| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2024/0128/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/138 |
| Огноо | 2024-04-24 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | М.Хэрлэнчимэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ю.Энхмаа даргалж
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
-улсын яллагчаар М.Хэрлэнчимэг,
-шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Мд холбогдох эрүүгийн 2334005460067 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд Багануур дүүргийн шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ....... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,
-Багануур дүүргийн шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 8 сар 19 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
-Төв аймаг дахь Сум дундын Эрүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1, 203.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн,
-Хэнтийм аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай гэх Н.М
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолооч дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,” гэсэн заалтыг зөрчин Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн нутаг “Хөгшчүүл” гэх газарт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Тоёота витз” маркийн “69-36 УНБ” улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа мөн дүрмийн 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөнөөр зам тээврийн осол болж, зорчигч П.Бийн эрүүл мэндэд хүнд, М.Тгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Н.М нь мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Эрүүгийн 2334005460067 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судлахад
Шүүгдэгч Н.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолооч дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,” гэсэн заалтыг зөрчин Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн нутаг “Хөгшчүүл” гэх газарт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Тоёота витз” маркийн “69-36 УНБ” улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа мөн дүрмийн 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөнөөр зам тээврийн осол болж, зорчигч П.Бийн эрүүл мэндэд хүнд, М.Тгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт нь дараах:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,
-Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 4 тал/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5 тал/,
-Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-12 тал/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-14 тал/,
-Хохирогч П.Бийн “...Н.М аавын машин байгаа юм. Осол болох үед хэдэн километр цагийн хурдтай явсныг мэдээгүй. Би жолоочийн ард сууж явсан..., ...гомдол санал байхгүй, эмчилгээний зардлаа төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,
-Иргэний нэхэмжлэгч Л.Нямгэрэлдоржийн “...Уг машиныг манай нэг хамаатны хүн 2021 онд өгч байсан машин байгаа юм. Одоо би ойр зуурдаа хэрэглээд явдаг миний нэр дээр байгаа машин юм..., ...Миний хувьд гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,
-Иргэний нэхэмжлэгч Б.Ган-Эрдэнийн “...Лавлагаагаар харахад дээрх хүмүүс П.Б нь 972.500 төгрөг, М.Мөнх-Очир нь 140.000 төгрөг, Н.М нь 386.750 төгрөг, нийт 1.499.250 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна..., ...Миний хувьд лавлагаагаар гарсан мөнгөн дүнг буцаагаад улсад буюу эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд буцаан шилжүүлж улсыг хохиролгүй болгомоор байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/,
-Насанд хүрээгүй хохирогч М.Тэнмүүжийнгийн “...2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ зурагтаар юм үзээд байж байтал эмээ утсаар залгаад машинд суусан гэсэн. Тэгээд бид нар байж байгаад аав машин авч ирээд бид нар суугаад хөдөлсөн. Тэгээд явж байтал Багануураас гараад хөгжим сонсоод явж байтал машин ойчсон. Тэгээд л нүдээ аниад сэрсэн чинь П.Бээ агаа цонхоор шидэгдсэн аав агаа хоёр урд сууж байсан. Би хамгийн түрүүнд цонхоор гараад П.Б агаа дээр очиход чихнээс нь цус гарчихсан нүд нь нээлттэй байж байсан. Тэгээд түргэн дудах гэсэн боловч сүлжээ байхгүй байсан. Тэгээд замаар явж байсан машинд суугаад Мөнгөнморьт сум руу явсан..., ...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,
-Насанд хүрээгүй хохирогч П.Бийн “...Одоогоор болон цаашид ч ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/,
-Шүүгдэгч Н.Мы гэрчээр өгсөн “...Миний хувьд 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот, Багануур дүүрэг 5 дугаар хороо Их гуний 5-6 тоотод гэртээ байж байсан чинь аав Л.Нямгэрэлдорж, ээж н.Одгэрэл нар Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Чулуутын ар гэх газар цасанд суучихлаа янз бүрээр үзлээ гарахгүй байна гэхээр нь очиж гаргаж авч өгөхөөр 15 цагийн орчим аавын нэр дээр байдаг 96-36 УНБ улсын дугаартай Хонда Фит маркийн тээврийн хэрэгслийг би өөрөө жолоодоод хажуу талд том хүү 16 настай М.Мөнх-Очирыг саалгаж, ард бага банди М.Т 13 настай, том охин М.Хонгорзул 10 настай нар суусан. Мөн жолоочийн ард миний талийгаач эхнэрийн хамгийн бага дүү 16 настай П.Билгүүүн суугаад явсан. Тэгээд Багануур дүүргээс хойш Мөнгөнморьтын замаар гараад н.Маргад-Өгөөж амралтын газар өнгөрөөд явж байтал замын хонхорхойд алагдуулаад шидэгдээд онхолдсон юм. Тэгээд харсан чинь П.Б ухаан алдсан байсан тул сэрээгээд Мөнгөнморьт явах замын унаанд М.Хонгорзул, М.Т нарын хамт суулгаад явуулсан. М.Мөнх-Эрдэнэ бид хоёр үлдээд замаар нэг портер явахаар нь гуйгаад чирүүлж гаргуулаад ирээд Багануур руу явж байсан чинь дугуйны хий гараад зам дээр зогссон...” /хх-ийн 45-46 тал/,
-Насанд хүрээгүй гэрч М.Хонгорзулын “...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 тал/,
-Насанд хүрээгүй гэрч М.Мөнх-Очирын “...Тэгээд Маргад-Өгөөж амралтын газар өнгөрөөд явж байхад машин шарвах шиг болсон. Тэгээд л өнхрөөд яваад өгсөн. Осол болсноос хойш би хаалгаа онгойлгоод хартал манай дүү уйлалдаад босоод ирсэн. Тэгээд П.Б сэрэхгүй байна гэхээр нь яваад очиход П.Бийн чихнээс цус гарчихсан, нүд нь нээлттэй хэрнээ ухаан байхгүй байсан. Тэгээд удалгүй Мөнгөнморьт сум явж байна гээд приус маркийн машин байсан шиг санагдаж байна. Хоёр дүүгээ болон П.Бийг уг машинд суулгаж өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг...” /хх-ийн 54-55 тал/,
-Төв аймаг, Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 51 дугаартай “...М.Хонгорзулын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63 тал/,
-Төв аймаг, Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 50 дугаартай “...М.Тгийн биед тархи доргилт, баруун сарвууны зөөлөн эдийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүдийн баруун сарвууны зөөлөн эдийн зулгаралт нь шинжээч эмч үзлэг хийх тухайн цаг хугаанаас 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой ба тархи доргилт гэмтэл нь Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн толгойн компьютерт томографийн шинжилгээгээр оношлогдсон байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй эдгэх тул 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “ХӨНГӨН" зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 70-71 тал/,
-Төв аймаг, Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 49 дугаартай “М.Мөнх-Очирын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 77-78 тал/,
-Төв аймаг, Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаартай “...Н.Мы биед гэмтэл тогтоогдсонгүй..:” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 84-85 тал/,
-Төв аймаг, Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 9 дугаартай “...П.Бий биед дагз ясны шугаман, баруун суудал ясны acetabulum-н урд хана болон дотор хана хэсгээр баруун түнхний үе дайрсан зөрүүгүй, баруун суудал ясны хоёрлосон, зөрүүтэй, цөмөрсөн, сүүжний яс ацетабулын дээд хэсгээс доошоо үргэлжилсэн түнхний үе дайрсан зөрүүгүй хугарал, баруун умдаг ясны доод салааны бяцарсан хугарал, аарцагны баруун булчин, бага аарцгийн хөдийн булчинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.15-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 91-92 тал/,
-“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 24/26 дугаартай “...Toyota Vitz маркийн 69-36 УНБ улсын дугаартай автомашины жолооч Н.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" мөн дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хеделгеений дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултаар хариулсан. Зам тээврийн осолд замын болон цаг агаарын нөхцөл байдал, техникийн бүрэн бүтэн байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Toyota Vitz маркийн 69-36 УНБ улсын дугаартай автомашины жолооч Н.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтыг зөрчсөний улмаас /энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултад тусгагдсан/ уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 105-106 тал/,
-Шүүгдэгч Н.Мы яллагдагчаар өгсөн “...Би 2024 оны 01 дүгээр сарын 10+-ны орой Багануур дүүрэгт найзындаа очоод найзтайгаа хамт нэг шил архи уусан юм. Улмаар үргэлжлүүлэн гэртээ ирээд уг найзынхаа хамтаар дахин нэг шил архи уугаад унтаж амарчихаад байж байха 11-ний өдөр 11 цагийн орчим байсан байх манай аав ээж хоёр Мөнгөнморьт орчихоод гарахдаа цасанд суучихлаа ирж татаж гаргаж өгөх хэрэгтэй бана гэхээр нь зөвшөөрөөд Л.Нямгэрэлдоржийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодоод хүүхдүүдээ явна гэхээр нь аваа мөн миний талийгаачийн эхнэрийн төрсөн дүү болох П.Бийг цуг аваад Төв аймгийн Мөнгөнморьт сум руу явсан юм. Тэгээд замдаа сайжруулсан шороон замаар нилээд хурдтай явж байхад зам дээр гулгаад л машин онхолдсон. Тэгээд хүүхдүүдээ Мөнгөнморьт сум руу эмнэлэг рүү явуулаад би өөрөө том хүүгийнхээ хамтаар үлдээд машинаа босгоод буцаад Багануур дүүрэг рүү явсан боловч машин ямахгүй байсан. Тэгээд Мөнгөнморьт сумаас цагдаа ирээд драггер үлээлгэж үзэхэдэ надаас согтуу гэж гарч байсан..., ...Надад нэм ярих зүйл гэвэл үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Би бусдад төлөх төлбөр тооцоо байхгүй тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 122-123 тал/ зэрэг шүүгдэгч Н.Мийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой,
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.
Шүүгдэгч Н.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолооч дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,” гэсэн заалтыг зөрчин Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн нутаг “Хөгшчүүл” гэх газарт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Тоёота витз” маркийн “69-36 УНБ” улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа мөн дүрмийн 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөнөөр зам тээврийн осол болж, зорчигч П.Бийн эрүүл мэндэд хүнд, М.Тгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдсон.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Н.М нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас шүүгдэгч Н.Мы жолоодож явсан “Тоёота витз” маркийн “69-36 УНБ” улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч П.Бийн эрүүл мэндэд хүнд, М.Тгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан байна.
Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл, 1 хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл тус тус учирсан байна.
Шүүгдэгч Н.Мы Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.
Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй.
Иймд шүүгдэгч Н.Мыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагчаас: “Шүүхээс шүүгдэгч Н.Мыг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Энэ гэмт хэрэгт хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байх тул түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, ялын бүсийг Багануур дүүргээр тогтоох саналтай байна” гэх ялын дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргадаггүй, хохирол төлбөрийг тодорхой хэмжээгээр төлсөн байгаа. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа. Улсын яллагчийн саналыг дэмжиж оролцож байна. 4 хүүхдээ хардаг учир зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил болгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Н.Мы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг нь “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.
Шүүгдэгч Н.Мд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж бусдын эрүүл мэндэд шууд учирсан үр дагавар хохирол болон эмчилгээний зардлыг төлсөн байдал зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Мы ял шийтгэл шалгах хуудсаар анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хүний эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирол болон эмчилгээний зардлыг төлсөн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Мы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилээр хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолохыг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдааны товыг насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Д.Пүрэвсүрэн, иргэний нэхэмжлэгч Л.Нямгэрэлдорж нарт мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж, иргэний нэхэмжлэгч Б.Ган-Эрдэнэд мэдэгдэхэд “эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 1.499.250 төгрөгийг гаргуулна, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж тус тус мэдэгдсэн байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч П.Б, шүүгдэгч Н.М, иргэн М.Мөнх-Очир нарт Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогддог бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М нь “нөхөн төлөхөө илэрхийлсэн” байх тул Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчид тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөр болох 1.499.250 төгрөгийг шүүгдэгч Н.Маас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож,
насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Д.Пүрэвсүрэн, иргэний нэхэмжлэгч Л.Нямгэрэлдорж нар нь “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй “гэсэн тул энэ тогтоолоор гаргуулах хохиролгүй,
Эрүүгийн 2334005460067 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн иргэний нэхэмжлэгч Л.Нямгэрэлдоржийн №0108040 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан олгож, шүүгдэгч Н.Мы №810537 дугаартай жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Өнө-Эрдэнэд даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ю.ЭНХМАА