| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2024/0111/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/110 |
| Огноо | 2024-05-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Номин-Эрдэнэ |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Номин
улсын яллагч Д.Номин-Эрдэнэ,
шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Номин-Эрдэнээс хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ын *******т холбогдох эрүүгийн 2*******3100000013******* дугаартай хэргийг 202******* оны 0******* дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 196******* оны ******* дүгээр сарын 30-ны өдөр ******* аймгийн *******-******* суманд төрсөн, эмэгтэй, 60 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт ******* аймаг ******* сум ******* дугаар баг, ******* дүгээр хэсгийн тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ургийн овогт *******ын *******,
Регистрийн дугаар: МЭ-6*******0*******300*******
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг
Шүүгдэгч Л.******* нь согтуугаар 202******* оны 0******* дүгээр сарын 20-ны өглөө 07 цагийн орчимд ******* аймаг ******* сум ******* дугаар баг, ******* дүгээр хэсгийн тоот, өвсөн цэг гэх газарт гэртээ архидан согтуурч хамтран амьдрагч тай маргалдан зүүн гарын шуу хэсгийг заазуурдсаны улмаас түүний эрүүл мэндэд баруун бугалга цус хуралт, зүүн шуунд шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Л.******* нь согтуугаар 202******* оны 0******* дүгээр
сарын 20-ны өглөө 07 цагийн орчимд ******* аймаг ******* сум ******* дугаар баг, ******* дүгээр хэсгийн тоот, өвсөн цэг гэх газарт гэртээ архидан согтуурч хамтран амьдрагч тай маргалдан зүүн гарын шуу хэсгийг заазуурдсаны улмаас түүний эрүүл мэндэд баруун бугалга цус хуралт, зүүн шуунд шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан
тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-12 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-1******* дүгээр хуудас/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч ын мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/ Л.*******ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/, ******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 202******* оны 0******* дүгээр сарын 22-ны өдрийн 152 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/, ******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 202******* оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 166 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн *******1-*******2 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн *******6-57 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлагх хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар хуудас/,
Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дугаар хуудас/, Л.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 69 дүгээр хуудас/, оршин суугаа газрын лавлагаа /хх-ийн 70 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 71 дүгээр хуудас/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 72 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 73 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 75 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд боломжтой байна гэж шүүх үзлээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Л.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч нь ... Сэтгэцэд учирсан хохирол тогтоолгохгүй, гомдол санал байхгүй... гэсэн байх тул шүүгдэгч Л.*******ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 5 сарын хугацаатай төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Л.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн *******-д зааснаар шүүгдэгч Л.*******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг оршин суугаа газрын харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт урт 29 см, ажлын хэсгийн урт 1******* см, ажлын хэсгийн өргөн 7 см, бариулын урт 11 см хэмжээтэй номин ногоон өнгийн бариултай никель заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч Л.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.*******, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ын *******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн *******-д зааснаар шүүгдэгч Л.*******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг оршин суугаа газрын харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Л.******* нь хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт битүүмжлэн ирүүлсэн нийт урт 29 см, ажлын хэсгийн урт 1******* см, ажлын хэсгийн өргөн 7 см, бариулын урт 11 см хэмжээтэй номин ногоон өнгийн бариултай никель заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогч устгасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
*******. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ