их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Зуунцээж овогт Дугардоржийн Нэргүйг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж, машин механизм хэрэглэж олон тооны мал хулгайлж, их хэмжээний хохирол учруулсан, мөн прокурорын хяналтаас зориуд зайлсхийсэн, шүүгдэгч Боржигон овогт Бат-Очирын Төмөрхуяг, шүүгдэгч Бодонгууд овогт Бадамжунайн Батхүү нарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр бүлэглэж, машин механизм хэрэглэж, олон тооны мал хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Боржигин овогт Цэрэнжавын Баярсайхан, шүүгдэгч Мянган овогт Өлзийбаярын Наранбаяр нарыг  бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм хэрэглэж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгүйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Оюуны Дугарсүрэнгийн хувьд ногдох 25000 төгрөгийн үнэ бүхий 4 хөлтэй хуучин модон ширээг хураан төрийн өмчлөлд шилжүүлж,  8 жилийн хорих ялаар, шүүгдэгч Цэвээний Лхагвасүрэнгийн хувьд ногдох хоолны модон ширээг хураан төрийн өмчлөлд шилжүүлж, 8 жилийн хорих ялаар, шүүгдэгч Нацагдоржийн Эрдэнэбатын хувьд ногдох БНХАУ-д үйлдвэрлэсэн 14 инчийн зурагтыг хураан төрийн өмчлөлд шилжүүлж, 8 жилийн хорих ялаар, шүүгдэгч Банзрагчийн Төмөрхуягийн хувьд ногдох 20000 төгрөгийн үнэ бүхий төмөр хөлтэй модон тавцантай ширээг хураан төрийн өмчлөлд шилжүүлж, 7 жилийн хорих ялаар, шүүгдэгч Дугардоржийн Нэргүйн хувьд ногдох 45000 төгрөгийн үнэ бүхий шар эрээн модон авдрыг хураан төрийн өмчлөлд шилжүүлж, 8 жилийн хорих ялаар мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар; шүүгдэгч Бүтэдваанийн Ууганбаярын хувьд ногдох 45000 төгрөгийн үнэ бүхий модон авдрыг хураан төрийн өмчлөлд шилжүүлж, 7 жилийн  хорих ялаар;

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч Бадамжунайн Батхүүг 3 жилийн хорих ялаар; шүүгдэгч Бат-Очирын Төмөрхуягийг 2 жил 6 сарын хорих ялаар; шүүгдэгч Цэрэнжавын Баярсайханыг 2 жилийн хорих ялаар, шүүгдэгч Өлзийбаярын Наранбаярыг 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. "Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай" Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар ялтан Д.Нэргүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн, ялтан Ц.Баярсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан  2 жилийн, ялтан Б.Батхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас тус тус өршөөн хэлтрүүлж,

мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар ялтан Банзрагчийн Төмөрхуягийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож,

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар ялтан О.Дугарсүрэн, Ц,Лхагвасүрэн, Н.Эрдэнэбат, Банзрагчийн Төмөрхуяг нарт оногдуулсан тус бүрийн хорих ялаас 2 жилийг тус тус хасч, ялтан О.Дугарсүрэн, Ц,Лхагвасүрэн, Н.Эрдэнэбат нарын биечлэн эдлэх ялыг тус бүр 6 жилийн хугацаагаар, ялтан Банзрагчийн Төмөрхуягийн биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тус тус эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар ялтан О.Дугарсүрэн, Ц,Лхагвасүрэн, Н.Эрдэнэбат нарт оногдуулсан 6 жилийн, ялтан Банзрагчийн Төмөрхуягт оногдуулсан 5 жилийн, ялтан Д.Нэргүйд оногдуулсан 8 жилийн,  ялтан Б.Ууганбаярт оногдуулсан 7 жилийн хорих ялуудыг тус тус чанга дэглэмтэй,  мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Бат-Очирын Төмөрхуягт оногдуулсан 2 жил 6 сарын, ялтан Ө.Наранбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялуудыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан О.Дугарсүрэнгийн цагдан хоригдсон нийт 161 хоног, Ц.Лхагвасүрэнгийн цагдан хоригдсон нийт 76 хоног, ялтан Н.Эрдэнэбатын цагдан хоригдсон нийт 168 хоног, ялтан Д.Нэргүйн цагдан хоригдсон нийт 301 хоног, ялтан БанзрагчийнТөмөрхуягийн цагдан хоригдсон нийт 74 хоног, ялтан Б.Ууганбаярын цагдан хоригдсон нийт 155 хоног, ялтан Бат-Очирын Төмөрхуягийн цагдан хоригдсон 152 хоног, ялтан Б.Батхүүгийн цагдан хоригдсон нийт 138 хоногийг тус тусын ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Ө.Наранбаяр нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд шүүгдэгч Ц.Баярсайхан, Ө.Наранбаяр нар нь тус бүр 14 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61,4, 61.5-д зааснаар шүүгдэгч Ө.Наранбаярт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, ялтны засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.

  8. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд ялтан О.Дугарсүрэнгээс нийт 5.575.000 төгрөгийг гаргуулж. 650000 төгрөгийг хохирогч Ү.Оюунчимэгт, 130000 төгрөгийг хохирогч У.Мөнхбатад, 1500000 төгрөгийг хохирогч Л.Лхагвад, 400000 төгрөгийг хохирогч Д.Эрдэнэд, 1220000 төгрөгийг хохирогч Н.Жамьянцэрэнд, 450000 төгрөгийг хохирогч Н.Энхбаатарт, 525000 төгрөгийг хохирогч Н.Баасансүрэнд, 400000 төгрөгийг хохирогч Т.Энхбаатарт,125000 төгрөгийг хохирогч Л.Бямбадаваад, 175000 төгрөгийг хохирогч Ш.Цацралд, -шүүгдэгч Ц.Лхагвасүрэнгээс нийт 5.295.000 төгрөгийг гаргуулж, 1525000 төгрөгийг хохирогч Х.Батболдод, 130000 төгрөгийг хохирогч У.Мөнхбатад, 650000 төгрөгийг хохирогч Ү.Оюунчимэгт, 315000 төгрөгийг хохирогч Н.Энхболдод, 400000 төгрөгийг хохирогч Д.Эрдэнэд, 600000 төгрөгийг хохирогч Г.Хүрэлбаатарт, 450000 төгрөгийг хохирогч Н.Энхбаатарт, 525000 төгрөгийг хохирогч Н.Баасансүрэнд, 400000 төгрөгийг хохирогч Т.Энхбаатарт, 125000 төгрөгийг хохирогч Л.Бямбадаваад, 175000 төгрөгийг хохирогч Ш.Цацралд, -шүүгдэгч Н.Эрдэнэбатаас нийт 7.840.165 төгрөгийг гаргуулж,  1125000 төгрөгийг хохирогч Ц.Дивад, 42666 /үхрийн ширний үнэ/ төгрөгийг хохирогч С.Энхбаатарт, 562500 төгрөгийг хохирогч Ш.Эрдэнэбаатарт, 1.566.667 төгрөгийг хохирогч Д.Басарт, 1400000 төгрөгийг хохирогч Э.Ганбатад, 616666 төгрөгийг хохирогч Ж.Жамьянгончигт, 460000 төгрөгийг хохирогч Х.Энхбаатарт, 1.066.666 төгрөгийг хохирогч Д.Мандахад, 737500 төгрөгийг хохирогч Л.Даваадагвад, 262500 төгрөгийг хохирогч Д.Туяад, -шүүгдэгч Банзрагчийн Төмөрхуягаас нийт 4.330.833 төгрөгийг гаргуулж, 1125000 төгрөгийг хохирогч Ц.Дивад, 562500 төгрөгийг хохирогч Ш.Эрдэнэбаатарт, 1.566.667 төгрөгийг хохирогч Д.Басарт, 616666 төгрөгийг хохирогч Ж.Жамьянгончигт, 460000 төгрөгийг хохирогч Х.Энхбаатарт, -шүүгдэгч Д.Нэргүйгээс нийт 7.195.832 төгрөг гаргуулж, 2083333 төгрөгийг хохирогч П.Должинсүрэнд, 400000 төгрөгийг хохирогч Х.Элбэгжаргалд, 1250000 төгрөгийг хохирогч Д.Дашдоржид, 466666 төгрөгийг хохирогч В.Эрхэмбаярт, 400000 төгрөгийг хохирогч Ц.Мөнхдэмбэрэлд, 950000 төгрөгийг хохирогч Б.Борхүүд, 400000 төгрөгийг хохирогч Т.Балжмаад, 262500 төгрөгийг хохирогч Д.Туяад, 500000 төгрөгийг хохирогч Д.Дорждэрэмд, 483333 төгрөгийг хохирогч А.Бямбабаатарт, -шүүгдэгч Б.Ууганбаяраас нийт  5.666.666 төгрөгийг гаргуулж, 2083333 төгрөгийг хохирогч П.Должинсүрэнд, 1250000 төгрөгийг хохирогч Д.Дашдоржид, 950000 төгрөгийг хохирогч Б.Борхүүд, 400000 төгрөгийг хохирогч Т.Балжмаад, 500000 төгрөгийг хохирогч Д.Дорждэрэмд, 483333 төгрөгийг хохирогч А.Бямбабаатарт, -шүүгдэгч Бат-Очирын Төмөрхуягаас нийт 4.057.999 төгрөгийг гаргуулж, 2083333 төгрөгийг хохирогч П.Должинсүрэнд, 1250000 төгрөгийг хохирогч Д.Дашдоржид, 724666 төгрөгийг хохирогч А.Эрдэнэбаярт, -шүүгдэгч Б.Батхүүгээс нийт 3333332 төгрөгийг гаргуулж, 1250000 төгрөгийг хохирогч Д.Дашдоржид, 466666 төгрөгийг хохирогч В.Эрхэмбаярт, 400000 төгрөгийг хохирогч Ц.Мөнхдэмбэрэлд, 1.216.666 төгрөгийг хохирогч А.Эрдэнэбаярт, -шүүгдэгч Ц.Баярсайханаас нийт 460000 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Энхбаатарт тус тус олгож, хохирогч Д.Дамдинжав, Л.Орхон нар нь өөрт учирсан хохирлоо холбогдох этгээдүүдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Баярсайханы эзэмшлийн “Приус-11” маркийн 33-89 ДОР улсын дугаартай, ялтан  Банзрагчийн Төмөрхуягийн эзэмшлийн “Эксел” маркийн  40-36 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ялтан Ц.Лхагвасүрэнгийн эзэмшлийн улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн мотоцикл зэргийг тус тус хурааж төрийн өмчлөлд шилжүүлсүгэй.

 10. Энэ хэрэгт ялтан О.Дугарсүрэнгийн эзэмшлээс Sony маркийн 14 инчийн зурагт, 4 хөлтэй мебель модон ширээ зэрэг эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2016 оны 8 сарын 21-ний өдрийн, ялтан Ц.Лхагвасүрэнгийн эзэмшлээс Хэрлэн сумын 4-р баг Хан-Уулын 3-12 тоотод байрлах 3-4 м харьцаа бүхий өвөл зуны пин, төмөр цагаан ор, хоолны модон ширээ, SHARP маркийн 14 инчийн зурагт, БНХАУ-д үйлдвэрлэсэн “Хүлэг” маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоцикл зэрэг эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2014 оны 4 сарын 10, 2014 оны 8 сарын 02, 2015 оны 2 сарын 10-ны өдрийн, ялтан Н.Эрдэнэбатын эзэмшлээс 14 инчийн “Самсунг” маркийн БНХАУ-д үйлдвэрлэсэн зурагт битүүмжилсэн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2014 оны 2 сарын 28-ны өдрийн,  ялтан Банзрагчийн Төмөрхуягийн эзэмшлээс 4 ханатай эсгий гэр, модон ор, угаалгын машин, гэрийн мөлхөө тавилга, зурагт, хөргөгч, хувцасны шургуулга, төмөр хөлтэй модон тавцантай ширээ зэрэг эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  2014 оны 2 сарын 28, 2015 оны 1 сарын 27-ны өдрийн,  ялтан  Д.Нэргүйн эзэмшлээс эвхдэг модон ор /1 ширхэг/, шар эрээн модон авдар  /1 ширхэг/, шар эрээн модон шүүгээ /1 ширхэг/, 4 ханатай эсгий гэр  зэрэг  эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2012 оны 3 сарын 20-ны өдрийн, ялтан  Б.Ууганбаярын эзэмшлээс 4 ханатай эсгий гэр, 200-гийн төмөр ор, цэрэг төмөр ор, жижиг эрээн авдар, модон шүүгээ, 15 ямаа, 3 адуу, тугалтай үнээ зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2012 оны 6 сарын 21, 2012 оны  6 сарын 27-ны өдрийн, ялтан Бат-Очирын Төмөрхуягийн эзэмшлээс төмөр ор 2 ширхэг, модон авдар 1 ширхэг, “Jinlipu нэртэй 17 инчийн өнгөт зурагт 1 ширхэг, 4 ханатай эсгий гэр 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2012 оны 3 сарын 19-ний өдрийн,  шүүгдэгч  Б.Батхүүгийн эзэмшлээс “Тоёото королла” маркийн 23-92 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 4 ханатай эсгий гэр, Самсунг маркийн 21 инчийн зурагт, төмөр ор зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2014 оны 9 сарын 17-ны өдрийн, шүүгдэгч Ц.Баярсайханы эзэмшлээс ”Приус-11” маркийн 33-89 ДОР улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 2 сарын 25-ны өдрийн, цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Э.Мөнхцэнгэлийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2015 оны 2 сарын 10-ны өдрийн, цагдаагийн хошууч М.Батмөнхийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2016 оны 2 сарын 25-ны өдрийн,  тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж, цагдаагийн хошууч Б.Егорын "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2014 оны 4 сарын 03, 2014 оны 7 сарын 24, 2014 оны 7 сарын 23-ны өдрийн, цагдаагийн дэд хурандаа Г.Наранбаатарын "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2013 оны 6 сарын 24-ний өдрийн, цагдаагийн ахмад Б.Буяннэмэхийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2015 оны 1 сарын 27-ны өдрийн, цагдаагийн хошууч Н.Ууганбаярын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2016 оны 2 сарын 22-ны өдрийн,  шүүгдэгч Ө.Наранбаяр эзэмшлээс 5 ханатай эсгий гэрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2016 оны 3 сарын  02-ны өдрийн тогтоолуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар тус тус хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Эрдэнэбат, Ч.Батцэнгэл, Т.Чимгээ, Д.Мөнхбат, Л.Уламбаяр, Т.Хүрэлбаатар нарт буцаан олгосугай.

11. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн уурганы хуйв 1 ширхэг уурга 1 ширхэг, төмөр иштэй сүх 1 ширхэг, модон иштэй сүх 1 ширхэг,  хар иштэй хутга 5 ширхэг, цэнхэр иштэй хутга 3 ширхэг, эвхдэг хутга 1 ширхэг, хуванцар сав 1 ширхэг, үзэгний хуванцар толгой харандаа үзүүрлэгчтэй, ишгүй шүүр 1 ширхэг, арзгар ултай гутал 1 ширхэг, улаан цэнхэр, улаан алаг хучлага, олс 2 ширхэг, ногоон, хөх өнгийн уяа, морины чөдөр 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоолхүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт баримт бичгээр хураагдаж ирсэн  шүүгдэгч  Д.Нэргүй, Банзрагчийн Төмөрхуяг, Б.Батхүү, Б.Ууганбаяр, Н.Эрдэнэбат, Бат-Очирын Төмөрхуяг, Ц.Лхагвасүрэн, О.Дугарсүрэн, Ө.Наранбаяр, Ц.Баярсайхан нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар зэргийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд нэн даруй хүргүүлж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эксел маркийн 40-36 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн АЯ:0065148 дугаартай, 42-58 УНЗ улсын дугаартай АЯ:00179556 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ, 34-34 ДОА улсын дугаартай 00590399 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт, 50-59 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, "Портер" маркийн 42-58 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн албан татвар төлөгчийн гэрчилгээ зэргийг эзэмшигч Б.Хатанбаатар, Д.Бат-Эрдэнэ, Б. Хүрлээ, Ч.Энхтүвшин нарт   буцаан олгож, туршилт хийсэн тухай CD бичлэг, шүүгдэгч Ц.Баярсайхан, Ө.Наранбаяр нарын иргэний үнэмлэхийн хуулбарыг тус тус  хэрэгт хавсаргасугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан О.Дугарсүрэн, Ц.Лхагвасүрэн, Н.Эрдэнэбат, Банзрагчийн Төмөрхуяг, Д.Нэргүй, Б.Ууганбаяр нарын цагдан хорих, Б.Батхүүгийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, Бат-Очирын Төмөрхуягийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, Ц.Баярсайхан, Ө.Наранбаяр нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, тэдний эдлэх ялыг 2017 оны 4 сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд ялтан нар, тэдний өмгөөлөгчид, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ                                  Б.ЭНХБААТАР

         ШҮҮГЧИД                                     Ж.ДОЛГОРМАА

                                                              Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ

Монгол Улсын нэрийн өмнөөс

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүгч Ж.Долгормаа, Д.Цэдэнпэлжээ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны "A" танхимд нээлттэй явуулж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд,

Улсын яллагч Л.Мөнхбаяр, Ч.Мөнхзул,

Иргэдийн төлөөлөгч Р.Оюундэлэг,

Хохирогч Б.Борхүү, Ү.Оюунчимэг

Шүүгдэгч Ц.Лхагвасүрэнгийн өмгөөлөгч Д.Урансувд,

Шүүгдэгч Банзрагчийн Төмөрхуяг, Д.Нэргүй нарын өмгөөлөгч А.Мөнхбат,

Шүүгдэгч Бат-Очирын Төмөрхуяг, Ц.Баярсайхан нарын өмгөөлөгч З.Нямсүрэн,

Шүүгдэгч Н.Эрдэнэбатын өмгөөлөгч М.Энхтуяа,

Шүүгдэгч О.Дугарсүрэн, Б.Батхүү, Б.Ууганбаяр нарын өмгөөлөгч А.Мэндсайхан,

Шүүгдэгч Ө.Наранбаярын өмгөөлөгч Р.Ганчулуун,

Шүүгдэгч О.Дугарсүрэн, Ц.Лхагвасүрэн, Н.Эрдэнэбат, Банзрагчийн Төмөрхуяг, Д.Нэргүй, Бат-Очирын Төмөрхуяг, Б.Батхүү, Б.Ууганбаяр, Ц.Баярсайхан, Ө.Наранбаяр нарыг оролцуулан, Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нацагдоржийн Эрдэнэбат, Иөншөөбү овогт Оюуны Дугарсүрэн, Еншөбү овогт Цэвээний Лхагвасүрэн, Агсахал овогт Банзрагчийн Төмөрхуяг, Боржгон овогт Бүтэдвааний Ууганбаяр, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зуун цээж овогт Дугардоржийн Нэргүй, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бат-Очирын Төмөрхуяг, Бодонгууд овогт Бадамжунайн Батхүү, Боржигон овогт Цэрэнжавын Баярсайхан, Мянган овогт Өлзийбаярын Наранбаяр нарт холбогдох эрүүгийн 201311000423 дугаартай нэгтгэсэн хэргийг 2017 оны 02 сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад хянан шийдвэрлэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 02 сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй,  ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Төвийн 1-01 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл  2006 оны 06 сарын 27-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж 2006 оны 06 сарын 23-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, 2008 оны 12 сарын 09-ний өдөр Хэрлэн сумын шүүхийн 90 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж 2009 оны 02 сарын 09-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ЖБ83022672 регистрийн дугаартай, Иөншөөбүү овогт Оюуны Дугарсүрэн.

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 12 сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хан-Уулын 3-12 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл 2001 оны 05 сарын 25-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т  зааснаар 2 жил хорих ялаар шийтгэгдэж, мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, 2005 оны 06 сарын 13-ны өдөр Хэрлэн сумын шүүхийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгэгдсэн, 2010 оны 11 сарын 12-ны өдөр Хэрлэн сумын шүүхийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгэгдэж 2011 оны 04 сарын 28-ны өдөр суллагдсан, бие эрүүл, ЖЬ78122075 регистрийн дугаартай, Еншөөбү овогт Цэвээний Лхагвасүрэн.

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 07 сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Жуковын 1-03  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл 1998 оны 10 сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2000 оны 11 сарын 01-ний өдөр Дорнод аймгийн шүүхийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 4 жил хорих ял оногдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулиар хорих ялын 30 хувийг хасаж 2 жил 9 сар 18 хоног хорих ялаар, 2002 оны 03 сарын 27-ны өдөр Дорнод аймгийн шүүхийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2, 211 дүгээр зүйлийн 2-т зааснаар нийт 5 жил 2 сар хорих ялаар, 2007 оны 01 сарын 08-ны өдөр Хэрлэн сумын шүүхийн 3 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сар баривчлах ялаар, 2008 оны 04 сарын 16-ны өдөр Хэрлэн сумын шүүхийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар, 2010 оны 05 сарын 18-ны өдөр Хэрлэн сумын шүүхийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж 2012 оны 05 сарын 28-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ЖЭ79070779 регистрийн дугаартай, Боржигон овогт Нацагдоржийн Эрдэнэбат.

4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 11 сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй,  ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Хэрлэнгийн 1-12 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл 2004 оны 12 сарын 09-ний өдөр Хэрлэн сумын шүүхийн 93 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 110 цаг албадан ажил хийлгэх ялаар, 2006 оны 01 сарын 23-ны өдөр Хэрлэн сумын шүүхийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 6 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 07 сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх комиссын 1433 дугаар тогтоолоор 3 жилийн хорих ялыг хасаж, 2007 оны 08 сарын 09-ний өдөр 02 сар 10 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан, бие эрүүл, ЖГ83110974 регистрийн дугаартай, Агсахал овогт Банзрагчийн Төмөрхуяг.

5. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 02 сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 12-18 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2005 оны 11 сарын 22-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 250 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 3 сарын 28-ны өдрийн 04/А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Монгол Улсын 2006 оны 6 сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хасч, 2 жил 10 хоногийн хорих ялаар, мөн шүүхийн 2007 оны 8 сарын 24-ний өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар нийт 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, 2008 оны 9 сарын 10-ны өдөр Прокурорын тогтоолоор суллагдсан, бие эрүүл, ЖЗ85022110 регистрийн дугаартай Зуун цээж овогт Дугардоржийн Нэргүй. 

6. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 04 сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эрдэнэ билгүүтэй” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 16-96 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 11 сарын 11-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ЖЗ77040417 регистрийн дугаартай, Боржигон овогт Бат-Очирын Төмөрхуяг.

7. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 8 сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 13-21 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ЖЗ88082511 регистрийн дугаартай, Бодонгууд овогт Бадамжунайн Батхүү.

8. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 11 сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн. 32 настай, эрэгтэй, боловсролгүй  мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг, "Ногоон хөв" гэх газарт оршин суух /Хэрлэн сумын 7-р баг 36-41/, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ЖЗ85112616 регистрийн дугаартай, Боржигон овогт Бүтэдваанийн Ууганбаяр.

9. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1962 оны 01 сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Хэрлэн сумын 10-р баг Цаг-Уурын 0-02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл Дорнод айигийн 5 дугаар хэсгийн ардын шүүхийн 1984 оны 4 сарын 05-ны өдрийн 10 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн В-д зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж 1986 оны 8 сарын 11-ний өдөр суллагдсан, бие эрүүл, ЖЯ62011677 регистрийн дугаартай, Боржигин овогт Цэрэнжавын Баярсайхан.

10. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, эрэгтэй, 1986 оны 8 сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Хэрлэн сумын 4-р баг Хан-Уулын 2-05 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэл Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004 оны 8 сарын 30-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар 17 жилийн хорих ялаар шийтгэснийг 2004 оны 10 сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Давж заалдах шатны шүүхийн 38 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хорих ял болгон өөрчлөлт оруулсныг Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар 5 жилийн хорих ял болгон өөрчилж  2006 оны 06 сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 02 жил 08 сар 15 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, бие эрүүл, ЖЖ 86080930 регистрийн дугаартай, Мянган овогт Өлзийбаярын Наранбаяр.

1. Шүүгдэгч Оюуны Дугарсүрэн нь: ялтай байхдаа давтан үйлдлээр

             1. Х.Төрбат, Ц.Лхагвасүрэн, Б.Болд нартай бүлэглэн 2013 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутгаас иргэн Ү.Оюунчимэгийн 2 тооны үхрийг хулгайлж 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

             2. давтан үйлдлээр Х.Төрбат, Ц.Лхагвасүрэн, Н.Амарбат, Т.Батбямба нартай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Гашуун” гэх газраас иргэн У.Мөнхбатын 1 тооны адууг хулгайлж 650.000 төгрөгийн хохирол учруулсан

             3. мөн давтан үйлдлээр Х.Төрбат, Г.Түвшинжаргал, Д.Соронзонболд, Н.Амарбат, С.Болдсайхан, Ц.Лхагвасүрэн нартай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Хүлэг” маркийн улсын дугааргүй мотоциклыг ашиглан 2014 оны 01 дүгээр сарын 13-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Зүүн Өлзийт” гэх газраас иргэн Ө.Бямбадоржийн 8 тооны адууг хулгайлж 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан

             4. мөн давтан үйлдлээр Х.Төрбат, Ц.Лхагвасүрэн, Б.Оюунбат нартай бүлэглэн, “Соната-2” маркийн 92-62 доа улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.Орхоны 3 тооны үхрийг хулгайлж 3.900.000 төгрөгийн хохирол учруулсан

             5. мөн давтан үйлдлээр Н.Гомбоцэнд, Ц.Энхболд, Б.Ганхуяг нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 07 дугаар сарын 01-нээс 03-ны хооронд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Улаан худаг” гэх газраас иргэн Л.Лхагвагийн 4 тооны үхрийг хулгайлж 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан. 

             6. мөн давтан үйлдлээр Ц.Лхагвасүрэн, Х.Төрбат, Д.Соронзонболд, С.Болдсайхан, Б.Оюунбат нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутаг “Энх Амралт” гэх газраас иргэн Д.Эрдэнээгийн 3 тооны үхрийг хулгайлж 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан

             7. мөн давтан үйлдлээр Д.Соронзонболдтой бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Сүүл нуур” гэх газраас иргэн Н.Жамъянцэрэнгийн 25 тооны хонийг хулгайлж 2.440.000 төгрөгийн хохирол учруулсан

             8. мөн давтан үйлдлээр Ц.Лхагвасүрэн, Х.Төрбат, Н.Амарбат нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Шивээт” гэх газраас иргэн Н.Энхбаатарын 3 тооны үхрийг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан

            9. мөн давтан үйлдлээр Ц.Лхагвасүрэн, Н.Амарбат, Г.Түвшинжаргал нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Тулгуурт” гэх газраас иргэн М.Баасансүрэнгийн 3 тооны адууг хулгайлж 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан

            10. мөн давтан үйлдлээр Н.Амарбат, Х.Төрбат, Ц.Лхагвасүрэн нартай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн Д.Дамдинжавын 1 тооны үхрийг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан

            11. мөн давтан үйлдлээр Х.Төрбат, Ц.Лхагвасүрэн, Д.Соронзонболд нартай бүлэглэн, “Портер” маркийн 45-42 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Л.Орхоны 1 тооны үхрийг хулгайлж 1.400.000 төгрөгийн, Т.Энхбаатарын 2 тооны үхрийг хулгайлж 1.600.000 төгрөгийн, Л.Бямбадаваагийн 1 тооны үхрийг хулгайлж 900.000 төгрөгийн, Ш.Цацралын 2 тооны үхрийг хулгайлж 1.500.000 төгрөг, нийт 5.400.000 төгрөг буюу бусдад нийт 34.690.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан

2. Шүүгдэгч Цэвээний Лхагвасүрэн нь: ялтай байхдаа давтан үйлдлээр их хэмжээний хохирол учруулсан

            1. Шүүгдэгч Ц.Лхагвасүрэн нь Х.Төрбаттай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2012 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөл Нуур” гэх газраас иргэн Х.Батболдын 4 тооны адууг хулгайлж 3.050.000 төгрөгийн хохирол учруулсан,

              2. мөн давтан үйлдлээр Х.Төрбат, О.Дугарсүрэн, Н.Амарбат, Т.Батбямба нартай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Гашуун” гэх газраас иргэн У.Мөнхбатын 1 тооны адууг хулгайлж 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

             3. мөн давтан үйлдлээр Х.Төрбат, О.Дугарсүрэн, Б.Болд нартай бүлэглэн 2013 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутгаас иргэн Ү.Оюунчимэгийн 2 тооны үхрийг хулгайлж 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

           4. мөн давтан үйлдлээр Х.Төрбат, О.Дугарсүрэн, Б.Оюунбат нартай бүлэглэн, “Соната-2” маркийн 92-62 доа улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Л.Орхоны 3 тооны үхрийг хулгайлж 3.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

             5. мөн давтан үйлдлээр Х.Төрбат, Д.Зоригт, Д.Соронзонболд нартай бүлэглэн, “Эксел” маркийн 34-34 доа улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 09 дүгээр сарын 07-нд Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Энх толгой” гэх газраас иргэн Н.Энхболдын 7 тооны эм хонийг хулгайлж 1.260.000 төгрөгийн хохирол учруулсан,

              6. мөн давтан үйлдлээр О.Дугарсүрэн, Х.Төрбат, Д.Соронзонболд, С.Болдсайхан, Б.Оюунбат нартай бүлэглэн, “Эксел” маркийн 34-34 доа улсын дугаартай, БНХАУ-д үйлдвэрлэсэн 31-29 Доз улсын дугаартай мотоцикл зэргийг ашиглан 2013 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутаг “Энх Амралт” гэх газраас иргэн Д.Эрдэнээгийн 3 тооны үхрийг хулгайлж 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

              7. мөн давтан үйлдлээр Н.Амарбат, Х.Төрбат нартай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөл Нуур” гэх газраас иргэн Х.Батболдын 1 тооны үхрийг хулгайлж 400.000 төгрөгийн, Б.Өсөхбаярын 1 тооны үхрийг хулгайлж 400.000 төгрөгийн, Г.Хүрэлбаатарын 2 тооны үхрийг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол буюу бусдад  нийт 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

              8. О.Дугарсүрэн, Х.Төрбат, Н.Амарбат нартай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Шивээт” гэх газраас иргэн Н.Энхбаатарын 3 тооны үхрийг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан

              9. Г.Түвшинжаргал, Х.Төрбат нартай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сум 1 дүгээр баг, сумын төвд оршин суух иргэн Ж.Батчулууны 1 тооны үхрийг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан

            10. О.Дугарсүрэн, Н.Амарбат, Г.Түвшинжаргал нартай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Тулгуурт” гэх газраас иргэн М.Баасансүрэнгийн 3 тооны адууг хулгайлж 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан

             11. Н.Амарбат, Х.Төрбат, О.Дугарсүрэн нартай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн Д.Дамдинжавын 1 тооны үхрийг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан

             12. Х.Төрбат, О.Дугарсүрэн, Д.Соронзонболд нартай бүлэглэн, “Портер” маркийн 45-42 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Л.Орхоны 1 тооны үхрийг хулгайлж 1.400.000 төгрөгийн, Т.Энхбаатарын 2 тооны үхрийг хулгайлж 1.600.000 төгрөгийн, Л.Бямбадаваагийн 1 тооны үхрийг хулгайлж 900.000 төгрөгийн, Ш.Цацралын 2 тооны үхрийг хулгайлж 1.500.000 төгрөгийн бусдад нийт 5.400.000 төгрөгийн хохирол учруулсан

13. О.Дугарсүрэн, Х.Төрбат, Г.Түвшинжаргал, Д.Соронзонболд, Н.Амарбат, С.Болдсайхан нартай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Хүлэг” маркийн улсын дугааргүй мотоцикл ашиглан 2014 оны 01 дүгээр сарын 13-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Зүүн Өлзийт” гэх газраас иргэн Ө.Бямбадоржийн 8 тооны адууг хулгайлж 7.000.000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 33.560.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан

           3. Шүүгдэгч Нацагдоржийн Эрдэнэбат нь: ялтай байхдаа давтан үйлдлээр их хэмжээний хохирол учруулсан

            1. Н.Гомбоцэнд, Ц.Энхболд, Б.Төмөрхуяг нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө  Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Муу усны түнтгэр” гэх газраас иргэн Ц.Дивагийн 3 тооны үхрийг хулгайлж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан

             2. Б.Төмөрхуягтай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Адгийн цагаан толгой” гэх газраас иргэн Х.Сээвэнгийн 6 тооны хонийг хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан

             3. Ц.Энхболд, Ш.Намжил нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар Тойром” гэх газраас иргэн С.Энхбаатарын 4 тооны үхрийг хулгайлж 3.250.000 төгрөгийн хохирол учруулсан

              4.  Л.Мөнхнаран, Б.Төмөрхуяг, Б.Чулуунбаатар нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шаазан Нуур” гэх газраас иргэн Ш.Эрдэнэбаатарын 3 тооны үхрийг хулгайлж 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан

              5. Л.Мөнхнаран, Б.Төмөрхуяг нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөөвөр” гэх газраас иргэн Д.Басарын 4 тооны үхрийг хулгайлж 4.700.000 төгрөгийн хохирол учруулсан.

             6. Д.Мөнхнаран, Б.Төмөрхуяг нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн Матад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өлийн Овоо” гэх газраас иргэн Э.Ганбатын 4 тооны үхрийг хулгайлж 4.800.000 төгрөгийн хохирол учруулсан.

             7. Н.Гомбоцэнд, Б.Ганхуяг, Ш.Намжил, Ц.Оюунболд, Ч.Батмөнх нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 03 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Улаан худаг” гэх газраас иргэн Ч.Сугарын 3 тооны адууг хулгайлж 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан

             8. Л.Мөнхнаран, Н.Гомбоцэнд, Б.Төмөрхуяг, Б.Ганхуяг, А.Эрдэнэдалай нартай бүлэглэн 2014 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Төвгөрийн худаг” гэх газраас иргэн Ж.Жамъянгончигийн 4 тооны үхрийг хулгайлж 3.700.000 төгрөгийн хохирол учруулсан

             9. Н.Гомбоцэнд, Б.Төмөрхуяг, Б.Эрдэнэбат, Ц.Баярсайхан нартай бүлэглэн 2014 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Баян Булаг” гэх газраас иргэн Х.Энхбаатарын 6 тооны үхрийг хулгайлж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан

            10. Б.Хорлоо, Д.Дашдорж нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Д.Мандахын 2 тооны үхрийг хулгайлж 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан

            11. Б.Хорлоо, Э.Ганбат, Д.Бат-Очир нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Дунд нуур” гэх газраас иргэн Л.Даваадавгын 16 тооны хонийг хулгайлж 2.950.000 төгрөгийн хохирол учруулсан

            12. Б.Хорлоо, Э.Ганбат, Д.Нэргүй нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Дэхт” гэх газраас иргэн Д.Туяагийн 6 тооны хонийг хулгайлж 1.050.000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 37.900.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан.

             4. Шүүгдэгч Банзрагчийн Төмөрхуяг нь: ялтай байхдаа давтан үйлдлээр

             1. Н.Эрдэнэбат, Ц.Энхболд, Н.Гомбоцэнд нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө  Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Муу усны түнтгэр” гэх газраас иргэн Ц.Дивагийн 3 тооны үхрийг хулгайлж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан.

             2. Н.Эрдэнэбаттай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Адгийн цагаан толгой” гэх газраас иргэн Х.Сээвэнгийн 6 тооны хонийг хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан

            3. Л.Мөнхнаран, Н.Эрдэнэбат, Б.Чулуунбаатар нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шаазан Нуур” гэх газраас иргэн Ш.Эрдэнэбаатарын 3 тооны үхрийг хулгайлж 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан

            4. Л.Мөнхнаран, Н.Эрдэнэбат нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөөвөр” гэх газраас иргэн Д.Басарын 4 тооны үхрийг хулгайлж 4.700.000 төгрөгийн хохирол учруулсан.

5. Д.Мөнхнаран, Н.Эрдэнэбат нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн Матад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өлийн Овоо” гэх газраас иргэн Э.Ганбатын 4 тооны үхрийг хулгайлж 4.800.000 төгрөгийн хохирол учруулсан.

 6. Л.Мөнхнаран, Н.Эрдэнэбат, Н.Гомбоцэнд, Б.Ганхуяг, А.Эрдэнэдалай нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Төвгөрийн худаг” гэх газраас иргэн Ж.Жамъянгончигийн 4 тооны үхрийг хулгайлж 3.700.000 төгрөгийн

7. Н.Эрдэнэбат, Н.Гомбоцэнд, Б.Эрдэнэбат, Ц.Баярсайхан нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан  2014 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Баян Булаг” гэх газраас иргэн Х.Энхбаатарын 6 тооны үхрийг хулгайлж 4.500.000 төгрөгийн бусдад нийт 25.050.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан

5. Шүүгдэгч Д.Нэргүй нь ялтай байхдаа:

1. Б.Ууганбаяр, Б.Төмөрхуяг нартай бүлэглэн 2012 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Тарган” гэх газраас иргэн П.Должинсүрэнгийн 96 тооны буюу олон тооны хонь, ямааг хулгайлж 8.330.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Мөн давтан үйлдлээр 2012 оны 06 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн 5-24 тоот хашаанаас иргэн Х.Элбэгжаргалын 2 тооны адууг хулгайлж бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Мөн давтан үйлдлээр Б.Батхүү, Б.Ууганбаяр, Б.Төмөрхуяг нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Мардай” гэх газрын хойд талаас иргэн Д.Дашдоржийн 11 тооны буюу олон тооны үхрийг хулгайлж 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Мөн давтан үйлдлээр Б.Хорлоо, Б.Батхүү нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Айраг” гэх газраас иргэн В.Эрхэмбаярын 2 тооны үхэр, иргэн Ц.Мөнхдэмбэрэлийн 1 тооны үхрийг хулгайлж нийт 4.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. Мөн давтан үйлдлээр Б.Батхүү, Б.Ууганбаяр нартай бүлэглэн 2013 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Ялалтын 9-24 тоот хашаанаас иргэн Г.Гантулгын BY 150-9 маркийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй мотоциклыг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. Мөн давтан үйлдлээр Б.Ууганбаяр, Д.Баттулга, Ж.Энхбаатар, Б.Баттуяа, Х.Мөнхзул нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 05 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр “Гуравны Булаг” гэх газраас иргэн Б.Борхүүгийн 3 тооны үхрийг хулгайлж 5.700.000 төгрөгийн хохирол учруулсан

7. Б.Ууганбаяртай бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Хавчаа гэх газраас иргэн Т.Балжмаагийн 1 тооны үхрийг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан

8. Б.Хорлоо, Э.Ганбат, Н.Эрдэнэбат нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дэхт гэх газраас иргэн Д.Туяагийн 6 тооны хонийг хулгайлж 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан

9. Б.Ууганбаяр, Д.Дашдорж, Б.Хорлоо нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Тоосго гэх газраас иргэн Д.Дорждэрэмийн 10 тооны хонийг хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан

10. Б.Ууганбаяр, Ө.Наранбаяр нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Өлзийт” гэх газраас иргэн А.Бямбабаатарын 14 тооны хонийг 50-59 ДОР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 31.530.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан

11 .Яллагдагч Д.Нэргүй нь уг хэрэгт хувийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд 23 хоног прокурорын хяналтын шатнаас оргон зайлсхийсэн,

6. Шүүгдэгч Бат-Очирын Төмөрхуяг нь ялтай байхдаа:

1. Б.Ууганбаяр, Д.Нэргүй нартай бүлэглэн 2012 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Тарган” гэх газраас иргэн П.Должинсүрэнгийн 96 тооны буюу олон тооны хонь, ямааг хулгайлж 8.330.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Мөн давтан үйлдлээр Д.Нэргүй Б.Батхүү, Б.Ууганбаяр нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Мардай” гэх газрын хойд талаас иргэн Д.Дашдоржийн 11 тооны буюу олон тооны үхрийг хулгайлж 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Б.Батхүү, Ч.Хүрэлбаатар нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Өвдөг гэх газраас иргэн С.Эрдэнэбаярын 4 тооны үхрийг хулгайлж 3.650.000 төгрөгийн буюу бусдад нийт 16.980.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан

7. Шүүгдэгч Б.Батхүү нь давтан үйлдлээр:

1. Д.Нэргүй, Б.Ууганбаяр, Б.Төмөрхуяг нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Мардай” гэх газрын хойд талаас иргэн Д.Дашдоржийн 11 тооны буюу олон тооны үхрийг хулгайлж 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Мөн давтан үйлдлээр Д.Нэргүй, Б.Хорлоо нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Айраг” гэх газраас иргэн В.Эрхэмбаярын 2 тооны үхэр, иргэн Ц.Мөнхдэмбэрэлийн 1 тооны үхрийг хулгайлж нийт 4.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Мөн давтан үйлдлээр Д.Нэргүй, Б.Ууганбаяр нартай бүлэглэн 2013 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Ялалтын 9-24 тоот хашаанаас иргэн Г.Гантулгын BY 150-9 маркийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй мотоциклыг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 

4. Б.Төмөрхуяг, Ч.Хүрэлбаатар нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Өвдөг гэх газраас иргэн С.Эрдэнэбаярын 4 тооны үхрийг хулгайлж 3.650.000 төгрөгийн буюу бусдад нийт 14.350.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан

8. Шүүгдэгч Б.Ууганбаяр нь давтан үйлдлээр:

1. Д.Нэргүй, Б.Төмөрхуяг нартай бүлэглэн 2012 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Тарган” гэх газраас иргэн П.Должинсүрэнгийн 96 тооны буюу олон тооны хонь, ямааг хулгайлж 8.330.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Мөн давтан үйлдлээр Б.Төмөрхуяг, Д.Нэргүй, Б.Батхүү нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Мардай” гэх газрын хойд талаас иргэн Д.Дашдоржийн 11 тооны буюу олон тооны үхрийг хулгайлж 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Мөн давтан үйлдлээр Д.Нэргүй, Б.Батхүү нартай бүлэглэн 2013 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Ялалтын 9-24 тоот хашаанаас иргэн Г.Гантулгын BY 150-9 маркийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй мотоциклыг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан

4. Мөн давтан үйлдлээр Д.Нэргүй, Д.Баттулга, Ж.Энхбаатар, Б.Баттуяа, Х.Мөнхзул нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 05 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр “Гуравны Булаг” гэх газраас иргэн Б.Борхүүгийн 3 тооны үхрийг хулгайлж 5.700.000 төгрөгийн хохирол учруулсан

5. Д.Нэргүйтэй бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Хавчаа гэх газраас иргэн Т.Балжмаагийн 1 тооны үхрийг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан

6. Д.Нэргүй, Д.Дашдорж, Б.Хорлоо нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Тоосго гэх газраас иргэн Д.Дорждэрэмийн 10 тооны хонийг хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан

7. Д.Нэргүй, Ө.Наранбаяр нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Өлзийт” гэх газраас иргэн А.Бямбабаатарын 14 тооны хонийг 50-59 ДОР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 24.280.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан

9. Шүүгдэгч Ц.Баярсайхан нь:

           Н.Гомбоцэнд, Б.Төмөрхуяг, Н.Эрдэнэбат, Б.Эрдэнэбат нартай бүлэглэн 2014 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Баян Булаг” гэх газраас иргэн Х.Энхбаатарын 6 тооны үхрийг хулгайлж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан

            10. Шүүгдэгч Ө.Наранбаяр нь:

            Д.Нэргүй, Б.Ууганбаяр нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Өлзийт” гэх газраас иргэн А.Бямбабаатарын 14 тооны хонийг 50-59 ДОР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.450.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Дугарсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хувьд нийт 11 үйлдлээс 2 үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хохирогч Н.Жамъянцэрэн болохоор 25 тооны хонь авсан гэдэг. Би ердөө 8 хонь л авсан. Бусдыг нь аваагүй. Мөн хохирогч У.Мөнхбатын нэг адууг хулгай хийхэд оролцоогүй болохоор хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн үед согтуу байсан болохоор хулгайн асуудлыг  мэдээгүй. Бусад үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол огт төлөөгүй байгаа гэв.

Шүүгдэгч Ц.Лхагвасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бие нийт 13 удаагийн үйлдэлтэй байгаа. Үүнээс 10 үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин хохирогч Мөнхбатын адууг хулгайлсан үйлдлийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Дугарсүрэн бид хоёр архи ууж байгаад тасарч унаад сэрэхэд хөдөө ирсэн байсан учир энэ хулгайн хэрэгт оролцоогүй. Мөн Батболдын 3 адууг би  хулгайлаагүй, намайг энэ 3 адууг авсан гээд гүтгээд байгаа юм. Хохирогч Хүрэлбаатар эмчийн 2 үхрийн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг “хот явах уу” гэж хэлэхээр нь л би сууж явсан. Тэрнээс биш хулгайн мал ачиж яваа гэдгийг нь мэдээгүй. Харин Бямбадоржийн 6 адууг ажиллахад оролцсон нь үнэн гэв.

Шүүгдэгч Н.Эрдэнэбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би нийт 12 үйлдэлтэй байгаа. Үүнээс 3 үйлдлийг зөвшөөрөхгүй байна. Бусад 9 үйлдлээ зөвшөөрч байгаа. Тухайлбал, хохирогч Жамъянгончигийн 4 үхэр, Басарын 4 үхэр, Ганбатын 4 үхрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ 3 үйлдэл дээр Мөнхнаран, Банзрагчийн Төмөрхуяг, Гомбоцэнд,  Эрдэнэдалай, Баарай бид 6 хамт явсан юм. Эрдэнэдалайн хүү нь ч гэсэн хамт явж байсан. Цагаан-Овоо сумын хохирогч Басарын 4 тооны үхрийн асуудал дээр ч хамт явсан. Мөн “Шаазан нуур” гэх газраас 4 тооны үхэр хулгайлсан үйлдэлд Эрдэнэдалай хамт явсан. Харин Мөнхнаран, Эрдэнэдалай хоёр  Төмөрхуяг  бид хоёрт ажилласан махнаасаа юу ч  өгөхгүй аваад явчихсан. Мал ажиллахын хувьд ажилласан. Надад наалдсан юм байхгүй. Тийм учраас дээрх 3 үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирлоос хасаж тооцуулах хүсэлтэй байна гэв.

Шүүгдэгч Банзрагчийн Төмөрхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би нийт 7 үйлдлээ бүгдийг хүлээн зөвшөөрч байгаа. Маргах зүйлгүй. Эрдэнэдалай гэх хүн 3 үйлдэлд хамт явсан нь үнэн. Хохирогч Жамъянгончигийн үхрийг хулгайлахад Эрдэнэдалай хүүтэйгээ хамт явсан. Эрдэнэбат, Мөнхнаран, Ганхуяг, Гомбоцэнд, Эрдэнэдалай, Эрдэнэдалайн хүү бид 7 хамт явсан. Хулгайлж авч ирсэн үхрийн махыг  Мөнхнаран, Эрдэнэдалай нар авч явсан. Хохирогч Э.Ганбатын хохирлоос 2 сая төгрөгийг төлж барагдуулсан. Мөн Сээвэнгийн 4 хонины хохирлыг төлж барагдуулсан. Нийтэд нь би өөрөө төлсөн. Бусад хохирлыг төлөөгүй байна гэв.

Шүүгдэгч Д.Нэргүй шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би нийт 11 үйлдэлтэй. Үүнээс 2 үйлдэл буюу Должинсүрэнгийн 96 тооны хонь болон Дашдоржийн 11 тооны бяруу хулгайлсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 96 биш 22 тооны хонь л хулгайлж авсан нь үнэн. Бусдыг нь аваагүй. 11 тооны бярууг огт аваагүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Бямбабаатарын 14 хонийг хулгайлахад оролцсон 2 хүнд хариуцлага хүлээлгэхгүй байгаад гайхаж байна. Гэхдээ тэр 2 хүнийг  би танихгүй гэв.

Шүүгдэгч Бат-Очирын Төмөрхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би нийт 3 удаагийн үйлдэлтэй. Үүнээс Эрдэнэбаярын 4 үхрийг хулгайлсан гэдгээ зөвшөөрч байгаа. Харин 11 тооны бярууг хулгайлаагүй. Тэр мал нь 1 хоногийн дараа боомтоор гарсан гэх баримт байсан. Энэ өдөр нь архи зардаггүй өдөр буюу 5 сарын 01-ний өдөр байсан гэдгийг би хэлсэн. 2013 оны 5 сарын 1-ны өдөр надаас Мөнх-Од машинаа авсан гэдэг. 96 тооны хонины асуудал дээр мөн хамтран оролцсон зүйл байхгүй. Анх Нэргүй намайг хөлсөлж авч явсан. Хөлсөнд нь 150000 төгрөг өгсөн гэв.

Шүүгдэгч Б.Батхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би нийт 4 үйлдлээс 1 үйлдлийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 11 тооны бярууны асуудал дээр би огт яваагүй. Гэтэл намайг таньдаг нэг хүн гарч ирээд байгааг нь гайхаж байна. Бусад үйлдэл дээр маргах зүйлгүй. Өөр  нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч Б.Ууганбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би нийт 7 үйлдэлтэй. Үүнээс 96 тооны хонь, хохирогч Дашдоржийн 11 тооны бярууны асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бусад үйлдлээ зөвшөөрч байна. Хохирогч Должинсүрэн 96 тооны хонь авсан гэдэг. Бид нар 22 тооны хонь авч ирсэн. Бусдыг нь мэдэхгүй. Хохирогч 35 хонио буцааж авсан гэж хэлдэг. Энэ нь 96 тооны хонины хохиролд ороод явж байгаа юм шиг байна. Анхны шүүх хурал дээр хохирогч тэгж хэлж байсан гэв.  

Шүүгдэгч Ц.Баярсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Намайг гэртээ байхад Бухаагийн Эрдэнэбат, Нэргүй хоёр  ирээд  “Цагаан-Овоогийн зам дээр дүү нарын маань машин эвдэрчихлээ татаад өгөөч” гэж хэлсэн. Надад 20 мянган төгрөгийн түлш хийж өгсөн. Би энэ хүмүүстэй хамт хулгай хийгээд яваад байсан зүйл байхгүй. Цагаан-Овоогийн зам дээр үхэрнүүд байсан. Би очоод хулгайн үхэр гэдгийг  мэдсэн. Тэд нарын хулгай хийсэн махыг нь ачиж тээвэрлэж ирээд айлын хашаанд буулгаж өгсөн. Хэдэн үхрийн мах ачиж ирснийг мэдэхгүй. Би машинаасаа  буугаагүй. Хулгайн махыг тээвэрлэснээ зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Ө.Наранбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 10 сарын 19-ний өдөр “Гавт” гэх газарт манай хоёр найз намайг дуудсан. Өдрийн 3 цагийн орчим би аавынхаа машиныг аваад Ууганбаяр, Нэргүй нарын хамт явсан. Би анх тэр хоёрт хэлэхдээ “өвсөнд яваад ирье” гэж хэлсэн. Тэгээд биднийг очиход хоёр найз маань байсан. Цэнгэл, Шинэхүү гэж хүмүүс  замын хойд талын  худаг дээр  сууж байсан. Очиход дөнгөж гэгээ тасарч байсан. Надад 1 шил архи захисан байсныг  би тэдэнд  өгөөд хамт уусан. Надаас “энэ хоёр  хүмүүс чинь  юун  хүмүүс вэ” гэхээр  нь “намайг  дагаад явж байгаа хүмүүс юм”  гэсэн. Тэгээд намайг энэ хонинуудыг ачаад явчих гэсэн юм. Би зөвшөөрөөд хонио ачаад их орой ирсэн. Замд машин эвдрээд тэр хавийн айлын трактороор чирүүлсэн. Тэгээд харьцгаасан. Цагдаа сэргийлэх болоход тэр хоёр “хөгшөөн чи зохицуулаад байж бай хохирлыг чинь барагдуулна” гэсэн боловч одоо болтол төлөөгүй байна гэв.

Хохирогч Ү.Оюунчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай үхэр  бэлчээр  дээрээсээ алга болсон. Өглөө бэлчээртээ гараад орой нь ирэхгүй болохоор нь хайсан боловч олдоогүй. Тугаллах дөхсөн сүүний чиглэлийн үнээ байсан юм. Гэм хорын  2 сая 600 мянган төгрөгийн хохирлоо түргэн хугацаанд барагдуулмаар байна гэв.

Хохирогч Б.Борхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2014 оны 5 сарын 28-ны өдөр эхнэрийн хамт аймаг руу хүний ажилд ирсэн. Тэр үед хүү бэр 2 малаа харж үлдсэн. Охин үнээгээ саагаад бэлчээрлүүлсэн боловч орой болтол хайгаад олоогүй гэсэн. 5 сарын 30-ны өглөө охин маань яриад "Манай 3 үхэр алга болсон байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаад мэдэгдээд, гэр рүүгээ явсан. Манай гэрээс 2 км-ийн зайнд үхрүүдийг маань махлаад толгой, арьс, хээлийг нь хаяад явсан байсан. Хулгайг шөнө үйлдсэн. Яагаад шөнө очдог юм. Би эдгээр хүмүүсээс нэн даруй хохирлоо гаргуулмаар байна. Одоо 5700000 төгрөг нэхэмжилж байна. Миний алдсан үхэрнүүд сайн үүлдрийн мал байсан. Үнийн хувьд өндөр үнэтэй, сүүний хувьд өглөө 7 литр сүү, орой 8 литр сүү гардаг байсан. Нэг нь өнөө маргаашгүй тугаллах гэж байсан үнээ байсан. Саалийг нь 4 сараар бодоход 3690 литр сүү, 360 литр цөцгий авах боломжтой байсан. Цөцгийгөө 1 литрийг 6000 төгрөгөөр бодоход зөвхөн сүү цөцгийний хувьд 2130000 төгрөгний хохирол гарсан. Би гомдолтой байна, хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна гэв. 

Хохирогч Ө.Бямбадорж мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... 2014 оны 01 сарын 13-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг “Зүүн-Өлзийт” гэх газар байх гэрийнхээ баруун тал руу 8 тооны адуугаа гаргасан юм ...14-ний өглөө босоод адуугаа харахад 2 азарга адуу зүүн талаасаа холдоогүй байсан бөгөөд 8 морьд олдоогүй. Тэгээд эрж явсаар Хэрлэн голын урд талаас гол дагаад 2 морь нь байсныг олж авсан. ...6 тооны адууг Төрбат, Лхагвасүрэн, Дугарсүрэн, Түвшинжаргал, Болдсайхан, Амарбат нараас авсан эдгээрийг Түвшинжаргал цуглуулж манайд аваачиж өгсөн .... хохирлоо барагдуулж авсан тул ямар нэгэн гомдол, санал хүсэлт байхгүй ....” гэх мэдүүлэг /10-р хавтас 46-47/

Хохирогч У.Мөнхбат мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Манайх Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг “Гашуун” гэх газарт байдаг юм. 2012 оны 01 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө гэрийнхээ зүүн талд аргамжаатай байсан хүрэн халзан зүсмийн их насны морио алдсан .... тухайн үедээ сэжиг таамаг гээд юу байхав нэг хүн ирээд авсан бололтой мөр бүдэг байсан ...” гэх мэдүүлэг /10-р хавтас 51-52/

Хохирогч М.Баасансүрэн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “.... 2013 оны 12 сарын 29-30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг “Тулгуурт” гэх газарт бэлчээрт байсан адуунаас 3 тооны адуу алдсан. 29-ний орой гэрийнхээ хойно татаж орхиод манай адуучин 30-ны өдөр хураахад баруун тийш 10-аад км Өгөөмөрийн зүүн талын Полигоноос хураахад 3 тооны адуу байхгүй байсан гэсэн. ...тэгээд 10-аад хоногийн дараа гэдэс толгойг нь Өгөөмөрийн чанх урагшаа “Сүүл-Өндөр”-ийн хойд дороос олсон. Тэнд махалсан бололтой гэдэс, толгойг нь тэнд хаячихсан арьсыг нь аваад явчихсан байсан ...” гэх мэдүүлэг /10-р хавтас 56-57/

Хохирогч Д.Дамдинжав мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2014 оны 01 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр баг сумын төвд оршин суух хашаанаасаа 1 тооны бяруугаа алдсан .... би үхрээ орой болгон хашдаг .... Би хохирлоо нэхнэ ...” гэх  мэдүүлэг /10-р хавтас 60-62/

Хохирогч Н.Энхболд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:  “... 2013 оны 09 сарын 07-ны өдөр шиг санаж байна. Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр баг “Энх толгой” гэх газар оршин суух хашаанаасаа 7 тооны хонь хулгайд алдсан. ...орой хонио хашихад бүрэн байгаад өглөө нь дутсан байсан. Тэгээд тоолж үзэхэд 7 толгой эм хонь алдагдсан байсан .... манай малын хашаа 150 см-ын өндөртэй төмөр торон хашаа байсан хашааныхаа амсрыг малаа хашчихаад төмөр утсаар бэхэлж хаадаг байсан ....” гэх мэдүүлэг /10-р хавтас 65-67/

Хохирогч Ж.Батчулуун мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... Миний хэдэн үхэр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр баг сумын төв Ургацын 1-1 тоотод байдаг юм. 2013 оны 12 дугаар сарын 27-ны өглөө манай ээж Адилбиш над руу утсаар яриад эвэртэй хар алаг зүсмийн бярууг чинь хулгайд алдчихлаа гэж хэлсэн ... Хүрлээ нь хулгайд алдсан эвэртэй хар алаг бярууны оронд улаан зүсмийн бяруу өгсөн тул ямар нэгэн гомдол санал хүсэлт нэхэмжлэл байхгүй ...” гэх мэдүүлэг /10-р хавтас 70-72/

Хохирогч Л.Орхон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:  “...2013 оны 01 сарын 27-ны өглөө үхрээ гаргаад орой 6 үхэр ирээгүй юмаа. ... манай хүү Отгонбаяр эхнэрийнхээ хамт орой эрж явсан боловч олоогүй харанхуй болоод маргааш болъё гээд 28-ны өглөө босоод манай бэр Цэцэгсайхан үхрийнхээ араас яваад ... улаан халзан үнээ, хоёр хар үнээ бэлчээрт байна. Харин духандаа сартай хар үнээ, хар үнээ, мухар ногоон үнээ зэрэг 3 үнээг махалсан байна гэж мэдэгдсэн. ... мөн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө 09 цагийн орчим үхэрнүүдээ цугт нь зүүн хойшоо бэлчээрт нь гаргасан .... хүү Отгонбаяр над руу утсаар яриад үхэрнүүд ирсэн чинь хар үнээ алга байна. Би үхрээ хайхаар явлаа гэж хэлсэн. ... Тэгсэн чинь Чойбалсан сум руу явдаг замын өндөр хүчдэлийн шонгийн модны харалдаа 100 орчим метр газарт манай үхрийг нядлаад толгой гэдсийг нь хаясан байна гэж надад хэлсэн ... манай алдсан үхэр нь 4 тугалсан 7 настай хар зүсмийн хээлтэй, зүүн чихэндээ цуулбар имтэй үнээ ...” гэх мэдүүлэг /10-р хавтас 137-138, 11-р хавтас 87/

Хохирогч Д.Эрдэнэ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:  “... 2013 оны 09 дүгээр сарын 21-нд хөдөө Баянтүмэн сумын “Энх” амралтын газар дээрээ байж байхад 2013 оны 09 сарын 22-ны өдөр манай нөхөр Энхболд малдаа яваад ирэхдээ 3 үхрийн толгой, гэдсийг орхиод аваад явчихсан байна, хэний үхэр юм бол гэж хэлж байсан. Тэгээд маргааш нь үхрүүдийг тоолж үзэхэд манай үхрээс 4 тооны үхэр дутсан. эрж сурахад улаан алаг бух нь айлын үхэрт байсан. Тэгээд үхэр махалсан газарт очоод хаясан үхрийн толгойг үзэхэд манай алдсан эрлийз үнээ, соёолон үхэр, бярууны толгой байсан ....” гэх мэдүүлэг /10-р хавтас 165-166/

Хохирогч Х.Батболд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... Манайх Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 баг “Хөл нуур” гэх газарт амьдардаг. 2013 оны 11 сарын 27-ны орой би аймгийн төв явах ажилтай болоод 16 цагийн үед үхрээ гэрийнхээ гадаа татаад бүртгэж үзээд усалж орхиод аймгийн төв явсан .... ингээд маргааш өглөө нь 2013 оны 11 сарын 28-ны өглөө 09 цагийн орчимд дүү Х.Бат-Эрдэнэ над руу залгаад танай эр үхэр өчигдөр шөнө алга болсон гэж хэлсэн, тэгээд хөдөө гэртээ ирээд үзэхэд Хүрлээ ах, Өсөхбаяр нарын нийлсэн 4 тооны үхэр дутсан байсан. Ингээд дээрх үхрүүдээ Бат-Эрдэнийн хамт хайж явахад гэрээс урагш 10 орчим км зайд Танкийн саад гэх газарт дээрх 4 тооны үхрийн гэдэс, толгой, шийрийг нь хаяад явсан байсан .... Хүрэлбаатар ахын дух цагаан 4 настай улаан эр үхэр, сарман халзан ухаа зүсмийн эр бяруу, Өсөхбаярын сарман хар хүрэн зүсмийн бяруу, миний өөрийн улаан зүсмийн эр бяруу зэрэг 4 толгой үхэр байсан юмаа ..... манайхны 4 үхрийг хулгайлсан хүмүүсээс Амарбат гэх залуу уулзаад сая намар улаан зүсмийн эр бяруу өгч хохирлыг барагдуулсан тул одоо ямар нэгэн гомдол санал байхгүй ....” гэх мэдүүлэг /10-р хавтас 205-209/

Хохирогч Б.Өсөхбаяр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:  “... Манай хэдэн тооны үхэр Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг Хөл Нуур гэх газарт хадам ах Батболдынд байдаг юм ..... 2013 оны 11 сарын 28-ны өдөр манай хадам ах Батболд над руу утсаар залгаад манай 4 тооны үхэр алга болсон байна түүн дотор өөрийн чинь бидэртэй хүрэн халзан зүсмийн бяруу алга болсон байна гэж хэлсэн, дээрх 4 тооны үхрийг Хөл Нуур гэх газраас багцаагаар 10 орчим км газарт тууж ирээд нядалсан байсан .... би манай 3 айлын 4 үхрийг хулгайлсан хүмүүсээс Нямдоржийн Амарбат гэх залуугаас улаан зүсмийн эр бяруу хүлээж авсан ... ямар нэгэн нэхэмжлэл байхгүй ...” гэх  мэдүүлэг /10-р хавтас 211-215/

Хохирогч Г.Хүрэлбаатар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “ ... Миний хэдэн үхэр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 багийн нутаг Хөл Нуур гэх газарт манай хамаатан Батболд гэх айлынд байдаг .... 2013 оны 11 сарын 28-ны өдөр Х.Батболд над руу залгаад манай хэдэн тооны үхэр алга болсон байна түүн дотор таны 2 тооны үхэр алга болсон байна гэж хэлсэн .... миний алдсан үхэр нь дух цагаан 4 настай эр үхэр, сарман халзан ухаа зүсмийн бухан бяруу байсан ...” гэх мэдүүлэг /10-р хавтас 217-220/

Хохирогч Н.Жамъянцэрэн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “.... Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 баг “Сүүл нуур” гэх газар манай хэдэн мал байдаг болохоор манай хүү Өлзийсайхан малаа харж байдаг би хааяа ирж очдог. 2013 оны 11 сарын 17-18-нд шилжих шөнө манай хүү Өлзийсайхан, Дамбийбалжир нар хонио гэрийн урд талд хонины хашаанд хашиж орхиод унтаад өглөө босоход хонины хашаа онгойж хонь хашаанаас гарсан мөн хагас нь алга болсон тул ойр хавиар хайгаад олдохгүй болохоор аймгийн төв рүү надад утсаар мэдэгдэж би цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн. ...нийт 25 тооны хонь байхгүй байсан .... миний алдсан хонинуудын 3 нь эр төлөг, бусад нь 4 настай бүдүүн эм хонинууд байсан ... манай малын хашаа нь модон хашаа байсан амыг нь дээс мяндсаар л уядаг байсан ..... гэсэн мэдүүлэг /11-р хавтас 20-24/

Хохирогч Н.Энхбаатар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “ ...Би Булган сумын 3 дугаар багийн нутаг Шивээт гэх газарт эхнэр хүүхдийн хамтаар амьдардаг ..... 2013 оны 12 сарын 25-ны өдөр үхэр ирэхээр нь саах гээд гартал 3 гунж алга байсан тэр өдөртөө тэр орчмоор хайсан боловч олоогүй. ... 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ... өөрийн гэрээс зүүн хойш Сүхбаатар аймгийн Эрдэнэ-Цагаан явдаг зам байдаг юм тэр замаас 1.5 км зүүн тийш бэлчээрт манай 3 үхрийг махлаад толгой гэдсийг нь хээр үлдээгээд аваад явсан байсан ...” гэх мэдүүлэг /11-р хавтас 62-63/

Хохирогч Т.Энхбаатар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө 09 цагийн орчим үхэрнүүдээ цугт нь зүүн хойшоо бэлчээрт нь гаргасан ..... маргааш өглөө нь .... үхрээ бэлчээхэд хадам өвгөн Өлзийбаясгалан ярихдаа манай нэг үнээ өчигдөр орой ирсэнгүй гэж хэлсэн. Би тэгээд ганцаараа явган зүүн тийшээ эрээд явсан юу ч олдоогүй эргэж ирсэн чинь Бямбадаваа, Цацрал, Отгонбаяр нар манай үхэрнүүдээс бас өчигдөр дутсан гэж яриад зогсож байсан. ... хайж явж байгаад Отгонбаяр эхэлж таараад зүүн хойно танай үхрийг нядлаад толгой гэдсийг нь хаяад явсан байна гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /11-р хавтас 89/

Хохирогч Л.Бямбадаваа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... 2014 оны 01 сарын 06-ны өглөө 09 цагийн орчим үхэрнүүдээ цугт нь зүүн хойшоо чигтэй бэлчээрт нь явуулсан. Тэгээд 22 цаг өнгөрч байхад Орхоны хүү Отгонбаяр үхэрнүүдээ авчирсан. Үхрээ бүртгэхэд манай хөх гунж байхгүй байсан. Би хайж яваад Чойбалсан сум руу явдаг замын өндөр хүчдэлийн шонгийн модны 101, 102 дахь модны харалдаа Орхоны хар үхрийг нядалсан байхыг олсон. Мөн түүнээс урагш 50 метр орчим газарт Энхбаатарын улаан хүрэн зүсмийн үнээг нядалсан байхыг олсон. Ойр орчмоор нь машин болон мотоциклын мөр байсан .... манай алдсан үхэр нь ... 3 настай гунжин үнээ байсан ....” гэх мэдүүлэг /11-р хавтас 91/

Хохирогч Д.Басарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “ ... 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 17 цаг өнгөрч байхад манай 15 тооны үхэр бэлчээрээсээ бүгд хашаандаа ирэхэд манай хүү Төртайван өвс тавьж өгөөд усалсан ... маргааш өглөө нь 07 цагийн үед босоод үхрээ ирсэн эсэхийг үзэхэд 11 тооны үхэр нь хашаандаа ирчихсэн хэвтэж байсан, харин 4 тооны үхэр нь ирээгүй байхаар нь гайхаад ойр орчмын айлын малын хашаагаар эрж хайгаад олдохгүй болохоор нь цагдаагийн газарт мэдэгдсэн ...... ингээд сумаас зүүн урагш байдаг хогийн цэг рүү манай сумын Гантөмөр гэх хүнтэй хамт машинтай нь очиж шалгахад манай 4 үхрийн толгой, шийр, гэдсийг нь аваад баасыг нь шувтраад орхисон байдалтай байсан ..... манай үхрүүдийг буудсан байж магадгүй гэж бодоод гэртээ аваачин гэсгээж байгаад өвчиж үзэхэд 4 тооны үхрийг бүгдийг нь цохисон байсан ....” гэх мэдүүлэг /12-р хавтас 22-23/

Хохирогч Э.Ганбат мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... 2014 оны 3-р сарын 19-ний өглөө 12 цагийн үед манай аав Эрдэнэсайхан хажуу талын айлын утсаар гэрээс 1 км орчим газарт манай 4-н үхрийг махлаад машинд ачаад явсан байна гэж надад утсаар хэлсэн ...тэгээд 2014 оны 4-р сарын 22-ны өдөр Матад сумын хэсгийн төлөөлөгчийн хамтаар хэрэг гарсан газарт очсон хэрэг гарсан газар очих үед 4 үхрийг хөдөө махлаад гэдсийг нь гаргаад хаясан байсан. Хэргийн газраас өвсөн дээр дан дугуйтай машины мөр хэргийн газраас баруун хойшоо яваад төв замд нийлээд хойшоо явсан байсан, яг тодорхой дугуйны хээ бол сайн мэдэгдэхгүй байсан. Энэ алдсан 4-н үхэр манай аавын дээр байсан миний үхэр юмаа ....” гэх мэдүүлэг \12-р хавтас 63/

Хохирогч Ж.Жамъянгончиг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... 2014 оны 03 сарын 25-ны өглөө шүлхийн тарилга ирээд үхэр тариад явсан юм. Түүний дараа манай үхэр гэрээс зүүн тийшээгээ бэлчээрт гарч явсан юм. Орой бид нар үхрээ татаад саравчныхаа зүүн талд ”гэрээс зүүн тийшээгээ 300 гаран метр зайд авчирсан юмаа. Манай үхэр татаж авчирсан газартаа л хонодог юм. Тэгтэл маргааш өглөө нь буюу 2014 оны 03 сарын 26-ны өдөр манай үхэр нэлээн зүүнтээ байхаар нь манай малчин Батхүрэл үхрээ бүртгэхэд манай 4-н тооны үхэр алга байна, ойролцоо газраас шувуу цуглаад байхаар нь очтол манай 4-н үхрийг нядалчихсан байна гээд хүрч ирсэн. Тэгэхээр нь би шууд машинтай давхиж очоод үзсэн юмаа. Тэгсэн манай 4 үхрийг нядлаад толгой гэдсийг нь орхичихсон байсан. Тэгээд би тэндээсээ цагдаагийн газар мэдэгдсэн...” гэх мэдүүлэг \12-р хавтас 106-107/

Хохирогч С.Энхбаатар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:  “... 2013 оны 12 дугаар сарын 19-ний өглөө намайг Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр баг Гурван Дэрс гэх газарт гэртээ байхад малчин Эрдэнэбаатар үхэртээ яваад ирэхдээ 4 үхэр алга болчихсон байхаар нь хайгаад явж байхад гэрээс зүүн хойш нэг Стана маркийн машинаас холгүй зайд алга болсон үхрийн зүстэй ижил зүсмийн үхрийн шийр хаячихсан байна. Стана машинд нь хүн байхгүй асаалттай байна гэхээр нь би явж очиход манай 4 тооны үхрийг махлаад махыг нь эрээн юманд хийж хучаад ширээр нь тойруулж дараад орхисон хойд талд нь холгүй  газарт 4 толгой гэдэс шийр нь байж байсан ... үхрийнхээ махыг зарж борлуулаад хохирлоо авсан ... энэ 4 үхрийн арьсыг нь аваагүй тул үүнийгээ нэхэмжилнэ, нэг үхрийн арьсыг 32.000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байна ... ” гэсэн мэдүүлэг \12-р хавтас 176-178\

Хохирогч Х.Сээвэн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:  “... 2013 оны 12 дугаар сарын 12-ны өглөө босоод харсан чинь хашааны гадна талд 20 гаран тооны хонь задгай байж байсан .... тэгээд хонь дутуу харагдахаар нь хайж үзэхэд гэрээс баруун хойд зүгт 1 км орчим зайнаас 51 тооны хонио олсон тэгээд дээрх хонио тууж авчраад хонио тоолж үзэхэд яг 6 тооны хонь дутсан ...Төмөрхуяг нь надад учруулсан хохирлоо төлж 740.000 төгрөг бэлнээр өгсөн. Иймд надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй   ...” гэх мэдүүлэг \12-р хавтас 222-223\

Хохирогч Ц.Дива мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Манайх Сүхбаатар сумын 3-р багийн нутаг болох Улаан худа”г гэх газар нутагладаг юм. Би эхнэрээ Улаанбаатар хот руу эмчилгээнд авч 2013 оны 05 сарын 19-ний өдөр явсан. Хотод очоод байж байхад манай малчин Эрхэмбаяр 2013 оны 05 сарын 21-ний өдөр над руу залгаад манай 3 үхэр алга болсон байна гэж ярьсан...2013 оны 06 сарын 05-ны үдээс хойш гэрээсээ урагш 10 орчим км-т “Муу усны түнтгэр” гэх газар 3 үхрийн гэдсийг гарган хаясан байсан ...” гэх мэдүүлэг \13-р хавтас 10-11\

Хохирогч Л.Лхагва мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Манайх Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3-р багийн нутаг болох “Улаан худаг” гэх газар мал маллан амьдардаг. 2013 оны 07-р сарын 01-нээс 2013 оны 07 сарын 03-ны хооронд 8 эр үхрээ алдсан .... манайх үхрээ тоолоход тухайн үед 8 тооны үхэр дутсан тэгээд ч тэр үед манай 4 үхэр тэнд байсан болох нь тогтоогдож байсан болохоор 8 үхрээ тэр үед цуг алга боллоо гэж бодсон. Гэтэл манай үхрийг хулгайлсан хүмүүс 4 үхэр авсан гэж мэдүүлсэн байна .... одоо 4 үхрээр нь нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг \13-р хавтас 14-15\

Хохирогч Ч.Сугар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “....Манайх Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3-р багийн нутаг болох ”Улаан худаг” гэх газарт мал маллан амьдардаг юм. 2013 оны 03 сарын 19-нөөс 2013 оны 03 сарын 20-ны хооронд 3 адуугаа алдсан ....хонгор зүсмийн бүдүүн морийг хүн унасан бололтой хөлстэй гэрийн гадаа гүйж ирсэн ...” гэх мэдүүлэг \13-р хавтас 18-19\

Хохирогч Л.Даваадагва мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 01 сарын 03-ны өдрийн 18 цагийн орчимд хонио хашаад амарсан. Маргааш үүрээр хашаатай хонь үргэх шиг болохоор нь гэрийн хаалгаар шагайж харахад хонь босчихсон хашааны гадуур ямар нэгэн хүн болон хонь мал харагдахгүй байхаар нь буцаж гэртээ ороод унтаад өгсөн. Өглөө нь буюу 2015 оны 01 сарын 04-ний 09 цагийн орчимд хонио хашаанаас нь гаргах гээд хашааны аманд очиход хонины хашааны амыг уяагаар нь ороогоод орхичихсон байхаар нь хонио гаргахдаа эхнэр Отгончимэгтэй тоолж үзэхэд 16-н толгой хонь дутаж байсан. Манайх хамгийн сүүлд 2015 оны 01 сарын 03-ны өглөө гаргахдаа тоолж гаргахад 123 тооны хонь ямаа байсан. Дараа нь тоолоход хургалах эм хонь 15-н толгой, 1 хязаалан эр хонь байхгүй байсан ...Хонио тоолж бүртгээд хашааны гадуур мөр байгаа эсэхийг шалгаж үзэхэд өвс ихтэй учир цасан дээр мөр харагдахгүй байсан. Морьтой гэрээс зүүн хойш 50 орчим метр явахад өвс шингэрээд 2 жижиг машины цуварч явсан мөр байсан. Тэр мөрөөр явахад зүүн тийшээгээ яваад Мардайн зам руу орсон байсан ...” гэх мэдүүлэг /25-р хавтас 210/

Хохирогч А.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “ ... 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ адуугаа бөөгнүүлж ирчихээд морьдоо барьж байхад манай эхнэр Энхбадам утсаар ярина гээд хойд толгой руу гарсан тэгээд удаагүй буцаж ирээд баруун хойд талын үхрийн хашаанд манай 4 тооны үхрийг нядлаад сэвсийг нь үлдээгээд аваад явсан байна гэж хэлэхээр нь очоод хартал манай шүдлэн бяруу, хүрэн шүдлэн бяруу, мухар хүрэн хязаалан үхэр, хүрэн хязаалан үхэр гээд 4 үхэр нядлаад аваад явсан байсан ...”  гэх мэдүүлэг /26-р хавтас 75/  

Хохирогч Д.Туяа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:  “... Надад манай малчин Бүтэдваань хонь алдагдсан байна гэж 2015 оны 01 сарын 19-ний өдөр хэлэхээр нь ... би хашаан дээрээ очиход хонь бэлчээд явсан байсан, хашааныхаа ойр орчим үзэхэд хашааны зүүн хойд талд хүний мөр байсан түүнийг нь сайн харсан чинь 3 хүний мөр харагдаж байсан түүнийг нь дагаад явахад хонь туугаад явсан мөр байхгүй, хонь хөтлөөд чирээд явсан бололтой мөр харагдаж байсан. Бид нар мөрийг нь дагаад явсан чинь замын хажуу талд яах аргагүй жижиг машины мөр байсан мөн тухайн машины хажуу талд 4-5 хүний мөр харагдаж байсан. Тэр өдөр буцаад аймгийн төв ирж хоноод маргааш нь очиж малаа тоолоход дансаараа 9 эр хонь, 3 эм бүдүүн хонь, эр ямаа 1 ширхэг дутаж байсан...” гэх мэдүүлэг /26-р хавтас 198-202 дугаар хуудас/

Хохирогч Г.Балжмаа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:   “...2015 оны 01 сарын 19-ний өглөө 09 цагийн орчим манай малчин Баярбаатар залгаад өнгөрсөн шөнө 1 сувай үнээ алга болчихлоо. Батбаяр ах бид хоёр хайж байна гэхээр нь би ойр орчмоороо сайн хай гэж хэлсэн. Тэгээд байж байхад ойролцоогоор нэг цаг орчмын дараа Баярбаатар залгаад нөгөө алга болсон үхрийг маань хажуугийн булгийн эхэнд жалганд нядлаад махыг нь хураагаад орхисон байна, шувуу цуглаад байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /27-р хавтас 115-116/

Хохирогч Д.Дорждэрэм мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:   “... 2015 оны 01 сарын 20-ны өдөр малаа бэлчээгээд орой 17 цагийн үед хонио хашаад, хашааныхаа амыг уячихаад гэртээ ороод зурагт үзэж байхад шөнө 23 цагийн үед нохой хуцаад байхаар нь гараад хартал манай адуу зүүн урд талаас ирж байсан, тэгэхээр нь манай адуу гэрийнхээ гадаа ирлээ гээд буцаад гэр рүүгээ ороод унтаад өглөө 08 цагийн үед сэрээд гэртээ байж байхад манай эхнэр Батзул орж ирээд урд толгой дээр хэдэн хонь байна гэхээр нь морио унаад хонь байгаа газар руу очиход 20-иод хонь байхаар нь яагаад энд явж байдаг билээ гэж бодоод хонио туугаад хашаандаа авчраад бүх хонио тоолоод үзэхэд 10 хонь дутуу байсан. Ингээд буцаж морио унаад алга болсон хонио хайгаад явж байтал манай гэрээс зүүн урагш 1 км зайд шувууд эргэлдээд байхаар нь очоод үзтэл алга болсон хонийг нядлаад сэвсийг нь толгой шийртэй нь үлдээгээд явчихсан байсан...” гэх мэдүүлэг /27-р хавтас 156/

Хохирогч Д.Мандах мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:  “... 2014 оны 12 сарын 19-ний өдөр манай саадаг нас гүйцсэн улаан үнээ байхгүй байхаар нь би гадуур эрж хайж байгаад олохгүй байхаар нь эргэж ирээд үхэрнүүдээ бүртгэж үзэхэд нас бие гүйцсэн бөгтөр хар халзан үнээ байхгүй байсан. Би тэр хавиар хайж байгаад маргааш өдөр нь хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн юм. ...Сэг зэм нь олдоогүй ...” гэх мэдүүлэг /27-р хавтас 201/

Хохирогч П.Должинсүрэн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:  “...Манайх 2012 оны 01 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хашаатай хониноосоо 91 толгой хонь, 5 ямаа нийт 96 толгой бог мал алдсанаас 2012 оны 01 сарын 23-ны өдөр хүү Ганхуяг малаа хайж явж байгаад Мардайн замын ойролцооноос нас гүйцсэн 26 толгой эм хонио амьдаар нь олж авсан. Үүнээс гадна 8 толгой хонь, 5 толгой ямаа нийт 13 толгой бог мал чононд бариулж үхсэн байсан. Үлдсэн 57 толгой хонио олоогүй. Чононд бариулсан хонь, ямаа нь нас гүйцсэн бүдүүн эм хонь 4 толгой, эр хонь 4 толгой нас гүйцсэн 5 толгой эр ямаа байсан юм. Харин олдоогүй 57 толгой хонийг нас , хүйсээр нь ялгавал нас гүйцсэн хуц 1 толгой, нас гүйцсэн эр хонь 14 толгой, нас гүйцсэн эм хонь 28 толгой, хязаалан эр хонь 14 толгой байсан юм ..... Би шүүхийн шатанд өгсөн мэдүүлэгтээ чононд бариулсан хонь, ямаа болон олж авсан 26 хонио нэхэмжлэхгүй үлдсэн 57 хонио нэхэмжлэнэ гэж хэлсэн. Гэтэл Ууганбаатар шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ би авсан 22 толгой хонио төлнө, бусдыг нь төлөхгүй. Д.Нэргүйгийн өмгөөлөгч  нь түүнийг хариуцлага хүлээх ёсгүй гэж ярьж байсан болохоор тэдэнд дургүй хүрч байна. Тийм учраас олж авсан 26 толгой хониноос бусад 70 толгой хонь ямаагаа одоо нэхэмжлэнэ...” гэх мэдүүлэг /1-р хавтас 232/

Хохирогч Х.Элбэгжаргал мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “ ... Би мал мах авч зарж борлуулдаг юм. 2012 оны 06 сарын 15-ны өдөр би Дашбалбар сумын малчин Жамбал гэх хүнээс 5 тооны адуу худалдаж аваад аймгийн төвд мал мах авдаг Завхан Доржоо гэх хүнд 3 адууг нь зараад үлдсэн 2 адууг нь дараа нь жижиглэж зарах санаатай 2012 оны 06 сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн 5-24 тоот хашаанд оршин суух ээж Хандмаагийн хашаанд оруулж холбож тавьсан юм. Ингээд 2012 оны 06 сарын 16-наас 17-нд шилжих шөнө адуу маань хашаанаас алга болсон байсан, ингээд уг хоёр адуугаа ойр орчмоор эрж хайгаад олоогүй .... хашааны хаалгыг дотроос нь уяагаар уяад хоёр адуугаа хооронд уяагаар холбоод сул тавьсан байсныг хаалганы уяаг тайлаад хаалгыг онгойлгоод хулгайлсан байсан ...” гэх мэдүүлэг /2-р хавтас 18/

Хохирогч Г.Гантулга мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн үед эхнэр Батзаяагийн хамтаар өөрийнхөө “Супер benyi“ маркийн улсын дугааргүй мотоциклыг унаж “Шүр” зах орж мотоциклдоо түлхүүрийн оосор болон бусад ойр зуурын зүйл аваад замдаа дэлгүүрээс 2.5 граммын савтай пиво авчихаад гэртээ ирж ганцаараа уугаад амарсан ..... би 2013 оны 06 сарын 06-ны шөнийн 01 цаг өнгөрч байхад гэрээсээ бие засахаар гарсан чинь мотоцикл алга болчихсон байсан ...” гэх мэдүүлэг /2-р хавтас 191-192/

Хохирогч В.Эрхэмбаяр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:  “... 2013 оны 05 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар багийн нутаг “Айраг” гэх газар бэлчээрт байсан үхрээс хар халзан зүсмийн үнээ, хүрэн зүсмийн бидэртэй үнээ, улаан зүсмийн шүдлэн насны үхэр хулгайд алдсан ..... улаан зүсмийн шүдлэн насны үхэр нь Улаанбаатар хотын иргэн Дэмбээ гэх хүний өмч хөрөнгө юм ...Би 2 үхрийн үнэлгээнээс махны үнэ 1.600.000 төгрөгөө хасаж үнийн зөрүүг нэхэмжилнэ, гомдолтой байна  ...” гэх мэдүүлэг /4-р хавтас 745-746/

Хохирогч Ц.Мөнхдэмбэрэл мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:  “ ... 2013 оны 05 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө бэлчээрээс 3 тооны үхэр хулгайд алдсан энэ алдсан үхрийн хүрэн халзан зүсмийн 3 настай эр үхэр нь миний үхэр юм ... Би үхрээ алдах үеэр Дорнод аймагт байгаагүй надад учирсан хохирлоос 500.000 төгрөгийн хохирол төлөгдсөн, 1.200.000 төгрөгийн хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлтэй байна, гомдолтой байна  .... гэх” мэдүүлэг /4-р хавтас 748-751-р хуудас/

Хохирогч Д.Дашдорж мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:  “... 2013 оны 05 дугаар сарын 04-ний өглөө үхрээ гэрээсээ урагш Мардайн төвөөс хойш 10 км-т байхад нь татаж бүртгэхэд 11 тооны  үхэр дутуу байсан. Ингээд би ойр орчмоор явж эрж сурсан боловч олдоогүй. 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сэргэлэн сумын цагдаагаас дуудахад нь очиж уулзаад аймгийн төвөөс хойш холгүй замын хажууд нэг бяруу үхсэн байгааг сонсоод мотоциклтой явж үзэхэд аймгийн төвөөс хойш Лакадраас хойш 4 орчим км-т  Мардай чиглэлийн замын хажууд манай алга болсон бярууны нэг болох зүүн чих нь огтор имтэй улаан халзан зүсмийн охин бяруу мөн байсан  ....9 толгой бяруу нь 2012 оны 3 дугаар сараас 05 дугаар сарын хооронд гарсан төл юм.  2 толгой шүдлэн настай үхэр нь 2011 оны 8 дугаар сард гарсан хэнз төл малнууд юм ... Тухайн үед хамт алдсан бяруунуудтай шүдлэн хоёр үхэр маань биеэр адилхан хэмжээтэй жижиг биетэй үхэрнүүд байсан ...” гэх мэдүүлэг /4-р хавтас 819-820, 31-р хавтас 55-56/

Хохирогч А.Бямбабаатар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:  “...Манайх Булган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өлзийт” гэх газар Сүхбаатар аймаг руу явдаг замын ойролцоо нутагладаг юм ... 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн орчим байсан өдрийг нь сайн санахгүй байна, миний ээж Аззаяа аймгийн төв рүү ажлаар яваад би гэртээ ганцаараа үлдсэн юм ..... хонио гэрээс урагш 100 метр орчим зайд задгай хотлуулаад унтаж амарсан. Маргааш өглөө нь босоход манай хонь гурав тасарчихсан гэрээсээ зүүн урагш бэлчээрт гарчихсан байхаар нь бөөгнүүлээд чоно нохой орсон юм болов уу гэж бодоод бүртгэж үзэхэд 14 толгой хонь дутсан ... хэд хоногийн өмнө хэсгийн төлөөлөгч Чинзориг манайхаар ирээд танайх хонь алдсан уу танайхаас хонь хулгай хийсэн хүмүүс баригдсан гэж хэлсэн ... ямар ч байсан 4 толгой бүдүүн эм хонь, 5 толгой хязаалан насны эр хонь, 5 толгой охин төлөг алдагдсан  ...” гэх мэдүүлэг /31-р хавтас 109/

Хохирогч Ш.Цацрал мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:   “... 2014 оны 01 сарын 06-ны өглөө 09 цагийн орчим үхэрнүүдээ цугт нь зүүн хойшоо чигтэй бэлчээрт нь явуулсан. Тэгээд 22 цаг өнгөрч байхад манай үнээ хашаандаа орж ирсэн чинь 2 тооны шүдлэн гунж нь байхгүй байсан .... хөрш айлуудаасаа танай үхэрнүүд чинь бүгд ирсэн байна уу гэж асуухад Бямбадаваагийн 1 тооны үхэр, Энхбаатарын 2 тооны үхэр, Орхоны 1 тооны үхэр манай 2 тооны үхэр нийт 6 тооны үхэр дутуу байсан ....тэгсэн чинь манай 1 тооны хар үнээг нядлаад толгой гэдсийг нь гаргаад хаясан байсан ....” гэх мэдүүлэг /11-р хавтас 93/

Хохирогч Ш.Эрдэнэбаатар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... 2014 оны 03 дугаар сарын 01-ний өглөө 10 цагийн үед хадам ээж Лхагвасүрэн утсаар яриад өнгөрсөн шөнө 3 үхэр хашаанаас алдагдсан байна, өглөө хайж явж байгаад гэрээс зүүн тийш аваачиж махлаад гэдэс сэвсийг нь хаясан байхыг оллоо гэж хэлсэн .... миний 24 тооны үхэр тэднийд байдаг юм ... эр шүдлэн үхрүүд алдагдсан ..... үхрийн хашааны амыг нь мяндсаар хүлчихдэг байсан ....хохирлоо нэхэмжилнэ ...” гэх мэдүүлэг /11-р хавтас 228-229/

Хохирогч Х.Энхбаатар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... Манайх Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4-р баг Баянбулаг гэх газар оршин суудаг юмаа. 2014 оны 04 сарын 18-ны орой би үхрээ хураасан. Манай үхэр гэрээс хойш 2 км газарт байхад нь орой нар шингэж байхад би өөрөө мордож хурааж ирэхэд 10 үхэр дутсан. Оройтсон байсан учраас олж чадаагүй. Тэгээд 19-ний өглөө дутуу үхрээ хайгаад байхад 4 үхэр орой үхэр хураасан бэлчээр газарт ирчихсэн байсан. 6 үхэр дутуу байхаар нь машинтай лавхан цаагуур эрж явахад зам дээр шинэхэн Портер машины мөр байхаар нь дагаж яваад 1 км орчим замаас салж яваад хонхор газарт 6 сэвсэн дээр очсон. 3 арьсыг нь сэвсээр нь булж орхисон байхыг нь харахад манай 6 үхрийн 3 арьс нь мөн байсан. Хэрэг болсон газар 3 арьс 6 гэдэс, 1 хээл, 6 үхрийн шийрүүд байсан. Тэр хавиар Портер машины мөр, мотоциклийн мөр зэрэг байсан. Тэгэхээр нь цагдаагийн газар дуудлага өгсөн ... Би мах зарсан газраас 5 үхрийн мах авсан, үүнийгээ 500 кг-аар тооцож нэг кг-ыг нь 4500 төгрөгөөр нийт 2.250.000 төгрөгөөр зарж борлуулсан. Одоо би хулгай хийсэн хүмүүсээс үлдсэн 2.250.000 төгрөгийг нэхэмжилж байна ... ” гэх мэдүүлэг \12-р хавтас 149/

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч гаргасан саналдаа: Шүүгдэгч О.Дугарсүрэн, Ц.Лхагвасүрэн, Н.Эрдэнэбат, Банзрагчийн Төмөрхуяг, Д.Нэргүй, Бат-Очирын Төмөрхуяг, Б.Батхүү, Б.Ууганбаяр, Ц.Баярсайхан, Ө.Наранбаяр нар нь удаа дараагийн үйлдэлтэй, унаа машинтай, их хэмжээний хохиролтой хэрэг хийснээ хүлээж байгаа тул тэднийг гэм буруутай гэж үзэж байна гэжээ.

Хэрэгт авагдсан баримт бичигт:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9, 10-12/, /2-р хавтас 173-174/, /3-р хавтас 7-10/, /6-р хавтас 47-52/, /4-р хавтас 734-738/, /4-р хавтас 810-811/, хохирогч П.Должинсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 22-23, 232/, гэрч С.Цэцэгмаагийн мэдүүлэг /хх-ийн 24/, гэрч Т.Оюунчимэгийн мэдүүлэг /хх-ийн 26/, гэрч Г.Батцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 27/, гэрч Д.Гантамирын мэдүүлэг /хх-ийн 28/, шүүгдэгч Б.Ууганбаяр. Д.Нэргүй нарыг сэжигтэн болон яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 51, 53, 55, 57, 176/, шүүгдэгч Д.Нэргүйгийн Прокурорын газарт гаргасан өргөдлүүд /хх-ийн 158-188/, хохирогч Г.Гантулгын мэдүүлэг /2-р хавтас 191-192/, гэрч Л.Ганбатын мэдүүлэг /2-р хавтас 193-194/, гэрч О.Батболдын мэдүүлэг /3-р хавтас 58-59/, хохирогч В.Эрхэмбаярын мэдүүлэг /4-р хавтас 745-746/, хохирогч Ц.Мөнхдэмбэрэлийн мэдүүлэг /4-р хавтас 748-751/, гэрч Ө.Үнэнтайвангийн мэдүүлэг /4-р 758-759/, гэмт хэргийн өргөдөл гомдол хүлээн авсан тэмдэглэл /4-р хавтас 808/, Х.Баяртбаатараас авсан тайлбар /4-р хавтас 817/, хохирогч Д.Дашдоржийн мэдүүлэг /4-рхавтас 819-820/, гэрч Х.Баяртбаатарын мэдүүлэг /4-р хавтас 821/, гэрч Д.Сэржмядагийн мэдүүлэг /4-р хавтас 822/, гэрч Л.Ганбатын мэдүүлэг /4-р хавтас 824/, гэрч Б.Мөнх-Одын мэдүүлэг /4-р хавтас 825/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /4-р хавтас 841, 844, 847, 850/, эд зүйлийн үнэлгээ /4-р хавтас 812/, хохирогч Б.Борхүүгийн мэдүүлэг /6-р хавтас 73-76/, гэрч Б.Болдчулууны мэдүүлэг /6-р хавтас 78-79/, хураан авах тогтоол, тэмдэглэл /10-р хавтас 40-41/, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /10-р хавтас 42/, хохирогч Ө.Бямбадоржийн мэдүүлэг /10-р хавтас 43-47/,  эд зүйлийн үнэлгээ /10-р хавтас 48-49/,  хохирогч У.Мөнхбатын мэдүүлэг /10-р хавтас 50-52/, эд зүйлийн үнэлгээ /10-р хавтас 53/, хохирогч Д.Дамдинжавын мэдүүлэг /10-р хавтас 60-62/, хохирогч Н.Энхболдын мэдүүлэг /10-р хавтас 65--67/, эд зүйлийн үнэлгээ /10-р хавтас 68/, хохирогч Ж.Батчулууны мэдүүлэг /10-р хавтас 69-72/, хохирогч Ү.Оюунчимэгийн мэдүүлэг /10-р хавтас 83-85/, эд зүйлийн үнэлгээ /10-р хавтас 86/, эд зүйлийн үнэлгээ /10-р хавтас 90/, хохирогч Б.Отгонбаатарын мэдүүлэг /10-р хавтас 92-95/, эд зүйлийн үнэлгээ /10-р хавтас 96-98/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /10-р хавтас 125-133/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /10-р хавтас 153-157/, хохирогч Д.Эрдэнийн мэдүүлэг /10-р хавтас 164-166/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /10-р хавтас 188-192/, хохирогч Х.Батболдын мэдүүлэг /10-р хавтас 204-207/, хохирогч Г.Хүрэлбаатарын мэдүүлэг /10-р хавтас 216-219/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /11-р хавтас 4/, хохирогч Н.Жамъянцэрэнгийн мэдүүлэг /11-р хавтас 20/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /11-р хавтас 52/, хохирогч Н.Энхбаатарын мэдүүлэг /11-р хавтас 62-63/, эд зүйлийн үнэлгээ /11-р хавтас 64/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /11-р хавтас 77/, хохирогч Л.Орхоны мэдүүлэг /11-р хавтас 86-87/, хохирогч Т.Энхбаатарын мэдүүлэг /11-р хавтас 89/, хохирогч Л.Бямбадаваагийн мэдүүлэг /11-р хавтас 91/, хохирогч Ш.Цацралын мэдүүлэг /11-р хавтас 92-93/, малын үнэлгээ /11-р хавтас 94/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /11-р хавтас 134-135/, хохирогч Х.Батболдын мэдүүлэг /11-р хавтас 200-201/, хохирогч Ш.Эрдэнэбаатарын мэдүүлэг /11-р хавтас 227-228/, малын үнэлгээ /11-р хавтас 230/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /12-р хавтас 9-15/, хохирогч Д.Басарын мэдүүлэг /12-р хавтас 22/, эд зүйлийн үнэлгээ /12-р хавтас 24/,хохирогч Э.Ганбатын мэдүүлэг /12-р хавтас 62-63/, эд зүйлийн үнэлгээ /12-р хавтас 64/, хохирогч Ж.Жамъянгончигийн мэдүүлэг /12-р хавтас 105-107/, малын үнэлгээ /12-р хавтас 108/, эд зүйлийн үнэлгээ /12-р хавтас 150/, хохирогч С.Энхбаатарын мэдүүлэг /12-р хавтас 175-178/, эд зүйлийн үнэлгээ /12-р хавтас 179/, хохирогч Х.Сээвэнгийн мэдүүлэг /12-р хавтас 221-223/, эд зүйлийн үнэлгээ /12-р хавтас 224/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /13-р хавтас 5/, хохирогч Ц.Дивагийн мэдүүлэг /13-р хавтас 10-11/, хохирогч Л.Лхагвын мэдүүлэг /13-р хавтас 14/, хохирогч Ч.Сугарын мэдүүлэг /13-р хавтас 18/, гэрч Т.Эрхэмбаярын мэдүүлэг /13-р хавтас 22/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /15-р хавтас 32-35/, хохирогч Ц.Энхбаатарын мэдүүлэг /15-р хавтас 59-63/, эд зүйлийн үнэлгээ /15-р хавтас 64/, хохирогч С.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг /15-р хавтас 66-71/, эд зүйлийн үнэлгээ /15-р хавтас 72/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /16-р хавтас 165/, хохирогч Ц.Дивагийн мэдүүлэг /16-р хавтас 168-169/, эд зүйлийн үнэлгээ /16-р хавтас 170/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /26-р хавтас 53/, хохирогч А.Эрдэнэбаярын мэдүүлэг /26-р хавтас 74-75/, эд зүйлийн үнэлгээ /26-р хавтас 76/, гэрч Ч.Насанбаярын мэдүүлэг /26-р хавтас 80/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /26-р хавтас 175-176/, хохирогч Д.Туяагийн мэдүүлэг /26-р хавтас 198/, гэрч А.Батхүүгийн мэдүүлэг /26-р хавтас 206/, хохирогч Д.Дорждэрэмийн мэдүүлэг /27-р хавтас 155-156/, эд зүйлийн үнэлгээ /27-р хавтас 157/, малын жишиг үнэлгээ шинэчлэн тогтоох тухай тогтоол /27-р хавтас 158/, гэрч Б.Батзулын мэдүүлэг /27-р хавтас 159-160/, шүүх хуралдааны тэмдэглэл /30-р хавтас 119/, туршилт хийсэн тэмдэглэл /31-р хавтас 37-38/, гэрч Б.Нямжавын мэдүүлэг /31-р хавтас 112-113/, гэрч Т.Хүрэлбаатарын мэдүүлэг /31-р хавтас 116-117/, гэрч Д.Хоролсүрэнгийн мэдүүлэг /31-р хавтас 118/, сэжигтэн Д.Нэргүйн мэдүүлэг /31-р хавтас 129-130/, Ө.Наранбаярыг яллагдагчаар татах тогтоол /31-р хавтас 137/, малын үнэлгээ /31-р хавтас 139/, хохирлын тооцоо /33-р хавтас 66-85/ зэргийг тус тус шинжлэн судлав.

.           -Шүүгдэгч О.Дугарсүрэн нь ялтай байхдаа Х.Төрбат, Ц.Лхагвасүрэн, Б.Болд нартай бүлэглэн 2013 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутгаас хохирогч Ү.Оюунчимэгийн 2 тооны үхрийг хулгайлж 2.600.000 төгрөгийн,

 -давтан үйлдлээр Х.Төрбат, Ц.Лхагвасүрэн, Н.Амарбат, Т.Батбямба нартай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Гашуун” гэх газраас хохирогч У.Мөнхбатын 1 тооны адууг хулгайлж 650.000 төгрөгийн,

             -мөн шүүгдэгч Х.Төрбат, Г.Түвшинжаргал, Д.Соронзонболд, Н.Амарбат, С.Болдсайхан, Ц.Лхагвасүрэн нартай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Хүлэг” маркийн улсын дугааргүй мотоциклыг ашиглан 2014 оны 01 дүгээр сарын 13-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Зүүн Өлзийт” гэх газраас хохирогч Ө.Бямбадоржийн 8 тооны адууг хулгайлж 7.000.000 төгрөгийн,

 -мөн шүүгдэгч Х.Төрбат, Ц.Лхагвасүрэн, Б.Оюунбат нартай бүлэглэн, “Соната-2” маркийн 92-62 доа улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Орхоны 3 тооны үхрийг хулгайлж 3.900.000 төгрөгийн,

            -мөн шүүгдэгч Н.Гомбоцэнд, Ц.Энхболд, Б.Ганхуяг нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 07 дугаар сарын 01-нээс 03-ны хооронд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Улаан худаг” гэх газраас хохирогч Л.Лхагвагийн 4 тооны үхрийг хулгайлж 6.000.000 төгрөгийн,

             -мөн шүүгдэгч Ц.Лхагвасүрэн, Х.Төрбат, Д.Соронзонболд, С.Болдсайхан, Б.Оюунбат нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутаг “Энх Амралт” гэх газраас хохирогч Д.Эрдэнээгийн 3 тооны үхрийг хулгайлж 2.400.000 төгрөгийн,

             -мөн шүүгдэгч  Д.Соронзонболдтой бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Сүүл нуур” гэх газраас хохирогч Н.Жамъянцэрэнгийн 25 тооны хонийг хулгайлж 2.440.000 төгрөгийн,

            -мөн шүүгдэгч  Ц.Лхагвасүрэн, Х.Төрбат, Н.Амарбат нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Шивээт” гэх газраас хохирогч Н.Энхбаатарын 3 тооны үхрийг хулгайлж 1.800.000 төгрөгийн,  

-мөн шүүгдэгч Ц.Лхагвасүрэн, Н.Амарбат, Г.Түвшинжаргал нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Тулгуурт” гэх газраас хохирогч М.Баасансүрэнгийн 3 тооны адууг хулгайлж 2.100.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч  Н.Амарбат, Х.Төрбат, Ц.Лхагвасүрэн нартай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч  Д.Дамдинжавын 1 тооны үхрийг хулгайлж 400.000 төгрөгийн,

            -мөн шүүгдэгч Х.Төрбат, Ц.Лхагвасүрэн, Д.Соронзонболд нартай бүлэглэн, “Портер” маркийн 45-42 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Л.Орхоны 1 тооны үхрийг хулгайлж 1.400.000 төгрөгийн, хохирогч Т.Энхбаатарын 2 тооны үхрийг хулгайлж 1.600.000 төгрөгийн, хохирогч Л.Бямбадаваагийн 1 тооны үхрийг хулгайлж 900.000 төгрөгийн, хохирогч Ш.Цацралын 2 тооны үхрийг хулгайлж 1.500.000 төгрөгийн, бусдад нийт 34.690.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан

-Шүүгдэгч Ц.Лхагвасүрэн нь ялтай байхдаа Х.Төрбаттай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2012 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөл Нуур” гэх газраас хохирогч Х.Батболдын 4 тооны адууг хулгайлж 3.050.000 төгрөгийн,

              -давтан үйлдлээр Х.Төрбат, О.Дугарсүрэн, Н.Амарбат, Т.Батбямба нартай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Гашуун” гэх газраас хохирогч У.Мөнхбатын 1 тооны адууг хулгайлж 650.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч Х.Төрбат, О.Дугарсүрэн, Б.Болд нартай бүлэглэн2013 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутгаас хохирогч Ү.Оюунчимэгийн 2 тооны үхрийг хулгайлж 2.600.000 төгрөгийн,          

-мөн шүүгдэгч Х.Төрбат, О.Дугарсүрэн, Б.Оюунбат нартай бүлэглэн, “Соната-2” маркийн 92-62 доа улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Орхоны 3 тооны үхрийг хулгайлж 3.900.000 төгрөгийн,

             -мөн шүүгдэгч Х.Төрбат, Д.Зоригт, Д.Соронзонболд нартай бүлэглэн, “Эксел” маркийн 34-34 доа улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 09 дүгээр сарын 07-нд Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Энх толгой” гэх газраас хохирогч Н.Энхболдын 7 тооны эм хонийг хулгайлж 1.260.000    төгрөгийн,

             -мөн шүүгдэгч О.Дугарсүрэн, Х.Төрбат, Д.Соронзонболд, С.Болдсайхан, Б.Оюунбат нартай бүлэглэн, “Эксель” маркийн 34-34 доа улсын дугаартай, БНХАУ-д үйлдвэрлэсэн 31-29 Доз улсын дугаартай мотоцикл зэргийг ашиглан 2013 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутаг “Энх Амралт” гэх газраас хохирогч Д.Эрдэнээгийн 3 тооны үхрийг хулгайлж 2.400.000 төгрөгийн,

               -мөн шүүгдэгч Н.Амарбат, Х.Төрбат нартай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөл Нуур” гэх газраас хохирогч Х.Батболдын 1 тооны үхрийг хулгайлж 400.000 төгрөгийн, хохирогч Б.Өсөхбаярын 1 тооны үхрийг хулгайлж 400.000 төгрөгийн, хохирогч Г.Хүрэлбаатарын 2 тооны үхрийг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол буюу бусдад  нийт 2.600.000 төгрөгийн,

             -мөн шүүгдэгч О.Дугарсүрэн, Х.Төрбат, Н.Амарбат нартай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Шивээт” гэх газраас хохирогч Н.Энхбаатарын 3 тооны үхрийг хулгайлж 1.800.000 төгрөгийн,

            -мөн шүүгдэгч Г.Түвшинжаргал, Х.Төрбат нартай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сум 1 дүгээр баг сумын төвд оршин суух хохирогч Ж.Батчулууны 1 тооны үхрийг хулгайлж 400.000 төгрөгийн,

             -мөн шүүгдэгч О.Дугарсүрэн, Н.Амарбат, Г.Түвшинжаргал нартай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Тулгуурт” гэх газраас хохирогч М.Баасансүрэнгийн 3 тооны адууг хулгайлж 2.100.000 төгрөгийн,

            -мөн шүүгдэгч Н.Амарбат, Х.Төрбат, О.Дугарсүрэн нартай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч Д.Дамдинжавын 1 тооны үхрийг хулгайлж 400.000 төгрөгийн,

 -мөн шүүгдэгч Х.Төрбат, О.Дугарсүрэн, Д.Соронзонболд нартай бүлэглэн, “Портер” маркийн 45-42 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Л.Орхоны 1 тооны үхрийг хулгайлж 1.400.000 төгрөгийн, хохирогч Т.Энхбаатарын 2 тооны үхрийг хулгайлж 1.600.000 төгрөгийн, хохирогч Л.Бямбадаваагийн 1 тооны үхрийг хулгайлж 900.000 төгрөгийн, хохирогч Ш.Цацралын 2 тооны үхрийг хулгайлж 1.500.000 төгрөгийн бусдад нийт 5.400.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч О.Дугарсүрэн, Х.Төрбат, Г.Түвшинжаргал, Д.Соронзонболд, Н.Амарбат, С.Болдсайхан нартай бүлэглэн, “Стана” маркийн 51-26 дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Хүлэг” маркийн улсын дугааргүй мотоцикл ашиглан 2014 оны 01 дүгээр сарын 13-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Зүүн Өлзийт” гэх газраас хохирогч Ө.Бямбадоржийн 8 тооны адууг хулгайлж 7.000.000 төгрөгийн, бусдад нийт 33.560.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан

           -Шүүгдэгч Нацагдоржийн Эрдэнэбат нь ялтай байхдаа Н.Гомбоцэнд, Ц.Энхболд, Б.Төмөрхуяг нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө  Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Муу усны түнтгэр” гэх газраас хохирогч Ц.Дивагийн 3 тооны үхрийг хулгайлж 4.500.000 төгрөгийн.

             -давтан үйлдлээр Б.Төмөрхуягтай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Адгийн цагаан толгой” гэх газраас хохирогч Х.Сээвэнгийн 6 тооны хонийг хулгайлж 600.000 төгрөгийн,

             -мөн шүүгдэгч Ц.Энхболд, Ш.Намжил нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар Тойром” гэх газраас хохирогч С.Энхбаатарын 4 тооны үхрийг хулгайлж 3.250.000 төгрөгийн,

            -мөн шүүгдэгч Л.Мөнхнаран, Б.Төмөрхуяг, Б.Чулуунбаатар нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шаазан Нуур” гэх газраас хохирогч Ш.Эрдэнэбаатарын 3 тооны үхрийг хулгайлж 2.250.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч Л.Мөнхнаран, Б.Төмөрхуяг нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөөвөр” гэх газраас хохирогч Д.Басарын 4 тооны үхрийг хулгайлж 4.700.000 төгрөгийн,

            -мөн шүүгдэгч Д.Мөнхнаран, Б.Төмөрхуяг нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн Матад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өлийн Овоо” гэх газраас хохирогч Э.Ганбатын 4 тооны үхрийг хулгайлж 4.800.000 төгрөгийн,

 -мөн шүүгдэгч Н.Гомбоцэнд, Б.Ганхуяг, Ш.Намжил, Ц.Оюунболд, Ч.Батмөнх нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 03 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Улаан худаг” гэх газраас хохирогч Ч.Сугарын 3 тооны адууг хулгайлж 2400.000 төгрөгийн,

           -мөн шүүгдэгч Л.Мөнхнаран, Н.Гомбоцэнд, Б.Төмөрхуяг, Б.Ганхуяг, А.Эрдэнэдалай нартай бүлэглэн 2014 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Төвгөрийн худаг” гэх газраас хохирогч Ж.Жамъянгончигийн 4 тооны үхрийг хулгайлж 3.700.000 төгрөгийн,

            -мөн шүүгдэгч Н.Гомбоцэнд, Б.Төмөрхуяг, Б.Эрдэнэбат, Ц.Баярсайхан нартай бүлэглэн 2014 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Баян Булаг” гэх газраас хохирогч Х.Энхбаатарын 6 тооны үхрийг хулгайлж 4.500.000 төгрөгийн,

            -мөн шүүгдэгч Б.Хорлоо, Д.Дашдорж нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр хохирогч Д.Мандахын 2 тооны үхрийг хулгайлж 3.200.000 төгрөгийн,

            -мөн шүүгдэгч Б.Хорлоо, Э.Ганбат, Д.Бат-Очир нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Дунд нуур гэх газраас хохирогч Л.Даваадавгын 16 тооны хонийг хулгайлж 2.950.000 төгрөгийн,

            -мөн шүүгдэгч Б.Хорлоо, Э.Ганбат, Д.Нэргүй нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дэхт гэх газраас хохирогч Д.Туяагийн 6 тооны хонийг хулгайлж 1.050.000 төгрөгийн, бусдад нийт 37.900.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан.

 -Шүүгдэгч Банзрагчийн Төмөрхуяг нь ялтай байхдаа Н.Эрдэнэбат, Ц.Энхболд, Н.Гомбоцэнд нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө  Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Муу усны түнтгэр” гэх газраас хохирогч Ц.Дивагийн 3 тооны үхрийг хулгайлж 4.500.000 төгрөгийн,

            -давтан үйлдлээр Н.Эрдэнэбаттай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Адгийн цагаан толгой” гэх газраас хохирогч Х.Сээвэнгийн 6 тооны хонийг хулгайлж 600.000 төгрөгийн,

 -мөн шүүгдэгч Л.Мөнхнаран, Н.Эрдэнэбат, Б.Чулуунбаатар нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шаазан Нуур” гэх газраас хохирогч Ш.Эрдэнэбаатарын 3 тооны үхрийг хулгайлж 2.250.000 төгрөгийн,

              -мөн шүүгдэгч Л.Мөнхнаран, Н.Эрдэнэбат нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөөвөр” гэх газраас хохирогч Д.Басарын 4 тооны үхрийг хулгайлж 4.700.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч Д.Мөнхнаран, Н.Эрдэнэбат нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн Матад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өлийн Овоо” гэх газраас хохирогч Э.Ганбатын 4 тооны үхрийг хулгайлж 4.800.000 төгрөгийн,

 -мөн шүүгдэгч Л.Мөнхнаран, Н.Эрдэнэбат, Н.Гомбоцэнд, Б.Ганхуяг, А.Эрдэнэдалай нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Төвгөрийн худаг” гэх газраас хохирогч Ж.Жамъянгончигийн 4 тооны үхрийг хулгайлж 3.700.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч Н.Эрдэнэбат, Н.Гомбоцэнд, Б.Эрдэнэбат, Ц.Баярсайхан нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан  2014 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Баян Булаг” гэх газраас хохирогч Х.Энхбаатарын 6 тооны үхрийг хулгайлж 4.500.000 төгрөгийн, бусдад нийт 25.050.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан

-Шүүгдэгч Д.Нэргүй нь Б.Ууганбаяр, Б.Төмөрхуяг нартай бүлэглэн 2012 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Тарган” гэх газраас хохирогч П.Должинсүрэнгийн 96 тооны буюу олон тооны хонь, ямааг хулгайлж 8.330.000 төгрөгийн,

-давтан үйлдлээр 2012 оны 06 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн 5-24 тоот хашаанаас хохирогч Х.Элбэгжаргалын 2 тооны адууг хулгайлж бусдад 1.500.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч Б.Батхүү, Б.Ууганбаяр, Б.Төмөрхуяг нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Мардай” гэх газрын хойд талаас хохирогч Д.Дашдоржийн 11 тооны буюу олон тооны үхрийг хулгайлж 5.000.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч Б.Хорлоо, Б.Батхүү нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Айраг” гэх газраас хохирогч В.Эрхэмбаярын 2 тооны үхэр, хохирогч Ц.Мөнхдэмбэрэлийн 1 тооны үхрийг хулгайлж нийт 4.700.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч Б.Батхүү, Б.Ууганбаяр нартай бүлэглэн 2013 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Ялалтын 9-24 тоот хашаанаас хохирогч Г.Гантулгын BY 150-9 маркийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй мотоциклыг хулгайлж 1.000.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч Б.Ууганбаяр, Д.Баттулга, Ж.Энхбаатар, Б.Баттуяа, Х.Мөнхзул нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 05 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр “Гуравны Булаг” гэх газраас хохирогч Б.Борхүүгийн 3 тооны үхрийг хулгайлж 5.700.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч Б.Ууганбаяртай бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Хавчаа гэх газраас хохирогч Т.Балжмаагийн 1 тооны үхрийг хулгайлж 800.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч  Б.Хорлоо, Э.Ганбат, Н.Эрдэнэбат нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дэхт гэх газраас хохирогч Д.Туяагийн 6 тооны хонийг хулгайлж 1.050.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч  Б.Ууганбаяр, Д.Дашдорж, Б.Хорлоо нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Тоосго гэх газраас хохирогч Д.Дорждэрэмийн 10 тооны хонийг хулгайлж 2.000.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч Б.Ууганбаяр, Ө.Наранбаяр нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Өлзийт” гэх газраас хохирогч А.Бямбабаатарын 14 тооны хонийг 50-59 ДОР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.450.000 төгрөгийн, бусдад нийт 31.530.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан

-Д.Нэргүй нь уг хэрэгт хувийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд 23 хоног прокурорын хяналтын шатнаас оргон зайлсхийсэн,

-Шүүгдэгч Бат-Очирын Төмөрхуяг нь ялтай байхдаа Б.Ууганбаяр, Д.Нэргүй нартай бүлэглэн 2012 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Тарган” гэх газраас хохирогч П.Должинсүрэнгийн 96 тооны буюу олон тооны хонь, ямааг хулгайлж 8.330.000 төгрөгийн,

-давтан үйлдлээр шүүгдэгч Д.Нэргүй Б.Батхүү, Б.Ууганбаяр нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Мардай” гэх газрын хойд талаас хохирогч Д.Дашдоржийн 11 тооны буюу олон тооны үхрийг хулгайлж 5.000.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч Б.Батхүү, Ч.Хүрэлбаатар нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Өвдөг гэх газраас хохирогч С.Эрдэнэбаярын 4 тооны үхрийг хулгайлж 3.650.000 төгрөгийн, бусдад нийт 16.980.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан

-Шүүгдэгч Б.Батхүү нь Д.Нэргүй, Б.Ууганбаяр, Б.Төмөрхуяг нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Мардай” гэх газрын хойд талаас хохирогч Д.Дашдоржийн 11 тооны буюу олон тооны үхрийг хулгайлж 5.000.000 төгрөгийн,

-давтан үйлдлээр шүүгдэгч Д.Нэргүй, Б.Хорлоо нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Айраг” гэх газраас хохирогч В.Эрхэмбаярын 2 тооны үхэр, хохирогч Ц.Мөнхдэмбэрэлийн 1 тооны үхрийг хулгайлж нийт 4.700.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч Д.Нэргүй, Б.Ууганбаяр нартай бүлэглэн 2013 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Ялалтын 9-24 тоот хашаанаас хохирогч Г.Гантулгын BY 150-9 маркийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй мотоциклыг хулгайлж 1.000.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч Б.Төмөрхуяг, Ч.Хүрэлбаатар нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Өвдөг гэх газраас хохирогч С.Эрдэнэбаярын 4 тооны үхрийг хулгайлж 3.650.000 төгрөгийн, бусдад нийт 14.350.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан

-Шүүгдэгч Б.Ууганбаяр нь Д.Нэргүй, Б.Төмөрхуяг нартай бүлэглэн 2012 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Тарган” гэх газраас хохирогч П.Должинсүрэнгийн 96 тооны буюу олон тооны хонь, ямааг хулгайлж 8.330.000 төгрөгийн,

-давтан үйлдлээр Б.Төмөрхуяг, Д.Нэргүй, Б.Батхүү нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2013 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Мардай” гэх газрын хойд талаас хохирогч Д.Дашдоржийн 11 тооны буюу олон тооны үхрийг хулгайлж 5.000.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч Д.Нэргүй, Б.Батхүү нартай бүлэглэн 2013 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Ялалтын 9-24 тоот хашаанаас хохирогч Г.Гантулгын BY 150-9 маркийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй мотоциклыг хулгайлж 1.000.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч Д.Нэргүй, Д.Баттулга, Ж.Энхбаатар, Б.Баттуяа, Х.Мөнхзул нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 05 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр “Гуравны Булаг” гэх газраас хохирогч Б.Борхүүгийн 3 тооны үхрийг хулгайлж 5.700.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч Д.Нэргүйтэй бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Хавчаа гэх газраас хохирогч Т.Балжмаагийн 1 тооны үхрийг хулгайлж 800.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч Д.Нэргүй, Д.Дашдорж, Б.Хорлоо нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Тоосго гэх газраас хохирогч Д.Дорждэрэмийн 10 тооны хонийг хулгайлж 2.000.000 төгрөгийн,

-мөн шүүгдэгч Д.Нэргүй, Ө.Наранбаяр нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Өлзийт” гэх газраас хохирогч А.Бямбабаатарын 14 тооны хонийг 50-59 ДОР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.450.000 төгрөгийн, бусдад нийт 24.280.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан

-Шүүгдэгч Ц.Баярсайхан нь Н.Гомбоцэнд, Б.Төмөрхуяг, Н.Эрдэнэбат, Б.Эрдэнэбат нартай бүлэглэн 2014 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Баян Булаг” гэх газраас хохирогч Х.Энхбаатарын 6 тооны үхрийг хулгайлж 4.500.000 төгрөгийн,

 -Шүүгдэгч Ө.Наранбаяр нь  Д.Нэргүй, Б.Ууганбаяр нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Өлзийт” гэх газраас хохирогч А.Бямбабаатарын 14 тооны хонийг 50-59 ДОР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.450.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Борхүү, Ү.Оюунчимэг нарын  өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч У.Мөнхбат, Ө.Бямбадорж, Л.Орхон, Л.Лхагва, Д.Эрдэнэ, Н.Жамъянцэрэн, Н.Энхбаатар, М.Баасансүрэн, Д.Дамдинжав, Т.Энхбаатар, Л.Бямбадаваа, Ш.Цацрал, Х.Батболд, Н.Энхболд, Б.Өсөхбаяр, Г.Хүрэлбаатар, Ж.Батчулуун, Ц.Дива, Х.Сээвэн, С.Энхбаатар, Ш.Эрдэнэбаатар, Д.Басар, Э.Ганбат, Ч.Сугар, Ж.Жамъянгончиг, Х.Энхбаатар, Д.Мандах,   Л.Даваадагва, Д.Туяа, П.Должинсүрэн, Х.Элбэгжаргал, Д.Дашдорж, В.Эрхэмбаяр Ц.Мөнхдэмбэрэл, Г.Гантулга, Г.Балжмаа, Д.Дорждэрэм, А.Бямбабаатар, А.Эрдэнэбаяр, гэрч С.Цэцэгмаа, Н.Ганхуяг, Г.Батцэцэг, Д.Гантамир У.Хандмаа, Д.Эрдэнэбат, Б.Батхүү, Л.Ганбат, Ө.Үнэнтайван, Х.Баяртбаатар, Л.Ганбат, Б.Мөнх-Од, Б.Нармандах, Г.Долгормаа, А.Долгор нарын өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол, хураан авах тогтоол, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, туршилт хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Нэргүй нь "…Би хохирогч Должинсүрэнгийн 96 хонийг аваагүй, 22 тооны хонь авсан. … Мөн Дашдоржийн 11 тооны үхрийг аваагүй" гэж, шүүгдэгч Б.Төмөрхуяг нь "…11 үхэр хулгайлаагүй. Би Мөнх-Одын машиныг 2013 оны 5 сарын 01-нд авсан. Мөнх-Од ч энэ талаар гэрчилдэг" гэж, шүүгдэгч Б.Ууганбаяр нь "… 96 хониноос 22 тооны хонийг авсан. Би хотноос нь очиж аваагүй, хөдөө хээр чононд орсон байхад нь авсан. Мөн Дашдоржийн 11 тооны бярууг аваагүй" гэж,  шүүгдэгч Б.Батхүү нь Дашдоржийн 11 үхрийг хулгайлаагүй,  гэрч Х.Баяртбаатар намайг гүтгэж байна гэж тус тус мэдүүлж байна.

-Хохирогч П.Должинсүрэнгийн 96 тооны хонь, ямааг шүүгдэгч Д.Нэргүй, Б.Ууганбаяр, Б.Төмөрхуяг нар нь бүлэглэн хулгайлсан болох нь

-Хэргийн газрын  үзлэг  хийсэн тэмдэглэлд " … Малын  хашаанаас  ертөнцийн зүгээр баруун хойш 2 км орчим газарт нэг морины хөлийн мөр олон тооны хонины хөлийн мөрнүүд цасан дээгүүр илэрч баруун тийш Тарганы тойром орчмын Мардайн замын зүүн талд хонхор тойром бүхий хэсэг газраас эсгий гуталтай нэг хүний хөлийн мөр гарч хонины араас явсан байв" гэж /хх-ийн 9/ тусгагдсан байдал,

 Мөн хохирогч П.Должинсүрэнгийн "... 2012 оны 1 сарын 22-23-нд шилжих шөнө хоттой хониноосоо 5 толгой ямаа, 91 толгой хонь нийт 96 тооны хонь, ямааг алдсан….Би 96 тооны хонь, ямаанаасаа 26 тооны нас гүйцсэн эм хонинуудаа олж авсан болохоор одоо чононд бариулсан 8 тооны хонь, 5 тооны ямаа болон үлдсэн 57 тооны хонь, нийт 70 толгой малаа буруутай этгээдээс нэхэмжилнэ" гэх /хх-ийн 164/,

-Гэрч Н.Ганхуягийн "…Манай гэрийн гадна хоттой хониноос нэг морины мөр баруун тийшээ хонь тууж явсаар Мардайн замын зүүн талд Шар худгийн нуур хүрээд тэндээс эсгий гуталтай 1 хүний мөр гараад баруун тийшээ 300 орчим метрт Мардайн зам хүрээд машинд ачсан байсан"  /хх-ийн 31/, " …Хашааны хаалгыг мяндсан уяагаар тийм ч амархан тайлагдахгүй зангидаж уясан гэж бодож байна. Урьд өмнө тайлагдаж байгаагүй…" /хх-ийн 117/, "...Маргааш өглөө нь … хонио хашаанаас нь гаргаад тоолж үзэхэд 91 тооны хонь, 5 ямаа нийт 96 толгой хонь, ямаа дутсан…" гэх / хх-ийн 166/,

-Гэрч Б.Наранхуягийн "…2012 оны 1 сарын 22-23-нд шилжих шөнө гэрийнхээ гадна хашаанд хонь малаа хотлуулж хоноод өглөө босоход хашаатай хонийг гаргаж таслан туугаад Мардайн зам хүргээд машинд ачсан байсан" гэх /хх-ийн 33/,

-Гэрч Н.Даваадоржийн "…Үзлэг хийхэд хонь, ямааг нь хөөж туугаад Мардайн зам хүрээд машинд ачиж авч явсан бололтой хонь хурааж эргэлдүүлсэн мөр гарсан байсан" гэх /хх-ийн 413/,

-Гэрч Я.Ганзоригийн "…Хэсгийн төлөөлөгч үзлэг хийгээд мөрийг нь дагахад хонинуудыг морьтой болон явган нийт 2 хүн туугаад баруун хойш 5-6 км орчим яваад Мардайн замын дэргэд очоод ээрч эргүүлдэж байгаад барьж машинд авч явсан бололтой мөр гарсан байсан" гэх /хх-ийн 414/, “... Тэр хавьд чононд  бариулсан хонь бид нарыг очиход харагдаагүй. ...Өвөл хонь  тасарна гэж байхгүй, харин намар өвс ихтэй байхад тасрах тохиолдол байдаг...” гэх /25-р хавтас 17/ мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч Д.Дашдоржийн 11 тооны үхрийг шүүгдэгч Д.Нэргүй, Б.Ууганбаяр Б.Батхүү, Б.Төмөрхуяг нар нь бүлэглэж тээврийн хэрэгсэл хэрэглэн хулгайлсан болох нь

- Хохирогч Д.Дашдоржийн мөрдөн байцаалтад өгсөн: "…2013 оны 05 сарын 04-ний өглөө үхрээ гэрээсээ 10 орчим км-т Мардайн төвөөс хойш 10 км-т байхад нь татаж бүртгэхэд 11 тооны үхэр дутуу байсан. …аймгийн төвөөс хойш Мардай чиглэлийн замын хажууд манай алга болсон бярууны нэг болох зүүн чих огтор имтэй улаан халзан зүсмийн охин бяруу мөн байсан…" гэх /4-р хавтас 818-820/ мэдүүлэг,

-Гэрч Х.Баяртбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: "2013 оны 5 сарын 04-ний өглөө …би саяхан нэг бяруу алдчихаад байна та нар ачиж яваад байгаа юм бишүү ачаан дээр чинь юу байгааг харья гээд тэвшний бүтээлгийг сөхөөд харахад арав орчим тооны бяруу аччихсан явж байсан. …Машин нь улаан цэнхэр алаг хятадын мяндсан бүтээлгээр бүтээсэн 42-58 УНЗ улсын дугаартай, цагаан өнгийн Портер маркийн машин байсан. Мотоциклын бензин банкин дээр морины толгойн дүрстэй 27-37 дугаартай цэнхэр өнгийн хятад мотоцикл байсан. Машин дотор явж байсан хүний нэг нь миний өмнө таних Батхүү гэх залуу байсан. … Үхэрнүүд нь дандаа бага насны бяруунууд байсан. …" гэх /4-р хавтас 821/ мэдүүлэг,

-Гэрч Д.Сэржмядагийн "…2013 оны 5 сарын 14-ний өдрийн өглөө 07-08 цагийн орчим …манай үхэр бэлчиж байсан газарт цагаан өнгийн Портер машин, хажуу талд нь цэнхэр өнгийн мотоциклтой хүмүүс манай үхрүүдийг эргэлдүүлээд байж байснаа намайг хараад машин, мотоциклдоо суугаад шууд урагшаа зугтаагаад явчихаар нь … Баяртбаатарт хэлсэн. …4 хүн байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Баяртбаатар над руу утасдаж яриад машин мотоциклын дугаарыг хэлэхэд нь би бичиж авсан юм. Тэгэхэд надад 42-58 УНЗ дугаартай машин, 27-37 дугаарын мотоцикл байна гэж хэлсэн" гэх /4-р хавтас 822/ мэдүүлэг,

-Гэрч Л.Ганбатын "…2013 оны 5 сарын эхээр өглөө 05-06 цагийн орчим Хивсний хорооллын Саяг дэлгүүрийн урд халтуур хийх гээд зогсож байхад …Нэргүй ирээд би баруун тийшээ танк руу гэр рүүгээ явах унаа хэрэг болоод байна, мотоциклоо өгчих гээд гуйгаад авч яваад үдийн хойно ганцаараа авчирч өгсөн" гэх /4-р хавтас 824/ мэдүүлэг,

-Гэрч Б.Мөнх-Одын "…2013 оны 5 сарын эхээр байсан шиг санаж байна. Нэг өдөр миний машин халаад унтрахаараа асахгүй доголдоод байхаар нь …Төмөрхуягт машинаа өгөөд хашаандаа аваачаад тавьчих гэж хэлээд өгч явуулж байсан. Түүнээс өөр ямар нэгэн хүнд машинаа өгөөгүй. …машинаа өгч явуулаад маргааш орой нь хашаанд нь очиж машинаа авсан" гэх /4-р хавтас 825/ мэдүүлэг,

-Гэрч Г.Мартын "...2013 оны 5 сарын 4-ний өдөр Төмөрхуяг хаана байсныг санахгүй байна" гэх /4-р хавтас 827/ мэдүүлэг,

 -Таньж олуулах ажиллагаа хийхэд гэрч Х.Баяртбаатар нь шүүгдэгч Д.Нэргүйг "Энэ хүн цэнхэр өнгийн мотоциклын жолоочийн ард талд сундалдаж явсан хүн мөн байна" гэж, шүүгдэгч Б.Ууганбаярыг "2013 оны 5 сарын 4-ний өглөө цэнхэр өнгийн 27-37 дугаарын мотоциклыг жолоодож явсан хүн нь мөн байна. Би энэ хүнийг гадаад төрх байдал, нүүрний хэлбэр, царайгаар нь таньж байна" гэж, шүүгдэгч Б.Төмөрхуягийг "42-58 УНЗ улсын дугаартай, цагаан өнгийн портер машиныг жолоодож явсан хүн мөн байна. Би энэ хүнийг гадаад төрх байдлаар нь таньж байна" гэж, шүүгдэгч Б.Батхүүг зааж "42-58 УНЗ улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн машинд жолоочийн хажууд сууж явсан. Тэгээд ч би Б.Батхүүг өмнө манайхтай ойр айлд мал маллаж байхаас нь таньж мэдэх болохоор одоо хараад ч шууд таньж байна" гэснийг тэмдэглэсэн тэмдэглэлүүд /4 дүгээр хавтас 841-851/

-2016 оны 3 сарын 05-ны өдрийн туршилт хийсэн “... Хюндэй портер маркийн цэнхэр өнгийн 43-02 УНХ улсын дугаартай машинд...11 бярууг авто машины тээшинд ачиж тэвшний арын хаалгыг хаахад чөлөөтэй багтаж байлаа ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /31-р хавтас 37-38/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрчүүдийг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144 дүгээр зүйлд заасны дагуу байцаасан, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон бусад тэмдэглэлийг үйлдэхдээ мөн хуулийн 127, 130 дугаар зүйлд заасны дагуу үйлдсэн байх тул хууль ёсны шаардлага хангасан, хэрэгт хамаарал бүхий эргэлзээгүй эх сурвалж нь тогтоогдсон үнэн зөв баримтууд гэж үзлээ.  

Мөн шүүгдэгч Ө.Наранбаяр, Д.Нэргүй, Б.Ууганбаяр нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Бямбабаатарын 14 хонийг хулгайлахад Шинээ, Батцэнгэл нар оролцсон тул тэдэнд холбогдох хэргийг  нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, тэдгээр хүмүүсийг шалгаж өгнө үү гэж мэдүүлэг, тайлбар гаргаж байгаа боловч мөрдөн байцаалтын шатанд Шинээ, Батцэнгэл нарыг шалгасан ямар нэгэн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байх бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасан тул шүүгдэгч нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Иймд хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд шүүгдэгч Д.Нэргүй, Б.Төмөрхуяг, Б.Батхүү, Б.Ууганбаяр Ө.Наранбаяр болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Иөншөөбүү овогт Оюуны Дугарсүрэн, Еншөөбү овогт Цэвээний Лхагвасүрэн, Боржигон овогт Нацагдоржийн Эрдэнэбат нарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр, бүлэглэж, машин механизм хэрэглэж олон тооны мал хулгайлж, их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Агсахал овогт Банзрагчийн Төмөрхуяг, Боржигон овогт Бүтэдваанийн Ууганбаяр нарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж, машин механизм хэрэглэж олон тооны мал хулгайлж, их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Зуунцээж овогт Дугардоржийн Нэргүйг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж, машин механизм хэрэглэж олон тооны мал хулгайлж, их хэмжээний хохирол учруулсан, мөн прокурорын хяналтаас зориуд зайлсхийсэн, шүүгдэгч Боржигон овогт Бат-Очирын Төмөрхуяг, Бодонгууд овогт Бадамжунайн Батхүү нарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр бүлэглэж, машин механизм хэрэглэж, олон тооны мал хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Боржигин овогт Цэрэнжавын Баярсайхан, шүүгдэгч Мянган овогт Өлзийбаярын Наранбаяр нарыг  бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм хэрэглэж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэмжээ зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Дугарсүрэн, Ц.Лхагвасүрэн, Н.Эрдэнэбат, Банзрагчийн Төмөрхуяг,  Б.Батхүү, Ц.Баярсайхан нар нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан хугацаа буюу 2015 оны 7 сарын 02-ны өдрөөс өмнө гэмт хэрэг үйлдсэн байх тул "Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай" Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар ялтан Д.Нэргүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн, шүүгдэгч Ц.Баярсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн, шүүгдэгч Б.Батхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас тус тус өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч О.Дугарсүрэн, Ц,Лхагвасүрэн, Н.Эрдэнэбат нарт тус бүрт оногдуулсан 8 жилийн, шүүгдэгч  Б.Ууганбаяр, Банзрагчийн Төмөрхуяг нарт оногдуулсан 7 жилийн хорих ялаас 2 жилийг  тус тус хасаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Бат-Очирын Төмөрхуягт Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 11 сарын 11-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байх бөгөөд энэ хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг дахин үйлдсэн байх тул түүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар хамруулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч О.Дугарсүрэн, Ц.Лхагвасүрэн, Н.Эрдэнэбат, Банзрагчийн Төмөрхуяг нар нь ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн боловч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-д “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд   хамааруулна” гэж заасныг үндэслэн дээрх нэр бүхий шүүгдэгч нарт оногдуулсан тус бүрийн хорих ялаас 2 жилийг хасах нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, илүү ашигтай үндэслэл гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ц.Баярсайхан нь 1984 оны 4 сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн 3-т зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж 1986 оны 8 сарын 11-ний өдөр суллагдсан, шүүгдэгч Ө.Наранбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан байх бөгөөд тэдний ялтай байдал нь дууссан байх тул  анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Баярсайхан, Ө.Наранбаяр, Б.Батхүү, Б.Ууганбаяр нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ө.Наранбаяр нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн  /өөрт оногдох хэсгээ нөхөн төлсөн/ зэрэг нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгч О.Дугарсүрэн, Ц.Лхагвасүрэн, Н.Эрдэнэбат, Банзрагчийн Төмөрхуяг, Д.Нэргүй нар нь ялтай байхдаа, шүүгдэгч Б.Төмөрхуяг нь тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг дахин үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Харин шүүгдэгч Ө.Наранбаярын дээрх хөнгөрүүлэх болон түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Хохирогч П.Должинсүрэн нь хулгайн гэмт хэргийн улмаас 5 толгой ямаа, 91 толгой хонь нийт 96 тооны хонь, ямаа алдсан бөгөөд үүнээс бүдүүн нас гүйцсэн 26 тооны эм хонийг олж авч /2080000 төгрөгийн үнэ бүхий/ үлдэх 70 толгой хонь, ямааг олж авч чадаагүй байх тул түүний үнэ 6250000 төгрөгийг шүүгдэгч Д.Нэргүй, Б.Ууганбаяр Б.Төмөрхуяг /нэг хүнд 2.083.333/ нараар, хохирогч Х.Элбэгжаргал нь 1500000 төгрөгийн хохирлоос /2 морины/ 1100000 төгрөгийг авсан, үлдэх 400000 төгрөгийг шүүгдэгч Д.Нэргүйгээр, хохирогч В.Эрхэмбаяр нь 3000000 төгрөгийн хохирлоос 1600000 төгрөгийг авсан, үлдэх 1400000 төгрөгийг  шүүгдэгч Б.Батхүү, Д.Нэргүй  /нэг хүнд 466666/ нараар, хохирогч Ц.Мөнхдэмбэрэл нь 1700000 төгрөгийн хохирлоос 500000 төгрөгийг авсан, үлдэх 1200000 төгрөгийг шүүгдэгч Д.Нэргүй, Б.Батхүү /нэг хүнд 400000/ нараар, хохирогч Ш.Цацрал нь 1500000 төгрөгийн хохирлоос 800000 төгрөгийг авсан, үлдэх 700000 төгрөгийг шүүгдэгч О.Дугарсүрэн, Ц.Лхагвасүрэн /нэг хүнд 175000/ нараар, хохирогч Л.Бямбадаваа нь 900000 төгрөгийн хохирлоос 400000 төгрөгийг авсан, үлдэх 500000 төгрөгийг О.Дугарсүрэн, Ц.Лхагвасүрэн /нэг хүнд 125000/ нараар, хохирогч Э.Ганбат нь 4800000 төгрөгийн хохирлоос Банзрагчийн Төмөрхуягаас 2000000 төгрөг авсан, үлдэх 2800000 төгрөгийг Н.Эрдэнэбатаар /нэг хүнд 1400000/, хохирогч Х.Энхбаатар нь 4500000 төгрөгийн хохирлоос 2200000 төгрөгийн хохирлыг авсан, үлдэх 2300000 төгрөгийг шүүгдэгч Н.Эрдэнэбат, Ц.Баярсайхан, Банзрагчийн Төмөрхуяг /нэг хүнд 460000/ нараар, хохирогч А.Эрдэнэбаяр нь 3650000 төгрөгийн хохирлоос Бат-Очирын Төмөрхуягаас  492000 төгрөг авсан гэж байх тул түүнд оногдох хэсгээс дээрх мөнгийг хасч үлдэх 724666 төгрөгий Бат-Очирын Төмөрхуягаас, шүүгдэгч Батхүүгээс 1216666 /нэг хүнд 1216666 / төгрөгийг тус тус гаргуулах нь зүйтэй байна.

Хохирогч Л.Орхон нь 5300000 төгрөгийн хохирлоос шүүгдэгч Ц.Лхагвасүрэнгээс нэг бяруу, 300000 төгрөг авсан гэж байгаа боловч нэг бярууг хэдэн төгрөгөөр үнэлж хохирол төлбөртөө тооцож авсан болох нь тодорхойгүй, мөн  хохирогч Д.Дамдинжавт 1 үхэр буюу 400000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Дугарсүрэн нь хохирогч Д.Дамдинжавт 100000 төгрөг өгсөн гэж, мөн хэрэгт авагдсан хохирлын тооцоо гэсэн хүснэгт дээр 1 бяруу, 1 хониор бүрэн төлж барагдуулсан гэж бичигдсэн боловч шүүгдэгч нарын хэнээс нь 1 хонь, 1 бяруу авсан болох нь мэдэгдэхгүйгээс гадна хохирогч Д.Дамдинжав нь мөрдөн байцаалтын шатанд хохирлоо нэхэмжилнэ гэж мэдүүлсэн байгаагаас үзэхэд хохирогч Л.Орхон, хохирогч Д.Дамдинжав нарт учирсан хохирлыг бодитойгоор нөхөн төлүүлэхэд эргэлзээтэй байх тул хохирогч Л.Орхон нь өөрт учирсан 5300000 төгрөгийн хохирлоо шүүгдэгч О.Дугарсүрэн, Ц.Лхагвасүрэн /Х.Төрбат, Д.Соронзонболд, Б.Оюунбат/ нараас,  хохирогч Д.Дамдинжав нь өөрт учирсан 400000 төгрөгийн хохирлоо шүүгдэгч О.Дугарсүрэн, Ц.Лхагвасүрэн /Х.Төрбат, Н.Амарбат/ нараас иргэний журмаар тус тус нэхэмжлэх нь зүйтэй байна.

Шүүх хохирогч нарын эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч нарт хувааж дараах байдлаар төлүүлэхээр шийдвэрлэв.

Үүнд: шүүгдэгч О.Дугарсүрэнгээс нийт 5.575.000 төгрөгийг гаргуулж. 650000 төгрөгийг хохирогч Ү.Оюунчимэгт, 130000 төгрөгийг хохирогч У.Мөнхбатад, 1500000 төгрөгийг хохирогч Л.Лхагвад, 400000 төгрөгийг хохирогч Д.Эрдэнэд, 1220000 төгрөгийг хохирогч Н.Жамьянцэрэнд, 450000 төгрөгийг хохирогч Н.Энхбаатарт, 525000 төгрөгийг хохирогч Н.Баасансүрэнд, 400000 төгрөгийг хохирогч Т.Энхбаатарт,125000 төгрөгийг хохирогч Л.Бямбадаваад, 175000 төгрөгийг хохирогч Ш.Цацралд, -шүүгдэгч Ц.Лхагвасүрэнгээс нийт 5.295.000 төгрөгийг гаргуулж, 1525000 төгрөгийг хохирогч Х.Батболдод, 130000 төгрөгийг хохирогч У.Мөнхбатад, 650000 төгрөгийг хохирогч Ү.Оюунчимэгт, 315000 төгрөгийг хохирогч Н.Энхболдод, 400000 төгрөгийг хохирогч Д.Эрдэнэд, 600000 төгрөгийг хохирогч Г.Хүрэлбаатарт, 450000 төгрөгийг хохирогч Н.Энхбаатарт, 525000 төгрөгийг хохирогч Н.Баасансүрэнд, 400000 төгрөгийг хохирогч Т.Энхбаатарт,125000 төгрөгийг хохирогч Л.Бямбадаваад, 175000 төгрөгийг хохирогч Ш.Цацралд, -шүүгдэгч Н.Эрдэнэбатаас нийт 7.840.165 төгрөгийг гаргуулж,  1125000 төгрөгийг хохирогч Ц.Дивад, 42666 /үхрийн ширний үнэ/ төгрөгийг хохирогч С.Энхбаатарт, 562500 төгрөгийг хохирогч Ш.Эрдэнэбаатарт, 1.566.667 төгрөгийг хохирогч Д.Басарт, 1400000 төгрөгийг хохирогч Э.Ганбатад, 616666 төгрөгийг хохирогч Ж.Жамьянгончигт, 460000 төгрөгийг хохирогч Х.Энхбаатарт, 1.066.666 төгрөгийг хохирогч Д.Мандахад, 737500 төгрөгийг хохирогч Л.Даваадагвад, 262500 төгрөгийг хохирогч Д.Туяад, -шүүгдэгч Банзрагчийн Төмөрхуягаас нийт 4.330.833 төгрөгийг гаргуулж, 1125000 төгрөгийг хохирогч Ц.Дивад, 562500 төгрөгийг хохирогч Ш.Эрдэнэбаатарт, 1.566.667 төгрөгийг хохирогч Д.Басарт, 616666 төгрөгийг хохирогч Ж.Жамьянгончигт, 460000 төгрөгийг хохирогч Х.Энхбаатарт, -шүүгдэгч Д.Нэргүйгээс нийт 7.195.832 төгрөг гаргуулж, 2083333 төгрөгийг хохирогч П.Должинсүрэнд, 400000 төгрөгийг хохирогч Х.Элбэгжаргалд, 1250000 төгрөгийг хохирогч Д.Дашдоржид, 466666 төгрөгийг хохирогч В.Эрхэмбаярт, 400000 төгрөгийг хохирогч Ц.Мөнхдэмбэрэлд, 950000 төгрөгийг хохирогч Б.Борхүүд, 400000 төгрөгийг хохирогч Т.Балжмаад, 262500 төгрөгийг хохирогч Д.Туяад, 500000 төгрөгийг хохирогч Д.Дорждэрэмд, 483333 төгрөгийг хохирогч А.Бямбабаатарт, -шүүгдэгч Б.Ууганбаяраас нийт 5.666.666 төгрөгийг гаргуулж, 2083333 төгрөгийг хохирогч П.Должинсүрэнд, 1250000 төгрөгийг хохирогч Д.Дашдоржид, 950000 төгрөгийг хохирогч Б.Борхүүд, 400000 төгрөгийг хохирогч Т.Балжмаад, 500000 төгрөгийг хохирогч Д.Дорждэрэмд, 483333 төгрөгийг хохирогч А.Бямбабаатарт, -шүүгдэгч Бат-Очирын Төмөрхуягаас нийт 4.057.999 төгрөгийг гаргуулж, 2083333 төгрөгийг хохирогч П.Должинсүрэнд, 1250000 төгрөгийг хохирогч Д.Дашдоржид, 724666 төгрөгийг хохирогч А.Эрдэнэбаярт, -шүүгдэгч Б.Батхүүгээс нийт 3333332 төгрөгийг гаргуулж, 1250000 төгрөгийг хохирогч Д.Дашдоржид, 466666 төгрөгийг хохирогч В.Эрхэмбаярт, 400000 төгрөгийг хохирогч Ц.Мөнхдэмбэрэлд, 1.216.666 төгрөгийг хохирогч А.Эрдэнэбаярт, -шүүгдэгч Ц.Баярсайханаас нийт 460000 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Энхбаатарт тус тус олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нартай бүлэглэж хулгай хийсэн /яллах дүгнэлтэд бичигдсэн/ бусад нэр бүхий яллагдагч нар нь мөрдөн байцаалтын шатанд хулгайн гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлтээ бичгээр гаргасныг үндэслэж прокурорын шатанд "Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай" Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хохирогч нар нь үлдэх хохирлын мөнгийг тэднээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй юм.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3  дахь хэсэгт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхээр заасан тул шүүгдэгч Оюуны Дугарсүрэнгийн хувьд ногдох 25000 төгрөгийн үнэ бүхий 4 хөлтэй хуучин модон ширээг, шүүгдэгч Цэвээний Лхагвасүрэнгийн хувьд ногдох хоолны модон ширээг, шүүгдэгч Нацагдоржийн Эрдэнэбатын хувьд ногдох БНХАУ-д үйлдвэрлэсэн 14 инчийн зурагтыг,  шүүгдэгч Банзрагчийн Төмөрхуягийн хувьд ногдох 20000 төгрөгийн үнэ бүхий төмөр хөлтэй модон тавцантай ширээг, шүүгдэгч Дугардоржийн Нэргүйн хувьд ногдох 45000 төгрөгийн үнэ бүхий шар эрээн модон авдрыг, шүүгдэгч Бүтэдваанийн Ууганбаярын хувьд ногдох 45000 төгрөгийн үнэ бүхий модон авдрыг тус тус хурааж төрийн өмчлөлд шилжүүлбэл зохино. Харин шүүгдэгч Бат-Очирын Төмөрхуяг, Б.Батхүү, Ц,Баярсайхан, Ө.Наранбаяр нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураахаар заасан бөгөөд тул  уг тээврийн хэрэгсэл нь гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан эсэхийг тогтоосон байхыг шаардана.

Хэрэгт шүүгдэгч Банзрагчийн Төмөрхуяг, Н.Эрдэнэбат нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн “Эксел” маркийн 40-46 ДОА улсын дугаартай машиныг /хх-ийн 12-р хавтас 213/, шүүгдэгч Ц.Лхагвасүрэн, О.Дугарсүрэн, Х.Төрбат, Г.Түвшинжаргал,  Д.Соронзонболд, Н.Амарбат, С.Болдсайхан нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн "Хүлэг" маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклыг /17-р хавтас 14/, шүүгдэгч Ц.Баярсайхан, Б.Эрдэнэбат, Банзрагчийн Төмөрхуяг, Н.Эрдэнэбат, Н.Гомбоцэнд нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн ”Приус-11” маркийн 33-89 ДОР улсын дугаартай автомашиныг /31-р хавтас 47/ хурааж болон битүүмжлэн ирүүлсэн ба эдгээр тээврийн хэрэгслүүд нь шүүгдэгч Банзрагчийн Төмөрхуяг, Ц.Лхагвасүрэн, Ц.Баярсайхан нарын өмчлөлийнх болох нь тогтоогдож байх тул хуульд зааснаар хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.

 Харин хэрэгт битүүмжлэгдэж ирүүлсэн бусад тээврийн хэрэгслүүд тухайлбал, Истана маркийн 15-26 УБЕ дугаартай /16-р хавтас 216/, Истана маркийн 51-26 ДОР улсын дугаартай /16-р хавтас 211/, “Тоёото Клугер” маркийн 54-90 УНА дугаартай /16-р хавтас 234/, “Ниссан сани” маркийн 21-23 ДОР улсын дугаартай /4-р хавтас 740/, “Бүргэд” маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикл /17-р хавтас 45/, “Портер” маркийн 50-59 ДОР улсын дугаартай автомашин /31-р хавтас 100/, зэрэг нь бусдын өмчлөлийнх болох нь тогтоогдож байх тул хурааж улсын орлого болгох үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд дээрх тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Э. Мөнхцэнгэлийн  "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2015 оны 02 сарын 10-ны өдрийн, цагдаагийн хошууч М.Батмөнхийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2016 оны 02 сарын 25-ны өдрийн тогтоолуудыг хэвээр үлдээж,

Цагдаагийн хошууч Б.Егорын "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2014 оны 4 сарын 03, 2014 оны 7 сарын 24, 2014 оны 7 сарын 23-ны өдрийн, цагдаагийн дэд хурандаа Г.Наранбаатарын "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2013 оны 6 сарын 24-ний өдрийн, цагдаагийн ахмад Б.Буяннэмэхийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2015 оны 01 сарын 27-ны өдрийн, цагдаагийн хошууч Н.Ууганбаярын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2016 оны 02 сарын 22-ны өдрийн тогтоолуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар тус тус хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Эрдэнэбат, Ч.Батцэнгэл, Т.Чимгээ, Д.Мөнхбат, Л.Уламбаяр, Т.Хүрэлбаатар нарт буцаан олгохоор шийдвэрлэв.

 Шүүгдэгч О.Дугарсүрэн, Ц.Лхагвасүрэн, Н.Эрдэнэбат, Банзрагчийн Төмөрхуяг, Д.Нэргүй, Б.Төмөрхуяг, Б.Батхүү, Б.Ууганбаяр, Ц.Баярсайхан, Д.Нэргүй нар нь бусдад учруулсан гэм хорын хохирлоо төлөөгүй тул шүүгдэгч О.Дугарсүрэнгийн эзэмшлээс Sony маркийн 14 инчийн зурагт, 4 хөлтэй мебель модон ширээ зэрэг эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2016 оны 8 сарын 21-ний өдрийн /33-р хавтас 183/, шүүгдэгч Ц.Лхагвасүрэнгийн эзэмшлээс Хэрлэн сумын 4-р баг Хан-Уулын 3-12 тоотод байрлах 3-4 м харьцаа бүхий өвөл зуны пин, төмөр цагаан ор, хоолны модон ширээ, SHARP маркийн 14 инчийн зурагт, БНХАУ-д үйлдвэрлэсэн “Хүлэг” маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоцикл зэрэг эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2014 оны 4 сарын 10, 2014 оны 8 сарын 02, 2015 оны 2 сарын 10-ны өдрийн /31-р хавтас 57, 61, 17-р хавтас 14/, шүүгдэгч Н.Эрдэнэбатын эзэмшлээс 14 инчийн “Самсунг” маркийн БНХАУ-д үйлдвэрлэсэн зурагт битүүмжилсэн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2014 оны 2 сарын 28-ны өдрийн /17-р хавтас 77/, шүүгдэгч Банзрагчийн Төмөрхуягийн эзэмшлээс 4 ханатай эсгий гэр, модон ор, угаалгын машин, гэрийн мөлхөө тавилга, зурагт, хөргөгч, хувцасны шургуулга, төмөр хөлтэй модон тавцантай ширээ зэрэг эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  2014 оны 2 сарын 28, 2015 оны 1 сарын 27-ны өдрийн /17-р хавтас 86, 92/,  шүүгдэгч  Д.Нэргүйн эзэмшлээс эвхдэг модон ор /1 ширхэг/, шар эрээн модон авдар  /1 ширхэг/, шар эрээн модон шүүгээ /1 ширхэг/, 4 ханатай эсгий гэр  зэрэг  эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2012 оны 3 сарын 20-ны өдрийн /хх-ийн 20/, шүүгдэгч  Б.Ууганбаярын эзэмшлээс 4 ханатай эсгий гэр, 200-гийн төмөр ор, цэрэг төмөр ор, жижиг эрээн авдар, модон шүүгээ, 15 ямаа, 3 адуу, тугалтай үнээ зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2012 оны 6 сарын 21, 2012 оны  6 сарын 27-ны өдрийн /1-р хавтас 121,123/, шүүгдэгч Бат-Очирын Төмөрхуягийн эзэмшлээс төмөр ор 2 ширхэг, модон авдар 1 ширхэг, “Jinlipu” нэртэй 17 инчийн өнгөт зурагт 1 ширхэг, 4 ханатай эсгий гэр 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2012 оны 3 сарын 19-ний өдрийн /1-р хавтас 18/, шүүгдэгч  Б.Батхүүгийн эзэмшлээс “Тоёото королла” маркийн 23-92 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 4 ханатай эсгий гэр, Самсунг маркийн 21 инчийн зурагт, төмөр ор зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2014 оны 9 сарын 17-ны өдрийн /6-р хавтас 37, 26-р хавтас 193/, шүүгдэгч Ц.Баярсайханы эзэмшлээс ”Приус-11” маркийн 33-89 ДОР улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 2 сарын 25-ны өдрийн /31-р хавтас 47/ тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Наранбаяр нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс 5 ханатай эсгий гэрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2016 оны 3 сарын  02-ны өдрийн /31-р хавтас 103/ тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн уурганы хуйв 1 ширхэг уурга 1 ширхэг, төмөр иштэй сүх 1 ширхэг, модон иштэй сүх 1 ширхэг,  хар иштэй хутга 5 ширхэг, цэнхэр иштэй хутга 3 ширхэг, эвхдэг хутга 1 ширхэг, хуванцар сав 1 ширхэг, үзэгний хуванцар толгой харандаа үзүүрлэгчтэй, ишгүй шүүр 1 ширхэг, арзгар ултай гутал 1 ширхэг, улаан цэнхэр, улаан алаг хучлага, олс 2 ширхэг, ногоон, хөх өнгийн уяа, морины чөдөр 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзэв.

 Харин баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Нэргүй, Банзрагчийн Төмөрхуяг, Б.Ууганбаяр, Н.Эрдэнэбат, Бат-Очирын Төмөрхуяг, Ц.Лхагвасүрэн, О.Дугарсүрэн нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар зэргийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд нэн даруй хүргүүлж,

шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эксел маркийн 40-36 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн АЯ:0065148 дугаартай, 42-58 УНЗ улсын дугаартай АЯ:00179556 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ, 34-34 ДОА улсын дугаартай 00590399 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт, 50-59 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, "Портер" маркийн 42-58 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн албан татвар төлөгчийн гэрчилгээ зэргийг эзэмшигч Б.Хатанбаатар, Д.Бат-Эрдэнэ, Б. Хүрлээ, Ч.Энхтүвшин нарт буцаан олгож, туршилт хийсэн тухай CD бичлэг, шүүгдэгч Ц.Баярсайхан, Ө.Наранбаяр, Б.Батхүү нарын иргэний үнэмлэхийн хуулбарыг тус тус хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Дугарсүрэнгийн 2014 оны 1 сарын 24-ний өдрөөс 5 сарын 22-ны өдрийг хүртэл, 2014 оны 12 сарын 15-ны өдрөөс 2015 оны 1 сарын 13-ны өдрийг хүртэл, 2017 оны 3 сарын 21-ний өдрөөс 4 сарын 4-ний өдрийг хүртэл, шүүгдэгч Ц.Лхагвасүрэнгийн  2014 оны 04 сарын 09-ний өдрөөс 6 сарын 10-ны өдрийг хүртэл, 2017 оны 3 сарын 21-ний өдрөөс 4 сарын 04-ний өдрийг хүртэл, шүүгдэгч Н.Эрдэнэбатын 2014 оны 1 сарын 15-ны өдрөөс 1 сарын 29-ний өдрийг хүртэл, 2014 оны 4 сарын 20-ны өдрөөс 6 сарын 19-ний өдрийг хүртэл, 2015 оны 3 сарын 6-ны өдрөөс 5 сарын 26-ны өдрийг хүртэл, 2017 оны 3 сарын 21-ний өдрөөс 4 сарын 04-ний өдрийг хүртэл, шүүгдэгч Банзрагчийн Төмөрхуягийн 2014 оны 4 сарын 20-ны өдрөөс 6 сарын 19-ний өдрийг хүртэл, 2017 оны 3 сарын 21-ний өдрөөс 4 сарын 04-ний өдрийг хүртэл, шүүгдэгч Д.Нэргүйн 2012 оны 9 сарын 06-ны өдрөөс 2013 оны 01 сарын 04-ний  өдрийг хүртэл, 2014 оны 6 сарын 10-ны өдрөөс 9 сарын 19-ний өдрийг хүртэл, 2015 оны 4 сарын 03-ны өдрөөс 6 сарын 08-ны өдрийг хүртэл, 2017 оны 3 сарын 21-ний өдрөөс 4 сарын 04-ний өдрийг хүртэл, шүүгдэгч Б.Ууганбаярын 2013 оны 6 сарын 07-ны өдрөөс 10-ны өдрийг хүртэл, 2014 оны 6 сарын 10-ны өдрөөс 8 сарын 21-ний өдрийг хүртэл,  2015 оны 4 сарын 03-ны өдрөөс 6 сарын 08-ны өдрийг хүртэл, 2017 оны 3 сарын 21-ний өдрөөс 4 сарын 04-ний өдрийг хүртэл, шүүгдэгч Бат-Очирын Төмөрхуягийн 2013 оны 11 сарын 10-ны өдрөөс 24-ний өдрийг хүртэл, 2014 оны 6 сарын 10-ны өдрөөс 8 сарын 21-ний өдрийг хүртэл, 2015 оны 4 сарын 03-ны өдрөөс 6 сарын 08-ны өдрийг хүртэл, 2017 оны 3 сарын 21-ний өдрөөс 4 сарын 04-ний өдрийг хүртэл, шүүгдэгч Б.Батхүүгийн 2014 оны 6 сарын 10-ны өдрөөс 8 сарын 21-ний өдрийг хүртэл, 2015 оны 4 сарын 03-ны өдрөөс 6 сарын 08-ны өдрийг хүртэл,  шүүгдэгч Ц.Баярсайханы 2017 оны 3 сарын 21-ний өдрөөс 4 сарын 04-ний өдрийг хүртэл, шүүгдэгч Ө.Наранбаярын  2017 оны 3 сарын 21-ний өдрөөс 4 сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон хоногуудыг тус тусын ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцвол зохино.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Иөншөөбүү овогт Оюуны Дугарсүрэн, шүүгдэгч Еншөөбү овогт Цэвээний Лхагвасүрэн, шүүгдэгч Боржигон овогт Нацагдоржийн Эрдэнэбат нарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр, бүлэглэж, машин механизм хэрэглэж олон тооны мал хулгайлж, их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Агсахал овогт Банзрагчийн Төмөрхуяг, шүүгдэгч Боржигон овогт Бүтэдваанийн Ууганбаяр нарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж, машин механизм хэрэглэж олон тооны мал хулгайлж, их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Зуунцээж овогт Дугардоржийн Нэргүйг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж, машин механизм хэрэглэж олон тооны мал хулгайлж, их хэмжээний хохирол учруулсан, мөн прокурорын хяналтаас зориуд зайлсхийсэн, шүүгдэгч Боржигон овогт Бат-Очирын Төмөрхуяг, шүүгдэгч Бодонгууд овогт Бадамжунайн Батхүү нарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр бүлэглэж, машин механизм хэрэглэж, олон тооны мал хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Боржигин овогт Цэрэнжавын Баярсайхан, шүүгдэгч Мянган овогт Өлзийбаярын Наранбаяр нарыг  бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм хэрэглэж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгүйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Оюуны Дугарсүрэнгийн хувьд ногдох 25000 төгрөгийн үнэ бүхий 4 хөлтэй хуучин модон ширээг хураан төрийн өмчлөлд шилжүүлж,  8 жилийн хорих ялаар, шүүгдэгч Цэвээний Лхагвасүрэнгийн хувьд ногдох хоолны модон ширээг хураан төрийн өмчлөлд шилжүүлж, 8 жилийн хорих ялаар, шүүгдэгч Нацагдоржийн Эрдэнэбатын хувьд ногдох БНХАУ-д үйлдвэрлэсэн 14 инчийн зурагтыг хураан төрийн өмчлөлд шилжүүлж, 8 жилийн хорих ялаар, шүүгдэгч Банзрагчийн Төмөрхуягийн хувьд ногдох 20000 төгрөгийн үнэ бүхий төмөр хөлтэй модон тавцантай ширээг хураан төрийн өмчлөлд шилжүүлж, 7 жилийн хорих ялаар, шүүгдэгч Дугардоржийн Нэргүйн хувьд ногдох 45000 төгрөгийн үнэ бүхий шар эрээн модон авдрыг хураан төрийн өмчлөлд шилжүүлж, 8 жилийн хорих ялаар мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар; шүүгдэгч Бүтэдваанийн Ууганбаярын хувьд ногдох 45000 төгрөгийн үнэ бүхий модон авдрыг хураан төрийн өмчлөлд шилжүүлж, 7 жилийн  хорих ялаар;

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч Бадамжунайн Батхүүг 3 жилийн хорих ялаар; шүүгдэгч Бат-Очирын Төмөрхуягийг 2 жил 6 сарын хорих ялаар; шүүгдэгч Цэрэнжавын Баярсайханыг 2 жилийн хорих ялаар, шүүгдэгч Өлзийбаярын Наранбаярыг 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. "Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай" Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар ялтан Д.Нэргүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн, ялтан Ц.Баярсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан  2 жилийн, ялтан Б.Батхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас тус тус өршөөн хэлтрүүлж,

мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар ялтан Банзрагчийн Төмөрхуягийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож,

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар ялтан О.Дугарсүрэн, Ц,Лхагвасүрэн, Н.Эрдэнэбат, Банзрагчийн Төмөрхуяг нарт оногдуулсан тус бүрийн хорих ялаас 2 жилийг тус тус хасч, ялтан О.Дугарсүрэн, Ц,Лхагвасүрэн, Н.Эрдэнэбат нарын биечлэн эдлэх ялыг тус бүр 6 жилийн хугацаагаар, ялтан Банзрагчийн Төмөрхуягийн биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тус тус эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар ялтан О.Дугарсүрэн, Ц,Лхагвасүрэн, Н.Эрдэнэбат нарт оногдуулсан 6 жилийн, ялтан Банзрагчийн Төмөрхуягт оногдуулсан 5 жилийн, ялтан Д.Нэргүйд оногдуулсан 8 жилийн,  ялтан Б.Ууганбаярт оногдуулсан 7 жилийн хорих ялуудыг тус тус чанга дэглэмтэй,  мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Бат-Очирын Төмөрхуягт оногдуулсан 2 жил 6 сарын, ялтан Ө.Наранбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялуудыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан О.Дугарсүрэнгийн цагдан хоригдсон нийт 161 хоног, Ц.Лхагвасүрэнгийн цагдан хоригдсон нийт 76 хоног, ялтан Н.Эрдэнэбатын цагдан хоригдсон нийт 168 хоног, ялтан Д.Нэргүйн цагдан хоригдсон нийт 301 хоног, ялтан БанзрагчийнТөмөрхуягийн цагдан хоригдсон нийт 74 хоног, ялтан Б.Ууганбаярын цагдан хоригдсон нийт 155 хоног, ялтан Бат-Очирын Төмөрхуягийн цагдан хоригдсон 152 хоног, ялтан Б.Батхүүгийн цагдан хоригдсон нийт 138 хоногийг тус тусын ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Ө.Наранбаяр нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд шүүгдэгч Ц.Баярсайхан, Ө.Наранбаяр нар нь тус бүр 14 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61,4, 61.5-д зааснаар шүүгдэгч Ө.Наранбаярт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, ялтны засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.

  8. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд ялтан О.Дугарсүрэнгээс нийт 5.575.000 төгрөгийг гаргуулж. 650000 төгрөгийг хохирогч Ү.Оюунчимэгт, 130000 төгрөгийг хохирогч У.Мөнхбатад, 1500000 төгрөгийг хохирогч Л.Лхагвад, 400000 төгрөгийг хохирогч Д.Эрдэнэд, 1220000 төгрөгийг хохирогч Н.Жамьянцэрэнд, 450000 төгрөгийг хохирогч Н.Энхбаатарт, 525000 төгрөгийг хохирогч Н.Баасансүрэнд, 400000 төгрөгийг хохирогч Т.Энхбаатарт,125000 төгрөгийг хохирогч Л.Бямбадаваад, 175000 төгрөгийг хохирогч Ш.Цацралд, -шүүгдэгч Ц.Лхагвасүрэнгээс нийт 5.295.000 төгрөгийг гаргуулж, 1525000 төгрөгийг хохирогч Х.Батболдод, 130000 төгрөгийг хохирогч У.Мөнхбатад, 650000 төгрөгийг хохирогч Ү.Оюунчимэгт, 315000 төгрөгийг хохирогч Н.Энхболдод, 400000 төгрөгийг хохирогч Д.Эрдэнэд, 600000 төгрөгийг хохирогч Г.Хүрэлбаатарт, 450000 төгрөгийг хохирогч Н.Энхбаатарт, 525000 төгрөгийг хохирогч Н.Баасансүрэнд, 400000 төгрөгийг хохирогч Т.Энхбаатарт, 125000 төгрөгийг хохирогч Л.Бямбадаваад, 175000 төгрөгийг хохирогч Ш.Цацралд, -шүүгдэгч Н.Эрдэнэбатаас нийт 7.840.165 төгрөгийг гаргуулж,  1125000 төгрөгийг хохирогч Ц.Дивад, 42666 /үхрийн ширний үнэ/ төгрөгийг хохирогч С.Энхбаатарт, 562500 төгрөгийг хохирогч Ш.Эрдэнэбаатарт, 1.566.667 төгрөгийг хохирогч Д.Басарт, 1400000 төгрөгийг хохирогч Э.Ганбатад, 616666 төгрөгийг хохирогч Ж.Жамьянгончигт, 460000 төгрөгийг хохирогч Х.Энхбаатарт, 1.066.666 төгрөгийг хохирогч Д.Мандахад, 737500 төгрөгийг хохирогч Л.Даваадагвад, 262500 төгрөгийг хохирогч Д.Туяад, -шүүгдэгч Банзрагчийн Төмөрхуягаас нийт 4.330.833 төгрөгийг гаргуулж, 1125000 төгрөгийг хохирогч Ц.Дивад, 562500 төгрөгийг хохирогч Ш.Эрдэнэбаатарт, 1.566.667 төгрөгийг хохирогч Д.Басарт, 616666 төгрөгийг хохирогч Ж.Жамьянгончигт, 460000 төгрөгийг хохирогч Х.Энхбаатарт, -шүүгдэгч Д.Нэргүйгээс нийт 7.195.832 төгрөг гаргуулж, 2083333 төгрөгийг хохирогч П.Должинсүрэнд, 400000 төгрөгийг хохирогч Х.Элбэгжаргалд, 1250000 төгрөгийг хохирогч Д.Дашдоржид, 466666 төгрөгийг хохирогч В.Эрхэмбаярт, 400000 төгрөгийг хохирогч Ц.Мөнхдэмбэрэлд, 950000 төгрөгийг хохирогч Б.Борхүүд, 400000 төгрөгийг хохирогч Т.Балжмаад, 262500 төгрөгийг хохирогч Д.Туяад, 500000 төгрөгийг хохирогч Д.Дорждэрэмд, 483333 төгрөгийг хохирогч А.Бямбабаатарт, -шүүгдэгч Б.Ууганбаяраас нийт  5.666.666 төгрөгийг гаргуулж, 2083333 төгрөгийг хохирогч П.Должинсүрэнд, 1250000 төгрөгийг хохирогч Д.Дашдоржид, 950000 төгрөгийг хохирогч Б.Борхүүд, 400000 төгрөгийг хохирогч Т.Балжмаад, 500000 төгрөгийг хохирогч Д.Дорждэрэмд, 483333 төгрөгийг хохирогч А.Бямбабаатарт, -шүүгдэгч Бат-Очирын Төмөрхуягаас нийт 4.057.999 төгрөгийг гаргуулж, 2083333 төгрөгийг хохирогч П.Должинсүрэнд, 1250000 төгрөгийг хохирогч Д.Дашдоржид, 724666 төгрөгийг хохирогч А.Эрдэнэбаярт, -шүүгдэгч Б.Батхүүгээс нийт 3333332 төгрөгийг гаргуулж, 1250000 төгрөгийг хохирогч Д.Дашдоржид, 466666 төгрөгийг хохирогч В.Эрхэмбаярт, 400000 төгрөгийг хохирогч Ц.Мөнхдэмбэрэлд, 1.216.666 төгрөгийг хохирогч А.Эрдэнэбаярт, -шүүгдэгч Ц.Баярсайханаас нийт 460000 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Энхбаатарт тус тус олгож, хохирогч Д.Дамдинжав, Л.Орхон нар нь өөрт учирсан хохирлоо холбогдох этгээдүүдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Баярсайханы эзэмшлийн “Приус-11” маркийн 33-89 ДОР улсын дугаартай, ялтан  Банзрагчийн Төмөрхуягийн эзэмшлийн “Эксел” маркийн  40-36 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ялтан Ц.Лхагвасүрэнгийн эзэмшлийн улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн мотоцикл зэргийг тус тус хурааж төрийн өмчлөлд шилжүүлсүгэй.

 10. Энэ хэрэгт ялтан О.Дугарсүрэнгийн эзэмшлээс Sony маркийн 14 инчийн зурагт, 4 хөлтэй мебель модон ширээ зэрэг эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2016 оны 8 сарын 21-ний өдрийн, ялтан Ц.Лхагвасүрэнгийн эзэмшлээс Хэрлэн сумын 4-р баг Хан-Уулын 3-12 тоотод байрлах 3-4 м харьцаа бүхий өвөл зуны пин, төмөр цагаан ор, хоолны модон ширээ, SHARP маркийн 14 инчийн зурагт, БНХАУ-д үйлдвэрлэсэн “Хүлэг” маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоцикл зэрэг эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2014 оны 4 сарын 10, 2014 оны 8 сарын 02, 2015 оны 2 сарын 10-ны өдрийн, ялтан Н.Эрдэнэбатын эзэмшлээс 14 инчийн “Самсунг” маркийн БНХАУ-д үйлдвэрлэсэн зурагт битүүмжилсэн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2014 оны 2 сарын 28-ны өдрийн,  ялтан Банзрагчийн Төмөрхуягийн эзэмшлээс 4 ханатай эсгий гэр, модон ор, угаалгын машин, гэрийн мөлхөө тавилга, зурагт, хөргөгч, хувцасны шургуулга, төмөр хөлтэй модон тавцантай ширээ зэрэг эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  2014 оны 2 сарын 28, 2015 оны 1 сарын 27-ны өдрийн,  ялтан  Д.Нэргүйн эзэмшлээс эвхдэг модон ор /1 ширхэг/, шар эрээн модон авдар  /1 ширхэг/, шар эрээн модон шүүгээ /1 ширхэг/, 4 ханатай эсгий гэр  зэрэг  эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2012 оны 3 сарын 20-ны өдрийн, ялтан  Б.Ууганбаярын эзэмшлээс 4 ханатай эсгий гэр, 200-гийн төмөр ор, цэрэг төмөр ор, жижиг эрээн авдар, модон шүүгээ, 15 ямаа, 3 адуу, тугалтай үнээ зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2012 оны 6 сарын 21, 2012 оны  6 сарын 27-ны өдрийн, ялтан Бат-Очирын Төмөрхуягийн эзэмшлээс төмөр ор 2 ширхэг, модон авдар 1 ширхэг, “Jinlipu” нэртэй 17 инчийн өнгөт зурагт 1 ширхэг, 4 ханатай эсгий гэр 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2012 оны 3 сарын 19-ний өдрийн,  шүүгдэгч  Б.Батхүүгийн эзэмшлээс “Тоёото королла” маркийн 23-92 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 4 ханатай эсгий гэр, “Самсунг” маркийн 21 инчийн зурагт, төмөр ор зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2014 оны 9 сарын 17-ны өдрийн, шүүгдэгч Ц.Баярсайханы эзэмшлээс ”Приус-11” маркийн 33-89 ДОР улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 2 сарын 25-ны өдрийн, цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Э.Мөнхцэнгэлийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2015 оны 2 сарын 10-ны өдрийн, цагдаагийн хошууч М.Батмөнхийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2016 оны 2 сарын 25-ны өдрийн,  тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж, цагдаагийн хошууч Б.Егорын "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2014 оны 4 сарын 03, 2014 оны 7 сарын 24, 2014 оны 7 сарын 23-ны өдрийн, цагдаагийн дэд хурандаа Г.Наранбаатарын "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2013 оны 6 сарын 24-ний өдрийн, цагдаагийн ахмад Б.Буяннэмэхийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2015 оны 1 сарын 27-ны өдрийн, цагдаагийн хошууч Н.Ууганбаярын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2016 оны 2 сарын 22-ны өдрийн,  шүүгдэгч Ө.Наранбаяр эзэмшлээс 5 ханатай эсгий гэрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2016 оны 3 сарын  02-ны өдрийн тогтоолуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар тус тус хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Эрдэнэбат, Ч.Батцэнгэл, Т.Чимгээ, Д.Мөнхбат, Л.Уламбаяр, Т.Хүрэлбаатар нарт буцаан олгосугай.