Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/88

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Улсын яллагч                         А.Эрдэнэдэлгэр

Нарийн бичгийн дарга           Э.Анхбаяр

Хохирогчийн өмгөөлөгч         *******,

Хохирогч                                 *******

Шүүгдэгчийн   өмгөөлөгч       *******

Шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “ А ” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ж.*******ид холбогдох эрүүгийн 2331003170286 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич, Алтан тариа ХХК-д ээлжийн ахлах ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сум, 5 дугаар баг, 5 дугаар хэсэг, 131 тоотод оршин суух хаягтай, урьд нь ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжээр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* ургийн овогт ******* *******, РД: ,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 00 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт *******ыг өөрийн эхнэр н.тай хардаж нүүр, цээж, гар, хөл хэсэгт нь дугуй засварын төмрөөр цохиж, өшиглөж биед нь хамар ясны хугарал, зүүн чихний хэнгэргийн цооролт, цээж, бугалга, бүсэлхий, гуянд нь цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ: 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 23 цагийн үед ажлаасаа орж ирээд гэртээ хэвтэж

байсан чинь эхнэр гар утсаараа сэрүүлгэ тавьчих гэж хэлээд утсаа надад өгөхөөр нь утсыг нь аваад оролдож байтал санамсаргүйгээр нэг ярианы бичлэг байхаар нь үзсэн чинь Амаржаргал нь манай эхнэртэй ойролцоогоор 5 минут ярьсан бичлэг байсан. Тэр ярианд ******* нь манай эхнэрт “одоо би очиж байна, хоёулаа уулзъя” гэсэн утгатай юм байсан. Тэгэхээр нь би эхнэрээсээ юу болоод байгаа юм гэж асуусан чинь эхнэр эхлээд дуугарахгүй байсан. Энэ үед би ер нь цочрол шоконд ороод  Амаржаргалтай уулзахаар гэрээсээ 23 цаг өнгөрч байхад гараад Амаржаргалын гэрийн ойролцоо очтол  Амаржаргал болон түүний эхнэр Энхбат надтай таарсан. Таараад Амаржаргалтай хэдхэн минут уулзаадхая гэж эхнэрт нь  хэлээд Амаржаргалыг авч яваад уулзсан. Тэгээд асуухад Амаржаргал юу ч  мэдэхгүй гэж урдаас уурлаад байхаар нь миний уур хүрээд  зодсон. Миний буруу, эмчилгээний зардлыг өгсөн. Амаржаргалаас  уучлалт гуйж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 23 цаг 40 минутын орчимд байшингийнхаа барилгын ажлыг дуусгаад хамт байшинд ажил хийж байсан ыг хүргэж өгөхөөр эхнэр Энхбатын хамтаар ыг гэрт нь  очиж буулгачхаад буцаад гэрлүүгээ явж байх замдаа Ж.*******той таарсан. Гэтэл ******* нь  надад “аравхан минут уулзаадхая” гэж хэлсэн. Дараа нь манай эхнэрт “нөхөртэй чинь яриа байна аравхан минут уулзчихаад буцаагаад хүргээд өгнөө, санаа зоволтгүй гэртээ очоод амарч бай” гэж хэлсэн тэгэхээр нь би машинаасаа буугаад *******ийн машинд ороод суутал ******* машинаа хөдөлгөөд явсан. Гэтэл мал эмнэлгийн ар луу авч яваад эхнэртэйгээ хардаж зодсон. Би болиоч гэж гуйсан боловч  элдвээр хэлж машиныхаа төмрөөр улам зодож цохисон. Мөн эхнэрийн хажууд  зодоход нь эхнэр нь “чи болиоч хүн аллаа" гэж хэлээд салгасан. Тэгсэн чинь эхнэрийгээ машиндаа суулгаж аваад цааш давхиад явсан. Энэ үеэр нь би зугтаж гэртээ харьсан. Одоо миний чихний  хэнгэрэг цоорсон,  нөхүүлэх эмчилгээ хийлгэнэ, одоогоор  эмчилгээ хийх болоогүй байна гэсэн. Урьд өмнө эмчлэгдсэн мөнгийг  ******* төлж барагдуулсан. Одоо 2083.903 төгрөгийн  эмчилгээний зардал дутуу байгаа. Цаашид чихээ эмчлүүлэхээр зардлыг мөн нэхэмжилнэ гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч А.гийн 2023 оны 09 дүгээр сарын 25-нд өгсөн “...******* сумын 5 дугаар багт байрлах гэртээ өөрийн нөхөр *******, 4 хүүхдийн  хамт байж байсан чинь манай нөхөр ******* оройн 23 цаг өнгөрч байхад надад “тамхи татаад, жоохон агаар амьсгалчихаад ороод ирье" гэж хэлээд гэрээсээ гараад машинаа унаад явсан. Би 00 цаг 59 минутанд залгаад "хаана байгаа юм орж ирэх болоогүй юм уу" гэж асуусан чинь "жоохон агаар амьсгалж байгаад ороод ирье” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би гэртээ байж байтал шөнийн 01 цаг 21 минутанд над руу залгаад "гэрийнхээ гадаа хувцасаа өмсөөд гараад ир, хүнтэй уулзуулъя" гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрийнхээ гадаа  гарсан чинь Амаржаргалтай хамт ирсэн. Амаржаргал ирэхдээ бага зэргийн архи уусан байдалтай байсан. Ирэнгүүтээ манай нөхөр Амаржаргалд "хоёулаа эр хүн шиг ярилцчих уу" гэсэн чинь Амаржаргал "тэгье" гэж хэлсэн чинь ******* “чи манай эхнэртэй ярьсан уу" гэж асуусан чинь Амаржаргал "ярьсан" гэж хариулсан чинь манай нөхөр Амаржаргалын бие рүү цохиж унагаасан яг хаашаа цохисон гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгээд л тэр хоёр хөөцөлдөөд эхэлсэн. Амаржаргал тухайн үед зугтаад холдсон чинь манай нөхөр араас нь хөөж байгаад барьж аваад 1, 2 удаа цохих шиг болсон. Тэр үед Амаржаргал "Доёдоо болилдоо, Доёдоо болилдоо" гэж хэлээд байсан. Тэгсэн чинь манай нөхөр Амаржаргал "чи манай гэр бүлийн амьдралд битгий оролц" гэж хэлсэн. Тэгтэл Амаржаргал босоод зугтсан чинь

нөхөр машин дээрээ ирсэн тэгэхээр нь би нөхөртөө "яах гэсэн юм бэ" болилдоо гэж хэлсэн чинь "би эхнэрт нь хэлээд аваад ирсэн буцаагаад гэрт нь аваачиж өгнө" гээд машиндаа суух үед Амаржаргал зугтчихсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ын 2023 оны 09 дүгээр сарын 26-нд  өгсөн: "....Би нөхөр *******ын хамтаар өөрийн гэрийнхээ хашаан дотор шинээр байшин барьж байгаа билээ. 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байшин хамт барилцаж байсан ыг гэрт нь хүргэж өгөхөөр  оройн 23 цаг 40 минутын алдад гэрээсээ нөхрийнхээ хамтаар гарсан. ыг ******* сумын 8 дугаар багт байрлах гэрт нь хүргэж өгчихөөд буцаад гэрлүүгээ харьж явтал замд ******* таарсан. Таарсан даруйдаа ******* нь манай нөхөрт "10 минут уулзаадхая" гэж хэлсэн дараа нь надад "ах нь нөхөртэй чинь 10 минут уулзчихаад гэрт нь хүргээд өгье" гэж хэлээд нөхрийг минь машиндаа суулгаад маш хүчтэй хаазлаад цааш явсан яг хаашаа явсныг нь миний хувьд мэдэхгүй байсан. Тэгээд би гэртээ ороод хэсэг байж байгаад 00 цаг 18 минутанд нөхөр рүүгээ залгасан чинь утсаа авахгүй байхаар нь дахин дахин залгасан чинь эхлээд дуудаад авахгүй байж байгаад яваандаа холбогдох боломжгүй болсон. Тэгж байгаад нэг залгасан чинь ашгүй утас нь холбогдоод нөхөр маань утсаа аваад "удахгүй очно" гэж хэлээд утсаа тасалсан. Дахиад залгасан чинь холбогдох боломжгүй болсон. Тэгээд би утасруу нь залгаад гэртээ хүлээгээд байж байсан чинь шөнийн 03 цаг өнгөрч байхад хүнд зодуулсан байдалтай гэртээ орж ирэхээр нь яасан бэ, юу болсон бэ гээд асуусан чинь надад "******* нь надад утсан дээрээ хурааж авсан яриа сонсгоод намайг эхнэртэйгээ хардаад зодоод алах шахлаа" гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхрөө оронд нь унтуулж амраагаад эмнэлэг дээр очсон чинь эмч хавирга хугарсан зөөлөн эдийн гэмтэл ихтэй байна. Маргааш дахиад гэмтлийн эмчид үзүүлээрэй гэж хэлсэн. Ингээд цагдаагийн байгууллагад хандаж байна.....” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Х.ы  2023 оны 09 дүгээр сарын 30-нд  өгсөн: "...2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн танил  *******ын гэрт очиж шинээр барьж байгаа байшингийнх нь сан техникийн ажлыг хийж өгчихөөд орой 00 цагийн үед ажлаа дуусгаад ******* болон түүний эхнэр Энхбат нараар гэртээ хүргүүлсэн. Үүнээс цааш юу болсон талаар мэдэхгүй байна. Надаас салах үед *******ын биед ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй. ******* архи дарс уугаагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн  2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн: 1.*******ын биед хамар ясны хугарал, хамам таславчын мурийлт, баруун 7,9, зүүн 5,6,7,8,9,10-р хавирганы хугарал зуун чихний хэнгэргийн цооролт, цээж, бугалга, бүсэлхий, гуянд цус хуралтын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн боломжтой. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР гарагт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй.......” гэх дүгнэлт /хх-ийн 116-120 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 29-31 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 01-02 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 26-27, 90-91 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 52 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 85 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн авто тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн  лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/,

Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 41-44 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр хуудас/

Хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 92-95 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Ж.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 00 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт *******ыг өөрийн эхнэр н.тай хардаж нүүр, цээж, гар, хөл хэсэгт нь дугуй засварын төмрөөр цохиж, өшиглөж биед нь хамар ясны хугарал, зүүн чихний хэнгэргийн цооролт, цээж, бугалга, бүсэлхий, гуянд нь цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ийн...  2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 23 цагийн үед ажлаасаа орж ирээд гэртээ хэвтэж байсан чинь эхнэр гар утсаараа сэрүүлгэ тавьчих гэж хэлээд утсаа надад өгөхөөр нь утсыг нь аваад оролдож байтал санамсаргүйгээр нэг ярианы бичлэг байхаар нь үзсэн чинь Амаржаргал нь манай эхнэртэй ойролцоогоор 5 минут ярьсан бичлэг байсан. Тэр ярианд ******* нь манай эхнэрт “одоо би очиж байна, хоёулаа уулзъя” гэсэн утгатай юм байсан. Тэгэхээр нь би эхнэрээсээ юу болоод байгаа юм гэж асуусан чинь эхнэр эхлээд дуугарахгүй байсан. Энэ үед би ер нь цочрол шоконд ороод Амаржаргалтай уулзахаар гэрээсээ 23 цаг өнгөрч байхад гараад Амаржаргалын гэрийн ойролцоо очтол  Амаржаргал болон түүний эхнэр Энхбат надтай таарсан. Таараад Амаржаргалтай хэдхэн минут уулзаадхая гэж эхнэрт нь  хэлээд Амаржаргалыг авч яваад уулзсан. Тэгээд асуухад Амаржаргал юу ч мэдэхгүй гэж урдаас уурлаад байхаар нь миний уур хүрээд  зодсон. Миний буруу , эмчилгээний зардлыг өгсөн. Амаржаргалаас  уучлалт гуйж байна гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч *******ын ... 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 23 цаг 40 минутын орчимд байшингийнхаа барилгын ажлыг дуусгаад хамт байшинд ажил хийж байсан ыг хүргэж өгөхөөр эхнэр Энхбатын хамтаар ыг гэрт нь  очиж буулгачхаад буцаад гэрлүүгээ явж байх замдаа Ж.*******той таарсан. Гэтэл ******* нь  надад “аравхан минут уулзаадхая” гэж хэлсэн. Дараа нь манай эхнэрт “нөхөртэй чинь яриа байна аравхан минут уулзчихаад буцаагаад хүргээд өгнөө, санаа зоволтгүй гэртээ очоод амарч бай” гэж хэлсэн тэгэхээр нь би машинаасаа буугаад *******ийн машинд ороод суутал ******* машинаа хөдөлгөөд явсан.Гэтэл мал эмнэлгийн ар луу авч яваад эхнэртэйгээ хардаж зодсон. Би болиоч гэж гуйсан боловч  элдвээр хэлж машиныхаа төмрөөр улам зодож цохисон. Мөн эхнэрийн хажууд  зодоход нь эхнэр нь “чи болиоч хүн аллаа" гэж хэлээд салгасан. Тэгсэн чинь эхнэрийгээ машиндаа суулгаж аваад цааш давхиад явсан. Энэ үеэр нь би зугтаж гэртээ харьсан. Одоо миний чихний  хэнгэрэг цоорсон,  нөхүүлэх эмчилгээ хийлгэнэ, одоогоор  эмчилгээ хийх болоогүй байна гэсэн. Урьд өмнө эмчлэгдсэн мөнгийг  ******* төлж барагдуулсан. Одоо 2083.903 төгрөгийн эмчилгээний зардал дутуу байгаа. Цаашид чихээ эмчлүүлэхээр зардлыг мөн нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч А.гийн 2023 оны 09 дүгээр сарын 25-нд өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ын 2023 оны 09 дүгээр сарын 26-нд өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Х.ы  2023 оны 09 дүгээр сарын 30-нд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн ...2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн: 1. *******ын биед хамар ясны хугарал, хамам таславчын мурийлт, баруун 7,9, зүүн 5,6,7,8,9,10-р хавирганы хугарал зуун чихний хэнгэргийн цооролт, цээж, бугалга, бүсэлхий, гуянд цус хуралтын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн боломжтой. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 75-79 дугаар хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч Ж.*******ийн үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Ж.*******ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч Ж.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, Иргэний  хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчлан заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардлыг хуулиар шүүгдэгч Ж.******* нь хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хохирогч ******* нь гэмтэл авсны улмаас эмчлэгдсэн зардал, өвчтэй байх хугацааны цалингийн зөрүү зэрэг бүгд 9026.512 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс  шүүгдэгч Ж.******* нь хохирогчид эмчилгээний зардалд 5000.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Иймд хохирогч *******ын   нэхэмжилсэн  зардлаас цалингийн зөрүү хасаж тооцон, хохирогчийн нэхэмжилсэн 2083.903 төгрөг шүүгдэгч Ж.Дорждоржоос  гаргуулж хохирогч *******д олгож,  энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа хохирогч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Гэм буруугийн шүүх хуралдаан завсарлах хугацаанд шүүгдэгч  Ж.******* нь 2083903 төгрөгийг хохирогч *******д төлж барагдуулсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Ж.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ... “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Ж.******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч Ж.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул  хуулинд заасан ял шийтгэлийг оногдуулах зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ж.*******ид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг  тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон  Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч Ж.Доёдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ял оногдуулах Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Ж.*******ийг   *******  аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг  хязгаарлаж,мөн  хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар  Д.*******ийг  зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй  бол  ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн  хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг  мэдэгдэж , зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг  харъяалах  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх   газарт  даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ хэргийн улмаас битүүмжлэн ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй байна бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн машины /дроцов /  төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар ******* овогт ******* *******ийг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Ж.*******ийг   *******  аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг  хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар  Д.*******ийг  зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй  бол  ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн  хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг  мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд   хяналт тавихыг  харъяалах  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх   газарт даалгасугай.

      

       5. Иргэнийн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.******* нь  хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний  үлдэгдэл зардал 2083.903 төгрөгийг төлж барагдуулсан байх тул  энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

       

        6. Хохирогч ******* нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.                                                                                    

 

7. Шүүгдэгч Ж.*******ийн хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг  /дроцов/ төмрийг   шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                  

                  ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ч.МӨНГӨНЦЭЦЭГ