Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 03

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Улсын яллагч                                  А.Энхтуяа

            Шүүгдэгч                                           С.*******

Түүний өмгөөлөгч                          Д.Даваасүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Урангоо нар оролцов.

           Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 145 дугаар  зүйлийн 145.2-т зааснаар “Машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ******* овогт ын *******д холбогдох 201618000301 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн. 32 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Төмөр замын ******* тосгоны 49-р точикийн замчин ажилтай, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн  хамт, Сэлэнгэ аймаг ******* сумын Дэлгэрхаан 1 дүгээр баг, 49 дүгээр точикт оршин суух,  улсаас авсан гавъяа шагналгүй, 2003 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн *******7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 2 жил, 06 сарын хорих ял оногдуулан Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ын ******* /РД:МО84080118/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.******* нь 2016 оны ******* дугаар сарын 05-ны өдөр *******-******* СЭҮ улсын дугаартай “портер” маркын тээврийн хэрэгсэл ашиглан Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг 49 дүгээр точикийн ойролцоо байх иргэн Д.*******гийн эзэмшлийн жижиг 5 ханатай монгол гэр хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 1.Шүүгдэгч С.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн.... Манай үеэл дүү Б.******* ногоо хураачих гэр байна уу? мөнгө төгрөгийг нь өгөөд ч хамаагүй түрээсэлмээр байна гэж хэлсэн. Би гэр олоод өгье гэж хэлсэн. Д.*******г сайн таньдаг болохоор дараа нь уулзаад хэлве гэж бодоод ийм зүйл болсон гэв.

2.Хохирогч Д.*******гийн 2016 оны ******* дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн  ...Сэлэнгэ аймаг ******* суманд манай аав ээж амьдардаг. 2016 оны 07 дугаар сарын дундуур манай ээж тархины цус харвалт өгч биеийн байдал нь муудаад эмчийн хяналтанд байхаар болж Сүхбаатар сумын 5 дугаар багт гэр бүлийн хамт амьдрахаар болж 49-р точикт байгаа монгол гэртээ хэсэг амьдараагүй. Хүн амьдрахгүй учраас дан хоосон гэр үлдсэн. Ээжийн бие муу учраас тэр болгон эргэж тойроод байдаггүй. Гэтэл 2016 оны ******* дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн орчим гэрийнхээ гадаа очиход гэр цоожтой, хаалга үүд нь бүрэн бүтэн ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. Маргааш өглөө нь гэртээ дулаалга хийхээр очиход манай гэр байхгүй алга болчихсон байсан... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/

3.Гэрч Б.*******ын 2016 оны ******* дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн…2016 оны ******* дугаар сарын 04-ний орой 21 цагт ******* сум 49-р точикт үеэл ах С.*******ынд очоод "Ногооны талбай дээр барих монгол гэр байна уу түрээслэх ч хамаагүй гэр байна уу” гэхэд надад олоод өгье гэж хэлсэн. Маргааш нь буюу ******* сарын 05-ны өдрийн орой 23 цаг орчим Ө.*******-тэй хамт түүний цагаан өнгийн портер машинтай манай Энхтал төвөөс холгүй 96-р зөрлөгийн ойролцоо манай ногооны талбайд 5 ханатай монгол гэр авчирч өгөөд явсан. Би бодохдоо надад олж өгнө гэсэн гэр нь болов уу гэж бодсон. Хэд хоногийн дараа цагдаагийн ажилтан нар гэрийг хурааж авсан. Ямар учиртай хурааж байгаа талаар асууухад “хулгайн гэр” гэж хэлсэн. Миний хувьд С.******* ахыг хулгайн гэр авчирна гэж бодоогүй. ...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/

4.Гэрч Ө.*******-н 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн…2016 оны ******* дугаар сарын 05-ны орой намайг гэртээ байхад ******* над руу 22 цагийн орчим утасдаад “машин чинь байна уу? 49-р точикийн ойролцоо гэр барьчихсан, түүнийг хураагаад *******д өгөх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Миний хувьд хийсэн тодорхой ажил байгаагүй учраас ******* сумаас өөрийнхөө *******-******* СЭҮ улсын дугаартай цагаан өнгийн дортер машинаа бариад *******ын гэрт очиж бид хоёр 49-р точикийн ертөнцийн зүгээр зүүн зүгт 1-2 км зайд байрлах хөдөө, хээр газар очиход 5 ханатай монгол гэр буулгаад хураачихсан байхаар нь машины тэвшин дээр ачаад шууд Энхтал сумын төвөөс холгүй байдаг ногооны талбайд буулгаж өгөөд бид хоёр гэррүүгээ буцсан. .…гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 22 дугаар хуудас/

     5.Шүүгдэгч С.*******ын 2016 оны ******* дугаар сарын 24-нд сэжигтнээр өгсөн....2016 оны ******* сарын 04-ний өдөр манай гэрт 21 цагийн орчим үеэл дүү ******* ирээд “ Монгол гэр түрээслэх хүн байна уу Ногооны талбай дээр барих гэр хэрэг болоод байна” гэхээр нь “ Ах чамд гэр олоод өгье” гэж хэлсэн. Ингээд маргааш нь буюу 2016 оны ******* дугаар сарын 05-ны өдөр ажилдаа өглөө 08 цагт яваад оройн 19 цаг орчим гэртээ ирсэн. Гэртээ ирээд 49-р точикоос холгүй байдаг эзэнгүй гэрт очиж гэрийг ганцаараа гадна талаас бүслүүрээр нь тайлаад гэрийг буулгаж хураасан. Хурааж дуусаад гэртээ харьж 22 цаг орчим очиж *******- рүү залгаж “машин чинь байна уу 49-р точикийн ойролцоо манай хураасан гэр байгаа, чи найздаа гэр ачаад *******ын гэрт хүргээд өгөөч” гэж хэлэхэд зөвшөөрч манай гэрт удаагүй өөрийнхөө *******-******* СЭҮ улсын дугаартай цагаан өнгөтэй портер машинаар хүрч ирсэн. *******- бид хоёр буулгаж, хураасан гэрийг машины тэвшин дээр ачиж *******ын гэрт аваачиж өгсөн. Энэ гэрт ******* гэж хүн аав ээжийнхээ хамтаар амьдардаг, миний мэдэхийн сүүлийн 2-3 сар эзэнгүй байгаа  ....гэх мэдүүлэг.         

/хавтаст хэргийн 29 дүгээр  хуудас/.

6.Шүүгдэгч С.*******ын 2016 оны 11 дүгээр 22-ны өдөр  яллагдагчаар өгсөн.... 2016 оны ******* сарын 04-ний өдөр манай гэрт 21 цагийн орчим үеэл дүү ******* ирээд “Монгол гэр түрээслэх хүн байна уу Ногооны талбай дээр барих гэр хэрэг болоод байна” гэхээр нь “Ах чамд гэр олоод өгье” гэж хэлсэн. Ингээд маргааш нь буюу 2016 оны ******* дугаар сарын 05-ны өдөр ажилдаа өглөө 08 цагт яваад оройн 19 цаг орчим гэртээ ирсэн. Гэртээ ирээд 49-р точикоос холгүй байдаг эзэнгүй гэрт очиж гэрийг ганцаараа гадна талаас бүслүүрээр нь тайлаад гэрийг буулгаж хураасан. Хурааж дуусаад гэртээ харьж 22 цаг орчим очиж *******- рүү залгаж “машин чинь байна уу 49-р точикийн ойролцоо манай хураасан гэр байгаа, чи найздаа гэр ачаад *******ын гэрт хүргээд өгөөч” гэж хэлэхэд зөвшөөрч манай гэрт удаагүй өөрийнхөө *******-******* СЭҮ улсын дугаартай цагаан өнгөтэй портер машинаар хүрч ирсэн. *******- бид хоёр буулгаж, хураасан гэрийг машины тэвшин дээр ачиж *******ын гэрт аваачиж өгсөн. Энэ гэрт ******* гэж хүн аав ээжийнхээ хамтаар амьдардаг, миний мэдэхийн сүүлийн 2-3 сар эзэнгүй байгаа...гэх мэдүүлэг.

                             /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/.

7.Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 3-8 дугаар хуудас/.

8.Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол. /хавтаст хэргийн *******-15 дугаар хуудас/

9.Сэлэнгэ аймаг ******* сумын үнэ тогтоох комиссийн акт /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/

*******.Автомашины үнэлгээ /хавтаст хэргйин 36-37 дугаар хуудас/

      11.Шүүгдэгч С.*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 46-50 дугаар хуудас/ зэрэг болно.

 

             Шүүх дээрхи нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд дараахи дүгнэлтийг хийв.

 

           Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас ******* овогт ын *******ыг 2016 оны ******* дугаар сарын 05-ны өдөр *******-******* СЭҮ улсын дугаартай “портер” маркын тээврийн хэрэгсэл ашиглан Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг 49 дүгээр точикийн ойролцоо байх иргэн Д.*******гийн 5 ханатай монгол гэр хулгайлж, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 145 дугаар  зүйлийн 145.2-т зааснаар “Машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. 

 Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан дараахи нотлох баримтуудаар шүүгдэгч С.******* нь  бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв. Үүнд:

Хохирогч Д.*******гийн эд зүйлээ хэрхэн алдсан талаарх мэдүүлэг /хх 19/, гэрч Ө.*******- /хх 22/, Б.******* /хх 21/ нарын мэдүүлэг болон эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 5 ханатай гэр болон тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон баримтууд, иргэний нэхэмжлэгч тогтоосон ба байцаасан тэмдэглэл бусад баримт сэлтүүд зэрэг болно.

        Дээрхи нотлох баримтуудаар хэрэг гарсан нөхцөл байдал нь дараахи байдлаар харагдана.

Шүүгдэгч С.******* нь 2016 оны ******* дугаар сарын 05-ны өдөр эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа  Ө.*******-г гуйж, түүний эзэмшлийн *******-******* СЭҮ улсын дугаартай “портер” маркын тээврийн хэрэгслээр хамт явж, Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг 49 дүгээр точикийн урд зүгт 1-2 км-ийн зайд хөдөө байсан буулгаад тавьчихсан иргэн Д.*******гийн 5 ханатай монгол гэрийг машинд ачиж, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын төвийн ойролцоо байдаг Б.******* гэгчийн ногооны талбайд буулгаж өгсөн байдал хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдлоо.

            Энэ гэмт үйлдлийнх нь улмаас шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 145 дугаар  зүйлийн 145.2-т зааснаар “Машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуулийн тухайн зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж Шүүх дүгнэв.

 Хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлж, хууль сануулж, хуулийн шаардлага хангасан байх тул үнэн зөв гэж үзэн шүүх нотолгооны эх сурвалжаа болгож байна.

             5 ханатай Монгол гэрийг бүрэн бүтнээр нь хохирогч Д.*******д хүлээлгэж өгсөн байх тул хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж шүүхэд  тодорхойлолт гаргаж өгсөн байгааг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж тооцов.

           Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй байна.

            Битүүмжилсэн тээврийн хэрэгслийг чөлөөлж жинхэнэ эзэмшигч Ө.*******-д буцаан олгож, тухайн тээврийн хэрэгслийн үнэ болох 1.5 сая төгрөгийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч С.*******аас гаргуулж төсвийн орлогод оруулж шийдвэрлэхээр тогтов.  Учир нь тухайн тээврийн хэрэгслийг шүүгдэгч ашиглахдаа бусдын эд хөрөнгө хулгайлж байгаа талаараа хэлэлгүйгээр, тээврийн хэрэгслийг зөвхөн хулгайн гэмт хэрэг үйлдэх санаа зорилгоо биелүүлэхэд хөтлөгдсөн байдлаар ашигласан нь шүүгдэгчийн өөрийнх нь болон иргэний нэхэмжлэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар ******* овгийн ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан “Машин механизм машиглаж, бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч С.*******д эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 02 /хоёр/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар С.*******ын эдлэх 02 /хоёр/ жил, 06 /зургаа/  сар хорих ялыг жирийн  дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч ын *******аас 1 сая 500 мянган төгрөг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.*******-т зааснаар дээрхи гэмт хэргийн учир *******-******* СЭҮ улсын дугаартай “портер” маркын тээврийн хэрэгсэл битүүмжилсэнийг хүчингүй болгож, жинхэнэ эзэмшигч нь болох Сэлэнгэ  аймгийн ******* сумын 2 дугаар  баг 8 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, овгийн батын *******-д буцаан олгосугай. 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4-т зааснаар ын *******д шүүхээс оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

8.С.*******д урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай гэж таслан шийдвэрлэснийг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч тогтоолын хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

            

 

ДАРГАЛАГЧ                       Б.НАЦАГДОРЖ