Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/463

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2023/0447/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* , түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо,

Шүүгдэгч******* ,******* , тэдгээрийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт******* ,******* нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2318000000421 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол улсын иргэн,******* /РД:******* /,******* -ны өдөр******* төрсөн, , , боловсролтой, мэргэжилтэй, “ ” ХХК-ийн ажилтай, , эцэг эхийн хамт дүгээр хороо тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй.

2.Монгол улсын иргэн,******* /РД: /, -ны өдөр төрсөн, , , боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “ ”  ХХК-ийн ажилтай, , хамт сумын баг тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч******* нь “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар,******* нь “ ” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтнаар тус тус ажиллаж байх хугацаандаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн орчим сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-ийн хэсэгт ажил үүрэг гүйцэтгэж байсан нь төхөөрөмжид хавчуулагдаж гавал тархи, олон хавирганы хугарал, цээжний хавсарсан гэмтлийн улмаас нас барсан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******ын мэдүүлсэн: ...Би 2023 оны 04 дүгээр сард ажилд орсон. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг хөдөлмөр эрүүл ахуй аюулгүй байдал хариуцсан ажилтан өгдөг. Надад гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцэх зүйл байхгүй. Оршуулгын зардалд 18 сая төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******ын мэдүүлсэн: ...Би 2019 онд ажилд орсон. 4 дэх жилдээ ажиллаж байна. Анх дотоод хяналтын ажилтан хийж байгаад, 2023 оны 6 сараас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй аюулгүйн ажилтнаар ажиллаж эхэлсэн. Би ажил үүргийн хувьд хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж ажиллах, сургалт, зааварчилгаа өгөх үүрэгтэй. Би өдөр бүр зааварчилгаа өгч зохион байгуулалт хийж байсан. Харин шалгалт аваагүй. Би гэмт хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мэдүүлсэн: ...Би нөхөртэйгөө 40 гаруй жил ханилсан. Миний хань 2023 оны 07 сарын 11-ний өдөр наадмаар ирээд 2 хоноод явсан. 10 сард ирж гэр орноо засварлана гэж хэлсэн. Ажил хийж байгаа гэсэн боловч цалин мөнгө байхгүй, тэтгэврийн зээл аваад гэрийн хаалга солиод хоол ундны зүйл бэлдэж өгөөд явсан. Цалин бууна гэж байсан боловч цалингаа аваагүй гэж байсан. Манай нөхөр нас барахын өмнө над руу залгасан байсан боловч би усанд явсан байсан учраас ярьж чадаагүй. Гэтэл дараа нь манай хүү над руу залгаад аав нас барчихсан байна гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар хотоос Дарханд ирж нөхрөө харахад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээгүй, компани дарга нар нь ч байхгүй байсан. Компани удирдлагууд холбоогүй, сураггүй байсан. Миний хувьд гомдолтой байна. Шүүгдэгч нараас нийт 18 сая төгрөг авсан. гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2318000000421 дугаартай хэргээс:

 

Улсын яллагч: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 39-41 дэх тал/, гэрч мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/, гэрч мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дахь тал/, гэрч мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дахь тал/, гэрч мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дахь тал/, гэрч мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дахь тал/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн дүгнэлт /хавтаст хэргийн 69-77 дахь тал/, шинжээч Ж.Баяраагийн дүгнэлт /хавтаст хэргийн 84-87 дахь тал/, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /хавтаст хэргийн 141-142 дахь тал/, ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл /хавтаст хэргийн 143, 144 дэх тал/, ХК-ийн 2023 оны 06 сарын 01-ний өдрийн Б/12-23 дугаартай Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтнаар томилсон тушаалын хуулбар /хавтаст хэргийн 168 дахь тал/, ХХК,******* нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /хавтаст хэргийн 169-172 дахь тал/, ХХК-ийн 2023 оны 4 сарын 19- ний өдрийн Б/03-23 дугаартай туслах оператораар томилсон тушаалын хуулбар /хавтаст хэргийн 174 дэх тал/, ХХК, нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /хавтаст хэргийн 177-180 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг,  

Хохирогчийн өмгөөлөгч: ХХК-ийн 2023 оны 4 сарын 19-ний өдрийн Б/03-23 дугаартай туслах оператораар томилсон тушаалын хуулбар /хавтаст хэргийн 174 дэх тал/, хохирогчын ХХК-д ажил горилогчийн анкет /хавтаст хэргийн 175-176 дахь тал/, ажлын байрны тодорхойлолт /хавтаст хэргийн 177-180 дахь тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын сэтгэл зүйн байдал хийсэн “ ТББ ”-ын сэтгэл зүйн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг,

 Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Хавтаст хэргээс №74/23 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д хийгдсэн магадлагаа /хавтаст хэргийн 93 дахь тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нь ТББ-ийн сэтгэл зүйн байдалд хийсэн тодорхойлолт, шүүгдэгч нар өмнө нь ямар гэмт хэрэгт холбогдож байгаа болохыг тодорхойлох ял шалгах хуудас, /хавтаст хэргийн 116, 122 дахь тал/ зэрэг баримтуудыг тус тус шинжлэн судлуулав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч “ ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч******* , “ ” ХХК-ийн Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан******* нар нь ажиллаж байх хугацаандаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүй хохироосон болох хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон гэм буруугийн хэлэлцэх шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүй хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.

Хохирол төлбөрийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад ХХК-ийн зүгээс хохирогчийн ар гэрт оршуулгын зардал болох 18,000,000 төгрөг төлж барагдуулсан. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн хүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар арилгана гэж заасан байх  тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлж 82,500,000 төгрөгийг Дархан карьер ХХК-иас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах саналыг тус тус гаргаж байна.гэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч гаргасан тайлбартаа: Шүүгдэгч нар гэм буруугийн талд ямар нэгэн маргаан байхгүй байгаа тул хохирол төлбөрийн хувьд Иргэний хуулийн 511.5 дахь хэсэг, Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах жишиг аргачлалын 3.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлэхэд 82,500,000 төгрөгөөр сэтгэл санааны хохирлыг тогтоолгох хүсэлтэй байна. Хохирогч нь хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон тушаалаар ажиллаж байсан нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 2.2-д зааснаар ажилтанд нөхөн төлбөр төлөхөөр заасан байдаг. Ажилтан үйлдвэрлэлийн ослоор нас барсан бол ажилтанд 36 сарын цалинг амь хохирогч талаас шаардах эрхтэй байдаг тул хохирогч нь сарын 1,200,000 төгрөгийн цалин авдаг байсан тул 1,200,000 төгрөгийг 36 сараар тооцоход 43,200,000 төгрөгөөр тооцон гаргуулах, мөн Иргэний хуулийн 508.1, 508.3, 508.4, 509.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах, зохицуулалтыг Иргэний хуулиар зохицуулсан байх тул өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгээр шийдвэрлүүлэх эрхтэй байх тул оршуулгын зардал болон гэм хор учирсан нөхөн төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй, төлбөр гаргуулахдаа тэжээгчээ алдсаны тэтгэмж авах байсан боловч ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байсан тул уг тэтгэмжийг авч чадаагүй. Иймд хохирогчийн цалин болох 1,200,000 төгрөгөөс хохирогчид оногдох хэмжээг хасаад хохирогчийн эхнэр буюу түүний хууль ёсны төлөөлөгчид 600,000 төгрөгөөр тооцож, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт 55 наснаас дээш эмэгтэйд бүх насаар нь олгох, Иргэний хуулийн 509.1 дэх хэсэгт хохирогч нас барсан бол хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийг сар бүр төлнө гэж заасан байна. Иймд нийт 82,500,000 төгрөг, 43,200,000 төгрөг, ХК-аас талийгаач буюу хохирогчийн эхнэр болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сар бүр 600,000 төгрөгийн тэтгэлэг тогтоолгохоор шаардаж байна. Энэ мөнгийг ялгамжтайгаар тогтоох хүсэлтэй байна. Хуулийн этгээд болон шүүгдэгч нарт тэнцүү хуваалгах хүсэлтэй байна. ХК-аас 27,500,000 төгрөг,*******аас 27,500,000,*******аас 27,500,000 төгрөг, 36 сарын цалин буюу нөхөн төлбөрийг ажил олгогч буюу ХХК-аас 43,200,000 төгрөгийг гаргуулах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д ХХК-иас сар бүр 600,000 төгрөгийг бүх насаар нь тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Сэтгэл санааны хувьд хүний алдаад эрүүл саруул байгаа гэж ойлгож болохгүй, бидний гаргаж өгч байгаа Сэтгэл судлалын хүрээлэнгийн төвийн тодорхойлолт нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын биеийн байдлыг үзүүлсэн тодорхойлолт байгаа болохоос хууль бусаар бүрдүүлээгүй тул нотлох баримтаар үнэлүүлэх саналтай байна.гэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан тайлбартаа: ...Хүний амь насыг санаатай хохироогоогүй, ажиллаж байх хугацаандаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд улсын яллагчийн яллах дүгнэлтийн зүйлчлтэй маргахгүй. Хохирол төлбөр дээр хохирогчийн өмгөөлөгчөөс зах замбараагүй мөнгө нэхэмжилж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирогчийн амь нас эрсэдсэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. ...Сэтгэл санааны хохирлыг нөхөж баршгүй их зүйл хэдий ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өндөр дүнгээр мөнгө нэхэмжлэхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг хэрэг нь санаатай үйлдэгдсэн гэмт хэрэг биш, санамсар болгоомжгүй үйлдэгдсэн хөнгөн гэмт хэрэг байгаа. Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаагаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ыг эрүүл гэж тодорхойлсон. ТББ-ийн сэтгэл зүйн байдалд хийсэн тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй талаарх тайлбараа дэмжиж байгаа. Эрүүгийн хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрдүүлж цуглуулаагүй нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй, үнэлэхгүй байхаар зохицуулсан байхад ямар нэгэн тогтоолгүй нотлох баримт бүрдүүлэн ирж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд сэтгэл санааны хохирол төлбөр 82,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн ХХК нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг насанд туршид нь тэжээн тэтгэх шаардлагагүй байна гэж үзэж байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан сэтгэл санааны хохирлыг шүүхээс гаргах, гаргахгүй байхыг шүүгч дотоод итгэл, үнэмшлээрээ шийдвэрлэх байх. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл санааны эмгэгтэй болсон эсэх талаарх хангалттай нотлох баримт ирүүлээгүй, энэ талаар мэтгэлцэхгүй байх тул сэтгэл санааны хохирол төлбөр 82,500,000 төгрөг шаардаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.гэв.

 

Шүүгдэгч******* ,******* нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Ч.Үнэнбат ,******* нарын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч******* нь “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар,******* нь “ ” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтнаар тус тус ажиллаж байх хугацаандаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн орчим сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-ийн хэсэгт ажил үүрэг гүйцэтгэж байсан нь төхөөрөмжид хавчуулагдаж гавал тархи, олон хавирганы хугарал, цээжний хавсарсан гэмтлийн улмаас нас барсан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-20, 21-29 дэх тал/,

 

Түр хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 30 дахь тал/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 33 дахь тал/,

 

Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 34 дэх тал/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн байцаалтад 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн: ...Битай 1982 онд Баянхонгор аймгийн төв дээр анх танилцаад 1982 оны 02 дугаар сарын 24-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж нэг гэрт орж амьдарч эхэлсэн. Битай гэр бүл болохдоо дагавар хүү 1 ой гаруйтай байхад нийлж байсан. Бид хоёр дундаасаа 7 охин төрүүлж өсгөсөн. Тэгээд 2003 онд******* шилжиж ирээд одоог хүртэл Сонгинохайрхан дүүрэгт амьдарч байна. Манай нөхөр нь 2023 оны 04 дүгээр сарын эхээр манай охин , нар аавыгаа аваад яваад өгсөн. Тухайн үед , нараас аавыгаа хаашаа авч явж байгаа юм бэ гэж асуухад  танд хамаагүй гэж хэлээд аваад явсан. Тэрнээс хойш биыг хаана ажил хийгээд яваад байгааг нь мэдээгүй. Тэгээд 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэртээ ирсэн. Тэгээд гэртээ хоёр хоночхоод явсан. Тэгэхдээ хашаандаа гүйдэг төмөр хаалга хийж өгөөд надад нэг хонь авч өгөөд явсан. Тэгэхэд нь би чи хаана ямар ажил хийгээд яваад байгаа юм бэ? гэж асуухад надад ажлынхаа талаар огт юм яриагүй. Ингээд 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр миний гар утас руу 2 удаа залгасан байсан. Тэгээд удалгүй манай охин гэрт орж ирээд аав нас барчихсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь хаана яаж байгаад нас барсан талаар асуухад надад дэлгэрэнгүй юм яриагүй. Харин сүүлд сонсоход манай нөхөр өөрийн төрсөн ах гэх хүний ажилладаг газар нь хамт ажиллаж байгаад ажлын байран дээрээ нас барсан талаар сонссон. Талийгаачийн ажил явдлыг******* хийж гүйцэтгэсэн. Тухайн оршуулгын асуудлыг гардаж зохион байгуулж хийж гүйцэтгэсэн. Тэгээд сүүлд нь манай охинг нас барсан гэх хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулсан байсан болохоор нь би өмгөөлөгчөөс зөвлөгөө авч байгаад хүсэлт гаргаад өөрийгөө хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулах хүсэлтийг гаргаад шийдвэрлүүлээд өнөөдөр мэдүүлэг өгч байна. Манай нөхөр нь Баянхонгор аймгийн Эрдэнэ суманд төрсөн, эцэг эхээс хоёулаа ба том ах нь байгаа юм. Манай нөхөр сантехникчээр олон жил ажилласан хүн байгаа. Бага насандаа сургуульд сураагүй, боловсрол, мэргэжилгүй хүн байгаа юм. Модны үйлдвэрт галчаар олон жил ажилласан. Мөн******* байх тоосгоны үйлдвэрт ажиллаж байсан. Харин сүүлийн хэдэн жил манай охин аавыгаа дагуулаад барилгын ажил төрөл хийгээд явдаг байсан юм. Би одоо дугаар хороо, дугаар гудамжны өөрийн төрсөн охин , бага хүү , 3 хүүхдүүдтэй хамт хамтар амьдарч байна. Бусад хүүхдүүд бүгд тусдаа гэр бүлтэй болоод амьдарч байгаа. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 3-41 дэх тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2023 оны 04 дүгээр сарын сүүлээр “ ” ХХК-ны үйлдвэрийн операторын ажил хийж байгаа. 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 12 цагийн үед “ ” ХХК-ны үйлдвэрийн хашаанд байрлах оффис дээр ирж хоол идээд 13 цагийн үед хамт ажилладаг хамт конвейрын дамжлагын шигшүүрийн хэсэг дээр засвар хийж дуусаад ковш руугаа орсон, би 13 цаг 47 минутын үед конвейроо ажиллуулж эхэлсэн. Тэгээд ажил хэвийн явж байхад туслах ажилтан конвейерын доод хэсэгт ажиллаж байхад 2 дугаар ремен гацаад зогссон. Тэр үед ах гацсан 2 дугаар ремен дээр очиж нуруугаараа уг гацсан ременийг налж зогсоод 2 гараараа уг ременийг дээш өргөж байхад гацсан байсан ремин явж эхлэх үед би буцах кнопоо дараад эргэж харахад ах ременд татагдаад ремений талын хүрээ төмөр хоёрын дунд гацсан байдалтай байсан. Тэгээд би 2 дугаар ременийг зогсоогоод операторын өрөөнөөс бууж очиж ахыг харахад толгой нь доош харсан хөл нь газраас хөндий цээж хэсгээрээ хавчуулагдсан байдалтай байхаар нь буцаж операторын өрөөнд орж үлдсэн бүх төхөөрөмжийг унтраагаад оффис дээр гүйж очоод амарч байсан ах, , нарт хэлээд эргэж конвейер дээр ирээд , бид 3 бөөрөнхий эргэдэг дамрыг тайлаад ахыг доош буулгаж ирэхэд нас барсан байдалтай байсан. Талийгаач хажууд ямар нэг хүн байгаагүй. Би операторын өрөөнд ковшоо бариад чулуугаа хутгаж байсан ажлын талбай дээр бид гурваас өөр хүн байгаагүй. Би 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ажлын талбайд гарахдаа зааварчилгаа аваагүй, намайг ажилд гарахад манай хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан ажил дээр байхгүй байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн мэдүүлсэн: ...Би 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 09 цагийн үед “ ” ХХК-ийн ажлын байранд ирээд ажлаа хийж байгаад 13 цагт бүх ажилчдын хамт өдрийн хоолонд орсон. Өдрийн хоолны дараа манай шөнийн ээлжийн хүмүүс бууж амраад, өдрийн ээлжийн , нар ажилдаа гарсан. Би өрөөндөө орж ирээд ажлаа хийгээд сууж байгаад өрөөнийхөө цонхоор харахад манай ажлын хашаан дотор 3 үхэр орж ирсэн явж байхаар нь хашаанаас гаргах гэж гарч ирэхэд манай ажлын үйлдвэрийн хэсгээс сандарсан байдалтай гүйж ирээд “өвөө байна уу” гэж асуусан. Тэгээд би “яасан бэ, юу болсон бэ” гэж асуухад “хүн гацчихлаа, болохоо байлаа” гэж хэлээд дотогш орсон. Тэгээд би үхрээ тууж хашаанаас гаргаад эргэж ирэхэд , нар үйлдвэрийн хэсэг рүү гүйж байсан. Тэгээд би тэд нарын араас үйлдвэрийн хэсэгт ирэхэд ахын толгой нь доош харсан хөл нь газраас хөндий цээж хэсгээрээ дамжлагын хэсэгт хавчуулагдсан байдалтай байсан. , , нар тэр гацсан төхөөрөмжийг тайлаад ахыг буулгаж ирэхэд нас барсан байдалтай байсан. Би 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 09 цагийн үед ажил дээрээ ирэхэд манай хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан ажил дээр байхгүй байсан. Тийм болохоор ажилд гарсан хүмүүс зааварчилгаа авсан эсэх талаар мэдсэн зүйл байхгүй. Манай байгууллагын ажиллах хуваарийг манай захирал хийдэг, талийгаач хуваарийн дагуу ажиллаж байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “ ” ХХК-ийн ажилчдын байранд Баянхонгор аймгаас ирж нөхөргийн хамт амьдарч байгаа. Өнөөдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өрөөндөө байж байхад коридорт хүн орилоод байхаар нь би юу болсон юм бол гэж бодоод гарч ирэхэд нярав үхэр хашаанаас гаргах гэж туугаад явж байхад юу болсон бэ гэж асуухад “ ах хавчуулагдсан юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд би нөхөр руу залгаж “ ах хавчуулагдсан гэнэ” гэж хэлсэн. Дараа нь захирал руу залгаж “ ах хавчуулагдсан гэнэ, чи ирээрэй” гэж хэлээд би осол болсон газар руу явж очиход ахын толгойг гэдэг залуу түшээд зогсож байсан хөл нь газраас хөндий цээж хэсгээрээ дамжлагын хэсэгт хавчуулагдсан байдалтай байсан. ахын баруун чихнээс их хэмжээний цус гарч байсан, тэгээд манай нөхөр , , , нарын хамт тэр гацсан төхөөрөмжийг тайлаад ахыг буулгаж ирэхэд нас барсан байдалтай байсан. ... Би ХХК-ийн ажилтан биш болохоор өрөөнөөсөө гарахгүй байж байгаад 13 цагийн үед хоолонд ороход хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан Оогий гэдэг хүн харагдаагүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 12 цаг 30 минутын орчимд хоолондоо ороод , ах бид 3 өдрийн ээлжид ажилд гарсан. 3 дугаар бутлуурын талын шигшүүрийн торыг бид 2 сольчхоод тус тусын ажлаа хийсэн. Би ковшоор чулуугаа зөөж байсан чинь 14 цаг өнгөрч байх үед бутлуур зогсчихсон оффис руу гүйж байхаар нь яасан юм бол гэж бодоод бутлуур руу очсон чинь ах харагдахгүй байхаар нь 2, 3 дугаар бутлуурын дунд байдаг шигшүүр рүү харсан чинь ремины дунд ах хавчигдсан байхаар нь би ковштойгоо хажууд нь очоод зогсоод, буугаад очсон чинь , ганцаар гүйгээд ирэхээр ахыг харахад ременд хавчуулагдаад дээшээ харчихсан чихнээс нь цус гарсан байсан. Тэгээдын араас үйлдвэрийн дарга , ах нар ирээд түлхүүр аваад ир гэхээр нь, би гүйгээд 4 ширхэг том түлхүүр авчирч өгөөд ремений хүрдийг тайлж аваад ахыг буулгасан чинь толгойноос нь их хэмжээний цус гарчихсан амьсгалахгүй болчихсон байсан. Тэгээд тэр хавиар нэг уйлаан болоод эмнэлэг дуудаад араас нь цагдаа ирсэн. ах бутлуурын эргэн тойронд унасан чулууг хүрзээр цэвэрлэдэг. Мөн ремэн гацах юм бол хүрдэн дээр очиж реминийг нь нуруугаараа түлхэж гацааг нь гаргадаг ажил хийдэг. Бутлуур ажиллаад ремен явж байхад чулуу ороод гацахаар түлхээд гаргадаг. Ажиллаж байхад нь түлхдэг. Аюулгүй ажиллагааны зааварчилгааг хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан өгдөг. Харин өдөр тутам хийх ажилд үйлдвэрийн дарга зааварчилгаа өгдөг. Өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгааг бид нар өөрсдөө уншаад гарын үсэг зурдаг. Тэрнээс яг ингэ тэг гэж өдөр тутам зааварчилгаа өгдөг хүн байхгүй. Зааварчилгааны дэвтэр гал тогооны ширээн дээр байж байдаг. Хоол идэж байхдаа бид нар өөрсдөө уншаад зурдаг. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2022 оны 05 дугаар сараас хойш “ ” ХХК-д операторын ажил хийж байгаа.  Би 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 04 цаг 30 минутын үед “ ” ХХК-ийн чулуу буталдаг үйлдвэрийн хэсэгт оператораар Болдоо гэдэг залуу ковшийн оператораар тус тус гарч ажиллаж байгаад өдөр 13 цагийн үед ээлжээс бууж хоолондоо ороод амарч байхад үдээс хойш манай эхнэр над руу залгаад үйлдвэрийн хэсэгт “ ах хавчуулагдсан юм шиг байна” гэж хэлэхээр нь босож хувцсаа өмсөөд үйлдвэрийн хэсэгт очиход ах 2 дугаар ремений дамрын хэсэг цээж хэсэг нь хавчуулагдсан, толгойг нь түшсэн хөл нь газраас хөндий байдалтай байсан. Тэгээд би 32-н түлхүүр хурдан аваад ир гэж орилсон, тэр үед тэнд байсан нэг нь надад 32, 30-н түлхүүр өгсөн. Тэгээд би шууд 32-н 2 ширхэг боолтыг тайлж дамрыг доош унагаад ахыг гаргаж ирээд газар хэвтүүлсэн. Тэр үед миний дотор муухайраад байхаар нь би үйлдвэр рүү орж нүүр гараа угаагаад гарч ирэхэд эмнэлгийн машин ирж эмч үзээд нас барсан гэж хэлсэн. Би 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ажлын талбайд гарахдаа зааварчилгаа аваагүй, намайг ажилд гарахад манай хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан ажил дээр байхгүй байсан. Талийгаачыг зааварчилгаа авсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Манай байгууллагын ажиллах хуваарийг манай захирал хийдэг. Талийгаач хуваарийн дагуу ажиллаж байсан. архи уугаагүй байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дэх тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: ...ХАБ-ын инженер гэдэг хүн байгаа. Үйлдвэрийн даргаар гэдэг  хүн ажиллаж байгаа. Би 2023 оны 07 дугаар сарын 15-ны өглөөний 04 цаг 30 минутад ажилдаа гараад 12 цагт ажлаасаа буугаад амарч байсан чинь 03 цагийн үед ах нас барсан гэж ярихаар нь босоод очсон. Тэгсэн чинь цагдаа нар ирчихсэн байсан. ах үйлдвэрийн туслах ажилтан хийдэг. Аюулгүй ажиллагааны зааварчилгааг ХАБ-ын инженер өгдөг. Өнөөдөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй. Наадмын өмнө 7 дугаар сарын 8-нд өгсөн. Тэрнээс хойш өгөөгүй. Өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгааг сургалт маягаар өгдөг. 3 удаа амаар өгч байсан. Ажилд орсноос хойш бусад өдөр бид нар өөрсдөө уншаад гарын үсэг зураг. Тэрнээс яг ингэ тэг гэж өдөр тутам зааварчилгаа өгдөг хүн байхгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 99 дугаартай: ...Талийгаачийн биед сээрний 7-8-р нугалам хоорондын нугас тасрал, дух, зулай, чамархай, дагз, суурь ясны хугарал, зүүн 1,2-р хавирганы хугарал, 3-9-р хавирганы хоёрлосон хугарал, баруун хөмсөг, хацар, хамрын үзүүр, цээж, бүсэлхийн баруун доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр 1 удаагийн үйлдлээр дарагдах, шахагдах механизмаар үүсгэгдэнэ. Дээрх сээрний 7-8-р нугалам хоорондын нугас тасрал, дух, зулай, чамархай, дагз, суурь ясны хугарал, зүүн 1,2-р хавирганы хугарал, 3-9-р хавирганы хоёрлосон хугарал гэмтэл нь 3.1.2, 3.1.3, 3.1.6, 3.1.10-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь амьдрах боломжгүй гавал тархи, олон хавирганы хугарал, цээжний хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь B/III/ бүлгийн цустай байна. Талийгаачид хийсэн химийн шинжилгээгээр цусанд 0,6 промилли спиртийн зүйл илэрсэн нь согтолтын хөнгөн зэргийн үзүүлэлт болно гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 69-72, 73-77 дахь тал/,

 

Шинжээч Ж.Баярмаагийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2023/01 дугаартай: ...1. Осол болох үед Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Монгол Улсын стандарт “Туузан конвейерын аюулгүй байдал. Техникийн ерөнхий шаардлага" MNS 6514:2015 стандартад нийцүүлэх байгууллагын ажлын байр, үйлдвэрлэлийн онцлогт тохируулан гаргасан “ ” ХХК-ийн Захирлын тушаалаар баталсан компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам, заавар, зааварчилгаа мөрдөгдөж байсан. 2.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Монгол Улсын стандарт Туузан конвейерын аюулгүй байдал. Техникийн ерөнхий шаардлага." MNS 6514:2015 стандарт, “Дархан карьер” ХХК-ийн дотоод хэм хэмжээний актуудын дараах заалтууд зөрчигдсөн байна. Үүнд:

а. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн ажил олгогчийн үүрэг хангагдаагүй,

б.Тоног төхөөрөмжийн хувьд осол гарсан “ ” ХХК-ийн Бутлуурын хэсгийн туузан конвейер нь " Туузан конвейерын аюулгүй байдал. Техникийн ерөнхий шаардлага." MNS 6514:2015 Монгол Улсын стандартын 3.3.6 дахь заалт, уг стандартын А хавсралтын А.5 дахь заалтад заасан "Чангалагч төхөөрөмжийн босоо хэсэгт тусгаарлагч хаалтыг байрлуулсан байна" гэсэн стандартын шаардлага зөрчигдсөн,

в."Туузан конвейерын аюулгүй байдал. Техникийн ерөнхий шаардлага." MNS 6514:2015 Монгол Улсын стандартын 8.1 заалт "конвейерын ажиллагаа, засвар үйлчилгээг хариуцах ажилтан нь аюулгүй байдлын технологийн сургалтад заавал хамрагдсан байна. Тухайн ажилтан нь шалгалтад тэнцсэнээр конвейерыг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх эрхтэй болно", 8.2 дахь заалт "Үйл ажиллагааг эхлүүлэх болон аюулгүй ажиллагааг хангах, хамгаалалтын тоноглолуудын бүх тохиргоог зөвхөн мэргэшсэн эрх бүхий ажилтан гүйцэтгэнэ", 5.12 дахь заалт "Конвейерыг ажиллаж байхад засвар үйлчилгээ, тохиргоо хийхийг хатуу хориглоно" заалтууд.

г. “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 01- ний өдрийн 04 тоот тушаалын хавсралт №1 "Аюулгүй ажиллагааны ерөнхий зааварчилгаа"-ны "Нэг. ХХК-ийн ажиллагсдад тавигдах шаардлага"- ын 1 дэх заалт "Ажиллах мэргэжлийн дагуу сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий сургалтын байгууллагад суралцаж төгссөн байх", "Гурав. Ажлын байрны байдал"- ын 5 дахь заалт "Аливаа ажлыг технологийн заавраар аюулгүй ажиллагааг хангаж тодорхой дэс дараалалтай гүйцэтгэж, осолтой арга барил хэрэглэхийг хориглоно", Ес. Туузан дамжуулагч (Конвейер)-ын ажиллагаа"-ны 2 дахь заалт Конвейер гацсан тохиолдолд ажлын удирдагчид мэдээлж, конвейер дээр гарч ажиллахын өмнө түүний хүчдэл гэнэт залгагдах, конвейер дээрээс хүн унах зэрэг аюулыг арилгасан байх шаардлагатай", 4 дэх заалт "Хориглох зүйлс хөдөлж буй тууз, дамар, хүрд зэргийг гараар засаж чиглүүлэх" гэсэн заалтууд,

д.“ ” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 01- ний өдөр баталсан "Туузан дамжуулагч (Конвейер)-ын ажиллагаа аюулгүй ажиллагааны зааварчилгаа"-ны "Зааварчилгаа" хэсгийн 4 дэх заалт "Туслах ажилтан ажиллуулж байгаа үед аюулгүй ажиллагааны зааврын дагуу ажиллаж байгаа эсэхэд хяналт тавина", 6 дахь заалт "Засварлах зүйл гарвал удирдлага, ерөнхий механикт нэн даруй мэдэгдэж, зааварчилгаа авч хамтран хийнэ", 7 дахь заалт "Засвар болон бөглөөс, гацаа гаргах үед цахилгаан хөдөлгүүрийг тэжээлээс салгаж, шалгаж байж хийнэ. Мөн удирдах ажилтанд мэдэгдэж, бусадтайгаа хамтран хийж гүйцэтгэнэ", "Аюулгүй ажиллагааны зааварчилгаа" хэсгийн 8 дахь заалт "ажлын талбайд согтууруулах ундаа хэрэглэхийг хатуу хориглоно. Ажлын талбайд гаднын этгээд, согтуу хүн байлгахыг хориглоно гэсэн заалтууд,

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалтад "Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна" 27.4 дэх заалтад "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна" гэж заасан. “ ” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн Б/12-23 дугаартай "Ажилд томилох тухай" тушаалаар /цагдаагийн албан хаагч/ мэргэжилтэй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны мэргэшүүлэх сургалтад "ОШМИ" сургалтын төвд хамрагдаж мэргэшсэн Раднаа овогтойыг томилон ажиллуулсан байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх заалтад "Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна.", 17.3 дахь заалтад "Энэ хуулийн 17.2.3-т заасан ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтад тэнцсэн иргэнийг ажиллуулна." 17.2.3 дахь заалтад "үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны сургалт" явуулах талаар заасан. “ ” ХХК-ны 2023 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг зохион байгуулаагүй байна. Тус компаниас ирүүлсэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт болон 974 дугаартай гомдолд авагдсан материалд сургалт явуулах эрх бүхий байгууллагын сертификат, шалгалтын материал, дүнгийн талаарх бичиг баримт хавсаргаагүй болно. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг зохион байгуулж, шалгалт авч үр дүнг баталгаажуулаагүй нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дүгээр зүйлийн 17.4 дэх заалт "Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна." гэсэн заалтыг, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалтад заасан "Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх" гэсэн ажил олгогчийн үүрэг хангагдаагүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалтад "үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйл" гэж ажлын ээлжийн хугацаанд хурц хордлого, үйлдвэрлэлийн осолд хүргэх, хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах хүчин зүйлийг; 3.1.20 дахь заалтад "үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг", 3.1.21 дэх заалтад "үйлдвэрлэлийн орчин гэж аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчныг ойлгоно" тус тус гэж заасан. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор баталсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1 дүгээр зүйлийн 2.1.1 дэх заалтад "ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед амь насаа алдсан бол үйлдвэрлэлийн ослын акт тогтооно гэж заасан. Талийгаач нь 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өөрийн ажилладаг “ ” ХХК-ийн Бутлуурын хэсгийн туузан дамжуулагчийн эд ангид орооцолдож нас барсан тул уг ослыг үйлдвэрлэлийн осолд тооцно. гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 84-87 дахь тал/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 74/23 дугаартай: ... нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл болно. нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, үнэн зөвөөр ярьж илэрхийлж, мэдүүлэх чадвартай байна. гэх магадлагаа /хавтаст хэргийн 93 дахь тал/,

 

Ч.Үнэнбатын мөрдөн байцаалтад 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: ...Би ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2022 оны 02 дугаар сараас эхлэн томилогдон ажиллаж байгаа. Уг компанийг манай аав 100% ганцаараа эзэмшдэг. Тухайн компани нь дайрга бутлах ангилж авто замын болон барилгын түүхий эдийг бэлтгэдэг. Манай компани 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа ба 2018 оноос хойш эрчимтэй ажиллаж хүчин чадлаараа ажиллаж байгаа. Манай компанид нийт 10-12 хүн тогтмол цалинжиж ажиллаж байгаа. Ингээд манай компанид 2023  оны 05 дугаар сарын 01-ний өдөр үйлдвэрт бутлуурын туслах оператороор гэх хүнийг ажилд томилж оруулсан. Тэгээд тухайн хүн 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 14 цагийн үед дайрга бутлуурын 2 дугаар туузан дамжуулагчийн голын дамран хэсэгт хавчуулагдан нас барсан асуудал болсон. Манай компани анх ажилд томилогдон орж байгаа ажилчдадаа зохих журмын дагуу сургалт орсон. Гэхдээ тухайн сургалт орсон талаарх баримт бичиг болон нотломжийг бүрдүүлж архивласан зүйл байхгүй. Манай компанийн зүгээс тухайн туузан дамжуулгын ременийг ажиллаж байгаад гацсан тохиолдолд нуруугаараа дэмжлэг үзүүлж гаргадаг байсныг би сүүлд мэдсэн. Уг тухайн ременийг гацсан тохиололд туузан дамжуулгын хүчдэлийг салгасны дараагаар засвар үйлчилгээг хийж гацааг гаргасны  дараагаар хүчдэл залгаж хэвийн ажиллагаанд оруулах ёстой байдаг. нь туузан дамжуулгыг зогссоны дараагаар илүүдэл болж асгарсан шороог цэвэрлэх, туузан дамжуулгыг ажиллаж байхад ерөнхийд нь ажиглаж операторт мэдэгдэх үүрэгтэйгээр ажиллаж байсан. Тэрнээс биш туузан дамжуулгыг гацсан тохиолдолд хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр засварлах, туузан дамжуулгад ойртохыг хориглодог юм. Манай компанийн зүгээс хохирогчийн ар гэртэй зөвшилцөөд хохирлын төлбөр 18,000,000 төгрөгийг гэх төрсөн охиных нь данс руу шилжүүлж өгсөн. Мөн талийгаачийн ажил явдалд оролцож хүндэтгэл үзүүлсэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 107-108 дахь тал/,

 

Р.Отгонбаярын мөрдөн байцаалтад 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: ...Би ХХК-д 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллахаар гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон. Ингээд одоог хүртэл уг албан тушаалдаа ажиллаж байна. Манай компани нь уулын чулууг бутлан ангилан барилгын болон замын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад нийлүүлдэг. Ингээд 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн үед манай компанийн үйл ажиллагаа явуулж байсан бутлуурын туузан дамжуулагчийн туслах операторчноор ажиллаж байсан нь туузан хоёрдугаар дамжуулгын ременд хавчуулагдаж нас барсан асуудал гарсан. Тухайн өдөр би үйлдвэр дээрээ байхгүй байсан. бөгөөд тухайн осол гарсны дараагаар дуудаж ирсэн. Би тухайн өдөрд хөдөлмөр аюулгүйн ажиллагааны зааварчилгааг өгч туузан дамжуулгын туслах операторчны ажилд нь гаргасан. нь бутлуурын туузан дамжуулгаас илүүдэл болж унасан чулуу болон шороог цэвэрлэх, туузан дамжуулгын хэвийн ажиллагаанд хяналт тавих, хэрэв туузан дамжуулга саатсан тохиолдолд бутлуурын хяналтын операторчинд мэдэгдэж туузан дамжуулгын хүчдэлээс салгуулах арга хэмжээг авч удирдлагад мэдэгдэж засварлах араг хэмжээг авхуулах ёстой байдаг. Манай компани дээр согтуурал шалгагч багаж байдаггүй болохоор яг нарийн сайн согтуурлыг шалгаж чаддаггүй. Ерөнхийдөө нүдээр хараад, хамраар үнэрлээд гаргадаг. Тухайн өдөрд хараад болон үнэрлэхэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх нь мэдэгдээгүй. Манай компани анх ажилд орж байгаа ажилчдадаа зохих журмын дагуу сургалт орсон. Гэхдээ тухайн сургалт орсон талаарх баримт бичиг болон нотломжийг бүрдүүлж архивласан зүйл байхгүй. Цаашид  орсон сургалтаа нотломж болгон архивлах тал дээр анхаарч ажиллана. Би тухайн туузан дамжуулгыг гацсан тохиолдолд операторчинд мэдэгдэж туузан дамжуулгыг хүчдэлээс салгасны дараагаар засвар үйлчилгээг хэвийн болсны дараагаар хүчдэл салгах ёстой байдаг. Би нуруугаар гаргадаг асуудлыг мэдэхгүй байна. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 114-115 дахь тал/,

 

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /хавтаст хэргийн 141-142 дахь тал/,

 

Дархан карьер ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 143 дахь тал/,

 

Барилга хот байгуулалтын яамын дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 144 дэх тал/,

 

Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбар /хавтаст хэргийн 145 дах тал/,

 

Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээ /хавтаст хэргийн 146 дахь тал/,

 

Тохирлын гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 147 дахь тал/,

 

Дархан карьер ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам /хавтаст хэргийн 148-153 дахь тал/,

 

Дархан карьер ХХК-ийн танилцуулга /хавтаст хэргийн 154 дэх тал/,

 

Дархан карьер ХХК-ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг /хавтаст хэргийн 155 дахь тал/,

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааны дэвтэр /хавтаст хэргийн 156-158 дахь тал/,

 

Аюулгүйн ажиллагааны зааварчилгаа /хавтаст хэргийн 159160 дахь тал/,

 

Шинээр орж байгаа ажилтанд өгөх ХАБЭА-н анхан шатны зааварчилгааны хуудас /хавтаст хэргийн 161 дэх тал/,

 

Дархан карьер ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй бадйал эрүүл ахуйн сургалтын хөтөлбөр /хавтаст хэргийн 162-163 дахь тал/,

 

Дархан карьер ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/08-23 дугаартай хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн дүрэм батлах тухай тушаалын хуулбар /хавтаст хэргийн 164 дэх тал/,

 

Дархан карьер ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/09-23 дугаартай хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажил үүргийн тухай журам батлах тухай тушаал /хавтаст хэргийн 165 дахь тал/,

 

Дархан карьер ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/05-23 дугаартай хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, зааварчилгаа явуулах, шалгалт авах тухай журам батлах тухай тушаал /хавтаст хэргийн 166 дахь тал/,

 

Р.Отгонбаярын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх сургалтын сертификат /хавтаст хэргийн 167 дахь тал/,

 

Дархан карьер ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн Б/12-23 дугаартай*******ыг ХАБЭА-н ажилд томилох тухай тушаал /хавтаст хэргийн 168 дахь тал/,

 

Дархан карьер ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний дөрийн*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /хавтаст хэргийн 169-172 дахь тал/,

 

Дархан карьер ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/10-23 дугаартай ажлын үндсэн цалинг шинэчлэн тогтоох тухай тушаал /хавтаст хэргийн 173 дахь тал/,

 

Дархан карьер ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/03-23 дугаартайыг ажилд томилох тухай тушаал /хавтаст хэргийн 174 дэх тал/,

 

Дархан карьер ХХК-ийн ажил горилогчийн анкет /хавтаст хэргийн 175 дахь тал/,

 

Дархан карьер ХХК-ийн бутлуурын туслах ажилтны ажлын байрны тодорхойлолт /хавтаст хэргийн 176 дахь тал/,

 

Дархан карьер ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар /хавтаст хэргийн 177-180 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогч, албан тушаалан нь ажилтан, ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөл, журмыг хууль тогтоомжид заасны дагуу сахин хангуулж түүнийгээ хэрэгжүүлэх үндсэн үүрэг хүлээдэг бөгөөд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүний амь насыг болгоомжгүй хохироосон үр дагавар бий болговол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Шүүгдэгч******* ,******* нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой боловч хайхрамжгүй хандаж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ч.Үнэнбат ,******* нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Шүүгдэгч, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч******* нь оршуулгын зардалд 18,000,000 төгрөг, гэмт хэргийн улмаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирол 82,500,000 төгрөг, нийт 100,500,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор шүүгдэгч, иргэний хариуцагчаас гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нь хэлэлцэхгүй орхисон бусад нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол, хор уршгийг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч******* ,******* нарт тус бүр 2 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны өмгөөлөгч гаргасан тайлбартаа: ...Шүүгдэгч нар хохирол төлбөртэй асуудлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугийн талд маргаагүй, өөрсдийгөө өмгөөлсөн, хэргийн хариуцлагаас зайлсхийсэн үйлдэл гаргаагүй тул шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү. гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч гаргасан тайлбартаа: ...Шүүгдэгч******* ,******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчын оршуулгын зардалд 18,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 82,500,000 төгрөг шүүхээс гаргуулахаар шийдвэрлэснийг төлж барагдуулсан. Анх удаагаа гэмт холбогдсон байдал, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр хамгийн бага хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялыг оногдуулж өгнө үү. гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч Ч.Үнэнбат ,******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Ч.Үнэнбат ,******* нарын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна. 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой зүйтэй гэж шүүх дүгнэв.  

Шүүхээс******* ,******* нарт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хураагдсан Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал, эрүүл ахуй, Гэрээнүүд, Ажилчдын анкет, Хөдөлмөрийн гэрээ, Тушаал гэсэн бичиглэл бүхий 4 хавтас бичиг баримт, цэнхэр өнгийн бал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааны дэвтэр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ХХК-д буцаан олгож, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Цагаан сормууст овогтын ,******* нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч******* ,******* нарыг  6 сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Үнэнбат ,******* нарыг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Үнэнбат ,******* нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Үнэнбат ,******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нь хэлэлцэхгүй орхисон бусад нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн эд мөрийн баримтаар хураагдсан Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал, эрүүл ахуй, Гэрээнүүд, Ажилчдын анкет, Хөдөлмөрийн гэрээ, Тушаал гэсэн бичиглэл бүхий 4 хавтас бичиг баримт, цэнхэр өнгийн бал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааны дэвтэр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ХХК-д буцаан олгосугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Үнэнбат ,******* нарт урьд авсан хувийн баталгаа гарган таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                  

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Үнэнбат ,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР