Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2017/ШЦТ/016

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Улсын яллагч:  Э.Гантулга

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, хувьдаа хөрөнгөгүй, ******* овогт Цамбын ******* /*******/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын төвд 2016 оны 06 сарын 18-19-нд шилжих шөнө 00 цагийн үед *******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж харилцан зодолдон улмаар *******ийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Мөн дээрх зодооны үед ******* нь цагдаагийн газрын өмч болох кабон байрны цонх, 81-25 БНХ улсын дугаартай Хантер маркийн авто машины урд салхины шил зэргийг чулуугаар цохиж хагалан 315000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Тухайн үед би Баян-Овоо суманд барилгын ажил гүйцэтгэж байсан юм. Тэр өдөр ажилчиддаа хорхог хийж өгөөд бага зэрэг архи уусан. Барилгаа эргэчихээд буцаж явахдаа дэлгүүрийн гадаа Алтансүхтэй тааралдсан юм. Манай нэг ажилчныг мотоцикль унаж явахад нь 15000 төгрөгөөр торгосон байсан. Тэгээд надаас ажилчныхаа торгуулийн 15000 төгрөгөнд архи авч өг гэсэн. Тэрнээс болж бид хоёр маргалдсан. Тухайн үед дэлгүүр хаачихсан, архи олдохгүй байсан. Тэгээд Алтансүх бид хоёр барилцаж аваад салсан. Алтансүх явахдаа чаддаг юм бол нэг шил архи аваад ирээрэй гэж хэлчихээд тай хамт явсан. Би 0,5 граммтай нэг шил Улаанбаатар архи аваад араас нь очсон. Тэгтэл би ийм архи уудаггүй пизда минь гээд босоод ирсэн. Бид хоёр машин дотор барилцаж авахад цонх нь хагарсан. Бид хоёр хоёулаа машинаас буусан. Алтансүх аймгаас цагдаа дуудна гээд кабон руугаа орсон. Би кабон руу нь орох гэхэд хаалгаа онгойлоогүй, цонхыг нь тогшоод ч онгойлоогүй. Би ажил дээрээ очоод ажлын хүмүүсээ дагуулаад ирэхэд аймгаас цагдаа нар ирсэн байсан. Цагдаагийн кабоны цонхыг би хагалаагүй. Машин дотор ноцолдож байхад машины цонх нь хагарсан гэв.

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ

2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгч *******нь Баян-Овоо сумын төвд Ардын намын хүмүүстэй нуурын захад архи уусан байсан. *******нь морины хөшөө хийж байсан гэх залуутай хамт явж байгаад надтай таарахад *******нь нилээн согтуу хөл дээрээ зогсож чадахгүй байсан. Би тэр өдрийн 20 цагийн үед ажлынхантайгаа хорхог хийж идээд 0,5-тай 2 шил архи хувааж уусан. Би тийм ч их согтоогүй. Тэгээд ажилчин т өөрийн ланд-80 маркийн 76-90 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унуулж, хажууд нь суугаад засварын ажлаа эргэж явтал сумын дэлгүүрийн үүдэнд цагдаагийн машин зогсож байсан. Бид 2 цагдаагийн машин дээр очтол дотроос нь *******гарч ирээд танай ажилчныг мотоциклио журмын хашаанд хийсэн торгуулиа төлөөрэй гэж хэлээрэй гээд торгуулийн мөнгөндөө ганц шил архи аваад өгчих гэхээр нь би тэгье гээд дэлгүүрийн хаалгыг нүдсэн чинь онгойлгоогүй. *******нь намайг барилга хариуцаж байж ганц шил архи аваад өгчиж чадахгүй байна уу гөлөг минь гээд маргалдаад машины ард барьцалдаад авсан. Би *******ийг чи согтуу байна гэхэд надруу дайраад элдвээр хэлээд байхаар нь цааш нь түлхсэн. Гэтэл Цагдаагийн машинаас гэх залуу гарч ирэхэд *******бүүр онгирч гар утсаа гаргаж ирээд би самбо бөхөөр хичээллэдэг чи чадахгүй шүү гээд өрөлт аваад  байсан. нь Алтансүхийг аваад явсан. Тэгээд би дэлгүүрээс 0,5-тай 1 шил архи аваад гараад иртэл *******явсан байсан. бид машинаа байрлаж байсан байрны гадаа аваачиж тавихад *******нь цагдаагийн кабоны урд талд машиныхаа гэрлийг асаасан машин дотроо сууж байхаар нь намайг хүлээж байгаа байх гэж бодоод архиа аваад очтол машин дотор *******сууж байсан. Би 1 шил Ерөөл нэртэй архи үзүүлтэл *******нь чи намайг битгий өдөөд байгаарай би ийм архи уудаггүй гээд надруу агсарсан. Чи хэзээ ийм болсон юм бэ гэтэл миний нүүрлүү цохиж *******бид хоёр машин дотор барьцалдаж аваад ноцолдож байхад машины шил хагарсан тэгээд машинаас буутал *******аймгаас цагдаа дуудна гээд зугтаагаад цагдаагийн кабонлуу ороод хаалгаа түгжчихээр нь хаалгыг нь цохиход онгойлгохгүй байсан. Кабоны урд талын цонхыг нь нүдэхэд онгойлгохгүй байхаар нь би буцаж ажлынхан дээрээ очиод намайг Баян-Овоо сумын цагдаа зодчихлоо гэж хэлсэн. Тухайн үед миний шүд хөдөлсөн, уруул сэтэрсэн байсанг ажилчдадаа үзүүлж Сумын засаг дарга болон тамгын даргын гэрт очиход байхгүй байхаар нь буцаад цагдаагийн кабон доор иртэл аймгаас цагдаа нар ирсэн байсан. Аймгаас ирсэн цагдаа нар манай ажилчдыг хөөж гаргаад намайг түр саатуулах байранд оруулсан. Цагдаагийн кабоны шил ямар учраас хагарсныг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 246-248/

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 06 сарын 18 ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд улсын их хурлын 9 дүгээр тойрогт нэр дэвшигч Н.ын суртчилгаа нь Баянхонгор аймгийн Баян- Овоо сумын 1,  4 дүгээр багуудын иргэдэд сонгуулийн суртчилгаа хийх үед хэв журмын хамгаалалтыг олон нийтийн цагдаа С.гийн хамт хийчэхээд орой 23 цагийн үөд Баян-Овоо сумын төв дээр ирээд албаны “Хантер” маркийн 81-25 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр өөрийн хариуцсан Баян-Овоо сумын төв дээр С.гийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгээд олон нийтийн цагдаа С.г гэрт нь хүргэж өгчихөөд тай уулзаж кабон дээр ирж албаны дүрэмт хувцсаа солиж энгийн хувцас өмсөөд ын хамт 1 шил 0.75 гр-ийн архи хувааж ууж дуусаад түүнийг ахынд нь хүргэж өгөх гээд албаны Хантер маркийн 81-25 БНХ улсын дугаартай машиныг унаж яваад худгийн хажуу талд зогсож ыг буулгах гээд машинаа зогсоотол Ланд крузор 80 маркийн 76-90 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нь унасан машины зүүн гар талд ******* суусан ирэхэд ******* нь нилээн архи согтууруулах ундаа хэрэглэсэн согтуу ирээд  соёлын төвийн ажил дууссан ажилтан нартайгаа салхинд гарч архи уулаа чи яахын би машинаа өөр хүнд бариулсан явж байна гэхээр нь би *******ад чи хариад амар маргааш өглөө уулзая гэж хэлээд машин барьж явсан. т *******ыг авч яваад амараа гэж хэлтэл ******* үгэнд орохгүй намайг чи дандаа манай ажилчдыг дарамталдаг чи Баян-Овоо сум дээр миний дошин дээр байгаа шүү гөлөгөө гэж хэлээд намайг бариад авахаар нь би , 2-ыг салга гэж хэлээд салгасан. Тухайн үед ******* нилээн согтуу намайг 1-2 удаа цохиж авсан би тухайн үед *******ыг нилээн согтуу байна гэж бодоод т дахин наад *******ыг гэрт харьж амараа гэж хэлээд тай машинд сууж цагдаагийн кабоны гадаа очсон. Гэтэл ******* машинтайгаа байрлаж байсан гэх байрны гадаа очиж машинаа тавиад байрлуугаа орсон харин ******* алхаад манай кабоны гадаа ирсэн. , бид 2 машинд сууж байсан чинь машины гадаа ******* ирээд намайг дуудаад байсан. Би машинаа дотроос нь түгжсэн байсан. Намайг гараад ир яриа байна гээд байсан тэгэхэд намайг бууж уулзаад учраа ол эвлэрчих гээд байхаар нь би машинаас бууж *******тай уулзах гэтэл намайг ******* толгойгоороо миний нүүрний урд хэсэгт мөргөсөн би нүүрээ бариад тонгойход миний нүүрлүү 1 удаа хөлөөрөө өшиглсөн би тонгойсон намайг дахиад өшиглөх гэхээр нь би нүүрлүү нь гараараа түлхсэн миний хамар амнаас цус гарсан байхаар нь нүүрээ дараад цаашаа зугтаахад миний араас чулуу шидэж байсан. Тэгээд ******* нь руу дайраад барилцаад авсан байсан. бас салаад миний хажууд зугтааж ирсэн. Тэгтэл ******* нь чулуугаар кабоны цонх болон албаны Хантер маркийн машины урд салхины шилийг хагалахаар нь Баянхонгор аймгийн цагдаагийн 7044102 дугаарлуу залгаж энэ байдлын талаар дуудлага өгсөн..” гэх мэдүүлэг / хх-ийн 38-42, 167-169/

Иргэний нэхэмжлэгч О.Сувд-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Баянхонгор аймгийн цагдаагийн газрын Баян-Овоо сум дахь цагдаагийн хэсгийн кабон байрны 2 цонх, 81-25 БНХ улсын дугаартай Хантер маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг ******* нь эвдэж сүйтгэсэн байсан. Дээрх авто машин болон кабон байр нь цагдаагийн газрын газарт бүртгэлтэй улсын өмч байгаа юм. ******* нь кабон байрны цонх болон автомашины салхины шилийг төлж бүрэн бүтэн болгосон тул гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг / хх-ийн 173-174/

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 2016 оны 06 сарын 18- ны орой 18 цагийн үед манай барилгын ажилчид хорхог хийж хоол ундаа идээд ******* болон манай ажилчид нийлээд 0.75 граммтай 2 шил архи хувааж уугаад орой 23 цагийн үед тарсан. Би *******ын эзэмшлийн Ланд 80 маркийн 76-90 УБЕ улсын дугаартай автомашиныг унаад миний хажууд ******* суугаад сумын төвийн цэцэрлэгт хүрээлэнд иртэл цагдаагийн машин гэрлээ асаасан явж байгаад хүнсний дэлгүүрийн гадаа очсон. Тэгэхэд ******* нь хэсгийн төлөөлөгч Алтансүх нь манай найз байгаа юм яваад очоодох гэхээр нь би яваад очиход ******* нь машинаас буугаад хэсгийн төлөөлөгч *******тэй уулзсан. Би тухайн үед машиндаа сууж байхад машины цонх тогшхоор нь хартал хэсгийн төлөөлөгч Алтансүх намайг гараад ир гэхээр нь би машинаас буухад гэрэлд гараад зогс гэсэн. Тэгэхээр нь би машины гэрэлд гараад зогсоход хэсгийн төлөөлөгч ******* нь чи эрүүл байгаа юм чинь *******ыг аваачиж амараа гэхээр нь за гэсэн. Тухайн үед ******* болон Алтансүх нар нь хоорондоо маргалдсан байсан. ******* нь нэг хүнтэй хамт явж байсан. Тэгээд би *******ыг салгаад машинд суулгаад машинаа асаагаад явахад хэсгийн төлөөлөгч машинаа унаад урд хөдлөөд кабон дээр очиж зогссон. Тэгэхэд ******* нь намайг машинаа зогсоо би Алтансүхтэй учраа олоод араас чинь яваад очъя гээд буугаад үлдсэн. Би барилгын үүдэнд очоод тогооч эгчийг нөхөртэй нь хамт сэрээгээд *******ыг хамт аваад ирье гээд байж байтал шил хагарах чимээ гарсан. Тэгээд тогооч эгч, нөхрийнхөө хамт бид 3 кабон байр орох гээд явж байхад ******* урдаас ирээд Алтансүх намайг цохичихлоо гэж хэлээд ирсэн. Цагдаагийн кабон дээр очих үед кабоны цонхны шил болон цагдаагийн автомашины салхины шил хагарсан байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45, 175-176/

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 06 сарын 18-ны орой 22 цагийн үед сумын хэсгийн төлөөлөгч *******нь өөрийн албаны хантер маркийн албаны машин дүрэмт хувцастайгаа ирээд ганц шил архи уух уу гэхээр нь би зөвшөөрч цуг явахаар болоод дэлгүүр орж 0.75 гр-ийн архи гэсэн нэртэй архи аваад албаны машинаар нь цагдаагийн кабон дээр очиж *******нь албаны дүрэмт хувцасаа тайлж энгийн хувцас өмсөөд *******ийн амьдардаг гэх байранд нь 1 шил 0.75 гр-ийн архиа хувааж ууж дуусгаад *******намайг хүргэж өгөх гээд *******өөрийн албаны машинтайгаа намайг дэлгүүрийн хажууд ахынд буулгах гээд байж байтал ногоон өнгийн Ланд 80 маркийн машинтай ******* хүрээд ирсэн. Машиныг нь өөр нэг ажилчин гэх залуу унасан хүрээд ирсэн.*******гараад *******тай уулзах гээд гараад явсан би машинд сууж байсан. *******, ******* нар нь машины хойд талд уулзаж байснаа гэнэт хоорондоо зууралдаад дээр доороо орсон байсан би гараад салгах гээд гартал *******доор орсон ******* дээр нь гарсан хоорондоо барилцаад авсан байхаар нь би салгаж *******ыг тэвэрч тайвшруулаад жолоочийг *******ыг авч амараа гэж хэлсэн. Мөн *******нь та нар одоо явж амар гээд *******ыг машиныг барьж явсан гэх залууд *******ыг авч явж амараа гээд шаардлага тавьсан. Тэгээд *******ыг тэр жолооч аваад явсан. ******* машинаа бариад би хажуу талд нь сууж бид 2 хөдөлсөн. Гэтэл араас ******* машинтайгаа дагаад байсан. ******* бид 2 цагдаагийн кабоны гадаа машинтайгаа зогсож машин дотроо бид 2 сууж байтал ******* ажлын хажууд машинаа тавьчихаад алхаад ганцаараа ирж машины цонхыг гараараа догшоод гараад ир гээд байсан. ******* машинаас гарахгүй байхаар нь би гараад уулзчих гээд хэлтэл Алтансүх машинаас гараад *******тай уулзтал хоорондоо маргалдаад зодоо хийгээд байсан. ******* ирээд намайг мөргөчихлөө гээд амнаас цус гарсан ирсэн харин цаашаа Алтансүх зугтаагаад нуугдсан байсан. ******* ирээд надтай маргалдаад байснаа гараараа цагдаагийн албаны Хантер маркийн машины урд салхины шилийг хагалсан мөн газраас чулуу авч цагдаагийн албаны байр кабоны цонхыг хагалахаар нь би Алтансүхтэй уулзахад  аймгаас цагдаа дуудсан байгаа гэхээр нь яваад өгсөн. Аймгаас цагдаагийн бүрэлдэхүүн ирэх үед би гэрийн тэнд зогсоод харж байсан. Цагдаа нар ирэхээр нь би гэрлүүгээ орсон..” гэх мэдүүлэг /хх-ийн 202-204/

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 06 сарын 18-19-нд шилжих шөнө 02 цагийн үед гэртэй амарч байхад цагдаагийн жижүүрт Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгчийн орон байранд халдаж танхайрсан байна машин явууллаа гэсэн дуудлагын дагуу Ц.д/а Г., Ц.а/а Г.Цогтсайхан нарын хамт албаны 0030 БНХ улсын дугаартай авто машинтай Баян-Овоо сумын төвийн цагдаагийн кабоны гадаа ирэхэд хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч *******цагдаагийн кабоны зүүн талд энгийн хувцастай зогсож байсан. *******тэй уулзахад ******* Ланд 80 маркийн 76-90УБЕ улсын дугаартай машинтай яваа гэж хэлэхэд удаагүй кабоны хойд талд машины гэрэл гарахад кабоны хойд талд хүрээд ирсэн. Тэгээд би машинаас бууж 76-90 УБЕ улсын дугаартай машиныг зогсооход ******* нь жолоочийн эсрэг урд талаас бууж ирсэн. Харин машиныг гэгч жолоодож явсан. Би *******тай уулзахад нилээн согтуу танай цагдаа намайг яаж байгаа ахаа гээд орилоод байсан. Би дагуулаад явах гэтэл урдаас эсэргүүцэл үзүүлэхэд ц.д/а Г.ийн хамт *******ыг гавлаж цагдаагийн кабоны саатуулах байранд түр оруулж тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодож явсан ыг драгер багажаар үлээгэхэд 1.65% хувьтай байсныг тэмдэглэл үйлдсэн. Мөн Цагдаагийн кабоны гадаа албаны 81-25 БНХ улсын дугаартай ногоон өнгийн Хантер маркийн машины урд талын салхины шилийг хагалсан, цагдаагийн кабоны урд талын кордорын хаалганы 2 талын цонхыг хагалсан байдалтай байсан. Тэгээд Баянхонгор аймгаас бүрэлдэхүүн ирэхийг хүлээсэн удалгүй Ц.д/х Л.аар ахлуулсан бүрэлдэхүүн ирсэн тухайн бүрэлдэхүүнд цагдаагийн ахмад И., жолооч цагдаагийн дэд ахлах нар ирж хэргийн газрын үзлэг болон бусад ажиллагааг хийсэн. Би *******ыг согтуурал шалгах багаж буюу драгер багажаар үлээлгэх гэсэн боловч үлээхгүй гэхээр нь үлээлгээгүй харин гадаа байсан хүмүүс танай хэсгийн төлөөлөгч *******чинь согтуу байна адилхан драгер үлээлэг гэхээр ц.д/х нь *******ийг драгер багажаар үлээлгэхэд 000% хувьтай байсныг тэнд байсан И., болон нарт үзүүлж тэмдэглэл үйлдсэн...” гэх мэдүүлэг  / хх-ийн 177-179

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 06 сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн цагдаагийн газарт жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд гарч байсан юм. Шөнө 23 цагийн үед намайг ажил дээр байх үед цагдаагийн жижүүрийн 89330002 дугаарын утсаар Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгч Алтансүх согтуу хүн танхайрч цагдаагийн кабоны цонх машины урд талын салхины шилийг хагалсан байна гэснээр цагдаагийн дэд хурандаа Л.аар ахлуулсан жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн явсан. Баян-Овоо сумын цагдаагийн кабон дээр ирэхэд цагдаагийн ахмад , дэд ахлагч , Цогтсайхан нар нь ирсэн *******ыг түр саатуулахад оруулсан байсан. Тухайн үед , нарын хамт очсон. Жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд очиход ******* нь саатуулах байранд орсон цагдаагийн алба хаагч нарыг доромжилж заналхийлж байсан. Мөн цагдаагийн кабоны урд талын цонх хагарч цагдаагийн албаны “Хантер” маркийн машины урд талын кабоны салхины шилийг хагалсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 180-181/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 06 сарын 17-ны өдөр Баянхонгор аймаг дахь цагдаагийн газарт хэсгийн цагдаа нарын цугларалттай Баянхонгор аймагт байсан юм. 2016 оны 06 сарын 18-19-нд шилжих шөнө 00 цагийн үед гэртэй байж байтал цагдаагийн газрын жижүүрээс надруу яриад Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгч *******хүнд зодуулсан байна яаралтай Баян-Овоо сумруу цагдаагийн ахмад , цагдаагийн дэд ахлагч нартай яв гэсний дагуу тэдгээрийн хамт албаны машинаар Баян-Овоо сум яваад шөнө 01 цагийн үед очих үед цагдаагийн кабоны 2 цонхыг хагалсан албаны Хантер маркийн 81-25 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шилийг хагалсан байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 191-192/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 06 сарын 18-19-нд шилжих шөнө жижүүрийн шуурхай албан гарч байхад 01:26 минутанд Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч *******ээс Баян-Овоо сумын төвд намайг эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед архи ууж байсан хэдэн залуучуудад шаардлага тавих үед эсэргүүцэж миний биед болон цагдаагийн албаны машин байрны цонхны шилийг хагалсан гэсэн дуудлага цагдаагийн газрын жижүүрт ирсний дагуу эрүүгийн төлөөлөгч И., жолооч нарын хамт Баян-Овоо сумын төв 03:20 минутанд очиход хэв журмын ахлах байцаагч Аптангэрэл, хэв журмын цагдаа , Баян-Овоо сумын хэсгийн цагдаа Цогтсайхан нар байсан миний бие гэмт хэргийн гомдол мэдээллийг хүлээн авч хэргийн газарт үзлэг хийж тэмдэглэл үйлдэж хэсгийн төлөөлөгч *******ээс тайлбар авсан.Тухайн үед бүрэлдэхүүн очих үед Баян-Овоо сумын цагдаагийн кабон буюу байрны гадна талд *******ын Ланд 80 маркийн машин, цагдаагийн байрны үүдний урд талын 2 цонхыг хагарсан цагдаагийн албаны Хантер маркийн автомашины урд салхины шил хагарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 234-236/

Гэрч гийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 2016 оны 06 сарын 19-ний шөнө 03 цагийн үед Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгчийн биед халдаж шаардлага эсэргүүцсэн гэх зөрчлөөр саатуулах байранд хүргэгдэж ирсэн ******* гэгчийн гадна биед ямар нэгэн ил гэмтэл шарх гэхээр зүйлгүй байсан. Тухайн үед ******* нь *******эд зодуулсан гээд байхаар нь *******ыг нэгдсэн эмнэлгийн хүлээн авахын яаралтай тусламжийн эмч Алтанзаяа эмчид өглөө 05 цагийн үед бид 2 аваачиж үзүүлсэн. Тэгээд буцаад саатуулах байранд авчирч түр саатуулсан. Тухайн үед ******* нь архи нилээн уусан хэл амаар доромжилж шаардлага эсэргүүцэж байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 185-186/

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2016 оны 06 сарын 18-19-ний хооронд гэмтэл мэс засал эрчимт эмчилгээний тасгийн жижүүр эмчээр ажиллаж байсан юм. 2016 оны 06 сарын 19-ний үүрээр 05:20 минутын үед ******* гэх хүн ирж надад үзүүлэхэд архи уусан амнаас архи үнэртсэн асуултанд хариулан асуулт ойлгоно амьсгал зүрх судас гэх мэт амин чухал эрхтэнд онцын өөрчлөлтгүй бэртэл гэмтэлгүй цус эргэлт тогтвортой байсан. Нүүрлүүгээ цохиулсан байж магадгүй дээд уруулд 0.5 см зүсэгдэж язарсан шархтай хавдаж бага зэргийн цус гарсан байсан дээд үүдэн шүд өмнө нь унасан хуучин оромтой үүдэн 1 шүд нь бага зэргийн хөдөлгөөнтэй байсан. Дээд уруулын няцарсан шархнаас өөр биед ил харагдах гэмтэлгүй байсан тул цаашид эмчилгээ авах арга хэмжээг зөвлөж буцаасан. ******* нь үзлэгт хүндэвтэр гэж бичсэн нь архи уусан өмнө хэр зэрэг архи уусан нь тодорхойгүй гэмтсэний дараа тархи болон бусад өөр гэмтэл гарч болзошгүй гэж дүгнэсэн учраас хүндэвтэр гэж бичсэн. Тэрнээс бол биеийн байдлыг дунд гэж дүгнэж болохоор байсан..” гэх мэдүүлэг / хх-ийн 195-196/

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2016 оны 06 сарын 19-ний өглөө 09 цагийн үед ажил дээрээ байж байтал хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч *******надруу утсаар яриад би хүнд цохиулчихлаа ирээд үзээтэх гэсний дагуу би цагдаагийн кабон дээр ирээд *******ийг үзэхэд дээд уруулын дотор талд хэгзэрсэн хавдсан зүүн талын шанаа хэсэгт бага зэрэг хавдартай эмзэглэлтэй үүдэн 1 шүд хөдөлсөн духны хэсэгт бага зэрэг хавдартай эмзэглэлтэй байсныг эмчилгээ бичиж өгөөд би өөрийн эмчийн тодорхойлолт бичиж өгсөн..” гэх мэдүүлэг /хх-ийн 197-198/

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Тухайн өдөр буюу 2016 оны 06 сарын 18 ны өдөр 15 цагийн үед манай ажилчид заслын ажил дуусаад ажлын байран дээрээ тогооны хорхог хийж манай ажилчид бүгд эдсэн тухайн үед гал тогооны өрөөнд байсан 1 шил архи байсаныг бүх ажилчид нийлж цуг архи ууцгаасан юм. Тэгээд буцаад бид нар ажилдаа орцгоосон тухайн үед заслын ажил дуусан цэвэрлэгээний ажил үлдсэн байсныг бусад ажилчид цэвэрлээний ажилдаа гарсан... Манай нөхөр Лхагвасүрэн бид 2 орой 22 цагийн үед гал тогооны өрөөнд унтсан. Тэгтэл шөнө нилээн аажуу  орж ирээд  ******* хүнд зодуулчихлаа салгья гэхээр нь нөхөр Лхагвасүрэн бид 2 босоод хувцасаа өмсөөд гарах гэтэл ******* цагдаагийн кабоноос ирээд би Алтансүхэд зодуулчихлаа гээд уруул нь хэгзэрсэн шархтай цус гарсан хувцас нь цус болсон ирээд Баян-Овоо сумын засаг даргатай уулзах гээд очтол засаг дарга байхгүй байсан. Эргээд цагдаагийн кабон дээр , ******* нартай ирэхэд аймгаас цагдаа нар ирсэн *******ыг цагдаагийн байрны саатуулах байранд түр оруулсан байсан. Тэгээд тэнд ажиллаж байсан манай нөхөр Лхагвасүрэн, Б., Ба. Ж., Д. нар цагдаагийн кабон дээр очих үед ******* саатуулах байранд орсон ыг цагдаа нар аваад өрөөндөө орсон бид нар тухайн үед хэсгийн төлөөлөгч Алтансүхийг адилхан драгер үлээлгэ гэхэд та нар одоо явцгаа гээд байсан. Тухайн үед цагдаа Алтансүх нь энгийн тамирын хувцастай архи уусан байдалтай байсан. Би болон манай ажилчид цагдаагийн кабон дээр очих үед цагдаагийн кабоны 2 цонх болон цагдаагийн албаны Хантер машин урд салхины шил хагарсан байсан хэн хагалсаныг би мэдэхгүй байна. Тэнд ямар үйл явдал болсныг бид нар мэдэхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 197-198 /

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 2016 оны 06 сарын 18-наас 19- нд шилжих шөнө 2 цагийн үед эхнэр гийн хамтаар унтаж байх үед орж ирээд ******* согтуу Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгчтэй маргалдаад байна очоод цуг аваад ирье гэхээр нь эхнэр бид 2 босох гээд байж байтал ******* ирээд Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгч намайг зодлоо шүд рүү цохисон гээд амаа дарсан хүрээд ирсэн. Тэгээд ******* нь хэсгийн төлөөлөгчийг олж уулзана гээд , Б., Ба., Ж., Д., манай эхнэр нартай машинаар яваад өгсөн би гал тогооны өрөөнд үлдээд харж байтал Баянхонгор аймгаас цагдаа нар ирсэн. ******* цагдаагийн кабон дээр иртэл *******ыг цагдаагийн кабон луу аваад орсон. Би гал тогооны байрандаа байраа хараад зогсож байгаад цагдаагийн кабон дээр очих үед Баянхонгор аймгаас цагдаа нар ирсэн байхаар нь би буцаад байрлуугаа орж унтаад өгсөн удалгүй манай эхнэр нь эргэж ирээд цагдаа нар явцгаа гэсэн гээд унтаад өгсөн.” гэх мэдүүлэг / хх-ийн 243-245/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2016 оны 06 сарын 21-ний өдрийн 313 дугаартай дүгнэлт:

 1.*******ийн биед тархи доргилт, 1 шүдний сулрал, урууланд шарх, зүүн хацар, хөмсөгөнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд үүссэн байна.

2. Үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болох үед үүссэн байх боломжтой.

3. Үүссэн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”

4. *******ийн биед үүссэн гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт / хх- ийн 57 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 07 сарын 21- ний өдрийн 959а дугаартай дүгнэлт

1. Урьд гаргасан 313 дугаартай дүгнэлт үндэслэлтэй.

2. *******ийн биед тархи доргилт, дээд уруулын дотор салстын шарх, баруун дээд 1-р шүдний сулрал, зүүн хацар, хөмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэх дүгнэл / хх-ийн 71 /

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, / хх-ийн 5-6/ гэрэл зургийн үзүүлэлт, / хх-ийн 7-12, 25-27/ автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, / хх-ийн 24/ эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, / хх-ийн 28/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, / хх-ийн 33-34 /шинжээч томилж, эд зүйлийн үнэлгээ хийлгэх тогтоол, шинжээчийн дүгнэлт / хх-ийн 48-51/ Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2016 оны 06 сарын 21-ний өдрийн 313 дугаартай дүгнэлт, / хх-ийн 57/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 07 сарын 21- ний өдрийн 959а дугаартай дүгнэлт, хх-ийн 71/ Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоол, /хх-ийн 112-118/ зэрэг нотлох баримтууд болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч,  сэжигтэн, яллагдагчийг байцаахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэг хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын төвд 2016 оны 06 сарын 18-19-нд шилжих шөнө 00 цагийн үед *******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж харилцан зодолдон улмаар *******ийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Мөн дээрх зодооны үед ******* нь цагдаагийн газрын өмч болох кабон байрны цонх, 81-25 БНХ улсын дугаартай Хантер маркийн авто машины урд салхины шил зэргийг чулуугаар цохиж хагалан 315000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, / хх-ийн 38-42, 167-169 / иргэний нэхэмжлэгч О.Сувд-Эрдэнийн мөрдөн байцаалтийн шатанд өгсөн мэдүүлэг, / хх-ийн 173-174/ гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, / хх-ийн 43-45, 175-176/ гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, / хх-ийн 202-204/ гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /хх-ийн 177-179/ гэрч И.Ихэрзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /хх-ийн 180-181/ гэрч мөрдөн байцаалтын шатанл өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 191-192/ гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /хх-ийн 234-236/ гэрч гийн мөрдөн байцаалтийн шатанд өгсөн мэдүүлэг, /хх-ийн 185-186/ гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /хх-ийн 195-196/ гэрч С.Отгожаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, / хх-ийн 197-198/ гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /хх-ийн 205-207/ гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, / хх-ийн 243-245/ шинжээч томилж, эд зүйлийн үнэлгээ хийлгэх тогтоол, шинжээчийн дүгнэлт / хх-ийн 48-51/ Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2016 оны 06 сарын 21-ний өдрийн 313 дугаартай дүгнэлт, / хх-ийн 57/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 07 сарын 21- ний өдрийн 959а дугаартай дүгнэлт, / хх-ийн 71/  зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ад холбогдох үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасан гэмт хэрэгт зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч  *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах, мөн бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв .

Шүүгдэгч *******ыг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хх-ийн / урьд Баянхонгор аймаг дахь сум дудын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 19-ний өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөгдсөн байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг 2016 оны 06 дугаар сарын 18-19-ний өдөр үйлдсэн ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул  *******ад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Эрдэнбат нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал,  үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1,55.1.3, 55.1.9-д зааснаар тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч *******ад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэхгүйгээр хянан харгалзав.

Шүүгдэгч *******ыг согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл, байдалд тооцов.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг мөн хуулийн 241 дүгээр зүйлийн 241.4-д зааснаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Шүүгдэгч *******ын эзэмшлийн самсунг маркийн 53 инчийн зурагт битүүмжилсэн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг эзэмшигчдэд нь буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч *******  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох иргэний нэхэмжлэгчид 315000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч *******нь мөрдөн байцаалтанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг чулууг устгаж, шүүгдэгч *******ын эмчүүлэгсдийн картыг хэрэгт хадгалах хугацаа дуустал үлдээж, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  13, 246, 248, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-т зааснаар шүүгдэгч *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх үйлдэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч ******* овогт Цамбын *******ыг бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар шүүгдэгч *******ыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан нэг жилийн хугацаагаар  хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар  шүүгдэгч *******ад оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан ******* нь хянан харгалзах  хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялын биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 81.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг чулууг устгаж, шүүгдэгч *******ын  эмчлүүлэгсдийн картыг  хэрэгт хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын самсунг маркийн 53 инчийн зурагт битүүмжилсэн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн мөрдөн байцаагчийн  тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг эзэмшигч *******ад буцаан олгосугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шүүгдэгч *******ад урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг дурдсугай.      

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА