Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2021/01654

 

 

 

 

 

2021 оны 6 сарын 28 өдөр Дугаар 102/ШШ2021/01654 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийн 118.5, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан ... нарын гэрлэлтийг цуцлаж, ...-ны өдөр төрсөн охин ..., ...-ны өдөр төрсөн охин ... нарыг эх ...-ын асрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох ... тоот дахь 2 өрөө орон сууц, тухайн байрны зоорийн давхарт байрлах ... тоот авто зогсоол зэргийг хариуцагч ...-рын өмчлөлд, ... тоот дахь 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч ..., охин ..., ... нарын өмчлөлд тус тус үлдээх, охин ...-ыг 18 нас хүртэл дээрх орон сууцыг бусдад худалдан борлуулахгүй байхаар тохиролцсон болохыг баталгаажуулсугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар ... нарын хэн нэг нь нөгөөдөө охин ... нарыг асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгаж, хүүхдүүдийн боловсрол, хүмүүжилд талууд хамт анхаарахаар тохиролцсоныг дурдсугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,534,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,534,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА