| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 131/2017/0015/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/017 |
| Огноо | 2017-01-17 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэсоёл |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2017/ШЦТ/017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа
Улсын яллагч:Д.Эрдэнэсоёл
Хохирогч *******
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, хувьдаа хөрөнгөгүй, ******* овогт ******* ******* /*******/
Холбогдсон гэмт хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь ялтай байдалд байхдаа, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ХХК-ийн өргөтгөлийн хэсэгт байсан иргэн ******* эзэмшлийн инветр загварын 220 вт, 380 вт хосолсон цахилгаан гагнуурын аппаратыг хулгайлж бусдад 290.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч ******* нь ялтай байдалд байхдаа, давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 10 дугаар сарын 01-нээс 02- нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Есөн-Эрдэнэ захын хашаанд үйл ажиллагаа явуулдаг иргэн эзэмшлийн Гар утас, сэлбэгийн дэлгүүрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч Наiег маркийн зөөврийн компьютер нэг ширхэг, Самсунг нэртэй зөөврийн цэнэглэгч 2 ширхэг, МП 4 нэг ширхэг /чихэвчтэй/, чихэвч нэг ширхэг, USB оролттой залгуур нэг ширхэг зэрэг эд зүйлийг тус тус хулгайлж бусдад 423.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан.
Мөн шүүгдэгч ******* нь ялтай байдалд байхдаа давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 10 дугаар сарын 03-наас 2016 оны 10 дугаар сарын 04-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 7-03-04 тоотод оршин суух иргэн *******ын хувийн сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч шинэ цагийн дунд гарын халтар манан хөөрөг нэг ширхэг, хуучин цагийн мөнгөн нуухтай ногоон өнгийн чулуун хөөрөг нэг ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч 2 ширхэг /нэг нь дундуураа хугархай/, мөнгөн бөгж 3 ширхэг, мөнгөн гинж нэг ширхэг, эмэгтэй хүний эртний мөнгөн хавчаар 2 ширхэг, Нite гэсэн бичигтэй даавуун цүнх нэг ширхэг, эрэгтэй хүний жинсэн өмд /хуучин/ нэг ширхэг, улаан өнгийн подволк /шинэ/ нэг ширхэг, эрэгтэй хүрэн өнгийн ноосон цамц /шинэ/ нэг ширхгийг тус тус хулгайлж бусдад 1.801.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулж бусдад нийт 2.514.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би Баянхонгор аймагт 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өглөө ирсэн. Энд би эмээ Хэнзтэйгээ уулзах гэж ирсэн...2016 оны 10 дугаар сарын 01-ны өдөр зах дээр биллярьд тоглох гэхэд мөнгө байхгүй болохоор жоохон харж зогсож байгаад буцаад 74 дүгээр байранд ирж унтаж байгаад 17 цагийн үед утсаа цэнэглэх гээд зах дээр ирсэн. Тэгээд утас зардаг дэлгүүр дээр утсаа гуйж цэнэглүүлээд гарахад хажууд нь байдаг утас засвар гэсэн дэлгүүр хааж байхыг хараад явсан. Ингээд шөнө болохыг хүлээж 74 дүгээр байрны орцны 5 давхарт байж байгаад 2016 оны 10 дугаар сарын 1-нээс 2- нд шилжих шөнө буюу шөнийн 01 цагийн үед гараад зах дээр ирсэн. Тэгээд гар утас засвар худалдаа гэсэн дэлгүүрийн хаалганы 3 ширхэг цоожийг эмээгийнхээс авсан авторикаар голыг нь эвдэж хаалгыг нь онгойлгож ороод лангууны ард байсан Наiег нэртэй нөөтбүк нэг ширхэг, Цагаан өнгөтэй Samsung нэртэй зөөврийн цэнэглэгч нэг ширхэг, МР-4 буюу чихэвчний хөгжим нэг ширхэг, чихэвч нэг ширхэг, андройд оролттой юу эс пи /usb/ нэг ширхгийг тус тус аваад гарсан. Мөнгө болон утас хайсан боловч бүх хайрцаг хоосон байсан. Ингээд энэ эд зүйлсийг аваад 74 дүгээр байрны 5 давхарт ирээд хоносон. Маргааш нь гарч хулгайлсан эд зүйлээ зарах гэхэд Наiег нэртэй нөетбүк нь паспорттой болохоор нь үлдээгээд бусад эд зүйлийг аваад гарсан. Тэгэхэд авах хүн олдохгүй байсан учир буцаад 74 дүгээр байрны орцондоо ирэхэд Наiег нэртэй нөөтбүк алга болсон байсан.
... 2016 оны 10 дугаар сарын 4-ны өдрийн 15 цагийн үед гадуур явж байгаад Баянхонгор сумын 7 дугаар баг 3 дугаар гудамж 4 тоотод байх байшингийн вакум цонх онгорхой байхаар нь орж мөнгөн эдлэл буюу эмэгтэй бугуйвч 2 ширхэг, бөгж 3 ширхэг, нэг ширхэг эмэгтэй хүний мөнгөн гинж, мөнгөн эдлэлийн хугархай 3-аас 4 ширхэг, мөнгөн нуухтай ногоон өнгийн чулуун хөөрөг, нite гэсэн бичигтэй цүнх, жинсэн өмд нэг ширхэг, эрэгтэй хүний хүрэн өнгийн цамц нэг ширхэг, улаан өнгийн фудволк нэг ширхэг зэргийг аваад гарахдаа цэнхэр өнгийн нэрсний варены саванд шээчихээд гарсан. Тэгээд шууд Баруун бүс худалдааны төвд ирээд хажууд байх алт мөнгө авдаг саарал өнгийн машинтай хүнд мөнгөн эдлэлийг зарсан. Тэгэхэд нэг лан нь 25000 төгрөг гээд нийт 156 гр болж 106,000 төгрөг болсон.
... Би Улаанбаатар хотод Мига Үүд ХХК-нд 2016 оны 03 дугаар сарын сүүлээр барилгын туслах ажилтнаар орсон. Тэндээ ажиллаж байгаад 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ажил дээрээсээ 220-380 квт-аар ажилладаг гагнуурьн аппаратыг хулгайлж аваад нэг танихгүй хүнд 80,000 төгрөгөөр зарсан. Түүнээс хойш гэртээ Дархан-Уул аймагт байж байгаад Баянхонгор аймагт 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө ирсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 131-135, 2-р хх-ийн 21-22/
Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би Есөн-Эрдэнэ зах дээр гар утасны засвар, худалдааны газар ажиллуулдаг. 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хот руу бараагаа татахаар яваад буцаад аймгийн төвд 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шөнө ирсэн. Улаанбаатар хотоос ирээд байж байтал Есөн-Эрдэнэ захын манаач миний гар утас руу залгаж яриад танай гар утас засвар, худалдааны газарт хулгай орсон байна гэдгийг хэлсэн. Дээрх мэдээг сонсоод хэргийн газарт шууд ирсэн. Намайг очиход цагдаа нар ирсэн хэргийн газрын үзлэгийг явуулж байсан. Манай гар утасны засвар, худалдааны газраас Наiег гэсэн бичиглэл бүхий нөтбүүк, 2 2 GВ багтаамжтай, Самсунг нэртэй зөөврийн цэнэглэгч 2 ширхэг, МР4 чихэвчтэйгээ 1 ширхэг, дангаараа чихэвч, цагаан өнгөтэй USB залгуур 1 ширхэг алдагдсан байсан. МР4-ийг 25,000 төгрөгөөр, дангаараа чихэвч 10,000 төгрөг, цагаан өнгөтэй USB залгуур 3000 төгрөгөөр тус тус зарж борлуулж байсан. Дээрх үнээрээ үнэлнэ. Надад учирсан хохирлоос зөөврийн компьютер, повер банк буюу зөөврийн цэнэглэгчийн хохирол төлөгдөөгүй байгаа, дээрх зүйлээ нэхэмжилнэ...гэх мэдүүлэг. / хх-ийн 40-42/
Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Манайх 2016 оны 07 дугаар сард Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 03 дугаар гудамжны 04 тоот хашааг байшинтай нь худалдан авсан юм. Хашаандаа буугаагүй байж байгаад буухаасаа өмнө зарим эд хогшлоо худалдаж авсан байшиндаа аваачиж тавьсан. Хулгай ордог өдрийн өмнө буюу 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр очиж үзэхэд хулгай ороогүй, бүх зүйл хэвийн байсан. Тэгтэл 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн орой байшингаасаа хүүхдийн хувцас авах гээд иртэл байшинд хулгай орсон таамбарын хаалганы баруун талын шилгүй цонхоор нэвтэрч орсон байсан. Манай байшин дотор байсан авдар сав, чемодан болон бусад зүйлсийг ухаад ундуй сундуй болгоод орхисон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээллийг өгсөн. Манай байшингаас эмэгтэй хүний мөнгөн бугуйвч 2 ширхэг /нэг нь дундуураа хугархай/, мөнгөн бөгж 3 ширхэг, гинж 1 ширхэг, дээр үеийн авгай хүний үсний даруулга 2 ширхэг, нөхрийн хөөрөг /мөнгөн нуухтай ногоон хөөрөг/, шинэ цагийн манан хөөрөг 1 ширхэг, латинаар Нitе гэсэн бичиглэл бүхий цайван цэнхэр цүнх 1 ширхэг, эрэгтэй хүний жинсэн өмд 1 ширхэг, улаан өнгийн фудволк 1 ширхэг, хүрэн өнгийн ноосон цамц зэрэг зүйлс алдагдсан байсан. Шинэ цагийн манан хөөрөг / дунд гарын/ байсан тэр алга, бусад эд зүйлсийг хүлээн авсан ...гэх мэдүүлэг. / хх-ийн 45-46 /
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр буюу Даваа гарагт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, эмийн ургамалд байрлах Мига вүүд ХХК ажил дээрээ ирэхэд манай гагнуурын аппарат багаж алдагдсан байсан. Тэгэхээр нь би ажилчдаасаа гагнуурын аппарат харсан хүн байна уу гэж асуусан. Гэтэл манай ажилчин өчигдөр би гэртээ ус аваад явж байтал манайд шинээр ажилд орсон залуу гагнуурын аппарат тэвэрчихсэн аваад явж байхыг харсан гэж хэлэхээр нь би шууд цагдаагийн байгууллагад хандсан. ын гэр нь манай ажлын байрны хажууханд ойрхон байдаг юм. Уг гагнуурын аппаратыг авч явж байсан шинээр ажилд орсон ******* 17-18 насны залуу 2016 оны 03 дугаар сарын эхэн үеэр манайд ажилд орсон, нэг сар орчим л туршилтын хугацаагаар ажиллаж байсан хүүхэд. Гэрийхэн нь Дархан-Уул аймагт байдаг, өөрөө энд ахындаа байдаг гэж байсан. Би уг залуугийн утас болон түүний талаар мэдээлэл байхгүй. Манайд туршилтын хугацаанд ажиллаж байсан учир хөдөлмөрийн гэрээ, хэлэлцээр байгуулаагүй байсан. Уг аппарат алга болсноос хойш ******* нь огт ажилдаа ирээгүй, сураггүй алга болсон. Алдагдсан гагнуурын аппарат нь 220вт, 380 вт хосолсон цахилгаан гагнуурын аппарат, Хятад улсад үйлдвэрлэгдсэн, аваад жил орчим хугацаа болсон, манай байгууллагад өдөр тутам ашиглагддаг гол багаж...гэх мэдүүлэг / хх-ийн 216-218 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би Баруун бүсийн худалдааны төвийн хашаан дотор машинтайгаа зогсож алт, мөнгө авдаг . 2016 оны 10 дугаар сарын 05, 06-ны үед нэг залуу ирж надад мөнгөн бөгж 3 ширхэг, эмэгтэй хүний үсний даруулга 2 ширхэг, мөнгөн бугуйвч 2, гэхдээ нэг нь дундуураа хугарсан, мөн тасархай хүзүүний гинж зэргийг өгсөн. Мөнгөн эдлэлүүдийг жинлэж үзэхэд 156 гр болж 106,000 төгрөгөөр худалдаж авсан. Надад өгөхдөө тэр залуу 40,000 төгрөг хэрэгтэй байна, үүнийгээ борлуулмаар байна гэж байсан. Би тухайн үедээ хулгайнх гэдгийг мэдээгүй. Мөнгөн эдлэл өгсөн залуу над руу эхлээд утсаар залгаж яриад мөнгөний хаягдлууд өгмөөр байна гэсэн. Тэгээд надтай уулзаж байгаад мөнгөн эдлэлүүдээ өгсөн. Би мөнгөн эдлэл өгсөн залуугаас хураагдсан 70,000 төгрөгийг хүлээн авсан. Одоо 36,000 төгрөгийг нэхэмжилнэ. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй ...гэх мэдүүлэг. / хх-ийн 48-49 /
Гэрч А.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр буюу Ням гарагт 16 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, эмийн ургамлын худгаас ус авч явж байхад манайд шинээр ажилд орсон, сайн танихгүй залуу ажлын гагнуурын аппаратыг гартаа барьчихсан явж байсан. Тэгэхээр нь би *******г гэртээ ашиглачихаад авчрах гэж байгаа юм байх гэж бодоод явуулчихсан. Тэгтэл маргаашнаас нь ******* ажилдаа ирэхээ байчихсан ба ажлынхан *******г гагнуурын аппарат хулгайлчихсан байна гэж хэлсэн. Тухайн үед ганцаараа явж байсан. ******* нь манай ажилд ороод огт удаагүй байсан. Би түүний нэрнээс өөр зүйлийг мэдэхгүй... гэх мэдүүлэг. / хх-ийн 219-220 /
Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол /хх-ийн 1-2/, эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 3-3, 2-р хх-ийн 10-10 /, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-11, 17-21, 201-202, 209-211/, хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 25-27, 31-35, /, хураагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 30-31, 35-38, /, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11, 20-22, 28-29, 209-211, 2-р хх-ийн 29/, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай тайлан /хохирогч , хх-ийн 63-64, 68-69, хохирогч ******* хх-ийн 83-85, хохирогч 2-р хх-ийн 16-17 /, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт / хх-ийн 78-79, 88-89, 104-105/, ял шалгах хуудас / хх-ийн 149/, Сум дундын 7 душаар шүүхийн шийтгэх тогтоол / хх-ийн 153-159/, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол / хх-ийн 160-174 /, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /2-р хх-ийн 23-24/ зэргийг шинжлэн судлав.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагчийг байцаахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэг хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Шүүгдэгч ******* нь ялтай байхдаа шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ХХК-ийн өргөтгөлийн хэсэгт байсан иргэн ******* эзэмшлийн инветр загварын 220 вт, 380 вт хосолсон цахилгаан гагнуурын аппаратыг хулгайлж бусдад 290.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч ******* нь ялтай байдалд байхдаа, давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 10 дугаар сарын 01-нээс 02- нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Есөн-Эрдэнэ захын хашаанд үйл ажиллагаа явуулдаг иргэн эзэмшлийн Гар утас, сэлбэгийн дэлгүүрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч Наiег маркийн зөөврийн компьютер нэг ширхэг, Самсунг нэртэй зөөврийн цэнэглэгч 2 ширхэг, МП 4 нэг ширхэг /чихэвчтэй/, чихэвч нэг ширхэг, USB оролттой залгуур нэг ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад 423.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан.
Шүүгдэгч ******* нь ялтай байдалд байхдаа давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 10 дугаар сарын 03-наас 2016 оны 10 дугаар сарын 04-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 7-03-04 тоотод оршин суух иргэн *******ын хувийн сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч шинэ цагийн дунд гарын халтар манан хөөрөг нэг ширхэг, хуучин цагийн мөнгөн нуухтай ногоон өнгийн чулуун хөөрөг нэг ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч 2 ширхэг /нэг нь дундуураа хугархай/, мөнгөн бөгж 3 ширхэг, мөнгөн гинж нэг ширхэг, эмэгтэй хүний эртний мөнгөн хавчаар 2 ширхэг, Нite гэсэн бичигтэй даавуун цүнх нэг ширхэг, эрэгтэй хүний жинсэн өмд /хуучин/ нэг ширхэг, улаан өнгийн подволк /шинэ/ нэг ширхэг, эрэгтэй хүрэн өнгийн ноосон цамц /шинэ/ нэг ширхэгийг хулгайлж бусдад 1.801.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж бусдад нийт 2.514.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 131-135, 2-р хх-ийн 21-22/, хохирогч ... мэдүүлэг /хх-ийн 40-42/, хохирогч *******ын ... мэдүүлэг / хх-ийн 45-46/, хохирогч ******* мэдүүлэг / хх-ийн 216-218/, иргэний нэхэмжлэгч .. мэдүүлэг /хх-ийн 48-49/, иргэний нэхэмжлэгч А.ын мэдүүлэг / хх-ийн 219-220/ Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай тайлан /хохирогч , хх-ийн 63-64, 68-69, хохиоргч ******* хх-ийн 83-85, хохирогч 2-р хх-ийн 16-17 /, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт / хх-ийн 78-79, 88-89, 104-105/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч, сэжигтэн, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг энэ хэрэг хувийн сонирхолгүй, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд нууц , далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.
Шүүгдэгч *******г давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулж Аймгийн прокурорын газраас холбогдох зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс түүнийг бусдын орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв .
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос хохирогч т цагаан өнгийн зөөврийн цэнэглэгч /повер банк/ нэг ширхэг, МП-4 /чихэвчтэй/ нэг ширхэг, цагаан өнгийн USB залгуур нэг ширхэг, бор өнгийн хайрцагтай чихэвч нэг ширхэг зэргийг буцаан хүлээлгэн өгсөн ба одоо Наiег маркийн зөөврийн компьютер нэг ширхэг, зөөврийн цэнэглэгч нэг ширхэг зэрэг эд зүйлийн үнэ болох 375.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй, хохирогч т 290.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй, хохирогч *******од эмэгтэй хүний мөнгөн бугуйвч 2 ширхэг /нэг нь дундуураа хугархай/, мөнгөн бөгж 3 ширхэг, үсний даруулга 2 ширхэг, мөнгөн гинж нэг ширхэг, мөнгөн нуухтай ногоон өнгийн чулуун хөөрөг нэг ширхэг, Нite гэсэн бичигтэй цүнх нэг ширхэг, жинсэн өмд нэг ширхэг, эрэгтэй хүрэн өнгийн цамц нэг ширхэг, улаан өнгийн подволк нэг ширхэгийг тус тус буцаан хүлээлгэн өгсөн, шинэ цагийн халтар манан хөөрөгний үнэ болох 40.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй болно.
Хохирогч нь алдагдсан 220вт, 380 вт хосолсон цахилгаан гагнуурын аппаратын үнэ болох 290000 төгрөгийг гэрч А.оос гаргуулж хохирлоо нөхөн төлүүлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А. нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т зааснаар шүүхийн шатнаас иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байх тул өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин иргэний нэхэмжлэгч зүгээс 106.000 төгрөгийн нэхэмжилснээс 70.000 төгрөгийг хүлээлгэн өгч 36.000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул энэ талаар тогтоолд дурдаж, шүүгдэгч *******гөөс нийт 415.000 төгрөг гаргуулж, хохирогч т 375.000 төгрөг, хохирогч *******од 40.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 201605000284 дугаартай хэрэгт шүүгдэгч *******гийн эзэмшлийн 5000 төгрөгийг битүүмжилсэн бөгөөд хохирол төлөлөгдөөгүй тул мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр иштэй бахь нэг ширхэг, цэнхэр өнгийн лентээр ороосон бариултай бахь нэг ширхэг, латинаар Bliss гэсэн бичигтэй том цоож нэг ширхэг, цэнхэр өнгийн цоож нэг ширхэг, цагаан өнгийн жижиг цоож нэг ширхэг, , арын таггүй улаан өнгийн Нокиа маркийн хуучин гар утас нэг ширхэг зэргийг устгаж, жижиг Монгол цоож нэг ширхэгийг хохирогч *******од буцаан олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт 104 /нэг зуун дөрөв / хоног цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэсэн болохыг дурдав.
Шүүгдэгч ******* нь хувьд ногдох хөрөнгөгүй байх тул түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглээгүй болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.******* овогт ******* *******г давтан үйлдлээр орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч *******гийн эд хөрөнгө хураахгүйгээр, хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг журамлан шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ял дээр Дархан-Уул аймаг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолд тогтоол биелүүлэхийг нэг жил зургаа сарын хугацаагаар хойшлуулсан эдлээгүй үлдсэн ял болох зургаа сарын хорих ялыг нэмж нэгтгэж түүнийг биечлэн эдлэх ялыг хоёр жил долоо сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хоёр жил долоо сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр иштэй бахь нэг ширхэг, цэнхэр өнгийн лентээр ороосон бариултай бахь нэг ширхэг, латинаар Bliss гэсэн бичигтэй том цоож нэг ширхэг, цэнхэр өнгийн цоож нэг ширхэг, цагаан өнгийн жижиг цоож нэг ширхэг, арын таггүй улаан өнгийн Нокиа маркийн хуучин гар утас нэг ширхэг зэргийг устгаж, жижиг Монгол цоож нэг ширхэгийг хохирогч *******од буцаан олгосугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2-т зааснаар иргэний нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдасугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч *******гөөс 5000 төгрөгийг битүүмжилсэн бөгөөд хохирол төлөлөгдөөгүй тул мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-д зааснаар шүүгдэгч ******* нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт 104 /нэг зуун дөрөв/ хоног цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч *******гөөс 415.000 төгрөг гаргуулж, хохирогч т 375.000 төгрөг, *******од 40.000 төгрөгийг тус тус олгосугай.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.
11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.4, 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА