Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 119

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа, улсын яллагч Д.Ганчимэг, шүүгдэгч Д.Наран-Ундрал, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүх, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Наран-Ундралд холбогдох эрүүгийн 2015 2501 2981 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1987 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн  ажилгүй, ам бүл 3, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 5-176 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Дарьзавын Наран-ундрал /РД:СЛ87100805/,

Холбогдсон хэргийн талаар:

Д.Наран-Ундрал нь 2015 оны 8 дугаар сараас 2016 оны 8 дугаар сарын хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт давтан үйлдлээр “хүүхдүүд, дүү нарыг нь сургуульд оруулж өгнө, ажилд оруулж өгнө” гэх мэтээр хууран мэхэлж иргэн Т.Хосбаяраас 1.000.000 төгрөг, иргэн Г.Мөнхцэцэгээс 1.200.000 төгрөг, иргэн Д.Нэргүйгээс 750.000 төгрөг, иргэн Б.Оргилоос 800.000 төгрөг, иргэн А.Энхбаяраас 1.015.000 төгрөг, иргэн Б.Анхбаяраас 500.000 төгрөг, иргэн Г.Гантунгалагаас 500.000 төгрөг, иргэн Г.Шинэбаяраас 2.300.000 төгрөг, иргэн Б.Ариунаагаас 2.900.000 төгрөг, иргэн Б.Цэрэннадмидаас 500.000 төгрөг, иргэн Д.Оюунцэцэгээс 200.000 төгрөг, иргэн А.Хонгорзулаас 1.000.000 төгрөг, иргэн С.Жүгдэрцуугаас 1.500.000 төгрөг, иргэн Б.Батцэцэгээс 2.000.000 төгрөг, иргэн Ө.Мөнхзулаас 500.000 төгрөг, иргэн З.Баяртогтохоос 1.500.000 төгрөг, иргэн Д.Мөнхзулаас 1.800.000 төгрөг, иргэн Д.Жавзандуламаас 2.000.000 төгрөг, иргэн Б.Нэргүйгээс 1.000.000 төгрөг, нийт 22.965.000 төгрөгийг тус тус залилан мэхэлж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                            

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Наран-Ундралаас мэдүүлсэн мэдүүлэг: Би хохирлыг төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Мөн охин маань хавдартай бие муу байгаа. Би хавдартай хүүхдээ үлдээгээд явах хэцүү байна. Би гэмшиж байна гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтанд шүүгдэгч Д.Наран-Ундралын өгсөн: “…2016 оны 4 дүгээр сарын сүүлээр Ганбагана над руу залгаад “Энхбаяр гээд манай өнчин хуурай дүү байдаг юм, Хууль сахиулахын их сургуулийн хилийн сургуульд орох сонирхолтой байна, чи сургуульд оруулж туслаач ээ, мөнгөний боломж нь 1.000.000 төгрөг л юм байна" гэж хэлэхээр нь би "би ганц нэг хүнээс асууж өгье” гэсэн. Тэгээд би Ганбаганаас Энхбаярын дугаарыг авж залгаад “эгч нь Ганбаганын найз нь байна, би сургуульд оруулах тал дээр чамд тусланаа, чи надад 500.000 төгрөг зээлээч” гэхэд Энхбаяр зөвшөөрөхөөр нь би өөрийн Хаан банкны 5945028277 дугаартай дансыг өгсөн тэгээд Энхбаяр над руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Энхбаяраас 2016 оны 6 дугаар сарын үед надад мөнгөний хэрэгцээ гарахаар нь би өөрөө залгаад “эгчид нь яаралтай мөнгөний хэрэгцээ гарчихлаа, үлдэгдэл 500.000 төгрөгөө шилжүүлчих” гэсний дагуу Энхбаяр надад 500.000 төгрөг дахин шилжүүлсэн. Мөн 2016 оны 5 сарын 17-ны өдөр надад мөнгөний хэрэгцээ гараад Энхбаяраас 15.000 төгрөг авч байсан бөгөөд буцаагаад 40.000 төгрөг болгож өгч байсан. Би Энхбаярыг сургуульд оруулахаар би нөхөр Ганзоригийн хуурай ах болох үл таних цагдаагийн хурандаад хэлэхэд тэр хүн маань Хууль сахиулахын их сургуульд очиж уулзаад "хүүхэд оруулахад 4,5 сая төгрөг хэрэгтэй юм байна" гэж хэлсэн юм. Дугарын Нэргүй гэгч нь миний аавын ахын хүүхэд юм. 2016 оны цагаан сараар Нэргүй эгчтэй очиж золгоход надад "манай нөхрийн дүү Бат-Эрдэнэ гэж залуу байна, энэ залууг цэргийн ангид оруулмаар байна" гэж хэлсэн юм. Бат-Эрдэнэ нь надад 500.000 төгрөгийг өөрийнхөө бичиг баримтын хамт "ажил төрөлд оруулаад өгөөрэй" гэж хэлээд өгөхөөр нь би авсан. Бат-Эрдэнийг ажилд оруулахын тулд Нэргүй эгчээс 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр дахиж 200.000 төгрөг дансаар авсан. Тэгээд уг мөнгөөрөө Батбаатар хурандаатай уулзаж архи ууж, хоолонд орсон юм. Маргааш нь буюу 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр би ямар ч мөнгөгүй болчихоод Нэргүй эгч рүү ярьж дахин 50.000 төгрөг авсан. Нийтдээ Нэргүй эгчээс 750.000 төгрөг авсан. ....Жүгдэрцуу эгч миний Хаан банкны данс руу Чаминбаярыг сургуульд оруулах 1.500.000 сая төгрөг, Хуланг сургуульд оруулах 1.500.000 төгрөг, нийт 3.000.000  төгрөг шилжүүлсэн. Жүгдэрцуу эгч Жавзандулам, Мөнхзул нарт хэлэхдээ "би бүх мөнгийг чинь Наран-Ундралд өгчихсөн" гээд хэлчихсэн юм байна лээ.” гэх мэдүүлэг /хх.2.50-51/,

 

      Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Хосбаярын өгсөн “...2015 оны 8 сарын дундуур би 10 жилийн ангийн хүүхэд болох Батсайхантай уулзахад “...найз нь цэргийн ангид ажилд орох гэж байгаа, намайг ажилд оруулж өгч байгаа хүн гайгүй эрх мэдэлтэй ажилтай, хүн таньдаг юм шиг байна лээ” тэгэхээр нь би түүнээс Цагдаагийн академид ч юмуу, БХИС-д хүүхэд оруулаад өгөх юм биш биз дээ гэж асуухад, асуугаад өгье гэж хэлсэн, тэгээд маргааш нь Батсайхан над руу утсаар яриад Цагдаагийн академид оруулж чадна гэж байна, 1.000.000 төгрөгөөр оруулаад өгье гэж байна гээд тал мөнгийг нь өгчих гэж байна” гэж хэлсэн. Тэгээд би Наран-Ундрал гэх эмэгтэй хүнтэй 8 сарын 17-нд уулзаад дүү Шинэ-Эрдэнийг Цагдаагийн академид оруулах талаар ярьсан чинь “....эгч нь чадна, таньдаг мэддэг хүн байгаа, асуудалгүй 1.000.000 төгрөг өгчих гэсэн .... ” ингээд  9 дүгээр сарын 1 болоход утсаар ярихад “...хүүхдүүд карентинд явсан байгаа, тэндээс ирэхээр шалгалт болно, тэгээд оруулаад зохицуулаад өгнө” гэсэн, тэгээд 9 дүгээр сарын 10 болоход “...одоо ногоонд явчихсан байгаа, тэндээс ирэхээр оруулаад  өгнө” гэж хэлсээр сүүлдээ мөнгө чинь бага байна, 4-5 саяар ордог юм мөнгө нэмж өг гээд нэхээд байсан. Би мөнгөгүй байна, оруулчихвал мөнгө нэмж өгье гэхэд “....чи надад ажил, сургуульд орох хүүхэд олоод өгчих” гэх зэргийн юм ярьдаг байсан, ... би 200.000 төгрөг бэлнээр, ... 800.0000 төгрөгийг дансаар шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг /хх.187-188/,

 

          Мөрдөн байцаалтанд хохирогч Г.Мөнхцэцэгийн өгсөн “...2015 оны 9 сарын 8-нд манай бэр эгчийн дүү Батсайхан манайд ирээд “....цэргийн ангид ахлагчаар оруулаад өгье гэж байна, орон тоо байгаа гэсэн, 1.000.000 төгрөг өгчих гэж байна” гэж хэлсэн. Mанай ах Ууганбаатар Батсайханд 1.000.000 төгрөг өгч явуулсан байсан. Батсайхан 9 дүгээр сарын 8-нд тэр Наран-Ундралд Драгоны төрийн банкаар 1.000.000 төгрөг шилжүүлсэн байсан. Тэгээд 10 дугаар сарын 5-нд Наран-Ундралтай утсаар ярихад “....эгч нь ажилд оруулж өгөхөөр болсон, бэлэн болчихсон байгаа ” гэж ярьсан. Би 200.000 төгрөгийг У.Уянсанаа гэх хүний данс руу хийсэн ...” гэх мэдүүлэг /хх.191-192/,

 

          Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Нэргүйн өгсөн “...Манай хамаатны хүүхэд буюу аавын дүүгийн өргөмөл охин Дарьзав овогтой Наран-Ундрал нь хүмүүсийг ажилд оруулж өгдөг, хүн их таньдаг гээд байхаар нь би утсаар холбогдож байгаад 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр дүү Б.Баттулга, Б.Бат-Эрдэнэ нарын хамт Налайх дүүргээс УБ хотод ирж офицеруудын ордны замын хойд талд байрлах хашаан дотор машинаа тавиад Наран-Ундрал руу залган заасан газарт чинь ирчихлээ гэж хэлсэн. Удалгүй Наран-Ундрал ганцаараа ирж машинд суун “....Бат-Эрдэнийг дуртай цэргийн ангид чинь ажилд оруулж өгье, хаана орох вэ” гэж асуухад Бат-Эрдэнэ “..Налайхын 014 дүгээр цэргийн ангид бол зүгээр байна” гэхэд болно гээд 2.000.000 төгрөг орох байх, эхний ээлжинд 500.000 төгрөг өгчих авчирсан уу гэхээр нь би авчирсан гээд өөрөөсөө 500.000 төгрөг гарган ... бичиг баримтын хуулбарын хамт өгсөн. 2016 оны 2 дугаар сарын 17-ны өглөө над руу утсаар залган “...200.000 төгрөг надруу шилжүүлээрэй, ажил хөөцөлдөхөд хэрэг болоод байна” гээд яаруулаад байхаар нь би өөрийнхөө мобайл банкаар 200.000 төгрөг шилжүүлсэн ... маргааш нь дахиад 50.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх.195/,

 

          Мөрдөн байцаалтанд хохирогч А.Энхбаярын өгсөн “...би Наран-Ундрал гэх хүнтэй ярихад “ ....чи Ганбаганын яриад байсан хүүхэд мөн үү, эгч нь БХИС ажилладаг, ахмад цолтой, эгч нь чамайг ХСИС-д оруулж өгч чадна, надад таньдаг хүн байгаа, нийтдээ 1.000.000 төгрөг болно чи эхлээд 500.000 төгрөг явуулчих” гээд 5945028277 гэсэн Хаан банкны данс өгсөн. Тэгэхээр нь би итгэж ядаад Ганбагана ах руу залгаад “...энэ хүн рүү мөнгө шилжүүлчих юм уу” гэхэд  Ганбагана ах “....чи ахдаа итгэж байвал, би наад хүнд чинь итгэж байна” гэхээр нь би  Ганбагана ахад итгээд Наран-Ундрал гэгчийн данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн, тэгээд Наран-Ундралтай хааяа ярьж асуухаар “...чи элсэлтийн шалгалтаа өгч бай, арай болоогүй байна” гэдэг байсан бөгөөд 2016 оны 6 дугаар сарын үеэр дахин залгаад “....эгчдээ үлдэгдэл 500.000 төгрөгөө явуулчих, ... би угаасаа чамайг сургуульд оруулж өгөх нь тодорхой” гээд гуйгаад байхаар нь би дахин Наран-Ундралын данс руу 500.000  төгрөг шилжүүлсэн...., 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 15.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх.202-203/,

 

          Мөрдөн байцаалтанд хохирогч С.Жүгдэрцуугийн өгсөн “...2015 оны 5 дугаар сарын эхээр манай нөхөр Ган-Эрдэний дүү Ганбагана гэх залуу хүүхдийг чинь БХИС-д оруулж өгөх хүн байна гэж хэлсэн. БХИС-ийн нийгмийн ажилтан Наран-Ундрал гэх хүн гээд дугаарыг нь өгсөн. Би Наран-Ундралтай яриад “ ямар үнэ хөлстэй байдаг юм бэ” би охин Чаминбаярыг оруулах гэсэн юм гэхэд 1.500.000 төгрөг байдаг юм, эхлээд 500.000 төгрөг дансаар явуулчих гэхээр нь 500.000 төгрөг Наран-Ундралын данс руу явуулсан, ... 7 хоногийн дараа Ганбагана надад Наран-Ундрал 1.000.000 төгрөг явуулчих гэж байна гэхээр нь би 1.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Тэгээд Наран-Ундралтай ярихад  “...арын хаалганы 10 хүүхэд авдаг юм, хотоос хүүхдүүд авахаар бие бялдарын шалгалтад унаад байдаг юм, тэгээд хөдөөнөөс хүүхэд авах гэж байгаа юм, таних хүн байвал хэлээд өгөөч” гэж гуйсан юм. Би тэгэхээр нь Дашбалбар суманд байдаг Баяртогтохтой яриад Хулан гэдэг охиныг нь оруулахаар тохироод Наран-Ундралд хэлсэн юм. Харин Дашбалбар сумын Мөнхзул, Жавзандулам гэх хүмүүс хүүхдүүдээ БХИС-д оруулах гэсэн юм гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх.206-211/,

 

          Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Анхбаярын өгсөн “...би тэр өдрөө Наран-Ундрал гэх хүнтэй утсаар яриад Баянзүрх дүүргийн 16 дугаар хороололын “Саруул тэнгэр” хороололын доор байдаг кафед уулзахад “..эгч нь Цэргийн ангид ажилладаг юм, чамайг найдвартай цэргийн ангид оруулж өгч чадна, урд нь 2 хүүхэд бас оруулж өгч байсан, чамайг дуртай ангид чинь оруулаад өгье, 032 дугаар ангид оруулаад өгье” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд Наран-Ундрал 1.500.000 төгрөг хэрэгтэй гэсэн бөгөөд урьдчилгаа 500.000 төгрөг өгчих гэхээр нь би 2016 оны 5 дугаар 6-ны орой Наран-Ундралын өгсөн 5945028277 гэсэн данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн, одоо Наран-Ундралаас мөнгөө нэхэхээр өөдөөс загнаад байдаг болсон” гэх мэдүүлэг /хх.215/,

 

          Мөрдөн байцаалтанд хохирогч Г.Гантунгалагийн өгсөн “...Наран-Ундралтай 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр утсаар ярихад “...чи надад бичиг баримтаа өгөөрөй, эхлээд 500.000 төгрөг өгчих, би чамайг цэргийн ангид нягтлан бодогчоор ажилд оруулж өгнө” гэж хэлэхээр нь би тэр өдрөө Наран-Ундралын 5945028277 гэсэн данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.218/,

 

          Мөрдөн байцаалтанд хохирогч А.Хонгорзулын өгсөн “...би   Наран-Ундрал гэх хүний гар утас руу залгаж холбогдоод асуухад сургуульд оруулж болж, бүтнэ гэж хэлж байсан, тэгээд 2.500.000 төгрөг нэхэж байсан. Тэгээд 1.000.000 төгрөгийг Наран-Ундрал өөрийнхөө дансаар шилжүүлж авсан, одоо миний охин Хуланг сургуульд оруулж өгөөгүй, надаас авсан мөнгөнөөс 500.000 төгрөг дутуу байгаа, гомдолтой байна ...” гэх мэдүүлэг /хх.222/,

 

          Мөрдөн байцаалтанд хохирогч Ө.Мөнхзулын өгсөн “...Жүгдэрцуу эгч надад Наран-ундрал гэх хүний 88961048 гэсэн утасны дугаарыг өгсөний дагуу Наран-Ундрал гэх хүнтэй утсаар ярьж асуухад “...би БХИС-ийн ахлагчийн сургуульд нийгмийн ажилтан хийдэг юм, энэ жил ахлагчийн сургуульд 10 эмэгтэй хүүхэд авна, би чамайг оруулж өгч чадна, нийт 2.000.000 төгрөг хэрэгтэй, урьдчилгаа 1.000.000  төгрөг эхлээд өг, дараа нь үлдэгдэл 1.000.000 төгрөгөө өгөөрөй” гэж хэлсэн. 2016 оны 7 дугаар сарын 01-ны өдөр Наран-Ундралын данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх.225/,

 

          Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Нэргүйн өгсөн “...Миний хүү Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 6 дугаар сард ЕБС төгссөн юм. ... Наран-Ундрал гэх хүний гар утасны дугаарыг аваад холбогдож асуухад “...би БХИС-ийн ахлагчийн сургуульд оруулж өгч чадна, төлбөр нь 2.000.000 төгрөг болно. 1.000.000 төгрөг эхлээд өгөөрэй, үлдэгдэл 1.000.000 төгрөгийг сургуульд орсны дараа авна” гэж хэлэхээр нь би 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр өөрийн Хас банкны данснаас 1.000.000 төгрөгийг Наран-Ундралын Хаан банкны данс руу хийж өгсөн ” гэх мэдүүлэг /хх.228-229/,

 

          Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Мөнхзулын өгсөн “...би хүүхдээ БХИС-ийн ахлагчийн сургуульд оруулах гэж УБ хотод 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр очиж иргэн Жүгдэрцуу намайг дагуулаад БЗД-ийн 13 дугаар хороо, 38 дугаар байрны гадаа Наран-Ундралтай уулзуулж танилцуулсан. Тэгэхэд Наран-Ундрал надад хандан танай хүүгийн хичээл нь хойшлогдсон, 2016 оны 8 дугаар 15-нд орно гэж Жүгдэрцуу эгч таньд хэлээгүй юм уу гэж надад хэлж байсан. Тэгээд би УБ хотод 2016 оны 9 дүгээр сарын 27 хүртэл байх хугацаанд манай хүүг сургуулиас нь дуудахгүй болохоор нь арга бараад гэрт нь очиж асуухад надад худал хэлээд байсан. Тэгээд би мөнгөө авья гээд Наран-Ундралын гэрт 4, 5 хоносон. Тухайн үед Жүгдэрцуу эгч тэдний гэрт өөрийн охины хамт байж байсан бөгөөд миний хүү Бат-Эрдэнийг өөрийн охины хамт сургуульд оруулж өгөх талаар Наран-Ундралаас гуйж байсан. Мөн намайг гэрт нь байх хугацаанд Наран-Ундрал, Жүгдэрцуу нар нь байнгын мөнгөний хэрүүлтэй байдаг байсан ... би иргэн Жүгдэрцууд нийтдээ 2.500.000 төгрөг өгсөн боловч миний хүү Бат-Эрдэнийг сургуульд оруулж өгөөгүй ... иргэн Жүгдэрцуу нь надаас авсан 2.500.000 төгрөгнөөс 700.000 төгрөгийг өөртөө авч хэрэглэсэн байсан энэ талаараа надад өмнө нь хэлж байсан. Харин надаас авсан мөнгөнөөс 700.000 төгрөгийг ямар шалтгаанаар авсан юм бэ гэж асуухад иргэн Наран-Ундрал гэгчид охиноо сургуульд оруулна гэж 1.500.000 төгрөг өгсөн гэсэн. Тэр мөнгөнөөс нь 700.000 төгрөгийг суутгана гээд, би чиний явуулсан мөнгөнөөс авсан гэж надад хэлж байсан, мөн надаас авсан 700.000 төгрөгийг бэлнээр надад өгсөн ... одоо 1.800.000 төгрөг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх.233/,

 

          Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Оргилын өгсөн  “...би Энхбаяраар зуучлуулж

Наран-Ундрал гэх эгчтэй уулзахад Наран-Ундрал гэх хүн “...чи ахлагчийн сургуульд ормоор байгаа юм уу” гэхээр нь орох арга байвал орчихмоор байна гэхэд Наран-Ундрал “...эгч нь оруулаад өгч чадна асуудалгүй” гэсэн. Тэгэхэд Наран-Ундрал гэгч “...цэргийн хувцасны төлбөр болон зардалд 1.000.000 төгрөг өгөөрөй” гэсэн. Тэгээд удалгүй хэд хоногийн дараа Наран-Ундрал өөрөө миний утас руу залгаад “...би чамайг сургуульд оруулах хүнтэй уулзах гээд байна, одоо мөнгө хэрэгтэй байна, яг одоо 500.000 төгрөг шилжүүлчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Наран-Ундралын Хаан банкны данс руу шилжүүлсэн бөгөөд хэд хоногийн дараа Наран-Ундралтай утсаар ярихад “...сургуульд оруулах бүтэхээ больсон, шууд цэргийн ангид ахлагчаар оруулаад өгье, 300.000 төгрөг олоод өгчих тэгээд болоо” гэхээр нь дахин 300.000 төгрөг данс руу нь шилжүүлсэн. Түүнээс хойш Наран-Ундралтай холбогдохоор худлаа хэлж байгаад сүүлдээ бүр холбогдохоо больсон ” гэх мэдүүлэг /хх.236/,

 

          Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Ариунаагийн өгсөн “...Би Наран-Ундрал  гэгчид төрсөн хүү Мөнх-Эрдэнийг сургуульд оруулах зорилгоор мөнгө өгсөн, 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Наран-Ундрал нь над руу залгаад “..би хүнтэй уулзаад явж байна, мөнгө хэрэгтэй байна 500.000 төгрөг шилжүүл” гэсэн тэгээд би тэр өдөртөө Хаан банкны данс руу өөрийнхөө гар утасны мобайл банкаар 400.000 төгрөг шилжүүлсэн. 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ... мобайлаар дээрхи данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн, ... 2016 оны 8 сарын эхээр 500.000 төгрөг Наран-Ундралын данс руу шилжүүлж байсан” гэх мэдүүлэг /хх.241/,

 

          Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Цэрэннадмидын өгсөн “...манай бэр Мөнгөнцэцэг, эгч Оюунцэцэг нар над руу залгаад БХИС-д ажилладаг хүнтэй танилцсан Ууганбаярыг сургуульд оруулахаар ярьчихлаа, ... Наран-Ундралын дансыг өгөөд энэ данс руу 500.000 төгрөг хийчих гэсний дагуу надад бэлэн 500.000  төгрөг байгаагүй, тэгээд би 390.000 төгрөгийг Наран-Ундралын дансанд хийсэн. Тэгээд хэд хоногийн дараа манай ээж Эрдэнэчимэг 30.000 төгрөг, бэр Мөнгөнцэцэг  80.000 төгрөгийг тус тус Наран-Ундралын дансанд хийсэн, нийт 500.000 төгрөг болсон ... мөнгөө авмаар байна ” гэх мэдүүлэг /хх.248-249/,

 

          Мөрдөн байцаалтанд хохирогч Г.Шинэбаярын өгсөн “...2016 оны 8 сарын эхээр намайг Хүрмэн суманд ажил дээрээ байж байхад Наран-Ундрал гэдэг эмэгтэй 88971048 дугаараас холбогдоод БХИС-ийн ахлагчийн сургуульд хүүхэд оруулж өгөх боломж байна, хэдэн төгрөг өгөөд 2 хүүхэд оруулах юм уу, эхний удаад 1 хүүхдийг нь 1.000.000 төгрөг өгөөд 400.000 төгрөгний барьцаа мөнгийг нь өгчих гэсэн. Наран-Ундрал 2016 оны 8 дугаар сарын 23-нд нэг хүүхдийг нь оруулж өгнө гэсэн болохоор нь би 2016 оны 8 дугаар сарын 15-нд 500.000 төгрөг, 16-нд 500.000 төгрөгийг Наран-Ундралын данс руу шилжүүлсэн. Тэгээд 2016 оны 8 дугаар сарын 24-нд 500.000 төгрөг, 26-нд 500.000 төгрөг шилжүүлсэн, дараа нь 9 дүгээр сарын 13-нд Наран-Ундрал утсаар яриад 2 хүүхдийг хоёуланг нь сургуульд оруулж чадахгүйнээ, нэгийг нь хичээлийнх нь дундаас оруулья, нэгийг нь 17 дугаар цэргийн ангид ажилд оруулж өгье, цэргийн үүрэгтний үнэмлэх гаргуулах шаардлагатай байна гээд надаас нэмж 300.000 төгрөг авсан. Тэрнээс хойш одоог хүртэл манай 2 дүүг ажил, сургуульд оруулж өгөөгүй ” гэх мэдүүлэг /хх.2.7/,

          Мөрдөн байцаалтанд хохирогч З.Баяртогтохын өгсөн “...Миний охин Хулан 2016 оны хавар Дорнод аймгийн Дашбалбар сумын 10 жилийн сургуулийг төгссөн, ... манай хадам эгч Жүгдэрцуу би охиноо БХИС-ийн ахлагчийн ангид оруулах талаар хүнтэй ярьсан, чи охиноо оруулах уу гэж асуухаар нь би зөвшөөрсөн. Жүгдэрцуу эгчийн хэлснээр сургуульд оруулж өгсөн хүндээ 1.500.000 төгрөг өгнө гэхээр нь би Наран-Ундралын дансны дугаарыг авч 2 хувааж 1.500.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх.2.13/,

 

          Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Батцэцэгийн өгсөн “...манай ажлын газрын Жүгдэрцуу гэх эмэгтэй хүүхдээ ахлагчийн сургуульд оруулах гэж байгаа, оруулж өгөх хүн байгаа тэр хүн цэрэг, цагдаагийн сургуульд оруулж өгөх хүн байвал хэлээрэй гэж байсан гэхээр нь тэр хүнийхээ дугаарыг нь өгчих гэж аваад 88971047 дугаарт залгаж ярьсан юм, ... тэгээд 1, 2 хоногийн дараа Наран-Ундрал над руу 3.000.000 төгрөгтэй байвал болох юм байна, та хүүхдийнхээ бичиг баримтыг 1.500.000 төгрөгтэй өгчих гэсэн.... би 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 1.500.000 төгрөгийг Наран-Ундралын данс руу хийгээд хүүхдийнхээ бичиг баримтыг хот руу явуулсан, ... 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Наран-Ундрал над руу залгаад мөнгөний хэрэг гарлаа 500.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь данс руу нь шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх.2.18-19/,

 

          Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Жавзандуламын өгсөн “...Би охин Батзаяаг БХИС-д оруулах бодолтой байсан юм … би Жүгдэрцуутай уулзаад би охиноо сургуульд оруулах гэсэн юм гэхэд би нэг хүнээс асуугаад өгье, би тэр хүнээ өөрөө бас сайн танихгүй гээд миний хажууд Наран-Ундрал гэх хүний утсаар ярихад тэр хүн нь манай охиныг оруулж өгч чадна, 2.000.000 төгрөг хэрэгтэй эхлээд 1.000.000 төгрөгийг бичиг баримттай нь явуулчих, тэгээд охиныг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ирүүлээрэй гэж хэлсэн. Би  Жүгдэрцуутай цуг Наран-Ундралын дансруу 1.000.000 төгрөг шилжүүлээд охиныхоо бичиг баримтыг үлдээгээд маргааш нь Наран-Ундралд өгөөрэй гээд Жүгдэрцууд 1.000.000 төгрөг өгөөд” гэх мэдүүлэг /хх.2.13/,

 

          Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Оюунцэцэгийн өгсөн “...өөрийн хүүхэд Цэрэнсугарыг БХИС-д оруулая гэж бодоод Наран-Ундралд хэлтэл “..болно болно, бичиг баримтыг нь бүрдүүлээд ир” гэж хэлсэний 2 хоногийн дараа Наран-Ундралынд очтол “..өнөөдөр машин явдаггүй өдөр, би маргаашнаас танай хүүхдийн асуудлыг хөөцөлдөе, та эхний ээлжинд надад хэдэн төгрөг өгөх хэрэгтэй байна” гэхээр нь өөрт байсан 100.000 төгрөгөө өгөөд хэд хоноод Наран-Ундралтай ярихад “...би танай хүүхдийн асуудлаар хүмүүстэй уулзаад байна, та дахиад хэдэн төгрөг шилжүүлчих” гэхээр нь Наран-Ундралын данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн, үүнээс хойш Наран-Ундрал руу залгахаар утсаа авахгүй, авахаараа дандаа худлаа хэлдэг болсон, сүүлдээ намайг пизда, ядаргаатай авгай гэх болсон” гэх мэдүүлэг /хх.2.27/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч С.Пүрэвдоржийн өгсөн “…Миний бие насаараа цэргийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан юм ...2016 оны 5, 6 сарын үед Наран-Ундрал манай ажил дээр ирээд “...би 032 дугаар ангид ажиллаж байгаа, та ахлагчийн сургуульд 1 хүүхэд оруулж өгөөч” гэхээр нь би “...тийм боломж байхгүй, ахлагчийн сургуульд ЭЕШ өгч, онлайнаар бүртгүүлж ордог юм” гэж хэлсэн. 2016 оны 9, 10 дугаар сарын үед тэтгэвэртээ гарсан байхад над руу нэг эмэгтэй хүн залгаж “ та Наран-Ундралыг таних уу, та БХИС-д ажилладаг биз дээ, та хүүхэд сургуульд оруулж өгнө гэж Наран-Ундралтай хамт мөнгө авсан биз дээ” гэж ярихаар нь би “ Наран-Ундралыг сайн танихгүй, наад хүн чинь миний нэрийг бариад яваад байгаа юм байна та нар цагдаад ханд” гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх.2.31/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч Б.Батдоржийн өгсөн “…Миний бие ХСИС-ийн “Соёмбо” спорт сургалтын төвийн дотоод ажил хариуцсан мэргэжилтэн ажилтай ... 2016 оны 9 сарын эхээр Наран-Ундрал над руу залгаж “ үндэсний бөхөөр хичээллэдэг 2 хүүхэд байна, сургуульд оруулж өгөөч ”” гэхээр нь би “боломж байхгүй” гэж хэлсэн, үүнээс хэд хоногийн дараа Дорнод аймгийн 0132 дугаар ангид ажилладаг Батцэцэг гэх хүн над руу залгаж “ та ХСИС-д ажилладаг уу, та манай хүүхдийг хэзээ сургуульд оруулж өгөх гэж байна. Наран-Ундрал гэдэг хүн таныг манай хүүхдийг сургуульд оруулж өгнө гэж хэлсэн” гэхээр нь би “ та юу яриад байнаа, хоёулаа уулзая” гэж уулзаад асуутал Наран-Ундрал нь миний нэрийг бариад Батцэцэг болон өөр 3 хүний хүүхдүүдийг нь надаар дамжуулж ХСИС-д оруулж өгнө гэж мөнгө авсан гэж хэлсэн... тэгээд би тэр хүмүүсийг сургуулийнхаа зохих албан тушаалтнуудтай уулзуулаад би өөрөө Наран-Ундрал руу залгаж, “ХСИС-д оруулах хүүхэд байна уу, уулзая” гэж худлаа ярьж дуудаж байгаад барьж аваад сургуулийн удирдлагуудаар дамжуулж цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн юм ... Наран-Ундрал нь цагдаад барьж өгснөөс хойш над руу байнга “...чамайг сайн явахыг харнаа, чамаас хариугаа авнаа, чамайг хорлоно” гэх утгатай мессеж бичдэг болсон” гэх мэдүүлэг /хх.2.121/,

 

          Хохирлын үйлдлийн тооцоо “...нийт 19.965.000 төгрөг” гэх баримт /хх.2.129-131/,

 

          Хохирогч Г.Мөнхцэцэгийн “...Наран-Ундралаас 1.200.000 төгрөг гаргуулж авсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх хүсэлт /2.хх.132/,

 

          Мөрдөн байцаагчийн цагдаагийн дэслэгч Б.Батмягмарын“....Дорнод аймагт оршин суух хохирогч С.Жүгдэрцуу, А.Хонгорзул, Б.Нэргүй, Д.Мөнхзул, Д.Жавзандулам, З.Баяртогтох, Б.Батцэцэг, Сүхбаатар аймагт оршин суух хохирогч Б.Ариунаа нарт ...мэдэгдэхэд Улаанбаатар хотод очиж хэргийн материалтай танилцаж чадахгүй” гэх тэмдэглэл /2.хх133/,

 

          Шүүгдэгч Д.Наран-Ундралын “...хохирлоо барагдуулах болно” гэх тэмдэглэл /2.хх134/,

 

          Баянзүрх дүүргийн эмнэлэгийн “..Д.Наран-Ундрал 9 дэх жирэмслэлт, одоо 1 охинтой, 30-31 недель. Жирэмсэний эмнэлэгийн хяналтанд байнга байдаг болно” гэх тодорхойлолт /2.хх.171/,

          Баянзүрх дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэсийн “Д.Наран-Ундрал нь ам бүл 2 бүлтэй, амжиргааны түвшин 597,58 оноотой болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /2.хх.172/,

 

          Эрдэнэбаатарын Маралгоо 2007 оны 7 дугаар сарын 17-нд Д.Эрдэнэбаатар, Д.Наран-Ундралын охин болж төрсөн гэх төрсний гэрчилгээний хуулбар /2.хх.173/ зэрэг болно.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Дээрхи шинжлэн судлагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Д.Наран-Ундрал давтан үйлдлээр 2015 оны 8 дугаар сараас 2016 оны 8 дугаар сарын хооронд хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг “хүүхдүүд, дүү нарыг нь сургуульд оруулж өгнө, ажилд оруулж өгнө” гэх мэтээр хууран мэхэлж иргэн Т.Хосбаяраас 1.000.000 төгрөг, иргэн Г.Мөнхцэцэгээс 1.200.000 төгрөг, иргэн Д.Нэргүйгээс 750.000 төгрөг, иргэн Б.Оргилоос 800.000 төгрөг, иргэн А.Энхбаяраас 1.015.000 төгрөг, иргэн Б.Анхбаяраас 500.000 төгрөг, иргэн Г.Гантунгалагаас 500.000 төгрөг, иргэн Г.Шинэбаяраас 2.300.000 төгрөг, иргэн Б.Ариунаагаас 2.900.000 төгрөг, иргэн Б.Цэрэннадмидаас 500.000 төгрөг, иргэн Д.Оюунцэцэгээс 200.000 төгрөг, иргэн А.Хонгорзулаас 1.000.000 төгрөг, иргэн С.Жүгдэрцуугаас 1.500.000 төгрөг, иргэн Б.Батцэцэгээс 2.000.000 төгрөг, иргэн Ө.Мөнхзулаас 500.000 төгрөг, иргэн З.Баяртогтохоос 1.500.000 төгрөг, иргэн Д.Мөнхзулаас 1.800.000 төгрөг, иргэн Д.Жавзандуламаас 2.000.000 төгрөг, иргэн Б.Нэргүйгээс 1.000.000 төгрөг, нийт 22.965.000 төгрөгийг тус тус залилан мэхэлж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

      Мөрдөн байцаалтад  хохирогч Б.Хосбаярын өгсөн “..эгч нь чадна, таньдаг мэддэг хүн байгаа, асуудалгүй 1.000.000 төгрөг өгчих гэсэн .... ... би 200.000 төгрөг бэлнээр, ... 800.0000 төгрөгийг дансаар шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад  хохирогч Г.Мөнхцэцэгийн өгсөн “...цэргийн ангид ахлагчаар оруулаад өгье гэж байна, орон тоо байгаа гэсэн, 1.000.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Батсайхан 9 дүгээр сарын 8-нд тэр Наран-Ундралд Драгоны төрийн банкаар 1.000.000 төгрөг шилжүүлсэн байсан. Би 200.000 төгрөгийг У.Уянсанаа гэх хүний данс руу хийсэн” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Нэргүйн өгсөн “...би БХИС-ийн ахлагчийн сургуульд оруулж өгч чадна, төлбөр нь 2.000.000 төгрөг болно. 1.000.000 төгрөг эхлээд өгөөрэй, үлдэгдэл 1.000.000 төгрөгийг сургуульд орсны дараа авна гэж хэлэхээр нь би 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр өөрийн Хас банкны данснаас 1.000.000 төгрөгийг Наран-Ундралын Хаан банкны данс руу хийж өгсөн” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч А.Энхбаярын өгсөн “...эгч нь чамайг ХСИС-д оруулж өгч чадна, надад таньдаг хүн байгаа, нийтдээ 1.000.000 төгрөг болно чи эхлээд 500.000 төгрөг явуулчих гэсэн. Наран-Ундрал гэгчийн данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн.......дахин Наран-Ундралын данс руу 500.000  төгрөг шилжүүлсэн...., 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 15.000 төгрөг шилжүүлсэн ” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч С.Жүгдэрцуугийн өгсөн “...Би Наран-Ундралтай ямар үнэ хөлстэй байдаг юм. Би охин Чаминбаярыг оруулах гэсэн юм гэхэд 1.500.000 төгрөг байдаг юм, эхлээд 500.000 төгрөг дансаар явуулчих гэхээр нь 500.000 төгрөг Наран-Ундралын данс руу явуулсан, ... 7 хоногийн дараа Ганбагана надад Наран-Ундрал 1.000.000 төгрөг явуулчих гэж байна гэхээр нь би 1.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн.” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Анхбаярын өгсөн “...эгч нь Цэргийн ангид ажилладаг юм, чамайг найдвартай цэргийн ангид оруулж өгч чадна, урд нь 2 хүүхэд бас оруулж өгч байсан, чамайг дуртай ангид чинь оруулаад өгье гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд Наран-Ундрал 1.500.000 төгрөг хэрэгтэй гэсэн бөгөөд урьдчилгаа 500.000 төгрөг өгчих гэхээр нь би 2016 оны 5 дугаар 6-ны орой Наран-Ундралын өгсөн 5945028277 гэсэн данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Гантулгын өгсөн “...чи надад бичиг баримтаа өгөөрөй, эхлээд 500.000 төгрөг өгчих, би чамайг цэргийн ангид нягтлан бодогчоор ажилд оруулж өгнө гэж хэлэхээр нь би тэр өдрөө Наран-Ундралын 5945028277 гэсэн данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч А.Хонгорзулын өгсөн “...би Наран-Ундрал гэх хүн сургуульд оруулж болж, бүтнэ гэж хэлж байсан, тэгээд 2.500.000 төгрөг нэхэж байсан. Тэгээд 1.000.000 төгрөгийг Наран-Ундрал өөрийнхөө дансаар шилжүүлж авсан, одоо миний охин Хуланг сургуульд оруулж өгөөгүй, надаас авсан мөнгөнөөс 500.000 төгрөг дутуу байгаа ” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Ө.Мөнхзулын өгсөн “...би БХИС-ийн ахлагчийн сургуульд нийгмийн ажилтан хийдэг юм, энэ жил ахлагчийн сургуульд 10 эмэгтэй хүүхэд авна, би чамайг оруулж өгч чадна, нийт 2.000.000 төгрөг хэрэгтэй, урьдчилгаа 1.000.000  төгрөг эхлээд өг, дараа нь үлдэгдэл 1.000.000 төгрөгөө өгөөрөй гэсний дагуу 2016 оны 7 дугаар сарын 01-ны өдөр Наран-Ундралын данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Нэргүйн өгсөн “...би БХИС-ийн ахлагчийн сургуульд оруулж өгч чадна, төлбөр нь 2.000.000 төгрөг болно. 1.000.000 төгрөг эхлээд өгөөрэй, үлдэгдэл 1.000.000 төгрөгийг сургуульд орсны дараа авна гэж хэлэхээр нь би 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр өөрийн Хас банкны данснаас 1.000.000 төгрөгийг Наран-Ундралын Хаан банкны данс руу хийж өгсөн” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Мөнхзулын өгсөн “...Жүгдэрцуу намайг Наран-Ундрахтай танилцуулсан. Тэгээд Жүгдэрцуу надаас авсан 2.500.000 төгрөг авсанаас 700.000 төгрөгийг өөртөө авч хэрэглэсэн байсан энэ талаараа надад өмнө нь хэлж байсан. Харин надаас авсан мөнгөнөөс 700.000 төгрөгийг ямар шалтгаанаар авсан юм бэ гэж асуухад иргэн Наран-Ундрал гэгчид охиноо сургуульд оруулна гэж 1.500.000 төгрөг өгсөн гэсэн. Тэр мөнгөнөөс нь 700.000 төгрөгийг суутгана гээд, би чиний явуулсан мөнгөнөөс авсан гэж надад хэлж байсан, мөн надаас авсан 700.000 төгрөгийг бэлнээр надад өгсөн ... одоо 1.800.000 төгрөг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Оргилын өгсөн “...эгч нь оруулаад өгч чадна асуудалгүй гэсэн...цэргийн хувцасны төлбөр болон зардалд 1.000.000 төгрөг өгөөрөй гэсэн......хэд хоногийн дараа Наран-Ундрал өөрөө миний утас руу залгаад чамайг сургуульд оруулах хүнтэй уулзах гээд байна, одоо мөнгө хэрэгтэй байна, яг одоо 500.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь өөрийнх нь Хаан банкны данс руу шилжүүлсэн...сургуульд оруулах бүтэхээ больсон, шууд цэргийн ангид ахлагчаар оруулаад өгье, 300.000 төгрөг олоод өгчих тэгээд болоо гэхээр нь дахин 300.000 төгрөг данс руу нь шилжүүлсэн. Түүнээс хойш Наран-Ундралтай холбогдохоор худлаа хэлж байгаад сүүлдээ бүр холбогдохоо больсон” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Ариунаагийн өгсөн “...Би Наран-Ундрал  гэгчид төрсөн хүү Мөнх-Эрдэнийг сургуульд оруулах зорилгоор 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Наран-Ундралын Хаан банкны данс руу өөрийнхөө гар утасны мобайл банкаар 400.000 төгрөг шилжүүлсэн. 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ... мобайлаар дээрхи данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн, ... 2016 оны 8 сарын эхээр 500.000 төгрөг шилжүүлж байсан” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Цэрэннадмидын өгсөн “...Наран-Ундралын данс руу 500.000 төгрөг хийчих гэсний дагуу надад бэлэн 500.000  төгрөг байгаагүй, тэгээд би 390.000 төгрөгийг Наран-Ундралын дансанд хийсэн. Тэгээд хэд хоногийн дараа манай ээж Эрдэнэчимэг 30.000 төгрөг, бэр Мөнгөнцэцэг  80.000 төгрөгийг тус тус Наран-Ундралын дансанд хийсэн, нийт 500.000 төгрөг болсон ... мөнгөө авмаар байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Шинэбаярын өгсөн “.... Наран-Ундрал 2016 оны 8 дугаар сарын 23-нд нэг хүүхдийг нь оруулж өгнө гэсэн болохоор нь би 2016 оны 8 дугаар сарын 15-нд 500.000 төгрөг, 16-нд 500.000 төгрөгийг Наран-Ундралын данс руу шилжүүлсэн. Тэгээд 2016 оны 8 дугаар сарын 24-нд 500.000 төгрөг, 26-нд 500.000 төгрөг шилжүүлсэн, дараа нь 9 дүгээр сарын 13-нд Наран-Ундрал утсаар яриад 2 хүүхдийг хоёуланг нь сургуульд оруулж чадахгүйнээ, нэгийг нь хичээлийнх нь дундаас оруулья, нэгийг нь 17 дугаар цэргийн ангид ажилд оруулж өгье, цэргийн үүрэгтний үнэмлэх гаргуулах шаардлагатай байна гээд надаас нэмж 300.000 төгрөг авсан. Тэрнээс хойш одоог хүртэл манай 2 дүүг ажил, сургуульд оруулж өгөөгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч З.Баяртогтохын өгсөн “...манай хадам эгч Жүгдэрцуу би охиноо БХИС-ийн ахлагчийн ангид оруулах талаар хүнтэй ярьсан, чи охиноо оруулах уу гэж асуухаар нь би зөвшөөрсөн. Жүгдэрцуу эгчийн хэлснээр сургуульд оруулж өгсөн хүндээ 1.500.000 төгрөг өгнө гэхээр нь би Наран-Ундралын дансны дугаарыг авч 2 хувааж 1.500.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Батцэцэгийн өгсөн “...Наран-Ундрал над руу 3.000.000 төгрөгтэй байвал болох юм байна, та хүүхдийнхээ бичиг баримтыг 1.500.000 төгрөгтэй өгчих гэсэн.... би 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 1.500.000 төгрөгийг Наран-Ундралын данс руу хийгээд хүүхдийнхээ бичиг баримтыг хот руу явуулсан, ... 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Наран-Ундрал над руу залгаад мөнгөний хэрэг гарлаа 500.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь данс руу нь шилжүүлсэн” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Жавзандуламын өгсөн “...миний хажууд Наран-Ундрал гэх хүний утсаар ярихад тэр хүн нь манай охиныг оруулж өгч чадна, 2.000.000 төгрөг хэрэгтэй эхлээд 1.000.000 төгрөгийг бичиг баримттай нь явуулчих, тэгээд охиныг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ирүүлээрэй гэж хэлсэн. Би  Жүгдэрцуутай цуг Наран-Ундралын дансруу 1.000.000 төгрөг шилжүүлээд охиныхоо бичиг баримтыг үлдээгээд маргааш нь Наран-Ундралд өгөөрэй гээд Жүгдэрцууд 1.000.000 төгрөг өгөөд” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Оюунцэцэгийн өгсөн “...өнөөдөр машин явдаггүй өдөр, би маргаашнаас танай хүүхдийн асуудлыг хөөцөлдөе, та эхний ээлжинд надад хэдэн төгрөг өгөх хэрэгтэй байна” гэхээр нь өөрт байсан 100.000 төгрөгөө өгөөд хэд хоноод Наран-Ундралтай ярихад “...би танай хүүхдийн асуудлаар хүмүүстэй уулзаад байна, та дахиад хэдэн төгрөг шилжүүлчих” гэхээр нь Наран-Ундралын данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн ” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч С.Пүрэвдоржийн өгсөн “.....2016 оны 9, 10 дугаар сарын үед тэтгэвэртээ гарсан байхад над руу нэг эмэгтэй хүн залгаж “ та Наран-Ундралыг таних уу, та БХИС-д ажилладаг биз дээ, та хүүхэд сургуульд оруулж өгнө гэж Наран-Ундралтай хамт мөнгө авсан биз дээ” гэж ярихаар нь би “ Наран-Ундралыг сайн танихгүй, наад хүн чинь миний нэрийг бариад яваад байгаа юм байна та нар цагдаад ханд гэж хэлсэн” гэх мэдүүлэг,  

Мөрдөн байцаалтад гэрч Б.Батдоржийн өгсөн “..2016 оны 9 сарын эхээр Наран-Ундрал над руу залгаж “ үндэсний бөхөөр хичээллэдэг 2 хүүхэд байна, сургуульд оруулж өгөөч гэхээр нь би боломж байхгүй гэж хэлсэн, үүнээс хэд хоногийн дараа Дорнод аймгийн 0132 дугаар ангид ажилладаг Батцэцэг гэх хүн над руу залгаж “ та ХСИС-д ажилладаг уу, та манай хүүхдийг хэзээ сургуульд оруулж өгөх гэж байна. Наран-Ундрал гэдэг хүн таныг манай хүүхдийг сургуульд оруулж өгнө гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Д.Наран-Ундралын шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирлыг төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн бацаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлгүүд болон, хавтаст хэрэгт цугларсан Баянзүрх дүүргийн эмнэлэгийн “...Д.Наран-Ундрал 9 дэх жирэмслэлт, одоо 1 охинтой, 30-31 недель. Жирэмсэний эмнэлэгийн хяналтанд байнга байдаг болно” гэх тодорхойлолт /2.хх..../, Банкны гүйлгээний хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.153-160,/, шүгдэгч Д.Наран-Ундралын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.162-168, 226, 237/, шүүгдэгч Д.Наран-Ундралд хохирогч Б.Хосбаяр Хаан банкны дансаар 800.000 төгрөг, 80.000 төгрөг, бэлнээр 200.000 төгрөг өгсөн гэх Хаан банкны шилжүүлэг болон баримт /хх189/, шүүгдэгч Д.Наран-Ундралд хохирогч Г.Мөнхцэцэг 1.200.000 төгрөг Хаан болон Төрийн банкаар шилжүүлсэн гэх орлогын мэдүүлэг /хх193, 2.хх.5/, хохирогч Д.Нэргүйн Хаан банкны депозит хуулга /хх197-199/, шүүгдэгч Д.Наран-Ундралд хохирогч А.Энхбаяраас 515.000 төгрөг шилжүүлсэн гэх Хаан банкны орлогын мэдүүлэг /хх204/, шүүгдэгч Д.Наран-Ундралд хохирогч Б.Анхбаяраас 500.000 төгрөг шилжүүлсэн гэх Төрийн банкны шилжүүлэг /хх216/, шүүгдэгч Д.Наран-Ундралд хохирогч Г.Гантулгаас 500.000 төгрөг шилжүүлсэн гэх Хаан  банкны шилжүүлэг /хх219/, шүүгдэгч Д.Наран-Ундралд хохирогч Г.Шинэбаяраас 2.300.000 төгрөг шилжүүлсэн гэх Хаан болон Төрийн банкны шилжүүлэг /хх8-10/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа нь шүүгдэгч Д.Наран-Ундралыг яллах үндэслэлтэй байна.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогтой Дарьзавын Наран-Ундралыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсаны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Наран-Ундрах нь шунахайн сэдэлтээр, 19 удаагийн давтан үйлдлээр, бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар “..хүүхдүүд, дүү нарыг нь сургуульд болон ажилд оруулж өгнө” гэх мэтээр хууран мэхэлж, иргэн Т.Хосбаяраас 1.000.000 төгрөг, иргэн Г.Мөнхцэцэгээс 1.200.000 төгрөг, иргэн Д.Нэргүйгээс 750.000 төгрөг, иргэн Б.Оргилоос 800.000 төгрөг, иргэн А.Энхбаяраас 1.015.000 төгрөг, иргэн Б.Анхбаяраас 500.000 төгрөг, иргэн Г.Гантунгалагаас 500.000 төгрөг, иргэн Г.Шинэбаяраас 2.300.000 төгрөг, иргэн Б.Ариунаагаас 2.900.000 төгрөг, иргэн Б.Цэрэннадмидаас 500.000 төгрөг, иргэн Д.Оюунцэцэгээс 200.000 төгрөг, иргэн А.Хонгорзулаас 1.000.000 төгрөг, иргэн С.Жүгдэрцуугаас 1.500.000 төгрөг, иргэн Б.Батцэцэгээс 2.000.000 төгрөг, иргэн Ө.Мөнхзулаас 500.000 төгрөг, иргэн З.Баяртогтохоос 1.500.000 төгрөг, иргэн Д.Мөнхзулаас 1.800.000 төгрөг, иргэн Д.Жавзандуламаас 2.000.000 төгрөг, иргэн Б.Нэргүйгээс 1.000.000 төгрөг, нийт 22.965.000 төгрөгийг залилан мэхэлж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.  

Шүүгдэгч Д.Наран-Ундрахад ял шийтгэл оногдуулахдаа түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа болон түүнийг 30-31 недель жирэмсэн зэргийг тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “.Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заснаар хохирогч нар өөрт учирсан гэм хорын хохирлоо шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.

Иймд шүүгдэгч хохирогч нарт учруулсан гэх дээрхи гэм хорын хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Д.Наран-Ундралаас нийт 22.965.000 төгргөгийг гаргуулан хохирогч Т.Хосбаярт 1.000.000 төгрөг, хохирогч Г.Мөнхцэцэгт 1.200.000 төгрөг, хохирогч Д.Нэргүйд 750.000 төгрөг, хохирогч Б.Оргилд 800.000 төгрөг, хохирогч А.Энхбаярт 1.015.000 төгрөг, хохирогч Б.Анхбаярт 500.000 төгрөг, хохирогч Г.Гантунгалагт 500.000 төгрөг, хохирогч Г.Шинэбаярт 2.300.000 төгрөг, иргэн Б.Ариунаад 2.900.000 төгрөг, хохирогч Б.Цэрэннадмидад 500.000 төгрөг, хохирогч Д.Оюунцэцэгт 200.000 төгрөг, хохирогч А.Хонгорзулд 1.000.000 төгрөг, хохирогч С.Жүгдэрцууд 1.500.000 төгрөг, хохирогч Б.Батцэцэгт 2.000.000 төгрөг, хохирогч Ө.Мөнхзулд 500.000 төгрөг, хохирогч З.Баяртогтоход 1.500.000 төгрөг, хохирогч Д.Мөнхзулаас 1.800.000 төгрөг, хохирогч Д.Жавзандуламд 2.000.000 төгрөг, хохирогч Б.Нэргүйд 1.000.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч Д.Наран-Ундрал нь 31 хоног цагдан хоригдсон болохыг дурьдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогтой Дарьзавын Наран-Ундрал бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авсаны улмаас, түүнчлэн энэ хэргийн улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Наран-Ундрахад эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрөв/ жилийн  хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.Наран-Ундрахад оногдуулсан 4 /дөрөв/ жилийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Наран-Ундралаас нийт 22.965.000 төгрөг гаргуулж, хохирогч Т.Хосбаярт 1.000.000 төгрөг, хохирогч Г.Мөнхцэцэгт 1.200.000 төгрөг, хохирогч Д.Нэргүйд 750.000 төгрөг, хохирогч Б.Оргилд 800.000 төгрөг, хохирогч А.Энхбаярт 1.015.000 төгрөг, хохирогч Б.Анхбаярт 500.000 төгрөг, хохирогч Г.Гантунгалагт 500.000 төгрөг, хохирогч Г.Шинэбаярт 2.300.000 төгрөг, иргэн Б.Ариунаад 2.900.000 төгрөг, хохирогч Б.Цэрэннадмидад 500.000 төгрөг, хохирогч Д.Оюунцэцэгт 200.000 төгрөг, хохирогч А.Хонгорзулд 1.000.000 төгрөг, хохирогч С.Жүгдэрцууд 1.500.000 төгрөг, хохирогч Б.Батцэцэгт 2.000.000 төгрөг, хохирогч Ө.Мөнхзулд 500.000 төгрөг, хохирогч З.Баяртогтоход 1.500.000 төгрөг, хохирогч Д.Мөнхзулаас 1.800.000 төгрөг, хохирогч Д.Жавзандуламд 2.000.000 төгрөг, хохирогч Б.Нэргүйд 1.000.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Шүүгдэгч Д.Наран-Ундрах 31 /гучин нэг /хоног цагдан хоригдсонг дурьдсугай.

7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Наран-Ундрахад оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

8. Шүүгдэгч Д.Наран-Ундрахад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосоноор хүчинтэй болох бөгөөд талууд эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд зааснаар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч талууд давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Наран-Ундрахад авсан бусдын батлан даалтад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

                          

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.АРИУНХИШИГ