Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/217

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,

 

Нарийн бичгийн дарга Д.У

    Улсын яллагч Н.Д

    Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б-т холбогдох эрүүгийн 2425000000221 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

А.Б

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт ** ОРБ улсын дугаартай Тоёота кролла маркийн тээврийн хэрэгслийг 4.52 хувийн согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ “Дахин ийм зөрчил гаргахгүй. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн “тоёота королла аксио ** ОРБ улсын дугаартай жолооч А-н  Б-н  драгер *   серийн дугаартай хэмжилт, хяналтын төхөөрөмжийн заалт 4.52%” гэх тэмдэглэл /хх-ийн 2-4-р тал/

2. Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерт үзлэг хийсэн мөрдөгчийн “Цагдаагийн алба хаагч “та яагаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд тээврийн хэрэгсэл бариад яваад байгаа юм бэ, таны зөв юм уу, буруу юм уу” гэж асуухад бараан өнгийн куртиктэй эрэгтэй “яг бол тэр миний буруу шүү дээ” гэж хэлэв. Бичлэгийн 03 минут 57 секундэд цагдаагийн албан хаагч тухайн тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэх хар куртиктэй эрэгтэйгээс “та хэнтэй архи уусан юм, юу уусан юм бэ” гэж асуухад бараан өнгийн куриктэй эрэгтэй “ганцаараа уусан намайг А-н  Б   гэдэг юм” гэж хэлэв. Бичлэгийн 15 секундэд цагдаагийн алба хаагч бараан өнгийн куртиктэй эрэгтэйд драгер ажиллах зарчмыг тайлбарлан өгч, драгер үлээлгэхэд 4.52 гэсэн заалтыг зааж байв” гэх тэмдэглэл. /хх-ийн 6-9-р тал/

3. Гэрч Б.М-ны   “2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Булган аймаг руу явах авто замын хяналтын пост дээр үүрэг гүйцэтгэж байтал 13 цагийн үед Цагдаагийн газрын 7035102 дугаараас согтуу жолооч Дэнжийн “Дуурга” дэлгүүрийн хажууд машин бариад яваад байна гэхээр нь дуудлагын дагуу очиход согтуу жолооч Эрдэнэ баг Туулын *** тоотод хашаан дотор машин дотроо байж байхад шалгаад цагдаагийн газар авч ирээд согтолтын зэрэг хэмждэг багажаар согтолтын зэргийг хэмжихэд 4.52 хувийн согтолтой байсан. Мөн уг согтуу жолооч нь 2023 оны 08 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 1 жилийн хугацаатай жолоодох эрхээ хасуулсан байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 11-р тал/

4. Гэрч Ц.Н-н “2024 оны 03 дугаар сарын 18-ны өглөө нөхөр А.Б сургуулийн 1 дүгээр ангийн охины хамт гэртээ үлдсэн. Тэгтэл намайг ажилдаа явсан хойгуур 1 шил архи ганцаараа авч уусан байсан. А.Б архи согтууруулах ундаа хааяа нэг хэрэглэдэг. Өмнө нь 2023 оны 08 дугаар сард бас согтуугаар машин жолоодож 1 жилээр эрхээ хасуулсан байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн13-р тал/

5. Гэрч А.О-н “Цэргийн баяр гээд гэртээ архи уучхаад бага охиноо хичээлд нь хүргэж өгчихөөд гэртээ ирээд байж байтал цагдаа нар ирээд бариад явсан гэж дүү маань надад хэлсэн. Одоогоос бараг жилийн өмнө бас л согтуу тээврийн хэрэгсэл жолоодоод эрхээ нэг жилээр хасуулж торгуулийн арга хэмжээ авагдаж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 15-р тал/

6. Гэрч Н.Г-н  “2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 13 цаг 40 минутад Орхон аймгийн “Дуурга” дэлгүүр өнгөрөөд машины зам дээр зам хаагаад зогссон ** ОРБ Тоёота аксио загварын машин очоод үзтэл согтуу жолооч байсан. Тэгээд би цагдаагийн 7035102 дугаарын утсанд дуудлага өгсөн. Тэгээд би согтуу жолоочийн ардаас нь дагахад гэрийнхээ хаалгыг мөргөж орсон. Тэгээд би гэрийнх нь гадаа хүлээж байгаад цагдаа ирэхээр согтуу жолоочийг заагаад хүлээлгэж өгсөнгэх мэдүүлэг. /хх-ийн 17-р тал/

7. Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэлийн сангийн “Цагаан-Уул ургийн овогт А-н  Б  , регистрийн дугаар: ИЙ80020718 нь 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар эрх хасагдсан” гэх лавлагаа. /хх-ийн 37-р тал/

8. А.Б-т холбогдох зөрчлийг шалгаж шийдвэрлэсэн материалын хуулбар. /хх-ийн 48-61-р тал/

9. Амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүрийн Физик-Химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын №ФХ0857 дугаартай гэрчилгээ. /хх-ийн 62-р тал/

10. Яллагдагч А.Б-н  “Би 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр цэргийн баяр тэмдэглээд гэртээ ганцаараа нэг шил архи уучхаад 1 дүгээр ангийн охинтойгоо Эрдэнэ багт байдаг 20 дугаар сургуульд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүргэж өгсөн. Тэгээд охиноо 20 дугаар сургуульд хүргэж өгчихөөд Дуурга дэлгүүрийн урд талаар гэр рүүгээ ирсэн. Тэгээд би гэрийнхээ хашаан дотор машиндаа сууж байтал цагдаа ирээд намайг Цагдаагийн газар руу авч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ. 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч А.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт “Бэрс финанс” ББСБ-ын эзэмшлийн ** ОРБ улсын дугаартай Тоёота кролла маркийн тээврийн хэрэгслийг 4.52 хувийн согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 3 000 нэгж буюу 3 сая төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тухай тэмдэглэл тэмдэглэл, Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрч Б.М-ны   “2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Булган аймаг руу явах авто замын хяналтын пост дээр үүрэг гүйцэтгэж байтал 13 цагийн үед Цагдаагийн газрын 7035102 дугаараас согтуу жолооч Дэнжийн “Дуурга” дэлгүүрийн хажууд машин бариад яваад байна гэхээр нь дуудлагын дагуу очиход согтуу жолооч Эрдэнэ баг Туулын ***   тоотод хашаан дотор машин дотроо байж байхад шалгаад цагдаагийн газар авч ирээд согтолтын зэрэг хэмждэг багажаар согтолтын зэргийг хэмжихэд 4.52 хувийн согтолтой байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Н-н “Тэгтэл намайг ажилдаа явсан хойгуур 1 шил архи ганцаараа авч уусан байсан. Өмнө нь 2023 оны 08 дугаар сард бас согтуугаар машин жолоодож 1 жилээр эрхээ хасуулсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч А.О-н “Цэргийн баяр гээд гэртээ архи уучхаад бага охиноо хичээлд нь хүргэж өгчихөөд гэртээ ирээд байж байтал цагдаа нар ирээд бариад явсан гэж дүү маань надад хэлсэн гэх мэдүүлэг, гэрч Н.Г-н  “2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 13 цаг 40 минутад Орхон аймгийн “Дуурга” дэлгүүр өнгөрөөд машины зам дээр зам хаагаад зогссон ** ОРБ Тоёота аксио загварын машин очоод үзтэл согтуу жолооч байсан. Тэгээд би цагдаагийн 7035102 дугаарын утсанд дуудлага өгсөнгэх мэдүүлэг, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл лавлагаа, А.Б-т холбогдох зөрчлийг шалгаж шийдвэрлэсэн материалын хуулбар, Амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүрийн Физик-Химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын №ФХ0857 дугаартай гэрчилгээ, яллагдагч А.Б-н  “Би 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр цэргийн баяр тэмдэглээд гэртээ ганцаараа нэг шил архи уучихаад 1 дүгээр ангийн охинтойгоо Эрдэнэ багт байдаг 20 дугаар сургуульд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүргэж өгсөн. Тэгээд охиноо 20 дугаар сургуульд хүргэж өгчихөөд Дуурга дэлгүүрийн урд талаар гэр рүүгээ ирсэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б нь 2023 оны 8 дугаар сарын 29-ны өдөр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ байхдаа 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт ** ОРБ улсын дугаартай Тоёота кролла маркийн тээврийн хэрэгслийг 4.52 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч А.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа Тоёота кролла маркын ** ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 4.52 хувийн согтууралтайгаар жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдалын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-т оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овгийн А-н  Б  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-н  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-т оногдуулсан 2 700 000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.АЛТАНГАДАС