| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2024/0086/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/85 |
| Огноо | 2024-04-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/85
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Улсын яллагч Р.Мягмардорж,
Нарийн бичгийн дарга Э.Анхбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овгийн ******* *******т холбогдох эрүүгийн 2*******31000000061 дугаартай хэргийг 202******* оны 0******* дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1981 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *******3 настай, эмэгтэй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт амьдардаг, ******* аймаг Сүхбаатар сум 8-р баг, 3-17 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ******* аймгийн Сүхбаатар сумын ******* дүгээр баг 21-******* тоотод оршин суудаг, урьд
2002 оны 0******* дүгээр сарын 10-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30,000 төгрөгөөр торгох ял, 2002 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 290 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.1-т зааснаар 3 сар баривчлах ял, 2003 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ******* аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******6 дугаар зүйлийн 1*******6.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, ******* овогт ******* ******* (РД: )
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 202******* оны 02 дугаар сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн Сүхбаатар сумын Баянхаан ******* дүгээр баг ******* дүгээр хэсэг 121 тоотод оршин суух иргэн Н.Байгальмаагийн гэрт шалтгаангүйгээр хохирогч Н.Нандинцэцэгийн "толгой болон зүүн мөрөнд гурилын элдүүр модоор цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би Н.Нандинцэцэгийг гурил элддэг модоор цохисон нь үнэн. Буруугаа хүлээж байна, дахин ийм асуудал гаргахгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.Нандинцэцэгийн өгсөн: "...Би 202******* оны 02 дугаар сарын 08-ны өдөр 1******* цагийн үед гэрээсээ гарч танил дүү Байгальмаагийн гэрт очиход цагаан сарын буузаа хийгээд дуусч байхаар нь цуг хийлцэнгээ 2.5 л пиво хувааж уусан. Удалгүй дахин дэлгүүр орж нэмж 2.5 л пиво 1- ийг аваад гарч явтал арын хашааны Тоогий ах орж ирээд бид 3 хамт ууцгаасан. Тэгээд тэр пивоо дуусаад Тоогий ахын гэрлүү очиж дахин 1 шил архи аваад гарч явахдаа өөрийн танил *******тэй таараад Байгальмаагийн гэр лүү дагуулаад орсон. Тэгээд ******* бид нарт дахин 1 шил архи авч өгсөн бөгөөд түүнийг уугаад сууж байтал Билгээ нь Байгальмаагийн охин дүүгээс утсаа нэхээд орилж хашгирч байгаад гараад явчихсан. Тэгээд удалгүй буцаж ирснээ хаалгыг нь нүдээд байсан чинь Байгалиа гэртээ оруулахгүй гээд байсан. Гэтэл Билгээ тэдний гэрийн цонхыг гаднаас нь цохиод хагалчихсан. Тэгээд орж ирснээ “та нар миний утсыг авлаа" гээд орилж хэрэлдэж байгаад миний толгой руу гурилын элдүүр модоор цохисон ба удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Н.Байгальмаагийн өгсөн: "...Би ******* аймгийн Сүхбаатар сумын ******* дүгээр баг *******-р хэсэг Баянхааны 121 тоотод нөхөр 5 хүүхдийн хамт амьдардаг. Манай нөхөр хөдөө уурхайд ажилладаг бөгөөд би нөхрийгөө байхгүйд хүүхдүүдтэйгээ болон нөхрийн дүү Шинэсарангийн хамт гэртээ байдаг юм. 202******* оны 02 дугаар сарын 08-ны өдөр ******* нь манай гэрт орж ирээд манай цонхыг хагалснаас болоод нөхөр маань ажлаасаа ирээд уурласан. Тэгээд манай нөхөр хагарсан цонхыг шиллүүлсэн. Хэдэн төгрөг болсныг би мэдээгүй ...” гэх мэдүүлэг /хх- ийн 19-20 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Шинэсарангийн өгсөн: “... өнөөдөр би гэртээ бэр эгч Байгаль болон түүний 5 хүүхдийн хамт байж байтал Нандиа гэх урд гудамжид байдаг эгч орж ирээд Байгаль эгч, Нандиа 2 нийлээд 2.5л том пиво хоёрыг хувааж уусан. Удалгүй Тоогий гэх ах орж ирээд дахин 2 шил архийг хувааж уугаад сууж байхад нь Билгээ гэх зүс таних эгч орж ирээд бүгд хамт уугаад согтоцгоосон. Гэтэл Билгээ эгч согтоод байна гээд надад утсаа хадгалуулчихаад буцаагаад нэхээд авчихсан. Тэгээд дахин дахин утсаа нэхээд агсам тавьж байгаад гараад явчихаар нь би хаалгаа дотор талаас нь түгжчихсэн чинь буцаж ирээд дахин хаалга нүдээд байхаар нь би онгойлгохгүй байсан юм. Тэгсэн чинь Билгээ эгч цонхоор чинь орлоо шүү гэж орилж байгаад цонхыг маань гадна талаас нь гараараа цохиод хагалчихсан. Тэгээд би айгаад хаалгаа онгойлготол гаднаас цусаа гоожуулж орж ирснээ гал тогоонд байсан гурилын элдүүрийг аваад Нандиа эгчийг сууж байхад нь толгойных нь ар хэсэг рүү 2 удаа цохисон. Тэгээд Нандиа эгчийн толгойноос цус гараад тэр хэд хоорондоо маргалдаад байхаар нь би утсаараа цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Н.Байгалмаагийн өгсөн: “ ... Би ******* аймгийн Сүхбаатар сумын ******* дүгээр баг *******-р хэсэг Баянхааны 121 тоотод нөхөр 5 хүүхдийн хамт амьдардаг. Манай нөхөр хөдөө уурхайд ажилладаг бөгөөд би нөхрийгөө байхгүйд хүүхдүүдтэйгээ болон нөхрийн дүү Шинэсарангийн хамт гэртээ байдаг юм. 202******* оны 02 дугаар сарын 08-ны өдөр би гэртээ байж байтал манай хуурай эгч Нандинцэцэг нь манайд орж ирээд бид хамт 2.5л пиво 2-ыг хуваагаад уусан. Гэтэл гаднаас манай арын гудамжинд байдаг Тоогий гэдэг ах орж ирээд бид нийлээд дахин 1 шил архийг хувааж уусан. Тэгээд араас нь Нандиа эгчийн найз нь гээд зүс таних ******* гэдэг эгч согтуу орж ирээд бид хамт дахин 1 шил архи, 1 том пиво уусан. Тэгээд удалгүй ******* гэдэг эгч өөрийнхөө утсыг хайгаад агсам тавьж байгаад гараад явчихаар нь бид нар байшингийнхаа хаалгыг дотроос нь түгжээд сууж байтал ******* дахин ирээд хаалга нүдээд орилоод байхаар нь би "би таныг оруулахгүй ээ, та нилээн согтсон байна, одоо гэртээ харь" гэж хэлтэл тэр хүн манай гал тогооны цонхыг гаднаас нь хагалчихаар нь би босоод хаалгаа онгойлгосон. Гэтэл тэр эгч орж ирээд Нандиа эгч рүү уурлаж орилж байснаа ширээн дээр байсан гурилын элдүүрийг аваад Нандиа эгчийн мөр болон толгой руу нь хүчтэй цохисон. Тэгээд Нандиа эгчийн толгойноос нь цус гараад байхаар нь би *******ийг гэрээсээ хөөж гаргаад дүү Шинэсаранг цагдаа дууд, эмнэлэг дууд гэж хэлээд удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Р.Төгсбаярын өгсөн: “ ... Би 202******* оны 02 дугаар сарын 08-ны өдөр гудамжинд алхаж байгаад Байгалиагийн гэрт ороход Байгальмаагийн дүү болон хүүхдүүд бас Нандинцэцэг, ******* нар байсан. Тэгээд бид нар хамт архи ууж байгаад юунаас болж муудалцсаныг нь мэдэхгүй ******* агсам тавиад байснаа, айлын цонх хагалаад орилоод байсан. Тэгээд орж ирээд Нандинцэцэгийг сууж байхад элдүүрээр толгой руу нь цохичих шиг болсон. Би өөрөө согтуу байсан болохоор яг нүдээрээ хараагүй, хэрүүл маргаан л болоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Дарьсүрэнгийн 202******* оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 78 дугаартай шинжээчийн “...1. Н. Нандинцэцэгийн биед дагзанд шарх, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. *******. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 5. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 202******* оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ТХҮ-92*******/93*******6 дугаартай шинжээчийн “...70********0 см хэмжээтэй, 2 давхар шилтэй вакум цонхны шил 160,000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн *******9-50 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 39-*******0, *******5-*******6, 51-52 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол /хх-ийн 98-100 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1-2 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7 дугаар хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 дүгээр хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд
202******* оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлэгийн №16/2******* дугаартай “...******* нь одоогоор сэтгэцийн хувьд оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй болно...” гэх магадлагаа /хх-ийн ************** дүгээр хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /58-75 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 80 дугаар хуудас/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 81 дүгээр хуудас/,
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 82 дугаар хуудас/,
Захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87-96 дугаар хуудас/
Хавтаст хэргийн материал танилцуулсан баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч ******* нь “202******* оны 02 дугаар сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн Сүхбаатар сумын Баянхаан ******* дүгээр баг ******* дүгээр хэсэг 121 тоотод оршин суух иргэн Н.Байгальмаагийн гэрт шалтгаангүйгээр хохирогч Н.Нандинцэцэгийн "толгой болон зүүн мөрөн тус газар нь тус бүр 1 удаа гурилын элдүүр модоор цохиж Н.Нандинцэцэгийн биед дагзанд шарх, зүүн мөрөнд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.Нандинцэцэгийн өгсөн мэдүүлэг. /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Н.Байгальмаагийн өгсөн мэдүүлэг /хх- ийн 19-20 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Шинэсарангийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Н.Байгалмаагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Р.Төгсбаярын өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Дарьсүрэнгийн 202******* оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 78 дугаартай шинжээчийн “...1. Н. Нандинцэцэгийн биед дагзанд шарх, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. *******. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 5. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 202******* оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ТХҮ-92*******/93*******6 дугаартай шинжээчийн “...70********0 см хэмжээтэй, 2 давхар шилтэй вакум цонхны шил 160,000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн *******9-50 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 39-*******0, *******5-*******6, 51-52 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол /хх-ийн 98-100 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1-2 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7 дугаар хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 дүгээр хуудас/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар шүүгдэгч маргаж мэтгэлцээгүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч Н.Нандинцэцэг нь хохирол нэхэмжилсэн баримт ирүүлээгүй ба хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд ...би гомдолтой байна, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэг өгсөн байх тул /хх-ийн 16 дугаар хуудас/ хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин иргэний нэхэмжлэгч Н.Байгальмаагаас ...хагарсан цонхны үнэ 160,000 төгрөгийг нэхэмжилсэн байх тул шүүгдэгч *******ээс 160.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.******* дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч, шүүгдэгч нарын шалтгаангүй архидан согтуурсан байдал, мөн шүүгдэгчийн хувийн байдал нөлөөлсөн гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байна.
Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг харъяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг харъяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг гурилын модон элдүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, хураагдан ирсэн бичиг баримт байхгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаад шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.*******, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, ******* дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.******* дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.******* дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* *******т 300/ гурван зуун / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг харъяалах газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэнд хяналт тавихыг харъяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Б. ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6 .Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1-д зааснаар шүүгдэгч *******ээс 160.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Н.Байгальмаад олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг гурилын модон элдүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ