| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2024/0077/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/80 |
| Огноо | 2024-05-20 |
| Зүйл хэсэг | 22.4.1., 22.5.1., 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн
Улсын яллагч Б.Түвшинтөр
Шүүгдэгч Д.Б, Г.Б нарын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ
Шүүгдэгч Д.Б, Г.Б, Б.Э, Б.Б, А.А, П.Б, Б.Эр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Э, Б.Б, А.А, П.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Б, Г.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1, 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Эр нарт холбогдох 2316000500021 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ажилладаг, ам бүл 1, Говь-Алтай аймгийн ... тоотод түр оршин суух хаягтай, Говь-Алтай ... оршин суух хаягийн бүртгэлтэй, ... регистрийн дугаартай, Ж овгийн Б.Б.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, хувиараа засварын газар ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ... тоотод оршин суух хаягтай, ... регистрийн дугаартай, Ө овгийн Б.Эр.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...-ний өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ... хаягтай, ... регистрийн дугаартай, А овгийн А.А.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Говь-Алтай ... тоотод оршин суух хаягтай, ДР... регистрийн дугаартай, А овгийн Б.Э.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, зам барилгын инженер мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ... тоотод оршин суух хаягтай, ДЮ... регистрийн дугаартай, Ж овгийн П.Б.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...-ний өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, автомашины засварын газар ажилладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ... тоотод оршин суух хаягтай, ... регистрийн дугаартай, Х овгийн Г.Б.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...-ний өдөр төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ... тоотод оршин суух хаягтай, ДР... регистрийн дугаартай, Б овгийн Д.Б.
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Бийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүрэг буюу Говь-Алтай аймгийн ... сумын ... баг “Хавцгай амын дунд хамар” хяналтын цэг хуваарийн дагуу ажиллахдаа 2022 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө хяналтын цэгийг харалгүй орхисны төлөө 4,000,000 төгрөг бэлнээр авсан,
Шүүгдэгч Г.Бийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүрэг буюу Говь-Алтай аймгийн ... сумын ... баг “Хавцгай амын дунд хамар” хяналтын цэгт хуваарийн дагуу ажиллахдаа 2022 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө хяналтын цэгийг харалгүй орхисны төлөө 4,000,000 бэлнээр бусдаар дамжуулан авсан,
Шүүгдэгч Б.Эрыг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Говь-Алтай аймгийн ... сумын ... баг “Хавцгай амын дунд хамар” хяналтын цэг хуваарийн дагуу 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Г.Б, цагдаагийн ахлах ахлагч Д.Б нарыг албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 8,000,000 төгрөгийг өгсөн, мөн П.Б, А.А, Б.Э, Б.Б нартай бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 11 дүгээр сарын 24-ний өдөрт шилжих шөнө Говь-Алтай аймгийн ... сумын 3-р баг “Хавцгайн амны дунд хамар” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлож байгаль экологид хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Э, Б.Эр, П.Б, А.А, Б.Б нар нь бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 11 дүгээр сарын 24-ний өдөрт шилжих шөнө Говь-Алтай аймгийн ... сумын 3-р баг “Хавцгайн амны дунд хамар” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлож байгаль экологид хохирол учруулсан хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг үнэлэхэд шүүгдэгч Д.Б, Г.Б нар нь Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт цагдаагаар ажиллаж байхдаа тус аймгийн ... сумын ... баг “Хавцгай амын дунд хамар” хяналтын цэгт хуваарийн дагуу ажиллахдаа 2022 оны 11 сарын 23-24-нд шилжих шөнө хяналтын цэгийг харалгүй орхисны төлөө шүүгдэгч Б.Эраас 2022 оны 11 сарын 27-нд тус бүр 4,000,000 төгрөгийг бэлнээр авсан,
Шүүгдэгч Б.Эр нь Говь-Алтай аймгийн ... сумын ... баг “Хавцгай амын дунд хамар” хяналтын цэг хуваарийн дагуу 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Г.Б, цагдаагийн ахлах ахлагч Д.Б нарт 2022 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө хяналтын цэгийг харалгүй орхисных нь төлөө 2022 оны 11 сарын 27-ны өдөр тус бүрд нь 4,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн,
Шүүгдэгч Б.Э, Б.Эр, П.Б, А.А, Б.Б нар нь бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 11 дүгээр сарын 24-ний өдөрт шилжих шөнө Говь-Алтай аймгийн ... сумын 3-р баг “Хавцгайн амны дунд хамар” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлож байгаль экологид хохирол учруулсан гэх үйл баримтууд тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б, Г.Б нарын шүүгдэгч Б.Эраас тус бүр 4,000,000 төгрөг авсан гэх үйлдэл нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан шинжээрээ, шүүгдэгч Б.Эрын шүүгдэгч Д.Б, Г.Б нарт тус бүрд 4,000,000 төгрөг өгсөн гэх үйлдэл нь өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл буюу мөнгө өгсөн шинжээрээ, шүүгдэгч Б.Э, Б.Эр, П.Б, А.А, Б.Б нар нь бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж алт олборлосон үйлдэл нь хүрээлэн байгаа орчинд хохирол учруулсан шинжээрээ тус тус Эрүүгийн хуульд заасан гэмт хэргүүд мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэргүүдэд шүүгдэгч Д.Б, Г.Б, Б.Э, Б.Эр, П.Б, А.А, Б.Б нар нь гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна асуултад хариулсан: “...Байгальдаа хор хөнөөл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Гэм буруугаа маш их ухаарч байна...” гэх мэдүүлсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Эрын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна асуултад хариулсан: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээс өөрчлөгдөөгүй, өмнө нь мэдүүлэг өгсөн. Тэгээд хийсэн зүйлдээ гэмшиж байгаа. ...2022 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө Д.Б, Г.Б нартай уулзаж, хамт байсныг бусад 4 хүн мэдэж байсан. Би очиж уулзаад гуйгаадахъя. Олуулаа очоод яах юм гэж хэлсэн. Мөнгө төгрөг өгнө гэдгийг нөгөө 4 мэдээгүй... Д.Б, Г.Б нарт тус бүр 4,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. ...6 метр шахуу ухдаг. 3 үе алтны судалтай гэхээр нь бид нар эртхэн очоод ухъя гээд шөнө нь ухаад тэгээд энэ мотор, молдокыг ажиллуулаагүй. Зүгээр нөгөө шалыг нь үзээд л гарч ирсэн. Гэхдээ сул байгаагаас нь жоохон юм аваад л гарсан л даа. Тэгээд алтаа тушаагаад 2 сая гаруй төгрөг болсон. ...алтан судлыг нь харчхаад энэ хоёрт гайгүй юм байна. Дараа нь л мотор, багаж ажиллуулахаар оръё гэж бодоод л яриад байсан байхгүй юу ...3800 ампертай мотор 1 ширхэг, молдок зэрэг нь минийх... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Зөндөө олон хүн нааш, цааш нь болгоод зөндөө төвөг удчихлаа. Гэм буруугаа ухаарч байна. Таны өгсөн ялыг хүлээн зөвшөөрнө. Миний буруу. Бас хоёр цагдааг харж үзээсэй гэж хүсэж байна” гэх мэдүүлсэн мэдүүлэг,
Шүүгдэгч А.Агийн “Өмнө нь мэдүүлэг өгчихсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тэгээд энэ ял шийтгэлийг жоохон багасгаж өгөхийг хүсэж байна. Бас бусдаасаа уучлал хүсье” тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна гэх мэдүүлсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Эын “шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна гэм буруугаа хүлээж байгаа. ...Хийсэн үйлдлээ ухамсарлаж байна. Тэгээд уучлаарай л гэж хэлье дээ. 5,400,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тэгээд өөрийнхөө гэм бурууг бас ухамсарлаж байна. Бас энэ хоёр цагдаад нэлээн хүндрэл учруулаад ажил төрөлгүй болгосондоо харамсаж байна” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч П.Бын “Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь цагдаа дээр өгч байсан мэдүүлгээрээ явъя. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Мөнгөн дүнгийн хамгийн бага хэмжээ болох 5,400,000 төгрөгөөр торгож өгөөч гэж танаас хүсэж байна. Тэгээд өөрийнхөө гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Байгальд болон энэ 2 цагдаа мөн энд хамт явж байсан нөхдөдөө их төвөг удлаа. Уучлаарай гэж хэлье” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Г.Бийн “Өмнө нь гэм буруугаа хүлээсэн болохоор мэдүүлэг өгөхийг зөвшөөрөхгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бидний торгуулийн хэмжээг жоохон багасгаж өгөхийг л хүсье дээ” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Бийн “Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь цагдаа дээр өгч байсан мэдүүлгээрээ явъя. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тэгээд торгуулийн ялыг жоохон багасгаж өгөөч гэж хүсэж байна” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /5-р хх-ийн 246-250-р хуудас/,
Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Н.Мэндбаярын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр баталсан “Говь-Алтай аймгийн ... сумын Жавхлант баг “Хавцгайн амны дунд хамар” гэх газарт хяналтын цэг /пост/ ажиллуулах төлөвлөгөө, хуваарь” гээд уг хуваарийг хэрэгжүүлэх хугацаа нь 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл. Хоёр: Хяналтын постод үүрэг гүйцэтгэх албан хаагчийн томилгоо гэх хэсэгт а/а Д.Б, д/а Г.Б нар 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 7 хоног үүрэг гүйцэтгэнэ...” гэх хуваарь /6-р хх-ийн 3-р хуудас/,
... сумын “хавцгайн ам” гэх газарт байршуулсан хяналтын камерын 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх бичлэгт 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр үзлэг хийхэд “2022 оны 11 дүгээр сарын 20-24-ний хооронд а/а Д.Б, д/а Б.Г.Б нар нь постод ээлжийн үүрэг гүйцэтгэж байгаа бичлэг болон гэрэл зураг үлдсэн байх бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 12 цаг 25 минутад 17 секунд, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 16 цаг 16 минут 52 секундэд газрын байршил анх бичлэг эхлэхэд байсан чулуугаар баримжаа авахад уг чулуу хөдлөөгүй хагас дарагдсан харагдаж байна. Уг камерын бичиг нь байгаль орчин аялал жуулчлалын газраас амьтдын хөдөлгөөн мэдэрч бичлэг хийхэд зориулагдсан камер гэх бөгөөд алт гарсан гэх нүхний эргэн тойронд хөдөлгөөн гарах болгонд дүрс үлдэж байсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20 цаг 47 минутад камерын дэлгэц цайж үл мэдэгдэх чимээ гарч байв. 2022 оны 11 сарын 24-ний өдрийн 08 цаг 19 минут 02 секундэд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч тухайн газарт ирэх бөгөөд 2022 оны 11 сарын 24-ний өдрийн 12 цаг 04 минут 00 секундэд чулуу хөдөлсөн байгаа нь тодорхой сайн харагдаж байв. Дээрх бичлэгээс үзэхэд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20 цаг 47 минутад газрын хэвлийд хууль бусаар халдсан байж болзошгүй байна...” гэх үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6-р хх-ийн 9-14-р хуудас/ зэрэг яллах болон өмгөөлөх талын шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нар болон шүүгдэгч Д.Б, Г.Б нарын өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй байна.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтууд нь 2022 оны 11 сарын 23-наас 27-ны хооронд үйлдэгдсэн бөгөөд 2022 оны 12 сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт нэмэлт өөрчлөлт оржээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд хууль буцаан хэрэглэх талаар зохицуулсан бөгөөд тус зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж хуульчилжээ.
Тухайн гэмт хэрэг гарсан үед мөрдөж байсан Эрүүгийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус хуульчилсан байсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан хуулиар Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж оногдуулах ялыг хүндрүүлж, харин Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж зорчих эрхийг хязгаарлах ялыг хасаж тус тус өөрчлөн найруулжээ. Иймд шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэж шүүгдэгч Д.Б, Г.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Эрыг Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тус хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч П.Б, Б.Б, Б.Э, А.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас байгальд учруулсан нийт хохирлын үнэлгээг 80,854 төгрөг, эвдэгдсэн талбайд хийх нөхөн сэргээлтийн зардлыг 76,582 төгрөг гэж шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүгдэгч нар нь 76,582 төгрөг болон байгаль экологид учирсан хохирол 80,854 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлж 161,708 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэв.
Харин шүүгдэгч Б.Эр, П.Б, Б.Б, Б.Э, А.А нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор гарсан зардал 4,000,000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж иргэний нэхэмжлэгч “Н-А ХХК”-нд олгохоор шийдвэрлэлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3, 1.4 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Б, Г.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус бүрийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Эрыг Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч П.Б, Б.Б, Б.Э, А.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар шүүгдэгч Б.Эр, П.Б, Б.Б, Б.Э, А.А нарыг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэж ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч А.А нь “...Мөнгөн торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ээжийгээ хөдөө асардаг. Тэгээд надад мөнгө олох бололцоо муу. Ялыг маань тэнсэн болгож өгнө үү. Эсхүл жоохон багасгаж өгөөч гэж хүсье...” гэх хүсэлтийг, шүүгдэгч Д.Б, Г.Б нарын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ “Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд нэгээс таван жилийн хорих ялтай хэдий ч 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нөхцөл байдал байгаа. Тэгэхээр үнэхээр бололцоогүй хүмүүс дээр нь торгох ял оногдуулбал эргээд л хэсэг хугацааны дараа хорих ял болох магадлалтай байгаа...” гэх дүгнэлтийг тус тус шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шударга ёсны зарчмыг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг ...нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, үзэл бодол, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй” гэж заасан байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг “Монгол Улсад хүн бүр ...нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, ...аар ялгаварлан гадуурхагдахгүйгээр, хуулийн этгээд бүр хөрөнгө, орлого, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын хэлбэрээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Мөнгөн торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ээжийгээ хөдөө асардаг. Тэгээд надад мөнгө олох бололцоо муу. Ялыг маань тэнсэн болгож өгнө үү. Эсхүл жоохон багасгаж өгөөч гэж хүсье...” гэсэн хүсэлт нь дээрх зарчмуудтай нийцэхгүй байх бөгөөд шүүгдэгч А.А нь шүүгдэгч П.Б, Б.Б, Б.Э, Б.Эр нартай бүлэглэн тухайн гэмт хэргийг үйлдсэн байх тул бусад шүүгдэгч нартай адил ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж үзлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Г.Б нараас тус бүрээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 4,000,000 төгрөгийг хураан авч улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно гэж заасан тул шүүгдэгч Д.Б, Г.Б нарт тус бүр оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд, шүүгдэгч Б.Эрад оногдуулсан 8,100,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч П.Б, Б.Б, Б.Э, А.А нарт тус бүрт оногдуулсан 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б, Г.Б, Б.Эр, П.Б, Б.Б, Б.Э, А.А нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА