| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2024/0092/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/130 |
| Огноо | 2024-04-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Цэрэнтогтох |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/130
2024 04 18 2024/ШЦТ130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэрэнтогтох,
Шүүгдэгч, хохирогч Б.Г, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,
Шүүгдэгч, хохирогч А.Д, түүний өмгөөлөгч Б.Жигмэддорж,
Гэрч Ч.Уранчимэг, Ц.Сампилноров, Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч, хохирогч Б.Г, А.Д нарт холбогдох эрүүгийн 2334005240505 дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч, хохирогч А.Д, Б.Г нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Гы өгсөн: “Тухайн өдөр А.Д даргатай айлын найранд явсан. Маргалдаж, муудалцсан нь үнэн. Цохисноо хүлээн зөвшөөрч байгаа. Хамгийн анх А.Д дарга намайг цохисон. Ажлын шугамаар юм ярихгүй дандаа дэмжиж ажиллаж байгаа шүү гээд байсан. Миний биед гэмтэл учирсан. Төв аймгийн эмнэлэгт хамраа үзүүлэх гээд ирсэн. Би эмчилгээ хийлгээд эмнэлгээр явбал явах байсан. Даанч хадам ээж маань элэгний цироз гээд хүнд өвчтэй байсан. Одоо би гомдолтой байна. Би хамраа янзлуулчихаад иргэний журмаар гомдол гаргаад явна.” гэв.
Шүүгдэгч А.Д нь “Миний бие анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгсөн. Бид хоёр 8 жил нэг байгууллагад ажиллаж байна. Б.Гы хувьд түрүүлж очиж мэдүүлэг өгсөн байдаг. Би анх удаа ийм хэрэгт холбогдож байна. Маргааш нь би толгойгоо даахаа болчихсон байсан. Би 15 хоног эмнэлгээр яваад хагалгаанд ороод гарч ирэхэд таны гомдол гаргах хугацаа чинь дууслаа шүү. Та цагдаа дээр очиж гомдлоо өг гэсэн. Би наркозтой, долоовор хурууг ясыг нь гартал хазсан. Цагдаа дээр мэдүүлэг өгөхөд миний ухаан санаа их орж гарч байсан. Одоо ч гэсэн толгой өвддөг. Би хуучин шиг хэвийн биш байна. Тухайн үед мэдүүлэг өгч байхад мөрдөгч та миний яриад байгааг сонсож байна уу? таны үг ойлгогдохгүй байна гэж байсан. Би Б.Гыг ирээд уулзах байх гэж бодож байсан. Харамсалтай нь тэгээгүй. Дараа нь ажил ирэхэд манай өрөөнд орж ирээд миний буруу, эмчилгээний зардал гарвал би төлнө гэдэг юм хэлж байсан. Би тэгэхээр нь бүхэл бүтэн сар болоход чамд хүн чанар байхгүй байна шүү. Ядаж эргэж тойроод утсаар ярьчихгүй гэхэд даргаа учраа олохгүй байсан. Бүх зүйл миний буруу гэсэн. Дараа нь би, аав, ээжид нь хэлсэн. Ирээд уулзах байх гэтэл уулзаагүй. Наранхүү гэрчийн мэдүүлэг маш зөрүүтэй байдаг. Дандаа би зодож байсан юм шиг ярьдаг. Б.Г намайг зодоогүй юм шиг мэдүүлэг өгсөн байдаг. Би нүдний ухархайгаа цөм цохиулсан, толгойгоо яруулсан, нэг шүд хөдөлсөн, долоовор хуруугаа хазуулаад цусаа гоожуулчихсан. Наранхүү бид хоёрыг муудалцуулсан. Б.Г намайг түрүүлж цохисон. Би хүнд түрүүлж гар хүрээд, муудалцаж үзэж байгаагүй. Бид хоёрыг байнга л машин дотор зодолдож байсан юм шиг ярьж байсан. Хэрэг үйл явдал нь тэр өдөр саргүй шөнө байсан. Б.Г намайг түлхэж унагаагаад багалзуурдсан. Би бүх зүйлээ зургаар бэхжүүлж авсан. Гэрчүүдээс сонсоход намайг өшиглөсөн гэсэн. Бид хоёрыг Наранхүү салгаад намайг машины арын суудал руу суулгасан. Суугаад удаагүй байхад Б.Г дахиж орж ирээд чамайг ална гээд баруун хөлөөс татаад гутал сугарсан. Миний өмднөөс татахад урагдсан. Би Наранхүүд гомдолтой байгаа. Яагаад гэвэл миний гарыг барьсан. Сул чөлөөтэй хүнийг хорих байтал миний гарыг барьсан. Хамгийн ард сууж яваа хүн машины хамгийн урд талын суудал дээр сууж байгаа хүнд хүрнэ гэж байхгүй. Туршаад үзсэн ч болно. Би хоёулаа адилхан залуу хүмүүс гэж бодож байсан. Одоо харин миний толгой байнга өвддөг. Б.Г тухайн үйл явдлаас хойш 6-7 хоног ажлаа хийгээд явж байсан. Манай ажилчид, энд ирсэн гэрчүүд ч хэлнэ. Шинжээчийн дүгнэлт хэрэг явдал болсноос хойш гарсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Гы өгсөн:... Хамрын ясанд гэмтэл учирсан. Өглөө болгон хамар битүүрнэ. Хүчтэй ханиалгах, нийхээр цус гардаг асуудал байна. Би сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байна. Эмчилгээтэй холбоотой зардлаа Иргэний журмаар нэхэмжилнэ гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Дын өгсөн:... Би ухаан санаа төвлөрч чадахгүй байгаа. Ганцхан нүд гэхгүй, хүчтэй өшиглүүлснээс болоод толгой тархинд юу ч үүссэнийг мэдэхгүй. Гарын сорви байгаа. Нийт 5 сая гаруй төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Сэтгэл санааны хохирол дээд зэрэгтээ байгаа. Хөнгөн гэмтэл яав ч биш гэж үздэг. Сэтгэл санааны хохирлыг 2 дугаар зэрэг гэсэн би хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.
Гэрч Ч.Унь “Манай нэг төлөөлөгч хурим хийгээд хувийн машин гуйгаад найранд явсан. Бид ороод идэж, ууж байж байгаад явсан. Тэндээс гараад явж байхад манайхан зарим нь бөөлжөөд яваад байсан. Төвөөс 10 километрийн зайтай газар бид нар хоорондоо ярилцаад явж байсан. Наранхүү төлөөлөгч өөрсдийнхөө машинтай явах байсан юм. Тэр машиныг хэн эзэмшээд барьдаг юм гээд А.Д даргаас асууж байсан. Тэгснээ тендер яриад эхэлсэн. А.Д дарга Б.Г ч гэсэн тендер авсан даа гэсэн. Тэгээд энэ хоёр хоорондоо муудалцсан. Гурван эгнээ суудалтай машин байсан. А.Д дарга эргэх шиг болсон тэгсэн чинь миний гарыг хазчихлаа гээд цус нь гоожсон. Тэгээд жолооч зогссон. Зарим бие засах гээд явсан. Тэгсэн машины ард тас хийсэн чимээ гараад харсан чинь А.Д доор нь орчихсон байсан. Би тэгээд энэ хоёр нэг нэгнийгээ аллаа гээд нөгөө хэдээ дуудсан.” гэв.
Гэрч Ц.С“2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр бид нар хөдөө Нямдорж гэдэг айлын найранд очсон. Найранд очоод идэж уусан. Миний хувьд нэлээн согтсон байсан. Өөрөө гараад машиндаа ороод унтсан байсан. Замдаа явж байхад гэнэт нүүр лүү хүн алгадаж сэрээсэн. Энэ хоёр чинь маргалдаад байна гэсэн. Тэгээд босоод ирэхэд Б.Г, А.Д хоёр маргалдаж байсан. Яг юу болсон процессыг би мэдэхгүй.” гэв.
Гэрч Б.Б“2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үдэш хойш айлын цайлганд явсан. Нар жаргахын алдад айлаас хөдөлсөн. А.Д, Б.Г ажил хэрэг ярьж байгаад маргасан. Хэн нь түрүүлж цохисонг сайн мэдэхгүй байна. Машин зогсоод буухад газар А.Д доор нь орчихсон Б.Г дээр гарчихсан байсан. Би Б.Гыг дээрээс нь татаж аваад машины цаад талаар тойроод машины урд талд суулгасан.” гэв.
Үйл баримт:
Шүүгдэгч, хохирогч Б.Г нь согтуугаар Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цэнхэрийн өвөр” гэх газарт 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэн Д.Чулуунхүүгийн эзэмшлийн Альфард маркийн тээврийн хэрэгсэл дотор үл ялих зүйлээр маргалдаж улмаар А.Дын толгой, нүүр рүү нь гараараа цохиж, баруун гарын 2 дугаар хурууг хазаж, зодож эрүүл мэндэд нь “зүүн ухархайн хананы хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, дээд уруулын салстад шарх, баруун гарын 2 дугаар хурууны 1 дүгээр үенд шарх, баруун нүдний дотор хэсэг, хамрын уг, дух, дээд уруул, зүүн чихний дэлбэн, эрүү, хүзүү, зүүн бугалга, зүүн гарын сарвуу, толгойн баруун хэсэгт зулгаралт, зүүн нүдний зовхи, дээд уруул, баруун 2 дугаар хурууны 1 дүгээр үенд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч, хохирогч А.Д нь согтуугаар Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цэнхэрийн өвөр” гэх газарт 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэн Д.Чулуунхүүгийн эзэмшлийн Альфард маркийн тээврийн хэрэгсэл дотор үл ялих зүйлээр шалтаглан Б.Гы толгой, хамарт руу гараараа цохиж, зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, мурийлт, хамарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,
Хохирогч Б.Гы “...Би Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг даргын газрын Уянга 3 дугаар багийг хариуцсан багийн засаг даргаар 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус сумын Баянтуул 1-р багийн Иргэдийн хурлын төлөөлөгч Н.Нбайшингийн найр болсон юм. Тухай өдөр сумын төвөөс иргэдийн төлөөлөгчдийн хурлын зарим төлөөлөгч болон сумын Засаг дарга А.Дын хамтаар хөдөө Н.Нбайшингийн найранд оролцоод тухай өдрийн орой 20 цаг өнгөрч байсан байхаа уг айлаас гараад сууж ирсэн автомашин дотроо бүгд суугаад Хайрхан 2 дугаар багийн Цэнхэрийн Өвөр хэмээх газарт явж байхад сумын засаг дарга А.Д Хурлын төлөөлөгч нарыг би дэмжиж ажиллаж байгаа шүү Б.Гы 2 дүүд нь зээл өгч тусалж байгаа шүү гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь “надад зээл өгөөгүй” шүү надад хамаагүй зээл байна, миний 2 дүүд л өгсөн зээл гэж хэлээд хэл амаар доромжилж байгаад А.Д нь сууж байсан газраасаа эргэж хараад миний нүүр хэсэгт 2-3 удаа цохих үед би зөрүүлээд гараараа 1-2 удаа цохих үед миний хажуу талд сууж байсан Б.Баасанбат, Ц.Снар нь салгаж байна гээд гар барих үед А.Д дахиад миний нүүр хэсэг буюу хамар хэсэгт цохиж, нүүр хэсэг рүү гараараа түлхэх үед хуруун аманд ороод ирэхээр нь би хурууг нь хазчихсан юм. Тэгээд хүмүүс салгаад жолооч Д.Чах машинаа зогсоогоод намайг хамгийн урд талын сандал буюу жолоочийн хажуу талд суу гэж хэлэхээр нь би машинаас бууж байсан чинь миний араас 2-3 удаа гэдэс хэсэгт өшиглөхөөр нь би хөлийн барьж аваад татсан чинь гутал нь сугараад өмд нь урагдсан юм. Тэгээд жолоочийн хажуу талд суугаад цаашаагаа машин хөдлөөд явж байхад А.Д нь бас араас хэл амаар доромжилж байгаад миний ар тал руу гараараа 2-3 удаа цохих үед нь би эргэж хараад А.Дыг цохисон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Хохирогч А.Дын “...2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын хурлын төлөөлөгч НТөв аймгийн Өндөрширээт сум 1 дүгээр баг “Баяртын хөндий” гэх газар болсон хуримд уригдсан. Тэгээд Төв аймгийн Өндөрширээт сумын хурлын төлөөлөгчдийн гишүүд болон дарга нартай 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 19 цагийн үед очсон. Тэгээд хурим хэвийн үргэлжилж дуусаад 23 цагийн үед хурлын төлөөлөгчдийн гишүүн, дарга нарын хамтаар Чулуунхүүгийн машинтай Төв аймгийн Өндөрширээт сум руу хөдөлсөн тэгээд замдаа Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг “Цэнхэрийн өвөр” гэх газрын орчимд явж байхад Наранхүү төлөөлөгч сумын хурлын төлөөлөгч хүн өөр дээрээ болон өөрийн хамаарал бүхий хүн дээр зээл авч болохгүй ээ хэн хэн авсан юм бэ чи дэмжээд байгаа юм биш үү гэж надад Наранхүү хэлсэн тэгэхээр нь энэ дотор бол Б.Г нь 2 дүүд нь төмөр хийц эдлэл хийлгэхээр сум хөгжүүлэх сангаас 15,000,000 төгрөгийн зээл гаргасан мөн сумын 100 жил 2024 онд болох гэж байгаатай холбогдуулан 15,000,000 төгрөгийн зээлийг сумын шилжих үлдэгдлээс гаргуулж өгсөн өөрөөр бол энэ дотор зээл гаргуулж өгсөн хүн байхгүй гэж хэлсэн. Тэгэхэд Б.Г над руу яахаараа миний хоёр дүүгийн авсан зээл надтай холбогддог юм гээд над руу уурласан. Тэгээд бид хоёрын хооронд үл ойлголцох асуудал үүсэж байхад Б.Г миний нурууны зүүн тал руу гараараа нудрахаар нь яаж байна гээд би цохих гээд гараа өгтөл миний гарын барьж аваад баруун гарын долоовор хуруунаас хазахаар нь би уурлаад сумын хурлын төлөөлөгч нар бүгдээрээ л өөрсдийн хувийн асуудлаа шийдүүлэх гээд байдаг биз дээ гэж машин дотор сууж байсан хүмүүст хэлсэн. Төв аймгийн Өндөрширээт сум руу явж байхад Чулуунхүүгийн тээврийн хэрэгсэл дотор Чтээврийн хэрэгслээ өөрөө жолоодоод түүний хажууд буюу урд талын суудал дээр иргэдийн хурлын төлөөлөгч Баясгалан, жолоочийн ард талын суудал дээр би суугаад миний хажууд Утөлөөлөгч, түүний хажууд Баярмаа төлөөлөгч түүний хажууд буюу жолоочийн эсрэг арын суудал дээр хурлын нарын бичиг Отгонцэцэг, арын 4 суудал дээр Б.Г, Наранхүү, Сампилноров, Бнар суусан байсан би ямар байрлалтай суусныг мэдэхгүй байна. Ер нь замдаа бөөлжөөд суудал их олон дахин удаа солигдож явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 дугаар хуудас/,
Гэрч М.Б“...Би Төв аймгийн Өндөрширээт сумын Иргэдийн хурлын төлөөлөгчөөр 2020 оны 9 дүгээр сараас өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 03- ний өдөр тус сумын “Баянтуул” 1 дүгээр багийн Иргэдийн хурлын төлөөлөгч Н.Ншинэ байшингийн найр болсон юм. Тухайн өдөр сумын төвөөс Иргэдийн хурлын зарим төлөөлөгч болон сумын Засаг дарга А.Дын хамтаар хөдөө Н.Нбайшингийн найрт оролцоод орой 20 цагийн үед уг айлаас бүгд гарч тээврийн хэрэгсэл дотор явж байхад А.Д, Б.Г хоёр нь ажлын тендер ярьж байгаад хоорондоо маргалдаж байсан санагдаж байна тэр үед миний дотор муухай оргиод машин зогсох үед нь машинаас буугаад жаахан холхон явж бөөлжиж байхад машин дотор Б.Г, А.Д нар нь хоорондоо зодолдоод цуг явж байсан хүмүүс салгаад байх шиг байсан. Гэхдээ би яг зодооныг нь хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Тэгээд Б. Б.Г, А.Д нарыг тусд нь хол суулгаад явж байхад А.Д Б.Гыг хэл амаар аймар доромжлоод л байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Гэрч С.Н“...тээврийн хэрэгсэл дотор явж байхад А.Д, Б. Б.Г хоёр хоорондоо ажлын зүйл ярьж байгаад муудалцаад А.Д Б.Гы толгой хэсэгт гараараа цохих үед нь машин дотор сууж явж байсан хүмүүс хэрэлдэж Б.Гыг жолоочийн хажуу талд суулгасан. Тэгээд энэ хоёр муудалцаж хоёр талд суулгасан их үед тээврийн хэрэгслээ орон М.Бби буулган дотолж, нурууг нь дарж өгч байхад А.Д нь хамгийн ар талын суудлаа босож ирээд жолоочийн ар талын суудал дээр ирээд Б. Б.Гы ар дагз толгой хэсэгт цохих үед нь Б.Г машинаас бууж ирээд А.Дтой зодолдсон юм. Тухай зодооныг би харж чадаагүй болохоор юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Удалгүй машин дээрээ яваад ирэх үед А.Дын нүүр хэсэгт нь жаахан цус гарсан, өмд урагдсан байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Гэрч Ц.С“...би автомашины ард талын суудал суугаад унтаад өгсөн. Удалгүй намайг нэг эмэгтэй хүн сэрээгээд /Би хэн сэрээсэн талаар тухай үедээ мэдээгүй..., надад хандаж Энэ хоёр ноцолдоод байна, салгаач гэж хэлэхээр босоод харсан чинь хүмүүс машин дотроо суугаад хөдөлж байсан, тухайн үед би сэрэх үедээ хэн хоёр хоорондоо муудалцсан талаар мэдээгүй боловч замдаа явж байхад сумын засаг дарга А.Д, багийн засаг дарга Б.Г хоёр нь хоорондоо хэрэлдэж муудалцаад байхыг нь сонсоод энэ 2-р хүн л хоорондоо муудалцсан юм байна даа гэж бодож ойлгосон. Тэгээд би гэртээ ирэхэд шөнийн 00 цаг болж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
Гэрч Ч.У“...А.Д дарга хариуд нь энэ Б.Г бас хамааралтай шүү хамаарал бүхий хүн нь 2 удаа зээл авсан шүү гэж хэлсэн чинь Б. Б.Г нь “надад тэр хамаагүй, та тэр сайн угсааны үржлийн бухан бяруунаас өөрийн албан тушаалаа урвуулан 1 тооны бухан бяруу аваа” биз дээ гэж хэлээд л А.Д, Б.Г нар нь хоорондоо хэрэлдэж эхлээд л А.Д нь сууж байсан сандлаасаа эргэж хараад Б.Гыг цохих шиг болсон уу бариад авсан уу хоорондоо барилцаж авах үед би тэнд сууж явж байсан хүмүүсийг салгаач гэж хэлсэн чинь С.Наранхүү, Б.Бнар салгасан чинь А.Д долоовор хуруу хазчихлаа гэж хэлэхээр нь харсан чинь хуруунаас цус гарч байхаар нь жолооч Д.Чюу болсон гээд тээврийн хэрэгслээ зогсоогоод машинаас бүгд А.Д, Б.Г нар нь хоорондоо шууд зодолдоод эхлэх үед С.Наранхүү, Б.Бнар салгах үед буцаад л А.Д зодолдоод эхлэсэн ба ноцолдоод байсан. Тэгээд салгаад машиндаа тус тусдаа хол суулгаад сумын төв орсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
Гэрч Б.Б“...Хайрхан 2 дугаар багийн “Цэнхэрийн ар” хэмээх газарт явж байхад би хэсэг газар унтаад сэрсэн чинь сууж явж байсан машин зогссон байхаар нь би бие засах гээд буусан чинь Б.Г надад хандаж А.Д намайг цохиж, зодоод дээлийн энгэр урсан гэж хэлэхээр би жолоочийн урд талын суудалд суу гэж хэлээд суулгасан юм. Тэгээд бүгд машиндаа суугаад хөдлөөд сумын төв орсон юм. Би тухай өдрийн үйл явдлын талаар сайн санахгүй байна, ямар ч байсан Б.Г, А.Дт цохиж зодуулсан гэж хэлээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
Гэрч Б.Б“...Б.Г, А.Д нар нь хоорондоо ажлын юм ярьж байгаад хоорондоо маргалдаж хэрэлдэж байгаад А.Д нь сууж байсан газраасаа эргэж хараад Б.Гыг цохиод эхлэхээр нь бид нар салгах үед тээврийн хэрэгсэл зогсоод машинд хүмүүс бүгд бие засах гээд явсан хойно Б.Г, А.Д нар хоорондоо барилцаж аваад ноцолдоод байхаар нь би салгах гэсэн боловч дийлэхгүй сүүлд Ц.Сбууж ирж салгасан юм. Тэгээд хоорондоо ингэж зодолдоод байж болохгүй гээд Б.Гыг жолоочийн хажуу талд суулгаад А.Дыг хамгийн баруун талын суудалд суулгаад явж байхад энэ хоёр нь хоорондоо хэрэлдэж байгаад А.Д нь ар талд сууж байхдаа суудлаас урагшаа сунаад Б.Гы ар талын толгой хэсэгт 2-3 удаа цохих үед Б.Г намайг цохиод байна гэж хэлээд байсан. Тэгээд сумын төвийн урд талд машин зогсох үед Б. Б.Г сууж байсан газраасаа буугаад ар талын хаалга онгойлгоод А.Дтой зодолдох гэж оролдоод яаж хөлийг нь барьж авсан мэдэхгүй гутлын сугалаад өмдийг нь урчихсан юм. Тэгээд Б.Гыг салгаад суудал дээр буцааж суулгаад сумын төв орсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 604 дугаартай “...А.Дын биед зүүн ухархайн хананы хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, дээд уруулын салстанд шарх, баруун гарын 2 дугаар хурууны 1 дүгээр үенд шарх, баруун нүдний дотор хэсэг, хамрын уг, дух, дээд уруул, зүүн чихний дэлбэн, эрүү, хүзүү, зүүн бугалга, зүүн гарын сарвуу, толгойн баруун хэсэгт зулгаралт, зүүн нүдний зовхи, дээд уруул, баруун гарын 2 дугаар хурууны 1 дүгээр үенд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна...” талаарх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 632 дугаартай “...Б.Гы биед хамар ясны хугарал, муруйлт, хамарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” талаарх дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 693 дугаартай “...2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 604 дүгнэлтээр А.Дын биед биед зүүн ухархайн хананы хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, дээд уруулын салстад шарх, баруун гарын 2 дугаар хурууны дүгээр үенд шарх, баруун нүдний дотор хэсэг, хамрын уг, дух, дээд уруул, зүүн чихний дэлбэн, эрүү, хүзүү, зүүн бугалга, зүүн гарын сарвуу, толгойн баруун хэсэгт зулгаралт, зүүн нүдний зовхи, дээд уруул, баруун гарын 2 дугаар хурууны 1 дүгээр үенд зөөлөн эдийн няцралт гэмтлүүд тогтоогдсон байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” талаарх дүгнэлт /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Гы яллагдагчаар өгсөн: “...Би Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэрэнтогтохын надад холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2334005240505 дугаартай тогтоолтой уншиж танилцлаа би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би гомдолтой байна. Хамрын хагалгаанд орох ёстой байгаа би орж хараахан амжаагүй байна. Би хагалгаанд орох зардлыг нэхэмжилнэ. Мөн сэтгэл санааны хохирол гаргуулан авна. Надад өөр гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101 дүгээр хуудас/,
Шүүгдэгч А.Дын яллагдагчаар өгсөн: “...Би Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэрэнтогтохын надад холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2334005240505 дугаартай тогтоолтой уншиж танилцлаа би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Б.Гы биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Мөн өөрийнхөө биед учирсан гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнө нь өгсөн мэдүүлэг дээрх дэлгэрүүлэх шалтгаан нь гэвэл 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Мэнгэтийн давааны зам засварын ажлыг шалгах ажлаар сумын хурлын дарга Сампилноров, сумын хурлын төлөөлөгч Б.Г, Төмөрхуяг нар хяналт шалгалт хийхээр явахдаа дээрх согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хурлын дарга Снад руу залгаад Б.Гыг бодоорой хэрэгт хийчхэв гэж хэлсэн. Тэгээд өмнө өгсөн мэдүүлэг дээр дутуу мэдүүлэг өгсөн зарим зүйлийг дурдаагүй өгсөн..., тамгын дарга ахалж төсөл тендер шалгаруулж байгаа гэх тайлбарыг хэлэхэд хурлын төлөөлөгч Унь та хэд битгий ууж идчихээд ажил төрөл яриад бай дуулж хурдаад гэсэн дээрх асуултыг Наранхүү дахиад асуухаар нь төсөл тендер авсан гэх юм бол Б.Гы хамаарал бүхий хоёр ихэр дүү нь авсан өөр хүн байхгүй ээ гэж хэлснээс болж Б.Гтай маргалдсан. Маргалдаж байхад арын суудалд сууж байсан Наранхүү, Б.Г хоёрын аль нэг нь намайг ар нуруу руу цохисон тэгэхээр нь би яаж байна гээд гараа арагшаа далайхад миний гарыг Б.Г барьж авч хазаад миний долоовор хурууны ясыг гартал хазсан. Машин дотор их хэмжээний цус гарсан би машин дотор Б.Г, Наранхүү хоёртой маргалдсанаас өөрөө бол Б.Гыг цохиж зодсон зүйл байхгүй. Тэгээд байж байтал Баярмаа төлөөлөгч маргалдахаа болио маргалдахаар бол бууж учраа олоо би бөөлжлөө гээд машин зогсоосон. Тэгтэл Б.Г намайг хаалгаар түлхэж унгаагаад багалзуурдсан. Тухайн үед миний ухаан балартсан байсан бариад авъя гэхэд миний гар хазуулаад хөндүүртэй барьж авч чадахгүй байсан. Б.Г нь намайг бодвол нас залуу, бие том байсан болохоор би эсэргүүцэл үзүүлж чадалгүй Б.Гд нүүр, толгой, хөл, гар гэх бүх хэсэг рүү Б.Г нь гар, хөлөөрөө цохисон. Тэгээд байж байтал хүн аллаа наад хоёроо салгаач ээ гээд нэг хүн дуугарсан би Утөлөөлөгч байх гэж бодож байна. Тэгээд бид хоёрыг Наранхүү төлөөлөгч салгаад намайг барьж аваад машины арын суудал руу хүчээр чихэж оруулсан. Тэгтэл Б.Г дахиж миний араас орж ирээд баруун хөлөөс татаж ална чамайг гээд дээш нь харуулаад миний гутлыг сугалаад цааш шидээд өмдний шуунаас татаж өмдний шуумгийг тасдсан. Тэгээд Б.Г нь миний дээр гараад миний нүүр, цээж хэсэг рүү цохиж байхад Наранхүү төлөөлөгч Б.Гыг хорихгүйгээр миний гарыг барьж намайг хорьсон. Тэгээд Баясгалан төлөөлөгч миний гутлыг авчраад Б.Гыг татаж аваад Альфард машины хамгийн урд талын суудал суулгасан. Тэгээд шууд сумын төв дээр очсон. Би гомдолтой байна. Би урьд өмнө нь хүн амьтантай маргалдаж зодолдож байгаагүй. Харин Б.Г нь нэлээн хэдэн удаа хүнтэй гар зөрүүлж байсан. Хуучин засаг даргатайгаа бас зодолдож байсан. Миний биед олон тооны гэмтэл учирсан нүдний ухархайны яс цөмөрсөн, хамар мурийсан, хамрын таславч мурийсан, уруул яз цохигдож үүдэн 1 шүд хөдөлсөн, толгойн дагз хэсэг яарагдсан, хоолой хүзүү багалзуурдсан шарх үүссэн, баруун гарын долоовор хуруу хазагдаж шүдний ором орж гэмтсэн, энэ асуудлаас болж толгой байнга өвдөж байна, хуруу одоо хүртэл өвдөлттэй байна. Хохирлоо бүрэн барагдуулж авна. Шарх сорвио гоо сайхны мэс засалд орж арилгуулах хүсэлттэй байна. Сэтгэл санааны хохирол болон ирээдүйд гарах зардлыг нэхэмжилнэ. Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна би нэг удаа гар хүрсэн зүйл надад байхгүй. Надад цохих санаа сэдэл байгаагүй мөн тухайн үеийн нөхцөл байдалд миний гарын хуруу гэмтсэн, Наранхүү төлөөлөгч намайг хорьсон гэх нөхцөл байдлууд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 121-123 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Цэрэнтогтох:
...Шүүгдэгч, хохирогч Б.Г нь согтуугаар Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг дэвсгэр Цэнхэрийн өвөр гэх газарт 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэн Д.Чулуунхүүгийн эзэмшлийн Альфард маркийн тээврийн хэрэгсэл дотор үл ялих зүйлээр маргалдаж улмаар А.Дын толгой, нүүр рүү нь гараараа цохиж, баруун гарын 2 дугаар хурууг хазаж, зодож эрүүл мэндэд нь “зүүн ухархайн хананы хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, дээд уруулын салстад шарх, баруун гарын 2 дугаар хурууны 1 дүгээр үенд шарх, баруун нүдний дотор хэсэг, хамрын уг, дух, дээд уруул, зүүн чихний дэлбэн, эрүү, хүзүү, зүүн бугалга, зүүн гарын сарвуу, толгойн баруун хэсэгт зулгаралт, зүүн нүдний зовхи, дээд уруул, баруун 2 дугаар хурууны 1 дүгээр үенд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Шүүгдэгч, хохирогч А.Д нь согтуугаар Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг дэвсгэр Цэнхэрийн өвөр" гэх газарт 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэн Д.Чулуунхүүгийн эзэмшлийн Альфард маркийн тээврийн хэрэгсэл дотор үл ялих зүйлээр шалтаглан Б.Гы толгой, хамарт руу гараараа цохиж, зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, мурийлт, хамарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Б.Г, А.Д нарын мэдүүлэг, гэрч Баярмаа, Уранчимэг, Наранхүү, Бнарын мэдүүлэг, Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 630 дугаартай шинжээчийн дүгнэлт, 604, 693 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар А.Д, Б.Г нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Иймд шүүгдэгч Б.Г, А.Д нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Б.Г, А.Д нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Хохирогч А.Дт гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 3 795 715 төгрөгөөс 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 50 000 төгрөгийн баримт, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 35 литр түлшний мөнгө болох 90 400 төгрөгийн хасаж, үлдэгдэл төлбөр болох 3 655 315 төгрөг дээр өнөөдрийн гаргаж өгч байгаа баримт болох түлшний 135 950 төгрөг, 54 000 төгрөг эдгээр баримтыг нэмээд шүүгдэгч Б.Гаас гаргуулж, хохирогч А.Дт олгуулах. Харин А.Д эхнэрийнхээ ажилгүй байсан 850 000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнийг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж байна. Хохирогч Б.Гы хувьд өөрт учирсан хохирлын баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй. Нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 20223 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалаар баталсан. Б.Г, А.Д нарын сэтгэцэд учирсан хохирлыг энэхүү журмаар гаргаж өгнө үү.” гэх дүгнэлт,
Шүүгдэгч Б.Гы өмгөөлөгч И.Отгонсүрэн:
... Өнөөдрийн шүүх хуралд шүүгдэгч Б.Гы өмгөөлөгчөөр оролцож байна. Гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа. Хохирол төлбөрийн хувьд хавтаст хэргийн 136 дугаар хуудас жагсаалтаа гаргасан байгаа. Б.Г нь шүүхийн дуудсан цагт ирдэг. Ирэхдээ өөрийн хувийн унаагаар ирдэг. Гэхдээ бензин хийсэн баримтаа гаргаж өгөөгүй. Мөн гэмт хэргийн улмаас хохирсон хохирлоо гаргаж өгөөгүй. Өмгөөлөгчийн зүгээс А.Даваа-Очрын хийсэн бензин шатахууны зардал Б.Гтай давхцаж байгаа учраас бензин шатахууны зардлыг төлөхгүй. Эмчилгээний зардал болох 2 731 320 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Түлшний зардлаас 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн бензиний зардал 73 200 төгрөг, 113 980 төгрөг, 134 000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. Сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулж өгнө үү.” гэх дүгнэлт,
Шүүгдэгч А.Дын өмгөөлөгч Б.Жигмэддорж:
... Анхнаасаа А.Д нь Б.Гд хөнгөн хохирол учруулаагүй ярьж хэлсээр ирсэн. Үүнийгээ нотлох гэж хамаг чадлаараа хичээсэн. Өнөөдөр ч гэсэн энэ үйлдлийг хийгээгүй гэдгээ дахин дахин хэлсээр байгаа. Энэ хэргийг шийдэхэд прокурор яллах дүгнэлтэд юуг үндэслэж байгаа вэ гэхээр 4 хүний гэрчийн мэдүүлэг, 2 шүүгдэгчийн мэдүүлэг, шүүх шинжилгээний дүгнэлтийг үндэслэж байгаа. Өөр нотлох баримт байхгүй. Нмэдүүлэг нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх ёсгүй. Гэрчүүдийн мэдүүлгүүдийг хооронд нь харьцуулаад уншаад үзвэл тэс өөр зөрүүтэй А.Дыг буруутгах гэсэн Б.Гыг ярихгүй мөртлөө А.Даваа-Очроос цус гарсан тухай ярьдаг. Ч.Уранчимэг, Б.Бнар сая ирж мэдүүлгээ өгсөн. Эхнээсээ Б.Г цагдаад гомдол өгөөд явсан. Мөн мөрдөн шалгах ажиллагаа хэтэрхий нэг талыг барьж явсан. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, гэрч асуулгах хүсэлт гаргасан боловч хангагдаагүй. Урьдчилсан хэлэлцүүлэг дээр мөн хүсэлт гаргасан боловч хангагдаагүй. Шинжээчийн дүгнэлтийн зөв, буруу дээр юм хэлэхгүй, маргахгүй. Гэхдээ шинжээчийн дүгнэлт А.Д, Б.Гыг цохисон байна гэдэг дүгнэлт биш. Цагаатгаж өгнө үү.” гэх дүгнэлт,
Шүүгдэгч, хохирогч Б.Г:
... Нэхэмжилсэн бүх зардлуудыг гаргаж өгнө үү.” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч, хохирогч А.Д:
... Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулж өгнө үү.” гэх дүгнэлтүүдийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Б.Г нь гэм буруутайд тооцох дүгнэлттэй маргадаггүй, харин шүүгдэгч А.Д гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй маргадаг талаараа тус тус илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Г нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй, шүүгдэгч А.Д нь гэм буруу дээрээ маргаж байгаа хэдий тэдний гэм буруутай нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул тэднийг гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д нь гэмт хэрэг үйлдээгүй, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жигмэддорж нь “миний үйлчлүүлэгч хохирогч Б.Гд гэмтэл учруулаагүй, түүнийг зодож цохиогүй, түүнийг цагаатгаж өгнө үү” гэж тус тус маргаж байгаа хэдий ч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “...анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчилсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жигмэддоржийн гаргасан “шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн шүүгдэгч А.Д нь гэм буруугаа хүлээхгүй, өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй бөгөөд энэхүү эрхээ эдлэснийг буруутгах үндэслэлгүй боловч шүүгдэгчид холбогдох гэмт хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг үнэлэхэд тухайн нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль тогтоомж зөрчсөн, дээрхи мэдүүлгүүдийг худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл нотлогоо тогттогдсонгүй.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч Б.Г, А.Д нарын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчидаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.
Мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.
Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдий, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.
Гэхдээ хохирол, хор уршиг учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.
Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.
Шүүгдэгч Б.Г, А.Д нар хоорондоо зодолдож цохиж буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохиж зодсон, энэ цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Тэрээр хохирогч нарын биед хүч хэрэглэн халдаж цохиж зодож буй энэхүү өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн сэдэлт, зорилготой үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Г, А.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгч А.Д, Б.Г нарын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч А.Д, Б.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч А.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд 1350 нэгж буюу 1 350 000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Б.Гд мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгж буюу 1 350 000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч Б.Г нь хохирогч А.Дт 5 500 000 төгрөгийг төлсөн. Мөн эмчилгээний зардал болох 4 112 282 төгрөгийг төлсөн нь шүүгдэгч Б.Гы хувьд шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй. Харин хохирогч Б.Гы цаашид өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А.Д, Б.Г нарт авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэх санал,
Шүүгдэгч Б.Гы өмгөөлөгч И.Отгонсүрэн:
“...Шүүгдэгч Б.Гыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Хохирлоо завсарлага аваад төлсөн. Б.Г нь анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэгт холбогдсон. Гэм буруу дээрээ маргадаггүй. Улсын яллагчийн зүгээс гаргасан ял шийтгэлийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Б.Г, А.Д нар нь улс төрийн албан тушаалтнууд байгаа. Анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг харгалзсан Төрийн албаны тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар эрүүгийн хэрэгт авлига, ашиг сонирхлын хэрэгт холбогдсон эрүүгийн хэрэгт ял шийтгүүлсэн бол төрийн алба хаах хориглосон заалт байгаа. Тийм учраас хувийн байдал зэргийг харгалзан ялаас чөлөөлж өгнө үү.” гэх дүгнэлт,
Шүүгдэгч А.Дын өмгөөлөгч Б.Жигмэддорж:
“... Шүүгдэгч А.Даваа-Очрын өмгөөлөгчөөр оролцож байна. А.Д нь эм буруу дээрээ маргадаг. Нэгэнт шүүхээс гэм буруутайд тооцсон учраас ялаас чөлөөлж өгнө үү. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хувийн байдлыг харгалзан ялаас чөлөөлж өгнө үү. Хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна.” гэх дүгнэлт тус тус гаргасан болохыг дурдав.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарын хувийн байдал:
Шүүгдэгч Б.Г нь 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргаа удирдлага мэргэжилтэй, Төв аймгийн Өндөрширээт сумын 3 дугаар баг Засаг дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Өндөрширээт сум Сант 1 дүгээр баг “Хийдийн дэнж” 5-4 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Шүүгдэгч А.Д нь 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хүнсний технологич, эр ахуйч мэргэжилтэй, Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг дарга ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Өндөрширээт сумын Сант 1 дүгээр баг “Чулуут”-ын 14-02 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй талаарх баримтууд хэрэгт авагдсан бөгөөд энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч тэдний хувийн байдлыг тогтоосон баримт болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж,
мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Гыг хохирол төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч А.Д нь гэм буруугаа хүлээсэн, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэднийг “Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д, шүүгдэгч Б.Г нарт тус бүрт 1350 нэгж буюу 1.350.000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлөх үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Шүүгдэгч, хохирогч А.Д, Б.Г нарын харилцан үйлдлийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ”, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж заасан байна.
Иймд шүүх гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг хохирогч А.Доос эмчилгээний болон бусад зардалд нийт 5.410.558 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх нотлох баримтын шаардлага хангасан гэх 4.112.282 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нотлох баримтыг шаардлага хангаагүй 1.298.276 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
харин хохирогч Б.Г нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөртэй холбоотой баримтыг ирүүлээгүй бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжилнэ гэсэн бөгөөд хохирогч нар энэ хэрэгтэй холбоотой гарсан эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Хохирогч нар нь сэтгэцэд учирсан хохирол болон эмчилгээтэй холбоотой хохирол нэхэмжлэх эрхтэй байх тул Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно” гэсний дагуу хохирогч Б.Г, хохирогч А.Д нарын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тус тус “Хоёрдугаар” зэрэглэлд тогтоосон тул хохирлыг гаргуулах нь зүйтэй.
Хэрэгт авагдсан баримтаар хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоохдоо хохироч Б.Г, хохирогч А.Д нарыг тус тус 2 дугаар зэрэглэлд хамааруулж тогтоосон нь үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Г сэтгэцэд учирсан хохирол 2 дугаар зэрэглэлд хамаарч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /5-12.99/ дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтоох бөгөөд 5x550.000 буюу 2.750.000 төгрөг,
хохирогч А.Дын сэтгэцэд учирсан хохирол 2 дугаар зэрэглэлд хамаарч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /5-12.99/ дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтоох бөгөөд 10x550.000 буюу 5.500.000 төгрөгөөр тус тус тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Гаас сэтгэцэд учирсан хохирол 5.500.000 төгрөг, эмчилгээтэй холбоотой гарсан зардал гэх 4.112.282 төгрөг нийт 9.612.282 төгрөгийг гаргуулж хохирогч А.Дт олгохоор,
Шүүгдэгч А.Доос сэтгэцэд учирсан хохирол 2.750.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Гд олгохоор тус тус шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Гыг гэм бруутайд тооцсон тул энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Дт учирсан хохирол болох эмчилгээ болон сэтгэцэд учирсан хохирлын зардалд 9.612.282 гаргуулахаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулсан.
Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаа дуусмагц шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч Б.Гунгаанзаан нь шүүхээс гаргасан хохирлыг нөхөн төлсөн байх ба энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч А.Д нь хохирогч Б.Гд төлөх хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Гэмт хэргийн улмаас шүүгдэгч, хохирогч А.Дын сэтгэцэд учирсан гэм хохирын хохирол болох 5.500.000 төгрөгийг шүүгдэгч, хохирогч Б.Гаас гаргуулж олгохоор хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн 2334005240505 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч, хохирогч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Г, А.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Г, А.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 1350 нэгж буюу 1.350.000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч, хохирогч Б.Г, А.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1350 нэгж буюу 1.350.000 төгрөгийг торгох ялаас тус тус чөлөөлсүгэй.
4.Эрүүгийн 2334005240505 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Доос 2.750.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Гд олгож, хохирогч А.Дын 1.298.276 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нар энэ хэрэгтээ холбоотой гарсан эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
7.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Г, А.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН