Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2021/01341

 

 

2021 оны 06 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2021/01341 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

   Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 8 дугаар хороо, булагт 0 дүгээр гудамж, 00 тоотод оршин суух Н овогт С.Ц/РД:ИЮ00000000/-ын нэхэмжлэлтэй, 

    Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, яармаг наадамчдын гудамж, 000 дүгээр байр, 00 тоотод оршин суух Э овогт Д.Б/РД:ХА00000000/

   Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, яармаг наадамчдын гудамж, 000 дүгээр байр, 00 тоотод оршин суух Э овогт Я.Д/РД:ХЖ00000000/ нарт холбогдох,

    Гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, өөрийн байранд байрлах, Х.Б ХХК /РД:0000000/-ийг оролцуулан,

   80,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

    Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... С.Ц миний бие Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Энэбишийн өргөн чөлөө, 00А байрны 000 тоот орон сууцыг зарна гэсэн зарын дагуу Д.Б болон Я.Д нартай уулзсан. Д.Б, Я.Д нар нь Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4-р хороолол, Энэбишийн өргөн чөлөө, 00А байрны 000 тоот орон сууцыг 100,000,000 төгрөгөөр үнэлж, орон сууцны урьдчилгаа төлбөрт 40 хувь буюу 40 000 000 төгрөгийг авах, үлдэгдэл 60 хувь буюу 60,000,000 төгрөгийг cap бүр 1,600,000 төгрөгөөр төлж /эхнэр Я.Д-гийн данс уруу шилжүүлэх/ барагдуулах санал тавьсан бөгөөд миний бие зөвшөөрч, энэхүү тохиролцоогоо баталгаажуулан гэрээг байгуулсан. С.Ц миний бие гэрээ байгуулсан даруй буюу 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 27,000,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 8,000,000 төгрөгийг тус тус Я.Д-гийн 0000000000 тоот дансанд шилжүүлж, 2016. оны 8 дугаар сарын 26-нд Д.Б-д 5,000,000 төгрөгийг бэлнээр өгч, урьдчилгаа 40 хувь болох 40,000,000 төгрөгийг бүрэн төлсөн бөгөөд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Энэбишийн өргөн чөлөө, 00А байрны 000 тоот орон сууцны түлхүүрийг хүлээн авч, тус байранд амьдарч эхэлсэн.

С.Ц миний бие гэрээнд заасан үүргээ биелүүлж cap бүр 1,600, 000 төгрөгийг Д.Б-ийн эхнэр бөгөөд тус орон сууцны хамтран өмчлөгч Я.Д-гийн данс уруу шилжүүлж байсан ба өнөөдрийн байдлаар 40,100,000 төгрөгийг шилжүүлж, нийт 80,100,000 төгрөгийг төлсөн.

Учир нь тус байр нь Х.Б-ны 8 хувийн зээлийн барьцаанд байсан ба С.Ц надаас cap бүр шилжүүлж буй мөнгөөр тухайн байрны 8 хувийн зээлийг төлж байсныг нь сүүлд мэдсэн. /2019 онд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэгч ирсний дараа мэдсэн/

Гэтэл 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч ирж, С.Ц миний амьдарч буй 00А байрны 000 тоот орон сууц /Д.Б болон Я.Д нараас худалдан авсан/-ыг худалдан борлуулна хэмээн хэлсэн.

Ийнхүү Д.Б, Я.Д нартай уулзахад тэрээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж буй 13,164,454 төгрөгийн төлбөрийг нэн даруй төлж барагдуулна, тус төлбөрийг нэн даруй төлсний дараа 00А байрны 000 тоот орон сууцны үлдэгдэл төлбөр болох 19,900,000 төгрөгийг нэг дор төлөөрэй гэж хэлсэн бөгөөд миний бие ч хүлээн зөвшөөрч, 2019 оны 3 дугаар сараас эхлэн cap бүр шилжүүлдэг төлбөрийг шилжүүлэлгүйгээр өөртөө хуримтлуулж, 19,900,000 төгрөгийг нэг дор төлөхөөр хүлээсэн. Гэтэл Д.Б нь өнөөдрийг хүртэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж буй 13,164,454 төгрөгийн төлбөрийг төлөөгүй. Хариуцагч нар нь гуравдагч этгээдийн барьцаанд бүртгэлтэй орон сууцыг С.Ц-д худалдсан байх ба 19,900,000 төгрөгийн төлбөрийг төлсөн ч тухайн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авах боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Мөн орон сууц худалдан авах хэлцлийг Д.Б-той байгуулсан боловч тус орон сууц нь 2 өмчлөгчтэй байсан болохыг 2019 онд олж мэдсэн юм.

С.Ц-гийн зүгээс үлдэгдэл 19,900,000 төлбөрийг төлөх, эсхүл Х.Б-ны зээлийн төлбөрийг хариуцагч нарын өмнөөс төлж барагдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн боловч хариуцагч нарын зүгээс гэрээ хүчин төгөлдөр бус үйл баримтаар шалтаглан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээс татгалзсан тул хариуцагч нарт орон сууцыг буцаан өгч, нийт 80,100,000 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү ... гэжээ

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... 2016 оны 6 дугаар сард хийсэн хэлцлийн дагуу 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 27,000,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 8,000,000 төгрөгийг тус тус авсан. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 3-60 тоотод С.Ц-г хамтран өмчлөгчөөр үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлсэн. Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 00а байр 000 тоот Очир хотхон 58 м.кв талбай, 2 өрөө байрны түлхүүрийг хүлээлгэн С.Ц-д өгсөн.

Гэрээнд тусгаснаар сар бүр 1,600,000 төгрөг төлж дуусгахаар тохиролцсон боловч 30 удаагийн төлөлтөөр 40,100,000 төгрөгийг төлж 2016 оны 11 дүгээр сард төлбөрөө зогсоож 2016 оны 9 дүгээр сард хийсэн хэлцэл зөрчсөн. Д.Б би шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шийдвэрээр 13,000,000 төгрөг, төлөх шийдвэртэй. Түүнийг сард 300,000-500,000 төгрөг төлөөд мөн Х.Б-ны Очир хотхон 00а дугаар байр,000 тоот 1,100,000 төгрөгийг тогтмол төлөөд явж байна. Мөн 2016 оны 9 дүгээр сараас өнөөдрийг хүртэл маргаантай байгаа 2 өрөө байрандаа сууж амьдарч байна. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 0-00 тоот 2 өрөө байрны хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн. Мөн харилцан ярьсан гэрээний үүргээ биелүүлээгүй зэрэг байдлаас Д.Б би нэхэмжлэлийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэв ийм байдлаар хандах юм бол байраа буцааж авах болно. Мөн хамтран эзэмшигчээр С.Ц-г бүртгүүлснийг татгалзаж 2016 оноос хойш байранд суусан түрээсийн мөнгөө нэхэмжлэх болно ... гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээлдэгч Я.Д, Д.Б нар нь Х.Б-ны Их хүрээ төвтэй 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр №ЗГ-00/000 дугаартай Орон сууцны Ипотекийн зээлийн гэрээ байгуулж 83,200,000 төгрөгийг 108 сарын хугацаатай жилийн 8 хувийн хүүтэй Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 4 дүгээр хороолол /16060/ Л.Энэбишийн өргөн чөлөө 00А-0-000 тоот 57,98 м.кв 2 өрөө орон сууц худалдан авах зориулалтаар зээл авч 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр БГ-00/000 дугаартай барьцааны гэрээ байгуулж тус орон сууцыг барьцаалуулж зээл авсан.

Х.Б ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ буюу зээлдэгч нарт 83,200,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлнйн 40.1 , 196 дугаар зүйлийн 196.1, 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1 -д заасантай нийцсэн хүчин төгөлдөр зээлийн гэрээ юм. Хариуцагч Д.Б нь гуравдагч этгээд Xаан банк ХХК-иас авсан зээлийн үүргээ биелүүлээгүйгээс барьцааны зүйлийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болсон нөхцөлд барьцааны зүйлийн шинэ өмчлөгч нэхэмжлэгч С.Ц нь тухайн зээлийг төлж орон сууцыг шилжүүлэн авч, өөрт учирсан хохирлоо Д.Б-оос шаардах эрхтэй болно.

Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ гуравдагч этгээд Xаан банкны эрх ашгийг хөндөхгүйгээр шийдвэрлэж өгнө үү ... гэв.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч С.Ц нь Баянгол дүүрэг 11 дүгээр хороо 4 дүгээр хороолол, Энэбишийн өргөн чөлөө, 00А байрны000 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Б-д холбогдуулан гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хамтран хариуцагчаар Я.Д-г татаж, өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаа өөрчлөн, 80,100,000 төгрөгийг хариуцагч Д.Б, Я.Д нараас гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч Д.Б-оос Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Энэбишийн өргөн чөлөө, 00А байрны 000 тоот орон сууцыг нэхэмжлэгч С.Ц худалдан авахаар орон сууцны төлбөрт нийт 80,100,000 төгрөгийг хариуцагч Д.Б, Я.Д нарт шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...хэлцлийн дагуу 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 27,000,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 8,000,000 төгрөгийг тус тус авсан. , ...Гэрээнд тусгаснаар сар бүр 1,600,000 төгрөг төлж дуусгахаар тохиролцсон боловч 30 удаагийн төлөлтөөр 40,100,000 төгрөгийг төлж 2016 оны 11 дүгээр сард төлбөрөө зогсоож 2016 оны 9 дүгээр сард хийсэн хэлцэл зөрчсөн... гэх тайлбарыг ирүүлсэн нь хариуцагч нар нь нэхэмжлэгчээс нийт 80,100,000 төгрөгийг авсан нь хариу тайлбар, хэрэгт авагдсан Х.Бны орлогын мэдүүлэг, банкны АТМ машнаас хэвлэгддэг мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 63-83 хуудас/

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримтыг бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх..., мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан байна.

Хариуцагч Д.Б, Я.Д нар Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Энэбишийн өргөн чөлөө, 00А байрны 000 тоот орон сууцыг нэхэмжлэгч С.Ц-д худалдаж байгаа бол дээрх Иргэний хуульд нийцсэн хэлцлийн хэлбэрийг хангаж, өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжихээр хуульд заажээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрлийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж зааснаар хариуцагч Д.Б, Я.Д нэхэмжлэгч С.Ц нарын орон сууц худалдан авах хэлцэл хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болжээ. Мөн хуулийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан байх тул Д.Б, Я.Д нар дээрх хүчин төгөлдөр байх хэлцлийн дагуу нэхэмжлэгч С.Цгаас шилжүүлж авсан 80,100,000 төгрөгийг буцааж өгөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч Д.Б, Я.Д нараас 80,100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ц-д олгож, шүүх шийдвэрлэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх0001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 09 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг шүүхээс0001 оны 6 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдэж, тов мэдэгдэх баримтад хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Шүүхээс шүүх хуралдаанд ирж байгааг хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүгчийн туслах утсаар тодруулахад очиж явна гэж тайлбар өгсний дагуу шүүх 35 минут хариуцагч талыг хүлээсэн боловч ирээгүй. Хүндэтгэн үзэх шалтгаангүй товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч нар хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3

80,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ

Шүүх хавтаст хэргийн 8 дугаар хуудаст авагдсан нотлох баримтыг үнэлээгүй бөгөөд хэрэгт авагдсан бусад баримтаар хэргийн үйл баримт тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх нотлох баримт бүрдүүлэх үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч С.Ц0001 оны 3 дугаар сарын 16-ны өдөр А.Зт 3 жилийн хугацаатай итгэмжлэл, Хариуцагч Я.Д 0001 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Д.Бид 3 жилийн хугацаатай итгэмжлэл, Х.Б ХХК нь0001 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр С.Г 0001 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаатай итгэмжлэл тус тус олгож, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, шүүх нэхэмжлэлийн хувийг гардуулж, хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан, хэргийн материалтай танилцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний тухай хуулийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Б, Я.Д нараас 80,100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ц-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б, Я.Д нараас 657,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ              Ц.ОЮУНБИЛЭГ