| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2020/03614/И |
| Дугаар | 102/ШШ2021/01308 |
| Огноо | 2021-05-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2021/01308
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогт М/РД:ХЕ000000000/, Х овогт О У /РД:ХЕ0000000/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан гэрлэгчдийн дундаас 2011 оны 6 дугаар сарын 2-ны өдөр төрсөн хүү Б.С, 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн охин Б.Гнарыг эх О.У асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр төрсөн хүү Б.С, 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн охин Б.Г0 нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.Б сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан Б дүүрэг, дугаар хороо хотхон 000 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-00000005 дугаартай, 63 м.кв талбай бүхий орон сууц, тус байрны гадаа байрлах авто машины гараш, 0000УБЛ улсын дугаартай Приус 00 маркийн авто машинаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага дээр талууд эвлэрч, Б0 дүүрэг, 0 дугаар хороо 0 хотхон 00 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай, 00 м.кв талбай бүхий орон сууцнаас ногдох хэсэг болох 00,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид өгч, хариуцагч нь тус орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд үлдээхээр, мөн хариуцагч нь тус байрны гадаа байрлах авто машины гараш болон 0000-УБЛ улсын дугаартай Приус 200 маркийн авто машинаас ногдох хэсгээ гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзаж, зохигч эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 000,000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.У улсын тэмдэгтийн хураамжид 00,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б, нэхэмжлэгч М.Б улсын тэмдэгтийн хураамжид 000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч О.У тус тус олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА