| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2024/0005/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/70 |
| Огноо | 2024-02-29 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | В.Батдэлгэр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа тэмдэглэл хөтлөн,
улсын яллагч В.Батдэлгэр,
шүүгдэгч Б.Ү, Г.Т, тэдний өмгөөлөгч Г.Ичинхорол, Л.Намнансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч Б.Ү, Г.Т нарт холбогдох эрүүгийн 2303002100296 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Ү, Г.Т нар нь бүлэглэн 2023 оны 3 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын гадна зогсоол дээрээс Оросын Холбооны Улсын иргэн Е.Аэзэмшлийн 16,104,000 төгрөгийн үнэ бүхий в476ху 27RUS дугаартай “Хонда Инсайт” загварын автомашин, хохирогч Оросын Холбооны Улсын иргэн Е.Аэзэмшлийн 8.322.126 /найман сая гурван зуун хорин хоёр мянга нэг зуун хорин зургаан төгрөг/-ийн үнэ бүхий Оросын Холбооны Улсын а574ху 27RUS дугаартай Мицубиши ASX загварын автомашинуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор машин, механизм ашиглан авч бусдад нийт 24.426.126 /хорин дөрвөн сая дөрвөн зуун хорин зургаан мянга нэг зуун хорин зургаан төгрөг/-ийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Ү:
... Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв... гэж мэдүүлжээ.
Шүүгдэгч Г.Т:
... Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв... гэж мэдүүлжээ.
Үйл баримт:
Эрүүгийн 2303002100296 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Б.Ү, Г.Т нар нь бүлэглэн 2023 оны 3 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын гадна зогсоол дээрээс Оросын Холбооны Улсын иргэн Е.Аэзэмшлийн 16.104.000 төгрөгийн үнэ бүхий в476ху 27RUS дугаартай "Хонда Инсайт" загварын автомашин, хохирогч Оросын Холбооны Улсын иргэн Е.Аэзэмшлийн 8.322.126 /найман сая гурван зуун хорин хоёр мянга нэг зуун хорин зургаан төгрөг/-ийн үнэ бүхий Оросын Холбооны Улсын а574ху 27RUS дугаартай Мицубиши ASX загварын автомашинуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор машин, механизм ашиглан авч бусдад нийт 24.426.126 /хорин дөрвөн сая дөрвөн зуун хорин зургаан мянга нэг зуун хорин зургаан төгрөг/-ийн хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-21 дүгээр хуудас/,
хохирогч С.А...Би 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр эхнэр Юлиягийн хамт аялах амрах зорилгоор Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн хилийн боомтоор өөрийн эзэмшлийн в476ху 27RUS дугаартай Хонда Инсайт загварын автомашинаар нэвтэрч орж ирээд Улаанбаатар хотод байж байгаад 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Вьетнам Улсад очиж амрах зорилгоор Улаанбаатар-Чежү чиглэлийн онгоцоор нисэж явсан. Ингэхдээ буюу 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Чингис хаан” олон улсын нисэх буудлын авто зогсоол дээр өөрийн эзэмшлийн в476ху 27RUS дугаартай Хонда Инсайт загварын автомашинаа түгжиж үлдээгээд ниссэн. Ингээд Вьетнам Улсад очоод 3 сар амраад Лаос Улсад очиж хэд хоноод буцаад Вьетнам Улсад очиж амарч байж байгаад 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсад ирээд онгоцны буудал дээрээс машинаа авах гэхэд миний машин зогсоол дээр тавьсан газараа байхгүй хулгайд алдагдсан байсан. Ингээд би цагдаагийн байгууллага болон өөрийн улсын ЭСЯ-даа хандсан юм. Ийм л асуудал болсон юм... гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
хохирогч А.Ю...Би 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор өөрийн эзэмшлийн а574ху 27RUS дугаартай Мицубиши ASX загварын автомашинтайгаа эхнэр Ермолаева Анна Вячеславовнагийн хамт орж ирсэн. Ингээд Монгол Улсад 27 хоноод 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын авто зогсоол дээр а574ху 27RUS дугаартай Мицубиши ASX загварын автомашинаа орхиод 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас Сөүлийн нислэгээр нисээд тэндээсээ Вьетнам Улсын Ханой хот тэндээсээ Тайланд Улсын Бангкок хот луу аялж байгаад 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудал дээр буюу Монгол Улсад ирээд орхисон машинаа авах гэхэд миний машин байхгүй болсон байсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,
гэрч Х.Б...Би хүнээс түрээсээр Бонго маркийн автомашин түрээлсэж фэйсбүүк дээр зар тавиад эвдэрсэн болон мөргөлдсөн өөрөө явах боломжгүй болсон автомашиныг ачиж заасан газарт нь хүргэж өгдөг ажил хийдэг юм. Би өөрийн Баасансүрэн гэсэн фэйсбүүк хаягаар 99000260 гэсэн утасны дугаар тавьж зараар үйлчилгээгээ олдог юм. 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 23 цаг 50 минутын орчимд над руу 91022877 гэсэн дугаараас залгаад машин ачиж байгаа юу гэж асуухаар нь би машин ачиж байгаа гэж хэлэхэд Чингис хаан шинэ нисэх буудлаас машин ачуулмаар байна гэж хэлээд би тэр залуутай ярьж тохироод шөнийн 00 цаг 30 минутын үед нисэхийн тойргоос нөгөө хүнээ аваад шинэ нисэх буудал дээр очоод буудлын зогсоол дээр байсан Хонда Инсайт маркийн ягаандуу өнгийн улсын дугааргүй машиныг ачсан. Тухайн машин ачуулсан залуу нь махлаг өндөр биетэй 30-40 орчим насны залуу байсан. Ингээд тэр машиныг ачаад хот руу орж ирээд Хүнс трэйд ХХК-ийн орчимд 5 давхар байрны гадна зогсоол дээр буулгаад надад дахиж нисэх буудлаас 1 машин ачуулмаар байна гээд 2 машиныг 450.000 төгрөгөөр ачихаар тохироод над руу 300.000 төгрөг болон 150.000 төгрөгөөр хоёр удаа шилжүүлж төлбөрөө өгсөн. Ингээд би машин буулгасан газраасаа хөдлөөд эхний залуугийн зааж өгсөн хүн нь гэх 1 залууг 80111053 гэсэн дугаараар холбогдож аваад дахин Чингис хаан ОУНБ-ын зогсоол дээр очиж бас улсын дугааргүй цагаан өнгийн машин ачсан. Би тэр машины марк загварыг мэдэхгүй байна жижин оврын жийп шиг байсан. Ачуулсан залуу нь эхнийн хүнээ бодвол залуу 25-30 орчим насны жижиг биетэй намхан залуу байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 дугаар хуудас/,
гэрч Г.Б...Би ямар нэгэн эрхэлсэн тодорхой ажил байхгүй ба СХД-ийн 22-р хороо Хилчингийн 29-8 тоотод аав, ээж, дүү нарын хамт оршин суудаг юм. Би эрхэлсэн ажилгүй болохоор аавынхаа машин болон найз нарынхаа машиныг гуйж хувиараа халтуур хийж явдаг юм. Би шинэ нисэх буудал луу 3-4 удаа хүн хүргэж ирэхдээ уг нисэх буудлын зогсоол дээр тоос шороондоо дарагдчихсан удаж байгаа болотой хоёр ширхэг машин байсныг анзаараад харсан байсан юм. Ингээд 2023 оны 3 дугаар сарын 21-ний орой таньдаг ах болох Баясаа ахын гэрт нь ирээд Баясаа ахад “Чингис хаан” нисэх буудлын зогсоол дээр хаягдсан хоёр ширхэг орос дугаартай машин байна. Эзэн нь дайнаас дүрвэж ирээд машинаа хаяад өөр улс луу бүүр явчихсан юм шиг байна. 1000059 машиныг авчраад задаргаанд өгөөд мөнгө болговол яах вэ? гэж хэлэхэд Баясаа ах үнэхээр бүүр орхиод явсан машин юм бол яасан ч яахав гэж хэлсэн. Ингээд бид хоёр фейсбүүк дээр хайж байгаад хувиараа машин ачна гэсэн зарын дагуу 99000260 гэсэн дугаараар машин ачдаг нэг хүнтэй яриад тэр шөнөдөө шинэ нисэх буудлаас машин ачуулж авчрахаар тохироод Баясаа ахын гэрийн гадаа буюу Содон хороололд ачигч машиныг дуудаж уулзаад хоёр машиныг 500.000 төгрөгөөр ачуулж ирэхээр тохироод явсан. Ингээд нисэх буудал дээр очоод зогсоол дээрээ нь хөх ягаан өнгөтэй орос дугаартай Хонда Инсайт машиныг ачуулаад хотод ирж Баясаа ахын хадам аавынх нь хашаанд буулгаад дахиж яваад цагаан өнгөтэй мөн орос дугаартай Мицубиши машиныг ачиж авчраад Орбитод манай хашаанд буулгасан. Тэгээд маргааш нь Баясаа ах бид хоёр уулзаад ямар ч байсан эзэн нь гараад ирж магадгүй гэж бодоод машиныг зарж үрэлгүй хэсэг хугацаанд харж байя гэж тохирсон. Ийм л асуудал болсон юм... гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
гэрч Б.Үгийн ...Би хувиараа хэвлэлийн студи ажиллуулдаг бөгөөд эхнэр 2 хүүхдийн хамт Содон хороолол 105-18 тоотод оршин суудаг юм. 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байхаа найз нарынхаа хамт гэртээ жаахан архи уусан юм. Тэгтэл тэр орой манай таньдаг дүү болох Г.Т манай гэрт ирээд Орос Украйны дайнаас зугтааж Монголд ирсэн оросууд шинэ нисэх буудал дээр өөрсдийнхөө унаж орж ирсэн машинуудыг үлдээгээд өөр улс луу дүрвээд буцаж ирэхээргүй явчихсан. Тэр машинууд нь тэнд буудлын зогсоол дээр эзэнгүй удаж байгаа юм байна, тэр машинуудыг ачиж авчраад унаж болох юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би үнэхээр хаягдсан машин юм уу? гэж асуухад эзэд нь хаяад дүрвээд явчихсан зогсоол дээр удаж байгаа машин гэж хэлсэн. Ингээд Г.Т бид фейсбүүк дээр хайж байгаад хувиараа машин ачна гэсэн зарын дагуу 99000260 гэсэн дугаараар машин ачдаг нэг залуутай яриад тэр шөнөдөө шинэ нисэх буудлаас машин ачуулж авчрахаар тохироод манай гэрийн гадаа буюу Содон хороололд ачигч машиныг дуудаж уулзаад хоёр машиныг 500.000 төгрөгөөр ачуулж ирэхээр тохироод явсан. Ингээд нисэх буудал дээр очоод зогсоол дээрээ нь хөх ягаан өнгөтэй орос дугаартай Хонда Инсайт машиныг ачуулаад хотод ирж Толгойтод манай хадам аавын хашаанд буулгаад дахиж яваад цагаан өнгөтэй мөн орос дугаартай Мицубиши машиныг ачиж авчраад Орбитод Бхашаанд буулгасан. Ачигч жолоочийн төлбөрийг нь би эхнэрийн данснаас нь хоёр хувааж шилжүүлсэн. Тэгээд маргааш нь Г.Т бид хоёр бид хоёр уулзаж ярилцаад эзэн нь гараад ирж магадгүй, эзэн нь гараад ирвэл буцаагаад өгчихнө, зарж үрэлгүй хэсэг хугацаанд харья гэж тохиролцсон. Тэгээд өнөөдөр цагдаагийн байгууллагад энэ асуудлаар хүргэгдэн ирж шалгагдаж байгаа юм. Ийм л асуудал болсон юм... гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,
Дамно ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн №ИАТ-23-01 дугаартай ...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 3 сарын зах зээлийн үнэлгээгээр автомашин нь 16.074.0007 /Арван зургаан сая далан дөрвөн мянган тогрог/-р, автомашины гурвалжин шил нь 30.000 /Гучин мянган төгрөг/-р, нийт 16.104.000 /Арван зургаан сая нэг зуун дөрвөн мянган төгрөг/-р үнэлэгдэв... талаарх дүгнэлт /хх-ийн 65-69 дүгээр хуудас/,
Дамно ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн №ИАТ-23-02 дугаартай ...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 3 сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 8.322.267 /Найман сая гурван зуун хорин хоёр мянга нэг зуун хорин зургаан төгрөг/-р үнэлэгдэв... талаарх дүгнэлт /хх-ийн 77-80 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Үгийн яллагдагчаар өгсөн...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцаж ойлголоо. Одоогоор хэлэх зүйл алга байна. 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байхаа би гэртээ байж байтал орой манай таньдаг дүү болох Г.Т гэрт ирээд Украйны дайнаас зугтааж Монголд ирсэн оросууд шинэ нисэх дээр машинаа орхиод өөр улс луу дүрвээд буцаж ирэхгүйгээр явчихсан. Тэр машинуудыг нь авч унаж болох юм байна гэж хэлсэн. Би тэр үед Г.Тас үнэхээр эзэнгүй машин байгаа юм уу? гэж асуухад эзэд нь хаяад явчихсан гэж хэлсэн. Ингээд бид хоёр фейсбүүк ухаж байгаад машин ачна гэсэн зар олоод 99000260 гсэн дугаар луу залгаад машин ачих үйлчлгээ авна гээд тухайн шөнөдөө тэр ачигч залуутай уулзаад шинэ нисэх буудал дээр очоод тэнд удаан тавьсан бололтой байсан хар хөх өнгийн Орос дугаартай Хонда Инсайт загварын машиныг ачуулж ирээд Толгойтод манай хадам аавын хашаанд буулгасан. Тэгээд тэр шөнөдөө буцаж яваад мөн нисэх буудлаас удаан тавигдсан бололтой орос дугаартай цагаан өнгийн Мицубиши маркийн машиныг ачиж авчраад Орбитод Бхашаанд нь буулгаад машины ачигч залууд ажлын хөлс 500.000 төгрөгийг хоёр хувааж өгсөн. Ингээд Г.Т бид хоёр ямар 4 байсан зарж үрж болохгүй эзэн нь гараад ирж магадгүй гэж бодоод байлгаж байгаад цагдаа нарт баригдсан юм. Ийм л асуудал болсон юм. Би энэ хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 139-140 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Г.Бяллагдагчаар өгсөн...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцаж ойлголоо. Одоогоор хэлэх зүйл алга байна. Би энэ хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 148-149 дүгээр хуудас/ хуудас зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч В.Батдэлгэр:
... Шүүгдэгч Б.Ү, Г.Т нар нь бүлэглэн 2023 оны 3 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын гадна зогсоол дээрээс Оросын Холбооны Улсын иргэн Е.Аэзэмшлийн 16.104.000 төгрөгийн үнэ бүхий в476 ху 27RUS дугаартай “Хонда Инсайт” загварын автомшин, хохирогч Оросын Холбооны Улсын иргэн Ермолоаев Алексей Юрьевичийн эзэмшлийн 8.322.126 төгрөгийн үнэ бүхий а574ху 27RUS дугаартай “Мицубиши ASX” загварын автомшинуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор машин, механизм ашиглан авч бусдад нийт 24.426.126 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Б.Ү, Г.Т нарыг эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Ү:
...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өмгөөлөгч аваагүйдээ харамсаж байна. Хуулийн мэдлэггүй байдлаасаа болж ийм байдалд орлоо... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Т:
... Анхнааасаа үнэн зөв мэдүүлэг өгсөн... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн:
... Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс хэргийг Монгол улсын хуулийн дагуу үнэн зөвөөр хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа. Энэ хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдах ёстой. Гэтэл энэ зарчим зөрчигдсөн байна. Мөрдөн шалгах ажиллагаанд хоёр орчуулагчийг оруулсан энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.4 дугаар зүйлийн 1, 10.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Нэмэлт ажиллагаа хийж хоёр орчуулагчийн дипломыг орчуулж ирсэн. хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.4 дугаар зүйлийн 1-т зааснаар мэдлэг чадвартай хүнийг орчуулагчаар томилно гэсэн байдаг. 10.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт түүнчлэн орчуулга хийж, хэлмэрчилж болохгүй бусад байдал илэрвэл орчуулагч, хэлмэрчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болохгүй. Орчуулагчийг татгалзан гаргана гэсэн байдаг. Энэ хуулийн 4.2 дугаар зүйлийн 1-т хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох эрхийг прокурорт өгсөн. Мөрдөн шалгах ажиллагааг прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохоор заасан. Мөн түүнчлэн шүүхийн тухай хуулийн 4 дугаар зүйлийн 4.1.3.хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, 4.1.4.шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах эрхийг тунхаглаж өгсөн. Хууль зөрчсөн нөхцөл байдал 16.11.2 нотлох баримтыг үнэлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Энэ ажиллагааг зөвтгөөд хэргээ шийдэх ёстой. Энэ асуудлыг энэ чигээр нь шийдвэрлэх юм бол шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шинжээ алдана. Орчуулагч нарын боловсролын байдлыг харахад нэг нь бүрэн дунд боловсролтой, их дээд сургууль төгсөөгүй байгаа харагдаж байгаа. Нэг нь барилгачин мэргэжилтэй байгаа. Бид нар бүгдээрээ л дунд сургуульд Англи, Орос хэл үздэг. Энэ гэрчилгээг мэдлэг чадвартай гэж үзэх боломжгүй. Орчуулагчаар оролцуулаад явсан энэ баримыг бүхэлд нотлох баримтаар тооцож боломжгүй. Орчуулагч гэж тусдаа мэргэжил байдаг. Орчуулагч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгсөж байж хамгийн доод түвшиндээ орчуулга хийх мэдлэгтэй болно. Хэн дуртайг нь мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулаад байж болохгүй. Оросоор мэнд ус мэдэлцэх хэмжээний хүний шүүхийн процессд оролцуулаад явж болохгүй. Орчуулагч нар мэдлэг чадвартай гэдэг нь тогтоогдохгүй. Гомдолтой байна гэдгийг гомдолгүй гээд орчуулчихсан бол яах вэ. Бүрэн дунд боловсролтой дунд сургуульд Орос хэл үзэж байсан хүмүүс их байгаа. Мөрдөгч энэ дээр хайхрамжгүй хандсан. Тийм учраас нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай байна гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ичинхорлоо:
… Л.Намнансүрэн өмгөөлөгчтэй саналыг дэмжиж оролцоно...гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн шүүгдэгч Б.Ү, Г.Т нар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч нар маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Ү, Г.Т нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул тэднийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Б.Ү, Г.Т нар дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч Б.Ү, Г.Т нарын холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.
“Хулгайлах” гэмт хэргийн гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч байгаа идэвхтэй гэмт үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх ба гэмт үйлдэл нь гадаад хэлбэрээрээ зан үйл, бие эрхтнүүдийн харилцан үйлдэл, хөдөлгөөн бөгөөд тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг.
Мөн “Хулгайлах” гэмт хэргийн “Өмчлөх эрхийн эсрэг” бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд зүйлс нь хулгайлагдах үед өмчлөгч, эзэмшигч болон төр, хувийн хэвшлийн байгууллага, тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэл, өмчлөл, эзэмшилд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх үүрэггүй учир нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоор тайлбарлагддагийг дурдах нь зүйтэй.
“Хулгайлах” гэмт хэрэг нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн үндсэн болон “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн”, “түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлс хулгайлсан”, “ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан”, “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн” гэсэн хүндрүүлэх, “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэм бүлэг үйлдсэн бол” гэсэн онц хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Үүнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн” гэсэн гэмт хэрэг нь дээрх үндсэн шинжийг хангасан байхаас гадна давхар гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш буюу 300.001 /гурван зуун мянга нэг/ төгрөг, түүнээс дээш хохирол, хор уршиг учруулсан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйг материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Б.Ү, Г.Т нар бүлэглэн Оросын Холбооны Улсын иргэн Е.Аэзэмшлийн 16.104.000 төгрөгийн үнэ бүхий в476ху 27RUS дугаартай “Хонда Инсайт” загварын автомашин, хохирогч Оросын Холбооны Улсын иргэн Е.Аэзэмшлийн 8.322.126 /найман сая гурван зуун хорин хоёр мянга нэг зуун хорин зургаан төгрөг/-ийн үнэ бүхий Оросын Холбооны Улсын а574ху 27RUS дугаартай Мицубиши ASX загварын автомашинуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор машин, механизм ашиглан авч буй гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “бага хэмжээний хохирол”-с дээш буюу 3.737.500 /гурван сая долоон зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөгийн төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ү, Г.Т нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Ү, Г.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “Хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Намнансүрэн, Г.Ичинхорол нар нь “орчуулагч нарын боловсролын байдлыг харахад нэг нь бүрэн дунд боловсролтой, их дээд сургууль төгсөөгүй байгаа харагдаж байгаа. Нэг нь барилгачин мэргэжилтэй байгаа. Бид нар бүгдээрээ л дунд сургуульд Англи, Орос хэл үздэг. Энэ гэрчилгээг мэдлэг чадвартай гэж үзэх боломжгүй. Орчуулагчаар оролцуулаад явсан энэ баримыг бүхэлд нотлох баримтаар тооцож боломжгүй” гэж байх тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн.
Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн байх ба тухайн хэрэгт мөрдөгч нь хохирогч нарт орчуулагч томилсон шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.
Хохирол, хор уршигийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг хэргийн хохиролд тооцно”,
Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заажээ.
Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, үнэлгээний тайлан зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч Б.Ү, Г.Т нарын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч нарт нийт 24.426.126 төгрөгийн хохирол учирсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч нар нь нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч В.Батдэлгэр:
... Шүүхээс шүүгдэгч Л.Б.Ү, Г.Т нарыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч нарын хувийн байдал үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол зэргийг харгалзан шүүгдэгч тус бүрт эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял эдлүүлэх, оногдуулсан хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. 2023 оны 7 сарын 03-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгч нар энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй. Мөрдөн шалгах ажиллагаанаас тооцон гаргах зардалгүй байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Ү:
...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Т:
...Гэм буруугаа ухаарч байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн:
... Тодорхой ажиллагаатай холбоотой санал дүгнэлт гаргасан. Шүүхээс нэгэнт гэм буруутайд тооцлоо. Тухайн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 хэрэглэх үндэслэл нөхцөл байдал байна гэж харж байна. Гэм буруу тогтоогдсон тул ямар нэг тайлбар байхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн өөрсдийн хийж байгаа үйлдлийн анхнаасаа үгүйсгээгүй энэ мэдүүлэг хавтаст хэрэгт байгаа гэм буруугаа үгүйсгээгээгүй процессийн ажиллагаан дээр байр сууриа өмгөөлөгч нар илэрхийлсэн. Үндэслэлгүй бусдын дам ярианд итгэж энэ үйлдлийг хийсэн. Хэргийн нөхцөл байдал байгаа нөгөө талдаа учруулсан хохирол байхгүй. Хохирол нөхөн төлсөн гэсэн нөхцлийг хангаж байна. Мөрдөгч нар машиныг аваад явсан. Хор уршиг бага байгаа. Тэгэхээр хохирогч нар гомдол саналгүй гэснийг анхаар үзээсэй гэж хүсэж байна. Б.Үгын хувьд хоёр хүүхэдтэй гэр бүлээ тэжээдэг. Г.Т аав ээжийн хамт амьдардаг мөрдөн шалгах ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлсэн нөхцөл байгаа мөрдөгч нарт машин байгаа газрыг зааж өгсөн байдаг. Анхнаасаа машиныг хэрхэн авч явсан талаар төөрөгдүүлээгүй. Тийм учруус 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэж тухайн гэмт хэрэгт 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Миний үйлчлүүлэгч нар хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа мөн дээрх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ичинхорлоо:
... Намнансүрэн өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч нарын хувьд гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч ирсэн. Улсын яллагчийн зүгээс хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөхцөл байдлыг буруугаар төсөөлсний улмаас энэ гэмт хэргийг үйлдсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэм бурууг хөнгөрүүлэх боломжтой байдаг учраас эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.Т, Б.Ү нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцлэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүх шүүгдэгч Г.Т, Б.Ү нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр төлбөргүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, тэдний хувийн байдлыг Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Т, Б.Ү нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Т, Б.Ү нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангилалын гэмт хэрэг хэрэгт хамаарах бөгөөд,
Мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн тогтоогдсон бол, гэм буруугаа хүлээн зөвгщшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүл эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж,
Мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд эхжмээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах.” гэж тус тус хуульчилагджээ.
Эрүүгийн хуульд заасан “гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөх” тухай ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг үр дагаврыг ухамсарласан гэмт этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн эерэг илэрхийлэл гэж үздэг болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн императив шинжтэй хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанаар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохцуулалт бөгөөд шүүх дээрхи хэм хэмжээг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй болно.
Шүүгдэгч Г.Т, Б.Ү нарын хувьд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлол болох тээврийн хэрэгслүүдийг буцаан өгч хохирол төлбөрийг барагдуулсан нөхцөл байдалуудыг шүүх харгалзан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус тус 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2303002100296 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Т, Б.Ү нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ тогтоолоор шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүйг, тэднээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ү, Г.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Ү, Г.Т нарыг тус тус 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ү, Г.Т нарт тус тус 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.Т, Б.Ү нарын иргэний бичиг баримт болон бичгийн баримт ирээгүйг, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүйг, тэднээс гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Т, Б.Ү нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, тэдний ялыг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс тус тус эхлэн тоолсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
8. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Т, Б.Ү нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН