Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/89

 

 

 

 

 

 

 

 

 


 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга М.Гантуяа тэмдэглэл хөтлөн,

улсын яллагч Л.Наранхүү,

шүүгдэгч И.А, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч  И.Ат холбогдох эрүүгийн 2334000000510 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

 

Холбогдсон хэргийн талаар:

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч  И.А нь 2023 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нарийн хөндий” гэх газарт байрлах иргэн Ц.Бгэрт ногоон тэжээл зөөх ажлыг хийж байхдаа түүний өмдний халааснаас тээврийн хэрэгслийн түлхүүрийг авч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Хьюндай портер маркийн 49-89 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хулгайлж, 9.273.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:  

Шүүгдэгч И.А:

... Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримт:

Эрүүгийн 2334000000510 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч И.А нь 2023 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нарийн хөндий” гэх газарт байрлах иргэн Ц.Бгэрт ногоон тэжээл зөөх ажлыг хийж байхдаа түүний өмдний халааснаас тээврийн хэрэгслийн түлхүүрийг авч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Хьюндай портер маркийн 49-89 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хулгайлж, 9.273.300 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

хохирогч Ц.Б...Би 2023 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр Мандал 1-р баг Нарийн хөндийд гэрийнхээ ойролцоо байх тариалангийн талбайгаас И.Аын хамт өвөлжөөрүүгээ ногоон тэжээл зөөж байгаад харанхуй болсон тул И. И.А бид хоёр тэжээл зөөж байсан супер Портер маркийн 49-89ТӨВ улсын дугаартай машинаа ногоон тэжээлийн талбайд үлдээгээд 1 км орчим зайтай байх гэртээ И.Аын хамт явган явж ирээд хоол цайд идээд унтацгаасан би унтахдаа машиныхаа түлхүүрийг өмднийхөө халаасанд хийгээд унтсан. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 30-ны өглөө 05 цагийн орчим манай эхнэр босоод И.Аыг байхгүй байсныг мэдсэн би өглөө 07 цагийн орчим хүүхдээ сургуульд хүргэж өгөхөөр машин үлдээсэн газраа иртэл машин маань байхгүй байсан өмднийхөө халаасанд түлхүүрээ үзтэл машины түлхүүр байхгүй байхаар нь И.Аыг миний өмдний халааснаас түлхүүр аваад машин асаагаад явсаныг мэдсэн. Би гэртээ ирээд эхнэрээсээ асуутал И.А шөнө 03 цагийн орчим босчихсон зогсож байхаар унтаач юу хийж байгаан гэсэн чинь буцаад хэвтсэн, тэгээд эхнэрийг жоохон дуг хийгээд өглөө босоод 05 цагийн үед хартал И.А хувцасаа өмсөөд гараад явсан байсан гэсэн би И.Аыг болон машинаа хайж сумын төвийн баруун талд Уйлант гэх газарт байдаг Очироо гэх И.Аын аавынх нь хаамаатны айлд очиж сураглахад И.Аыг шөнийн 04 цагийн үед ирээд би машин худалдаж авлаа гээд миний машиныг унчихсан тэднийхээр ороод миний ногоон тэжээл машин дээр ачихдаа ашиглаж байсан даль модыг тэдний гадаа үлдээгээд өөрөө хот явлаа гээд хот явдаг засмал зам руу чиглээд машинтайгаа явсан гэж байна лээ... гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч Э.Д...Би Улаанбаатар хот ХУД-т эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг юм. 2023 оны 10 сарын сүүлээр 11 сарын эхээр манай урд талд байрлах төмөр авах цэг дээр портер машин зарна гэж сонсоод яваад очиход 49-89 ТӨВ улсын дугаартай цагаан өнгийн портер машин байсан. Тухайн портер машины эзэн нь гээд хөл муутай залуу байсан. Тухайн залуутай уулзаад 49-89 ТӨВ улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн машиныг 2 сая 200 мянган төгрөгөөр авахаар тохиролцсон. Гэтэл машины эзэн болох хөл муутай залуу тухайн төмрийн цэгийн эзэнд 250.000 төгрөг өгөх ёстой юм гэхээр нь би тухайн төмрийн цэгийн эзэнд 250.000 төгрөг өгөөд машины эзэн И.А гэх залуу урьдчилгаа болгож 250.000 төгрөг өгсөн. Ингээд би нийт 500.000 төгрөг өгсөн юм. Тухайн машины эзэн И.А гэх залуу машинаа надад өгчихөөд маргааш ирээд нэрээ шилжүүлээд үлдсэн мөнгөө авна гэж яваад алга болоод 3 хоногийн дараа ирээд би тухайн залууг дагуулж яваад нэрээ шилжүүлэх гээд нотариат ортол өөр хүний нэр дээр бүртгэлтэй шилжүүлж болохгүй байсан тэгээд би авто тээврийн газраас эзнийг хайлгаад утсаар нь холбогдож эзэнд нь хүлээлгэж өгсөн. Тухайн машин нь хулгайн машин болж таараад би эзэнд нь өгөөд би өөрөө 500.000 төгрөгөөр хохирсон юм. Одоо И.А нь надад 500.000 төгрөгийг буцаан өгсөн байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

гэрч О.Ц... Би И.Аын тээврийн хэрэгсэл хулгай хийсэн талаар мэднэ. И.А нь тухайн портер машиныг Улаанбаатар хотод оруулж ирээд айлын хашаанд 250.000 төгрөгний барьцаанд тавиад нэг хүнд 500.000 төгрөгөөр зарж анх барьцаанд тавьсан хүний 250.000 төгрөгийг нь төлж барагдуулсан байсан. Тэгээд тээврийн хэрэгсэл зарсан хүнийг 500.000 төгрөгөөр хохироосон байсныг би хохирол мөнгө болох 500.000 төгрөгийг төлж барагдуулсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь одоо Төв аймгийн Батсүмбэр суманд эзэндээ очин мөн хохирогүй болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 07/370 дугаартай ... Шинжээчийн дүгнэлт гаргахтай холбоотой бичиг баримтыг нарийвчлан судалж, боловсруулалт хийж, 2023 оны 10-р сарын 30-ны байдлаар иргэн Ц.Бэзэмшлийн Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнэ нь 9.273.300/есөн сая хоёр зуун далан гурван мянга гурван зуу/ төгрөг гэж дүгнэлээ... талаарх дүгнэлт /хх-ийн 18-32 дугаар хуудас/,

Шүүгдэгч И.Аын яллагдагчаар өгсөн ...Би тогтоолыг уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/ хуудас зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Л.Наранхүү:

... Шүүгдэгч  И.А нь 2023 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Нарийн хөндий" гэх газарт байрлах иргэн Ц.Бгэрт ногоон тэжээл зөөх ажлыг хийж байхдаа түүний өмдний халааснаас тээврийн хэрэгслийн түлхүүрийг авч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Хьюндай портер маркийн 49-89 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хулгайлж, 9,273,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг дурдаж байна гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч И.А:

...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан:

...Өнөөдрийн шүүх хуралд шүүгдэгч И.Аын өмгөөлөгчөөр оролцож байна. Хэргийн зүйлчлэл, гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй. Шүүгдэгч И.А нь мөрдөн шалгах ажиллагаанаас шүүхийн шат хүртэл гэм буруу дээрээ маргадаггүй. Хохирогч, иргэний нэхэмжлэгчид хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан гэв ...гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн шүүгдэгч И.А хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч И.А нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч И.А дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

                               

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 

Шүүгдэгч И.Аын холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

 

“Хулгайлах” гэмт хэргийн гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч байгаа идэвхтэй гэмт үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх ба гэмт үйлдэл нь гадаад хэлбэрээрээ зан үйл, бие эрхтнүүдийн харилцан үйлдэл, хөД бөгөөд тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг.

 

Мөн “Хулгайлах” гэмт хэргийн “Өмчлөх эрхийн эсрэг” бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд зүйлс нь хулгайлагдах үед өмчлөгч, эзэмшигч болон төр, хувийн хэвшлийн байгууллага, тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэл, өмчлөл, эзэмшилд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх үүрэггүй учир нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоор тайлбарлагддагийг дурдах нь зүйтэй.

 

“Хулгайлах” гэмт хэрэг нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн үндсэн болон “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн”, “түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлс хулгайлсан”, “ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан”, “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн” гэсэн хүндрүүлэх, “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэм бүлэг үйлдсэн бол” гэсэн онц хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Үүнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэсэн гэмт хэрэг нь дээрх үндсэн шинжийг хангасан байхаас гадна давхар гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш буюу 300.001 /гурван зуун мянга нэг/ төгрөг, түүнээс дээш хохирол, хор уршиг учруулсан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйг материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч И.А нь 2023 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нарийн хөндий” гэх газарт байрлах иргэн Ц.Бгэрт ногоон тэжээл зөөх ажлыг хийж байхдаа түүний өмдний халааснаас тээврийн хэрэгслийн түлхүүрийг авч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Хьюндай портер маркийн 49-89 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хулгайлан авч буй гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “бага хэмжээний хохирол”-с дээш буюу 9.273.300 төгрөгийн төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч И.Аыг бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч И.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршигийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг хэргийн хохиролд тооцно”,

Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заажээ.

 

Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, үнэлгээний тайлан зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч И.Аын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогчид нийт 9.773.300 төгрөгийн хохирол учирсан байна. 

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч И.А нь хохирогч Ц.Барсболдод хулгайлсан эд зүйлийг биет байдлаар тээврийн хэрэгслийг буцаан өгсөн мөн иргэний нэхэмжлэгч Э.Дд 500.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:    

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Л.Наранхүү:

... Шүүгдэгч И.Аын холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлснөөр хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна. Шүүгдэгч М.И.Ат эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 зургаан сарын хугацаагаар хорих ял оногдулах, онлгдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч И.А:

...Хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан:

... Шүүгдэгч И.А нь мөрдөн шалгах ажиллагаанаас өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөрдөг. Хохирлоо нөхөн барагдуулсан. Хувийн байдал нь өндөр настай аав, ээж, дүүтэйгээ амьдардаг. Хөнгөрүүлэх нөхцөл байдлууд харгалзаж байна. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна....гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч И.А гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцлэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, 

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч И.Ат хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнийг болон хувийн байдлыг харгалзан  эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд нийтэд тустай ажил хийлгэх ялыг 400 цагаар тогтоох нь тохирно гэж үзлээ. 

 

 

Шүүгдэгч И.Ат оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч И.Ат нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2334000000510 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, энэ тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

    Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  И.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч  И.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Аын цагдан хоригдсон 27 хоногийн 1 хоногийг 8 цагаар тооцож 216 цагийг түүнд оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэхээс хасаж, түүний нийтэд тустай ажил хийлгэх ялыг 184 /нэг зуун наян дөрөв/ цагаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Аын эдэлбэл зохих 184 /нэг зуун наян дөрөв/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Төв аймаг Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч  И.Ат шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.А нь шүүхээс оногдуулсан 184 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

7. Эрүүгийн 2334000000510 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч  И.А энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  И.Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.  

 

  9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

  

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч  И.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

        

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.ДЭЛГЭРМӨРӨН