Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/89

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга         Э.Анхбаяр,

Улсын яллагч                       А.Эрдэнэдэлгэр,

Шүүгдэгч                                  С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

******* аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Адуучин овогт Содномдамбын *******д холбогдох эрүүгийн 2431000720073 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1973 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймаг ******* сум, ******* 3 дугаар баг задгайд /хөдөө/ тоотод оршин суух, урьд

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Адуучин овогт Содномдамбын *******, Регистрийн дугаар: *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.******* нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ******* аймгийн ******* сумын 3 дугаар бар “ын хонхор” гэх газарт зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Ойн сангийн ашиглалтын бүсийн ойгоос зөвшөөрөлгүйгээр  ******* ширхэг 2,*******4 м.куб нойтон хус мод бэлтгэж 69-******* СБА улсын дугаартай Киа пронтер загварын бага оврын ачааны тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 1,369,2******* төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.******* мэдүүлэхдээ:  Манайх түлээний модгүй болсон учир  хус мод бэлгэх гоожин аваад 2023 оны 12 дугаар сарын 28-нд  модоо бэлдчихээд, машин эвдэрээд модоо  авч чадахгүй байсаар байгаад 2024 оны 02 дугаар сарын 05-нд модоо авч яваад, байгаль орчины байцаагч нартай таарсан.Ингээд зөвшөөрлийн бичиггүй мод бэлтгэсэн гээд модоо хураалгасан. Уг нь манай гэр бүлийн хүн араас гоожингийн бичиг авч явуулна гэсэн боловч өгөөгүй байсан гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч аас өгсөн: “...Иргэн С.*******ын үйлдлийг хуулийн дагуу гэм буруутайд тооцогдвол учирсан хохирлыг ******* сумын хүү, торгуулийн орлогын дансанд хийлгэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч гийн өгсөн: “...2023 онд манайхаас хус мод бэлтгэх зөвшөөрөл гарч байсан боловч зөвхөн Нарийн хөндий гэх газраас бэлтгэх зөвшөөрөл олгож байсан. ын хөндий гэх газраас хус мод бэлтгэх зөвшөөрөл огт гаргаагүй. Мод бэлтгэх зөвшөөрлийн бичигт зааснаас өөр газраас бэлтгэсэн тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ийн өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Байгаль орчин аялал жуулчлалын газар болон байгаль орчны улсын байцаагч нар хамтарсан хяналт шалгалтыг ******* аймгийн Зүүнбүрэн, *******, Шаамар сумдад хийх удирдамжийн дагуу ******* сумаас хяналт шалгалтын ажлыг эхэлсэн. Тэгээд 02 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн орчим ******* сумын ******* 3 дугаар багийн нутаг дэвсгэр болох Мухар төхөм гэх газарт 69-******* СБА улсын дугаартай пронтер маркийн авто машины жолооч нь зохих эрхийн бичиггүйгээр хус мод тээвэрлэж явсан зөрчил илрүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ийн өгсөн: “...Би ******* сумын ******* 3 дугаар багт амьдардаг бөгөөд манайх түлээний модгүй болсон байхаар нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өглөө нөхөр *******ын хамт сумын ойн ангиас түлээний гоожин авахаар очтол код өгдөг татварын байцаагч нь цахим хуралтай гээд хүлээгдээд байж байтал манай нөхөр намайг “чи гоожингоо авчих, би эртхэн явъя” гэхээр нь би тэр өдрөө хүлээж байгаад банканд очиж очерлоод гоожингийн түлээний мөнгийг ойн санд тушаагаад баримтаа аваад гоожин бичдэг  Ядмаа гэх хүн дээр очтол “танай хүн гоожин бичигдэж өгөөгүй байхад өөр газраас очиж мод бэлтгээд ойн аж ахуйн хүмүүст баригдсан байна, гоожин бичиж өгөхгүй” гэхээр нь би гэртээ харьсан. Тэгээд нөхөр маань машинтайгаа саатуулагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/

Эд зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-3-6 дугаар тал),

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 7-11 дүгээр тал),

******* аймгийн ******* сумын засаг даргын албан бичиг (хх-ийн 13 дугаар тал), хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 29,31 дүгээр тал/

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 30 дугаар тал/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 32,33  дугаар тал/

Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-39 дүгээр тал/

Шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45-48 дугаар тал/

******* аймгийн Баягаль орчин аялал жуулчлалын газрын улсын ахлах байцаагчийн акт /хх-ийн 51 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч С.******* нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ******* аймгийн ******* сумын 3 дугаар бар “ын хонхор” гэх газарт зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Ойн сангийн ашиглалтын бүсийн ойгоос зөвшөөрөлгүйгээр  Ойн сангаас ******* ширхэг 2,*******4 м.куб нойтон хус мод бэлтгэж 69-******* СБА улсын дугаартай Киа пронтер загварын бага оврын ачааны тээврийн хэрэгслээр тээвэрлэж,  ойн санд 1,369,2******* төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Эд зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-3-6 дугаар тал), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 7-11 дүгээр тал), ******* аймгийн ******* сумын засаг даргын албан бичиг (хх-ийн 13 дугаар тал), хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч аас өгсөн: “...Иргэн С.*******ын үйлдлийг хуулийн дагуу гэм буруутайд тооцогдвол учирсан хохирлыг ******* сумын хүү, торгуулийн орлогын дансанд хийлгэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч гийн өгсөн: “...2023 онд манайхаас хус мод бэлтгэх зөвшөөрөл гарч байсан боловч зөвхөн Нарийн хөндий гэх газраас бэлтгэх зөвшөөрөл олгож байсан. ын хөндий гэх газраас хус мод бэлтгэх зөвшөөрөл огт гаргаагүй. Мод бэлтгэх зөвшөөрлийн бичигт зааснаас өөр газраас бэлтгэсэн тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ийн өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Байгаль орчин аялал жуулчлалын газар болон байгаль орчны улсын байцаагч нар хамтарсан хяналт шалгалтыг ******* аймгийн Зүүнбүрэн, *******, Шаамар сумдад хийх удирдамжийн дагуу ******* сумаас хяналт шалгалтын ажлыг эхэлсэн. Тэгээд 02 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн орчим ******* сумын ******* 3 дугаар багийн нутаг дэвсгэр болох Мухар төхөм гэх газарт 69-******* СБА улсын дугаартай пронтер маркийн авто машины жолооч нь зохих эрхийн бичиггүйгээр хус мод тээвэрлэж явсан зөрчил илрүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ийн өгсөн: “...Би ******* сумын ******* 3 дугаар багт амьдардаг бөгөөд манайх түлээний модгүй болсон байхаар нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өглөө нөхөр *******ын хамт сумын ойн ангиас түлээний гоожин авахаар очтол код өгдөг татварын байцаагч нь цахим хуралтай гээд хүлээгдээд байж байтал манай нөхөр намайг “чи гоожингоо авчих, би эртхэн явъя” гэхээр нь би тэр өдрөө хүлээж байгаад банканд очиж оочерлоод гоожингийн түлээний мөнгийг ойн санд тушаагаад баримтаа аваад гоожин бичдэг  Ядмаа гэх хүн дээр очтол “танай хүн гоожин бичигдэж өгөөгүй байхад өөр газраас очиж мод бэлтгээд ойн аж ахуйн хүмүүст баригдсан байна, гоожин бичиж өгөхгүй” гэхээр нь би гэртээ харьсан. Тэгээд нөхөр маань машинтайгаа саатуулагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 29,31 дүгээр тал/

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 30 дугаар тал/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 32,33  дугаар тал/

Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-39 дүгээр тал/

Шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45-48 дугаар тал/

******* аймгийн Баягаль орчин аялал жуулчлалын газрын улсын ахлах байцаагчийн акт /хх-ийн 51 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

******* аймгийн Баягаль орчин аялал жуулчлалын газрын улсын ахлах байцаагчийн акт /хх-ийн 51 дүгээр тал/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар  шүүгдэгч С.*******ын үйлдсэн гэмт хэрэг  нь нотлогдон тогтоогдож  байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

  Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт “ гэрээ зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн,

35.4.2 зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн,

35.4.3 засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн бол зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэсэн буюу “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчилан заасан байна.

Шүүгдэгч С.*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д ...” Иргэн аж ахуйн нэгж , байгууллага нь  байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол  учруулсан бол нөхөн төлбөр төлнө “ гэж тус тус хуульчилан заасан байна. Иймд шүүгдэгч  С.******* нь  байгаль орчинд учруулсан хохирол, хор уршгийг хариуцан арилгах үүрэгтэй байна

Шүүгдэгч С.******* нь энэ гэмт хэргийн улмаас ойн санд 1,369,2******* төгрөгийн хохирол, хор уршгийг  төлж барагдуулсан байна. Иймд бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч С.*******ын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч С.*******д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлсөн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан  хөнгөрүүлэх болон  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ, гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон түүний хувийн байдал хохирол төлсөн зэргийг харгалзан  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  600.000 төгрөгийн торгох ял оногдуулж, торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн харъяалах газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.*******ын гэмт хэрэг үйлдэж олсон ******* ширхэг 2,*******4 м.куб нойтон хус мод,  мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан С.*******ын эзэмшлийн 69-******* СБА улсын дугаартай 2000 онд үйлдвэрлэгдсэн 2011 онд Монгол улсад орж ирсэн Frontier маркийн авто машиныг тус тус хурааж улсын орлого болгож шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө 1 ширхэг, хугарсан төмөр сүх 1 ширхэг зэргийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.

Гэмт  хэрэг үйлдэж олсон ******* ширхэг 2,*******4 м.куб нойтон хус мод,  мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан С.*******ын эзэмшлийн 69-******* СБА улсын дугаартай 2000 онд үйлдвэрлэгдсэн 2011 онд Монгол улсад орж ирсэн Frontier маркийн авто машиныг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй

Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаад, шүүгдэгч С.******* нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Адуучин овогт Содномдамбын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Содномдамбын *******д  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/ зургаан зуун / төгрөгийн торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг түүний харъяалах газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч С.*******ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан түүний эзэмшлийн 69-******* СБА улсын дугаартай 2000 онд үйлдвэрлэгдсэн 2011 онд Монгол улсад орж ирсэн Frontier маркийн автомашиныг, мөн гэмт хэрэг үйлдэж олсон ******* ширхэг 2,*******4 м.куб нойтон хус модыг тус тус улсын орлого болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө 1 ширхэг иш нь хугарсан сүх 1 ширхэг зэргийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Гэмт  хэрэг үйлдэж олсон ******* ширхэг 2,*******4 м.куб нойтон хус мод,  мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан С.*******ын эзэмшлийн 69-******* СБА улсын дугаартай 2000 онд үйлдвэрлэгдсэн 2011 онд Монгол улсад орж ирсэн Frontier маркийн авто машиныг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Шүүгдэгч С.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ