Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/157

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

-улсын яллагчаар Б.Цэрэнтогтох,

-шүүгдэгч Б.Н, В.Т, Л.Бнарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Н, Л.Б, В.Т нарт холбогдох эрүүгийн 2434000000124 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хариуцах чадвартай гэх, Б.Н

 

2.Монгол Улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суу хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хариуцах чадвартай гэх, Л.Б

 

3.Монгол Улсын иргэн, 1977 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Алдар-Хаан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт оршин суу хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хариуцах чадвартай гэх, В.Т

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н, В.Т, Л.Бнар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр мотор, молдок, тайл ашиглаж 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Дуган хадны Хавчулуугийн ам” гэх газарт эртний алт, мөнгөн эдлэл олох зорилгоор хууль бусаар архелогийн хайгуул, малтлага хийж, 0.92 газар ухаж байгаль орчинд 70.536 төгрөг, нөхөн сэргээлтийн 76.884 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ..

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Н нь: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч В.Т нь: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Л.Бнь: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Н, В.Т, Л.Бнар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр мотор, молдок, тайл ашиглаж 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Дуган хадны Хавчулуугийн ам” гэх газарт эртний алт, мөнгөн эдлэл олох зорилгоор хууль бусаар архелогийн хайгуул, малтлага хийж, 0.92 газар ухаж байгаль орчинд 70.536 төгрөг, нөхөн сэргээлтийн 76.884 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-9 тал/,

-Цахилгаан дрилл буюу молдокт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13 тал/,

-Шороо гаргах зориулалттай тайланд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-йн 14-17 тал/,

-Цахилгаан үүсгүүрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-21 тал/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мын мэдүүлэг /хх-ийн 33-35, 37-38 тал/,

-Гэрч Г.Өлзийбатын мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/,

-Гэрч О.Цэрэннадмидын мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/,

-Гэрч М.Очирбатын мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/,

-“Нуман-Алтай” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №01/013 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76-103 тал/,

-2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №07/51 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 108-124 тал/,

-Шүүгдэгч Б.Нгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 136 тал/,

-Шүүгдэгч В.Тийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 145 тал/

-Шүүгдэгч Л.Баярбаатарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 154 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Шүүх хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Н, В.Т, Л.Бнар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад В.Т, Б.Н, Л.Бнар нь 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 202, 204, 206 тал/,

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэрэнтогтох нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлт /хх-ийн 202, 204, 206 тал/-ийг хүлээн авч 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 59 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 210-212 тал/ 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр яллагдагч нарт танилцуулж, яллагдагч В.Т, Б.Н, Л.Бнар нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч В.Т, Б.Н, Л.Бнарт холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол нь үндэслэлтэй, байна.

Шүүгдэгч В.Т, Б.Н, Л.Бнарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцэж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч В.Т, Б.Н, Л.Бнар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч В.Т, Б.Н, Л.Бнарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Хохирол хор уршиг, бусад асуудлаар:

            Эрүүгийн 2434000000124 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч В.Т, Б.Н, Л.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

        1. Шүүгдэгч Б.Н, Л.Б, В.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар архелоги, патентологийн хайгуул, малтлага хийх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

        1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, В.Т, Л.Бнарыг 4000 /дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

        1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, В.Т, Л.Бнарт оногдуулсан 4000 /дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.

 

        1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Нн эзэмшлийн 193.500 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан үүсгүүр, 83.800 төгрөгийн үнэлгээ бүхий молдок, 47.400 төгрөгийн үнэлгээ бүхий төмөр тайлыг тус тус улсын орлого болгосугай.

 

        1. Эрүүгийн 2434000000124 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Б.Н, В.Т, Л.Бнар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

        1. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

        1. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н, В.Т, Л.Бнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ю.ЭНХМАА