| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/01553/И |
| Дугаар | 102/ШШ2021/01684 |
| Огноо | 2021-06-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2021/01684
| 2021 оны 06 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2021/01684 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: ...-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...-т холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 5,270,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ..., нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... ...-ын нэхэмжлэлтэй танилцсан ба дурьдсан 2 зүйлийг надаас нэхэмжилсэн байсанд дараах тайлбарын хамтаар уг нэхэмжлэхийг зөвшөөрч байна.
... гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 5,270,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагын тухайд, ... нарын дундаас... өдөр хүү ..., ... өдөр хүү ...нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдож байх бөгөөд мөн хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээнд эцгийн нэр ... гэж бичигдсэн байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар ... нарын эцэг ... болохыг захиргааны журмаар тогтоосон байна.
Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу хүүхэд төрснөөр хүүхэд, эцэг, эхийн хооронд эрх үүрэг үүснэ, 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
Иймд ... өдөр төрсөн хүү ..., ... өдөр төрсөн хүү ... нарыг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр эцэг ...-аар тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ... гаргасан дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох эд хөрөнгийн үнэ 5,270,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарчид болох ... нар нь телевизор LG 2,200,000 төгрөг, угаалгын машин 1,600,000 төгрөг, ванны өрөөний тохижилт 200,000 төгрөг, печь 250,000 төгрөг, индүү 50,000 төгрөг, ухаалаг будаа агшаагч 130,000 төгрөг, аяга тавагны ком 380, 000 төгрөг, данх, сав 50,000 төгрөг, блиндер 12,000 төгрөг, хонь 180,000 төгрөг, чемодан 250,000 төгрөг, хөнжил 2ш 100,000 төгрөг, даавуу 300,000 төгрөг, нийт 5,270,000 төгрөгийн эд зүйлийг хамтран өмчилж байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, хариуцагчаас тухайн эд хөрөнгийн үнэ, ногдох хэсгийн талаар маргаагүй байна.
Иймд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч ... нь дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгийн үнэ болох 5,270,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Хариуцагч ...-т шүүх хуралдааны товыг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр утсаар болон мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан ... өдөр төрсөн хүү ..., ... өдөр төрсөн хүү ... нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг ...-аас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар хариуцагч ...-аас 5,270,000 /таван сая хоёр зуун далан мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 169,470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ