Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 125/ШШ/2017/0026

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ж  ” ХХК-нийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын тендерийн үнэлгээний хороонд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Жаргалант сумын сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хүнсний мах нийлүүлэх ХОАЖСЗДТГ /201700010/ тендерийг үнэлсэн тендерийн хорооны үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох. гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан тус хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах. "Ж ” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан шийдвэр гаргахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Н , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч Ж  ХХК-нийн захирал Н.Н  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Ж ” ХХК нь 2011 онд байгуулагдан улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тус компаний үндсэн үйл ажиллагааны чиглэл нь гадаад худалдаа, түүхий эдийн худалдаа, 2015 онд мал нядлах, мах хадгалах, хөргөлттэй зоорины үйлчилгээг эрхлэх үйл ажиллагааг хэрэгжүүлсээр ирсэн.

2017 оны 02 сарын 19-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хүнсний мах нийлүүлэх ХОАЖСЗДТГ /201700010/ дугаар тендер шалгаруулалтад манай компани оролцох хүсэлтээ илэрхийлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай 25 дугаар зүйлд зааснаар тендерийн баримт бичгийг товлосон хугацаанд хүргүүлсэн.

2017 оны 03 сарын 09-ны өдөр сонгон шалгаруулалт болж 2017 оны 03 сарын 16-ны өдрийн 1/172 дугаар албан тоотоор манай компанийг Төрийн болон орон нутгийн өмчийн  хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дахь хэсэгт заасны дагуу шаардлага хангаагүй тендер гэж үзэн нийлүүлэгчээр сонгон шалгаруулж гэрээ байгуулах боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Үүний дагуу тус албан тоотыг үл хүлээн зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу гомдол гаргасан боловч Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа нь 2017 оны 04 сарын 03-ны өдрийн 1/1833 тоот албан бичгээр тендерийг цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Тус тендерт оролцож гэрээ байгуулах эрх авсан “Хүрэн хонх” хоршоо нь мал нядлах, мах хадгалах зориулалтын байргүй, жимс ногоо хадгалах зориулалт бүхий контейнерт махаа хадгалдаг гэж тендерийн бичиг баримтад гэрээ оруулж ирсэн нь дээрх хуулийг зөрчсөн. “Хүрэн хонх” хоршоо нь урьд нь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн жимсний зооринд махаа хадгалж байсан. Одоо ч гэсэн тэрэндээ мах хадгалуулахаар гэрээ байгуулаад ороод ирээд байхад үнэлгээний хороо яагаад ийм шийдвэр гаргасныг нь ойлгохгүй байна. Манай компани өөрийнхөө үндсэн хөрөнгөөр үйлдвэр барьсан байтал Ховд аймгийн Дуут суманд байрлах “хоршоо” нэртэй, тамга барьсан хүнтэй үйл ажиллагаа эрхэлж болохгүй. 

Дээрх шаардлагууд нь хүүхдийн эрүүл ахуйн шаардлагыг хангасан эсэх асуудалтай холбоотой. Энэ талаар тендерийн үнэлгээний хороо тавигдах шаардлагадаа заасан байдаг.

Манай компанийг 2 шаардлагаар тендерт оролцуулаагүй. Нэгдүгээрт банкны бичиг баримт дутуу, хоёрдугаарт шаардлага хангасан мах нийлүүлээгүй бол буцааж олгоно гэсэн бичиг ирүүлээгүй байна гэсэн үндэслэлээр тендерт шалгаруулаагүй. Манай компани шаардлага хангасан мах нийлүүлнэ гэж баталгаа гаргаж өгсөн байгаа. Би шүүхэд ирсэн тендерийн материалыг үзэхэд үнэлгээний хороо анх хуралдахдаа манай компаниас өөр компаниудыг 100 хувь шаардлага хангасан гэж үзсэн байсан. Гэтэл ганц шаардлага хангаж байгаа компанийг шалгаруулаагүйд гомдолтой байна.

 Мөн түүнчлэн “Хүрэн хонх” хоршоо нь тендерийн нөхцөл буюу тендер шалгаруулалтын өгөгдөл заасныг хангаагүй байхад сонгон шалгаруулсанд гомдолтой байна.

Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын ирүүлсэн албан бичиг нь үндэслэлгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн  хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт  заасан мөн Монгол улсын Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын тендерийг цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн албан бичиг нь 2017 оны 04 сарын 03-ны өдөр ирсээр байхад гэрээ байгуулах эрх олгосон “Хүрэн хонх” хоршоотой одоог болтол гэрээ байгуулаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн  хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар удаах хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой гэрээ байгуулах эрх байсаар байхад энэ эрхээ хэрэгжүүлэхгүй байгаад гомдолтой байна.

Тендерт шалгарсан “Хүрэн хонх” хоршоо нь тендер шалгаруулалт дууссаны дараагаар Жаргалант сумын цэцэрлэгүүдэд мах нийлүүлээгүй бөгөөд манай компани өнөөдрийг хүртэл нийлүүлж байгаа болно.

 Иймд Ховд аймгийн Жаргалант сумын сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хүнсний мах нийлүүлэх ХОАЖСЗДТГ /2011700010/ тендерийг үнэлсэн тендерийн үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан тус хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, “Ж” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Жаргалант сумын тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Б.Н  шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2015-2017 онуудад сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хүнсний мах нийлүүлэхтэй холбоотой тендерт үнэлгээний хорооны дарга болон үнэлгээний хорооны нарийн бичгийн дараар оролцож байсан. 2015  оны дээрх байгууллагуудад мах нийлүүлэх тендерт “Хүрэн хонх” хоршоо шалгарсан. Энэ хугацаанд 12 цэцэрлэгээс ямар нэгэн гомдол ирээгүй. 2016 оны мах нийлүүлэх тендерт “Ж ” ХХК шалгарсан. 2017 оны мах нийлүүлэх тендерт “Хүрэн хонх” хоршоо шалгарсан. Бид нар тендерийн бичиг баримтанд “техникийн орчин бүрдүүлсэн” гэх шаардлагыг тусгасан. Түүнээс биш “Ж ” ХХК-нд тохируулж яг тийм байртай гэж заасан бол худалдах авах хуулийг зөрчихөөр болоод байгаа юм. “Ж ” ХХК-нийг тендерийн баримтанд

 

            Гуравдагч этгээд “Хүрэн хонх” Хоршооны дарга С.Ганзориг шүүхэд гаргасан тайлбартаа:

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

Тендерийн үнэлгээний хороо “Ж ” ХХК-ийн тендерээс татгалзсан үндэслэл нь “Харилцагч бакны мэдэгдлийг ирүүлээгүй” гэж дүгнэсэн байдаг. “Ж ” ХХК нь холбогдох банкнаас мэдэгдэл авч тендертийн материалд хавсаргаж өгсөн. Тэгээд ч Сангийн яамнаас ирүүлсэн албан бичигт “Ж ” ХХК-нийг банкны мэдэгдэлээ ирүүлсэн гэж үзсэн. Үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байна. Мөн хариуцагчийн “Ж ” ХХК-нийн тендерээс татгалзсан нэг үндэслэл нь ТОӨЗ-ийн 18.1 /д/ заасан “Барааг нийлүүлсний дараах засвар үйлчилгээ, шаардлагатай чанарын шаардлага хангаагүй барааг буцааж шинээр нийлүүлэх” гэсэн шаардлагыг хангаагүй гэж тайлбарлаж байна. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл лабораторын дүгнэлт нь “Ж ” ХХК-нийн нийлүүлэх бараа нь чанарын шаардлага хангаж байгаа гэдгийг хангалттай гэрчилж байгаа юм. 2017 ны 03 дугаар сарын 15-ны өдөр мах нядлах боломжгүй байдаг. Айлын хотноос мал авч 7 хоногийн хоол бэлтгэх боломж байхгүй. Хаврын мал ихэнх нь тарга хүч аваагүй, муудсан байдаг. “Ж ” ХХК-нийг мах нийлүүлж байхад ямар нэгэн гомдол санал гараагүй.

Иймд үнэлгээний хорооны шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна. Тендерийн үнэлгээний хорооны буруутай үйл ажиллагаанаас болж бараа бүтээгдэхүүн авч байгаа цэцэрлэгүүд хэцүү байдалд ордог. Нийлүүлж буй мах нь стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүйгээс хүүхдийн эрүүл мэндийн асуудал ч яригддаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж  ХХК-иас Ховд аймгийн Жаргалант сумын Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан, “Ховд аймгийн Жаргалант сумын сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хүнсний мах нийлүүлэх ХОАЖСЗДТГ /201700010/ тендерийг үнэлсэн тендерийн хорооны үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох. гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан тус хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах. "Ж ” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Гуравдагч этгээд Хүрэн хонх хоршооны дарга С.Ганзориг шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцохгүй талаар хүсэлтээ бичгээр илэрхийлсэн, нэхэмжлэгч, хариуцагч нар гуравдагч этгээдийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн тул гуравдагч этгээдийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан, нэхэмжлэгчээс захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлж, Сангийн яаманд хандан гомдлоо гаргаж хариуг авсан, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 заасан захиргааны хэргийн шүүхэд хандах хугацааг хэтрүүлэхгүйгээр Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байх тул тус шүүхийн харъяаллын хянан шийдвэрлэх маргаан мөн гэж үзэж шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болно

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Ж  ХХК-нийн “Ховд аймгийн Жаргалант сумын сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хүнсний мах нийлүүлэх ХОАЖСЗДТГ /201700010/ тендерийг үнэлсэн тендерийн хорооны үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох. гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан тус хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах. "Ж ” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан шийдвэр гаргахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/28 дугаар “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжийн дагуу “Жаргалант сумын сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хүнсний материал /мах/ нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулагдаж, үнэлгээний хороо нь “Ховд аймгийн Жаргалант сумын Хүүхдийн цэцэрлэгүүийн хүнсний хэрэгцээний мах нийлүүлэх ХОАЖСЗДТГ/201700010/” тендерийн баримт бичгийг боловсруулжээ.

Тендерт оролцохоор “Хүрэн хонх” хоршоо, “Баруун алтайн энх” ХХК-тай түншлэлтэй “Ж ” ХХК, мөн “Баруун Монгол Интернешнл” ХХК-тай түншлэлтэй “Монголиан Каттл” ХХК-иуд материалаа ирүүлснээс тендерийн үнэлгээний хороо нь тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ийн 12.ё /5/-д заасан “Харилцагч банкны мэдэгдэл”, ТОӨЗ-ийн 18.1 /Д/-д заасан “Барааг нийлүүлсний дараах засвар үйлчилгээ, шаардлагатай чанарын шаардлага хангаагүй барааг буцааж шинээр нийлүүлэх” гэсэн заалтыг хангаагүй гэж үзэж “Ж ” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж, “Хүрэн хонх” хоршооны ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлгээтэй тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаснаар уг маргаан үүсчээ.

Тендерийн үнэлгээний хороо нь тендерт оролцохоор ирүүлсэн дээрх 3 аж ахуйн нэгжийн тендерийн материалыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйл, Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/-д тавьсан шаардлагын дагуу хянан үзэж Ж  ХХК-нийн ирүүлсэн тендер нь ТОӨЗ-ийн 18.1 /Д/-д заасан “Барааг нийлүүлсний дараах засвар үйлчилгээ, шаардлагатай чанарын шаардлага хангаагүй барааг буцааж шинээр нийлүүлэх”, ТОӨЗ-ийн 12.1.ё /5/-д “харилцагч банкны мэдэгдэл” гэсэн заалтуудыг тус тус хангаагүй гэж үзсэн тендерийн үнэлгээний хорооны шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь “Ж ” ХХК-нийн тендерийн материалд ТОӨЗ-ийн 12.1.ё /5/-д “харилцагч банкны мэдэгдэл”-тэй холбоотой болон ТОӨЗ-ийн 18.1 /Д/-д заасан “Барааг нийлүүлсний дараах засвар үйлчилгээ, шаардлагатай чанарын шаардлага хангаагүй барааг буцааж шинээр нийлүүлэх”-тэй холбоотой ямар нэгэн баримт байхгүй байгаа нь тус компанийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцээгүй тендер гэж үнэлсэн тендерийн үнэлгээний хорооны шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 27.4, 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.6, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ЯНЖИНДУЛАМ