Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/134

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч Т.*******, Д.*******, тэдний өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******-*******ын *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн *******н ******* нарт холбогдох эрүүгийн 2436001250093 дугаартай, 178/2024/0123индекстэй хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мужаан хийдэг, ам бүл-3, хоёр хүүхдийн хамт амьдардаг, ******* аймгийн сумын багийн 10-01 тоотод оршин суух, урьд ******* аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 1997 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 146 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6-р зүйлийн 3-д заасныг баримтлан 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, 2 жилээр ял хойшлуулсныг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 1 жилийн хорих ялаар, ******* аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 91 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, ******* аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 262 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 8 сар, 124 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт 1 жилийн хугацаагаар хорих ялаар, ******* аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2/03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99. 1, 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар, ******* аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 7 жилийн хорих ялаар, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1005 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000 төгрөгөөр торгох ялаар, ******* аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* ургийн овогт *******-Ядамын *******.

2. Монгол Улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, ******* аймгийн ******* сумын хайран багт оршин суух, урьд 2004 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ******* аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 06 сарын баривчлах ялаар, 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ******* аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 05 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ******* аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 71/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ******* аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 45/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ******* аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жил 6 сарын хорих ялаар , 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ******* аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* ургийн овогт *******н *******,

 

                                          Холбогдсон хэргийн талаар:

-Шүүгдэгч Д.******* нь ******* аймгийн ******* сумын Цагаанбургас багийн нутаг “Захын гуу” гэх газарт бэлчээрт байсан Х.гийн өмчлөлийн сартай хүрэн зүсмийн 10 настай азарга, сартай хүрэн гүү 5 настай, сартай зурвас халзан буюу хамар цагаан 6 настай хүрэн гүү, бор хээр охин даага зэрэг 4 тооны адуу буюу олон тооны бод малыг 2023 оны 12 дугаар сарын 17-18-ны өдрийн орчимд нууц далд аргаар, хууль бусаар авч Х.д 5,300,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ******* аймгийн ******* сумын Цагаанбургас багийн нутагт байх “Шувуун цуглаан” гэх газарт бэлчээрт байсан иргэн Д.ын өмчлөлийн 2 тооны эм үхрийг нууц далд аргаар, хууль бусаар авч, тухайн газарт нь нядлан мах, түүхий эдийг 09-69 улсын дугаартай, цагаан өнгийн Карина загварын суудлын тээврийн хэрэгслээр тээвэрлэн ******* аймгийн сумын нутаг дэвсгэрт авч ирж бусдад зарж борлуулан Д.ад 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

-Шүүгдэгч Т.******* нь 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 12 дугаар сарын 18-ны өдрийн орчимд Д.*******ийн хууль бусаар хулгайлан авч ирж нядалсан Х.гийн өмчлөлийн адууны махыг хууль бусаар олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний гарал, үүсэл эх үүсвэрийг халхавчлах, нуун далдалж, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хууль ёсны болгох, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн Д.*******ид хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор Р.д 800,000 төгрөгөөр худалдан борлуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

     1.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 23 дугаар хуудас)

            - Адуу нядлагдсан гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 25-31дүгээр хуудас)

            -Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас)

            -Хохирогч Х.гийн өгсөн“...2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр адуунаас унах морь болон тэжээх унагатай гүү барьж авахад адуу бүрэн байсан. 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай хадам ахын залуу болох Ц.Цэрэнчимэд хонь хариулж яваад адуу эргэхэд 4 тооны адуу байхгүй байна гэхээр нь тухайн үед хайгаад олоогүй, үргэлжлүүлээд сар гаруй хугацаанд хайгаад олдохгүй цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Сартай хүрэн зүсмийн 10 настай азарга зөв гуяндаа чандмань буруу гуяндаа урианхай сэрвээтэй нуман тамгатай, зөв хойд хөл хар туурайн дээд талаар цагаан өсгийтэй, сартай хүрэн гүү 5 настай буюу баруун гуяндаа урианхай сэрвээтэй нуман тамгатай, сартай зурвас халзан буюу хамар цагаан 6 настай хүрэн гүү, зөв чих урдаасаа ухмал имтэй, баруун гуяндаа сэрвээтэй урианхай нуман тамгатай, бор хээр даага охин, зөв гуяндаа нар саран тамгатай, буруу гуяндаа шинэ дарсан сэрвээтэй урианхай нуман тамгатай, зүүн чих нь онь имтэй. ******* аймгийн ******* сумын Цагаан бургас багийн нутаг "Захын гуу", "Зэгэстэй" гэх газраас 2023 оны 12 дугаар сарын 18-наас 23-ны хооронд алга болсон. Хүрэн азаргыг даага байхад нь Сүхбаатар аймгаас ирсэн хурдан удмын гээд 2.000.000 төгрөгөөр худалдаж авч Баян-Өлгий аймгийн Булган сумын түүхт 80 жилийн ойн баяраар 6 дугаар байранд хурдалсан, мөн Баян-өлгий аймгийн Булган сумын уяачдын баяраар түрүүлсэн амжилт үзүүлж байсан тул 5.000.000 төгрөгөөр үнэлж байна. Сартай хүрэн гүү, зурвас халзан гүүнүүд тус бүр 1.200.000 төгрөг, бор хээр даагыг 500.000 төгрөгөөр тус бүр үнэлж байна...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас)

            -Гэрч Г.ын өгсөн "...******* аймгийн ******* сумын Цагаан бургас багийн нутаг "Захын гуу" гэх газраас адуунаасаа унагатай гүү барьж аваад адуугаа ******* сумын нутаг "Зэгэстэй" гэх газар луу гаргасан. Ингээд 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай нагац ахын залуу Ц.Цэрэнчимэд хонь хариулж яваад манай хүрэн азаргатай адуутай тааралдаж бүртгэхэд азарга нь хажуудаа хоёр гүү, нэг даагатай алга байна гэж хэлсэн. Тэгээд би өөрийн төрсөн ах Г.Янживын хамт ******* аймгийн *******, Мянгад, Манхан, Эрдэнэбүрэн, ******* сумдын нутаг дэвсгэрээс хайгаад олохгүй байна...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 50 дугаар хуудас)

            -Гэрч Н.ийн өгсөн“...Миний бие ******* аймгийн сумын Бугат багт байрлах аймгийн хүүхдийн паркийн дээд талд Д.******* гэх айл буюу Шараа гэх айлын хашаанд Д.*******, Н., Т.******* бид нар 2 тооны хүрэн зүсмийн адуу нядалсан. Биднийг 2 адуу нядалсны дараа хүрэн зүсмийн 1 адуу тэжээж байгаа байдалтай хонгор зүсмийн морины хажууд сул үлдсэн. Би нэг адууг нядалж дуусаад дэлгүүр лүү архинд яваад ирсэн дараагийн адууг унагаачихсан байсан. Тэгээд тэр адууг өвчиж дуусаад архи уугаад согтсон тэрнээс хойш юу болсныг сайн мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 52 дугаар хуудас)

            -Гэрч Г.ийн өгсөн "... Д.******* манай хоёрын байгаа хашаа бид хоёрын эзэмшлийн хашаа биш, манай хүргэн Б.Босохжаргал гэх хүний хашаа байгаа юм. 2023 оны 12 дугаар сард ******* тухайн хүрэн халзан азарга, хүрэн зүсмийн гүүг нядалж байсан, нядлагдсан адуунуудын им тамгыг анзаарч хараагүй. Нядлагдсан адуунуудын хүрэн халзан азарганы толгой нь хашаанд байсанэгтэл Д.*******ийн охин Энх-Эрдэм хашаанаас гаргаад гудамжинд хаясан гэж хэлсэн. Адуу нядалж байхад *******н ******* байсан. Д.*******той адуу хамт нядлалцаж байсан 2 залуугийн нэрийг хэлж мэдэхгүй байна. Би тухайн үед хадам ээжийн бие муудаад эхнэр бид хоёр дуудагдаад буцаад орой ирэхэд нядлаад дуусчихсан байсан. Маргааш өглөө нь босож ирэхэд миний морины тэжээлийн хашаан дотор хүрэн зүсмийн гүү байхаар нь хүний адуу байх гэж бодоод хашаанаас гаргаад явуулчихсан...Намайг гэрээс гарч явахад Д.******* хажуудаа 2 залуутай хүрэн зүсмийн азарга нядалж байсан Тэгэхэд гэдэс дотор цэвэрлэсэн хүн харагдаагүй гэрт байсан байх...Миний хонгор зүсмийн морийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны үеэр хөлөргөөд ирье гээд нэг удаа яваад ирсэн. 2023 оны 12 дугаар сарын 20-ны үеэр явахад нь би орой 21 цаг гээд унтсан өглөө босоод ирэхэд морь битүү хөлөрчихсөн хол явж нэлээд зовсон байдалтай ирсэн байсан... гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас),

 

            -Гэрч Н.гийн өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 18-ны өглөө гэрээсээ манай төрсөн дүү болох Н.ийн хамт гадуур явж байхад Т.******* машинтай тааралдаад бид хоёрыг дээш нь талын хашаа руу айлд очьё гэхээр нь бид хоёр машинд нь суугаад явсан. Тэгээд талын хашаанд Д.Шараагийн гэрт очсон. Тухайн Д.Шараагийн хашаанд 3 тооны хүрэн зүсмийн адуу байсан. Нэг нь буурал духтай хүрэн зүсмийн азарга байсан. Хоёр нь хязаалан соёолон насны бололтой бага адуу байсан. Тэгээд Д.Шараа уг 3 адуунаас азарга болон нэг хүрэн морийг нь нугасалж амийг нь гаргасан бөгөөд манай дүү Н. Т.******* бид хамжиж унагаалцсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас),

            -Гэрч Р.гийн өгсөн “...Би Т.*******той 2023 оны 12 дугаар сарын 16, 17-ны үеэр Баруун бүсийн худалдааны төвийн техникийн зах орж явтал Бороо гэдэг хүний машинд суучихсан мах авах уу гэж асуухаар нь зүгээр юм уу тарган юм уу гэж асуухад зүгээр асуудал байхгүй мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь араас нь өөрийн эзэмшлийн 10-11 ХОЕ улсын дугаартай карина маркийн тээврийн хэрэгслээр Бороо, ******* нарыг дагаж ******* аймгийн хүүхдийн паркийн дээр хойшоо харсан цэнхэр өнгийн дааман хаалгатай хоёр гэртэй хашаанд ороод зүүн талын гэрийн урд талд газар дээр дэлгээд тавьчихсан байхаар нь очиж үзээд жижиг мах байна хэдэд өгөх вэ гэхэд 1.000.000 төгрөг гэхээр энэ мах жижиг мах байна 800 000 төгрөгөөр авна адууны өөх нь цагаан байна шар байсан бол яах вэ гэхэд за гээд тохиролцоод газар дээр 300.000 төгрөг бэлэн өгөөд мобайл банк болохгүй болохоор нь АТМ-с мөнгө аваад 500.000 төгрөгийг бэлэн өгсөн ...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 66 дугаар хуудас),

            - Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (1-р хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас)

            -1 тооны морь үнэлсэн Дамно ХХК-ний шинжээчийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 91-93 дугаар хуудас)

            - Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (1-р хавтаст хэргийн 198-199 дугаар хуудас)

            -тээврийн хэрэгсэл үнэлсэн Дамно ХХК-ний шинжээчийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 206-210 дугаар хуудас)

            -2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 150-159 дүгээр хуудас),

            -09-69 улсын дугаартай цагаан өнгийн Карина загварын суудлын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 161-165 дугаар хуудас)

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 168-169дүгээр хуудас)

            -Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 171,175 дугаар хуудас)

     -Хохирогч Д.ын өгсөн ...2023 оны 12 сарын 27-нд өглөө 13 цагт ******* сумын харьяат Энх-Амгалан гэх манай малчин утасдаж танай үхрээс 2 үхрийг бэлчээр дээрээс нь гаргаад хулгай аваад явсан байна ирж үзээрэй гэхээр нь цагдаагийн байгууллагад хандаж цагдаа нар авч явж үзэхэд манай эзэмшлийн 2 тооны үхрийн толгой, нэг үхрийн арьс шир, гэдэс дотрыг нь хаяад явсан байсныг нүдээрээ үзсэн... " гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 183 дугаар хуудас)

            -Гэрч Д.гийн өгсөн...2023 оны 12 сарын 25-ны өдөр манай нөхөр Л.Энх-Амгалан яваад үхрээ услаад орой ирсэн. 2023 оны 12 сарын 26-нд үхэртээ явах гэтэл манай уналгын морь өвдөөд явж чадаагүй, манай нөхөр малын эмч дуудахаар аймаг явсан, би үлдээд байж байтал манай өвдсөн морь үхчихсэн, тэгээд манай нөхөр аймгаас 14 цагт ирээд үхсэн морио ачаад торноос гаргаад үхэртээ мөн л явж чадаагүй өнжсөн, 2023 оны 12 сарын 27-нд манай нөхөр малчны 3 морь туугаад замаараа үхрээ бөөгнүүлээд ирж байтал Шувуун цуглааны хулсанд 2 тооны үхэр нядлагдсан байсан болохоор гэрт ирээд надад хэлээд би үхрийн эзэнд нь мэдэгдээд цагдаа дагуулаад ирсэн... гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 187-188 дугаар хуудас),

     -******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн криминалистикийн шинжээч Ц.Ононбатын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 59 дугаартай “Шинжилгээнд тэнцэж буй Зураг №15, 16, 17" гэж дугаарласан 3 ширхэг гутлын улны мөрүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Д.*******оос хураан авсан бор өнгийн хагас түрийтэй 1 хос /2 ширхэг/ гутлын баруун, зүүн өмсгөлийн гутлын улны мөрүүдтэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирно.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 222-225 дугаар хуудас) зэрэг  баримтууд хэрэгт цугларсан байна.

 1.2. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтэн дүгнэвэл шүүгдэгч Д.******* нь ******* аймгийн ******* сумын Цагаанбургас багийн нутаг “Захын гуу” гэх газарт бэлчээрт байсан Х.гийн өмчлөлийн сартай хүрэн зүсмийн 10 настай азарга, сартай хүрэн гүү 5 настай, сартай зурвас халзан буюу хамар цагаан 6 настай хүрэн гүү, бор хээр охин даага зэрэг 4 тооны адууг  2023 оны 12 дугаар сарын 17-18-ны өдрийн орчимд хулгайлсан,

 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ******* аймгийн ******* сумын Цагаанбургас багийн нутагт байх “Шувуун цуглаан” гэх газарт бэлчээрт байсан иргэн Д.ын өмчлөлийн 2 тооны эм үхрийг хулгайлан нядалж, мах, түүхий эдийг 09-69 улсын дугаартай, цагаан өнгийн Карина загварын суудлын тээврийн хэрэгслээр тээвэрлэн ******* аймгийн сумын нутаг дэвсгэрт авч ирж бусдад зарж борлуулсан.

Шүүгдэгч Т.******* нь Д.*******ийн хулгайлж авчирсан Х.гийн өмчлөлийн адууны махыг Р.д 800,000 төгрөгөөр худалдан борлуулсан гэмт хэргийн үйл баримтууд  тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1. Мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр хэрэгжиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч Д.******* нь мөнгө олох болон өөрийн хэрэгцээг хангах зорилгоор бусдын олон тооны бод малыг хулгайлсан нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогджээ. 

Эрүүгийн хуульд “олон тооны мал” гэдэгт наймаг бог, хоёр бод түүнээс дээш малыг заасан. Шүүгдэгч Д.*******ийн  6 тооны бод мал хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “ олон тооны мал хулгайлж”,  тээврийн хэрэгслээр зөөвөрлөж авчирсан үйлдэл нь мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д “машин механизм ашиглаж” гэх хүндрүүлэх нөхцөлийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч Т.******* нь шүүгдэгч Д.*******ийн мал хулгайлсан гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж бусдад өөрийн мал мэтээр ойлгуулан зарж борлуулсан үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байна

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах,гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор... нуун далдалсан бол” мөнгө угаах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тус тус хуульчилжээ.

2.2. Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн хохирол хор уршиг зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч Д.******* нь бусдын бэлчээрт байгаа мал сүргээс дөрвөн тооны бод малыг /адууг/ хохирогчид хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, зөвшөөрөлгүй авсан, мөн шүүгдэгч Т.******* шүүгдэгч Д.*******ийг бусдын мал хулгайлсан гэдгийг мэдсээр байж нуун далдалсан үйлдэл нь шүүгдэгч нарын гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан байна гэж үзлээ

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан бол” мөнгө угаах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

 Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчид шууд хохирол учирдаггүй боловч гэмт хэрэг үйлдэж хөрөнгө, орлого олсон этгээдийг эрүүгийн хариуцлагаас зайлсхийх, дахин гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хууль ёсны болгодгоороо нийгмийн аюулын шинж чанар нь тодорхойлогддог.

 

2.3. Монгол орны бэлчээрийн мал аж ахуйн онцлог байдал, тэр дундаа бод малыг өдөр тутамдаа дагаж малладаггүй, малчдын малдаа анхаарах үүрэг хариуцлага сул зэрэг нөхцөл байдал нь мал хулгайлах гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэлээ.

2.4. Иймд шүүгдэгч Д.*******ийг машин механизм ашиглаж, бусдын  олон тооны мал хулгайлах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Т.*******ыг  гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дах хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцох үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******, Т.******* нар нь “ хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, зүйлчлэл дээр маргахгүй байна” гэж мэдүүлсэн болно.

2.5. Хохирогч Х.гийн “Т.*******, Д.******* нар надад 1 тооны морь, 4,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй” (1-р хавтаст хэргийн 45 дугаар хуудас) гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч нарыг хохирогч Х.д төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Д. “...би 2 үхрийн үнэ 2,400,000 төгрөгийг гаргуулна” гэх мэдүүлэг өгсөн ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар 510.1-д зааснаар шүүгдэгч Д.*******оос 2,400,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.ад олгуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, 1 тооны морины үнийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэх, мөн шүүгдэгч Т.*******ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 800,000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

1. Шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.4-д заасан, шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1.Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч Д.*******ийн хувийн байдлын талаар: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 4-р хуудас), шийтгэх тогтоолын хуулбарууд (2 дугаар хавтаст хэргийн 7-8,11-35,38-43-р хуудас),******* аймгийн сумын Бугат багийн Засаг даргын тодорхойлолт (2-р хавтаст хэргийн 67-р хуудас), иргэний үнэмлэхний лавлагаа ( 2-р хавтаст хэргийн 80-р хуудас),өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн болон тээврийн хэрэгслийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 129-130-р хуудас)

Шүүгдэгч Т.*******ын хувийн байдлын талаар: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 44-р хуудас), шийтгэх тогтоолын хуулбарууд (2 дугаар хавтаст хэргийн 45-66-р хуудас),иргэний үнэмлэхний хуулбар (1-р хавтаст хэргийн 120-р хуудас), оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа лавлагаа ( 1-р хавтаст хэргийн 121-р хуудас), өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн болон тээврийн хэрэгслийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 133-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.******* нь 2 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 8 удаагийн ял шийтгэлтэй, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч Б.ад учруулсан хохирлоо төлөөгүй гэх хувийн байдал,

Шүүгдэгч Т.******* нь эхнэр хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй,урьд 6 удаагийн ял шийтгэлтэй гэх хувийн байдал тус тус тогтоогдлоо.

2.2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзнэ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.4-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.*******од 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Т.*******ын гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 800,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, мөн шүүгдэгч Д.*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 тооны морь, Тоёото Карина маркийн тээврийн хэрэгслийн үнийг түүнээс гаргуулж тус тус улсын төсөвт шилжүүлэх, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай. 1 тооны морь, тээврийн хэрэгсэл битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээх, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэх санал, тайлбар

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Очирбат шүүхийн хэлэлцүүлэгт: Эрүүгийн хариуцлагын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.4-т зааснаар Д.*******ид 2 жил хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******од 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэх санал, тайлбар тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөр барагдуулсан байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүхээс: Шүүгдэгч Д.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.4-т зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,шүүгдэгч Т.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01жилийн хугацаагаар хорих ял оногдуулж ,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн 2436001250093 дугаартай  хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Д.*******ид олгох, цагаан өнгийн олсны тасархай, тээврийн хэрэгслийн шаврын хаалтны тасархай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нарт цагдан хоригдсон хоноггүй, нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 6 дугаартай,2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 8 дугаартай  ” Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******-*******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.4-т заасан машин механизм ашиглаж, бусдын  олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч ******* ургийн овогт *******н *******ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүнийг авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2.Шүүгдэгч ******* ургийн овогт *******-*******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.4-т зааснаар 03(гурав) жилийн хугацаагаар, шүүгдэгч ******* ургийн овогт *******н *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01(нэг) жилийн хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* оногдуулсан 03(гурав) жилийн хорих ял, шүүгдэгч Т.*******од оногдуулсан 01(нэг) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар 510.1-д зааснаар шүүгдэгч Д.*******оос 2,400,000 төгрөг гаргуулж хохирогч Д.ад олгосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 800,000 (найман зуун мянган) төгрөгийг, шүүгдэгч Д.*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 тооны морины үнэ (1,500,000 төгрөг),Toyoto carina (1,425,938 төгрөг) маркийн тээврийн хэрэгслийн үнийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

7.Эрүүгийн 2436001250093 дугаартай  хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Д.*******ид буцаан олгож, цагаан өнгийн олсны тасархай, тээврийн хэрэгслийн шаврын хаалтны тасархай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 6 дугаартай, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 8 дугаартай ”Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, Т.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ГАНТӨГС