Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2021/01164

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2021/01164

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ..............., . онд төрсөн, . настай, ГГ:   регистрийн дугаартай, Т. овогт Б. Ц. нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .................. онд төрсөн,  настай, ТА: регистрийн дугаартай, И овогт Б Ч холбогдох,

 

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие  онд Б.Ч танилцаж өөрийн болон түүний гэрт ирж очин хамт амьдардаг байсан. Хамтран амьдрах хугацаанд жирэмсэн болж,  оны  дугаар сарын -ны өдөр охин Ц.А төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан. Хүүхдээ төрсний дараа хамтдаа сайхан амьдарна гэж бодож байсан боловч Б.Ч нь миний хүүхэд биш гэж үгүйсгэсэн. Мөн удаа дараа хүнлэг бус үйлдэл гаргаж байсан. Хариуцагч нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эцэг байх хариуцлагаас зугтаж байх тул Б.Ч охин Ц.А эцэг болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Ч шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ч нь Б.Ц  оны  дугаар сард танилцсан боловч уулздаггүй байсан. оны  дүгээр сард уулзаж түрээсийн байранд хамт хоносон ба түүнээс хойш уулзаагүй. Хамтран амьдарч байсан зүйл байхгүй. Мөн Б.Ц нь байнга дарамталдаг байсан. Гэхдээ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гарсан дүгнэлтээр охин Ц.А эцэг Б.Ч мөн болох нь тогтоогдсон тул хүүхдийн эцгээр тогтоож, хүүхдийн тэтгэлэг тогтооход татгалзах зүйлгүй. Хүүхэдтэйгээ уулзахыг даалгуулах хүсэлтэй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудыг үндэслэн шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Б.Ц, Б.Ч нар  оны дугаар сард танилцаж, тэдний дундаас  оны  дугаар сарын -ны өдөр охин Ц.А төрсөн ба охин эхээрээ овоглож явдаг болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Б.Ц нь охин Ц.А эцэг мөн эсэхэд эргэлзэж байна гэж тайлбарлан эцэг тогтоолгох хүсэлт гаргасан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  оны дүгээр сарын -ны өдрийн  дугаар шинжээчийн дүгнэлтээр Б.Ч нь охин Ц.А биологийн эцэг байх магадлал 99.99 хувь гэж гарчээ.

 

Тэрээр дээрх шинжээчийн дүгнэлтийг үгүйсгээгүй, хүүхдийн эцгээр тогтоож, хүүхдийн тэтгэлэг тогтооход татгалзах зүйлгүй гэж тайлбарлаж байх тул Б.Ч оны дугаар сарын -ны өдөр төрсөн охин Ц.А эцэг мөн болохыг тогтоож, хуульд зааснаар хүүхдийг эцэг Б.Ч тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ,

26.2-т хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй,

26.4-т эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ гэж тус тус заасан байна.

 

Хуулийн дээрх заалтуудын дагуу охин Ц.А эцэг эхийн хайр халамжийг хүртэх, тэдэнтэй байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг хүндэтгэх, хэн аль нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.4-т заасан үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй байхыг Б.Ц, Б.Ч нарт даалгаж, зохигчдын тохирсноор охин Ц.А 1 нас хүрсэнээс //-өөс хойш сард нэг удаа эцэг Б.Ч уулзуулж байхыг эх Б.Ц даалгаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар оны   дугаар сарын  өдөр төрсөн охин Ц.А эцгээр И овогт Б Ч тогтоосугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.1, 40.1.2, дэх хэсэгт зааснаар өдөр төрсөн охин Ц.А 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Ч тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар зохигчдын тохирсноор охин Ц.А 1 нас хүрсэнээс  хойш сард нэг удаа эцэг Б.Ч уулзуулж байхыг эх Б.Ц даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Ч 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ц олгосугай.

 

5.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7‑д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН