Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/105

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шүүгч Ц.Амаргэрэл, шүүгч Р.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Анхбаяр,

иргэдийн төлөөлөгч Ч.З*******,

улсын яллагч А.*******дэлгэр,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******,

насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Б.*******-*******,

шүүгдэгч Б.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2331000000289 дугаартай, 175/2024/0094/Э индекстэй, хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол  Улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ******* аймгийн суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, сумын Дулаанхан уурын зууханд галч ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ******* аймгийн сумын Бүргэдэй 01 дүгээр баг, 07 дугаар хэсэг, гудамж 1- тоотод оршин суух хаягтай, бие эрүүл ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  ял шийтгүүлж байгаагүй, ******* ургийн овогт *******гийн *******, Регистрийн дугаар: МД81083171

  Холбогдсон хэргийн товч утга:

          Шүүгдэгч Б.******* нь ******* аймгийн сумын Бүргэдэй 01 дүгээр баг 07 дугаар хэсэг, тосгон гудамж 1- тоотод байрлах өөрийн гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай  О.Ууган-Эрдэнийг 2023 оны 04 сар, 2023 оны 07 дугаар сард бага насны буюу 13 нас 02 сартай байхад нь хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан хөхийг нь барих ,бэлэг эрхтнийг нь оролдох, хуруугаа хийх, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэх  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын ...Би энэ хэргийг үйлдээгүй. Хохирогч охин 3 настайгаасаа   манайд амьдарч өсөж өдий хүрсэн. Би охин шигээ л бодож явдаг байсан. Ер нь том болоод замбараагүй доогуураа өмд хувцасгүй унтаж хэвтдэг болохоор нь, энэ тухай эхнэртээ хэлэхэд  охиныг өмөөрч уурладаг байсан. 2023 оны 7 дугаар сард Ууган-******* нь унтахгүй утсаараа оролдоод байхаар нь би унт гэж хэлээд утсыг нь үзэхэд  хэрэгт авагдсан зургууд гарч ирсэн. Тэр зургийг нь ээж руу нь явуулж хүүхэд чинь ийм хүмүүстэй ингэж  харьцаж байна гэж  хэлсэн.  Үүнээс болж л Ууган-******* намайг хүчиндсэн гэж мэдүүлж, ийм байдалд орууллаа. Би энэ хэргийг үйлдээгүй, мөн хуруу гараараа ч оролдоогүй. Манай эхнэр  ээлжийн ажилтай байсан нь үнэн, эхнэр бид хоёр амьдраад 24 жил болж байна. Тэр  утасны зурагнаас л боллоо, эд нар наад зургаа утга гэсээр байгаад устгуулсан.Тэр зургийг хэн явуулсан  бол гэж би эргэлздэг,  утсыг шалгуулах хүсэлтэй байна. Би хэрэг үйлдээгүй гэсэн мэдүүлэг,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******аас  ... Би энэ хэргээс болж олон удаа явлаа, охиныгоо олон газраар авч явж үзүүлсэн. Энэ байдлаас болж охин маань их хохироод байна, сэтгэл санааны хувьд хүнд байгаа. Сэтгэл зүйн байдлыг нь тогтвортой болгомоор байна. д байх нүүргүй болоод  охиноо, одоо Хүдэр суманд эгч даа аваачсан байгаа. ******* өнөөдөр яагаад тэр зургийг яриад байгаа юм. Бид зурагны талаар дахин ярихгүй гэж гэр бүлийн хүрээнд тохирсон шүү дээ. Би өөрөө амьдралын боломж муу хотод тогтсон гэр, оронгүй учир охиноо эгчийндээ буюу *******ынд 3 настайгаас нь эхлэн байлгасан. *******, манай эгч   хоёрыг охин маань ээж, ааваа гэж дууддаг. ******* нь тэр бичлэгтэй утсаа алга болгосон гэж мэдүүлж байснаа, одоо болохоор хүүхдэд байгаа юм шиг яриад байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Ер нь тэр утсанд ирсэн мессеж *******ыг 14 хоног хөдөө ажлаар явсан хугацаанд их ирсэн, тэр мессежийг *******ыг явуулсан байж магадгүй гэж би бодож байгаа. Охин маань тэр хүний шахалтаар зургийг явуулсан гэж ярьж байсан. Надад нааш, цааш явсан зардал их гарсан боловч би баримтыг бүрдүүлж  авчраагүй. Хохирлыг нэхэмжлэх болно, гомдолтой байна гэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд бага насны хохирогч О.Ууган-Эрдэнийн 2023 оны 11 дүгээр сарын 19-нд  өгсөн: “...Би ******* аймгийн тосгонд 2010 оны 02 сарын 10-ны өдөр төрсөн. Одоо 13 настай 8 дугаар ангид сурдаг. эгчийн гэрт өссөн. эгч 4 хүүхэдтэй. Хамгийн том нь 22 настай. Хамгийн бага нь ой 5 сартай. эгчийн нөхрийг ******* гэдэг. Би эгч болон нөхрийг нь ээж аав гэж дууддаг. Би д сурч байгаад 2023 оны 09 сард Хүдэр лүү эгч д очиж амьдрах болсон. Одоо Хүдэрт сурдаг. Надад ганц л найз байдаг. гээд д байдаг. Гэхдээ би найздаа гэр бүлд болсон үйл явдлын талаар ярьж байгаагүй. "...2023 оны 4 сарын эхээр ээж 4 зам дээр шатахуун түгээгчийн ажилдаа явсан. 24 цаг гараад 71 цаг амардаг байсан. ээжийг ажилд явсан байхад би хүүхдүүдийг хараад үлддэг байсан. Архи уусан үедээ 00 цагаас 01 цагийн үед ирдэг. Уугаагүй үедээ 22 цаг гээд гэртээ ирдэг. Эгчийг байхад нэг ч удаа оролдож байгаагүй. эгч байхгүй үед л шөнө оройн цагаар 03 цагийн үед босоод миний орны хажууд ирээд өмдтэй бол миний өмдийг тайлаад, өмдгүй бол миний дотуур хувцсыг тайлаад хуруу гараа миний бэлэг эрхтэн лүү хийдэг. Би боль гээд хуруу гарыг нь түлхэхээр больчихдог. Заримдаа би айгаад 7 настай, эрэгтэй дүүгийнхээ оронд ороод хамт унтдаг"... “2023 оны 04 сараас хойш сардаа 2-3 удаа ингэж миний бэлэг эрхтэнд хамаагүй хүрч байгаа. Бэлэг эрхтэн рүү хуруугаа хийсэн. Дандаа ээжийг гэрт байхгүй үед оролддог. Нэг удаа бэлгийн харьцаанд орсон. 2023 оны 07-р  сарын 20 хавьцаа ******* аав намайг унтаж байхад унтлагын даашинзыг сөхөөд өөрийн бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд би өвдөж сэрээд болиоч гэж хэлээд 7 настай Төгсөөгийн ор руу ороод хамт унтсан. Тэр орой ******* аав маш их согтуу байсан. Аймаар их архи үнэртэж байсан. Надад элдэв зүйл амлаж байгаагүй. Харин согтуу үедээ над руу хашхираад байсан. Архи уучхаад өдөр орж ирэхэд би гэрээ цэвэрлэж байхад орж ирснээ, “гэр орноо цэвэрлэхэд яадаг юм” гээд үглээд байсан. Тэгээд намайг гэрээ цэвэрлэж дуусаад 7 настай гийн гэрийн даалгаврыг хамт хийгээд Төгсбаярыг 00 орж шээчхээд ирье гээд гарахад ******* аав хажууд ирснээ чи хүн амьтанд хэлээгүй биздээ. Хүнд хэлбэл нэг нь шоронд нөгөө нь шороонд орно шдээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-43 дугаар хуудас/

Бага насны хохирогч О.Ууган-Эрдэнийн 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: “...Би Б.*******ыг аав гэж дууддаг байсан. Б.******* хаяа нэг зөгийний ажилтай гээд явдаг байсан. Б.******* ямар нэгэн байдлаар миний биед нэг их хүрч байгаагүй. Манай дүү гийн ханиад нь хүндрээд эмнэлэгт 2023 оны 03 дугаар сард эмнэлэгт эмчлүүлж байгаад гарсан. Манай ээж 24 цагаар ажилладаг 24 цагаар ажиллаад 2 хоног буюу 48 цаг амардаг ээлжийн ажилтай. Ажлаасаа шалтгаалаад янз янз л байдаг. Миний биед хүрдэг өдрийг яг тэдний өдөр гэж хэлж чадахгүй байна. 2023 оны 04 дүгээр сарын дундуур байна уу г сахиж эмнэлэгт хэвтэж гарч ирээд 2023 оны 04 дүгээр сард ажилдаа ороод ажлаа хийгээд 3-4 гараа буюу ажилдаа 3-4 удаагаа явж байхад манай аав Б.******* орондоо унтаж байхад миний /1-2 минут ямар нэгэн зүйл ярихгүй уйлав/. Унтаж байхад миний унтлагын хувцас сарпанчигийг дээш нь сөхөөд би даараад сэрсэн. Тэр үед миний сарпанчиг дахиад дээшлээд шоорттой унтаж байхад шоорт шувтарч дотоожтойгоо хэвтэж байсан. Дараагийн ээжийг ажилтай өдөр нь би өмд өмсөөд унтсан чинь өмд доошлуулаад дотоожтойгоо хэвтэж байсан. Миний сарпанчиг дээшлээд хөхөвч дандаа гарсан байдаг байсан. Дараагийн ээжийг байхгүй үед унтаж байгаад даараад сэрсэн миний сарпанчиг дээшээ сөхөгдөөд хажууд Б.******* аав сууж байсан. Би тэр үеэс хойш Б.******* аав намайг ингээд байна гэдгийг мэдсэн. Би эхэндээ их гайхсан миний аав гэж боддог хүн байсан. /уйлав/

Нэг сэрэхэд Б.******* орон дээр суучихсан миний хувцсыг дотоожтой нь байлгаад хараад сууж байдаг байсан. Эсвэл сандал тавьчихсан хажууд сууж байдаг байсан. Айж сандраад нүдээ аниад хувцсаа өмсчихдөг байсан. Б.*******ыг юу хийгээд сууж байгааг мэддэггүй байсан. Энэ байдал 2023 оны 04 дүгээр сараас 05 дугаар сар болтол үргэлжилж байсан. Манай Б.******* аав 2023 оны 06 дугаар сард ажилд яваад байгаагүй учраас намайг хэн нэгэн оролдоогүй. Б.******* ажилд яваад ирсэн. Ажилдаа яваад ирэхдээ намайг оролдохоо болих байх гэж бодсон. Тэгсэн ажилд явж ирээд бүр илүү ээж г ажилдаа явсан хойгуур намайг унтаж байхад миний сарпанчиг дээшлээд миний хөхнөөс Б.******* бариад “боль” гэсэн гараа доошлуулаад гараараа миний бэлэг эрхтэнг оролдсон. Би “боль” гэж гарыг нь түлхээд болиулсан. Тэр үед Б.******* аав больсон. Энэ явдал 2023 оны 07 дугаар сард наадмаас өмнө болсон. Яг хэзээ гэдгийг мэдэхгүй байна. Энэ явдал хэд хэдэн удаа үргэлжилж дараа нь миний хажууд дахиад суучихсан бэлэг эрхтнээр оролдож байхад нь би унтаж байгаад сэрсэн. Болихгүй оролдоод бас хөхнөөс бариад байхаар нь би Төгсөөгийн оронд ороод унтсан. Наадмаар миний төрсөн ээж ирээд хэд хоноод явсан. Түүний дараа би унтаж байхад миний бэлэг эрхтэн час хийж өвдөөд сэрэхэд миний ард Б.******* нүцгэн намайг тэврээд хэвтэж байсан. Харин миний дотоож байхгүй цээживчтэйгээ сарпанчиктайгаа хэвтэж байсан. Миний бэлэг эрхтэн өвдөөд би Төгсөөгийн ор луу ороод хэвтсэн. Тэгсэн манай төрсөн ээж Н.*******, Н. нар чат зурагны талаар ярилцаад өнгөрсөн. Түүний дараа Б.******* миний бэлэг эрхтнээр оролдохоо болихгүй дахин дахин оролдоод байдаг байсан. Намайг сэрэхээр миний хажууд орон дээр суучихсан оролдоод байж байдаг. Би тухайн үеийн цаг хугацаануудыг мэдэхгүй. Шөнө унтаж байгаад эхэндээ даараад сэрэхэд хувцас тайлагдсан байсан. Дараа нь сэрэхэд Б.******* ах миний хөхөөс базах эсвэл миний бэлэг эрхтнээр оролдоод хуруугаа бэлэг эрхтэн рүү хийгээд байдаг байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 104 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Н.гийн өгсөн: “...Ууган-******* бол айлын ганц охин. Манайд хар багаасаа өсөж торнисон. Манай ээж Янжмаа нас барснаас хойш манайд амьдрах болсон. Ууган-Эрдэнийн ээжийг ******* гэдэг. Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. Охин дээрээ ирэн очин байдаг. Ажил нь улирлын шинжтэй болохоор хааяа өвөл манай гэрт өвөлждөг байсан. Ууган-******* маань нээлттэй биш. Гэр дотроо нэг их зүйл ярьдаггүй. Даруу, бүрэг ноомой. д гар бөмбөгийн секцэнд явдаг байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 48 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Н. өгсөн: “...Би д дүү гийн гэрт 09 сарын үед зочилж яваад дараа нь гийн хүүхдүүдийг хүргэж өгөхөөр явж байхад замд Ууган-*******тэй таарсан. Ууган-Эрдэнийн царай зүс их цонхигор дүүгээ ой 3 сартай түрчихсэн явж байхад нь таарсан. Би тэгээд юу болсон талаар асуухад “ангийнхан нь ногоонд яваад айлд хоол идээд хордлогод ороод шөнөжингөө бөөлжсөн” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр дүү нарыг сургуульд хүргэж өгчхөөд яваад очъё гэж хэлээд явсан. Тэгээд гийн гэрт очиход Ууган-******* нөгөө дүүгээ уйлуулаад, ганцаараа уйлаад сууж байсан. Тэгэхээр нь “өвдөөд байна уу рингэр хийлгэх үү”, яасан ийсэн талаар асуугаад “******* аав чинь арай оролдсон уу” гэж асуухад эхэндээ дуугарахгүй байснаа “тэгсэн” гэж хэлээд би уурлаад юу болсон талаар илүү лавлаж асуухад эхэндээ “оролдсон л” гэж хэлсэн. Би эмнэлэг дагуулаад явъя ходоод гэдэс нь өвдөөд байгаа дусал хийлгэнэ гэж бодож байснаа болиод шууд Дархан руу Ууган-Эрдэнийг гийн багатай хамт аваад хоёр ээж рүү нь залгаад хэлээд Дархан явах замдаа асуухад саяхан оролдсон юм шиг зүйл яриад байсан. Би зам дагуу гэх эмнэлэг онгорхой байхаар нь ороод үзүүлэхэд энэ хүүхэд чинь охидын толь тавьж үзэхэд эмзэглэхгүй байна. “Цочроо авсан байна” гэж хэлсэн. Жирэмсэн бол болоогүй байна гээд мазок авсан, толь тавьсан тэгээд 2 хоногийн дараа миний дугаар луу залгаж эмч нь хариу хэлсэн. Эмч хэлэхдээ “Одоохондоо халдвар алга байна, яваандаа мазок өгөөрэй” гэсэн. Сая Ууган-Эрдэнийн 7 хоногийн амралтаар би аваад ы эмчид үзүүлэхэд эмч нь “Сэлэнгийн төвд үзүүлээрэй” гээд явж үзүүлсэн. Эмч нь бичиг хийж өгсөн.  ... ******* нь их зантай ааш муутай. Хажуудаа байгаа хүмүүсийг үргэлж загнадаг. Эрхэлсэн ажилгүй. Манай дүү гийн нөхөр нь байгаа юм. Дундаасаа 4 хүүхэдтэй. Дүү тай хальт утсаар ярихад “******* архи уучихсан байна” гэж ярьдаг байсан. нь 4 замын шатахуун түгээх газар ахлахаар ажиллаж Байсан. Одоо ажлаасаа гараад банканд ажиллаж байгаа. Мэдсэн даруйдаа шууд Дархан авч яваад үзүүлсэн. Тэгээд ******* хоёрт хоёуланд нь хэлсэн. Дараа нь сургуулийн багшид нь хэлээд хамтарсан багаар орсон. Хамтарсан багаас олигтой зүйл хийгээгүй. Нэг сэтгэл зүйчтэй уулзсан. *******т ямар ч арга хэмжээ аваагүй. Нэг ч уучлалт гуйсан гэмшсэн зүйл байгаагүй. Тэгээд аргаа бараад би 108 дугаарын утастай холбогдсон. Шууд цагдаад л хэлдэг байж. Манай дүү ******* нь 3 гаруй жил хол Улаанбаатар хотод ажиллаж байгаа. Ээж аавыг өөд болсноос хойш ******* гийн гэрт Ууган-******* амьдрах болсон. Бараг 3 настай байхдаа тэдний гэрт амьдрах болсон. Охин болон *******ыг ээж аав гэж дууддаг. Намайг гаас “хүүхэдтэйгээ утсаар ярьж байгаа юу” гэхээр “ярьж байгаа утас авч өгсөн” гэсэн. Ууган-Эрдэнийн ээж ******* нь олон эрэгтэйчүүдтэй ажилладаг. Ер нь их эршүүд, жаахан хэнэггүй, хөндий талдаа. *******ыг уучлалт гуйх юм болов уу гээд хараад байхад ер уучлалт гуйгаагүй. Их муухай ааштай саяхан 11 сард ******* архи уугаад д "За миний талаар ах дүү хамаатан садандаа бүгдийг нь хэлчихсэн үү, сүртэй юм, би ямар охиныг чинь жирэмсэн болгочихсон юм уу” гэж агсан тавьсан байсан. Манай дүү уйлаад надад тэгж хэлсэн. Тэгээд манай дүү л санаа нь зовоод яаж байна ийж байна, юу болж байна гээд асуусан. Бид юм хэлээгүй. Сүүлд ы эмч дээр очоод асуусан байсан. ы эмч “ойлгомжтой юмыг яах гээд байгаа юм” гээд уурласан байсан. Бас Ууган-*******д “хүмүүст хэлбэл нэг нь шоронд нөгөө нь шороонд орно шүү” гэж хэлсэн байсан. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг, /1-р хх ийн 50-51, 54-55-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Г.Тэмүүлэнгийн өгсөн: “...Ууган-******* нь одоо 13 настай ы ерөнхий боловсролын сургуульд сурч байсан. Одоо Хүдэр сум руу шилжсэн гэж сонссон. Ууган-******* нь манай ээжийн дүү *******ын охин байгаа юм. Тухайн хүүхэд нь ээж нь хотод ажил хийдэг учраас манай гэрт байдаг байсан. Би 2023 оны 09 дүгээр сарын сүүлчээр намрын ажилд явах гэж байтал аав намайг “гэртээ ирээд дүүгээ хараад байж бай” гээд очтол Ууган-******* байхгүй байсан ба хаашаа явсан талаар ээжээс асуухад аав “Ууган-******* хоёрын хооронд асуудал гарсан тэгээд хот руу ээж рүүгээ явсан” гэж надад хэлсэн. Би өөр зүйл мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.гийн өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод ээж Баасанжав элэгний хагалгаанд орж байхад дүү *******ын эхнэр гийн ар гэр хадмаас гэх хүн над руу залгаад “танай дүү чинь манай дүүгийн насанд хүрээгүй Ууган-Эрдэнийг оролдсон байна. Явдаг газраар нь явна” гэж утсаар хашхичаад байсан. Тэгэхээр нь би “дүүтэйгээ хамт ярилцаадахъя энэ талаар би одоо л сонсож байна” гэж хэлээд утсаа таслаад Ганбаатай ярилцсан. Тэгсэн харин “намайг ингээд байгаа юм аа. Ууган-Эрдэнийг шөнө орой унтахгүй утсаа ухаад байхаар нь утсыг нь үзэхэд хүнтэй чаталж байсан. Чаталж байсан чатаас нь би зургийг нь дараад авсан” гэж хэлсэн. Би “оролдсон юм уу” гэж асуухад “үгүй” гэж хэлсэн. Тэгээд над руу гурван зургаа явуулсан. Тэр гийн хадам нь явдаг газраар нь явна гэхээр нь яваа яв, манай дүү тийм зүйл болоогүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57 дугаар хуудас/

******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 416 дугаартай шинжээчийн...1.2. О.Ууган-Эрдэнийн охин хальс 5, 7 цагийн түвшинд хуучин урагдал гэмтэл тогтоогдлоо. 3. Серологийн шинжилгээний хариунд бэлгийн замын халдварт ДОХ, тэмбүү өвчин илрээгүй байна. 4. Бэлэг эрхтэн шулуун гэдэс орчим ямар нэгэн гэмтэл тогтоогдсонгүй. 5. О.Ууган-Эрдэнийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 87-91 дүгээр хуудас/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 92-93 дугаар хуудас/

******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн  ...  1.2.  Б.*******ын биед гэмтэл тогтоогдсонгүй. 2. Б.******* нь бэлгийн харьцаанд орох чадвартай. 3. Б.*******ын хийлгэсэн серологийн шинжилгээгээр бэлгийн замын халдварт Дох, тэмбүү өвчин илрээгүй байна. 5. Б.*******ын бэлэг эрхтэн тээрхийн арьсан доор тал саран хэлбэртэй гадны биеттэй байна гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 113 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 1 дүгээр хуудас/

******* аймгийн сумын хамтарсан багийн тэмдэглэл /1-р хх-ийн 4-5 дугаар хуудас/

Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 6-38 дугаар хуудас

Нас тоолсон тухай тэмдэглэл /2-р хх-ийн 123 дугаар хуудас/

Суралцагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 67-75 дугаар хуудас

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 135 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.*******ын яллагдагчаар өгсөн: “... 2023 оны 03 дугаар сарын 20-ны хавьцаа Ууган-******* болон бага банди Төгсбаяр хоёрыг ханиад хүрсэн гээд зөгийн балаар нуруунд нь татлага хийж, шар тос нуруунд нь түрхэж өгсөн. Манай эхнэр гийн дүү *******ын төрсөн охин. Манай гэрт 5 настай байхаасаа ирсэн. Манай гэрт бараг 10 гаруй жил амьдарч байгаа. Манай эхнэр шуудан түгээх газар шууданч хийж байгаад, 2020 онд шатахуун түгээх газар ажиллаж байгаад одоо төрийн банканд ажиллаж байгаа. Би харин ы шууданд шууданч хийдэг. Би нэг удаа 2023 оны 08 сарын 17-18-ны хавьцаа гэр орон цэвэрлээгүй байсан. Тэгэхээр нь би гар болон нүүр хэсэг рүү нь гараараа хоёр, гурван удаа цохьсон. Хэл амаар доромжилж байгаагүй. Ууган-******* нь 2020 онд байхаа коронагийн үед цахимаар хичээл орно гээд гийн хуучин гар утсыг түр барьсан. Гар утас барьснаас хойш ааш муутай, гар утсаа өгөхгүй, кодоо тайл гэхээр тайлж өгөхгүй байсан. Өөрөө тэр кодоо бас санахгүй. Би мөнгө төлж кодыг нь гаргасан. Шөнө орой эхнэр ажилдаа 24 гараад 72 амардаг. Шөнө болоход Ууган-Эрдэнийн гар утас дуугараад бага охиноо унтуулж чадахгүй болохоор утсанд нь үзлэг хийхэд Ууган-Эрдэнийн хүүхэдтэй чаталсан байсан чатыг хараад утсан дээрээ нэг хоёр зураг дарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 139 дүгээр хуудас/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4006 дугаартай гар утсанд хийсэн  шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 157-166 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 167-168 дугаар хуудас/

Хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 170-171 дүгээр хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 209-250 дугаар хуудас, 2-р хх-ийн 1-101 дүгээр хуудас/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 310 дугаартай: 1.Насанд хүрээгүй хохирогч О.Ууган-Эрдэнийн сэтгэцэд хор уршиг учирсан байна. 2.О.Ууган-Эрдэнийн сэтгэцэд учирсан хор уршгийн цаашдын нөлөөлөл нь гэр бүл, сургуулийн харилцааны дэмжлэгт орчин, сэтгэл зүйн зөвлөгөө заслын тусламж үйлчилгээ авах эсэхээс хамаарах тул урьдчилан дүгнэх боломжгүй байна. 3.О.Ууган-******* нь тухайн гэмт хэргийн улмаас сэтгэцэд дараах стресс, стресст үзүүлэх сэтгэл хөдлөлийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна.4. Шинжилгээнд ач холбогдол бүхий нөхцөл байдал шинээр илрээгүй...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 148 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /2-р хх-ийн 149-150 дугаар хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох нотлох баримтын талаар

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ө.Цогтбаярын өгсөн: “... Би сумын 3-р баг тосгонд 2013 оноос хойш Захирагчийн албанд төрийн захиргаа хууль эрх зүй дотоод ажид хариуцсан мэргэжилтнээр 2023 оны 02 дугаар сараас албаны дарга албан тушаал дээр ажиллаж байна. Б.******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй малтай, зөгийтэй, хаяа нэг согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг гэхдээ гадуур гарч гудамжинд уугаад байдаггүй. Бусадтай хэрүүл маргаан хийж асуудал үүсгээд байдаггүй. Үг дуу цөөтэй ямар ч ажил гарсан гололгүй хийчихдэг хүн өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 62 дугаар хуудас/

Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 76 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 77 дугаар хуудас/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 79 дүгээр хуудас/

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 80 дугаар хуудас/

Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 81 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтыг шинчлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас... Хавтас хэрэгт  бага насны хохирогч О.Ууган-******* нь 2 удаа тодорхой мэдүүлэг өгсөн үүнд ...  ******* аав ээжийг байхгүйд оролддог байсан, миний бэлэг эрхтэн рүү хуруу гараа хийдэг, хөхийг баздаг, миний хувцсыг тайлдаг, 2023 оны 7-р сард час гээд өвдөхөөр нь сэрэхэд ******* аав миний ард өөрөө нүцгэн миний хувцсыг тайлчихсан байсан гэж мэдүүлдэг. Ер нь хүчиндэх гэмт хэрэг нь  зөвхөн хохирогч, шүүгдэгч хоёрын хооронд үйлддэг гэмт хэрэг,  бага насны хүүхэд үүнээс өөр яаж тодорхой мэдүүлэх бэ, мөн шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтаар  шүүгдэгч Б.*******ын үйлдэл давхар нотлогдож байна. Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, сэтгэцэд учирсан хохирлыг  шинжээчийн дүгнэлтэд заасны дагуу гаргуулах дүгнэлт,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс  ... Бага насны хохирогч нь  шүүгдэгч Б.*******ыг 2023 оны 4 дүгээр сараас эхлэн ******* аав миний хөхнөөс барьдаг, миний бэлэг эрхтнийг хуруугаараа оролддог, миний дотуур хувцсыг бүгдийг тайлчихсан байдаг, хараад сууж байдаг, миний бие час хийгээд явчихаар нь  сэрээд харахад ******* аав миний хажууд нүцгэн байсан гэж мэдүүлдэг. Хохирогч Б.*******ыг худал гүтгэх ямар ч үндэслэл байхгүй, 3 настайгаасаа л *******ыг ааваа гэж өссөн хүүхэд шүү дээ. Үндсэн хуульд хүүхдийг төр хамгаална гэж заасан байдаг. Бага насны хүүхдийн эрх маш ноцтой зөрчигдөж байна. Утсанд зураг ирсэн талаар дахин шалгасан боловч тодорхой зүйл хэрэгт шалгаж  ирүүлээгүй. Үүнийг өмгөөлөгч миний хувьд маш ноцтой зүйл гэж үзэж байна. Хохирогчийн  талаас *******ыг хөдөө явсан байхгүй хойгуур энэ мессэж маш их ирдэг, тэгэхээр Б.*******ыг байх магадлалтай гэж эргэлздэг. Хэрэв Б.******* биш бол  бага насны хүүхэд рүү ийм мессэж, чат явуулаад байгаа энэ хүнийг тогтоох ёстой гэж үзэж байна. Энэ байдлаар дахин өөр хүүхдийн эрх ашиг хохирвол яана гэж эмээж байгаа. Иймд энэ талаар гомдол гаргаж шалгуулахаар Цагдаагийн байгууллагад өгсөн байгаа. Шүүгдэгч Б.*******ыг гэм буруутайд тооцуулах саналтай байна гэсэн дүгнэлт ,

Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгчөөс ... Шүүгдэгч Б.*******т холбогдох хэргийг бүрэн нотолж тогтоогоогүй гэж үзэж байна. Улсын яллагч хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна гэж мэтгэлцлээ. Хохирогчийн мэдүүлгээр яаж нотлогдсон юм бэ гэдэг нь хамгийн гол юм. Энэ хэрэгт хэргийн газрын үзлэг хийгээгүй, хохирогчийн утсанд хэнээс чат хэнээс ирэв гэдгийг шалгаагүй, абортонд оруулсан уу гээд хохирогчийн ар гэрээс гомдолдог, үүнийг шалгаагүй, хохирогч охин хамгийн сүүлд мэдүүлэхдээ ******* аав намайг нүцгэн байхад хараад сууж байсан, миний биед хүрээгүй гэж   мэдүүлдэг эдгээр эргэлзээтэй  байдлыг дахин шалгаж өгөөч гэж хүсэлт гаргасан . Эдгээрийг шалгаагүй өнөөдөр Б.*******ыг хүнд гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, ямар ч эргэлзээгүй болгож хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Өмгөөлөгчийн хувьд хэргийг хэрэгсэхгүй болгуулах санал тавиагүй, зөвхөн нотолбол зохих шалгах ёстой зүйлийг шалгасны эцэст эргэлзээгүй болгосны  дараа энэ хүнийг гэм буруутай эсэхийг шийдвэрлэж өгөөч ээ гэж хүсэж байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч  Б.******* нь 2023 оны 04 дүгээр сар, 2023 оны 07 дугаар сард бага насны буюу 13 нас 02 сартай хохирогч  О.Ууган-Эрдэнийг хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан эмзэг эрхтэн болох хөхийг барих, бэлэг эрхтнийг барих, мөн бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийх, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтын шатанд бага насны  хохирогч О.Ууган-Эрдэнийн 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: “... 2023 оны 04 сарын эхээр ээж 4 зам дээр шатахуун түгээгчийн ажилдаа явсан. 24 цаг гараад 71 цаг амардаг байсан. ээжийг ажилд явсан байхад би хүүхдүүдийг хараад үлддэг байсан. Архи уусан үедээ 00 цагаас 01 цагийн үед ирдэг. Уугаагүй үедээ 22 цаг гээд гэртээ ирдэг. Эгчийг байхад нэг ч удаа оролдож байгаагүй. эгч байхгүй үед л шөнө оройн цагаар 03 цагийн үед босоод миний орны хажууд ирээд өмдтэй бол миний өмдийг тайлаад, өмдгүй бол миний дотуур хувцсыг тайлаад хуруу гараа миний бэлэг эрхтэн лүү хийдэг. Би “боль” гээд хуруу гарыг нь түлхэхээр больчихдог. Заримдаа би айгаад 7 настай эрэгтэй дүүгийнхээ оронд ороод хамт унтдаг. 2023 оны 04 сараас хойш сардаа 2-3 удаа ингэж миний бэлэг эрхтэнд хамаагүй хүрч байгаа. Бэлэг эрхтэн рүү хуруугаа хийсэн. Дандаа ээжийг гэрт байхгүй үед оролддог. Нэг удаа бэлгийн харьцаанд орсон. 2023 оны 07-р  сарын 20-н  хавьцаа ******* аав намайг унтаж байхад унтлагын даашинзыг сөхөөд өөрийн бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд би өвдөж сэрээд “болиоч” гэж хэлээд 7 настай Төгсөөгийн ор луу ороод хамт унтсан. Тэр орой ******* аав маш их согтуу байсан, аймар их архи үнэртэж байсан. ... Өмнө нь 2023 оны 07 сард ******* аав тийм үйлдэл хийсний дараа миний бэлэг эрхтэн загатнаж хорссон. Цагаан зүйл жаахан гарсан. 7 хоноод зүгээр болсон. ... 2023 оны 07 сарын сүүлээр ******* ах хүчээр бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийсэн. Би өөр ямар нэгэн хүнд хэлж байгаагүй. а эгч надаас юу болсон талаар асуугаад “арай ******* чамайг оролддог юм биш биздээ” гэхээр нь би бүх зүйлээ эгчид хэлсэн. ээжийн нөхөр нь ******* болохоор би айгаад хэлж чадаагүй. Гэхдээ гэр орноо цэвэрлэсэнгүй гэж уурлаж хоорондоо хэрэлддэг. Уурлахаараа намайг пизда гэж хэлдэг. ээжийг бас хараалын үгээр доромжилдог. Эрүүл байхдаа нэг хоёр удаа миний хөхийг базаж байсан. Надад элдэв зүйл амлаж байгаагүй. Харин согтуу үедээ над руу хашхираад байсан. Архи уучхаад өдөр орж ирэхэд би гэрээ цэвэрлэж байхад орж ирснээ, “гэр орноо цэвэрлэхэд яадаг юм” гээд үглээд байсан. Тэгээд намайг гэрээ цэвэрлэж дуусаад 7 настай дүүгийн гэрийн даалгаврыг хамт хийгээд Төгсбаярыг 00 орж “шээчхээд” ирье гээд гарахад ******* аав хажууд ирснээ. “Чи хүн амьтанд хэлээгүй биздээ. Хүнд хэлбэл нэг нь шоронд, нөгөө нь шороонд орно шдээ” гэж хэлсэн. Тэгээд би өөдөөс нь юу ч хэлээгүй. " гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 42-44 дүгээр хуудас/,

Бага насны  хохирогч О.Ууган-Эрдэнийн 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: “... 2023 оны 04 дүгээр сарын дундуур байна уу ээж, дүү  г сахиж эмнэлэгт хэвтэж гарч ирээд 2023 оны 04 дүгээр сард ажилдаа ороод ажлаа хийгээд 3-4 гараа буюу ажилдаа 3-4 удаагаа явж байхад манай аав Б.******* орондоо унтаж байхад миний /1-2 минут ямар нэгэн зүйл ярихгүй уйлав/. Унтаж байхад миний унтлагын хувцас сарпанчигийг дээш нь сөхөөд би даараад сэрсэн. Тэр үед миний сарпанчиг дахиад дээшлээд шоорттой унтаж байхад шоорт шувтарч дотоожтойгоо хэвтэж байсан. Дараагийн ээжийг ажилтай өдөр нь би өмд өмсөөд унтсан чинь өмд доошлуулаад дотоожтойгоо хэвтэж байсан. Миний сарпанчиг дээшлээд хөхөвч дандаа гарсан байдаг байсан. Дараагийн ээжийг байхгүй үед унтаж байгаад даараад сэрсэн миний сарпанчиг дээшээ сөхөгдөөд хажууд Б.******* аав сууж байсан. Би тэр үеэс хойш Б.******* аав намайг ингээд байна гэдгийг мэдсэн. Би эхэндээ их гайхсан миний аав гэж боддог хүн байсан. /уйлав/ ... Нэг сэрэхэд Б.******* орон дээр суучихсан миний хувцсыг дотоожтой нь байлгаад хараад сууж байдаг байсан. Эсвэл сандал тавьчихсан хажууд сууж байдаг байсан. Айж сандраад нүдээ аниад хувцсаа өмсчихдөг байсан. Б.******* аавыг юу хийгээд сууж байгааг мэддэггүй байсан. Энэ байдал 2023 оны 04 дүгээр сараас 05 дугаар сар болтол үргэлжилж байсан. Манай Б.******* аав 2023 оны 06 дугаар сард ажилд яваад байгаагүй учраас намайг хэн нэгэн оролдоогүй. ******* аавыг  ажилдаа яваад ирэхдээ намайг оролдохоо болих байх гэж бодсон. Тэгсэн ажилд явж  ирээд бүр илүү ээж г ажилдаа явсан хойгуур намайг унтаж байхад миний сарпанчиг дээшлээд миний хөхнөөс Б.******* бариад “боль” гэсэн гараа доошлуулаад гараараа миний бэлэг эрхтэнг оролдсон. Би “боль” гэж гарыг нь түлхээд болиулсан. Тэр үед Б.******* аав больсон. Энэ явдал 2023 оны 07 дугаар сард наадмаас өмнө болсон. Яг хэзээ гэдгийг мэдэхгүй байна. Энэ явдал хэд хэдэн удаа үргэлжилж дараа нь миний хажууд дахиад суучихсан бэлэг эрхтнээр оролдож байхад нь би унтаж байгаад сэрсэн. Болихгүй оролдоод бас хөхнөөс бариад байхаар нь би Төгсөөгийн оронд ороод унтсан. Наадмаар миний төрсөн ээж ирээд хэд хоноод явсан. Түүний дараа би унтаж байхад миний бэлэг эрхтэн час хийж өвдөөд сэрэхэд миний ард Б.******* нүцгэн намайг тэврээд хэвтэж байсан. Харин миний дотоож байхгүй цээживчтэйгээ сарпанчиктайгаа хэвтэж байсан. Миний бэлэг эрхтэн өвдөөд би Төгсөөгийн ор луу ороод хэвтсэн. Тэгсэн манай төрсөн ээж Н.*******, Н. нар чат зурагны талаар ярилцаад өнгөрсөн. Түүний дараа Б.******* миний бэлэг эрхтнээр оролдохоо болихгүй дахин дахин оролдоод байдаг байсан. Намайг сэрэхээр миний хажууд орон дээр суучихсан оролдоод байж байдаг. Би тухайн үеийн цаг хугацаануудыг мэдэхгүй. Шөнө унтаж байгаад эхэндээ даараад сэрэхэд хувцас тайлагдсан байсан. Дараа нь сэрэхэд Б.******* ах миний хөхөөс базах эсвэл миний бэлэг эрхтнээр оролдоод хуруугаа бэлэг эрхтэн рүү хийгээд байдаг байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 104 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н. 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

Бага насны хохирогч О.Ууган-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 64-65 дугаар хуудас/,

Бага насны  хохирогч О.Ууган-Эрдэнийн нас тоолсон тэмдэглэл /2-р хх-ийн 123 дугаар хуудас

Гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Бага насны хохирогч О.Ууган-Эрдэнийн эмнэлэгт үзүүлсэн баримт /хх-ийн 27-28 дугаар хуудас/

******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 416 дугаартай: “...О.Ууган-Эрдэнийн охин хальс 5, 7 цагийн түвшинд хуучин урагдал гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 87-88 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 92-93, 96-97, 105-106, -116, 129-130, 167-168 дугаар хуудас/,

“Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн “Бэлгийн хүчирхийллийн хохирогч өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн өөрчлөлт, хохирлын байдлыг үнэлсэн психометрик шинжилгээ” буюу ... /DSM V-309.81/ ICD10-F42/PTSD/ "Сэтгэцийн цочрол гэмтэл буюу Гэмтлийн дараах стресст эмгэг" (Post-traumatic stress disorder) ангиллын шинж тэмдгүүд зонхилон илэрсэн. Хүчирхийллийн шинж чанартай сэтгэлийн хүчтэй дарамт бүхий үйл явдлын үед болон дараа нь ужгиран, хожуу зан үйлийн эрсдэлд өөрчлөлт илрэх ангилал болно... гэх дүгнэлт /хх-ийн 124-128 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 310 дугаартай: 1.Насанд хүрээгүй хохирогч О.Ууган-Эрдэнийн сэтгэцэд хор уршиг учирсан байна. 2.О.Ууган-Эрдэнийн сэтгэцэд учирсан хор уршгийн цаашдын нөлөөлөл нь гэр бүл, сургуулийн харилцааны дэмжлэгт орчин, сэтгэл зүйн зөвлөгөө заслын тусламж үйлчилгээ авах эсэхээс хамаарах тул урьдчилан дүгнэх боломжгүй байна. 3.О.Ууган-******* нь тухайн гэмт хэргийн улмаас сэтгэцэд дараах стресс, стресст үзүүлэх сэтгэл хөдлөлийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна.4. Шинжилгээнд ач холбогдол бүхий нөхцөл байдал шинээр илрээгүй...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 148 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

  Шүүгдэгч Б.*******  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн сумын Бүргэдэй 01 дүгээр баг 07 дугаар хэсэг, тосгон гудамж 1- тоотод байрлах өөрийн гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч охин О.Ууган-Эрдэнийг 2023 оны 04 дүгээр сар, 2023 оны 07 дугаар сард бага насны буюу 13 нас, 02 сартай байхад нь хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан бэлэг эрхтнээр нь оролдох, бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийх,  хөхнөөс нь барих, дотоож хувцсыг нь тайлах зэрэг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинэчлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэсэн.

Иймд шүүгдэгч Б.*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  12 .1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан  “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэв.  

Иргэдийн төлөөлөгчөөс: “Шүүгдэгч Б.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэж дүгнэлт гаргаж уншин сонсгов.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.*******аас... Би энэ гэмт хэргийг үйлдээгүй гэж мэдүүлсэн, түүний  өмгөөлөгчөөс ... энэ хэргийг бүрэн нотолж тогтоогоогүй, зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэж байгаа боловч хохирогч эргэлзээтэй өөр өөр мэдүүлж байгаа, хохирогчийн утсыг дахин шалгуулах, хохирогчийг абортод орсон эсэхийг эцэслэн шалгуулах шаардлагатай, хэрэг бүрэн  нотлогдон тогтоогдоогүй байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч  үзнэ үү гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.

 Учир нь шүүгдэгч Б.******* нь  бага насны хохирогч О.Ууган-Эрдэнийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндэхэд чиглэсэн бэлгийн харьцааны шинжтэй үйлдлийг удаа дараа  үйлдэж, хөх болон бэлэг эрхтнээр оролдож, бэлэг эрхтэн рүү нь   хуруу гараа хийж, хувцсыг нь тайлах хажууд суух, оронд нь орж хэвтэх зэрэг хохирогчийн  биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг  далимдуулан ...  Чи хүн амьтанд хэлээгүй биз дээ. Хүнд хэлбэл нэг нь шоронд, нөгөө нь шороонд орно шдээ гэж хэлж дарамтлан эрхшээлдээ байлган  бага насны  хохирогч  О.Ууган-Эрдэнийг  хүчиндэх гэмт хэргийг  үйлдсэн болох нь 1 дүгээр  хх-н  42-44 дүгээр хуудас , 2 дугаар хх-н 104-105 дугаар  хуудсанд өгсөн хохирогчийн  мэдүүлгээр нотлогдож байгаа ба бага насны хохирогч О.Ууган-******* нь  3 настайгаас эхлэн шүүгдэгч Б.*******ын амьдарч өсөж торнисон, Б.*******ыг ааваа гэж дууддаг бөгөөд энэ хэрэгт шүүгдэгч Б.*******ыг гүтгэх, мөн худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэл, баримт тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй  үйлдлийг ...  хохирогч этгээдийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсан үйлдлийг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл гэж тайлбарласныг  дурьдах нь зүйтэй байна.

 Мөн 1 дүгээр хх-н 208 дугаар хуудаснаас 2 дугаар хх-н 103 хуудсанд хохирогч О.Ууган-Эрдэнийн утас буюу эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, 2 дугаар хх-н 110-р хуудас гэрч Н. өгсөн мэдүүлэг, хохирогч О.Ууган-Эрдэнийн 2 удаагаа өгсөн мэдүүлэг зэргийг үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гар утсыг болон хохирогчийг абортонд орсон эсэхийг дахин шалгах шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсны дагуу шүүгдэгч Б.*******  нь бага насны хохирогчийн эрүүл мэнд сэтгэцэд  учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* нь замын зардал болон бусад хохирлыг нэхэмжилж байгаа боловч шүүхэд нотлох  баримт гаргаж ирүүлээгүй байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс цаашид бага насны хохирогчид гэмт хэргийн улмаас гарсан замын зардал мөн цаашид эмчлэгдэхэд гарсан болон сэтгэл зүйн сургалтад хамрагдсан тохиолдолд  нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

        Харин шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 310 дугаартай дүгнэлтээр бага насны  хохирогч О.Ууган-Эрдэнийн сэтгэцэд хор уршиг учирсан байна, энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна гэж дүгнэлт гаргасан байх тул  шүүх бүрэлдэхүүн  Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасны дагуу уг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгийг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний болох 9.900.000 /есөн сая есөн зуун/ төгрөгийг шүүгдэгч Б.*******аас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******д олгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.******* болон түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т заасан хохирол төлөх завсарлах   хугацааг авч 9.900.000  төгрөгийг шүүх төлүүлэхээр шийдвэрлэснээс 4.000.000 төгрөгийг төлж, баримтыг шүүхэд ирүүлснийг дурдаж, шүүгдэгч Б.*******аас 5.900.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******д олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.*******ыг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгож ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

  Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс: “******* аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчид олгосон өмгөөллийн хөлс болох 700.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож, шүүгдэгч Б.*******аас  өмгөөллийн хөлс болох 700.000 төгрөгийг гаргуулан ******* аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын  газарт олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 4 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган хадгалах, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдаад:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон   ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******т 14 /арван дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  зааснаар Б.*******т оногдуулсан 14 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар  Б.*******ын цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аас бага насны хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролд  5.900.000 /таван сая есөн зуун/  төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******д олгосугай.

6.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс цаашид бага насны хохирогчид  энэ гэмт хэргийн улмаас гарсан замын зардал, зайлшгүй эмчлэгдэхэд болон сэтгэл заслын сургалтад зарцуулсан, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган хадгалсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 700.000 /долоон зуун мянган/-н төгрөгийг шүүгдэгч Б.*******аас гаргуулан, ******* аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газарт олгосугай

9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

        11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

       12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

Даргалагч,

ЕРӨНХИЙ шүүгч                            ч.мөнгөнцэцэг

    

ШҮҮГЧ                            Ц.амаргэрэл

 

                                                              ШҮҮГЧ                             Р.баярхүү