Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2021/01195

 

 

 

 

 

 

 

 

 

2021 он 05 сарын 13 өдөр  Дугаар 102/ШШ2021/01195  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баалбанд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Н шүүх хуралдааны нарийн бичгийн дараг А.Цэрэнпунцаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 миний бие  хорооны иргэний танхим хариуцсан зохион байгуулагчаар ажилд орж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэн улирал, хагас жил, бүтэн жилээр дүгнүүлэн хангалттай буюу А, В үнэлгээ авч Дүүргийн тэргүүний ажилтан цол тэмдэгтээр шагнуулж байсан болно.

Гэтэл 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан  албаны шинэ дарга ажил авсан өдрөөсөө эхлэн ажлаа өг, өргөдлөө өгвөл 1 сарын тэтгэмж олгож, өөрийн хүсэлтээр гэдэг үндэслэлээр тушаалыг чинь гаргана хэмээн сэтгэл санааны дарамт үзүүлж эхэлсэн юм. Тухайн саналыг хүлээн зөвшөөрөөгүй ту гэнэтхэн дуудан хууль бус шалгалт зохион байгуулж шалгалтад унасан, ур чадваргүй нь тогтоогдсон, гүйцэтгэлийн тайлан, ажлын үр дүнг хангалтгүй үнэлэгдсэн, өөрийн хариуцсан ажил үүргээ зохих чанар, стандарт, шаардлагын дагуу гүйцэтгээгүй зэрэг үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт зааснаар урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн тухай хуульд ажлын албаны дарга тушаал гаргах эрх олгогдоогүй. 44 дүгээр тогтоолоор батлагдсан ажлын албаны дүрэмтэй холбож тайлбарлаж байна. Энэ нь хариуцагч Монгол улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоол Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлахдаа иш татаж байна. Энэ хуульд сая дурдсанаар ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэдгийг энэ байдлын талаар салбар буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс ажиллаж хөдөлмөрийн маргаан таслах комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байхыг ойлгоно гэж тайлбарласан байдаг. Гэтэл энэ 44 дүгээр тогтоолоор батлагдсан ажлын албаны бүтэц орон тоон дээр мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс байгуулсан зүйл байхгүй. Мөн тогтоол дээр ажлын албаны даргын эрх үүргийг тайлбарлаад зааж өгсөн байгаа. Үүнд үнэлгээний баг байгуулах, комисс байгуулах гэсэн эрх үүргийг ажлын албаны даргад олгогдоогүй нь энэ шалгалтыг хууль бус гэж үзэх үндэслэл болно. Хорооны иргэний нийтийн хурлын нарийн бичиг бөгөөд иргэний танхимын зохион байгуулагчийн ажлын байрны тодорхойлолт дээр ажлын байранд тавигдах шаардлага, ур чадвар гэдэгт зохих шаардлагатай 3 шаардлага, шаардлагатай 4 шаардлага дээр ямар нэг хууль эрх зүйн мэдлэгтэй байна гэсэн шаардлага байхгүй. Энэ шаардлагын хүрээнд авагдаагүй шалгалтаар мэргэжил арга зүй, ур чадварын хувьд тэнцэхгүй гэж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн гүйцэтгэлийн төлөвлөгөөг хангалтгүй биелүүлсэн учраас чөлөөлсөн гэж байгаа. Гэтэл үнэлгээний баг байгуулсан үндэслэлдээ Монгол улсын засгийн газрын  дугаар тогтоолоор батлагдсан төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлгээг боловсруулж батлах ажлын гүйцэтгэлийн үр дүн мэргэжлийн түвшинд үнэлэхэд баримталсан байна. Гэтэл энэ тогтоол  тогтоолоор журам батлах тухай засгийн газрын 2 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай гэсэн байгаа. Гэтэл үнэлгээний баг байгуулах өдөр буюу хариуцагч талын маргаж байгаагаар тухайн ажлын албаны даргын тушаал гарахад энэ тогтоол хүчинтэй байсан гэж байгаа боловч үнэлгээ хийсэн үнэлгээний баг нь хүчингүй болсон тогтоолоор үнэлгээ хийсэн. Тэгэхээр энэ нь үнэлгээ нь хууль бус болж байна. Мөн хөдөлмөрийн дотоод журмын 3.5-д төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллах иргэнийг ажлын албаны дарга хуралд танилцуулсны үндсэн дээр хурлын дарга захирамжаар томилж, чөлөөлнө. Төрийн үйлчилгээний ажилтанд ажлын байр, гүйцэтгэх ажил үүрэг, албан тушаалын жишиг, цалингийн хэмжээ, хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг танилцуулж хөдөлмөрийн хугацаатай эсвэл хугацаагүй гэрээг бичгээр байгуулж гэрээний нэг хувийн ажилтанд өгнө. Гэрээ гарын үсэг зурсан өдрөөс эхэлж хүчинтэй төгөлдөр үйлчилж эхлэх бөгөөд хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөл өөрчлөгдөх тохиолдолд уг ажилтантай харилцах тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно гэж заасан байдаг. Ажилд авах, халахыг ажлын албаны даргын тушаалаар, хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна гэсэн байна. Хөдөлмөрийн гэрээний 6.1.3-д үр дүнгийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэж үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ А,Б үнэлүүлсэн тохиолдолд албан хаагчийг шагнаж урамшуулна. D, F үнэлүүлсэн тохиолдолд хариуцлага тооцох ба дараагийн хагас хагас жилд үнэлгээгээ дээшлүүлээгүй тохиолдолд ажлаас халах үндэслэл болно гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь 2020 оны 1,2,3 дугаар улиралд хангалттай ажил үүргээ гүйцэтгэж байсан гэдэг нь иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын  хүртэл хувийн урамшуулал авч хангалттай ажил үүргээ гүйцэтгэж байсан гэдэг нь тогтоогдож байгаа. Гэрээнд зааснаар хагас, бүтэн жилээр дүгнэж дараагийн хагас жил энэ үнэлгээгээ биелүүлж чадахгүй бол халах үндэслэл болно гэсэн гэрээний заалтыг зөрчиж зөвхөн 4 дүгээр улирлын хангалтгүй үнэлүүлж ажлаас чөлөөлж байгаа нь хууль бус байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 албаны дүрэм, бүтэц, орон тоо батлагдсан. Уг өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоохоор Ажлын албаны даргын ы өдрийн аар тушаалаар Ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам батлагдсан. Мөн Ажлын албаны даргын ы өдрийн Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс байгуулах тухай А/09 дүгээр тушаалаар комиссын бүрэлдэхүүнийг баталсан бөгөөд уг комиссын бүрэлдэхүүн дээрх журамд заасны дагуу шалгалтын бэлтгэл ажлыг хангаж, шалгалт зохион байгуулж, дүгнэлтийг ирүүлсэн.

Энэ нь Улсын Дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15.2-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2,-т заасан "ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно. гэж тайлбарласны дагуу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссоос зохион байгуулсан шалгалтыг хууль бус гэж үзэх боломжгүй юм.

Ийнхүү уг шалгалтаар  буюу Тэнцээгүй гэсэн үнэлгээ авч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг бүрдүүлсэн. Тус шалгалт нь  өдөр зохион байгуулагдсан бөгөөд шалгалт дуусахад уг танхимдаа шалгалтын материалыг засаж, дүнг танилцуулсан. Үүнтэй холбогдуулан авах арга хэмжээний талаар тухайн албан хаагчтай биечлэн уулзаж, бичгээр мэдэгдсэн бөгөөд үүнээс хойш 1 сарын дараа буюу  өдөр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан 1 сарын өмнө мэдэгдэх хуулийн шаардлагыг хангасан.

Дбатлагдсан Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу төрийн байгууллагын албан хаагчид онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөсөн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулсан бөгөөд Хөдөлмөрийн дотоод журмын 6.3, 6.5-д зааснаар Төрийн үйлчилгээний албан хаагчдын Гүйцэтгэлийн төлөвлөгөөний үр дүн, мэргэшлийн түвшин улирал бүр үнэлж, дүгнэх, үнэлгээнээс хамаарч хангалтгүй үнэлгээ авсан ажилтны ур чадварын нэмэгдлийг бууруулах, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаар заасан.  тухайд гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүй тухай Ажлын албаны даргын тушаалаар байгуулагдсан байгууллагын үнэлгээний багийн үнэлэлт ирүүлсэн бөгөөд уг үнэлгээгээр маш хангалтгүй байсан тул ажлаас чөлөөлөх үндэслэл болсон.

Хөдөлмөрийн гэрээний 2.2.2-д зааснаар ажил олгогч нь Албан хаагчийн Хууль, Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн хэрэгжилт явц, үр дүн, чанарын талаар зохих үнэлэлт дүгнэлт өгч, урамшуулах, арга хэмжээ тооцох эрхтэй бөгөөд 7.2.4-т заасан ажилтан өөрийн хариуцан хийж буй ажил үүргээ мэргэжил, ур чадвар, зохих чанар стандарт, шаардлагын дагуу хийж чадаагүй тул хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл бүрдсэн.

Иймд дээрх үндэслэлээр  байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн байх тул  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар: Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад:

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч хурлын ажлын албанд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч  хорооны Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга бөгөөд иргэний танхимын зохион байгуулагчаар томилогдон ажиллаж байгаад тус дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны даргын 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Б/21 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгджээ./хх-175, 6 тал/.

Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны даргын 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Б/21 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 38 дугаар зүйлийн 38.1.2, 130 дугаар зүйлийн 130.2, Ажлын албаны дүрмийн 2.2, 2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 2.7.10, 6.3, Хөдөлмөрийн гэрээний 2.1, 2.2.2, 7.1, 7.2.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, алан тушаалдаа тэнцэхгүй нь тогтоогдсон, гүйцэтгэлийн тайлан, ажлын үр дүн Хангалтгүй үнэлэгдсэн, өөрийн хариуцсан ажил үүргээ зохих чанар, стандарт, шаардлагын дагуу гүйцэтгээгүй зэрэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна./хх-6 тал/.

Нэхэмжлэгч нь ийнхүү ажлаас халагдсанаа хууль бус гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргаж байна.

Өөрөөр хэлбэл талууд Ажлын албаны дарга Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэх, түүнчлэн, нэхэмжлэгчийг мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын дүгнэлтийг үндэслэн ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь үндэслэлтэй эсэх талаар маргаж байна.

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2дүгээр хавсралтаар н төлөөлөгчдийн хурлын ажлын албаны дүрэм /цаашид дүрэм гэх/-ийг,дугаартай захирамжаар Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны Хөдөлмөрийн дотоод журам-ыг тус тус батлан, мөрдүүлсэн байх бөгөөд эдгээр нь өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байна./хх-50-55,60-74 тал/.

Дүрмийн 2.5.3 дахь хэсэгт Ажлын албаны дарга нь ...Хурлын тэргүүлэгчдээс тогтоосон хурлын ажлын албаны бүтэц, орон тооны хязгаар, цалингийн санд багтаан ажлын албаны нэгжийн дарга, ажилтнуудыг томилж, чөлөөлөх, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүрэг гүйцэтгэнэ гэж, Хөдөлмөрийн дотоод журам-ын 3.5 дахь хэсэгт Төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллах иргэнийг Ажлын албаны дарга судлан танилцуулсны үндсэн дээр Хурлын дарга захирамжаар томилж, чөлөөлнө... гэж, тухайн байгууллагын ажилтныг томилж, чөлөөлөх эрхийг 2 өөр этгээдэд олгосон байхад ямар үндэслэлээр ажлын албаны дарга нь нэхэмжлэгч  ажлаас чөлөөлөх болсон нь тодорхойгүй байна.

Баянгол дүүргийн И дугаартай тушаалаар Ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам-ыг баталж, улмаар 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт зохион байгуулах удирдамжийг баталсны дагуу шалгалтын комисс шалгалтыг 2 өдөр зохион байгуулжээ./хх-74-84 тал/.

Энэхүү шалгалтад оролцогчид нийт 100 онооны үнэлгээ авахаас нэхэмжлэгч өдөр Ажлын албаны даргад өргөн барьсан байна. /хх 84-92/

 өдөр буюу ажлын албаны даргад комиссын дүгнэлтийг өргөн барьсан өдөр шалгалтын комиссын нарийн бичгийн дарга, Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга  нь Сонсох ажиллагааны мэдэгдэл гэх баримт үйлдэн, нэхэмжлэгчид ...мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтад хангалтгүй үнэлгээ авч, мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тул үүрэгт ажлаас чөлөөлөх ажиллагаа хийгдэж байна. Иймд сонсох ажиллагааны мэдэгдэлтэй холбоотой санал, тайлбарыг тухайн өдөртөө буюу өдрийн дотор гаргаж өгөхийг мэдэгджээ./хх-17/

Нэхэмжлэгч нь энэхүү сонсох ажиллагааны мэдэгдэл гэх баримттай 2өдрийн шалгалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар тайлбар бичиж өгсөн байх ба хариуцагч нь энэхүү сонсох ажиллагааны мэдэгдэл гэх баримтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа 1 сарын өмнө мэдэгдсэн гэж тайлбарлаж байна./хх-18 тал/.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт ажил олгогч нь энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэнэ гэжээ.

Шалгалтын комиссын нарийн бичгийн дарга, Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга  нь хэний өгсөн ямар үүрэг даалгаврын дагуу нэхэмжлэгчид сонсох ажиллагааны мэдэгдлийг мэдэгдээд байгаа болох, тэрээр ажил олгогчийг төлөөлж, энэхүү үйлдлийг хийх эрхтэй эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд ажил олгогчийг нэхэмжлэгчид хөдөлмөрийг гэрээг цуцлах тухай мэдэгдлийг өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн,  төлөөлөгчдийн хурлын ажлын албаны даргын 20ын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам-ын 4.1, 4.2-д Албан хаагч мэргэжлийн түвшин тогтоох шалгалтын агуулга, комиссын үйл ажиллагаа, үнэлгээний талаарх гомдлоо шалгалтын үнэлгээг танилцуулснаас хойш 30 хоногийн дотор ажлын албаны даргад гаргана, ажлын албаны дарга гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгнө гэжээ.

Гэтэл комисс нь н талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн шалгалтын үнэлгээний талаар гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчид шалгалтын дүнг танилцуулаад  хоногийн дотор гомдол гаргаагүй тохиолдолд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар мэдэгдэл өгөх нь хуульд нийцэх тул хариуцагч талыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэг, Ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам-ын 4.1, 4.2-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Ажлын албаны даргын  өдрийн Үнэлгээний баг байгуулах тухай А/15 дугаар тушаалаар үнэлгээний багийн бүрэлдэхүүнийг баталж, тухайн өдрөөс эхлэн ажлын 5 өдөрт багтаан албан хаагчдын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, ажлын үр дүнг үнэлэн дүгнэж, дүнг нэгтгэн танилцуулахыг үүрэг болгосон байна. /хх-93,94/

Нэхэмжлэгч эрхэлсэн салбартаа үр бүтээлтэй, хамт олноо манлайлан, амжилттай ажиллаж нийслэл, дүүргээ хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа гэж үзэн, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн Тэргүүн ажилтан цол тэмдгээр, Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын дугаартай захирамжаар оны нэгдүгээр улирал, хоёрдугаар улирал, гуравдугаар улирлын ажлын үр дүнг үндэслэн мөнгөн урамшууллаар тус тус шагнажээ./хх-25-35 тал/.

Гэтэл ажлын албаны даргын тушаалаар байгуулагдсан үнэлгээний баг нэхэмжлэгч дүгээр улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг хянаж, гүйцэтгэлийн тайланг Хангалтгүй гэж дүгнэснийг ажил олгогч байгууллага нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна./хх-124-135 тал/.

Өөрөөр хэлбэл үнэлгээний баг  дүгээр улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг шалгаж, Хангалтгүй гэж дүгнэснийг үндэслэн нэхэмжлэгчийг гүйцэтгэлийн тайлан, ажлын үр дүн Хангалтгүй гэж үнэлэгдсэн, өөрийн хариуцсан ажил үүргээ зохих чанар, стандарт шаардлагын дагуу гүйцэтгээгүй гэж үзэн ажлаас халсан нь үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.5 дахь хэсэгт заасныг зөрчиж, ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэн, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан тус дүүргийн 23 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга бөгөөд иргэний танхимын зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

Шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан нийт хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үндэслэлтэй.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн сүүлийн 3 сард олгогдсон цалингийн дунджаар тооцвол нэг сарын цалин 912,693 төгрөг, 1 хоногийн дундаж цалин 41,486 төгрөг байх ба үүнийг ажилгүй байсан нийт 85 ажлын хоног (2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хооронд)-оор тооцон, 3,526,322 төгрөгийг хариуцагч  хурлын ажлын албанаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй./хх-4-6 тал/.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 141,157 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч  албаны Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн 23 дугаар хорооны иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд иргэдийн Нийтийн хурлын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Б

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч  олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр уншиж сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА