| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2024/0027/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/169 |
| Огноо | 2024-05-14 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,
-Улсын яллагчаар Б.Мөнгөнцэцэг,
-иргэний нэхэмжлэгч С.С
-шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч С.Базардорж, Ш.Амарбаяр нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Гэд холбогдох эрүүгийн 2334001810389 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, , ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийг хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1999 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 121 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн хэрэг хариуцах чадвартай гэх Г.Г
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь Төв аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын хувьд математик, мэдээлэл зүйн боловсрол хариуцсан арга зүйч мэргэжилтнээр ажиллаж байхдаа, өөрийн удирдах албан тушаалтан болон Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Нарантуяагаас зөвшөөрөл авалгүй, 2022 онд Төв аймгийн Архуст, Баян-Өнжүүл, Баянчандмань, Баянцагаан, Дэлгэрхаан, Жаргалант, Заамар, Угтаалцайдам, Цээл, Бүрэн, Борнуур сумын ерөнхий боловсролын сургууль, Зуунмод сумын “Дэгдээхэй” цэцэрлэгт төлбөртэй сургалт зохион байгуулж, өөрийн хувийн хаан банкны 5737039384 дугаарын дансаар 5.752.100 төгрөгийн төлбөрийг авсан,
Мөн мэргэжилтэн Г.Г нь өөрийн хамаарал бүхий “Таде технологи” ХХК-аар дамжуулан Төв аймгийн Эрдэнэсант, Цээл, Баянцагаан, Бүрэн, Төв аймгийн “Хүмүүн” цогцолбор сургууль, Зуунмод сумын “Дэгдээхэй” цэцэрлэгийн компьютер засварын үйлчилгээ хийж 6.915.000 төгрөгийн төлбөрийг хувьдаа авч, өөртөө давуу байдал бий болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Г.Г нь: “Өмнөх хурал дээр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Иргэний нэхэмжлэгч Д.Сэдэд нь: “Хохирол төлбөрийн тухайд 5,700,000 болон 6,900,000 төгрөг нийт 12.600.000 төгрөгийн хохирол гарсан байгаа. Удирдах дээд албан тушаалтандаа мэдэгдээгүй үйлдэл буруу. Компьютер тоног төхөөрөмж засварлах 6,900,000 төгрөг бол сургуулийн төсөвт тендэр хэлбэрээр зарлагддаг.Үүнийг Г.Г өөрийн хувийн хамаарал бүхий этгээдэээр хийлгүүлсэн мөн удирдлагадаа мэдэгдээгүй тул буруутгагдаад байгаа. Манай зүгээс хохирол нэхэмжлэхгүй. Сургуулиудад тоног төхөөрөмж шинэчлэгдсэн байгаа” гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2334001810389 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Үүнд: Шүүгдэгч Г.Г Төв аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын хувьд математик, мэдээлэл зүйн боловсрол хариуцсан арга зүйч мэргэжилтнээр ажиллаж байхдаа, өөрийн удирдах албан тушаалтан болон Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Нарантуяагаас зөвшөөрөл авалгүй, 2022 онд Төв аймгийн Архуст, Баян-Өнжүүл, Баянчандмань, Баянцагаан, Дэлгэрхаан, Жаргалант, Заамар, Угтаалцайдам, Цээл, Бүрэн, Борнуур сумын ерөнхий боловсролын сургууль, Зуунмод сумын “Дэгдээхэй” цэцэрлэгт төлбөртэй сургалт зохион байгуулж, өөрийн хувийн хаан банкны 5737039384 дугаарын дансаар 5.752.100 төгрөгийн төлбөрийг авсан,
Мөн мэргэжилтэн Г.Г нь өөрийн хамаарал бүхий “Таде технологи” ХХК-аар дамжуулан Төв аймгийн Эрдэнэсант, Цээл, Баянцагаан, Бүрэн, Төв аймгийн “Хүмүүн” цогцолбор сургууль, Зуунмод сумын “Дэгдээхэй” цэцэрлэгийн компьютер засварын үйлчилгээ хийж 6.915.000 төгрөгийн төлбөрийг хувьдаа авч, өөртөө давуу байдал бий болгосон үйл баримт нь дараах:
-Төв аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 75 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 6 тал/,
-Төлбөрийн баримт, нэхэмжлэх, зарлагын дэлгэрэнгүй /1-р хх-ийн 7-13 тал/,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 1 тал/,
-Математик 100 нэртэй номын хуулбар /1-р хх-ийн 14-22 тал/,
-“Тадэ технологи” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 26-35 тал/,
-“Тадэ технологи” ХХК-ийн дүрэм /1-р хх-ийн 36-39 тал/,
-Албан тушаалын тодорхойлолт /1-р хх-ийн 65-67, 79-83 тал/,
-Цахим контент боловсруулах арга зүйн сургалтын удирдамж, Цахим контент боловсруулах арга зүйн сургалтын бүртгэл, дүгнэлт /1-р хх-ийн 86-90 тал/,
-Төлбөрийн баримт /1-р хх-ийн 91 тал/,
-Цахим контент боловсруулах арга зүйн сургалтын удирдамж, Ажил гүйцэтгэх гэрээ /1-р хх-ийн 94, 95, 97, 103,104-106, 113-117, 122-124, 130-133,138-141, 147, 153-154, 162-165, 170-173, 179 тал/,
-Төлбөрийн баримт, нэхэмжлэх, Төлбөрийн хүсэлт /1-р хх-ийн 91, 98-100, 107-109, 118-119, 125-126, 134-135, 142-144, 148-150, 155-159, 166-167, 174-176, 180-181, 212-214 тал/,
-Нэхэмжлэх, төлбөрийн хүсэлт, гэрэл зургийн үзүүлэлт, орлогын баримт, зарлагын баримт /1-р хх-ийн 184-187, 190-193, 196-197, 200-203, 206-207, 210-211, 215 тал/,
-5737039387 дугаартай шүүгдэгч Г.Гийн Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 218-225 тал/,
-“Тадэ технологи” ХХК-ийн 5653514575 дугаартай Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 228 тал/,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 242 тал/,
-Гэрч Ц.Нарантуяагийн “...Манай Төв аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын хувьд математий мэдээлэл зүйн боловсрол хариуцсан арга зүйч мэргэжилтэнтэй. Уг мэргэжилтний хувьд өөрийн аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын багш нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, математикийн сургалтын чанарт ахиц гаргах чиг үүрэгтэй ажилладаг. Төв аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын математик мэдээлэл зүйн боловсрол хариуцсан арга зүйч мэргэжилтэн Г.Г нь 2022 оны 11 дүгээр сард Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд сургалт хийж, өөрийн хувийн дансаар сургалтын төлбөр гэж авсан байсан. Г.Гийн хувьд ажлын байрны чиг үүргийн дагуу ямар нэгэн төлбөр авах ёсгүй. Гэтэл Г.Г нь өөрийн Хаан банкны 5737039387 дугаарын дансаар 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Зуун мод сумын Дэгдээхэй цэцэрлэгээс сургалтын төлбөр гэх утгаар 160.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ар хуст сумын Ерөнхий боловсролын сургуулиас 370.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Угтаалцайдам сумын Ерөнхий боловсролын сургуулиас 350.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулиас 350.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Бүрэн сумын Ерөнхий боловсролын сургуулиас 530.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулиас 1.000.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянчандмань сумын Ерөнхий боловсролын сургуулиас 370.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 06, 09, 15-ны өдрийн нийт 3 удаагийн шилжүүлгээр Цээл сумын Ерөнхий боловсролын сургуулиас 932.100 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өнжүүл сумын Ерөнхий боловсролын сургуулиас 460.000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуулиас 365.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дэлгэрхаан сумын Ерөнхий боловсролын сургуулиас 495.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Заамар сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас 370.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан байсан. Миний хувьд мэргэжилтэн тансүхииг өөриин цалингаас гадна нэмэлт сургалтын төлбөр нэрээр сургууль цэцэрлэгүүдээс нэмж мөнгө авч болохгүй болов уу гэдэг үүднээс гомдол гаргасан. 2-рт Мэргэжилтэн Г.Г нь Төв аймгийн Цээл сумын Ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл зүйн кабинетын компьютер, техник хэрэгслийн эвдрэл гэмтлийг өөрөө засаж, 3.020.000 төгрөгийн нэхэмжлэл, зарлагын баримтыг "Тадэ Технологи" ХХК-ийн нэрээр бичиж, сургуульд үлдээсэн байсан. Г.Г нь "Тадэ Технологи" ХХК-тай ямар холбоо хамааралтай гэдгийг мэдэхгүй. Сургууль уг мөнгийг одоо төлсөн эсэхийг мэдэхгүй байна. 3-рт Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчдад зориулан жил бүр сорилын ном гаргадаг. Гэтэл мэргэжилтэн Г.Г нь 2018-2021 оны математикийн жишиг тестийг эмхэтгэн 2022 онд Математик 100 нэртэй номыг хэвлүүлэн, сурагчдад зарсан байсан. Уг асуудлыг шалгуулах хүсэлтэй байна. Миний хувьд мэргэжилтэн Г.Гийг өөрийн ажил мэргэжлийг ашиглан, мөнгөний сонирхолтой ажиллаж байна уу гэж хардаж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 245-248 тал/,
-Гэрч М.Уранцэцэгийн “...Математик, физик, мэдээлэл зүйн боловсрол хариуцсан арга зүйч, мэргэжилтэн нь албан тушаалтын тодорхойлолтод заасны дагуу өөрийн хариуцсан орон нутгийн Ерөнхий боловсролын сургуулиудад математик, физик, мэдээлэл, технологийн боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд багш удирдах ажилтанд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, лавлагаа, зөвлөмж мэдээллээр хангах чиг үүрэгтэй ажилладаг. Математик, физик, мэдээлэл зүйн боловсрол хариуцсан арга зүйч мэргэжилтний хувьд төрийн захиргааны албан хаагч буюу төрийн жинхэнэ албан хаагч байгаа юм. Математик, физик, мэдээлэл зүйн боловсрол хариуцсан арга зүйч мэргэжилтний хувьд өөрийн үндсэн ажлаас гадна Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1.6 дугаар зүйлд заасны дагуу багшлах, эрдэм шинжилгээний ажил эрхлэх эрхтэй. Гэхдээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг /Албан тушаалтан өөрийн албан үүргийн дагуу авах цалин хөлснөөс гадна энэ хууль бусад хуулиар хориглоогүй, бусад ажил алба гэрээний урамшуулал, мөн хуулиар хориглоогүй аж ахуйн үйл ажиллагааны орлого олж болно./, тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.2 /Багшлах, эрдэм шинжилгээний болон бүтээлч ажил/, 18.5.3 дахь хэсэгт /Ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бол өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусад алба гэрээний ажил гүйцэтгэж болно./ гэж зохицуулсан байдаг бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу ажлын бус цагаар, давхар ажил эрхэлсэн бол давхар ажил эрхлэлтийн талаар болон цалин хөлснөөс гадна авсан ажил, гэрээний урамшууллыг өөрийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэгт үнэн зөв мэдүүлэг үүрэгтэй. Өөрөөр хэлбэл Төв аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын Математик, физик, мэдээлэл зүйн боловсрол хариуцсан арга зүйч мэргэжилтний хувьд өөр аймаг, хот, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарт өөрийн хариуцсан чиглэлээс бусад чиглэлээр сургалтыг төлбөртэй зохион байгуулж болно гэсэн үг юмаа. Ном бүтээлийн хувьд эрдэм шинжилгээний ажил эрхлэх гэдэгт хамаарна. Ном бүтээлийн хувьд өөрийн хийсэн судалгаа, шинжилгээ, өөрийн оюун санааны үндсэн дээр бичиж туурвисан байх шаардлагатай. Хэрвээ бусдын бүтээлийг хэвлэн олшруулах, бусдад түгээх бол оюуны өмчийн тухай хуулиар эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авах шаардлагатай гэж үзэж байна..., ...Хэрвээ мэргэжилтний хувьд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж, дээрх сургууль цэцэрлэгт сургалт зохион байгуулж, төлбөр авсан бол болохгүй. Албан тушаалаа урвуулан ашигласан байна..., ...Болохгүй. Албан тушаалын тодорхойлолтын 2 дугаар зорилтын 3 дугаар чиг үүрэгт зааснаар сургалтын орчин бүрдүүлэлт, тоног төхөөрөмжийн ашиглалт, сурах бичиг, гарын авлагын хангалт ашиглалтад хяналт тавих чиг үүрэгтэй. Өөрөөр хэлбэл албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу хяналт тавих, дээд шатны байгууллагад хүсэлт тавих, уламжлах, асуудлыг шийдвэрлүүлэх үүрэгтэй. Төлбөр авах эрхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 250-с 2-р хх-ийн 1-2 тал/,
-Гэрч Д.Эрдэнэтуяагийн “...2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Архуст сумын Ерөнхий боловсролын сургуульд захирлаар томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Боловсролын яамнаас улс орон даяар ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг medle.mn сайтад цахим хичээл боловсруулж байршуулах, контент бэлтгэх үүрэг чиглэл өгөгдсөн. Уг ажлын хүрээнд манай сургуулийн багш нар дээрх сайтад хичээлээ бэлтгэж байршуулахаар ажиллаж байна. 2022 оны 10 дугаар сард Төв аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтэн Г.Г дотоод удирдлагын системээр манай сургуульд дээрх чиглэлээр сургалт авах бол захиалга өгч ажиллах талаар чиглэл ирүүлсэн. Үүний дагуу мэргэжилтэн Г.Гтэй холбогдсон бөгөөд 2022 оны 11 сард Боловсрол, шинжлэх ухааны газраас дотоод удирдлагын системээр сургалтын удирдамжийг манай сургуульд ирүүлсэн. Уг удирдамж нь Төв аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын гарын үсэг тамга тэмдгээр баталгаажаагүй, нэг өдрийн цахим контент боловсруулах арга зүйн сэдэвт сургалт байсан. Тухайн үед мэргэжилтэн Г.Гээс сургалтын талаар тодруулан асуухад төлбөртэй сургалт гэж хэлж байсан бөгөөд сургалтын удирдамж баталгаажаагүй байна гэхэд дараа нь баталгаажуулж явуулна гэж байсан. Тэгээд 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр сурагчдын амралтын үеэр мэргэжилтэн Г.Г нь манай 15 багш, удирдлага, ажилчдад сургалт орсон. Нэхэмжлэлийн дагуу мэргэжилтэн Г.Гийн Хаан банкны 5737039387 дугаарын данс руу сургалтын төлбөр болох 370.000 төгрөгийг шилжүүлэн хийсэн. Одоо сар өдрийг сайн санахгүй байна. Төлбөрийн хүсэлт дээрээс хугацаа нь тодорхой харагдана. Тухайн үедээ Төв аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дотоод удирдлагын системээр сургалтын удирдамж ирсэн учраас Төв аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас явуулж байгаа сургалт гэж ойлгосон учраас төлбөрийн мөнгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 6-8 тал/,
-Гэрч Н.Мядагмаагийн “...2013 онд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Ерөнхий боловсролын сургуульд захирлаар томилогдон ажиллаж байгаад, 2023 оны 03 дугаар сард өөрийн хүсэлтээр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөн. Одоо сургуульдаа нийгмийн ажилтнаар ажиллаж байна. Боловсролын яамнаас улс орон даяар ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг medle.mn сайтад цахим хичээл боловсруулж байршуулах, контент бэлтгэх үүрэг чиглэл өгөгдсөн. Уг ажлын хүрээнд манай сургуулийн 5 багш, 4 хичээлээр дээрх сайтад хичээлээ бэлтгэж байршуулсан. 2022 оны 11 сард Төв аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтэн Г.Г дотоод удирдлагын системээр манай сургуульд дээрх чиглэлээр сургалттай холбоотой удирдамж явуулсан. Тухайн үед мэргэжилтэн Г.Гээс сургалтын талаар тодруулан асуухад төлбөртэй сургалт гэж хэлж байсан бөгөөд сургалтын удирдамж баталгаажаагүй байсан. Тэгээд 2022 оны 11 дүгээр сард, амралтын өдөр /өдрийг нь сайн санахгүй байна./ мэргэжилтэн Г.Г нь манай сургуулийн нийт багш, удирдлагуудад сургалт орсон. Нэхэмжлэл, гэрээний дагуу мэргэжилтэн Г.Гийн Хаан банкны 5737039387 дугаарын данс руу сургалтын төлбөр болох 460.000 төгрөгийг шилжүүлэн хийсэн. Одоо сар өдрийг сайн санахгүй байна. Төлбөрийн хүсэлт дээрээс хугацаа нь тодорхой харагдана. Тухайн үедээ би Төв аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтний сургалт гэж ойлгосон учраас төлбөрийн мөнгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 11-14 тал/,
-Гэрч Ц.Батхүүгийн “...2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Аймгийн Засаг даргын шийдвэрээр Төв аймгийн Баянчандмань сумын Ерөнхий боловсролын сургуульд захирлаар томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 2022 оны хавар манай Төв аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын багш нарыг medle.mn сайтад цахим хичээл боловсруулж байршуулах контент бэлтгэх үүрэг чиглэл өгөгдсөн. Уг ажлын хүрээнд манай сургуулийн 4 багш 2 хичээлээр /Бага ангийн Хүн орчны хичээл, Англи хэлний хичээл/ дээрх сайтад хичээлээ бэлтгэж байршуулсан. Манай яамнаас боловсролын нэгдсэн ESIS программ гаргасан. Уг программыг ажиллуулахад хүндрэл бэрхшээл гарсан. Тэгээд Төв аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтэн Г.Гээс дээрх программыг хэрхэн ашиглах талаар сургалт авмаар байна гэж хэлэхэд Г.Г аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын бүх мэргэжилтнүүд төлбөртэй сургалт өгөх эрхтэй болсон. Төлбөртэй сургалт өгч болно гэсэн. Тэгээд сургуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах, программтай холбоотой мэдээллээ бүрэн авах үүднээс 2022 оны 12 дугаар сарын сүүлээр /яг хэдэнд гэдгийг нь сайн санахгүй байна. / мэргэжилтэн Г.Гээс сурагчдын амралт эхэлсэн үед төлбөртэй сургалтыг авсан. Миний хувьд аймгийн Төв аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас төлбөртэй сургалт авч байна гэж ойлгосон. Г.Г аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын бүх мэргэжилтнүүд төлбөртэй сургалт өгөх эрхтэй болсон гэж хэлсэн учраас нэхэмжлэлийн дагуу Г.Гийн Хаан банкны данс руу 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр сургалтын төлбөр болох 370.000 төгрөгийг шилжүүлэн хийсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 16-18 тал/,
-Гэрч Д.Өлзийбаярын “...2003 онд Төв аймгийн Баянцагаан сумын Ерөнхий боловсролын сургуульд ахирлаар томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 2022 онд Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газраас лсын хэмжээний бүх Ерөнхий боловсролын сургуулиудын багш нарыг medle.mn айтад цахим хичээл боловсруулж байршуулах контент бэлтгэх үүрэг чиглэл гөгдсөн. Уг ажлын хүрээнд манай сургуулийн багш нар дээрх сайтад хичээлээ бэлтгэж Найршуулахаар контент бэлтгэсэн боловч дотооддоо хоорондоо ярилцаад Јаардлага хангахгүй байна гэж үзсэн учраас дээрх хаягт бэлтгэсэн контентоо айршуулаагүй больсон. 2022 оны намар би Төв аймгийн Баян-Өнжүүл, Бүрэн сумын Ерөнхий оловсролын сургуулиудын захирлуудаас аймгийн Боловсрол, шинжлэх ухааны ззраас цахим контент боловсруулах арга зүйн сургалт явуулж байгааг, мөн уг жлыг мэргэжилтэн Г.Гийг хариуцаж байгаа гэдгийг дуулсан. Тэгээд би 2022 оны өвөл 12 дугаар сард аймгийн Боловсрол, шинжлэх ухааны Газрын мэргэжилтэн Г.Гтэй дээрх чиглэлээр сургалт авах талаар ярилцсан эгөөд 2022 оны 12 дугаар сарын 20-ны үед аймгийн Боловсрол, шинжлэх ухааны Ізраас дотоод удирдлагын системээр манай сургуульд аймгийн Боловсрол, инжлэх ухааны газрын дарга Нарантуяагийн нэртэй гэхдээ тамга тэмдэг гарын эггүй сургалтын удирдамж, сургалт явуулах хөтөлбөр, мен гэрээ, төлбөрийн эхэмжлэх ирсэн. Тэгээд би сургалтын төлбөрийн мөнгө болох 1.0 сая төгрөгийг төлбөрийн хэмжлэлийн дагуу шилжүүлсэн. Сургалтыг 2023 оны 02 дугаар сард хүүхдүүдийн ічээл амралт дуусаад багш нар цугларах үед авсан. Мэргэжилтэн Г.Г 2 өдөр ргалт зохион байгуулсан. Ер нь аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтний зүгээс мне нь төлбөртэй сургалт нэг ч удаа явуулж байгаагүй бөгөөд би Төв аймгийн эловсрол, шинжлэх ухааны газраас зохион байгуулж байгаа төлбөртэй сургалт гэж лгосон. Сургалтын төлбөрийг шилжүүлэх үед хувь хүний данс байсан учраас жоохон гэлзэж байсан. Гэхдээ аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга прантуяагийн нэртэй сургалтын удирдамж ирсэн учраас нэхэмжлэхийн дагуу 2022 ы 12 дугаар сарын 21-ний өдөр төлбөр болох 1.0 сая төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 20-23 тал/,
-Гэрч Д.Өлзийбаярын “...Мэргэжилтэн Г.Г сургалт хийх үедээ манай сургуулийн зөөврийн компьютерын рамыг нь солиулж, ухрдыг нь нэмэгдүүлж, засаж сайжруулсан. Төлбөр мөнгөний хувьд хүний данс руу шилжүүлж болдоггүй учраас мэргэжилтэн Г.Гийн хэлсэн "Таде технологи” ХХК-ийн хаан банк дахь 5653514575 дугаарын данс руу 825.000 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн. Одоо ямар нэгэн өр төлбөр байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 24-25 тал/,
-Гэрч Б.Даваадуламын “...2013 оны 05 дугаар сард Төв аймгийн Дэлгэрхаан сумын Ерөнхий боловсролын сургуульд захирлаар томилогдон, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Боловсролын яамнаас улс орон даяар ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг medle.mn сайтад цахим хичээл боловсруулж байршуулах, контент бэлтгэх үүрэг чиглэл өгөгдсөн. Уг ажлын хүрээнд манай сургуулиас 3 багш, 3 хичээлээр дээрх сайтад хичээлээ бэлтгэж байршуулах байсан. Шалгарч чадаагүй. 2022 оны 12 сард манай менежер Эрдэнэцэцэг Төв аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтэн Г.Г дээрх чиглэлээр сургалт орж байгаа юм байна гэж хэлсэн. Уг асуудал нь тухайн үед тулгамдаж байсан асуудал байсан учраас нийт багш нартай сургалтын талаар танилцуулахад хүлээн зөвшөөрсөн. Тэгээд мэргэжилтэн Г.Г дотоод удирдлагын системээр манай сургуульд сургалттай холбоотой удирдамж, нэхэмжлэх, гэрээг явуулсан. Сургалтын удирдамж нь баталгаажаагүй байсан. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мэргэжилтэн Г.Г нь сурагчдын улирлын амралтын үеэр манай сургуулийн нийт багш, удирдлагуудад сургалт орсон. Нэхэмжлэл, гэрээний дагуу мэргэжилтэн Г.Гийн Хаан банкны 5737039387 дугаарын данс руу нийт 550.000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 352.100 төгрөг, 142.900 төгрөг, 55.000 төгрөгөөр шилжүүлэн хийсэн. Тухайн үедээ би Төв аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын төлбөртэй сургалт гэж ойлгосон учраас төлбөрийн мөнгийг шилжүүлсэн. Боловсролын яамнаас өгсөн чиглэлийн дагуу төлбөртэй сургалт явагдаж байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 27-29 тал/,
-Гэрч Л.Идэрийн “...2018 онд Төв аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуульд захирлаар томилогдон, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Боловсролын яамнаас улс орон даяар ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг medle.mn сайтад цахим хичээл боловсруулж байршуулах, контент бэлтгэх үүрэг чиглэл өгөгдсөн. Уг ажлын хүрээнд манай сургуулиас 2 багш, 8 хичээлээр дээрх сайтад хичээлээ бэлтгэж байршуулсан. 2022 оны 11 сард манай сургуулийн сургалтын менежер Одонтуяа Тев аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтэн Г.Г дээрх чиглэлээр сургалт орж байгаа юм байна гэж хэлсэн. Уг асуудал нь тухайн үед манай сургуульд тулгамдаж байсан асуудал байсан учраас нийт багш нартай сургалтын талаар танилцуулахад хүлээн зөвшөөрсөн. Манай боловсролын яамнаас Ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг чадавхжуулах, хөгжүүлэх зорилгоор сургалтын санхүүжилт тавигддаг болсон. Тухайн үед уг багш нарыг хөгжүүлэх сургалтын багц санхүүжилт манай сургуульд 2022 оны 11 сард тавигдсан байсан. Мэргэжилтэн Г.Гээс ирсэн сургалтын удирдамж нь баталгаажаагүй байсан. 2022 оны 12 дугаар сарын сүүл, 2023 оны 01 дүгээр сард мэргэжилтэн Г.Г нь сурагчдын улирлын амралтын үеэр манай сургуулийн нийт багш, удирдлагуудад сургалт орсон. Нэхэмжлэл, гэрээний дагуу мэргэжилтэн Г.Гийн Хаан банкны 5737039387 дугаарын данс руу нийт 350.000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлэн хийсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 31-32 тал/,
-Гэрч Д.Өлзийбаярын “...2022-2023 оны хичээлийн жилийн зорилтод багш нарыг хөгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулиудын багш нарыг medle.mn сайтад цахим хичээл боловсруулж байршуулах, контент бэлтгэх, цахим журнал хөтлөх зэрэг ажлууд тусгагдсан. Уг ажлын хүрээнд манай сургуулийн багш нар дээрх сайтад хичээлээ бэлтгэж 2022 оны 10 дугаар сард Төв аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтэн Г.Г дээрх чиглэлээр сургалт явуулна гэж хэлж байсан бөгөөд 2022 оны 12 дугаар сард Боловсрол, шинжлэх ухааны газраас дотоод удирдлагын системээр сургалтын удирдамж ирсэн. Удирдамжийн дагуу мэргэжилтэн Г.Гтэй гэрээ байгуулсан. Сурагчдын амралтын үед мэргэжилтэн Г.Г манай банш нарт сургалт орсон. Нэхэмжлэлийн дагуу мэргэжилтэн Г.Гийн Хаан банкны 5737039387 дугаарын данс руу 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр сургалтын төлбөр болох 370.000 төгрөгийг шилжүүлэн хийсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 34-36 тал/,
-Гэрч С.Хүрэлбаатарын “...2019 онд Төв аймгийн Угтаалцайдам сумын Ерөнхий боловсролын сургуульд захирлаар томилогдон, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Боловсролын яамнаас улс орон даяар ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг medle.mn сайтад цахим хичээл боловсруулж байршуулах, контент бэлтгэх үүрэг чиглэл өгөгдсөн. Уг ажлын хүрээнд манай сургуулийн 1 багш, 1 хичээлээр дээрх сайтад хичээлээ бэлтгэж байршуулсан. 2022 оны 12 сард Төв аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтэн Г.Г манай сургуулийн менежер Г.Гтэй утсаар холбогдож, цахим контент боловсруулах, бэлтгэх чиглэлээр сургуулиудад сургалт орж байгаа талаараа ярьсан байсан. Мэргэжилтэн Г.Г дотоод удирдлагын системээр манай сургуульд сургалттай холбоотой удирдамж, нэхэмжлэх, гэрээг явуулсан. Сургалтын удирдамж нь баталгаажаагүй байсан. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын эхээр /өдрийг нь сайн санахгүй байна./ мэргэжилтэн Г.Г нь манай сургуулийн нийт багш, удирдлагуудад сургалт орсон. Нэхэмжлэл, гэрээний дагуу мэргэжилтэн Г.Гийн Хаан банкны 5737039387 дугаарын данс руу сургалтын төлбөр болох 350.000 төгрөгийг шилжүүлэн хийсэн. Одоо сар өдрийг сайн санахгүй байна. Төлбөрийн хүсэлт Дээрээс хугацаа нь тодорхой харагдана. Тухайн үедээ би Төв аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын төлбөртэй сургалт гэж ойлгосон учраас төлбөрийн мөнгийг шилжүүлсэн. Боловсролын яамнаас өгсөн чиглэлийн дагуу төлбөртэй сургалт явагдаж байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 39-42 тал/,
-Гэрч Ч.Бумдарийн “...2016 онд Төв аймгийн Цээл сумын Ерөнхий боловсролын сургуульд захирлаар томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 2022 оны намар манай Төв аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын багш нарыг medle.mn сайтад цахим хичээл боловсруулж байршуулах контент бэлтгэх үүрэг чиглэл өгөгдсөн. Уг ажлын хүрээнд манай сургуулийн 3 багш 3 хичээлээр дээрх сайтад хичээлээ бэлтгэж байршуулсан. 2022 оны өвөл 12 дугаар сарын дундуур Төв аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын математик, физик, мэдээлэл зүйн боловсрол хариуцсан арга зүйч, мэргэжилтэн Г.Г надтай утсаар ярьж, танай бүсэд /Төв аймгийн Заамар сум Цээл сум, Угтаалцайдам сум / medle.mn сайттай холбоотой сургалт хийх гэж байгаа. Танай сургууль дээр хэдний өдөр сургалт явуулах боломжтой вэ гэж асуусан. Би өөрийн сургуулийн сургалтын 2 менежертэйгээ ярилцаж, маргааш нь мэргэжилтэн Г.Гэд 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр сургалт авъя гэж хэлсэн. Би сургалт авах үеэр хувийн чөлөөтэй байсан учраас сургалтад суугаагүй. Харин сургалтын менежер Б.Дэлгэрмаа дээрх сургалтыг хариуцсан. Намайг чөлөөтэй байх хугацаанд сургалтын менежер Б.Дэлгэрмаагийн хаягаар сургалтын удирдамж, гэрээ нь ирсэн байсан. 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр буюу амралтын өдөр Төв аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын математик, физик, мэдээлэл зүйн боловсрол хариуцсан арга зүйч, мэргэжилтэн Г.Г нь манай сургуулийн 18 багш, 2 менежерт medle.mn сайтад контент байршуулах чиглэлээр хичээл орсон байсан. Ер нь аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас өмнө нь төлбөртэй сургалт нэг ч удаа явуулж байгаагүй. Би анх төлбөртэй сургалт гэж мэдээгүй. Сүүлд манай сургуульд сургалтын нэхэмжлэх нь ирэх үед төлбөртэй гэдгийг нь мэдсэн бөгөөд хувь хүний данс болохоор нь бага зэрэг гайхаж байсан. Сургалтаа авсан учраас төлбөр болох 420.000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр сургалтын төлбөр гэх утгаар шилжүүлсэн. Мөн мэргэжилтэн Г.Гээс нөүтбүүкний микрофоныг 92.100 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Г.Гийн өөрийнх нь Хаан банкны данс руу шилжүүлсэн. Мэргэжилтэн Г.Гийг сургалт хийх үед нь манай сургуулийн мэдээлэл зүйн кабинетын багш Энхтүвшин сургалтад ашиглаж байгаад эвдэрсэн нөүтбүүкүүд, 2 ширхэг ухаалаг самбарыг үзүүлэхэд мэргэжилтэн Г.Г нь завсарлах боломжтой гэж хэлээд явсан байсан. Сургалтын дараа мэргэжилтэн Г.Г надтай утсаар холбогдож, 1 нөүтбүүкний үнээр бүх нөүтбүүк, ухаалаг самбарыг засварлах боломжтой юм байна шүү гэж ярьсан. Тэгээд мэргэжилтэн Г.Г сургалтаас хойш 10 гаруй хоногийн дараа манай сургуулийн сурагчдад сургалтаар ашигладаг нөүтбүүкнүүдийг авч явсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сард манай сургуулийн мэдээлэл зүйн кабинетын багш Энхтүвшин нөүтбүүкнүүдийг авчирсан. Одоо сургалтад ашиглаж байгаа. 2023 оны 01 дүгээр сард мэргэжилтэн Г.Г нь "Тадэ технологи" ХХК гэх нэртэй 3.020.000 төгрөгийн нэхэмжлэхийг манай сургууль руу явуулсан бөгөөд 2023 оны 02 дугаар сард мэргэжилтэн Г.Г төлбөрөө нэхэж надтай утсаар ярьсан. Би 2023 оны 02 дугаар сард "Тадэ технологи" ХХК-ийн Хаан банкны 5653514575 дугаарын данс руу 1.0 сая төгрөг шилжүүлсэн. Үлдсэн 2.020.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй байна. Өөр төлбөр мөнгөтэй холбоотой асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 44-47 тал/,
-Гэрч Б.Азжаргалын “...2023 оны 03 дугаар сард Төв аймгийн Бүрэн сумын Ерөнхий боловсролын сургуульд захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Гэрчээс мэдүүлсэн нь: Миний хувьд Боловсролын байгууллагад 10 дахь жилдээ ажиллаж байна. Би Төв аймгийн Бүрэн сумын Ерөнхий боловсролын сургуульд 2013-2021 он хүртэл багшаар, 2021-2023 оны 03 дугаар сар хүртэл сургалтын менежерээр ажиллаж байгаад, сургуулийн захирал С.Одгэрэл нь өндөр настны тэтгэвэрт суусан учраас 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс захирлын үүргийг сургалтын менежертэй хавсарч гүйцэтгэн, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Боловсролын яамнаас улс орон даяар ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг medle.mn сайтад цахим хичээл боловсруулж байршуулах, контент бэлтгэх үүрэг чиглэл өгөгдсөн. Уг ажлын хүрээнд манай сургуулиас 1 багш, 1 хичээлээр дээрх сайтад хичээлээ бэлтгэж байршуулсан. Би Төв аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтэн Г.Гийг дээрх чиглэлээр сургалт орж байгаа гэдгийг бүсийн сургуулийн математикийн багш нараас сонссон. Мэргэжилтэн Г.Гийн хувьд сургалтынхаа талаар өөрөө хэлсэн бөгөөд тухайн үед тулгамдаж байсан асуудал байсан учраас нийт багш нартай сургалтын талаар танилцуулахад хүлээн зөвшөөрсөн. Тэгээд мэргэжилтэн Г.Г дотоод удирдлагын системээр манай сургуульд сургалттай холбоотой удирдамж, нэхэмжлэх, гэрээг явуулсан. Сургалтын удирдамж нь баталгаажаагүй байсан. Тэгээд нэхэмжлэл гэрээний дагуу 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэргэжилтэн Г.Гийн Хаан банкны хувийн данс руу нийт 530.000 төгрөгийг шилжүүлэн хийсэн. 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мэргэжилтэн Г.Г нь сурагчдын улирлын амралтын үеэр манай сургуулийн нийт багш, удирдлагуудад сургалт орсон. Мөн мэргэжилтэн Г.Г нь сургалт явуулсны дараа 11 багшийн зөөврийн компьютерын хард дискийг сольж, рамыг нь нэмж тавьж өгсөн. Нэхэмжлэлийн дагуу "Таде технологи" ХХК-ийн данс руу 1.210.000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлэн хийсэн. Өөр төлбөр мөнгөтэй холбоотой асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 51-53 тал/,
-Гэрч Х.Энхтуяагийн “...2013 онд Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуульд захирлаар томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 2022 оны эхээр Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газраас улсын хэмжээний бүх Ерөнхий боловсролын сургуулиудын багш нарыг medle.mn сайтад цахим хичээл боловсруулж байршуулах контент бэлтгэх үүрэг чиглэл өгөгдсөн. Уг ажлын хүрээнд манай сургуулийн багш нар 2022 оны 05-10 сарын хооронд дээрх сайтад 3 хичээлээр 9 багш хичээлээ бэлтгэж байршуулсан. 2022 оны намар Төв аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын физик, математик, мэдээлэл зүйн судлагдахууныг хариуцсан мэргэжилтэн Г.Г манай сургуулийн сургалтын менежер Болорчулуунтай ээлжит хичээлийн цахим контент боловсруулах арга зүй, сургалтыг зохион байгуулах сургалт авах уу гэж ярьсан байсан. Үүнийг надад манай сургалтын менежер Болорчулуун танилцуулсан бөгөөд би хоорондоо ярилцаж байгаад, дээрх сургалтыг авсан. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Г.Гээс дотоод удирдлагын системээр манай сургуульд сургалтын удирдамж, гэрээ, төлбөрийн нэхэмжлэх ирсэн. Мэргэжилтэн Г.Гийн хувьд 2022 оны 11 дүгээр сарын дундуур /хугацааг сайн санахгүй байна./ амралтын өдөр манай сургуулийн бүх багш нарт сургалт зохион байгуулсан. Энэ үед би хотод ажилтай байсан учраас байгаагүй. Төв аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын физик, математик, мэдээлэл зүйн судлагдахууныг хариуцсан мэргэжилтэн Г.Г манай сургуулийн сургалтын менежер Болорчулуунтай ярих үедээ төлбөртэй сургалт, бусад сумдын сургуульд энэ чиглэлээр сургалт орж байгаа. Мэргэжилтэн сургалтыг төлбөртэй өгөх эрхтэй болсон гэсэн утгатай зүйл ярьсан байсан. Ер нь аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтний зүгээс өмнө нь төлбөртэй сургалт нэг ч удаа явуулж байгаагүй бөгөөд төлбөртэй гэхэд нь бид гайхаж байсан юмаа. Тэгээд дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай сургалт байсан учраас уг сургалтыг авсан. Төв аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас зохион байгуулж байгаа төлбөртэй сургалт гэж ойлгосон. Гэхдээ тухайн үедээ бид яагаад хувь хүний данс руу төлбөрийг шилжүүлж байгаа юм бол гэж ярилцаж байгаад, нэхэмжлэх нь ирсэн учраас сургалтын төлбөрийг шилжүүлсэн. Мөн 2022 оны 11 дүгээр сард манай сургууль мэргэжилтэн Г.Гээс элсэлтийн ерөнхий шалгалтын хариултын хуудсыг 250.000 төгрөгөөр худалдан авч байсан. Учир нь тухайн үед манай сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтын хариултын хуудас дууссан байсан. Сургалтын менежер Болорчулуун надад газрын мэргэжилтэн Г.Гэд элсэлтийн ерөнхий шалгалтын хариултын хуудас байна. Авах уу гэсэн. Тэгээд сургуульд шаардлагатай байсан учраас бид авсан. Ер нь элсэлтийн ерөнхий шалгалтын хариултын хуудсыг зардаг газрууд байдаг. Тухайн үед сургалтын менежер Болорчулуун хэлж, газрын мэргэжилтэн Г.Гээс авсан. Манай сургуулийн зүгээс мэргэжилтэн Г.Гийн хувийн Хаан банкны 5737039387 дугаарын данс руу сургалтын төлбөр болох 365.000 төгрөг, элсэлтийн ерөнхий шалгалтын хариултын хуудасны төлбөр болох 250.000 төгрөгийг тус тус 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн шилжүүлсэн. Одоо бидний хооронд ямар нэгэн өр авлага байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 55-58 тал/,
-Гэрч Д.Ариунсайханы “...2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Зуун мод сумын Дэгдээхэй цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 2022 оны 12 дугаар сард Төв аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын Математик, физик, мэдээлэл зүйн боловсрол хариуцсан арга зүйч мэргэжилтэн Г.Гийг манай аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудад сургалт зохион байгуулж байна гэдгийг сургуулийн багш нараас сонссон. Тухайн үед манай цэцэрлэгийн багш, ажилчдаас гаргасан цахим контент боловсруулах арга зүйн сургалтад хамрагдах хүсэлтийн дагуу Төв аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын Математик, физик, мэдээлэл зүйн боловсрол хариуцсан арга зүйч мэргэжилтэн Г.Гтэй утсаар холбогдож, сургалт авах чиглэлээр ярихад болно болно гээд зөвшөөрсөн. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Г.Гийн Хаан банкны 5737039387 данс руу сургалтын төлбөр болох 160.000 төгрөгийг шилжүүлсэн. Манай цэцэрлэгийн нягтлан бодогч Мөнхтуяа бид нар ярилцаад сургуулиуд бас төлбөрөө хувь хүний дансаар хийж байгаа юм чинь болох байх гээд шилжүүлсэн. Сургалтын төлбөрөө шилжүүлснээс хойш 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мэргэжилтэн Г.Г сургалт хийсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 61-63 тал/,
-Гэрч О.Анхбаярын “...2022 оны 12 дугаар сард Төв аймгийн Эрдэнэсант сумын Ерөнхий боловсролын сургуульд захирлаар томилогдон, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Төв аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтэн Г.Гээр 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн сургуулийн мэдээлэл зүйн кабинетын “Lenovo” загварын 13 ширхэг зөөврийн нөүтбүүкийн хүчин чадлыг сайжруулж, төлбөрийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Тадэ технологи” ХХК-ийн холбогдох данс руу 3.250.000 төгрөгийг шилжүүлж хийсэн. Одоо ямар нэгэн өр төлбөрийн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 68-70 тал/,
-Гэрч Л.Эрдэнэцэцэгийн “...2005 оны 10 дугаар сард Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн ерөнхий боловсролын сургуульд захирлаар томилогдон, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Гэрчээс мэдүүлсэн нь: Төв аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтэн Г.Гээр 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өөрийн сургуулийн сургалтын менежер Н.Мөнхзулын "Lenovo" загварын зөөврийн нөөтбүүкийн хүчин чадлыг сайжруулж, рам, хард дискийг нь солиулж, төлбөрийг 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр "Таде Технологи" ХХК-ийн холбогдох данс руу 210.000 төгрөгийг шилжүүлж хийсэн. Одоо ямар нэгэн өр төлбөрийн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 72-73 тал/,
-Гэрч Э.Уранчимэгийн “...Хуулийн эрх үүрэгтэй танилцсан. Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2011-2017 он хүртэл Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эх баригч, бага эмчээр ажиллаж байгаад, 2018 онд УНТЭ-т Шуурхай удирдлага, зохицуулалтын менежерээр томилогдон, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрж, охинтой болсон. Тэгээд хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орсон. Хүүхэд асрах хугацаанд манай гэр бүл, манай нөхөр Ичинноровын төрсөн эгч Тогтохбаярын гэр бүл /манай хүргэн ах Г.Г/ бид нар хоорондоо ярилцаад компьютер, компьютерын засвар үйлчилгээ, дагалдах хэрэгсэл, тоног төхөөрөмж борлуулах чиглэлээр компани байгуулахаар болж, би өөрийн нэр дээр "Тадэ Технологи" ХХК-ийг 2023 оны 01 дүгээр сарын сүүлээр байгуулсан. Манай гэр бүлийн хувьд 3.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. 2023 оны 03 дугаар сард би ажилдаа орох шаардлага гарч ажилдаа орсон. Компанийн дансаар орж ирсэн гүйлгээтэй холбоотой асуудлыг манай гэр бүл мэдэхгүй. Би ч мэдэхгүй. Хүргэн ах Г.Гээс тодруулсан дээр байхаа. Өнөөдрийг хүртэл манай гэр бүлийн хувьд нэг ч төгрөгийн ашиг орлого авсан асуудал байхгүй байна. Хамтарч үйл ажиллагаа явуулсан асуудал ч байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 76-78 тал/,
Иргэний нэхэмжлэгч Д.Сэдэдийн “...Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсээс Төв аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрыг төлөөлөн, иргэний нэхэмжлэгч, хохирогчоор оролцож байна. Төв аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтэн Г.Гийн улсын төсөвт учруулсан хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 110-111 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Г.Г нь Төв аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын математик, мэдээлэл зүйн боловсрол хариуцсан арга зүйч мэргэжилтнээр ажиллаж байхдаа, өөрийн удирдах албан тушаалтан болон Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Нарантуяагаас зөвшөөрөл авалгүй, 2022 онд Төв аймгийн Архуст, Баян-Өнжүүл, Баянчандмань, Баянцагаан, Дэлгэрхаан, Жаргалант, Заамар, Угтаалцайдам, Цээл, Бүрэн, Борнуур сумын ерөнхий боловсролын сургууль, Зуунмод сумын “Дэгдээхэй” цэцэрлэгт төлбөртэй сургалт зохион байгуулж, өөрийн хувийн хаан банкны 5737039384 дугаарын дансаар 5.752.100 төгрөгийн төлбөрийг авсан,
Мөн мэргэжилтэн Г.Г нь өөрийн хамаарал бүхий “Таде технологи” ХХК-аар дамжуулан Төв аймгийн Эрдэнэсант, Цээл, Баянцагаан, Бүрэн, Төв аймгийн “Хүмүүн” цогцолбор сургууль, Зуунмод сумын “Дэгдээхэй” цэцэрлэгийн компьютер засварын үйлчилгээ хийж 6.915.000 төгрөгийн төлбөрийг хувьдаа авч, өөртөө давуу байдал бий болгосон үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.
Нийтийн албан тушаалтан албан тушаалынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлсний төлөө байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс мөнгөн шагнал, шан харамж, зээл авах, төлбөргүй буюу хөнгөлөлттэй үйлчлүүлэх зэрэг хууль бус бусад хангамж эдлэхийг Төрийн албаны хуулиар хориглосон бөгөөд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах нь авлигын нэг төрөл юм.
Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй байна. Энэ үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Албан үүрэг, бүрэн эрх гэж сонгуульт болон томилолтын албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийн нэгдлийг ойлгоно.
Албан тушаалын байдал гэдэгт албаны эрх нөлөө хамаарна.
Албаны эрх нөлөө гэж тухайн нийтийн албан хаагчийн хувьд хууль тогтоомж, дүрэм журмаар тогтоосон эрхлэх чиг үүрэг, бүрэн эрхэд шууд хамаарахгүй ч албан тушаалын дээгүүр нийтлэг давуу байдлаар бусад албан тушаалтанд нөлөөлөх боломжийг,
Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж албан үүрэг, албан тушаал, албаны байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг тус тус ойлгоно.
Өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэж Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 “...тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар өөрт нь болон хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ.
Төв аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын математик, мэдээлэл зүйн боловсрол хариуцсан арга зүйч мэргэжилтэн Г.Г нь Нийтийн албан тушаалтан гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтанд тус тус хамаарна.
Шүүгдэгч Г.Гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг хор уршиг учруулах аюултай байгаа нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Б.Мөнгөнцэцэгээс “Шүүгдэгч Г.Гийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын саналаа гаргаж байна. Шүүгдэгч Г.Гэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугара зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байна. Гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлогоос 5,000,000 төгрөг төлсөн. Үлдэх 7,667,100 төгрөгийг улсын орлогод оруулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хүртэл хугацаагаар хадгалах саналтай байна” гэх ялын дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяраас: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Тодорхой хохирол төлсөн. Үлдэх хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал байна. Тухайн гэмт хэрэг сонгох төрлийн санкцтай байгаа. Миний үйлчлүүлэгч дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг. Байнга нааш цаашаа явах хэрэг гардаг. Тиймээс энэ төрлийн ял тохиромжгүй гэж үзэж байна. Тиймээс эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйл хэрэглэж 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Базардоржоос “Г.Гийг гэм буруутайд тооцсон. Тиймээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Тухайн гэмт хэрэгт сонгох санкцтай хөнгөн төрлийн гэмт хэрэг байгаа. Гэмт хэрэг үйлдэл хохирол хор уршигтай холбоотой асуудалд маргадаггүй. Хохирол бодитой эсэх асуудал гаргасан. Шүүхээс хохирол гаргуулахаар шийдвэрлэхээр заасан тул хохирлоо төлнө. Тухайн хохирлоос 5,000,000 төгрөг төлсөн байгаа. Г.Гийн хувьд дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж тогтмол орлого олдог. Үлдэх хохирлоо төлөх болно. Гэм буруу болон хор уршиг дээр маргаан байхгүй. Тэнсэж өгнө үү гэж хүсэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Г.Гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт “нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1- д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Гэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо тодорхой хэмжээгээр төлж, нөхөн төлөхөө илэрхийлсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Г.Г нь Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэний улмаас 12.667.100 төгрөгийн орлого олсон гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “.Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус зааснаар шүүгдэгч Г.Гийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 12.667.100 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэнг шүүгдэгч Г.Г болон түүний өмгөөлөгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар” шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлт гаргаж мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулсан.
Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаа дуусмагц шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч Г.Г нь 5.000.000 төгрөгийн хохирол барагдуулсан ба үлдэх төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийсэн тул энэ тогтоолоор шүүгдэгч Г.Гээс 7.667.100 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож,
Эрүүгийн 2334001810389 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “DVD”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэргийн хамт хадгалж, шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8., 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Гийг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас олсон орлого болох 7.667.100 /долоон сая зургаан зуун жаран долоон мянга нэг зуу/ төгрөгийг шүүгдэгч Г.Гээс гаргуулж улсын орлого болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Гэд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний дотор арилгахыг үүрэг болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гэд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн 2334001810389 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “DVD”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэргийн хамт хадгалж, шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Гийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
12. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ю.ЭНХМАА