Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 156/2021/00045/И |
Дугаар | 156/ШШ2021/00160 |
Огноо | 2021-03-17 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 156/ШШ2021/00160
156/ШШ2021/00160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2021/0045/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Х салбар /РД:............./-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............. тоотод оршин суух, Д. овогт Д.Э. /РД:...../, Д. овогт С.М. /РД:.........../ нарт холбогдох зээлийн төлбөр 6,160,342.81 төгрөг гаргуулах, зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөдлөх хөрөнгүүдээс болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.У. оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Э. нь Х.тай 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1040021570 дугаартай барьцаат зээлийн шугамын гэрээ байгуулан 9,500,000 төгрөгийг жилийн 19.20 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зээлдэгч Д.Э. Х. б.дахь ............. тоот дансанд 9,500,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 4,315,418.80 төгрөг, зээлийн хүүд 3,292,561.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5,713.70 төгрөгийг төлсөн.
Зээлдэгч нь банктай байгуулсан 1040021570 дугаартай барьцаат зээлийн шугамын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 343 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х. нь зээлдэгчээс удаа дараа зээлээ төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. 1040021570 дугаартай барьцаат зээлийн шугамын гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1040021570-01 дугаар Баталгаат ипотекийн барьцааны гэрээгээр дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд Д.Э, С.М нарын өмчлөлийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын................................... байрлах 5 ханатай гэр.
Иймд 1040021570 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 5,184,581.20 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаарх зээлийн хүү 931,665.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,096 төгрөг, нийт 6,160,342.81 төгрөгийг С.Мэ., Д.Э. нараас гаргуулах,
Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны дээр дурдсан хөдлөх хөрөнгүүдээс болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулахыг шүүхийн шийдвэрт тухайлан зааж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Э. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Э. миний бие Х. банк дахь зээлийн үлдэгдэл 6,160,342.82 төгрөгийг сар бүрийн 30-ны өдрийн өмнө 1,000,000 төгрөгийг төлж 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах саналтай байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б. нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Э.ны тайлбартай танилцлаа. Нэхэмжилж байгаа 6,160,342.82 төгрөгийг сар бүрийн 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгийг төлж 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлнө гэсэн саналыг хүлээн зөвшөөрч байна. Хамтран хариуцагч С.М.аас татгалзаж, хариуцагч Д.Э.гаас дээрх төлбөрийг дангаар нь нэхэмжилж байна гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.банк нь хариуцагч С.М., Д.Э. нарт холбогдуулан зээлийн төлбөр 6,160,342.82 төгрөгийг гаргуулах, зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөдлөх хөрөнгүүдээс болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.Э. нь Х. банктай 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1040021570 дугаартай барьцаат зээлийн шугамын гэрээ байгуулан 9,500,000 төгрөгийг жилийн 19.20 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авч, Х. банк нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зээлдэгч Д.Э.ы Х. банк дахь 5002061673 тоот дансанд 9,500,000 төгрөгийг шилжүүлсэн, тус гэрээний хамтран зээлдэгчээр С.М гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1040021570 дугаартай зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчдийн зөвшөөрлийн наториатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдож байна.
Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хариуцагч Д.Э. нь үндсэн зээлд 4,315,418.80 төгрөг, зээлийн хүүд 3,292,561.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5,713.70 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй, хариуцагч Д.Э. нь Х. банк дахь зээлийн үлдэгдэл 6,160,342.82 төгрөгийг сар бүрийн 30-ны өдрийн өмнө 1,000,000 төгрөгийг төлж 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор дангаараа төлж барагдуулах тайлбарыг шүүхэд ирүүлсэн, энэхүү тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б. нь хүлээн зөвшөөрч, хамтран хариуцагч С.М.аас татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.Э.аас үндсэн зээлийн төлбөр 5,184,581.20 төгрөг, хүү 931,665.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,096 төгрөг, нийт 6,160,342.81 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х. банканд олгож, харин нэхэмжлэлийн шаардлагаас зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөдлөх хөрөнгүүдээс болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулахыг шүүхийн шийдвэрт тухайлан заалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь уг шаардлагын үндэслэл тодорхойгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,515 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э.аас улсын тэмдэгтийн хураамж 113,515 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х. банканд олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч Х. банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б. нь хариуцагч С.М.аас татгалзсан болохыг дурдав.
Мөн нэхэмжлэгч Х. банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б., хариуцагч Д.Э. нарт шүүх хуралдааны товыг шүүхээс хуулийн хугацаанд мэдэгдсэн байх бөгөөд тэдгээр нь өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааны хийж өгөх талаар амаар хүсэлт ирүүлсэн байх тул тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.Э.аас үндсэн зээлийн төлбөр 5,184,581.20 төгрөг, хүү 931,665.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,096 төгрөг, нийт 6,160,342.81 /зургаан сая нэг зуун жаран мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х. банканд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөдлөх хөрөнгүүдээс болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулахыг шүүхийн шийдвэрт тухайлан заалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч С.М.аас татгалзсан болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,515 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э.аас улсын тэмдэгтийн хураамж 113,515 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х. банканд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА