| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2021/01845/И |
| Дугаар | 102/ШШ2021/01663 |
| Огноо | 2021-06-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2021/01663
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогт Г З /РД:000000000/, Т овогт Г/РД:000000000/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан гэрлэгчдийн дундаас 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдөр төрсөн охин Г.А эцэг Г.Г асрамжид үлдээсүгэй.
3.Хариуцагч Г.Г нь Г.З хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг, зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдсугай.
4. Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 00000 төгрөгийг, улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г улсын тэмдэгтийн хураамжид 000000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.З олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА
| 2021 оны 06 сарын 02 өдөр | Дугаар 102/ШЗ2021/01425 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, хд-53 дугаар байр, 24 тоотод бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 07 дугаар байр, 15 тоотод түр оршин суух, Буур овогт Бат-Оршихын Батчимэг /РД:ХЗ83061905/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, хд-53 дугаар байр, 24 тоотод оршин суух, Саран овогт Цогийн Ганзориг /РД:ТБ82012411/-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Батчимэг, хариуцагч Ц.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Батчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Батчимэг миний бие нь 2008 онд Ц.Ганзоригтой гэр бүл болсон. Бид 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний 4 хүүхэд болох Г.Учрал 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдөр, дунд хүү Г.Уудам 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр, бага хүү Г.Угтах 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр, охин Г.Шигтгээ 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус тус төрсөн. Сүүлийн 3 жилийн хугацаанд зан харилцаа болон сэтгэл санааны нийцэл үгүй болж, гэр бүлийн халуун дотно харилцаа үүсэхгүй хайр халамжгүй болсон учраас гэр бүлийн харилцааг дуусгавар болгохоор шийдсэн. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Эвлэрүүлэн зуучлах алба-нд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид би Ц.Ганзоригтой хамтран амьдрах туйлын боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж, 4 хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэмж гаргуулан, дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс өөрт болон 4 хүүхдэд ногдох хэсгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан
Шүүх хуралдаан дээр хариуцагч талаас гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийг миний асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Харин гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо ХД 53 дугаар байрны 24 тоотод байрлах 37 м.кв орон сууцнаас өөрт ногдох хэсгийг хүү Г.Учралын тэтгэлэгт тооцон шилжүүлж, 3 бага хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр төлөхийг хүссэн хариуцагч Ц.Ганзоригын тайлбарыг зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Ц.Ганзориг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Бид хамтын амьдрал эхлүүлээд 18 жил, гэрлэлтээ бүртгүүлээд 12 жил болж байгаа. Дөрвөн хүүхдийн эцэг эх гэдэг утгаараа хүүхдүүдийнхээ ирээдүй, эрх ашгийг дордуулсан хариуцлагагүй шийдвэр гаргах, нөгөө талаараа хүүхдүүддээ салсан хоёрдмол амьдрал үзүүлэхийг хүсээгүй. Гэхдээ эхнэр маань хамтын амьдралаа үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа учраас салахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсч байна. Магадгүй бид буруу байгаагаа засах, ойлголцох үйлдэл хийгээгүй байх. Зөрүүд хувиа бодсон үйлдлүүд гаргаж байсан нь гэр бүлийн харилцаанд ойлгомжгүй байдал үүсгэсэн болов уу гэж бодож байна. Би хүүхдүүдийнхээ өмнө хариуцлагатай байж энэ ойлгомжгүй байдлыг 2 талаас хичээж, ярилцах, ойлголцож засах нь гэр бүлийн тогтвортой байдлыг хангах зөв гаргалгаа гэж бодож байсан боловч бид эвлэрсэнгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулах, хүүхдүүдийг ээжийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна.
Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо ХД 53 дугаар байрны 24 тоотод байрлах 37 м.кв орон сууцнаас өөрт ногдох хэсгийг том хүү Г.Учралын 18 нас хүртэлх хугацааны тэтгэлэгт тооцон, байрыг эхнэр хүүхдүүддээ 100 хувь шилжүүлэх хүсэлтэй байна. Харин хүү Г.Уудам, Г.Угтах, охин Г.Шигтгээ нарын тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Батчимэг нь хариуцагч Ц.Ганзоригт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох орон сууцнаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэрлэгчид 2007 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гэр бүл болж, төрийн эрх бүхий байгууллагад 2008 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр бүртгүүлж, гэрлэлтийн гэрчилгээ авсан байх бөгөөд тэдний дундаас 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүү Г.Учрал, 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүү Г.Уудам, 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүү Г.Угтах, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр охин Г.Шигтгээ нар төрж, одоо эрүүл өсч, бойжиж байгаа болох нь гэрлэгчдийн гэрлэлтийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, өрхийн эмнэлгийн тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна./хх-5-10 тал/.
Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2020 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гэрлэгчдэд эвлэрэх 2 сарын хугацаа олгосон боловч эвлэрээгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хэн алин нь хүлээн зөвшөөрч маргаагүй зэргийг харгалзан үзэж, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Хариуцагч Ц.Ганзориг нь 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Г.Учрал, 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Г.Уудам, 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүү Г.Угтах, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин Г.Шигтгээ нарыг эх Б.Батчимэгийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байх тул хүү Г.Учрал, хүү Г.Уудам, хүү Г.Угтах, охин Г.Шигтгээ нарыг эх Б.Батчимэгийн асрамжид тус тус үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Хариуцагч Ц.Ганзориг нь өөрийн нь өмчлөлд бүртгэлтэй, Баянгол дүүргийн 6 дугаар хороо ХД 53 дугаар байрны 24 тоотод байрлах 37 м.кв талбайтай орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг хүлээн зөвшөөрч байх бөгөөд уг орон сууцнаас өөрт ногдох хэсгийг хүү Г.Учралын 18 нас хүртэлх хугацааны тэтгэлэгт тооцон, орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал дэмжиж байхаас гадна хүү Г.Уудам, хүү Г.Угтах, охин Г.Шигтгээ нарын тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.
Иймд Баянгол дүүргийн 6 дугаар хороо ХД 53 дугаар байрны 24 тоот хаягт байрлах , улсын бүртгэлийн Ү-2205036333 дугаарт бүртгэлтэй, 37 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү Г.Уудам, хүү Г.Угтах, охин Г.Шигтгээ нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй гэжээ. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Саран овогт Цогийн Ганзориг /РД:ТБ82012411/, Буур овогт Бат-Оршихын Батчимэг /РД:ХЗ83061905/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчдийн дундаас 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Г.Учрал, 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Г.Уудам, 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүү Г.Угтах, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин Г.Шигтгээ нарыг эх Б.Батчимэгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Г.Уудам, 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүү Г.Угтах, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин Г.Шигтгээ нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Ганзоригоос сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 6 дугаар хороо ХД 53 дугаар байрны 24 тоот хаягт байрлах , улсын бүртгэлийн Ү-2205036333 дугаарт бүртгэлтэй, 37 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгч Б.Батчимэгийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Ц.Ганзоригт даалгасугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 546,356 төгрөг, 32 мөнгийг төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ганзоригоос улсын тэмдэгтийн хураамжид 546,356 төгрөг, 32 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Батчимэгт олгосугай.
6.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА