| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2024/0087/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/92 |
| Огноо | 2024-05-08 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/92
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шүүгч Ц.Амаргэрэл, шүүгч Р.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч *******
Нарийн бичгийн дарга Б.Номин
Улсын яллагч Р.Мягмардорж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч Д. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиад овогт гийн д холбогдох эрүүгийн 2431000000057 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, *******-******* аймгийн ******* сум ******* дугаар баг 1- тоотод оршин суудаг, урьд өмнө 2005 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн *******-******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгох ял, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн *******-******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 388 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан Хиад ургийн овогт гийн /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д. нь 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, буурагчин дарь эх 10-79 тоотод танил ын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч тэй “дүүг шоронд хийсэн” гэх шалтгааны улмаас маргалдан түүнийг өшиглөн, зодож амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д. мэдүүлэхдээ ... 2024 оны 02 дугаар сарын 24-нд Ерөө суманд дүү ынд очсон, тэдний машин янзлах гэж байгаад гарч яваад Батболдынд орсон. Тэднийд очоод бид архи уугаад байж байтал гараад явсныг санаж байна, гэтэл нэг мэдэхэд Бат-Эрдэнэ нь өөрөө босож ирээд та нарыг шоронд чинь хатаана гээд намайг эхэлж цохисон. Тэгэхээр нь би талийгаач Бат-Эрдэнийг эргүүлж цохиод, нэг өшиглөсөн шиг санаж байна. Энэ хэрэг хоромхон зуурт л болсон. Би Бат-Эрдэнийг юм хардаггүй гэж мэдээгүй, анх ороод архи өгөхөд өөрөө ирж сандал дээр суугаад авч байсныг санаж байна. Яллах дүгнэлтэнд дурьдсан зүйл бүгд үнэн. Би гэм буруугаа хүлээж байна. Хохирол төлбөрийг өөрийн боломжоороо төлнө гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэхдээ ...2024 оны 02 дугаар сарын 24-нд ах Бат-Эрдэнийг нас барсаныг сонсоод Ерөө сумын эмнэлэгт ирж ахын гэмтэл авсан байдлыг харсан, даанч яаав даа гэмээр арай л хэтэрхий зодож амь насыг нь хохироосон байсан. Нүүр ам харах юм байхгүй болтол нь зодож олон хавиргыг нь хугалсан байсан. нь худлаа мэдүүлэг өгч байна. Миний ах нүд муутай, юм хардаггүй учир эхэлж ыг зодох ямар ч үндэслэл байхгүй. Ах маань олон жил шоронгоор явсан нь үнэн, гэхдээ хүнд гэмгүй мөрөөрөө л хүн байсан. Ах Бат-Эрдэнэ нь эдний дүүгийн хэрэгт гэрчээр асуугдсан , харсан үзсэн зүйлээ л хэлсэн юм шиг байгаа юм, үүнийхээ төлөө амь насаа алдлаа. Ах маань 2 охинтой, том охиныдоо ирэн очин явдаг байсан. Өндөр настай ээж маань байдаг, үнэхээр хүнд байна. Өвчин бол эдгэрдэг юм байна, сэтгэл санаа бол хэзээ ч эдгэрдэггүй хэцүү байдаг юм байна гэдгийг бид одоо л мэдэрч байна. Ахыг маань өш хонзонгийн улмаас алсан гэж бодож байна. Маш их гомдолтой байна. Оршуулгын зардал 11. 020.140 төгрөг гарсан, үүнээс 2.700.000 төгрөгийг эдний зүгээс төлсөн үлдэх 8.320.140 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн сэтгэл санааны хохирлыг хуулийн дагуу гаргуулж авах хүсэлтэй байна гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Р.ын гэрчээр өгсөн: Би 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Болдбаатар ахынхаас 11 цагийн орчим гараад ганцаараа амьдардаг ахынхаар юу байна тэднийд байхаар хүмүүс архи бариад ороод ирдэг учраас архи уух санаатай ороход архи уусан байдалтай, харин цонхны доор гудас тавиад гэж эрэгтэй унтаж байсан. Би “хэнтэй уусан” талаар асуухад Батболд орж ирсэн талаар хэлсэн. Би Батболдтой сургуульд байхдаа дотуур байранд хамт амьдарч байсан бие биенээ мэдэх учраас Батболдынд очихоор болоод ын гэрээр орж архи уучихаад Батболдын гэрт очоод унтсан. ... Өглөө 2024 оны 02 дугаарын 24-ний өдөр сэрэхэд , Батболд нар байсан. Бид нар архи авахаар 09 цагийн орчимд Батболдын гэрээс Батболдын хамт гарч үлдсэн. Батболдод 10.000 төгрөг байсан. Би Ж. гэж ангийн найзаасаа мөнгө авахаар болоод мөнгө хайж наагуур цаагуур явсаар байгаад “Баялаг" нэртэй дэлгүүрээс 2 шил "Хамаг Монгол” нэртэй 0.75-ийн архи авч 12 цагийн орчим Батболдын гэр лүү явсан. Батболдын байшингийн хаалгыг онгойлгоход хүн чанга чанга дуугараад “түг түг" гээд юм цохиж байгаа юм шиг чимээ гарсан. Байшинд түрүүлээд Батболд ороод араас нь би орсон. Намайг байшингийн хаалгаар орох үед , Д.ыг боль гээд салгахад “энэ муу пизда миний дүүг шоронд хийсэн, манай дүүг чи шоронд хийгээ биз дээ” гэх зэргээр хэлээд Бат-Эрдэнийг цохисон. Би очоод салгахад Бат-Эрдэнэ баруун гараа дараад хажуу тал руугаа хагас харсан байдалтай хэвтэж байхад нь цээж орчим 2-3 удаа, мөн гуя руу өшиглөсөн. Мөн толгой руу гараараа цохиход нь би салгасан. Тэр 2 ноцолдсон байж болохоор Батболдын хуванцар рамтай уутан бүтээлгэтэй хувцасны тавиур салаад эвдэрсэн байсан. Батболд хуванцар тавиураа цонхны дэргэд хурааж тавьсан. Би ыг ширээний үүд хэсэгт сандал дээр суулгаад өөрөө ширээний хоймор хэсэгт сууж Батболд ширээний дунд хэсэгт суусан. Би авсан архины эхний архийг нь сөн түшиж архи хундагалаад тойруулж явуулсан. Тэр болгон дээр хэн нэгнийг нь алгасалгүй архи хундагалж өгсөн. М.Бат-Эрдэнэ архи уугаад буцаагаад хундага өгч байсан. Архи ууж байх үед Бат-Эрдэнэ ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй нөгөө зодуулж байсан газраа хэвтэж байсан. ...Тэгээд юу болсон гэдгийг мэдэхгүй би байшингийн хойморт унтаж байхад Батболд бүтээлэг нөмрүүлсэн. Дараа өдрийн өглөө буюу өнөөдөр 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 08 цагийн үед босоод бие засаад галаа түлээд бантан хийсэн. Батболд, нар сэрсэн. Харин Бат-Эрдэнэ урд цаашаа хараад хэвтэж байсан хэвэндээ хэвтэж байсан. Намайг бантан хийж байхад , Батболд нар “хүүе наадах чинь үхсэн юм уу, хөшсөн байна" гэх зэргээр ярьсан. Тэгсэн гэнэт би явлаа гэж хэлээд хувцасаа өмсөөд гараад явсан. ******* нь хоол идэх гэж байсан. Батболд цагдаагийн дугаар олж цагдаа дуудна гээд гарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 63 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ын гэрчээр өгсөн: “...Би ажлаасаа буугаад дүүгээрээ *******-******* аймгаас Ерөө суманд 2024 оны 02 дугаар сарын 22-ны орой Ерөө сумын 2 дугаар баг 10-79 тоотод согтуу байдалтай хүргүүлж ирсэн. Гэртээ согтуу орж байснаа санаж байна. Яг хэдэн цаг болж байсан гэдгийг мэдэхгүй. Дараа өдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг өнгөрөөгөөд 2 шил архи аваад Х.ын гэрт очиход гэрт нь Х., , Бат-Эрдэнэ нар байсан. Би тэднийхээс гараад дэлгүүрээс архи аваад гэрт очиж гэрээс нэг шил архи аваад Х. ахынд орж архи уусан. Архи ууж байхад Сүхбаатар, нар бас нэг архи бариад орж ирсэн. Бид нар архийг нь хуваагаад уусан. Нэг мэдсэн би гэртээ ирсэн байхад манайд орж ирж байгааг бүдэг бадаг санаад байна. Тэгээд бид 2 архи авахаар дэлгүүр лүү гарсан. Бурмаагийн дэлгүүрээс 2 архи, 1 ундаа, 2 бэлэн гоймон аваад манайд буцаад ирсэн. бид 2 гэрт ороод архиа задлаад ууж байхдаа гоймонгоо чанаж байсан аа санаж байна. Би 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн өглөө нэг мэдсэн архинд явахаар болчихсон гэрээсээ гарч байсан. Дэлгүүр лүү ын хамт явсан. хүнээс мөнгө аваад миний мөнгөн дээр нэмээд “Баялаг” нэртэй дэлгүүрээс 2 шил 0.75л-ийн архи аваад манай гэрт очсон. Би байшингийнхаа хаалгыг онгойлгоход түг түг гээд цохиж байгаа чимээ гарсан. Байшин руу эхлээд би ороход пийшингийн цаад талд 2 хөлөө жийгээд суусан Д. Бат-Эрдэний цээж рүү өшиглөж байхаар нь “болиоч, яагаад байгаа юм бэ” гэж хэлэхэд “энэ муу хулгайч манай дүүд ял өгсөн пизда байгаа юм" гэж хэлсэн. Би үүд рүү хувцасаа тайлах гэхэд “боль яаж байгаа юм" гээд ыг ширээний хаалга хэсэгт суулгасан. Би өөрөө ширээний дунд хэсэгт суусан. Миний хувцасны хуванцар шүүгээг тэр 2 эвдэлсэн байсан. Бодвол тэнд зодолдохдоо эвдэлсэн байсан. Би ширээний дунд хэсэгт сандал дээр суугаад үүд хэсэгт Д. суугаад ах ширээний хоймор хэсэгт суусан. ах архи хундагалаад тойруулж байсан. Архи тойруулж байхад ах босохгүй пийшин хажуулаад хэвтэж байсан. Эхний архийг бид нар хуваагаад уусан, дараа нь би цаашаа тасраад юу ч санахгүй байгаа. Дараагийн 2 дахь архи задлах үеийг санахгүй байна. Нэг мэдсэн унтацгаах гэж байсан учраас тай би унтахаар болоод ахыг үстэй куртик доор нь дэвсээд дээгүүрээ бүтээлэг нөмөр гэж авч өгөөд Бат-Эрдэнийн дээгүүр хөнжил нөмрүүлээд унтсан. Өглөө сэрэхэд ах гал түлчихсэн бантан хийнэ гэж байсан. Тэр гарч бие засаад ороод ирэхэд Бат-Эрдэнийг “Бат-Эрдэнэ өнгөрсөн юм шиг байна хөдлөхгүй байна гэж хэлэхээр нь би очоод биед нь хүрэхэд хөшсөн байдалтай байх шиг байсан. Тэгсэн гаднаас ах орж ирэхээр нь би Бат-Эрдэнэ хөдлөхгүй бие нь хөшөөд өнгөрсөн юм шиг байна" гэж хэлэхэд ах наадах чинь яадаг юм дулаан газар нам унтаж байхгүй юу" гэж хэлсэн. ах гэртээ харихаар гарах үед нь би хамт дагаад ахын гэрээр ороод буцаад гэртээ ирэхэд , Бат-Эрдэнэ нар байсан ба “би явлаа” гэж хэлээд явсан. Хаашаа явна гэдгээ хэлээгүй. Би хажуу хүргэн ын гэрт орж сумын цагдаагийн дугаар аваад цагдаад мэдэгдсэн.. гэх мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Х.ын гэрчээр өгсөн: Би 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэртээ хүүгийн хамт байж байхад 09 цагийн үед архи уугаагүй эрүүл манай гэрт орж ирсэн. Ингээд надтай золгоод 1 шил Улаанбаатар гэж архи гаргаж хүү, бид 3 хувааж уусан. Ингээд бид 3 архиа уугаад сууж байхад гаднаас орж ирээд надтай золгоод сууж байгаад архи авчирна гээд гэрлүүгээ явсан. Ингээд удалгүй 2 шил архи авчираад ууцгаасан. Бид нар архи уугаад сууж байхад саахалт айлын Сүхбаатар эхнэр ийн хамт 1 шил архитай орж ирж золгосон. Тэр архинаас Сүхбаатар 1-2 удаа уусан байх удалгүй гэрлүүгээ харилаа гээд явсан. Тэгээд , нар манай гэрээс хамт гараад явсан. хүү манай гэрт надтай хамт үлдээд би орон дээрээ унтсан. 2023 оны 02 дугаар сарын 25-ны өглөө 07 цагийн орчим ын гэрт ороход зуухны хажууд цаашаа харсан байдалтай хөнжил нөмөрсөн хэвтэж байсан. гал түлэх гээд сууж байсан ба ширээний хажууд сууж байсан. Тэр үед “Бат-Эрдэнэ хөдлөхгүй байна” гэхээр нь би олон өдөр архи уучихсан унтаж байгаа юм байлгүй дээ гэж хэлээд би буцаад гэрлүүгээ явсан. Дахин ын гэрт ороогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 73 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ж.гийн гэрчээр өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хаягтай боловч Ерөө суманд өөрийн төрсөн дүү нарынхаа гэрээр амьдардаг. Ямар нэгэн тогтсон гэр орон байхгүй. Би 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өөрийн танил ах ын гэрт байж байхад өглөө 09 цагийн үед манай сумын иргэн ирж ахтай золголт хийсэн. Ингээд ахад 1 шил архи гаргаж өгөөд бид 3 хувааж уугаад сууж байхад гаднаас Сүхбаатар, эхнэр ийн хамтаар 1 шил архитай орж ирж золголт хийсэн. Ингээд бид нар сууцгааж архиа ууцгаагаад сууж байхад мөн гаднаас архи уучихсан ахын гэрт орж ирж золголт хийгээд бид нарын ууж байсан архи дууссан учир өөрөө архи авчрахаар гэрлүүгээ явсан. Ингээд удалгүй 2 шил архи авчираад бид нар хувааж ууцгаасан ба Сүхбаатар эхнэрээ дагуулаад гэрлүүгээ явсан. Бид нар үлдсэн архиа хувааж ууж дуусаад , нар ын гэр лүү очихоор явсан. ах бид хоёр гэрт нь үлдээд бид хоёр унтсан. Тэр өдрөө гэрээсээ огт гараагүй. Өнөөдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 25- ны өглөө эрт 07 цагиин үед ах зурагтын юм авна гээд ын гэрт очоод буцаж ирсэн. Б.Бат-Эрдэнийг нас барсан талаар оос сонссон. Яагаад ямар учраас нас барсан талаар мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 76 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ж.Сүхбаатарын өгсөн: Би Сэлэнгэ аймгийн Ерөө суманд эхнэр хүүхдийн хамтаар хувиараа ажил төрөл хийж амьдардаг. Би 2024 оны 02 дугаар сарын 23-ны өглөө 10 цагийн орчимд гэртээ мод хөрөөдөж байгаад хэдэн хэрчим мод хажуу саахалт айл болох ахын гэрт оруулж өгсөн юм. ах хөдөө мал дээрээ байсан учир цагаан сараараа төвд байгаагүй тул золголт хийгээгүй байсан юм. Ингээд гэртээ байсан цагаан нэртэй 1 шил архи аваад эхнэр ийн хамт гэрт нь ороход , , , нар архи уугаад сууцгааж байсан. Ингээд би той золгоод 1 шил архиа өгөөд тэдний ууж байсан архинаас 2 удаа уугаад эхнэрийнхээ хамтаар буцаад гараад явсан. Тэгээд гэртээ ороод гэрээсээ гараагүй. Намайг ын гэрт ороход Б.Бат-Эрдэнийн биед нь ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх байхгүй байсан. Намайг байхад ямар нэгэн хэрэлдэж маргалдаж зодолдсон зүйл огт болоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 79 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.ийн гэрчээр өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр одоо цагийг нь тодорхой санахгүй байна. ахын гэрт нь ороход ах, ах, Бат-Эрдэнэ ах, Батболд ах, ах эдгээр хүмүүс хамт архи уугаад сууж байсан. Би эдгээр хүмүүстэй архинаас нь хувааж уугаад гэрт нь сууж байхад манай нөхөр Сүхбаатар гаднаас орж ирсэн тэгээд манай нөхөр бас хамт архи уух гээд байхаар нь би Сүхбаатарыг аваад ахын гэрээс нь гарч явсан. Тэгээд дахиж ахын гэрт нь ороогүй. Намайг ахын гэрт ороход Бат-Эрдэнэ ахын биед ил шарх, сорви харагдаагүй зүгээр байсан. ахын гэрт байсан хүмүүс хоорондоо хэрэлдэж, маргасан асуудал болоогүй зүгээр байсан. Бүгдээрээ архи ууж байсан гэхдээ согтсон хүн бол байгаагүй зүгээр байсан. ах нүд муутай хараа муугаас эмчийн хяналтанд группт байдаг гэж сонсож байсан. Өөр зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 81 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.ын гэрчээр өгсөн: “... Надад хэрэг явдлын талаар мэдэх зүйл байхгүй байна. Би 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн орой гэртээ байж байхад манай эхнэрийн ах , нар ирсэн. Манайд 2-лаа орж ирээд нь ахыг хүргэж өгөөд ирлээ одоо ингээд буцлаа гээд 21 цаг 30 минутын үед орж ирээд удаагүй явсан. ынх манай зүүн талд байдаг. Ганцаараа амьдардаг. Улаанбаатар хотод харуулын ажил хийж байгаад ирсэн гэж байсан. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан.Түүнээс хойш уулзалдаагүй. Би болон манай гэр бүлээс Батболдын гэрээр орсон хүн байхгүй. ...Би Батболдын гэрээр орж гарч байгаа хүмүүсийг анзаараагүй. Өдрийн цагаар эхнэрийн хамт хөдөө хэдэн өдөр яваад байгаагүй. Харин 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 08 цагийн орчим байна уу манай гэрт орж ирээд цагдаагийн дугаар байна уу гэж асуухаар нь би хэсгийн төлөөлөгч ын дугаарыг өгсөн. Надад ямар нэгэн зүйл хэлээгүй. ын хашаанд /Д./, ах нар 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг болж байхад хашаан дотроо байшингийнхаа үүдэнд хамт байсан. Би Д. гэж хүнийг сайн мэдэхгүй. Ерөө сумын хүн гэдгээр нь зүс мэдэж мэндийн зөрүүтэй явдаг. гэж хүнийг сайн мэдэхгүй. Ерөө сумын хүн гэдгээр нь зүс мэдэж мэндийн зөрүүтэй явдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 83 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.ын гэрчээр өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 22 цагийн орчим приүс-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодоод орж ирсэн. Суманд орж ирээд өөрийн найзуудтай уулзаж байгаад 23 цаг 30 цагийн орчим гэртээ орж цай унд уугаад 02 дугаар сарын 24-ний өдрийн 00 цагийн орчим гэрээсээ гарч айлд юм хүргэж өгөөд гэртээ ирэхэд гэрт байсан аавын найзуудыг гэрт нь хүргэж өгөхөөр болоод гэрт нь 01 цагийн орчим хүргэж өгөөд буцаад явж байхад 1 дүгээр багийн тоглоомын талбайн хажууд манай аавын ах Д. явж байсан. Би машиндаа суулгаад “Ашид” буудал дээр буулгаад гэртээ харьсан. Тухайн үед 1 цаг 50 минут болж байсан. Дахиж Д. ахтай холбогдоогүй. Д. ахыг сайн мэдэхгүй байна. Сүүлд сонсоход машин засварын газар ажиллаж байгаа гэж сонсож байсан. Өмнө нь гэр бүлтэй байсан. Одоо ганцаараа *******-******* аймагт амьдардаг байх. Зан байдлын хувьд миний мэдэхийн зан ааш нь их хүлээцтэй, тайван дөлгөөхөн ааштай, элдэв муухай ааш гаргаад байдаггүй гэж боддог. Би цагаан сараар Д. ахыг уусан байхыг харж байсан. Өөр бусад байдлаар архи уусан байхыг харж байгаагүй. Зан ааш нь өөрчлөгдөөд хүнтэй маргаж байхыг нь мэдэхгүй.. “ гэх мэдүүлэг /хх-ийн 85 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.гийн гэрчээр өгсөн: “...Би хэрэг явдлын талаар дараа нь сонсон. Яг юу болсон талаар мэдэхгүй. Манайх ам бүл *******-лаа байсан. Манай аав , ээж гэж хүмүүс байсан. Манай хамгийн том нь , , , Энхтуяа, , Одсүрэн, Батмөнх, , , , , , нар байсан. Манайх ******* аймагт байж байгаад Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ирж суурин амьдарсан. Тэр үед ах мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд барилгын мэргэжлээр суралцсан. Хаана гэдгийг мэдэхгүй байна. Би 1995 он хүртэл Сэлэнгэ аймгийн Ерөө суманд амьдардаг байж байгаад гэрээсээ явж тусдаа амьдрах болсон. ах яг тоггсон ажил байхгүй. Ажил тухайн үед трактор барьдаг байсан. Хэсэг барилгын салбарт ажиллаж байсан. Сүүлд алтанд явж байгаа, самар жимсэнд явдаг гэж хэлж байсан. ах сургуулиар хүмүүжсэн. Ахыг цэрэгт явсан гэж санахгүй байна. Гэр бүлтэй болоод 5-7 жилийн хугацаанд нэг эмэгтэйтэй суугаад байгаа нь мэдэхгүй хамтран амьдарч байсан. Дундаасаа ямар нэгэн хүүхэдгүй. ахад өөрийн гэсэн хүүхэд байхгүй. *******-******* аймагт амьдарч байгаа. Ах зундаа жимс ногоо, барилгын салбар, гар аргаар алт олборлох зэрэг ажил хийж байгаад өвөлдөө *******-******* аймагтаа байдаг гэж ярьдаг байсан. Д. ах сэргэлэн цовоо, ямар нэгэн ажлын арга эвийг нь олоод хийчихдэг. Ямар нэгэн ажил хийхдээ сэтгэлдээ хүргэж байж санаа нь амардаг, хүнд хөнгөн гэж хойшоо суулгүй ажилсаг хүн байсан. Хүмүүстэй их амархан яриа нийлж танилцаад өөрийн санаагаа ойлгуулж чаддаг. Архи уусан үедээ зан авир нь хэрхэн өөрчлөгддөг талаар мэдэхгүй байна. Д.ыг архи уугаад гэмт хэрэг зөрчилд хогбогдсон талаар хэлж мэдэхгүй байна. Би чинь өөрөө гадуур ажил хөөгөөд урд хил рүү сүлжээ муутай газар очиж ажилладаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 87 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Батмөнхийн гэрчээр өгсөн: “...Надад хэрэг явдлын талаар мэдэх зүйл байхгүй. Би болсон явдлын талаар дараа нь сонссон. Манайх ам бүл *******-лаа байсан. Манай аав , ээж гэж хүмүүс байсан. Манай хамгийн том нь , , , Энхтуяа, , Одсүрэн, Батмөнх, , , , , нар байсан. Манайх ******* аймагт байж байгаад 1975 онд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ирж суурин амьдарсан. Тэр үед бага настай байсан. Бид нар сургуулиар хүмүүжээд бүрэн бус дунд боловсрол эзэмшээд Төв аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд өрлөгчний мэргэжлээр суралцаж төгссөн. Ерөөгийн Сангийн аж ахуйд тракторчингоор ажиллаж байгаад 1990 он гараад сангийн аж ахуй бригадууд татан буугдаж Ерөө ХХК болсон. 1993 он хүртэл тракторчингоор Одсүрэн гэж талийгаач ахтай хамт ажилласан. цэргийн алба хаагаагүй шиг санагдаад байх юм. Түүнээс хойш хувиараа хөдөлмөр эрхэлсэн. 2011 он хүртэл Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ээжийн хажууд ээжийг асарч амьдарч байгаад 2011 онд ээжийг нас барснаас хойш хувийн байгууллагуудад өрлөгчин, барилгын ажил зэрэг хийж амьдрах болсон. Энэ хугацаанд хэн билээ дээ бид нар Нараа гэж дууддаг эмэгтэйтэй 7-8 жил хамт амьдарч байгаад салсан. Дундаасаа ямар нэгэн хүүхэдтэй болоогүй. Д.ы сайн найз нь гэвэл *******-******* аймагт ажиллаж амьдарч байгаа Бадрах гэж залуу байх ёстой. Тэр л тай барилга дээр ажиллах, барилгын ажил авч хийх зэрэг хар бор ажил хийгээд хамт явдаг байсан. Манай дүү ер нь их хүлээцтэй ханддаг. Дуу цөөтэй, хүнтэй илэн далангүй ярилцдаг, ноён нуруу сайтай, хүмүүстэй маргалдаад байдаггүй. Юмны түрүүнд хүүе хаая гээд байдаггүй тамхи татдаг байж байгаад хэсэг тамхинаас гараад 2-3 жил татахгүй байж байгаад “ганцаараа болохоороо уйдаад байх юм тамхи л хань болж байна гээд буцаад тамхи татдаг болсон байна лээ. Архи хаяа нэг уучихдаг. Аливаа ажил хөдөлмөр хийхдээ тууштай хөдөлмөрч, худлаа ярих дургүй гэж өөрөө хэлдэг. Шудрага зантай. Би Бат-Эрдэнэ буюу Маамуу гэж залууг танина. Манай дээд ангийн хүүхэд байсан. Сургуульд байхын л архи уудаг, түрэмгий зантай архи уусан үедээ сургуулийн хүүдүүдийг өдөж хоргоосон хүүхэд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 89 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №*******82 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 103-104 дугаар хуудас/,
Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх-ийн 105 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 1*******-116 дугаар хуудас/
Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 21 дугаартай шинжээчийн: 1. Б.Бат-Эрдэнийн биед дух, зүүн хацар эрүү, бүсэлхий нуруу, зүүн шуунд зупгаралт, цээжинд цус хуралт өвчүүний бүдэрхий хугарсан, баруун талд 5,6,7,8р хавирга эгмийн дунд шугамаар зөрүүгүй хугарал, 12-р хавирга далны шугамаар зөрүүгүй хугарал, цээжний зүүн талд өвчүүний дэргэдэх шугамаар 2,3,4,5,6-р хавирга зөрүүгүй хугаралтай; зүүн талын 1-р хавирга эгмийн дунд шугамаар зөрүүгүй хугаралтай, зүүн талын 6,7-р хавирга өвчүүний хажуугийн болон эгмийн урд шугамаар зөрүүгүй хоёрлосон хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтэл талийгаачийг нас барахаас өмнө үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 4. Дээрх өвчүүний бүдэрхий хугарал, баруун талд 5,6,7,8-р хавирга эгмийн дунд шугамаар зөрүүгүй хугарал, 12-р хавирга далны шугамаар зөрүүгүй хугарал, цээжний зүүн талд өвчүүний дэргэдэх шугамаар 2,3,4,5,6-р хавирга зөрүүгүй хугарал, зүүн талын 1-р хавирга эгмийн дунд шугамаар зөрүүгүй хугарал, зүүн талын 6,7-р хавирга өвчүүний хажуугийн болон эгмийн урд шугамаар зөрүүгүй хоёрлосон хугарал гэмтлийг авснаар цээжинд цус хуралт гэмтэл үүссэн байна. Энэхүү гэмтлийг авснаар хүн хөдөлгөөн хийх боломжгүй. Хэрэв хөдөлгөөн хийсэн тохиолдолд талийгаачийн уушгинд хавирга хатгагдах, зүсэгдэх, няцрах гэмтэл учрах байсан болно. Харин дух, зүүн хацар эрүү, бүсэлхий нуруу, зүүн шуунд зулгаралт гэмтэл авснаар хөдөлгөөн хязгаарлагдахгүй. 5. Дээрх гэмтэл авснаас хойш хэдий хугацаанд амьд байхыг нарийн тогтоох боломжгүй байна. 6. Дээрх өвчүүний бүдэрхий, баруун талд 5,6,7,8-р хавирга эгмийн дунд шугамаар зөрүүгүй, 12-р хавирга далны шугамаар зөрүүгүй, цээжний зүүн талд өвчүүний дэргэдэх шугамаар 2,3,4,5,6-р хавирга зөрүүгүй, зүүн талын 1-р хавирга эгмийн дунд шугамаар зөрүүгүй, зүүн талын 6,7-р хавирга өвчүүний хажуугийн болон эгмийн урд шугамаар зөрүүгүй хоёрлосон хугарал гэмтэл авснаар цээжинд цус хуралт үүсч, дотор эрхтний цус эргэлтийн цочмог хямралаар нас барсан байна. Энэхүү гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 7.Талийгаачид хийсэн магадлан шинжилгээгээр талийгаач нь шууд үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байжээ. 8. Шүүх химийн шинжилгээгээр талийгаачийн цуснаас 1.7 промилли илэрсэн байна. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна… гэх дүгнэлт /хх-ийн 132-139 дүгээр хуудас/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 142-143 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.ы яллагдагчаар өгсөн: Би Ерөө суманд 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр сар шинийн баяр гээд очсон. Би дүү ын гэрт машиныг нь засаад хэд хонохоор болсон. Би дүүгийнхээ машиныг нь засаж байгаад 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн өглөөний тендерийн унаагаар *******-******* аймаг руу явахаар болсон. 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн орой манай дүүгийн 3 найз ирчихсэн тойрч суугаад юм яриад нэг шил архи задлаад ууж байхдаа надад өгөхөд нь би архинаас нь 3 удаа жижиг архины хундагаар уусан. Тэр үед манай дүүгийн хүү болох Ц. Улаанбаатар хотоос ирж таарсан. Тэднийд байсан хүмүүс гэр гэртээ харих гэхэд Ц. хүргэж өгөхөөр гарсан. Би тендэрийн унаанд өглөө эрт явах учраас сумын төвдөө хонохоор болоод дүү ын гэрээс гараад явж байхад манай дүүгийн хүү Ц. хүмүүсээ хүргээд өгчихлөө гээд 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шөнийн 02 цагийн орчим миний урдаас ирж таараад намайг суулгаад “Ашид” зочид буудлын гадаа буулгаад явсан. Би Буудлын хаалгыг тогшиход хаалгаа онгойлгохгүй байхаар нь би урагшаа найзындаа очоод хоноё гэж бодоод найзындаа очиход тэр байшиндаа амьдрахаа больсон байсан. Би урагшаа ойрхон Батболдын гэр байдаг болохоор тэднийд орж хонохоор 02 цаг өнгөрч байшин руу ороход хаалга түгжээгүй гэрэл нь асаалттай байсан. Байшин дотор , нар байшингийн булангийн жижиг орон дээр ханан талдаа хэвтээд наад талдаа хэвтэж байсан. Р. газар хана голлоод хөлөө пийшин рүү жийсэн байдалтай хэвтэж байсан. ... Би ыг татахад босоод ирсэн. Би той золгоод “амар байна уу" гэж байхад араас нь босоод ирсэн. Би мөн адил тэй золгосон. , нараас архи үнэртэж байсан ба ширээн дээр суухад ширээний доор архины шил байсан. Бат-Эрдэнэ орон дээрээ хөлөө жийгээд сууж байсан ба Батболд орныхоо урд хөлөө унжуулаад суусан. Бид нар ойр зуурын “хаана ажиллаж байгаа, хэзээ ирсэн юм” гэх зэргээр өөрсдийнхөө талаар яриад сууж байсан. Ш Батболд “өдөржингөө архи уучихлаа ганц юм байхгүй юу, толгой гаван гаван гэж байна шүү" гэж хэлэхээр нь би энэ орой онгорхой дэлгүүр байхгүй, надад уул нь ганц юмны мөнгө байна” гэж хэлэхэд миний найдвартай дэлгүүр байгаа гэж хэлээд хувцаслаад бид 2 гэрээс гарч байхад араас Маамуу // “хоёрын хооронд ганц юмаар яах юм 2 шилийг аваад ирээрэй” гэж хэлсэн. Бид 2 алхаад Бурмаа гэх хүний дэлгүүр дээр очоод 2 шил Хараа нэртэй 0.75-лийн архи, Сэлэнгэ нэртэй ундаа 2 чанадаг гоймон аваад буцаад ын гэрт ирсэн. Би Ашид зочид буудлыг гадаа 02 цагт очсон. Тэндээсээ урагшаа алхаад айлын хаалга тогшоод Батболдын гэрт очиход удлаа гэхэд 02 цаг 40 минутын үед байх. Орж хэсэг юм ярьж сууж байгаад дэлгүүр лүү яваад ирэхэд 03 цаг 50 минут болсон байх. Би яг сайн хэлж мэдэхгүй барагцаагаар ярьж байна. Бид 3 авчирсан 2 шил “Хараа” архийг хуваагаад уусан. Эхлээд нэг шил архийг Батболд тойруулаад хуваагаад уусан. Дараагийн шил архийг Батболд мөн адил хундгалсан. 2 дахь архи задраад нэг удаа тойруулсан хойно чанадаг гоймонгоо чанаж идсэн. Би гоймонгоос идсэн. Нөгөө 2 нэг нэг аяганд хувааж аваад идэж байсан. Би 2 дахь архи ууж дуусгах хүртэл санаж байна. ...Хэсэг хугацаанд юу болсон гэдгийг мэдэхгүй Бат-Эрдэний хамт байшингийн хивсэн дээр суучихсан надаас архи нэхээд “дахиад нэг шил архи авчих” гэж байсан. Би хариуд нь “одоо хэрэггүй би авч чадахгүй" гэж хэлэхэд Бат-Эрдэнэ “өөдгүй бацаан өөдгүйрээд байна уу чи мөнгөгүй байна гэж юу байдаг юм, Цогтоо та 2-ыг би насаар чинь дарамтална шүү” гэж хэлэхээр би "тийм юм яриад хэрэггүй адилхан л миний дүү зовж яваа, чи ч гэсэн адилхан зовоод л явж байгаа, хэргийн хувьд цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байгаа” гэж хэлсэн. Тэгсэн “танай дүү угаасаа алуурчин” гэж хэлээд миний үснээс зулгаагаад толгой дээр гараараа дарахаар нь би гарыг нь гараараа цохиж салгаад нүүр лүү нь цохиод босч ирээд Бат-Эрдэний толгой руу нь өшиглөөд тэй зодолдчихлоо гэж бодоод орон дээр очоод хэвтсэн гэж санаад байна. Тэгээд нэг сэрэхэд шөнө болсон байсан бөгөөд миний ам ангаад босч ус ууж байхад газар унтаж байсан ба Батболд орон дээр унтаж байгаад сэрээд Батболд "надад ус хийгээд өгөөч” гэж хэлэхэд ус хийгээд Батболдод өгсөн. Би ус уугаад Батболдын хажуугаар хэвтэх гэхэд пийшингийн хажууд хөнжил нөмөрсөн унтаж байсан. т Батболд юм нөмөр гээд орны бүтээлэг өгч байсан. Би ус ууж байхдаа цаг харахад 2024 оны 02 дугаар сарьи 25-ны өдрийн шөнийн 02 цаг болж байсан. ...Өглөө босоход Батболд, нар босчихсон. Батболд нэг шил архи байх ёстой доо гээд тэр хавиар архи хайгаад байхаар нь би хэзээ бас архи авчирсан юм” гэж асуухад чамайг унтаж байхад бид 2 дэлгүүрээс архи авчирсан” гэж хэлж байсан. Би удаагүй дүү ын гэр лүү явсан. ын гэрт байхад хэсгийн төлөөлөгч очиж намайг цагдаа дээр авчирсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 147-148 дугаар хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-17 дугаар хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-25 дугаар хуудас/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-33 дугаар хуудас/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-41 дүгээр хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтуудын талаар
Захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 192 дугаар хуудас/
Д.ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 194 дүгээр хуудас/
Д.ы оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 195 дугаар хуудас/
Д.ы гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа /хх-ийн 196 дугаар хуудас/
Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 204 дүгээр хуудас/
*******-******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 206-208 дугаар хуудас/
*******-******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 388 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 209-210 дугаар хуудас/
Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх-ийн 212 дугаар хуудас зэрэг нотлох баримтуудыг шинэчлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай , түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Д. нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, буурагчин дарь эх 10-79 тоотод өөрийн танил Ш. Батболдын гэрт 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дүү Д.ын /хүн амины / хэрэгт гэрчээр асуугдаж байсан хохирогч Б.Бат-Эрдэнийг “дүүг шоронд хийсэн” гэх шалтгааны улмаас маргалдан түүний толгой руу гараараа цохиж, цээж рүү нь өшиглөн олон тооны гэмтэл учруулан амь насыг нь хохироож хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д. мэдүүлсэн мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлсэн мэдүүлэг
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Р.ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 63 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Х.ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 73 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ж.гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 76 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ж.Сүхбаатарын өгсөн мэдүүлэг /хх-ийн 79 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 81 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 83 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 85 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №*******82 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 103-104 дугаар хуудас/,
Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх-ийн 105 дугаар хуудас/
Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 21 дугаартай шинжээчийн: 1.Б.Бат-Эрдэнийн биед дух, зүүн хацар эрүү, бүсэлхий нуруу, зүүн шуунд зулгаралт, цээжинд цус хуралт өвчүүний бүдэрхий хугарсан, баруун талд 5,6,7,8-р хавирга эгмийн дунд шугамаар зөрүүгүй хугарал, 12-р хавирга далны шугамаар зөрүүгүй хугарал, цээжний зүүн талд өвчүүний дэргэдэх шугамаар 2,3,4,5,6-р хавирга зөрүүгүй хугаралтай; зүүн талын 1-р хавирга эгмийн дунд шугамаар зөрүүгүй хугаралтай, зүүн талын 6, 7-р хавирга өвчүүний хажуугийн болон эгмийн урд шугамаар зөрүүгүй хоёрлосон хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтэл талийгаачийг нас барахаас өмнө үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 4.Дээрх өвчүүний бүдэрхий хугарал, баруун талд 5,6,7,8-р хавирга эгмийн дунд шугамаар зөрүүгүй хугарал, 12-р хавирга далны шугамаар зөрүүгүй хугарал, цээжний зүүн талд өвчүүний дэргэдэх шугамаар 2,3,4,5,6-р хавирга зөрүүгүй хугарал, зүүн талын 1-р хавирга эгмийн дунд шугамаар зөрүүгүй хугарал, зүүн талын 6,7-р хавирга өвчүүний хажуугийн болон эгмийн урд шугамаар зөрүүгүй хоёрлосон хугарал гэмтлийг авснаар цээжинд цус хуралт гэмтэл үүссэн байна. Энэхүү гэмтлийг авснаар хүн хөдөлгөөн хийх боломжгүй. Хэрэв хөдөлгөөн хийсэн тохиолдолд талийгаачийн уушгинд хавирга хатгагдах, зүсэгдэх, няцрах гэмтэл учрах байсан болно. Харин дух, зүүн хацар, эрүү, бүсэлхий нуруу, зүүн шуунд зулгаралт гэмтэл авснаар хөдөлгөөн хязгаарлагдахгүй. 5.Дээрх гэмтэл авснаас хойш хэдий хугацаанд амьд байхыг нарийн тогтоох боломжгүй байна. 6.Дээрх өвчүүний бүдэрхий, баруун талд 5,6,7,8-р хавирга эгмийн дунд шугамаар зөрүүгүй, 12-р хавирга далны шугамаар зөрүүгүй, цээжний зүүн талд өвчүүний дэргэдэх шугамаар 2,3,4,6-р хавирга зөрүүгүй, зүүн талын 1-р хавирга эгмийн дунд шугамаар зөрүүгүй, зүүн талын 6,7-р хавирга өвчүүний хажуугийн болон эгмийн урд шугамаар зөрүүгүй хоёрлосон хугарал гэмтэл авснаар цээжинд цус хуралт үүсч дотор эрхтний цус эргэлтийн цочмог хямралаар нас барсан байна. Энэхүү гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 7.Талийгаачид хийсэн магадлан шинжилгээгээр талийгаач нь шууд үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байжээ. 8. Шүүх химийн шинжилгээгээр талийгаачийн цуснаас 1.7 промилли илэрсэн байна. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна…” гэх дүгнэлт /хх-ийн 132-139 дүгээр хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-17 дугаар хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-25 дугаар хуудас/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-33 дугаар хуудас/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.ы үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Шүүгдэгч Д.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “хүнийг алах” гэмт зүйлчлэн ирүүлжээ.
Шүүгдэгч Д. нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Бат-Эрдэнийг дүү Д.ын /хүн амины/ хэрэгт гэрчилж “дүүг шоронд хийсэн” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний толгой руу гараараа цохиж, цээж рүү нь өшиглөн биед нь олон тооны гэмтэл учруулсны улмаас хохирогч амь насаа алдсан ба хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхэд халдсан идэвхитэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Д. нь амь хохирогчийн нүүр, толгой, цээж, хавирга зэрэг газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож олон тооны гэмтэл учируулсан гэмт үйлдлийн улмаас хохирогч амь насаа алдсан болох нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдэл, хохирогчид учирсан хохирол буюу амь насаа алдсан хоёр шалтгаант холбоотой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.
Иймд шүүгдэгч Д.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иргэдийн төлөөлөгчөөс: “Шүүгдэгч Д.ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэж дүгнэлт гаргаж уншин сонсгов.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд,нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүний оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг өв залгамжлагч шаардах эрхтэй ”, 511 дүгээр зүйлийн 511.5-д “ Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг *******0 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүү хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус хуульчилсны дагуу шүүгдэгч Д. нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д учирсан хохирол, хор уршиг, оршуулгын зардлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******аас 2,700,000 төгрөгийг шүүгдэгчийн талаас өгсөн, үлдэх оршуулгын төлөгдөөгүй зардал 8.320.140 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэж нэхэмжилсэн болно.
Үүнээс шүүх оршуулгын зардал 8.320.140 төгрөгийг, сэтгэцэд учирсан хор уршгийг гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, *******0 х
660,000 = 99,000,000 /ерэн есөн сая/ төгрөгийг шүүгдэгч Д.аас гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.д оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.ыг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгож ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.
Шүүгдэгч Д.д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Д.д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Энэхүү гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл буюу шүүгдэгч Д. нь дүү Д.ын /хүн амины/ хэргийн гэрчээр асуугдсан хохирогч Б.Бат-Эрдэнийг “дүүг шоронд хийсэн” гэх шалтгааны улмаас зодож, олон тооны хавиргыг хугалж, хүнд гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон, хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг бүрэн төлөөгүй зэрэг байдлыг харгалзан үзсэн болно.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...шүүгдэгч Д.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 12 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт оршуулгын зардал 8.320.140 төгрөг сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг *******0 хувиар тооцож, 99.000.000 төгрөгийг гаргуулах санал, дүгнэлтийг гаргасан. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч улсын яллагчийн оногдуулсан ялын саналтай санал нэг байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Шүүгдэгч Д. нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хохирлыг тодорхой хэмжээгээр төлсөн, мөн энэ хэрэгт хохирогчийн зүй бус харьцаа нөлөөлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү. Оршуулгын зардлыг
төлнө, харин сэтгэцэд учир хохирлыг бага хэмжээгээр гаргаж өгнө үү” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргасан.
Хавтаст хэрэгт авагдаж, шинэчлэн судлагдсан нотлох баримтаар хохирогч нь шүүгдэгч Д.ы эсрэг зүй бус үйлдэл гаргасан, шүүгдэгчийг эхэлж зодсон, элдэв хараалын үг хэрэглэсэн үйлдэл нь нотлогдон тогтоогдоогүй ба энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, хохирогчийн амь насанд хүрэхүйц хүнд гэмтэл зэргийг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ. Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ, гэмт хэргийн шинж чанар, хохирол, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан Д.д 12 / арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.ы цагдан хоригдсон нийт 72 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хиад боржигон овогт гийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гийн д 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.д оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.ы цагдан хоригдсон нийт 72 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Д.д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 , 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.аас оршуулгын зардалд 8.320.140 / найман сая, гурван зуун хорин мянга, нэг зуун дөчин / төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 99.000.000 /ерэн есөн сая/ төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш ******* хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ