| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2024/0150/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/175 |
| Огноо | 2024-05-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ариунтуяа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,
-улсын яллагчаар А.Ариунтуяа,
-хохирогч Б.Б,
-шүүгдэгч С.Сэ нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Сд холбогдох эрүүгийн 2434000000099 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2004 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хэмтээр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх С.С
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Сэ нь 2024 оны 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар баг “Шар булаг” гэх газарт иргэн Б.Бтой маргалдаж, улмаар зүүн нүдний зовхиноос гараараа татаж, эрүүл мэндэд нь зүүн нүдний салстад шарх, зүүн нүдний алимын салстын цус хуралт, зүүн зовхинд цус ухралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч С.Сэ нь: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул ахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Б.Б нь: “С.Сэ шинийн 2-ны орой н.Хайдав болон н.Хайдавын эхнэртэй манайд золголт хийх гэж орж ирсэн. Манай эхнэр бууз жигнэж өгсөн. Тэр хооронд 2 аяга архи хийж өгсөн. С.Сэ архи уусан аягаа цай уусан аяга руугаа шидсэн. Тэгэхэд н.Хайдавын эхнэр болиоч гэж хэлсэн. С.Сэ өөрт чинь хамаагүй шүү гэж байсан. Тэр үед н.Баярхүү нэлээд согтуу орж ирсэн. Орж ирээд ширээн дээр байсан идээ татаж унагах гээд байсан. н.Баярхүү тэд нар хоорондоо агсамнах гээд байхаар нь манай эхнэр тэд нарыг гаргасан. Тэгээд С.Сэ манай эхнэрийг цохиод, тэгээд би гарч гүйхдээ халтирч унаад С.Сэ миний нүд рүү хуруугаа хийж байгаад татсан. Одоо миний нүд салхинд явахаар улайгаад байгаа гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүгдэгч С.Сэ нь 2024 оны 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар баг “Шар булаг” гэх газарт иргэн Б.Бтой маргалдаж, улмаар зүүн нүдний зовхиноос гараараа татаж, эрүүл мэндэд нь зүүн нүдний салстад шарх, зүүн нүдний алимын салстын цус хуралт, зүүн зовхинд цус ухралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч Б.Бын “...Би нөхөр н.Батдэлгэрийн хамтаар Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар баг Шар булгын ам гэх газар өөрийн гэртээ цагаан сар болоод хотоос найз нар ирчихсэн шинэлээд байж байтал 2024 оны 02 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчим гаднаас 3 дугаар багт оршин суудаг С.Сэ гэх хүн 2 залуугийн хамтаар орж ирж золгоод хоол болтол ойр зуурын юм яриад ганц хоёр рүнк архи уугаад байж байсан. Тэгээд 3 рүнк архыг хийж өгтөл С.Сэ уучихаад уусан рүнкээ цайны аяга руу шидсэн. Тэгсэн манай найзын эхнэр н.Буянаа гэх хүн С.Сэд хандаж чи айлд шинэлэх гэж орч ирчихээд аятайхан байгаа ч наад аяга тавгыг нь хагаллаа шүү дээ гэж хэлтэр С.Сэ чамд ямар хамаатай юм бэ чи энэ гэрийн юу нь юм бэ гээд агсан тавих гээд байхаар нь би сар шинэ болж байхад хэрүүл уруул хийгээд яахав гээд гэрээсээ гаргах гэтэл манай энхнэр н.Энхтуул С.Сийг агсан согтуу тавихгүй шүү гэрээс гар гээд аваад гадаа гартал С.Сэ манай эхнэрийн нүүр хэсэгт гараараа 2 удаа цохихоор нь би гүйж очоод яахаараа манай хэнрийг цохидог юм бэ гэж хэлээд наана очоод газар халтираад унатал С.Сэ миний дээр гарч суугаад зүүн нүдрүү 3 хуруугаа хийгээд базаад татсан чинь цаанаас н.Хайдав гэх залуу ирээд С.Сийг салгаад цааш нь явуулсан. Тэгээд миний нүднээс цус их гараад байсан болохоор Налайх дүүргийн эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,
-Гэрч Т.Хайдавын “...2024 оны 02 дугаар сарын 11-ний орой би өөрийн гэртээ эхнэр хүүхдийн хамтаар байж байтал гаднаа С.Сэ нэг эрэгтэй найзын хамтаар орж ирж золгоод тэгээд хоол унд болоод ганц нэг рунк архи уусан. Тэгээд бид нар юм яриад сууж байтал Б.Б надруу утсаар залгаад бууз тавьчихлаа орж ирж ид гэж 21 цагийн орчим хэлсэн санагдаж байна. Тэгээд Б.Бынд орж золгохоор болоод эхнэр хүүхдээ аваад гарах гэж байхад С.Сийг миний дүү одоо хайчих гэж байна, Б.Бынд цуг орох уyy гэж хэлтэл С.Сэ хамт орьё гэж хэлээд бид нар Б.Бынд хамт орсон. Тэндээ золголт хийчээд хоол унд идээд сууж байтал Б.Б нэг шил 0,75 грамийн "АГАР" архи гаргаж ирээд уугаад сууж байтал С.Сэ архи уусан рункээ цай уусан аягаруугаа шидсэн чинь Б.Б С.Сэд хандаж цагаан сар болж байхад айлд орж ирчээд хүүхэд байж тохьтой томоотой бай гэж хэлсэн. Тэгээд би гадаа гарч тамхи татчаад буцаад орж ирэхэд Б.Б, С.Сэ нар хоорондоо маргаан үүсгэн Б.Б С.Сод- Эрдэнийг одоо согтсон байна миний дүү гэрлүүгээ харь одоо болно гэж хэлэхэд С.Сод- Эрдэнэ дүү нь зүгээрээ ганц нэг татчаад явья гэж хэлж байсан. Тэгсэн чинь Б.Б би чамд ахиад архи хийж өгөхгүй жоохон хүүхэд байж одоо болчихсон гэж хэлээд С.Сод- Эрдэнэтэй маргалдаж байгаад Б.Б битүүлэг нь дээр байсан хутгаа аваад С.Сод- Эрдэнийг одоо би чамайг алчихая гэхээр нь би Б.Быг тэвэрч аваад хутгыг нь тавиултал Б.Бын эхнэр н.Энхтуул нь С.Сийг гэрээсээ гар гээд хөөгөөд хаалгаар түлхээд гаргасан чинь эхнэр нь орилоод явсан. Тэгсэн Б.Б намайг тавь гээд байхаар нь би тавиад араас нь цуг гартал гэрийн зүүн талд Б.Б газар унасан С.Сэ Б.Бын дээр нь сууж байхаар нь би очоод С.Сийг салгаад босготол Б.Бын зүүн нүднээс нилээн их цус гарчихсан байхаар нь би С.Сийг яв гэж явуулаад өөрийн машинаараа Б.Быг аваад Налайх дүүргийн эмнэлэг рүү очиж үзүүлсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 14-16 тал/,
-Гэрч Н.Энхтуулын “...2024 оны 02 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчим Т.Хайдавын эхнэр н.Буянхишигийн хамтаар орж ирж золгоод цай уугаад хоол идээд байж байтал гаднаас С.Сэ 2 эрэгтэй найзын хамтаар орж ирээд золгоод хоол унд идэж байгаад рүнктэй архи уугаад сууж байснаа гэнэт би С.Сэ байна, тэгээд яадаг юм гээд ханцуйгаа шамлаад босч ирээд байхаар нь н.Буянхишиг С.Сэд уурлаад айлд орж ирчихээд хүндлээч чанга чанга дуугараад байх юм гэхээр нь би С.Сийг гэрээсээ түлхээд миний дүү гар гар гээд гадагшаа гаргаад би араас нь ганцаараа гараад С.Сэтэй уулзаад миний дүү одоо гэртээ харь гэж хэлтэл гэнэт ханцуйгаа шуугаад гараа өргөөд миний нүүрний зүүн хэсэг шанаа руу баруун гараараа 1 удаа цохихоор нь би манараад тонгойгоод байж байтал манай нөхөр Б.Б газар унасан. С.Сэ дээр нь суучихсан манай нөхөр Б.Б нүд гээд орилоод байхаар нь би гүйж очоод С.Сийг салгах гээд дийлэхгүй араас Т.Хайдав ирээд салгаад С.Сэ цаашаагаа гүйгээд явсан. Би нөхрийгөө босгоод гэртээ оруулж иртэл нүүр хэсэг нь тэр чигтэ цус болчихсон зүүн нүднээс нь их хэмжээгээр цус гараад зүүн нүдний доод зовхи нь урагдсан харагдсан. Тэгээд машинтай Налай дүүрэг рүү очиж эмнэлэгт үзүүлсэн. Тэндээ анхны туламж аваад Улаанбаатар хот орж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,
-Гэрч Д.Тэмүүлэнгийн “...Би 2024 оны 02 дугаар сарын 10-ны орой буюу Цагаан сарын шинийн нэгний орой 31 цагийн орчимд найз болох С.Сийн гэрт нь золгох гэж очсон юм. Улмаар би гэрт нь хонож, маргааш өдөр нь буюу цагаан сарын баярын шинийн 2-ны өдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагийн орчимд С.Сэ бид хоёр гэрээс нь гарч морь унаж Тэрэлжийн төв рүү явсан юм. Бид хоёр тэрэлжийн төвд 3-с 4 айл орж золгон дараа нь шөнийн 23 цагийн орчимд Жижгээ гэх ахын гэрт нь орж золгон хоол, цай мөн архи ууж байх зуур н.Жижгээ ах хойно Б.Б ахынхан унтаагүй байх шиг байна орж золгоод ирэх үү гэж хэлсэн юм. Бид хоёр тэгье гэж хэлээд н.Жижгээ ахын гэрээс н.Жижгээ ах, түүний эхнэр, н.Чинзо буюу н.Чинзориг, С.Сэ бид 5 гарч Б.Б ахын гэрт нь орж золгосон юм. Тэр үед Б.Б ахын гэрт Б.Б ах, түүний эхнэр байсан. Удалгүй гэрийн гаднаас Б.Б ахын гэрт н.БАярхүү ах ганцаараа орж ирсэн. Бид нар хоол цай, мөн архи ууж байгаад би н.Чинзо буюу н.Чинзоригийн хамтаар гэрэс гарч гадаа тамхи татаж байх үед гэр дотор маргаан болоод байгаа бололтой чимээ гараад байхаар нь бид хоёр гэрт орох үед гэрийн эзэн буюу Б.Б ах та хоёр ах, дүү хамаатан садангаараа намайг дээрэлхээд байна гэж хэлэн ширээн дээр байсан тавагтай мах дээр тавьсан байсан хутгийг авч босож ирсэн. Тэр үед н.Жижгээ ах Б.Б ахыг хориглон хутгийг нь бавч Б.Б ахыг цааш сандал дээр суулгасан юм. Тэр үед Б.Б ахын эхнэр н.Баярхүү ахыг гэрээсээ чи одоо яв. Манай гэрээс гар гэж хэлээд гэрээсээ эхөөсөн юм. Н.Баярхүү ах гэрээс гарч гэрийн гадна энэ ямар овоо пизда вэ гэж хэлээд орилоод байсан. Бид нар удалгүй Б.Б ахын гэрээс гарах үед н.Баярхүү ах гэрийн гадаа үүдэнд хэвтсэн байдалтай орилоод байсан. Тэр үед С.Сэ очиж н.Баярхүү ахыг авч явах гээд дээш татаж босгох гээд зогсож байх үед нь Б.Б ахын эхнэр ирээд С.Сэ рүү ирээд чи хөөе наадахаа болиоч ээ гэж хэлэн С.Сийн толгой арын дагз хэсэгт гараараа цохисон юм. С.Сэ эргэн хараад Б.Б ахын эхнэрийг цааш түлхээд газарт унасан юм. Тэр үед Б.Б ах гүйж ирээд С.Сэ тэр хоёр барьцалдаад авсан юм. Би тэр үед гэрээс гарч ирсэн жоохон хүүхдүүдийг буцаан гэрт нь оруулж байгаад эргэн харах үед С.Сэ нь Б.Быг газарт унагасан байдалтай дээр нь дараад сууж байсан. н.Жижгээ ах тэр хоёр дээр очин салгах үед нь н.Чинзориг бид хоёр С.Сийг аваад цааш явсан. Дахин зодоон болоогүй С.Сэ бид хоёр н.Чинзоригийг гэрт нь хүргэн өгөөд бид хоёр цааш яваад С.Сийн төрсөн эгч болох н.Заяаг гэгч эгчийн гэрт нь очиж унтаж амарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,
-Төв аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №112 дугаартай “...Б.Бын биед зүүн нүдний салстад шарх, зүүн нүдний алимын салстын цус хуралт, зүүн зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд өнгө, тогтоц, шинж байдлаараа болон эмнэлгийн бичиг баримтаар хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35 тал/,
-Сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 62 тал/,
-Яллагдагч С.Сийн “...Би төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын хууль цаазын дэд зөвлөх А.Ариунтуяагийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй байна би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 76 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч С.Сэ нь 2024 оны 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар баг “Шар булаг” гэх газарт иргэн Б.Бтой маргалдаж, улмаар зүүн нүдний зовхиноос гараараа татаж, эрүүл мэндэд нь зүүн нүдний салстад шарх, зүүн нүдний алимын салстын цус хуралт, зүүн зовхинд цус ухралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Прокуророос шүүгдэгч С.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч С.Сийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч С.Сэ нь хохирогч Б.Быг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.
Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.
Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч С.Сэ нь хохирогч Б.Быг зодож, цохисны улмаас “зүүн нүдний салстад шарх, зүүн нүдний алимын салстын цус хуралт, зүүн зовхинд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж, төгссөн гэмт хэрэг болж байна. Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд цээжинд шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Мөн шүүгдэгч С.Сэ нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч С.Сэ нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Иймд шүүгдэгч С.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Б.Ариунтуяа “Шүүгдэгч С.Сийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч С.Сэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.Сэ нь гэм буруугаа хүлээсэн, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдлыг харгалзаад эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй” ялын дүгнэлтийг гаргасан байна.
Шүүгдэгч С.Сэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1- д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч С.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сэд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Сэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч С.Сийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Бын биед “зүүн нүдний салстад шарх, зүүн нүдний алимын салстын цус хуралт, зүүн зовхинд цус хуралт” хөнгөн хохирол учирчээ.
Хохирогч Б.Б нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд нийт 328.694 төгрөгийн хохиролын баримт болон сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн байна.
Монгол улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад авагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар хөнгөн гэмтлийн улмаас үүссэн сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийг “хоёрдугаар зэрэглэл” гэж тогтоосныг шүүгдэгч С.Сэ хүлээн зөвшөөрсөн байна.
Тус аргачлалын “хоёрдугаар зэрэглэл”-д “Хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл буюу хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид сэтгэцийн эмгэг” хор уршиг учирсан бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөр олгохоор тогтоожээ.
Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж 3.300.000 төгрөгийг, нийт 3.628.694 төгрөгийг шүүгдэгч С.Сээс гаргуулж шийдвэрлэсэнг шүүгдэгч С.Сэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар” шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлт гаргаж мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулсан.
Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаа дуусмагц шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч С.Сэ нь 3.600.000 төгрөгийн хохирол барагдуулсан байх хохирогч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан” гэсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч С.Сээс гаргуулах хохирол төлбөргүй,
Эрүүгийн 2434000000099 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Сэ нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8., 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Шүүгдэгч Гозгор овогт Содовын Сод-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сэд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4.Шүүгдэгч С.Сэд оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 2434000000099 дугаартай хэрэгт, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч С.Сэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Сэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ю.ЭНХМАА