| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2024/0049/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/60 |
| Огноо | 2024-05-24 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, шүүгч Ц.Дагиймаа, Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,
Иргэдийн төлөөлөгч: ***********************
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: *******************,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дашцэрэн,
Шүүгдэгч: *****************************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************** овогтой ******************** холбогдох эрүүгийн 2427000000056 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1957 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ******************* аймгийн *************** суманд төрсөн, 67 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ********** аймгийн *********сумын **********дугаар баг ***************гэх газар оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй *********** овогтой ********************
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч ************* нь 2024 оны 03 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө ************* аймгийн ********** сумын************* дугаар багийн нутаг**************** гэх газар ****************зүүн гарт нь хутгалж амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******************мэдүүлэхдээ:
Улсын яллагчийн уншсан яллах дүгнэлтэд бүгд дурдагдсан байна. Дүүгээ алсандаа харамсаж байна. Бүгд үнэн. Өөр ярих зүйл байхгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****************************шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Би аавыгаа бурхан болсныг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 08 цаг 45 минутад мэдсэн. Аав чинь гэнэтхэн бурхан болсон байна гэхээр нь очсон гэтэл энэ айлын гадаа суугаагаараа бурхан болсон байсан. Би гомдолтой байна. 3 хүү нь тусдаа гараагүй. Насанд хүрээгүй 1 хүү нь 16 настай. Улаанбаатар хотод оюутан. Байр түрээслэн сургуульдаа сурч байгаа. Би л ганцаараа тусдаа гарсан. Аав минь амьд байсан бол их л зүйлд бүтээж өгөх байсан байх. Сэтгэл санааны хохирлыг гаргуулна гэв.
Хохирогч ****************************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Талийгаач бид хоёр цагаан сараар ах ******************* цас зуд их байсан тул золгож чадаагүй учир золгохоор ирсэн. Биднийг ахын гэрт очиход ************** эхнэр ***************** хамт ирсэн байсан. Удалгүй хурга ишиг тавина гээд яваад өгсөн. Бид 6 нийт хоёр шил архи уусан. Тэр хоёрыг явсны дараа бид хоёрыг хоноод яв гэсэн. Тэгээд *************** эгч нэг шил архи гаргаж өгсөн. Би нөхрөө явъя гэж татаж шаардсан боловч явахгүй гээд тэр айлд суугаад үлдсэн. Би гараад нөхрийнхөө мотоциклын түлхүүрийг аваад саахалт ********************очиж хоносон. Маргааш өглөө нь 08 цагийн орчимд явган явж *******************ахынд ирэхэд миний нөхөр **************** тэдний гэрийн баруун урд суугаагаараа толгой нь гилжийсэн байдалтай байсан. Тэгэхээр нь архи нь гараагүй юм байх гээд хүрэмнээс нь татах гэтэл хөдлөхгүй байсан. Тэгээд би явган гүйгээд ******************* очиж хэлээд хүүхэд рүүгээ залгасан. Тэр шөнө над руу болон ************* руу хэн ч залгаж яриагүй. **************** ах эхлээд хоноод яв гэж байснаа сүүлдээ явцгаа, зайлцгаа гээд хөөсөн. Тэгэхээр нь би нөхрийгөө яв гээд явахгүй болохоор нь согтуу хүн мотоцикл унана гэж айгаад түлхүүрийг нь аваад явсан. Ямар нэгэн хэрүүл маргаан гараагүй, намайг явсны дараа ямар асуудал болсон талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Шүүгдэгч ******************* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн:
“...2024 оны 03 сарын 14-ны өдөр ************* аймгийн **********сумын ****** дугаар баг ************* гэх газарт байх манай гэрт цагаан сараар ирээгүй дүү***************эхнэр *********** хамт ирсэн. Бас манай гэрийн зүүн хойд амьдардаг дүү ************** эхнэр ****************** хамт нар арай жаргаагүй байх Манай эхнэр тухайн өдөр ганц нэг хундага л архи уусан. Бид нар бөөндөө архи уусан ************** хоёр хэсэг байж байгаад манайх одоо хурга ишиг тавина гээд түрүүлээд яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа яг хэдэн минут болсон гэдгийг нь мэдэхгүй байна ************* эхнэр ************ гэр дотор байхад одоо нөхрийгөө татаж чангаагаад гадагшаа хамт гарсан. Би хэсэг хугацааны дараа гадагшаа гарсан чинь талийгаач дүү *************** эрүүг чинь заана гэж хэлээд намайг барьж аваад газарт унагаагаад миний дээр гараад мордчихсон бүрэнхий бол юм сайн харагдахгүй байсан. Яг намайг дараад авсан байхад гэр дотроос эхнэр гарч ирээд талийгаачийг хойш нь татаж аваад салгасан. Эхнэр гэр лүүгээ буцаад орсон. Талийгаач намайг дараад авсан байхад эхнэр гарч ирээгүй бол намайг зодох гээд байсан. Эхнэр минь дүү бид хоёрыг хоёр тийш болгож салгаад гэртээ буцаад орсон байх би гэртээ ороод эрэгнэг доогуур байсан төмөр савтай хутганууд дунд иштэй үзүүр нь нарийхан хутгыг авч гараад дүү ****************** хутгалсан. Тухайн үйл явдал яг гэрийн урд болсон. Эхнэр гэр дотор байхад надад хандаж*********** чинь ойчсон байна шүү дээ гарахгүй юм уу гэж хэлсэн би гараад харсан чинь дээшээ хараад хэвтчихсэн цус нь гоожсон байсан. Өндийлгөж ирээд үзсэн чинь их цус гойжоод үхчихсэн юм шиг байсан. Тэгээд маргааш нь дуудлага мэдээлэл өгсөн байх. Яг үхсэн гэдгийг мэдээд цагдаад хэлээгүй. Эхнэр орой надтай цуг гарч үзээгүй учраас үхсэн гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг 155-156 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Талийгаач аав маань насаараа мал маллаж **************************багт амьдарсан хүн. 4 хүүхэд хүмүүжүүлж өсгөсөн. Би ахындаа очих гэж явсныг нь мэдээгүй. Маргааш өглөө нь л нас барсан гэдгийг нь нутгийн хүнээс мэдсэн. ********* нь жилд ганц удаа цагаан сараар золгох гээд яваад очих үед нь зодож нүдээд гар хүрээд явуулчихсан байдаг байсан. Гэхдээ аав чинь тэгсэн ингэсэн гээд гомдоод явдаггүй байсан. Яагаад маргаан болж миний аавыг алах болсон талаар би мэдэхгүй байна. Миний ах *********************** ахын хонийг хулгайлж шийтгэгдэж байсан. Гэхдээ түүнээс болж хэрүүл маргаан хийгээд яваад байсан зүйл байхгүй. Баримтаар 18 499 291 төгрөг нэхэмжилж байна. Мөн сэтгэл санааны хохирлыг зохих журмын дагуу тогтоож өгөхийг хүсэж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Гэрч ***********************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гэртээ эхнэрийн хамт байж байхад манай ах ********* эхнэр *********** хамт манайд ирээд ****************** ахтай золголт хийгээгүй ганцаараа үлдсэн байна Очиж золгоё, чи замчлаад өгөөч гэсэн. Би эхнэрээ сундлаад 4-үүлээ ах *************** очсон. Тэгээд цай унд уугаад нэг бүтэн, нэг тал шил архи уусны дараа эхнэр бид хоёр хурга, ишгээ тавина гэж яваад 20-21 цагийн үед унтацгаасан. Өглөө нь босоход *************эгч ирээд хоносон байсан. Тэгээд бэр эгч мотоциклынхоо түлхүүрийг хүргэж өгөхөөр явган ***************** ахын гэр лүү явсан. ************ах манай хоёр 3-4 км орчим зайтай байх сайн мэдэхгүй байна. Тэгээд удалгүй бэр эгч ************ ах *******************нас барсан байна гэдгийг дуулгасан. Бид нар хамт цай ууж байхад ямар нэгэн хэрүүл мараан болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газар Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 40 тоот:
“...1. Талийгаачийн биед зүүн гарын бугалганы артерийн судас буюу тараагуур судасны /a.brachialis/ бүрэн бус тасрал, булчингийн эдэд цус хуралт, зүүн гарт шарх, дух, хамарт зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх зүүн гарын бугалганы артерийн судас буюу тараагуур судасны /a.brachialis/ бүрэн бус тасрал, булчингийн эдэд цус хуралт, зүүн гарт шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй /хутга/ зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, дух хамарт үүсээн зулгарал шарх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Зүүн гарын булганы гадна шарх нь нэвтрэн бугалганы артерийн судас буюу тараагуур судасны /a.brachialis/ бүрэн бус тасрал гэмтлийн хэргийн цаг хугацаанд үүссэн тул нийлээд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дух хамарт үүссэн зулгарсан шарх гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, нийлээд гэмтлийн зэрэгт хамраахгүй гэмтлүүд байна.
3. Талийгаач нь зүүн гарын бугалганы артерийн судас буюу тараагуур судасны /a.brachialis/ бүрэн бус тасралын улмаас хурц цус алдалтанд орж нас баржээ. Зүүн гарын бугалганы артерын судас -тараагуур судас a.brachialis/-ийн бүрэн бус тасрал гэмтэл нь хутгаар үүсгэгдсэн байх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
5. Талийгаач нь нас бараад 18-аас дээш цаг болсон байна.
6. Талийгаачид үүссэн зүүн гарын бугалганы артерын судас /тараагуур судас a.brachialis/-ийн бүрэн бус тасрал гэмтлийн үед хөдөөгийн нөхцөлд амь насыг аврах боломжгүй байна.
7. Талийгаачид үүссэн зүүн гарын бугалганы артерын судас /тараагуур судас a.brachialis/-ийн бүрэн бус тасрал гэмтлийн улмаас хурц цус алдалтад орж нас баржээ.
8. Талийгаачийн цусанд 1.6, шээсэнд 1.7 промилл этилийн спирт илэрсэн нь нас барах үедээ согтолтын хөнгөн зэрэгтэй байжээ.
9. Талийгаачийн цус нь А/ll/ буюу 2 дугаар бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 70-74 дүгээр хуудас/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газар Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 35 тоот:
“...1. Амь хохирогч ********************* хэрэг учрал болох цаг хугацаанд өмсөж байсан гэх дээлэнд 2,2 см, 2,4 см, 1,5 см, 2 см, хүрэмд 2,2 см, 0,8 см, 4.5 см. цамцанд 2,1 см тус тус хэмжээтэй зүсэгдэлт гэмтлүүд, дээлэнд үүссэн 22 см, хар өнгийн өмдөнд үүссэн 2x1,8 см, 2 см, 1,7 см, 2х1,5см, 7x8 см, 11 см хэмжээтэй урагдалт гэмтлүүд, хар өнгийн өмдөнд 0,3 см хэмжээтэй тус тус цооролт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээл, хүрэм цамцанд үүссэн зүсэгдэлт гэмтлүүд нь хурц иртэй зүйлээр зүсэх, хатгах үед, мөн дээл хар өнгийн өмдөнд үүссэн урагдалт гэмтлүүд нь ямар нэг зүйлд татагдах, гогдох, ноцолдох татаж чангаах үед, хар өнгийн өмдөнд үүссэн цооролт гэмтэл нь ямар нэгэн халуун зүйлийн үйлчлэлээр тус тус үүссэн байна. 2024 оны 03 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 98-105 дугаар хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын төвийн шинжээчийн №13 тоот:
“...1 ***************н нь D.S: F32.3 солиорлын шинж бүхий гүнзгий сэтгэл гутрах тохиол гэсэн сэтгэцийн өвчтэй байсан байна. Тухайн үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна.
2. ******************н нь мөрдөн байцаалтын үед болон одоо үнэн зөв мэдүүлэг, тайлбар өгөх чадвартай байсан байна. Цаашид үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.
3.****************** нь гэмт үйлдлээ хариуцах эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай.
4. ****************нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаж сэтгэцийн хэвийн байдал алдагдаагүй байсан байна.
5. ************* албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 81-82 дугаар хуудас/,
Хохирлын баримтууд, шүүгдэгч *********** иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн албан бичиг, өвчний түүх, биед үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн шинэ нотлох баримтууд /хх-ийн 36-40, 120, 125-138,163 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
2.1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч ******************нь 2024 оны 03 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө ***************** багийн нутаг “Улаан-Өндөр” гэх газар **************************** зүүн гарт нь хутгалж алсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ********************* үйлдсэн болох нь
Хохирогч ******************, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **************** нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг, гэрч ***************мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29, 35-36, 47 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний Ерөнхий газар Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 40 тоот:“...1. Талийгаачийн биед зүүн гарын бугалганы артерийн судас буюу тараагуур судасны /a.brachialis/ бүрэн бус тасрал, булчингийн эдэд цус хуралт, зүүн гарт шарх, дух, хамарт зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх зүүн гарын бугалганы артерийн судас буюу тараагуур судасны /a.brachialis/ бүрэн бус тасрал, булчингийн эдэд цус хуралт, зүүн гарт шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй /хутга/ зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, дух хамарт үүсээн зулгарал шарх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Зүүн гарын булганы гадна шарх нь нэвтрэн бугалганы артерийн судас буюу тараагуур судасны /a.brachialis/ бүрэн бус тасрал гэмтлийн хэргийн цаг хугацаанд үүссэн тул нийлээд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дух хамарт үүссэн зулгарсан шарх гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, нийлээд гэмтлийн зэрэгт хамраахгүй гэмтлүүд байна. 3. Талийгаач нь зүүн гарын бугалганы артерийн судас буюу тараагуур судасны /a.brachialis/ бүрэн бус тасралын улмаас хурц цус алдалтанд орж нас баржээ. Зүүн гарын бугалганы артерын судас -тараагуур судас /a.brachialis/-ийн бүрэн бус тасрал гэмтэл нь хутгаар үүсгэгдсэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Талийгаач нь нас бараад 18-аас дээш цаг болсон байна. 6. Талийгаачид үүссэн зүүн гарын бугалганы артерын судас /тараагуур судас a.brachialis/-ийн бүрэн бус тасрал гэмтлийн үед хөдөөгийн нөхцөлд амь насыг аврах боломжгүй байна. 7. Талийгаачид үүссэн зүүн гарын бугалганы артерын судас /тараагуур судас a.brachialis/-ийн бүрэн бус тасрал гэмтлийн улмаас хурц цус алдалтанд орж нас баржээ. 8. Талийгаачийн цусанд 1.6, шээсэнд 1.7 промилл этилийн спирт илэрсэн нь нас барах үедээ согтолтын хөнгөн зэрэгтэй байжээ. 9. Талийгаачийн цус нь А/ll/ буюу 2 дугаар бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 70-74 дүгээр хуудас/, Шүүх шинжилгээний Ерөнхий газар Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 35 тоот: “...1. Амь хохирогч****************** хэрэг учрал болох цаг хугацаанд өмсөж байсан гэх дээлэнд 2,2 см, 2,4 см, 1,5 см, 2 см, хүрэмд 2,2 см, 0,8 см, 4.5 см. цамцанд 2,1 см тус тус хэмжээтэй зүсэгдэлт гэмтлүүд, дээлэнд үүссэн 22 см, хар өнгийн өмдөнд үүссэн 2x1,8 см, 2 см, 1,7 см, 2х1,5см, 7x8 см, 11 см хэмжээтэй урагдалт гэмтлүүд, хар өнгийн өмдөнд 0,3 см хэмжээтэй тус тус цооролт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээл, хүрэм цамцанд үүссэн зүсэгдэлт гэмтлүүд нь хурц иртэй зүйлээр зүсэх, хатгах үед, мөн дээл хар өнгийн өмдөнд үүссэн урагдалт гэмтлүүд нь ямар нэг зүйлд татагдах, гогдох, ноцолдох татаж чангаах үед, хар өнгийн өмдөнд үүссэн цооролт гэмтэл нь ямар нэгэн халуун зүйлийн үйлчлэлээр тус тус үүссэн байна. 2024 оны 03 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 98-105 дугаар хуудас/, Шүүх сэтгэц эмгэг судлалын төвийн шинжээчийн №13 тоот: “...1 *************** нь D.S: F32.3 солиорлын шинж бүхий гүнзгий сэтгэл гутрах тохиол гэсэн сэтгэцийн өвчтэй байсан байна. Тухайн үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна. 2. ********************нь мөрдөн байцаалтын үед болон одоо үнэн зөв мэдүүлэг, тайлбар өгөх чадвартай байсан байна. Цаашид үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 3. ***********нь гэмт үйлдлээ хариуцах эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай. 4. **************** нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаж сэтгэцийн хэвийн байдал алдагдаагүй байсан байна. 5. *********************** албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 81-82 дугаар хуудас/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч **************** хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Шүүгдэгч ******************нь хохирогч ******************* алсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас **********************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч ************* нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг, иргэдийн төлөөлөгч ************** нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *********** гэм хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтийг гаргасан болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
2.2. Хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд тэрээр оршуулгын зардалд 21 774 281 төгрөг, сэтгэл санааны хохирол 99 000 000 төгрөг, нийт 120 774 281 төгрөг, 2007 оны 08 дугаар сарын 29-ны өдөр төрсөн бага хүү *******************тэжээгчээ алдсаны тэтгэмжийг зөрүү гаргуулна гэж нэхэмжилсэн. Үүний оршуулгын зардлаас нотлох баримтын шаардлага хангаагүй, юунд зарцуулсан нь тодорхойгүй, зан үйлийн шинжтэй 8 495 407 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Харин үлдэх 13 278 874 төгрөг нь нотлох баримтаар тогтоогдсон тул хангаж шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-т “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заажээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорыг тооцоолоход Хүн амын статистикийн үндсэн үзүүлэлтийн тооцох аргачлалаар Монгол эрэгтэй хүний дундаж наслалт 67 байгаа ба талийгаач нь 58 настай нас баржээ. Хуулийн дээрх зохицуулалтаар тооцоход 660 000*5*9= 29 700 000 тооцоолол нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид ашиггүй байна. Иймд сэтгэцэд учирсан гэм хор арилгах нөхөн төлөх төлбөрийг Иргэний хуулийн холбогдох заалт болон Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдийн 25 дугаартай тогтоолын дагуу сэтгэцэд учирсан гэм хор арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалаар төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 99 000 000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгчээс гаргах нь хуульд нийцнэ.
Дээрхийг нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч ********************оршуулгын зардалд 13 278 874 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 99 000 000 төгрөг, нийт 112 278874 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *****************олгохоор шийдвэрлэв.
Мөрдөн байцаалтын болон гэм буруугийн шүүх хуралдааныг завсарласан хугацаанд шүүгдэгч ******************нь шүүхээс тогтоосон хохирлоо бүрэн төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбар, шүүгдэгчийн тайлбар, хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт, мал хүлээлгэн өгсөн баримт зэргээр тогтоогдсон.
Иймд шүүгдэгч ****************энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.
Харин талийгаачийн бага хүү 2007 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн бага хүү ************************ тэжээгчээ алдсаны тэтгэмжийг зөрүү гаргуулна гэх боловч энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт авагдаагүй байх тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
2.3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх, шүүгдэгч ***************гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 05 жил 05 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
2.3. Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ********************* нь 67 хоног цагдан хоригдсон, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь 10.8 см, бариул 10.5 см урттай ажлын хэсгийн зүүн талд шувууны дүрслэлтэй “feng feng” гэсэн бичиглэлтэй шаргал өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, ажлын хэсэг нь 15 см, бариул 11.1 см урттай ажлын хэсгийн зүүн талд “Alarabia stainless Steel made in china” гэсэн бичиглэл модон иштэй хутга 1 ширхэг, ажлын хэсэг нь 16.5 см, бариул 10.8 см урттай ажлын хэсгийн зүүн талд “Alarabia stainless Steel made in china” гэсэн бичиглэл модон иштэй хутга 1 ширхэг, ажлын хэсэг нь 12.8 см, бариул 13.6 см урттай ажлын хэсгийн зүүн талд “Хортиия” гэсэн бичиглэлтэй үзүүр хэсэг шовх хэлбэртэй модон иштэй хутга 1 ширхэг, хүрэн улаан өнгийн дээл 1 ширхэг, ногоон хүрэн 1 ширхэг, цэнхэр цагаан өнгө хосолсон шоотой босоо захтай ханцуйтай цамц 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон хөрс, өвсний дээж 2 уут, цогцосноос авсан баруун, зүүн гарын 10 хурууны хумс 10 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх болохыг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********************овогтой ***********************хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ***************** 05 /тав/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар *********************оногдуулсан 05 жил 05 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар ***************** цагдан хоригдсон 67 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 10.8 см, бариул 10.5 см урттай ажлын хэсгийн зүүн талд шувууны дүрслэлтэй “feng feng” гэсэн бичиглэлтэй шаргал өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, ажлын хэсэг нь 15 см, бариул 11.1 см урттай ажлын хэсгийн зүүн талд “Alarabia stainless Steel made in china” гэсэн бичиглэл модон иштэй хутга 1 ширхэг, ажлын хэсэг нь 16.5 см, бариул 10.8 см урттай ажлын хэсгийн зүүн талд “Alarabia stainless Steel made in china” гэсэн бичиглэл модон иштэй хутга 1 ширхэг, ажлын хэсэг нь 12.8 см, бариул 13.6 см урттай ажлын хэсгийн зүүн талд “Хортиия” гэсэн бичиглэлтэй үзүүр хэсэг шовх хэлбэртэй модон иштэй хутга 1 ширхэг, хүрэн улаан өнгийн дээл 1 ширхэг, ногоон хүрэн 1 ширхэг, цэнхэр цагаан өнгө хосолсон шоотой босоо захтай ханцуйтай цамц 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон хөрс, өвсний дээж 2 уут, цогцосноос авсан баруун, зүүн гарын 10 хурууны хумс 10 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол **************** урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА
ШҮҮГЧИД Ц.ДАГИЙМАА
Г.ЭНХ-АМГАЛАН