Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/101

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Улсын яллагч                                            Д.Номин-*******

Нарийн бичгийн дарга                              Э.Анхбаяр

Шүүгдэгч   О.гийн өмгөөлөгч        Д.А*******

Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч       М.Г*******

Шүүгдэгч О., Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн О., Б.******* нарт холбогдох эрүүгийн 31004150012 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ******* хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кино жүжигчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт ******* аймаг ******* сум 5 дугаар баг 3 дугаар хэсэг ******* тоотод оршин суух хаягтай, урд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэсэн, Монгол ургийн овогт *******-Эрдэнийн *******, регистрийн дугаар: ,

Монгол Улсын иргэн, оны 03 дугаар сарын 17-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ******* аймаг ******* сум 7 дугаар баг 2 дугаар хэсэг 1- тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгүүлж байгаагүй, ургийн овогт ын , регистрийн дугаар:МЮ001738,

Хоёр. Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч О. Б.******* нар нь согтуугаар бүлэглэн 20 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 20 оны 12 дугаар сарын 12-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Хөх чулуут” нэртэй дэлгүүрийн зүүн

талд З.*******баяр, Б.Д нартай маргалдан зодолдож улмаар З.*******баярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ ... Тэр өдөр манай байгууллага шинэ жилтэй байсан боловч би шинэ жилд орохгүй гэж байхад манай ажлын эгч нар шинэ жил зохион байгуулаад өг гэж гуйсаар байгаад би шинэ жилд орохоор болсон. Тэгээд тарж яваад энэ хэрэг гарсан. Бидний маргах болсон шалтгаан хажуугаар гарахдаа  тэр хоёр залуу мөрлөснөөс болж маргасан. Бид 2 ямар нэг хэл ам хийгээгүй.  Яг салах үед тэр хоёр нэг юм шивнэж яриад бид хоёр луу дайрч зодоон эхэлсэн. Хохирогч *******баяр нь өөрөө эхэлж намайг зодож зууралдаж, миний хувцас тайлагдаж ноцолдож дээр доороо орсон. Би биеэ хамгаалах зорилгоор ганц нэг удаа цохисон нь үнэн. Гэмтэл учруулахаар цохиогүй. Хохирогч биднийг хэл ам хийсэн гэж байна. Бид хэл ам хийгээгүй, хийх ч хугацаа болоогүй. Харин хохирогч өөрөө намайг цохиж  нүцгэн нуруугаар газар унагасан. Архи ууж согтуу, ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О. мэдүүлэхдээ... Шинэ жил тараад Хөх чулуутын тэнд явж байгаад хохирогч *******баяр нь өөрөө эхэлж *******ыг мөрлөснөөс болж энэ зодоон болсон. Бид учраа олоод салах үед тэр хоёр дахин  зодоон эхэлж  *******баяр нь *******ыг зодож зууралдаж газар унагаж цохисон. Би өөрийн бурууг ойлгож байна. Дахин архи уухгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч З.*******баярын өгсөн: “...20 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 22 цагийн үед би Д, нарын хамт ******* аймаг ******* суманд үйл ажиллагаа явуулдаг “Мишээл” нэртэй караокед суусан юм. Тухайн үед бид 3,  Экс нэртэй 2 шил архи, 6 лааз пиво уусан юм. 20 оны 12 дугаар сарын 11-нээс 12-ныг шилжих шөнийн 02 цагийн үед Мишээлээс гараад Мөнхтулгыг гэр рүү нь явуулаад Д бид 2 “Хөх чулуутын урдаас таксинд суугаад явахаар болсон. Тэгээд таксин дээр очтол бэлэн мөнгө байгаагүй учраас Хөх Чулуут дэлгүүрийн буланд байрладаг АТМ-ээс мөнгө авах гээд чиглээд явж байтал бид 2-ын өөдөөс өмнө харж байгаагүй 2 залуу чиглээд ирж явсан бөгөөд, тухайн 2 залуу бид 2-т хандан хөөе пиздаануудаа гэж хэлэхээр нь би тухайн 2 залууд хандан та 2 ямар муухай харилцаатай залуучууд вэ? гэж хэлтэл яаж яриад байгаа юм бэ? гээд бид 2 дээр тулаад ирэхээр би тухайн 2 залуугийн нүүр хэсэг рүү нь тус тус нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгээд Д бид 2, тухайн 2 залуутай зууралдаад барилцаж авч эхэлсэн. Хар бараан өнгийн урт куртиктай, энгэрээ задгай тавьсан залуутай Д зууралдаад, шар малгайтай залуутай би зууралдаж барьцалдсан. Би тухайн шар малгайтай залуутай зууралдаад түүнийг газар унагаад, өвдөглөөд доош харсан байхад нь толгой нуруу хэсэг рүү нь олон удаа гараад атгаж байгаад цохисон. Тухайн үед Д зууралдаж байсан залуугийнхаа доор нь орсон хэвтэж байсан. ...Миний доор орсон байсан шар малгайтай залуу миний доороос босоод бид 2 дахин зууралдаж явсаар байгаад сууж явах гэж байсан таксины ойролцоо ирээд би дахиад тухайн залууг газар унагаад дээрээс нь дараад хэвтэж байтал Дтэй зууралдаж байсан дотуураа костюм өмссөн залуу над дээр ирээд намайг тухайн шар малгай өмссөн залуугийн дээрээс татаж босгоод цэцэрлэгийн хашааны булан дээр хэвтүүлсэн. /Шар малгайтай залуу надтай зууралдаж байхдаа гаднах хүрмээ тайлаад цээж нүцгэн болсон байсан./ Тухайн үйл явдал болж байхад Д ирээд

костюмтай залуутай одоо болиоч гээд юм яриад байсан. Тухайн үед анх шар малгай өмссөн байсан цээж нүцгэн залуу намайг цэцэрлэгийн хашааны булан дээр хэвтүүлээд өөрөө миний дээр гараад миний нүүр хэсэг 5-6 удаа цохиод намайг заамдаад орилж хашгираад байсан. Тухайн үед юу гэж хэлж байсан талаар би одоо санахгүй байна. Тэгсэн үргэлжлүүлээд костюм өмссөн байсан залуу нь хүрч ирээд миний нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад дээрээс нэг удаа далайж цохиод, нүүр хэсэг рүү олон удаа өшиглөсөн. Түүний дараа мөн миний дээр гараад суусан залуу нүүр хэсэг рүү цохисон бөгөөд яг хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна ямар ч л байсан олон удаа л цохисон. ... Хэсэг хугацааны дараа миний дээр гарсан байсан залуу дээрээс буухаар нь би босоод иртэл костюм өмссөн байсан залуу намайг татаж газар унагаад нүүр хэсэг рүү 4-5 удаа өшиглөсөн. Тэгээд бид босоод зугтаасан. Намайг зугтаах үед Д газар ухаан алдсан байдалтай хэвтэж байхаар нь түүнийг босгоод зугтаасан. Тэгээд шууд л цагдаагийн байгууллагад хандсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас /

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Дгийн гэрчээр өгсөн: “…Би *******баяр, нарын хамт ******* аймаг ******* суманд үйл ажиллагаа явуулдаг Мишээл нэртэй караокед 20 оны 12 дугаар сарын 11-ний 21 цагаас 20 оны12 дугаар сарын 12-ныг шилжих шөнийн 02 цагийн хүртэл дуулж сууж байгаад гарсан. Тухайн үед бид нар 2 шил X, 0,5 литрийн архи хувааж уусан. караокегийн гаднаас салаад би *******баярыг таксинд суулгаж өгөх гээд Хөх Чулуут дэлгүүр рүү явсан. Хөх чулуутын урд таксинд суух гэтэл бэлэн мөнгө байгаагүй учир Хөх чулуут дэлгүүрийн баруун буланд байрлах АТМ-ээс мөнгө авах гээд чиглээд алхаж байтал өөдөөс зүс танихгүй 2 залуу ирээд *******баяр бид 2 руу хандан писда нар минь яах гээд байгаа юм бэ? гэж хэлсэн бөгөөд түүний хариуд *******баяр тухайн 2 залууд хандан та нар чинь ямар муухай харилцаатай залуучууд вэ? гэж хэлтэл өөдөөс хэрүүл маргаан үүсгээд тухайн 2 залуу нүүрэн дээр тулж ирээд байсан бөгөөд тэгсэн *******баяр уурлаад тухай залуугийн нүүрэн тус газарт нь тус тус нэг нэг удаа цохисон. Тэгсэн хөх цэнхэр өнгийн урт куртиктэй, дотуураа костюм өмссөн залуу миний нүүрэн тус газар нэг удаа цохиод ороод ирсэн бөгөөд тэгээд бид 2 зууралдаад би тухайн залууг цэцэрлэгийн хашаанд шахаж байгаад нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Тэгсэн тэр залуу доороос тэмцээд намайг эргүүлээд доороо оруулаад дээрээс дараад байсан бөгөөд намайг тэгж байхад шар малгай өмссөн залуутай *******баяр  зууралдаад ноцолдоод байсан. Тэгээд бүр *******баяр шар малгай өмссөн байсан залууг доороо оруулаад дээр нь гараад суусан байсан.

Хөх цэнхэр өнгийн куртиктэй залуу үргэлжлүүлэн миний толгойг доош дарсан бөгөөд тухайн үед миний хөл цэцэрлэгийн хашаанд ороод гацсан байсан. Миний толгойг доош дарж байгаад толгой руу гараа атгаж байгаад 3-4 удаа цохиод, 3-4 удаа өшиглөж байгаад яваад өгсөн. Би босоод хартал миний зодуулсан газраас 5-6 алхмын зайд шар малгай өмссөн байсан залуу болон хөх цэнхэр урт куртиктэй залуу нар *******баяртай зууралдаж, ноцолдсон байдалтай байсан. Тэгээд улмаар *******баярыг цэцэрлэгийн хашааны булан хэсэг рүү дарж унагаад шар малгай өмссөн цээж нүцгэн залуу түүний дээр гарж суугаад нүүр хэсэг рүү нь цохиод байхаар нь би болиулах гэтэл хөх цэнхэр өнгийн урт куртик өмссөн залуу намайг зуураад хөдөлгөхгүй байсан бөгөөд тэгээд нэг мэдэхэд би ухаан балартсан байсан, гэхдээ ямар шалтгааны улмаас ухаан балартсан талаараа мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь би *******баярын хамт тухайн 2 залуугаас зугтааж гүйж байсан. Энэ үед л би ухаан орсон гэсэн үг юм. Дараа нь бичлэгээс үзэхэд гэх хөх цэнхэр өнгийн куртик өмссөн байсан залуу намайг мөргөж унагаад ухаан алдуулсан юм байна лээ…” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Дээс.... З.*******баяр нь  гэмт хэргийн улмаас хохирч Эрүүл мэндийн даатгалын сангаас 325000 төгрөг зарцуулж үйлчилгээ авсан тул буруутай этгээдээр  дээрх хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлттэй байна гэв.

******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 20 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 19 дугаартай:

1. З.*******баярын биед хамар яс, зүүн хацрын ясанд хугарал, баруун, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг, зүүн хацарт зулгаралт, зүүн хацар, зүүн нүдний дээд доод зовхи цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 46-47 дугаар хуудас/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 16-17 дугаар хуудас/

******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 20 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаартай: 1. Б.Дгийн биед зүүн хөмсөг, баруун, зүүн нүдний ухархай, баруун, зүүн сарвууны ар талд цус хуралт, зүүн сарвууны ар талд зулгаралт гэмтэл тогтоодлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт /хх-ийн 51-52 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан, тайлбар мэдүүлэг танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 53-54,57-59,6162,63 дугаар  хуудас/

Шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 56 дугаар хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 71 дүгээр хуудас/

            Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 146-148 дугаар хуудас/

            Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлох баримтуудын талаар:

            О.гийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 126-127 дугаар хуудас/

            Б.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 129 дүгээр хуудас/

            Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 130-131 дүгээр хуудас/

            ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /133-138 дугаар хуудас/

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/ мөн шүүхийн хэлэлцүүлэгт камерын бичлэгийг сиди-д буулгасныг  оролцогчид үзэж танилцан  нотлох баримтыг шинэчлэн судлав.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч О., Б.******* нар нь согтуугаар бүлэглэн 20 оны 12 дугаар сарын 11-нээс 20 оны 12 дугаар сарын 12-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Хөх чулуут” нэртэй дэлгүүрийн зүүн талд З.*******баяр, Б.Д нартай тухайн үед үүссэн үйл ойлголцлын улмаас маргалдан зодолдож улмаар З.*******баярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн.

Прокуророос  хохирогч З.*******баярын биед хүндэвтэр гэмтлийг шүүгдэгч О., Б.******* нарын хэн нь учруулсан болохыг нотлон тогтоогоогүй ба  хохирогч З.*******баярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан дээрх гэмт хэргийг бүлэглэн  үйлдсэн  гэж зүйлчлэн ирүүлсэн нь эргэлзээтэй байна.

Хавтас хэрэгт авагдаж, шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэхэд:  шүүгдэгч, хохирогч нар маргалдаж улмаар харилцан зодолдож байгаа нь камерын бичлэг болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа боловч хохирогч З.*******баярын хамар яс, зүүн хацрын ясанд хугарал, баруун, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг, зүүн хацарт зулгаралт, зүүн хацар, зүүн нүдний дээд доод зовхи цус хуралт бүхий гэмтлийг хохирогч З.*******баярын ... Хэсэг хугацааны дараа миний дээр гарсан байсан залуу дээрээс буухаар нь би босоод иртэл костюм өмссөн байсан залуу намайг татаж газар унагаад нүүр хэсэг рүү 4-5 удаа өшиглөсөн. Тэгээд бид босоод зугтаасан гэх мэдүүлэг, камерын бичлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч О.гийн олон удаагийн өшиглөлтөөс гэмтэл  үүссэн байх боломжтой гэж шүүх  үзлээ.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч З.*******баяртай барилцаж аваад ноцолдож байгаа гараараа цохиж байгаа үйлдэл байгаа боловч энэ үйлдлийн улмаас  хохирогчийн хамар, зүүн хацрын ясанд хугарал гэмтэл учруулсан гэдэг нь  эргэлзээтэй байна.

 

 Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт:  ... эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч  сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны  явцад  Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч,  ялтанд  ашигтайгаар шийдвэрлэнэ гэж хуульчилсны дагуу шүүгдэгч Б.*******т  холбогдох  хэргийг  гэмт хэргийн шинжгүй буюу  гэмт хэргийг үгүйсгэх  нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Шүүгдэгч Б.*******ыг холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул шүүх хуралдааны танхимаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.*******ын үйлдлийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч О.г бүлэглэн  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг  хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ .

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч О.гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч О.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, Иргэний  хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчлан заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардлыг хуулиар шүүгдэгч О. нь хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хохирогч нарын зүгээс хохирол нэхэмжилсэн баримт ирүүлээгүй бөгөөд эмчилгээний зардалд хохирогч З.*******баярт 1000.000 / нэг сая / төгрөг төлсөн гэж шүүгдэгч нар мэдүүлсэн, иргэний нэхэмжлэгч Ц.Дээс Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч З.*******баярын эмчилгээний зардалтай холбогдуулан 325.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нар шүүхийн шатанд төлж барагдуулсан болохыг тус тус дурьдаж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нар нь бусдад төлбөргүй байна гэж  үзлээ.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч О.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ... “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч О.г гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...  дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэнэ... гэж, мөн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч О.гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул  хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч О.д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг  тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч О.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч О.гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг харъяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ хэргийн улмаас битүүмжлэн ирсэн зүйлгүй, шүүгдэгч О., Б.******* нар  нь цагдан хоригдсон хоноггүй  бөгөөд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган хадгалах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч О.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр  үлдээж, шүүгдэгч Б.*******т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2,  34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан ******* аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Монгол ургийн овогт *******-Эрдэнийн *******т  холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааны танхимаас чөлөөлсүгэй.

 

  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч   овогт ын г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт

хэргийг бүлэглэн үйлдсэн гэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зүйлчлэн ирүүлснийг хөнгөрүүлэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

 

3. Шүүгдэгч овогт ын г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч   овогт ын д 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500.000 / нэг сая таван зуун мянган / төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч О.гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч  О. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

        7. Шүүгдэгч О. нь энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй,   хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.                                                            

 

8. Шүүгдэгч О.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр  үлдээж, шүүгдэгч Б.*******т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.

 

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

               

 

                  ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ